МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ 4 [4]

Mongolian history, history of mongolians

632 40 13MB

Mongolian Pages 424 Year 2003

Report DMCA / Copyright

DOWNLOAD PDF FILE

Table of contents :
Эхлэл
Гарчиг
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
ХӨТӨЛ ҮГ
ОРШИЛ
XVII-XX ЗУУНЫ ЭХЭН ҮЕИЙН МОНГОЛЫН ТҮҮХИЙН СУРВАЛЖ БИЧИГ, СУДАЛГААНЫ ТОЙМ
I. Сурвалж бичиг
II. Судалгааны тойм
Тэргүүн хэсэг МАНЖ ЧИН УЛС МОНГОЛЫГ БАЙЛДАНД АГУУЛСАН НЬ, ТҮҮНИЙ ГЭСЭРГҮҮЦСЭН МОНГОЛЧУУДЫН ТЭМЦЭЛ
Нэгдүгээр бүлэг XVII ЗУУНЫ ЭХЭН ҮЕИЙН МОНГОЛЧУУД, МАНЖ НАР ӨВӨР МОНГОЛЫГ ЭЗЭЛСЭН НЬ
§1. XVII зууны эхэн үеийн Монголчуудын гадаад, дотоод байдал
§2. Өвөр Монгол Манжид эзлэгдсэн нь
§3. Халхын ноёдоос Лигдэн хаан, Умард Алтан улсынталаар баримталсан бодлого
§4. Цогт тайж, Гүүш хан Төрбайх нарын Хөх нуур, Түвэдэд эрхшээлээ тогтоохын төлөө тэмцэл
Хоёрдугаар бүлэг ЗҮҮН ГАРХААНТ УЛС
§1. Зүүнгар хаант улс байгуулагдан бэхжсэн нь
§2. Зүүнгар улсын нийгэм, эдийн засгийн байдал
Гуравдугаар бүлэг ХАЛХ МАНЖИД ЭЗЛЭГДСЭН НЬ
§1. XVII зууны дунд үеийн Халхын байдал, Манжийн төрөөс Халхад явуулсан бодлого
§2. Халх, Зүүн гарын дайн, Халхын тусгаар тогтнол алдагдсан нь
§3. Манжийн түрэмгийллийг эсэргүүцсэн Галдан бошигтын тэмцэл
Дөрөвдүгээр бүлэг МАНЖ НАР ЗҮҮНГАР ХААНТ УЛСЫГ БАЙЛДАН ЭЗЭЛСЭН НЬ. МОНГОЛЧУУДЫН 1755-1758 ОНЫ ТУСГААР ТОГТНОЛЫН ТЭМЦЭЛ
§1. Манж нар Зүүнгар улсыг байлдахаар бэлтгэсэн нь, Зүүнгар улсын дотоод, гадаад байдал
§2. Манжийн цэрэг Зүүнгарт цөмрөн оржбайлдан эзэлсэн нь
§3. Зүүнгарын ард түмний бослого
§4. Халх Монголд гарсан бослого хөдөлгөөн
§5. Бослого дарагдсан нь, түүний шинж чанар, ач холбогдол
Дэд хэсэг МАНЖИЙН ЭРХШЭЭЛИЙН ҮЕИЙН МОНГОЛ
Нэгдүгээр бүлэг ЗАСАГ 3АХИРГАА, НИЙГМИЙН БҮТЭЦ, АЖ АХУЙ, АПБА ТАТВАР
§1. Засаг захиргаа
Монгол дахь Манжийн засаг захиргааны тогтолцоо бүрэлдсэн нь.
Ар Монголын засаг захиргаа.
Өвөр Монголын чуулган, засаг хошууд.
Хөлөн, Буйр, Хар мөрний монголчууд.
§2. Нийгмийн бүтэц
§3. Аж ахуй
Мал аж ахуй.
Ан агнуур, ашигт малтмал.
Газар тариалан.
§4. Алба татвар
Есөн цагааны буюу шинэлэхийн жасаа.
Түнлий номын жасаа.
Мал адгуулах.
Цэргийн алба нь
Харуул
Өртөө.
Орон нутаг дахь Манжийн захиргааны зардал.
Хоёрдугаар бүлэг МОНГОЛЫН ШАШИH, СҮМ ХИЙД
§1. Шашны талаарх Манжийн бодлого, сүм хийдийнзохион байгуулалт
§2. Сүм хийдийн аж ахуй
§3. Бурхны шашны Монголын соёлын амьдралдгүйцэтгэсэн үүрэг
Гуравдугаар бүлэг МОНГОЛ ДАХЬ ГАДААДЫН ХУДАЛДАА
§1. Хятадын худалдаа
Монгол дахь Хятадын худалдаачдын тухайд Манжийн бодлого.
Хятадын худалдаа нэвтэрч бэхжсэн нь.
Хятадын худалдааны зохион байгуулалт, бүтэц.
Хятадын худалдааны үйлдэл.
§2. Орос болон бусад орны худалдаа
Дөрөвдүгээр бүлэг МОНГОЛЧУУДЫН АЖ БАЙДАЛ, ТЭМЦЭЛ, ХӨДӨЛГӨӨН
§1. Ар монголд гарч байсан хөдөлгөөн
§2. Өвөр Монголд гарсан хөдөлгөөн
Харийн шашныг эсэргүүцсэн нь.
Цэргийн алба, улаа эсэргүүцсэн нь.
«Өвгөдийн цуглаан»
Байлингийн бослого.
Ордосын дугуйлан.
Тохомын бослого.
Хуалиасун, Хуалиан нарын бослого.
Атар хагалбарлахыг эсэргүүцсэн нь.
Дампилын бослого.
Тогтохын бослого.
Цогдалайн бослого.
Тавдугаар бүлэг XVII-XX ЗУУНЫ ЭХЭН ҮЕИЙН МОНГОЛЫН СОЁЛ
§1. Сургууль, боловсрол
Иргэний сургууль, боловсрол.
Шашны сургууль, боловсрол.
§2. Мэдлэг ухаан
Буддын мэдлэг ухаан, орчуулга.
Монголчуудын гадаад хэлний утга зохиол.
Эмнэлгийн ухаан.
Хэл бичгийн ухаан.
Түүхийн мэдлэг.
Хууль цаазын мэдлэг.
§3. Уран зохиол
Аман зохиол.
Бичгийн уран зохиол.
Уран зохиолын орчуулга.
§4. Урлаг
Ардын дуу хөгжим.
Ардын дүрслэх урлаг.
Шашны дүрслэх урлаг.
§5. Уран барилга
Зургаадугаар бүлэг МОНГОЛ УЛСЫН ХИЛ ХЯЗГААРЫН ҮНДЭС БҮРЭЛДСЭН НЬ
§1. Монгол улсын өмнөд хил хязгаарын үндэс бүрэлдсэн нь
§2. Монгол улсын умард хил хязгаарын үндэс бүрэлдсэн нь
ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭ
НЭРСИИН ХЭЛХЭЭС
ХҮНИЙ НЭР
УГСААТНЫ НЭР
УЛС ОРОН, ГАЗАР УСНЫ НЭРС
НОМ ЗҮЙ
Монгол хэлээр
а) Сурвалж бичиг
б) Судалгааны зохиол
Өвөр монгол ном
Орос хэл дээр
а) Сурвалж бичиг
б) Судалгааны зохиол
Өрнө дахины хэлээр
а) англи хэлээр
б) Герман, франц хэлээр
Дорно дахины хэлээр
a) Хятадаар
б) Японоор
в) Солонгосоор
г) Манжаар
д) Түвэдээр
Recommend Papers

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ 4 [4]

  • 0 0 0
  • Like this paper and download? You can publish your own PDF file online for free in a few minutes! Sign Up
File loading please wait...
Citation preview

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ТҮҮХИЙН ХҮРЭЭЛЭН

НГОЛ УЛСЫН ТҮҮХ Д Ө Т Г Ө Ө Р БОТЬ (XVII-XX зууны эхэн)

Редактор:

Профессор А.Очнр Профессор Б.Энх гүвшин

УЛААНБААТАР

М онгол

ҮЛСЫ Н ТҮҮХ. I V

БОТЬ

§4. Халх Монголд гарсан бослого хөдөлгөөн §5. Бослогодарагдсаннь,түүний шинж чанар, ач холбогдол

................... 151 ................... 156

дэдхэсэг Манжийн эрхшээлийн үеийн Монгол Нэгдүгээр бүлэг. Засаг захиргаа, нийгмийн бүтэц, аж ахуй, алба татвар §1. §2. §3. §4.

Засаг захиргаа Нийгмийн бүтэд Ажахун Албататвар

Хоёрдугаар бүлэг. Монголын шашин, сүм хийд §1. Шашны талаарх Манжийн бодлого, сүм хийдийн зохион байгуулалт §2. Сүм хийдийн аж ахуй §3. Бурханы шашны Монголын соёлын амьдралд гүйцэтгэсэн үүрэг Гуравдугаар бүлэг. Монгол дахь гадаадын худалдаа §1. Хятадын худалдаа §2. Орос болон бусад орны худалдаа Дөрөвдүгээр бүлэг. Монголчуудын аж байдал, тэмцэл, хөдөлгоөн §1. Ар Монголд гарч байсан хөдөлгөөн §2. Өвөр Монголд гарсан тэмцэл, хөдөлгөөн Тавдугаар бүлэг. XVII-XX зууны эхэн үеийн Монголыи соёл §1. §2. §3. §4. §5.

Сургууль, боловсрол Мэдлэг ухаан Уранзохиол Урлаг Уранбарилга

Зургадугаар бүлэг. Монгол улсын хил хязгаарын үндэс бүрэлдэн тогтсон нь §1. Монгол улсын өмнөд хил хязгаарын үндэс бүрэлдсэн нь §2. Монголынумардхилхязгаарынүндэсбүрэлдсэннь Он цагийн хэлхээс Нэрсийн хэлхээс Номзүй

................... 163 .................. ................... .................. ..................

163 176 182 192

................... 202 .................. 202 .................. 212 .................. 218 .................. 222 .................. 222 .................. 243 .................. 249 .................. 249 .................. 262 .................. 274 .................. .................. .................. .................. ..................

274 278 299 309 316

.................. 320 .................. 320 .................. 333 .................. 345 .................. 356 .................. 380

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН

ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр сарын 19-ний өдөр

Д угаар 08

Улаанбаатар хот

Монгол Улсын.түүхийг шинээр туурвин хэвлүүлэх тухай

М онгол Улс эдийн засаг, улс төр, оюун санааны амьдралын шинэ харилцаанд шилжиж, иргэдийн үндэсний ухамсар сэргэн, эх түүхээ судалж мэдэх, түүнээс суралцаж, сургамж авах, төр ёсоо бататган бэхжүүлэх сонирхол, хэрэгцээ өсч байгаа өнөө үед түүхийн шинжлэх ухааныг хөгжүүлэх шаардлага улам нэмэгдэж байна. Монгол Улсын түүхийг бичиж 3 ботиор хэвлэн гаргаснаас хойш 40 шахам жил өнгөрч, энэ хугацаанд манай эрдэмтэд эх түүхийн асуудлаар шинэ баримт, үзэл санаа, дүгнэлт бүхий судалгааны олон бүтээл туурвилаа. Хүн төрөлхтөн шинэ мянганд шилжиж буй үед олон арван зуунд оршин тогтносоор ирсэн Монгол Улсын бодит түүхийг бичиглэж, ялангуяа залуу үед түүхийн ухамсар суулгах нийгмийн шаардлагыг харгалзан, ШУА-иас ирүүлсэн санал, санаачилгыг дэмжиж ЗАРЛИГ болгох нь: 1. Монгол Улсын түүхийг шинээр туурвин бичиж, хэвлүүлэх ажлыг 2000 онд багтаан зохион байгуулж гүйцэтгэхийг ШУА-ийн ерөнхийлөгч (Б.Чадраа), мэргэжлийн хүрээлэнгийн удирдлагуудад үүрэг болгосугай. 2. Монгол Улсын түүхийг туурвин хэвлүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхийг төрийн холбогдох байгууллагуудад даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ

v

ХӨТӨЛ ҮГ

Ард түмэн түүхээ бүтээдэг гэдэг. Э н э үгүй сгэгд эш гүй үнэн болой. Өмнөх үеийнхний түүх, түүний сургамж нь ө н ө ө д р и й н ба и р ээд ү й н түүхийг бүтээгчдийн их багш буюу. Өнгөрсөн зууны манай н эр т түүхч, т ө р и й н сайд А .А мар агсн ы 70 ж и л и й н өм н ө б ичиж х эвлүүлсэн «Монголын товч түүх» номын оршлоос нэгэн хэсгийг би энд давтан эшлэюү: “Дэлхий дээр улс гэр болон тогтнох явдал бол эрхбиш түүхийн үүднээс холбогдолтой бөгөөд өөрийн улс үндэсний явдал, түүхийг ард түмэн бүхэн ойлгож мэдэх ахул хүн бүр улс үндсийг батлан хамгаалах оюун мэдрэлтэй болох бөгөөд эрт урьдын түүх явдал нь хэдийгээр өнгөрсөн үеийн хэрэг боловч эртээс нааш улс гэрийн хэрхэн тогтносон, мөхсөн ба ардын аж амьдарлагын хэрхэн дэгж сэн, буурсан хийгээд засаг заслалыг хэрхэн олсон, алдсан явдлаар үлгэрлэн жишиж, сайныг нь дуурайж, сайн бишийг нь цээрлэл болгосоор ирсэн тул үүн тухай эртний хүний өгүүлсэн нь: “Сайн нь миний багш бөгөөд сайн бус нь бас ч миний багш болой” гэжээ. Мэргэн сайдын үгийг эшлэхийн учир юу хэмээвээс өрх гэр, үндэс угсаа, улс орноо гэх хэн бүхэн эх түүх —багшийнхаа өмнө мэхийн сөгдөж, сүслэн адислаж, түүнээс ямагт суралцаж байх нь үндэстний мөнхийн хэрэглээ, иргэн хүний нэгэн насны эрмэлзэл байх ёстойг сануулан сэнхрүүлэх гэсэн хэрэг. Монголчуудын үе үеийнхний түүх бол бидний ухаан бодлын эцэг. Бид түүнээс байнга сургаал сонсож, сургамж авч байх ёстой хэмээн «Дэвшилд шинэчлэл, уламжлалын холбогдол» хэмээх бэсрэгхэн өгүүлэлдээ миний бие онцолж тэмдэглэсний учир энэ болой. Хүн төрөлтөний ой ухаан тэмдэгрэх төдий асан холхи балар үеэс хөх М онголын газар шорооноо хүмүүний амьдралын эгэл жирийн аж байдал, эмгэнэлтэй хийгээд хошигнолт явдал, олон овог аймгийн эсрэгцэл зэрэгцэл, эвлэрэл тэм цэл, нэгдэл задрал, уналт босолт, ухралт сэргэлт, тэрчлэн үндэстэн угсаатны үйлдлэг, сэтгэлгээг үндсээр нь хувиргасан нийгэм ,

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. I V БОТЬ

төрийн хувьсал өерчлөлт, хувьсгалт эргэлтүүд өдөр шөнө мэт ээлжлэн солигдож , бас дахин давтагдаж үл төгсөх цаг тооллы г эвхэн элээж , тасралтгүй хөвөрсөөр эдүгээг хүрч ирэв ээ. Үүнийг эгэл нэгэн хүмүүний ухааны саванд багтаан хадгалж, үеэс үед алдаж гээлгүй ам дамжуулан өвлүүлэх боломжгүй ажээ. Ийм учир бидний өндөр өвөг дээдэс өөрсдийн амьдрал ахуй, үнэлэмж хүслээ эд өлгийн зүйлс, хадны сүг зургаар ч болов илэрхийлэн, хойч үедээ үлдээж, нийгмийн ой ухааны их өв санг үүсгэн хөгжүүлсэн нь орчин цагийн түүхэнд мэдээллийн чухал эх сурвалж болсоор байна. Хүн төрөлхтөн бичиг үсгийг бүтээн хэрэглэх болсон нь гайхамшигт дэвшил төдийгүй аливаа улс үндэстнүүд өөрсдийнхөө түүх, соёлын нандин өв улам ж лалы г н и й гм и й н ой ухаанд хадгалан үлдээхэд ихээхэн ач холбогдолтой зүйл болсон билээ. М онголын ард түмэн төр ёсыг үүсгэн магадтайяа 20 зууныг элээхдээ хэд хэдэн үсэг бичиг зохион хэрэглэж, бодит түүхээ судар шашдирын хуудаснаа бичиглэн туурвиж үлдээж ирсэн бас нэгэн баялаг уламжлалтай. Манай түүх бичлэг нь эрт цагаас Монгол нутагт аж төрж байсан овог аймаг, ард түмний ахуй байдал, нүүдлийн соёл амьдралын гүнээс үүсэн бүрэлдэж, баяжин хөгжсөөр ирсэн бөгөөд ийм ч учраас “нүүдэлчдийн түүх бичлэг” ч гэж нэрлэгдэх нь бий. «Монголын Нууц Товчоо», «Дөрвөн төрийн арван буянт номын цагаан түүх», «Богд Баатар биеэр дайлсан тэмдэглэл», «Алтан товч», «Эрдэнийн товч», «Эрдэнийн эрхи» гээд үе үеийн түүхбичгийн мэргэдийн туурвил бүтээлүүд нь нүүдэлчдийн амьдрал , тэмцлийн түүхийн гэрч баримт болон үлдсэн бөгөөд тэдгээрийн агуулга, мэдээллийн үнэ цэнэ өнөө үед улам бүр өссөөр байна. М онголы н хоо түүхийг б и ч и гл эн үлдээх нь дан ган ц эр д эм тэн түүхчдийн сонирхлын төдий зүйл биш байжээ. Их Ю ан улсын үед Хубилай хаан түүхчдийг сонгон цуглуулж тусгай хүрээлэн байгуулан, улсынхаа түүхийг бичүүлж, Илхаадын дэмжлэгтэйгээр Персийн түүхч Ата-М алик Ж үвейни «Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх»-ээ бичиж , Газан, Ө лзийт хааны зарлигаар сайд Раш ид-А ддин тэргүүтэй түүхчид «Судрын чуулган» нэрт дэлхийн улсуудын түүхийг туурвиж байсан зэрэг түүхэн баримт нь Монголын төр, түүний их, бага хаад түүх бичлэгтээ онцгой анхаарч байсныг гэрчилнэ. Улсын түүх бичих ажлыг төрийн бодлогын хэмжээнд тавьдаг уламжлал нь хожуу үед ч тасраагүй бөгөөд Богд Хаант Монгол Улсын “олон ван, гүн, тайж, түшмэдийн гэрийн үеийн бичмэл данс..., улсын шастирт Дотоод Х эргийг Бүгд Захиран Ш ийтгэгч яам наа эрхлүүлэн хариуцуулахаар” хуульчлан тогтоож , улмаар улсын албан түүх зохиох тусгай ком исс байгуулагдан «Зарлигаар тогтоосон Монгол Улсын шастир»-ыг 10 орчим д эвтэр болгон зохиож байсан бол 1933 онд Бүгд Н айрам дах Улсаа тунхагласны 10 ж илийн ой, Ардын хувьсгалын баяр наадм ы г зохион байгуулах ком иссоос улсынхаа түүхийг 5 ботиор зохиож нийтлүүлэх ш ийдвэр гаргаж байж ээ. Түүнээс хойш удаа дараа хэвлэгдэн гарсан

Хөтөл үг

«БН МАУ-ын түүх» хэмээх нэг ба гурван боть зохиолууд нь мөн л төр засгийн албан ёсны шийдвэрээр бичигдэн бүтээгдэж, хэвлэгдэн гарч байв. XX зууны сүүлийн арван жилд дэлхий дахинаа өрнөсөн ардчилсан өөрчлөлтийн нөлөөгөөр манай Монгол улс эдийн засаг, улс төр, оюун санааны ам ьдралы н ш инэ харилцаанд ш илж иж , иргэдийн үндэсний ухамсар сэргэн, эх түүхээ судалж мэдэх, түүнээс суралцаж, сургамж авах, төр ёсоо бататган бэхжүүлэх сонирхол хэрэгцээ өсч буй нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгч би 1999 оны 1 дүгээр сард “ Монгол Улсын түүхийг ш инээр туурвин хэвлүүлэх” тухай зарлигийг гаргасан билээ. Э н э дагуу м ан ай улсы н холбогдох эр д эм ш и н ж и л гээ , суд алгаан ы байгууллагууд, түүхч эр д эм т эд , судлаачды нхаа м эд л эг чадвар, хүч бололцоонд түшиглэн, мэрийн ажилласны дүнд «Монгол улсын түүх»-ийн таван боть хэвлэгдэн та бүхний хүртээл болж байна. Түүхийн бодит үйл явц болон хүний ой ухаан дахь түүний хийсвэр тусгал хоёрын харилцааг онолын танин мэдэхүйд түүхэн ба логик зүйл хэмээх ойлголтоор дамжуулан илэрхийлдэг билээ. Тэгвэл Монгол улсын нутаг дэвсгэрт ухаант хүмүүний өрнүүлсэн түүхэн бодит үйл явц нь лавтайяа хэдэн зуун мянган жил дамнан ернөж ирснийг манай түүхчид энэхүү таван ботид багтаан хураангуйлан нэгтгэж тусгахыг эрмэлзсэн нь лавтай. Чингэхдээ түүхэн үзэгдэл, үйл явцыг сэтгэлгээнд буулган логик зүйл болгон хувиргахы н тулд М онгол улсын түүхнээ тохиосон түг түм эн нэж гээд, санамсаргүй үзэгдэл, үйл явц бүхний хойноос “чулуу хөөж ” , түүхэн хөгжлийн эргэлт, донсолгоо бүрт гол шугамнаасаа мулт үсрэн гарч, аар саар зүйлтэй орооцолдон гажилгүйгээр түүний ерөнхий логик зүй тогтол, жам ёс, зайлшгүй хандлагыг чиг луужингаа болгох, чухамдаа их сэтгэгч Гегелийн гэрээсэлсэн ёсоор гүн ухааны үүднээс түүхийг ухааран .^ с гэ ж , нэгдмэлээр авч үзэх нь нэн чухал. Тэгээд ч түүхийн бүх баримт сэлт нь,гүн ухааны оролцоогүйгээр сургамж өгч чадахгүйсэн билээ гэдгийг у^едлигчид улам бүр ухаарч буй нь лавтай. Түүхийн гүн ухаан, орчин үеийн судалгаа ш инж илгээний ололтод т^Ьгуурлай М онгол улсын түүхийг баяжуулан бүтээж туурвих нь улс \1 и1бстний маань тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлыг бататган хөгжүүлэх үйдэейий хэрэгцээ, язгуур эрх ашигт бүрнээ нийцэхийн дээр даяаршлын давалгаа улам бүр эрч хүчээ авч буй энэ цаг мөчид иргэддээ эх оронч соёл, Щс үндсээ бадраах үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх өнөөгийн нийгмийн захиалгаар нөхцөлдөж буй нь нэн ач холбогдолтой хэрэг мөн. Төрийнхөө зарлигаар улсынхаа түүхийгбичилцэнэ гэдэг бол түүхч хүнд тэр бүр үл тохиох ховор завшаан төдийгүй түүхчийн авъяас билэг, мэдлэг чадвар, оюуны царааг сорьж, чөмөг дундрам нөр их хөдөлмөр, хөлс хүч шавхаж шаардсан нэр хүндтэй атлаа нэн хариуцлагатай үйл хэрэг билээ. Хүмүүний амьдрал өөрөө баялаг, ээдрээ нугачаа ихтэй, олон янз байдгийн адил бүхэл бүтэн улс үндэстний түүхийн тэрхүү арвин замналыг нэг дор бүрнээр батлан гаргаж, багтаан сийрүүлэх туйлын амаргүй бөгөөд, эндэж алдсан байх аваас залруулан засаж, “дутууг гүйцээж, дундуурыг

3

М ОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ.

IV БОТЬ

дүүргэх” нь залуу, хойч үеийн залгамж түүхчид, ухаант дүү нарын үүрэг байх болно. Хүмүүн бидний түүх нь урсгал үл саарах их мөрөн лүгээ тасралтгүй өрнөн үргэлжлэх тул түүх бичлэг ч цаг үргэлжид баяжигдан бичигдсээр байх жам буй. Түүх бичлэг бол өнгөрсний тусгал, үндэстний ой ухааны санамж дурдатгал хэдий ч түүнээс ирээдүйн төсөөллийг ургуулж, хойш ды н зорилтоо тодорхойлдог нь оюун билэгт хүний ухааны гайхамшиг бөлгөө. Ер тиймгүйсэн бол түүхийн зохиол байх, түүнийг уншихын хэрэг учир юусан билээ. Чухам энд л улс орны ухамсарт иргэн бүр эх түүхээ уншин судалж, мэдэж байхын чинад утга оршимуй. М онгол хүн утга учиртай амьдарч, М онгол улс үеийн үед орш ин тогтнохын нэгэн баталгаа, үндэс тулгуур нь манай улсын иргэн бүрийн сэтгэлийн гүнд суурилсан түүхэн мэдлэг, үндэсний ухамсар, эх оронч үзэл мөн. “ Гэгээрсэн ард түмнүүдийн туйлын эр зориг эх орныхоо төлөө амиа зориулахад бэлэн эсэх дээр л тогтдог” хэмээн нэгэн их сэтгэгч хэлсэн нь бий. Үндэсний бахархал, эх оронч үзэл, шинэ цагийн сэтгэлгээг нэгдмэлээр цогцлоож гэгээрсэн хэн боловч өнгөрснөөрөө бус өнөөдрөөрөө сэтгэж, арагшаа бус урагшаа харж хөгжлийн ирээдүйг ойртуулах өөдрөг тэмүүлэл, итгэл дүүрэн амьдрах учиртай. Өнгөрсөн, өнөө, ирээдүй ангид утгат бус, нэгэн утгат бус, гагцхүү өөр хоорондоо шүтэн барилдахуй тул өнөөдөр бол өчигдрийн сайн сурагч, ирээдүйн мэргэн хөтөч мөн болой. Иймийн тул өнгөрсөн түүхээс сургамж авч, енөөдрөөр сэтгэн ажиллаж, ирээдүйгээ хол харан томыг зорьж, ихийг бүтээ. Өнө эртний өв их соёлт Монголын түүхийг шинжлэн судлагч эрдэмтэн мэргэд, шимтэн сонирхогч хүндэт уншигчид аа! Зарли гаар бүтсэн «М онгол улсын түүх» 5 боть зохиолтой учран золгуулах үүргээ хөтөч би үүгээр гүйцэлдүүлэн, шинэхэн бүтээлийг гартаа авч, шимтэн уншиж, шинжлэн хэлэлцэж, шүүн тунгаахыг мэргэн уншигч Танаа даатган хөтөл үгээ өндөрлөе. М онголын ард түмний агуулга баян амьдрал, түүх аш ид оргилон ундарч монгол хүний сайн үйл, содон гавьяа түүх бичлэгийн хуудаснаа түмэн он, мянган жилээр үл мартагдан мөнхрөх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАЦАГИЙН БАГАБАНДИ

2003 оны тавдугаар cap. Улаанбаатар хот.

□РШИЛ Энэхүү ботийг эхэлж буй XVII зуун болТөвА зийн олонулсынхарилцаа нарийн төвөгтэй, зөрчил тэмцэл ихтэй цаг байв. Уг зууны эхээр Манж Чин улс байгуулагдан бэхжмэгцээ Мин улс, Монгол улс, Түвэд зэрэг орныг эзлэх түрэмгий бодлого явуулж байв. Орос улс Сибирийг эзлэхэд үлэмж анхаарал тавьж, улмаар монголчуудын хойноос шахан түрсээр байлаа. Тэр эгзэгтэй цагт Монгол орон улс төрийн бутралд автан, хэдэн хэсэгт хуваагдаад байсан төдийгүй өөр зуураа ч бас зөрчилтэй байв. Тэд улс орны тусгаар тогтнолд нүүрлэн ирж буй харийн түрэмгийллийн эсрэг хүчээ нэгтгэн зангидаж чадалгүй, тус тусдаа тэм цэж байгаад, 1636 онд Өвөр Монгол, 1691ондХалх Монгол, 1755-1758 онд Ойрад Монгол буюу Зүүнгар хаант улс Манжид эзлэгдэн, харийн эрхшээлд орсон юм. М анжийн эрх баригсад урьд нь эзлэн авсан улс орны, түүний дотор М онголчууды н ц э р э г, эд и й н засг и й н ч ад ам ж и й г д ар ааг и й н х ы г нь түрэмгийлэхэд дайчлан ашиглах замаар зорилгодоо хүрсэн байна. Энэ бол тэр үеийн Монголчуудын улс төрийн эв нэгдэл сул, удирдагч нар нь бие биеэ ойлгож , улс орны хоо язгуур эрх аш гийн төлөө н эг шугам дээр гуйвалтгүй зогсож чадахгүй байсны харгай, манай түүхэнд тохиолдсон гашуун сургамж юм. М анж и йн эрхш ээл нь М онголчууды н түүхэнд тохиолдсон хүнд хэцүүхэн үе болж өнгөрсөн билээ. Манж нар Монгол оронд өөрийн улс төрийн дэглэмийг тогтоон, жанжин, сайдуудыг томилон суулгаж, тусгай цуврал хуулиудыг боловсруулан гаргаж, дагаж мөрдүүлэв. Манжийн хаан бүх М онголын дээд эрх барих эзэн нь болж, Бээж инд төвлөсөн Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яам түүний удирдлага заавраар Монголын холбогдолтой асуудлыг шийдвэрлэж байлаа. М онголын гадаад харилцаа, хил хязгаарын зэрэг гол гол асуудлыг М анжийн эрх баригсад мэдэлдээ авав. Монгол ноёд язгууртан нар зөвхөн М анжийн хуулийг баримтлан, орон нутгийн хэргийг эрхлэн явуулагсад болж хувирав. Монголыг олон чуулган, хош уу болгон бутаргасан нь чухам даа тэд хүчээ н эгтгэн , М анж и йн ноёрхлын эсрэгтэмцэхээс сэргийлсэн хэрэг байв. Тэгэвч тухайн үед буриад, халимагаас бусад монголчууд нэгэн гүрний эрхш ээлд хамтдаа багтаж, өөрсдийн нутагтаа улс төрийн хувьд нэгдмэл байдалтай сууж байв. Тэрхүү түүхт байдлыг ч эл ботид тусгасан болно. Монголчууд тэр цагт М анжийн төрөөс тогтоосон олон зүйлийн албыг залгуулахад ихээхэн хүч хөрөнгө зарцуулж үлэмж чирэгдэж байв. Манж

М онгол УЛСЫН ТҮҮХ. IV БОТЬ

нарын дэм ж лэгтэйгээр Монгол оронд хятадын худалдаа мөнгө хүүлэл нэвтрэн ирж бэхжив. Хятад худалдаа нь нэг талаар тэр үеийн монголчуудыг хэрэгцээт бараа таваараар хангаж, таваар мөнгөний харилцааны эх үүсвэр тэрл эх эд зари м дөхөм үзүүлсэн м эт боловч нөгөө талаар М анж ийн дарангуйлалтай сүлбэлдэн, монголчуудыг мөлжин хохироож байв. Тэрчлэн гадаадын худалдаачид монголын түүхий эд, мал сүргийг гадагш гаргаж байсан нь тус оронд үндэсний үйлдвэр буй болж хөгжих явцыг удаашруулан саатуулжээ. XVII-X1X зууны үе бол М онгол оронд бурханы ш аш ин эрчимтэй дэлгэрч, Монголчуудын оюун санааны амьдралд гүнзгий нэвтэрсэн үе юм. Бурханы шашныг дагалдан, Энэтхэг, Түвэдийн соёлын олон зүйл тус оронд орж ирж, М онголын уламжлалт соёлд нөлөөлөн, мэдлэг ухааны салбарт ш инэ зүйлүүд гарсан байна. Гэхдээ Монголд нэвтэрсэн бурхны шашинд зарим нэг сөрөг гэмээр үр дагавар ч бас байсан аж. Манжийн эрхшээлийн цагт Монголчууд дуугүй хүлцэнгүй байсангүй, янз бүрийн арга, хэлбэрээр тэмцэл хөдөлгөөн өрнүүлсээр байв. Тэр үеийн Монголчуудын тэмцэлд харийн ноёрхлыг түлхэн унагаж, төрийн тусгаар тоггнолоо сэргээн тогтоох, М анжийн алба татвар, хятадын худалдаачдын мөлж лөгийг эсэргүүцэх, билчээр нутгаа харийн цагаачид, тариачдаас хамгаалах зэрэг чиглэл голлож байжээ. Монголчууд хэдийгээр улс төрийн тусгаар тогтнолоо алдан, олон зуун жил М анж Чин гүрний эрхшээлд байсан ч өөрийн аж ахуй, соёлоо аажим боловч урагшлуулан ахиулсаар байсан билээ. Дээр багцлан дурдсан 300 орчим жилийн Монголын түүхийг эл ботид хураангуйлсхийн бичсэнээ толилуулж байна. «Монгол Улсын түүх» таван боть зохиолын дөтгөөр ботийг зохиогчид: Ш.Бира —Дэд хэсгийн тавдугаар бүлэг; Ж.Гэрэлбадрах — Тэргүүн хэсгийн нэгдүгээр бүлгийн §1; дэд хэсгийн зургадугаар бүлгийг дагнаж, дэд хэсгийн хоёрдугаар бүлгийг Д Д аш бадрахын хамт; Д.Дашбадрах — Дэд хэсгийн хоёрдугаар бүлгийг Ж .Гэрэлбадрахтай хамт; Г.Дашням - Тэргүүн хэсгийн нэгдүгээр бүлгийн §2-§4; Н.Ишжамц - Тэргүүн хэсгийн дөрөвдүгээр бүлэг; А.Очир — О рш ил, тэргүүн хэсгийн хоёрдугаар бүлэг, дэд хэсгийн нэгдүгээр бүлгийн §2, §4; дэд хэсгийн гуравдугаар бүлэг, дөрөвдүгээр бүлэг; Х.П эрлээ, Л.Алтанзаяа — XVII-XX зууны эхэн үеийн М онголы н түүхийн сурвалж бичиг, судалгааны тойм; С.Цолмон - Тэргүүн хэсгийн гуравдугаар бүлэг, дэд хэсгийн нэгдүгээр бүлгийн §1, 3-ыг бичиж, О.Пүрэв, Ж.Гэрэлбадрах нар түүхэн газрын зураг, Фотомон агентлаг гэрэл зургуудыг бэлтгэж, Л.Эрдэнэболд он цагийн болон нэрийн хэлхээсийг, Н.Хатанбаатар, Л.Алтанзаяа нар номзүйг хийж, Ж .Амгалан хэвлэлийн эхийг бэлтгэв.

X V II-X X З У У Н Ы Э Х Э Н Ү Е И И Н М О Н ГО ЛЫ Н Т Ү Ү Х И Й Н С У Р В А Л Ж БИЧИГ, С УД А Л ГА А Н Ы Т О Й М Монгол Улсын түүхийн дөрөвдүгээр боть XVII зууны эхнээс XX зууны эхэн хүртэл 300 жилийн түүхийг хамарч буй бөгөөд түүнийг судлан үзэх, ш инж лэн боловсруулах, зохион бичихэд тулгуурлаж хэрэглэвэл зохих сурвалж бичиг, судалгааны зохиол олон бий. Тухайн үеийн хаадын зарлиг, түшмэд, жанжин нарын айлтгал зохиол, замын тэмдэглэл зэрэг сурвалж баримтуудаас эхлээд Монгол хийгээд өрнө, дорнын улсуудын эрдэмтдийн бичсэн судалгааны зохиол байдаг. Тэдгээр нь бичигдэн гарсан он цаг, зохиогчийн үзэл баримтлал, ш инжилгээний үнэ цэнэ зэргийн хувьд янз бүр байна. Зарим нь тухайн үеийн манж, хятад түшмэдийн бүтээл, зарим нь орос, европ, япон, америк, солонгос эрдэмтэн нарын зохиол байна. Монгол улсад XVII-XX зууны эхэн үеийн Монголын түүхийг судлан боловсруулж, олон зохиол бичжээ. I. Сурвалж бичиг XVII зуун бол М онголы н түүхийн чухал зааг үе билээ. Т эр цагт монголчууд улс төрийн бутралыг даван туулах эцсийн оролдлогыг хийж, манж нарыг эсэргүүцэн, М онголын олон зуун ж илийн төрийн тусгаар тогтнолыг хамгаалан тэмцсэн юм. XVII зууны үеийн Монголын түүхийг судлах сурвалж бичиг нь монгол, хятад, манж, орос, түвэд хэлээр голцуу бий. Тэдгээрийн дотроос XVII зууны үеийг судлахад тэр үеийн түүхийн явдалд биечлэн оролцож нүдээр үзэж явсан нэр мэдэгдсэн ба эс мэдэгдсэн монгол түүхчдийн үлдээсэн сурвалж бичиг чухал суурь эзэлнэ. XVII зууны гучин хэд, жаран хэдэн оны хооронд монгол түүхч нар өөрөөс урьд гарагсдын зохиол тэмдэглэл, өөрийн үеийн мэдээ хэрэглэгдэхүүнд тулгуурлан хоёр зүйл «Алтан товч», «Их шар тууж», «Эрдэнийн товч», «Асрагч нэртийн түүх» зэргийг туурвижээ. Ордос хунтайж Саган сэцэний зохиосон «Эрдэнийн товч», нэр эс мэдэгдсэн зохиогчийн бичсэн «Алтан товч» зэргийг үндсэн тулгуур бичиг гэж монгол судлалын зохиолд аль хэдийнээс үздэг болжээ. Эдгээр түүхийг хятад, манж, орос, герман, япон хэлээр хөрвүүлэн ш инж лэн судалж,

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ.

IV БОТЬ

Монгол улс болон бусад олон улс оронд хэд хэдэн удаа хэвлэж ээ1. «Хаадын үндэсний хураангуй Алтан товч нэрт судар» (Бага алтан товч)ыг 1604 онд нэр нь илэрхийгүй түүхч бичжээ. «Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан товч хэмээх шастир»-ыг гүүш Лувсанданзан 1634 онд тэргүүлэн “хуйлуулан бичүүлж” зохиосон байна. Лам Лувсанданзангийн түүхэнд “Монголын нууц товчоон”-ы дийлэнх хэсэг нь монгол үсгээр хэвээр хуулбарлагдсан бөгөөд үүнээс өмнө «Нууц товчоо» нь зөвхөн хятад үсгээр бичсэн гэдэг мэдээ байсан юм. «Алтан товч»-д манай үед уламжлаагүй бусад хуучин судраас хуулан авсан хэдэн хэсэг жижиг зохиол, мэдээ бий. «Алтан товч»-ийн эхийг 1926 онд анх одоогийн Дорнод аймгаас олсон бөгөөд түүнийг бусад олон оронд удаа дараа хэвлэж байжээ2. «Алтан товч»-ууд болон Саган сэцэний «Эрдэнийн товч», тэдгээрт өгүүлсэн түүхийн мэдээ нь хоорондоо адилавтар, цөмд нь «Нууц товчоо»г шууд ба дам сурвалж болгосон бөгөөд харин зарим «Алтан товч»-д Саган сэцэний зохиолд байдаггүй тодорхой хэдэн мэдээ бий3. 1663 онд зохион дуусгасан «Эрдэнийн товч»-д XV-XVII зууны эхний хэрэг явдлын талаарх материал баялаг тул тэр үеийн Монголын нийгмийн байдал, төрийн явдал, соёл-суртахууны түүхийг нарийвчлан судлахад үндсэн сурвалжийн нэг болдог. «Эрдэнийн товч»-ийг XVIII зууны үеэс манж, хятад хэлэнд орчуулж модон бараар дармалдан тараажээ4. XVII зууны эхэн хагаст Халхын төв нутаг Түшээт хан аймагт нэр үл мэдэгдэх түүхч зохиосон «Эртний Монголын хаадын үндэсний Их шар тууж»-д XV-XVII зууны М онголын түүхийг нэлээд тодорхой, он цагтай өгүүлж, төрийн зүтгэлтэн нарын ба тэдний хатад, охидын намтрыг товч 1

2

3

4

С аган с э ц э н . Э р д эн и й н товч. Ц .Н асан бал ж и р х эв л эл д б эл т г э ж э э. У Б ., 1961; В ы пи ск и из М он гол ь ск ой и ст о р и и , с о ч и н е н н о й С ы ц и н С агани Т а й д ж е ю , п ер .Т атаур ова. “А зи атск и й вестн и к , и здававш и йся гр. С п а сск и м ” 1825, я н в ар ь-и ю н ь, с. 3 8 1 -3 9 0 , и ю н ь -д ек абр ь , с. 3 5 6 ­ 364; Schm idt.S.J. G esch ich te der O st-M o n g o len und ilires F urstenhauses, verfasst von Ssanang Sseten C huntaid sch i der Ordus. St.-P eterburg, 1929; E rdeni-yin T ob ci. M on golian C h ron icle by Sagang S ecen with a Critical Introduction by the Reverent A. Mostaert and an Editor’s Foreword by T.W .C leaves‘Scripta M o n g o lica T . l-4 .C a m b r. (M ass) 1960; Sayang Secen: Erdeni-yin tobci (‘Precious Sum m ary’), A M on golian C h ron icle o f 1662, T h e Australian N ation al U n iversity, Canberra, 1990; E .H aen ish E ine Urga H an d sch rift des M o n g o lish en G esch ich tw erk es von S ecen -S a n a n g . B. 1955; Q ad -u n U n d u su n -u E rd en e-yin T obcia. W iesbaden, 1964; S .K .S ch m id t, G esch ich te der Q alh am on golen und ilires Furstenhauses. Verfasst v o n S setsen C hungtaidschi der O rdus.Spb-L pz; 1829; Ж ам ба. “Асрагч н эр т и й н т үүх” . Х эв л эл д б эл т г э с э н Х .П э р л э э . У Б ., 1960. Л ув сан д ан зан . М он гол хаадын төр ёсн ы ү н д э с л э с э н Алтан товч х э м э э х судар. Боть 1-2, УБ. 1937; A ltan tob ci. A . B rief history o f the M on gols by B lod Bzan bstan-jin with Critical in trodu ction by the R everend. A .M ostaert and an E ditor’s Foreword by F r.W .C leaves. “Scripta M o n g o lica ” . 1. Cam br. (M ass), Cam bridge. 1956; Л увсан данзан . Алтан тобчи (З ол отое ск азан и е). пер. с монг. введ., к ом м . и прим . Н .П .Ш а сти н о й . М ., 1973; Хаадын ү н д э сн и й хураангуй алтан товч. Булаг харгуулж тайлбарлав. Ө М С Х Х , 1989; А лтан товч. Л увсанданзан зохи ов. Орш ил би ч сэн Ш .Бира. У Х Г., 1990. Г .Г ом боев . А лтан т обч и . М о н г. л ет о п и сь в п о д л и н н о м т ек сте и п ер ев о д е с п р и л о ж ен и ем к алм ы ц к ого тек ста и ст о р и и У баш и хун тай дж и и его в ойн ы с ой р атам и , -T B O P A O , т. V I, 1858; The M on gol C ronicle Altan Tobci Text translation and Critical N o tes by Ch. Bawden. W iesbaden. 1955; Ф ү ж и о к а К а ц у ж и . Р о м а ж и т э н ш а н и х о н г о т а й я к ү К а р а ч и н б о н М о о к о г э н р ю ү (М он гол ы н уг эх и й н Х арчины эх би чм эл . М он гол алтан товч). Т о к и о , 1940. «М он гол ч ууды н уг эх» г эд эг н э р э э р бар лаж ээ.

X VII-X X зууны эхэн үеийн Монголын түүхийн сурвалж бичиг, сулалгааны тойм

дурджээ. «Шар Тууж»-ийг нэг хүн зохиогоогүй, олон жилийн туршид хэд хэдэн хүн залгаж зохиосон байдалтай гэж эрдэмтэд үздэг тул зохиогдсон он цаг, зохиогчийн тухай цаашид судлан тодруулах шаардлагатай ю м 1. «Ш ар тууж »-ийн доторхи ноёды н үе залгам ж ийн дараалал болох гэрийн үеийн бичмэлд XVII зууны бүр шувтаргад байсан ноёдын нэрс гарсан ба «Шар тууж», «Асрагч нэртийн түүх»-нд монгол аймгууд болон ноёды н гэрийн үеийн тодорхой бичмэл зэрэг сонин м эдээ байдаг нь шинжлэл судлалын чухал ач холбогдолтой юм. «Асрагч нэртийн түүх»-ийг 1677 онд Халхын төв нутгийн түүхч Жамба (Ш ам ба засаг) зохиож ээ. Э нэ зохиолы г эрдэм тэд судлан хэдэн удаа нийтэлжээ2. Уг түүхэнд XVI-XVII зууны үеийн түүхэн хэрэг явдал, ноёдын намтар, үе залгамжийг голчлон бичжээ. Эл таван сурвалж бичгийн түүх судлалд нэн сонирхолтой хэсэг нь XVXVII зууны үеийн М онголын дотоод, гадаад байдал, нийгэм-эдийн засгийн байдал, монголчуудын төрийн тусгаар тогтнолыг сахин хамгаалсан түүх, XVII зууны үеийн Монголын төрийн зүтгэлтэн нарын намтар, түүхэн он цагийг мэдүүлэх, сэргээх, тодотгох чухал хэрэглэгдэхүүнийг тэмдэглэн үлдээсэнд оршино. Өвөр М онголоос Түмэдийн Аптан ханы шүлэглэсэн намтар олдсон байна. Тэр намтарт XVI зууны үеийн М онголы н түүхийн зарим урьд мэдэгдээгүй материал нэлээд байгаа бөгөөд түүнийг тайлбартайгаар удаа дараа нийтэлсэн байна3. XVII зууны үеийн түүхэн хэрэг явдалд оролцож явсан монгол зохиогч нарын бичсэн зохиол хэд бий. Тэдгээрийн олонхи нь шашны зүтгэлтэн н ары н төр, ш аш ны үйл аж и ллагааны нам тар болно. Үүнд, Халхын анхдугаар Ж и бзун дам ба хутагты н «Өндөр богды н нам тар», «Өндөр гэгээний намтар», «Дээрхийн уг эх» хэмээх олон янзын нэртэй бичмэлээс гадна, Зая бандида Лувсанпэрэнлэйн «Богд Ж ибзундамба гэгээнтэний цадиг оршибай» болон «Сан-ег» (Сонссоны тэмдэглэл), «Далай манзушри Нэйж тойны намтар оршибай», Раднабадарын «Рабжамба Зая бандидын тууж Сарны гэрэл хэмээгдэхүй», «Буриад тойн гүүшийн ах дүү гурванд ирээдүй цагийн байдлын дуртгал оршив» зэргийг4 дурдах хэрэгтэй. 1

2 3

4

Х .П э р л э э . «Ш ар тууж и й н зохи огч и й н тухай». - “Т үүхи й н судл ал ” т. V III, У Б ., 1970; Э р тни й М он гол ы н хаады н ү н д э с н и й их ш ар тууж. У Т Н С . ГБС; Ш ара тудж и. М он гольск ая л етоп и сь XVH в. С в одн ы й тек ст, пер. Введ. и п рим . Н .П .Ш а ст и н о й . М -Л ., 1957; «Э ртни й м он голы н хаады н ү н д э с н и й их ш ар тууж орш ив». Ө лзий т харгуулж тайлбар хийв. Ү Х Х ., 1983. Б ям ба. «Асрагч н эр т и й н түүх». Н и й тл үүлсэн Х .П э р л э э . У Б ., 1960. W .H eissig. D ie M on golisch e H andscriften. R este aus O lon Sum e Inner M on golei (1 6 -1 7 Jahrhundert) “A siatische F orsch u n gen ”, W iesbaden, 1976. Э р д эн э тунам ал н эр т судар ор ш и в. Ж үрүнга х я ^ ж тайл бар лав. Y X X ., 1984. A ltan Qayan u Tuyuji. A biography o f a M o n g o lia n K in g o f the 16th cen tu ry, F acsim ile text and Jap an ese tran slation w ith n otes by Y oshid a Ju n ’ic h i, K esigtogtaq u, Y anagisaw a Akira, Ishiham a Y u m ik o, In ou e O sam u, N agai T akum i, Oka H iroki. T o k y o , 1998. « Ө н д ө р б о г д ы н н а м т а р » , « Ө н д ө р г э г э э н и й н а м т а р » , « Д э э р х и й н уг эх » ; З ая б а н д и д а Л у в са н п э р эн л э й н «Б огд Ж и бзун д ам ба гэгээн тн ы ц ади г орш ибай»; М он гол ул сы н Т ов н ом ы н с а н д буй Р адн абад р а «Р абж ам ба З а я б а н д и д ы н тууж сар н ы гэр эл х э м э э х э н э м э т б о л о й » . Б .Р и н ч е н х э в л э л д б э л т г э в . У Б ., 1959; « Б о г д Н э й ж т о й н д а л а й м а н з у ш р и й н д о м г и й г т од ор хой я а гийгүүлэгч ч ан дм ань эр и х х эм ээ г д э х орш и в». Х өх хоты н түүхэн м он гол сурвалж би ч иг. 6 -р д эв т эр . Ө М С Х Х ., 1989.

МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ.

IV воть

XVII зууны үеи йн гол сурвалж б и ч и гт Л и гд эн хааны н э р и й г дурдасхийж дөмнөөд өнгөрөх, М анжийн тулгаран ирэх аюул заналыг дув дуугүй нам дарж орхигдуулсан байдаг нь тухайн үеийн түүхч нары н анхааралгүйгээс болсон хэрэгбиш , харинтэд алдагдахыгзавдан буй төрийн тусгаар тогтнолдоо харам сан, м анж ийн тү р эм гий лэгчди йг битүүдээ эсэргүүцсэний шинж тэмдэг бололтой. XVII зууны үеийн М онголын бусад сурвалжаас XVI- XVII зууны үеийн М онгол хууль эрхэм ж ийн дурсгалууд, хаад, ноёды н хурал чуулганаар баталсан хууль цаазын баримт бичгүүдийг тэмдэглэвэл зохино. Тэдгээр нь янз бүрийн хэлэнд хөрвүүлэгдэн судлагдан шинжлэгдсэн байна. 1970 онд Монголын эрдэмтэн Х.Пэрлээ Монгол улсын Булган аймгийн нутаг дахь Хар бухын балгасаас хусны үйсэн дээр бичигдсэн арав гаруй хууль олж, судлан нийтэлсэн нь XVI-XVII зууны М онголын түүх, хууль, эрх зүйг судлахад чухал ач холбогдолтой тулгар бүтээлийн нэг болсон ю м 1. XVII зуунд зохиогдсон хууль, цаазын дурсгалуудын дунд «Их цааз» чухал суурь эзэлнэ. Энэ дурсгалыг эрдэмтэд судлаачид хэдэн удаа нийтэлсэн билээ2. 1640 оны «Их цааз»-ын шинжлэх ухаанд мэдэгдсэн эх нь тод үсгээр бичигдэж, Ижил мөрний Халимагийн дунд хадгалагдаж байжээ. Тэр «Их цааз» тод үсгийг зохиохоос 8-9 жилийн өмнө батлагдсанаар бодвол, түүнийг монгол үсгээр анх бичсэн байх ёстой атал одоо хүртэл тийм эх бичиг олдоогүй байна. М онгол-Ойрадын тэр хууль нь М онголын хуучин хууль зүйлийн үндсэн дээр зохиогдсон нь уншуут мэдэгдэхээс гадна ямар зүйлийг ш инээр нэмсэн, тодотгосныгмэдэж болохтой байна. Энэхууль XVII зууны үеийн монголчуудын нийгмийн харилцааг шинжлэхэд их ач тустай сурвалж билээ. XVII зууны үед Монголд буддын шашин дэлгэрч, Монголын том ноёд шинэ шашин суртахууныг сонирхон хүлээн авч байсан тул тэр цагийн түүх бичлэгт Энэтхэг-Түвдийн шашны үзэл суртал ноёлж эхэлсэн ба зохиогчтүүхчид нь төр-ш аш ны зүтгэлтэн болох учраас зарим явцуу эрх аш гийг түүх зохиолгын ажилдаа тольтгон тусгаж байсньгг манай түүх судлагчид анхааран мэдэж, тэр сурвалж бичгүүдийг няхуур үзүүштэйг тэмдэглэсэн байдаг. XVII зууны үеийн ба түүнээс хожуу цагийн түүхчид бол Европ дахины дундад үеийн түүхчид мэтээр түүхэн бодит явдал, домог хоёрыг ялгаруулан танихгүй, цөм болсон хэрэг болгон бичих, тайлбарлах заншил байсан юм. XVII зууны үеийн М онголын түүхийн тухай монгол түүхчдийн бичсэн, тэм д эгл эсэн м эд ээ зан гийг тулган ш алгах, түүнд н эм эрлэх, түүнийг тодотгох ш инэ мэдээ хэрэглэгдэхүүнийг ч олж мэдэхэд Хятадын М ин улсын 1 2

Х .П э р л э э . «Халхы н ш и н э о л д с о н ц ааз э р х э м ж и й н д ур сгал т би ч и г. М о н го л ба Т өв А зи й н орн ууды н соёл ы н т ү ү х эн д х о л богд ох хоёр хов ор сурвалж бичиг» У Б ., 1973. К .Ф .Г о л сту н ск и й . « М о н го л о -О й р а т ск и е законы 1640 года, д о п о л н и т ел ь н ы е указы Галдан хун та й д ж и я и за к о н ы , со ст а в л ен н ы е для в ол ж ск и х к алм ы ков при К ал м ы ц к ом хан е Д он д ук д аш и ». С П б ., 1880; «И х цааз. П а м я т н и к м о н г о л ь с к о г о ф е о д а л ь н о г о п р а в а Х У П века». О йрат. тек ст р ек он ст р . м он г. текст, введ. п ер . и к ом м . С .Д . Д ы лы кова, М ., 1981; «О йрад цааз» Д о р н о т и в харьцуулан тайлбарлав. Ө М А Х Х ., 1986.

XVII-X X зүүны эхэн үеийн Монголын түүхийн сурвалж бичиг, сулалгааны тойм

үеийн албан бичиг, түүх, тэр цагийн нангиад зохиогч нарын монгол орон хийгээд монголчуудын тухай бичсэн зохиол тэмдэглэл чухал зүйл болно. Манай сонирхон бүхий асуудлын нэгэн сурвалж бол манж хааны зарлигаар зохиож, хэдэн удаа дармалдуулсан Мин төрийн түүхийн М онгол-Ойрадын тухай бүлэг, мөн зарим хаан, төрийн том зүтгэлтэн, ж анж ин нарын намтрын материал болно. Мин улсын түүхийн Монголын тухай хэсгийг монголчилсон орчуулга манайд буй бөгөөд мөн Мин төрийн түүх ба Мин улсын нэгтгэсэн ойллогоос Монгол, Ойрад, Урианхайчуудын тухай мэдээ материалыг Оросын эрдэмтэн Бретшнейдер түүвэрлэн англиар нийтэлжээ. Монголын тухай хятад сударч нарын тэмдэглэн үлдээсэн мэдээ нь түүхч Раш ипунцагийн бичсэнчлэн “дэлгэрэнгүй бөгөөд их гол нь харилцан нийлэлцэнэ. Тийн атал заримдаа нарийн мэхээр манай Монголыг дайрч гүжирлэсэн явдалгүй гэж үл болно” . XVII зууны үеийн монголчуудын түүхийн зарим асуудлыг нарийвчлан боловсруулахад тэр цагийн жуух бичиг, гэрэлт хөш өө, тамга, мутрын тэмдгийн бичээс, хад чулуунаа сийлсэн монгол, түвд, манж зэрэг хэлний бичээсийн зүйлс мөн сонин сурвалжийн тоонд ордог юм. Халхын Цогт тайж ийн “ Ц агаан б ай ш и н ” ордны дэргэд босгосон чулууны монгол, түвд бичээсийг эрдэмтэн Хут шинжиж, герман хэлэнд орчуулан хэвлэсэн, мөн Цогт тайжийн «Хутагт хааны учир» (Лигдэн хаанд зориулсан шүлэглэл), Дуутын хар чулууны бичиг зэргийг Б.Я.Владимирцов шинжлэн оросоор орчуулан нийтэлсэн, Үзэмчиний Эрдэнэ хун тайжийн хатан А нударийн үлдээсэн «Х эсэг б айш и нгий н монгол б и ч ээс» -и й г Х .П эрлээ тайлбарын хамт гаргасан, Сэцэн ханаас Лувсанбайдувт олгосон ш ар торгон жуух бичгийг Ж .Ц эвээн задлан ш инжилж өгүүллийн хамт хэвлэсэн байна1. Монгол нутгийн газрын зураг, монгол бичгийн бичмэл ном судрын гарчгийн жагсаалтыг В.Хайссиг, К.Загастер, Н.Поппе, Х.Окада А.Г.Сазыкин, Д.Жадамба, О.Самбуудорж, Л.В.Успенский нар нийтлүүлж ээ2. Дээрх монгол гар бичмэл ном бичгүүдийн бүртгэл нь хаана ямар утгатай сурвалжийн зүйл буйг мэдээлж, тэдгээрийг олж судлахад дөхөм үзүүлсэн байна. Эрдэнэжавын Ли бао вэнь нь БНХАУ-ын Түүхийн I архивт хадгалагдаж буй XVII зууны өмнө хагаст холбогдох монгол үсгийн бичиг, захидлуудыг эмхтгэн нийтлүүлжээ3. 1 -

3

Ц .Ж .Ж ам ц ар ано. «Ж алованная грамота С ец ен хан а, данн ая л ам еЛ ув сан бай дабу». С б. “С ергею Ф ед о р о в и ч у О л ь д ен б у р г у ...” , Л -г р ., 1934. M on golisch e H andschrifien. Blockdrucke. Landkarten. Beschrieben von W alter H eissig uniter mitarbeit von Klaus Sagaster. M it 16 LichtD rucktafeln. F ranzsteinerverlag .G M B H .W iesb ad en .1961; N .P o p p e, L .H urvitz, H .O kada. C atalogue o f the M a n ch u -M o n g o l S ection o f the T o y o B unko. T o k y o , Seattle, 1 9 6 4 ; А .Г .С а з ы к и н . К а т а л о г м о н г о л ь с к и х р у к о п и с е й и к с и л о г р а ф о в И н с т и т у т а В о с т о к о в ед ен и я А к ад ем и и Н аук С С С Р . том I, 1988; Д .Ж ад ам ба. У лсы н Н и й т и й н Н ом ы н с а н д буй т ү ү х и й н ба т ү ү х эн д х о л б о гд о х би ч м эл м он гол н ом ы н гарчиг. S T U D IA M O N G O L IC A . T om u s IV, F a sc.1 2 , У Б ., 1963; О .С ам бууд ор ж . Х эл зохи ол ы н х ү р ээ л э н ги й н т о д үсги й н н ом ы н бүртгэл. Сан тахилгы н судар. У Б ., 1997. XVII зуун ы о м н ө хагаст х о л б о гд о х м он гол үсги й н би ч и г д эв т эр . Д у н д а д ул сы н түүхи й н I архив. Ө М Б Х Х Х ., 1997.

МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. IV БОТЬ

Манж Чин улс нийт монголчуудыг эзэлсэн 200 гаруй жилийн түүхийг судлан үзэх сурвалж бичгийн зүйлс дорнод, өрнөд зүгийн хэлээр олон бий. XVIII зууны эхний 50-иад онд монгол нутгийн ихэнхэд цэрэг дайны хөл хөлсөөн ихтэй байсан ба манжийн зүгээс аюул занал учруулж, бас нийт монголчуудын тусгаар тогтнолы г алдагдуулахад хүрсэн тохигүй цаг байжээ. М онгол түүхчид урьды н түүхчдийн “ залган ө ч тү г эй ” х эм ээсэ н уламжлалт заншлыг тийм хявцаатай цагт боловч тасалдуулсангүй, харин түүнийг мөрдөн 1720 хэдэн оноос 1750 хэдэн он хүртэл 30 гаруй жилийн дотор х эм ж ээгээр харилцан адилгүй, түүхийн зохиол нэлээд хэдийг туурвисан байна. XVIII зууны эхэн, дунд үеийн түүхийн монгол зохиол гэвэл; 1720-1724 оны орчим Халхын С эцэн хан аймагт зохиосон «Түүхийн товч», Өвөр Монголын эрдэмтэн Гомбожавын 1725 онд зохисон «Чингис эзний алтан ургийн түүх - Гангын урсгал нэрт бичиг оршибай»1, нэр үл мэдэгдэх зохиогч 1725 онд зохиосон бололтой «Эрдэнийн толь», монгол найман хошууны түшмэл Ломи 1732 онд хятад, манж хэлээр зохиосон «Монгол боржигид овгийн түүх», Өвөр Монголын ширээт гүүш Дарамын 1739 онд зохиосон «Есөн бүлэгт алтан урагтны тод түүх - Алтан ястны сэтгэлийн цэнгэл буюу А лтан хүрдэн м ян ган хигээст хэм ээх бичиг» б о л н о 2. 1817 онд Өвөр М онголы н Зүүн авга нары н хошууны засаг бэйс Гомбованж ил буюу Натагийн бичсэн «Алтан эрих»-ийг эрдэмтэн Чойжи, Ховдын Захчины бурхны шашны хийдийн түүхийг өгүүлсэн Дармабадрагийн «Алтан эрих»ийг Д.Кара, Ж .Цолоо нар хэвлэлд бэлтгэн нийтлүүлжээ3. Эдгээр зохиолд зохиогчид өөрийн сайн мэдэх үеийн, тухайлбал, XVIII-XIX зууны эхэн үеийн нутаг нутгийн түүхэн хэрэг явдал, нийгмийн байдал, төрийн зүтгэлтэн нарын тухай өгүүлж, түүхэн нэр томьёо, он цагийн шинэ мэдээг бичжээ. X VIII зууны сүүлчийн үеэс М онголы н ерөнхий түүх зохиолты н хажуугаар орон нутгийн түүх хэд хэдийг бичсэн байх юм. Э нэ нь олон м онголчууды н түүхэн хөгж лий н хувь заяа нутаг нутагт я н з ян заар шийдвэрлэгдэх хандлага үзэгдсэнтэй холбоо бүхий мэт. XVIII зууны сүүлчийн үед зохиосон орон нутгийн түүхийн зохиолыы дорвитойхон нь XVIII зууны II хагаст нэр үл мэдэгдэх зохиогчийн бичсэн «Дөрвөн Ойрадын намтар түүх» болно. Энэ түүхэнд, нийт Халх, Өвөр 1

2

3

«Т үүхи й н товч». Гар б и ч м эл . М он гол ул сы н Төв н ом ы н са н д буй; Г ом бож аб. «Г ан га-и й н урусхал». И ст ор и я зо л о т о го р од а влады ка Ч и н ги са - с о ч и н е н и е п о д н а зв а н и ем “Т еч ен и е Ганга” ). И зд а н и е текста, введен и е и указатель Л .С .П уч к ов ск ого. М ., 1960; «Гангы н урсгал». Гүн Г ом бож ав зохи ов . Ч ой ж и тулган харьцуулж тайлбарлав. Ө М А Х Х ., 1984. « М э н -гу ш и -с и -п ү » -и й г 1831 о н д м он гол ч и л ж ээ. М он гол орчуулга ба хятад эх и й г В .Х ай сси г, Ч .Б ауден нар 1957 о н д В и сб а д ен д х эв л эж ээ . Д арам ы н 1739 о н д зо х и о с о н «Е сөн зүйл бүлэгт алтан урагтны т о д түүх, алтан ястны сэтгэл и й н ц эн гэл бую у Алтан хүр д эн м ян ган х и гээст х э м э э х би чиг» (Э н э зохи олы г В .Х ай сси г тайлбар, зүүлтий н хамт н и й т эл ж э э) зэ р э г бол н о. Ната. «Алтан эри х». Ч ой ж и тулган харьцуулж тайлбарлав. Ө М А Х Х . 1991. T h e history o f a Jakhachin Buddhist M on astery D H A R M A B H A D R A ’s “ G O L D E N R O SA R Y " facsim ile ed ited and introduced by G .K ara and J. T so lo o . Budapest. 1997.

XVI1-XX зууны зхэн үеийн Монголын түүхийн сүрвалж бичиг, сулалгааны тойм

Монголд холбогдох сонин мэдээ байхаас гадна, Монголын ард түмний 1755-1758 оны тусгаар тогтнолын зэвсэгт тэмцлийн удирдагч Амарсанаагийн тухай мэдээ бас бий. XVIII зууны сүүлчийн хагас, XIX зууны үед М анж гүрний дарлал мөлжлөгийн дэглэм Монголд тогтож бэхжээд олон монголчуудыг зэргэлдээ хөрш орноос нь салгуу, битүү байлгах бодлого явуулах болсноор, газар газрын монголчууд Халхын төв нутагтай эргэл мөргөлөөс бусад хэлхээ холбоогоор бага байсан байна. Гэвч Монголын түүхчид, нийт монголчуудын ерөнхий түүхийг “залган еч тү гэй ” гэсэн д ээд си й н занш лы г барим тлан, хэм ж ээгээр харилцан адилгүй, маш чухал түүхт судрыг халх, өвөрлөгч, бас бус монголчууд, монгол хэлтний газарт уван цуван бичиж байсан байна. М онголчуудын түүх бичлэг тийнхүү өргөжсөн нь үндэсний мэдрэл ухамсар сэргэж, харийн дарлалыг эсэргүүцэн, эрх чөлөө, тусгаар тогтнолоо эрм элзэх, түүний төлөө тэм цэх тэм цэл өссөн явдалтай холбоо бүхий байжээ. XVIII зууны сүүлчийн хагаст монгол түүхч нарын туурвин зохиосон түүхийн зохиол заримыг нь дурдвал: 1765 онд зохиосон «Их Монгол улсын үндэсний Алтан товч»-ийг нэрлэж болно. Үүнийг эрдэмтэд Урад хошууны М эргэн гэгээн Лувсандамбийжалцаны зохиол гэдэг. Э нэ «Алтан товч» бүхлээр буюу хэсгээр Орос ба Өвөр Монголд хэдэнудаахэвлэгдсэн байна. Баарины Рашипунцаг 1774-75 оны үед «Дай Юан улсын болор эрих» гэдэг зохиол бичжээ. Энэхүү зохиол нэлээд хэдийн Европын монголч эрдэмтэн нарын судлагдахуун болжээ. В.Хайссиг «Болор эрих»-ийн Даян хаанаас хойшхи үеийн хэсгийг таслан авч «Тэнгэр тэтгэсэн хааны үеийн он дараалсан нэгэн монгол түүх» гэж нэрлэн, оршил ш инжлэлийн хамтаар 1946 онд Бээжинд нийтэлжээ. «Болор эрих»-ийн бүрэн эхийг Өвөр Монгол, Америкт хэвлэсэн байна1. XIX зууны дунд үед Монголын түүх зохиолгын түүхэнд сонин явдал болсон байдаг нь зөвхөн 1835 онд түүхийн зохиол 3-4-ийг янз бүрийн нутагт бараг нэгэн зэрэг зохион бичсэн явдал юм. XIX зууны үеийн түүхч нарын түүхийн зохиолыг дурдвал: Эрдэмтэн Лувсанринчин (Сумадирадна) 1832 онд «Яруу хэлний хүрхрэл» гэдэг бяцхан сонин түүх бичсэнээ модон бараар мөн үедээ дармаллажээ. Урад дунд хошууны да лам Ж амбадорж 1835 онд бичиж дуусгасан «Болор толь»-ийг гадаадын эрдэмтэд сонирхон судалж эхэлсээр уджээ. Түүний Монголын тухай гуравдугаар хэсгийг эрдэмтэн Кроль орос хэлэнд орчуулсан билээ. В.Хайссиг мөн хэсгийг нийтэлжээ. Мөн Өвөр Монголд бүрэн эхээрээ нийтлэгджээ2. Ордосын түүхч Гончигжав 1835 онд «Сувд 1

2

Р аш ип ун цаг. «Дай Ю ань улсы н бол ор эр и хэ». У Т Н С -и й н сан хөмрөгт; W .H eissig. Bolur Erike (E in e K ette aus Bergkristallen). E in e M o n g o lisch e C h ron ik der K ien lu ng Z e it von R asipuntsug. Literaturhistorisch U n tersu ch t. P eiid n g, 1946; Bolur Erike. M on golian C h ron icle by R asipuntsug, with a Critical Introduction by the R everend A .M ostaert and an Editor’s Forew ord by F.W . C leaves. Pt. 1 -5 ,- “Scripta M o n g o lica “ .3. Cambr. (M ass.), 1959. Ж ам бад ор ж . «Б ол ор толь х э м э э х түүх». 3 д эв т эр . У Т Н С . ГБС; Ж ам бад ор ж . «Б ол ор толь». Ү Х Х .. 1984.

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. IV БОТЬ

эрих» гэдэгтүүхзохиожээ. «Сувд эрих»-ийгхэдэн удаа хэвлэжээ. Ишбалдан бандида 1835 онд монголчуудын дунд бурхны шашин дэлгэрснийг голчлон өгүүлсэн «Эрдэнийн эрих» хэмээх түүхээ бичжээ. И ш балдангийн энэ зохиолыг В.Хайссиг оршил, тайлбарын хамт нийтэлжээ. Халхын түүхч Галдан туслагч 1841 онд «Эрдэнийн эрих» зохиолоо зохион гүйцээж ээ. Э нэ «Э рдэнийн эрих» XIX зууны сүүлчээс эхлэн судлагдаж, А.Позднеев «Эрдэнийн эрих»-ийн 1636 оноос 1736 он хүртэлх сүүлчийн хэсгийг оршил, шинжлэл, тайлбарын хамтаар Петербург хотноо 1883 онд хэвлэжээ. Түүнээс гадна Улаанбаатарт буй хэдэн хувилбарыг Ц.Насанбалжир харшуулан «Эрдэнийн эрих»-ийн нэгэн сайн эхийг 1960 онд хэвлэж ээ1. 1870 хэдэн онд «Хөх дэвтэр» хэм ээх монгол зохиол гарсны хоёр хувилбар нь Алшаа ба Буриад газраас олдж ээ2. Хоёр хувилбарыг хамба А гваандорж харшуулан нийлүүлж нэгэн эх бэлтгэн Петербург хотноо хэвлүүлжээ. «Хөх дэвтэр»-ийг «Улаан дэвтэр»-ийн хамтаар XIX зууны үед Халхад албан ёсоор хуулуулж байсан мэдээ байдаг юм. «Хөх дэвтэр»-т урьд зохиосон түүхэнд гараагүй зарим сонин мэдээ бий. 1863-1896 онд буриад газар «Угийн бичиг» хэмээх нэрийн дор түүхийн тусгай зохиол олон то о го о р зохи огд сон б а й н а 3. Т эд гэ э р и й н дотор М онголын түүх судлалд хэрэглэгдэх нэлээд чухал сонин баримт бий. Халхын «Хатагин гурван Егүзэр»-ийн нутгийн нэр үл мэдэгдэх түүхч XVIXVIII зууны үеийн явдлыг тэмдэглэсэн зохиол үлдээсэн байна. 1878 онд Баргын далангууд овгийн Губэрэй манжаар «Олон монголчуудын уг эхийг тэмдэглэсэн бичиг оршив» хэмээх зохиол бичсэнийг Б.Буянчуулган 1930 хэдэн онд монголчилсон байна. Уг зохиолыг 1989 онд Өвөр Монголд хэвлэсэн байна. 1887 онд Тагна урианхайд «Тагна урианхайн бүгдийн дарга амбаны угсаа ба урианхайн уг эх» гэдэг зохиол бичигдсэн нь Монголын түүхэнд холбогдох зарим материалтай юм. «Энэтхэг, Төвд, Монгол хаадын цагаан түүх нэрт тууж», «Цоросын язгуур гарсан намтар», «Өөлдийн ноёдын уг эх түүх», «Монгол нутгийн урьдахаас эхэлсэн толь бичиг», Сэлэнгийн монгол буриадын дархан тайш Дамбийжалцан Ломбоцэрэнгийн «Монгол буриадын түүх» зэрэг бичгүүдэд4 зарим сонирхолтой мэдээ бий. Мөн Гаван Ш аравын «Дөрвөн Ойрадын 1

2 3 4

И ш бал дан . «Э р д эн и й н эри х». Гар би ч м эл . М он гол орчуулга. У Т Н С . ГБС; E rdeni-yin erike; m ongolisch e C h ron ik d er lam aistischen K losterbauten der M on golei (1835) von Isibaidan. In Faksimile m it Einleitung und N am en sverzeich n is herausgegeben von W altlier Heissig. K openhagen; Munksgaard. 1961; A .M .П о зд н еев . М он гольск ая л етоп и сь « Э р д эн и й н эр и хэ» с п о я с н е н и е м , зак лю чаю щ им с е б е материалы no и ст о р и и Халхи с 1636 г. п о 1736 г. С П б ., 1883; Галдан. « Э р д эн и й н эри х». Н и й тл үүл сэн Ц .Н асан бал ж и р . У Б ., 1960. «Хөх түүх». Булаг харгуулан тайлбарлав. Ө М С Х Х ., 1996. « Л ет оп и си Х о р и н с к и х Бурят». Вы п. 1. Х р о н и к и Тугултур Т обаер а и В ан д ан а Ю м сун ов а. Т ек ст издал Н .Н .П о п п е . М оск в а-Л ен и н гр ад , 1935. « Э н эт х эг , Т ө в д , М он гол хаады н цагаан н эр т тууж ». Ө М Б И С Н С . Ч улуун бар ы н 4 д эв т эр ; « Ц ор осы н язгуур гарсан намтар». У Т Н С ., ГБС; «Ө өлди й н н оёд ы н уг э х и й н түүх». У Т Н С . ГБС; «М он гол н утгийн урьдахаас эх э л с эн толь бичиг». «О йрад түүхий н дурсгалууд». ULIAXX., 1992; Д а м б и -Ж а л са н Л о м б о -Ц э р э н о в . « С эл эн г и й н м он гол -бур я ад ууд ай түүхэ». «Б уряадай т үүхэ б эш эг ү ү д » . У л а а н -Ү д э , 1992.

XVII-X X зүүны эхэн үеийн Монголын түүхийн сурвалж бичиг, сулалгааны тойм

түүх», нэр үл мэдэгдэх зохиогчийн «Дөрвөн Ойрадын түүх тууж хэмээх оршив», «Торгууд хаадын тууж», «Үнэн сүжигт хуучин торгууд хийгээд чин сэтгэлт шинэ торгуудуудын хад ноёдын уг үндэсний илтгэл түүхийн бичиг», XIX зуунд зохиогдсон зохиогч нь тодорхойгүй «Монголын уг эхийн түүх», «Богд Чингисийн төрийг бариад хаан өргөө тэтгэсэн тууж», «Хоо өрлөгийн түүх» зэрэгбичгүүд1нь орон нутгийн түүх судлал, зарим аймаговгийн гарал, тархацыг судлахад хэрэглэгдэхүүн болохуйц мэдээтэй юм. Монгол Улсын Төв номын сангийн гар бичмэлийн санд хадгалагдаж буй бусад олон сурвалж бичгүүд2 нь түүхэн хэрэг явдлын он дараалал, газар орны нэрсийг харьцуулан судлахад чухал юм. М онгол нутгаас зайдуу Ижил мөрөнд очиж нутагласан «Европын шинэчүүд» хэмээгдэх халимаг нарын дунд ч мөн Монголын ерөнхий түүхэнд сүлбээ бүхий нутгийн түүх зохиогдож байжээ. 1819-1820 онд хошуудын Баатар Убаш Түмэн «Дөрвөн Ойрадын түүх» бичжээ. Үүнийг монголч А .Н .П озднеев 1885 онд «Астраханы Халимагийн түүхэн утга зохиолын дурсгал»-д хэвлэжээ. Бидний дээр тоочин гаргасан XVIII-X1X зууны үеийн олон газрын түүхч нарын зохиол бүтээл, бүтэц зохиомжийн хувьд их төлөв адил байдаг аж. Тэдгээр зохиол эртний энэтхэг, түвд, монгол хаадын түүх намтар голлосон гурван үндсэн хэсгээс бүрэлдэх нь элбэг юм. М онгол түүхч нар хаан язгуур нь аль үед хаанаас гарсны г хайж, Монголын түүх бичлэгийн ухаанд XIV зууны үеэс заншиж эхэлсэн загварыг уламжлан хэрэглэдэг байжээ. Ер нь хожимхон хөгжсөн улс орны түүхч нар түрүүн хөгжиж байсан их улсын түүхээр өөрсдийн түүхийн эхлэлт хийж, дараа нь өөрийн орны түүхээ залгаж зохиодог явдал дэлхийн бусад улс орнуудад байсан аж. XIX зууны үеийн зохиогч, түүхч нар түүхэн мэдээг эргэлзэн магадлаж шалгах, болсон хэрэг явдлын он цагийн үнэн мөнийг бусад түүхэн явдал, зүтгэлтэн нарын түүх намтарт тулган сорих, няпглах зэрэг түүхийн ухааны арга барилыг хэрэглэж заншин байсан тал бий. Тэд эртний хаан төр, шашин дэлгэрэл, хаад, ихэс лам нарын намтарт ихэвчлэн анхаардаг байж ээ. Тэдгээр зохиогчид нь хаад, ноёд, ш аш ны зүтгэлтнүүдээс гарагсад тул Ч и н ги с хааны удам угсааны түүхээс эхлэн ноёды н гарал язгууртай холбогдсон хэрэг явдлыг голлон өгүүлдэг нь элбэг байв. Тэд өөрсдийн 1

2

Гаван Ш арав. «Д ер в өн О йрады н түүх тууж х э м э э х орш и в». Т о д би ч м эл . Ш У А , Х эл зохи олы н х ү р ээ л э н . ГБС; «О йрад түүхий н дурсгалууд». Ш А Х Х ., 1992; «О йрад т үүхэн сурвалж бичиг». Ө М С Х Х ., 1985. Д о г ш и н н о ё н Х о т го й д Х ар хулаас э х э л с э н н э г э н т а й ж и й н гэр и й н үеи й н би ч м эл . У Т Н С ., ГБС; Д ө р в ө д и й н Зүүн гарын чуулганы даргаас ай м ги й н ол он засгууды н уг э х и й г т о д о р х о й л о н ц э с ү й л д э ж ө р г ө с ө н х эр э г. У Т Н С ., ГБС; Д ө р в ө н ай м ги й н н о ёд ы н үе зал гам ж и лсан тухай н эг эн д эв т эр . У Т Н С ., ГБС; Д ө р в ө н О йрады н намтар түүх э н э бол ой . У Т Н С ., ГБС; Г эр сэн з Ж алайр хун тай ж аас эх э л с эн тайж нары н гэр и й н үеи й н би ч м эл . У Т Н С ., ГБС; Ж и бзун д ам ба лам ы н уг эх и й н д эв т эр . У Т Н С ., ГБС; Ж и бзун д ам ба лам ы н төр өл үеи й н н эр с х и й г ээ д ор он д а ц а н бай гуул сан т эм д э г л э л . У Т Н С ., ГБС; М он гол ы н Ч и н г и с хааны уг эх . У Т Н С ., ГБС; Ө ө л д о л н о о р т э м ц с э н б ү л эг. У Т Н С ., ГБС; Ө өл д н о ёд ы н уг э х түүх. У Т Н С ., ГБС; Ө өл д э р т н э э с ө д г ө е хүр тэл х хаад н оёд ы н тууж ц ади г т үүхи й н д эв т эр . У Т Н С ., ГБС; Т ү ш ээ т хан ай м ги й н о л о н н оёд ы н уг эх . У Т Н С ., ГБС.

М онгол

ҮЛСЫ Н

ТҮҮХ.

IV

во т ь

амьдарч байсан үеэс өмнөхөн цагийн ба өөрийн бие оролцсон, тухайн үед нүдээр үзэгсэдтэй уулзаж явсан, чих дэлсэж сонссон, энд тэндэх газрын бичиг тэмдэглэлээс үзсэн, XVIII-XIX зууны үеийн монголчуудын нутаг нутгийн түүхэн хэрэг, явдлыг сайн мэдэж, янз янзын хэлбэрээр бие биедээ нэмэрлэсэн, нөхвөрлөсөн, тодотгосон шинэ сэргэг мэдээг тэмдэглэн авч хуулан бичиж үлдээсэн нь манай сонирхон боловсруулж буй сэдэв зорилтод гол төлөв тулгар баримт хэрэглэгдэхүүн болж байнам. Түүнээс гадна XVIII-XIX зууны үеийн монгол түүхч нар мөн урьдахь түүхчдийн адил үнэн түүхт хэрэг, домогт явдлы г ялган салгах талаар базаахгүй байсныг анхаарах хэрэгтэй. М анжийн эрхшээлийн үеийн түүхч нар нийтдээ Монгол улсын хэрэг явдлыг эрхэмлэн бодож, харийн дарлалыг эгдүүцэн тэм цсэн ард олны тэмцлийн нөлөөг холбогдох зохиолдоо тусгаж байсныг тэмдэглэе. М анж ийн эрхш ээлийн үеийн хууль цаазны бичиг, өөрөөр хэлбэл, монгол цааз хууль мөн л чухал сурвалж юм. Тэр үеийн хуулийн хураамжаас хамгийн дорвитой нь Халхын гурван хошууны 1709 онд зохион эхэлж зарласан, хожим олон удаа зохион нэмсэн «Халх журам» гэдэг хураамж бичиг билээ. «Халх журам»-ыг хууль цаазны талаар зэгсэн сайн шинжилж, монгол, орос хэлээр гүйцэд нийтэлсэн байна1. Хууль цаазы н бусад хураамжаас Ш авь яам ны таслан ш ийтгэсэн хэргийн данс «Шавь яамны улаан хацартаас хуулсан дүрэм»-ийг дурдвал зохино. Тэр нь 1813 оноос 1913 он хүртэл нэгэн зуун жил таслан шийтгэсэн хэр ги й н тэм д эгл эл юм. «Улаан х ац арт»-ы г академ ич Ш .Н ац агдорж шинжиж, 1959 онд нийтэлжээ2. М онголын улс төрийн бутралыг даван туулахаар сүүлчийн удаа,тэмцэж байсан үеийн түүхийг шинжлэн үзэхэд тэр цагаас манж хэлээр манай үед уламжилсан зарим бичиг зохиол тус үзүүлнэ. Түүхийн эдгээр манж зохиолд, Халх, Цахар зэрэг М онголын хант улсуудын зүгээс Манжийн анхны хаадтай төрийн талаар харилцаж байсан албан бичгийн манж сийрүүлэг, орчуулга, тэр цагийн монгол элч нарын тухай сонин м эдээ зүйлс бий. X V III-X IX зууны үеийн М онгол орон, монголчуудын түүхийн нэлээд олон чухал асуудлыг боловсруулан шинжихэд Манж Чин улсын албан түүхийн зохиолууд чухал болдог юм. Монголыг манжийн эзлэн авсан, эзэрхэн захирсан үеийн албан түүхийг М анжийн хааны зарлигаар удаа дараа тусгайлан томилсон сударч нар зохиосон байна. Тэр зохиогч нарын дотор монгол хүн нэлээд оролцсон нь сонин болой. Манж Чин улсын үед албаар зохиосон Монголын түүхэнд холбогдох том, чухал олон ботит зохиолын нэг нь, «Зарлигаар тогтоосон гадаад монгол, хотон аймгийн ван гүнгүүдийн илтгэл шастир» болно3. Түүхийн энэхүү зохиолыг хоёр чухал сурвалж дээр тулгуурлан бичсэн нь: 1

: 3

«Халх ж урам ». У Т Н С ., ГБС; «Халх ж урам ». Ц .Н асан бал ж и р хэв л эл д б эл т г э ж э э. У Б ., 1961; В .А .Р я зан овск и й . «М он гол ьск ое право, п р еи м у щ ест в ен н о о б ы ч н о е» .Х а р б и н ., 1931; С .Ж алан Ааж ав. «Халх ж урам бол М он гол ы н хууль цаазы н дурсгалт би ч и г м өн ». У Б ., 1961. Ш .Н ац агд ор ж . «Ш ави й н яамны Улаан хацартаас хуулсан д үр эм ». У Б ., 1959. «Зарлигаар т о г т о о со н гадаад М он гол Х отон ай м ги й н ван гүнгүүдий н и лтгэл ш астир». 120 д эв т эр . У Т Н С ., ГБ С .

X V II-X X зууны эхэн үеийн Монголын түүхийн сурвалж бичиг, сулалгааны тойм

О Монгол ноёдын гэр өргөө, хошууны тамгын газарт хадгалагдан үе үед “залган бичиж ” байсан гэрийн түүх, уг эхийн тэмдэглэл, Ө X V III—XIX зууны үеийн манж, монгол, хятад албан бичиг данс хараа зэрэг болой. «Илтгэл шастир»-ыг 1779 оноос үүсгэн зохиож 1795 онд 120 дэвтрийг манж, хятад, монгол гурван хэлээр бичиж дуусгаад барлаж, М онголын олон хошуунд нэж гээд хувийг тархаажээ. Энэ нь «Илтгэл ш астир»-ыг анхан зохиож б ар л асан нь б олно. Уг зохиолы н цөөвтөр д эв т эр , тэр цагт монголчуудтай түүхэн хувь заяагаар холбогдсоор байсан Дорнод Түрэгстаны хотон угсааныхны шастирт зориулагджээ. «Илтгэл шастир»-ыг 1795 оноос хойш 1812-1814, 1836-1839, 1849-1851, 1855 онд нийт дөрвөн удаа залган зохиолгож, бүгд 96 дэвтэр нэмжээ. Тийнхүү «Илтгэл шастир» нь 76 жилийн дотор бүгд 216 дэвтэр болж, XVII зууны эхэн үеэс XIX зууны 2-р хагасын дундуур хүртлэх 300-гаад жилийн түүхийг багтаажээ. «Илтгэл шастир»-ын анхны 120 дэвтэр нь Монголын түүхийн XVIIXVI11 зууны үеийн нэлээд дэлгэр хэрэглэгдэхүүнтэй бөгөөд сүүлчийн залгаж зохиосон дэвтрүүд тийм хэрэглэгдэхүүнээр хомсхон товч болсон байна. Манж сурвалж бичгийн хоёр дахь үлэмж арвин хэрэглэгдэхүүнтэй том зохиол бол М анжийн хаадын «Бодлогын бичиг» хэмээн монгол түүхч нары н н эр л эсэн олон д эвтэр бүхий тусгайлан боловсруулсан ордны тэмдэглэл болно. «Дайчин улсын тулгар төр нээсэн бодлогын бичиг» хэмээх зохиол нь 1630-1760 оны үеийн М анж -М онголын харилцааны түүхэнд холбогдох олон чухал баримтуудыг агуулжээ. Эл зохиолыг 1920-иод онд Монголын түүхчид монголчилсон нь одоо ч гар бичмэлээрээ хадгалагдаж, сурвалж хэрэглэгдэхүүн болсоор байна1. «Бодлогын бичиг»-ийн нэг нь «Хааны бичсэн баруун хойд газрыг түвшитгэн тогтоосон бодлогын бичиг» юм. Үүнд 1677-1698 оны хооронд М анж аас халхчуудтай х ари лц сан , О йрадтай байлдсан х эр эг явдлы г ['анжийн хааны зарлигаар томилсон албан түүхч нар 1699-1709 оны үед 48 (дэвтэ^Ьш рийвчлан бичээд барлуулжээ. Зохиогч нар нь тэр цагийн хэргийг сайн мэдэж байснаа оршилдоо дурджээ. Монгод түүхч нар энэхүү бичгийг «Энх Амгалан хааны бодлогын бичиг»2 гэж нэрлэдэг бөгөөд XVIII зууны үеэс Монголын түүхийн сурвалж б и Ч И г болгон хэрэглэсээр иржээ. Уг зохиолыг 1904 онд Их (зүүн) Хүрээний бичээч, манж ич Агваан, Л увсанням , М өрдондов, Их ш авийн зайсан Лувсанцэрэн, Балданцэрэн, Баян-Арвижих, Цогбадрах, Цэдэвсүрэн нар монголчилжээ. Энэ бичгийг 1920 хэдэн оноос монгол түүхч нар манж, монгол хэлээр их өргөн ашиглаж байна. Манж сурвалж бичгийн үлэмж их хэрэглэгдэхүүнтэй олон боть зохиолын гутгаар нь «Зүүн гарын газрыг түвшигтгэн тогтоосон бодлогын бичиг» болно. Энэхүү «Бодлогын бичиг» НЬ «ӨМНӨД ЗОХИС№>, «жинхэнэ зохиол», «дараа зохиол» хэмээх гурван хэсгээс бүрэлддэг 172 дэвтэр зохиол бөгөөд -------------Ш / 1 2

«Д ай чи н улсы н тулгар төр н э э с э н бодлогы н бичиг». УТН С..ТБС;д< «Э н х-А м гал ан хааны бодлогы н бичиг». У Т Н С ., ГБС.

М О Н ГО Л

УЛСЫ Н

ТҮҮХ.

IV

БОТЬ

«Энх Амгалан хааны бодлогын бичиг»-ийн үргэлжлэл билээ. Үүнд 1700 оноос 1767 оны сүүлчийг хүртэлх 70-аад жилд манж хаадаас Зүүнгар улсад удаа дараагаар аян дайн хийж, түүнийг эзлэн авсан үйл явдлыг мөн тэр цагийн түүхэн хэрэг явдалд оролцож явсан ба тэр үеийг сайн мэдэх хэсэг түшмэд жил cap дараалан нарийвчлан бичжээ. Хааны бичсэн оршил хэмээх зүйлийн эцэст «Тэнгэр тэтгэсний цагаан барс, гучин тавдугаар он» гэж он тавьснаас үзвэл, эн э зохиолыг XVIII зууны 70 оны үед зохион дуусгаж дармалласан бололтой. «Зүүнгарын бодлогын бичиг»-ийг 1930-аад онд түүхч Б.Буянчуулган манж аас монголчилсон нь өдгөө гар бичм элээр хадгалагдаж байна1. Дээр дурдсан хоёр зүйл «Бодлогын бичиг» нь Монголын түүхийн маш чухал үе XVII зууны 70 хэдэн оноос XVIII зууны 60 хэдэн он хүртэлх зуугаад жилийн гол, гол хэрэг явдлын бодит мэдээ хэрэглэгдэхүүнийг тэмдэглэж үлдээсэн сурвалж бичиг мөн. Гэвч тэдгээр «Бодлогын бичиг»-ийг зохиолгосон төрийн бодлого нь нэн эчнээ бөгөөд Монголын ард түмний эсрэг хандсан шинжтэй байсныг дээрх хоёр «Бодлогы н бичиг»-т хааны бичсэн орш ил, сайды н хаанд айлтгасан айлтгалаас тодорхой мэдэж болно. «Бодлогын бичиг»-ийг зохиогчид нь монголчуудын төрийн тусгаар тогтнолыг алдагдуулж, ард түмний тэмцэл хөдөлгөөнийг цус урсган дарснаа «их гавьяа бүтээсэн» гэж үзээд Ар, Өвөр, Баруун М онголыг зэвсгийн хүчээр эзлэн авснаа «түвшитгэн тогтоож», «хязгаарыгбадруулав», «Эртнээс янагш сурвалжтай гэрэлтэй, хэтэрхий сайхан, үүнээс өнгөрөх нь үгүй» хэмээн түүхэн үнэнээс зөрүүгээр шагшин магтсан байна. Мөн зарим хэрэг явдлыг зориуд М анжийн бодлого явууллагаар зөвтгөснөөс гадна хасч танасан, засч бичсэн зэрэг согогтой юм. Тиймээс эл манж сурвалж бичгийг ашиглан хэрэглэгсэд, үзэн танилцагчид эрэгцүүлэн шүүмжилж үзэх нь чухал. Мүгдэний хааны ордонд хадгалагдаж байсан «М анжийн үнэн магад хууль»-ийг, мөн Нурхачийн «Үнэн магад хууль»-ийг Японы И м иниш и Сюнзю япон орчуулга, тайлбарын хамт Токиод нийтлүүлжээ. Дараа нь харгуулсан эхийг хэвлүүлжээ. М өн Бээж инд хадгалагдаж байсан эх нь БНХАУ-д хэвлэгдсэн байна. Дайчин улсын хаадын магад хуулийн монгол эхийг Өвөр Монголд хэвлүүлсэн байна2. М анж сурвалж бичгийн дотор оруулан хэлэлцвэл зохих өөр хэдэн бичиг зохиол бий. Тэдгээр зохиолын нэг нь «Олон монгол аймгийн газрын ойллого бичиг» болно. Үүнийг манжич Даш ням гүн монголчилжээ. Уг «Ойллого бичиг»-т монголчуудын XVII-XVIII зууны үеийн газар нутаг нь түүхийн ямар ямар үед, эртний аль аль улсын дэвсгэрт багтаж байсан түүхийг товчхон, маш чадмаг бичжээ3. 1 2

3

«Зүүнгары н газрыг түвш итгэн т о гт о о со н бодлогы н бичиг». У Т Н С ., ГБС. « Д а -ц и н ли чао ш илу» (Ч и н ул сы н н эв т эр х и й түүх. М ан ж и й н ү н эн м агад хууль). Т о к и о ., 1958. Д а й ч и н улсы н Т а й зу д э э д хуан ди й н магад хууль, Д ай ч и н улсы н Т ай зун г эг ээн утгат х у а н д и й н м агад х у ул ь , Д а й ч и н ул сы н Ш и з ү г и й гү ү л сэн х у а н д и й н м агад хуул ь , Д а й ч и н улсы н Ш и н зү өр ш өөл т хуан ди й н магад хууль, Д ай ч и н улсы н Ш и зүн тел өв т х уан ди й н магад хууль. Ө М А Х Х ., 1 9 9 0 ,1 9 9 1 . «О лон м он гол ай м ги й н газрын ой л л ого бичиг». У Т Н С ., ГБС.

X VII-X X зууны эхэн үеийн Монголын туүхийн сүрвалж бичиг, сулалгааны тойм

Манж Чин улс, Монголыг эзэрхсэн үеийн түүхийг шинжин судлахад манж нарын монголчуудын тухайд гаргасан хууль зүйлийн бичиг чухал сурвалж болдог байна. Юуны түрүүнд энд зааваас зохих хууль нь «Монгол цааз», Гадаад М онголын Төрийг Засах Явдлын Яамнаас гаргасан «Гадаад М онголын Төрийг Засах Явдлын Яамны хууль зүйлийн бичиг» билээ. «Гадаад М онголын Төрийг Засах Явдлын Яамны хууль зүйлийн бичиг»ийг М анжийн Энх-Амгалан хааны үед Т энгэрийн сэцэн хаанаас хойш гаргасан зарли ги й н бичгүүдийг эм хтгэн 152 зүйл болгосны г Т эн гэр тэтгэгчийн үед 209 зүйл болгон манж, монгол, хятад гурван хэлээр, 1811 онд 713 зүйл, 1890 онд 1554 зүйл бүхий 70 боть болгон барлажээ. Уг хууль зүйлийн бичгийг харгуулан тайлбарлаж 2 дэвтэрээр нийтлүүлжээ1. Энэ хууль зүйлийн бичгийг монголчуудад голлон зориулсан нь манай сонирхон бүхий үеийн хошуу, сумын зохион байгуулалт, албан хаах хүний тоо, түшмэл байгуулах, өртөө харуул, хуяг цэргийн асуудал, албан татварын журам, шүүх таслах явдал, ноёдын зэрэг залгах, пүнлүү идэх эрх хэмжээ, гадаад оронтой харилцах хэрэг зэргийг нарийвчлан ш инж ихэд нэгэн хэрэглэгдэхүүн болно. Ер нь Манж Чин улсын хууль цааз нь хааны буулгасан зарлиг, сайд нарын зүйлчлэн хаанд айлтгасан айлтгал зэргээс иж бүрдэл болдог байсны адил, бидний өгүүлэн бүхий хууль зүйл ч мөн л тэгж иж бүрдэл болжээ. Үүнд, монголчуудын хуучин хэв заншил, хууль цаазнаас зээлдэн хэрэглэсэн зүйл анги нилээд бийг ялган мэдэлтэй. Энэ хууль зүйлийн бичгийг 1788 онд зохиож, Дотоод, Гадаад Монгол, Түвэд зэрэг «гадаад аймаг хязгаар»-т дагаж шийтгүүлсэн байна. Тэр нь Чин улсаас монгол газар, монголчуудыг чандлан захирч мөлжих дэглэм бүрмөсөн батжин тогтсоны гэрч баримт байжээ. Хууль зүйлийн бичгийг 1811-1818 онд хянан үзэж, хасч нэмэн залруулж барлан тархааж, уг хууль зүйлийг арван жил тутам залган зохиох хуультай болгожээ. Бидэнд уламжилсан «Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамны хууль зүйлийн бичиг»-ийг «Монгол хууль» гэх болжээ. Тэр нь хятад, монгол, манж хэлээр барласан 63 дэвтэр бий. Э н э хууль зү й л и й н бичиг гадаады н эр д эм тд и й н ан хаарлы г аль хэдийнээс татсан байна. 1828 онд Оросын алдарт нангиадч Бичурин энэ хууль зүйлийн бичгийг 1823 оны барламал хятад эхээс нь орос хэлнээ хөрвүүлэн «Записки о М онголии...» хэмээх номынхоо хоёрдугаар боть болгон н и й тэл ж ээ. О росын манж ич С .Л иповцев мөн хууль зүйлийг манжаас нь 1828 онд орос хэлэнд орчуулан «Уложение Китайской палаты внешних сношений» хэмээн нэрлэж хэвлүүлжээ. Дорно дахиныг судлагч монголч нар Бичуриний орчуулгыг их тоодог бөгөөд С.Липовцевийн орчуулгыг мадагтай гэдэг юм. Энэ хоёр хөрвүүлэг нь 1823 оны барламал хятад, манж эхээс орчуулсан тул түүнээс хойш «Г адаад М о н го л ы н Т ө р и й г З а са х Я вдлы н Я ам н ы хуул ь зү й л и й н би ч и г». 63 д э в т э р . бар. У Т Н С ., ГБС; «Гадаад М он гол ы н Т е р и й г Засах Явдлы н Я амны хууль зүй л и й н бичиг». Д э э д , д о о р д . Н айралт, А л тан -О рги л харгуулж тайлбарлав. Ө М С Х Х ., 1989.

М О Н ГО Л

ҮЛ С Ы Н

ТҮҮХ.

IV

БОТЬ

«М онгол хууль»-д залгаж зохиосон олон н эм элт тэнд нөхвөрлөгдөн орчуулагдаж нэмэгдээгүй билээ. М анжийн үеийн Монголын түүхийн нэлээд сонин материал бүхий хоёр ном Я пон д н и й тл эгд сэн и й н эг нь «М анжу и яр ги й ан Кооли» (М анжийн магад хууль), нөгөө нь «Тонки фука синдаха хэргэн и дансэ» (М ан-бүн-лоү-тоо- буюу дусал бинт талбисан үсгийн д ан с)1 болно. Энэ зохиолуудад ялангуяа XVII зууны үеийн Манж, Монголын харилцаа, Манж хааны ордонд болж байсан хэрэг явдал, М анж ийн М онголы н талаар явуулсан бодлого зэргийг олж мэдэхүйц мэдээ арвин байна. М онголын түүхийн XVIII-XIX зууны үеийн манж сурвалж бичгийн нэгэн хэсэг нь Манжийн хаадын удаа дараагаар үлдээсэн ордны тэмдэглэл, «Сургаал» хэмээх том зохиол, Чин улсын «Бүгд хууль», «Бүгд хуулийн хууль зүйлийн бичиг», «Цэргийн жургааны хэргийн хууль бичиг» зэрэг олон боть зохиол юм. Тэдгээрт тухайн үеийн монголтой холбогдох хэрэг явдлыг янз бүрийн газарт тэмдэглэн оруулжээ. Дээр дурдсан сургаал, хуулийн доторхи Монголын түүхэнд чухалчлан үзвээс зохих хэсгийг манай нэрт манжич Л.Дэндэв 1950 хэдэн онд цөмж түүгээд м онголчилж «М анжаас М онголыг колоничилсон үеийн түүхт хэрэглэгдэхүүн» хэмээх том хураамж бичигт нэгтгэсэн бичмэл эх нь бий2. Түүнээс гадна манай манжич нар манж утга зохиолд буй Монголын түүх судалгаанд холбогдох бүх мэдээ хэрэглэгдэхүүний данс товьёог зохиож, түүхчдийг эрэл сурлын нэлээд төвөгтэй ажлаас хөнгөвчилсөн байна3. XVIII зууны эхнээс Монголын түүх бичлэгийн ухаанд монголд шашин суртахуун д э л гэ р с э н түүх «Х ор-чойнзун» гэх м эти й н түвэд х эл ээр монголчуудын зохиосон түүхэн зохиол бүтээл нутаг нутагт олон үзэгдэх болсон байна. Тийм зохиолын нэлээд хэсэг нь XVII-XIX зууны үеийн М онголын ш аш ин, төрийн түүхийн холимог сэдвээр бичигдсэн байдаг бөгөөд М онголын түүх соёлын сонин ш инэ мэдээ занги тэмдэглэгдэн үлдсэн байдаг юм. Тэдгээрийг Монголын түүхийн ухааны түвэд хэлт зохиол гэж нэрлэх болжээ4. Тухайлбал, Ганжурпа мэргэн номун ханы «Зая бандида Лувсанпринлэйн намтар», Сүмбэ хамбо Ишбалжирын «Хутагтын их орон их Хятад, Түвэд, Монголын орон дор дээд ном ямар мэт дэлгэрсэн ёсны галбарвасун модон хэмээгдэх оршив», Цэмбэл гүүшийн «Монголын >урхны шашны түүх», Цахар гэвш Лувсанчүлтэмийн «Богд Зонховагийн намтар», «Жед-то-на-цог», «Тор-бу-на-цог», Дармадалагийн «Их Монголын оронд 1

2 3

4

М ан х э д у й ж и ман ж оу ш и л у. Ж и н ду. Д ун яан ш и яан ж и у хуй. (M anjui Y argiyan K ooli. М а н ж и й н м агад хуул ь). Т о к и о , 1936. T O N G K I F U K A S 1 N D A H A H E R G E N I D A N G S E . Ман вэй л а о ж о у . «Тонки ф ука синдаха хэр гэн и дан сэ» - «Дусал б и н т т ал би сан үсгийн данс» 1­ 5. Т ок и о, 1955. Д э н д э в . «М ан ж аас м о н го л ы г к о л о н ч и л со н ү еи й н түүхт х эр э гл эг д эх ү ү н » . М о н го л улсы н Ш У А -и й н Т үүхи й н х ү р э э л э н . ГБС. Ulayanbayatur qota-d ak i u lu s-u n n o m -u n san g-u n manju n om -u n kom iirgen-du bayiy-a manju n o m un yarcay. M isig. (М и ш и г. У лаанбаатар хот дахь улсы н ном ы н сан ги й н м ан ж н ом ы н хөм рөгт байгаа м ан ж н ом ы н гарчиг). У Б ., 1959. У лсы н н ом ы н сан ги й н м ан ж х өм р өги й н н о м зүй н буртгэл. Б эл тгэн хэвл үүлэгч Г .Б уян тогтох, М .Б аяр сай хан . У Б ., 1992. Ш .Б и р а. «М он гол ьск ая т и бетоя зы ч н ая и ст ор и ч еск ая л итература». Т үүхи й н судл ал , т. III. F .1 , У Б. 1962; Г ом бож ав . М он гол ч ууд ы н түв эд х эл эн д э э р зо х и о с о н зох и о л ы н зүй л . У Б ., 1960.

X VII-X X зууны эхэн үеийн Монголын түүхийн сурвалж бичиг, сулалгааны тойм

дээдийн ном ямар мэт дэлгэрсэн ёсыг тодорхой өгүүлэгч цагаан лянхуан эрхэс хэмээгдэгч оршвой», Ш .Дамдины «Алтан дэвтэр» зэргийг1 дурдаж болно. М онголчууды н орон н у тги й н түүхийн зо х и о л д С үм бэ хам бо И ш балж и ры н 1786 онд түвэд х эл ээр зохиосон «Хөх нууры н д ом ог тэргүүтнийг бичсэн Эсрүүгийн дуулал - Ш инэ яруу хэмээгдэх оршибай» гэд эг зо х и о л ы г оруулан х эл эл ц эх х эр эгтэй . «Хөх нууры н дом о г» -т М онголын ерөнхий түүхэнд ороогүй сонин мэдээ занги нилээд бий. Уг зохиолыг Ж он Р.Крюгер, Д.Дашбадрах нар эрдэм ш инж илгээний зүүлт тайлбартайгаар нийтлүүлжээ2. М өн V Д ал ай лам А гв аан л у всан ж ам ц ы н «Залуусы н хурим », Агваанлхүндүвдаржийн «Хамгийг айлдагч Агваанчойдогжамц цог сайтын намтар хэтэрхий гайхамшигт сайн зохионгуйн яруу аяст тэнгэрийн ятгын эгшиг хэмээгдэх оршвой», «Ялгуугсаны эрхэт хамгийг айлдагч Очир дара Лувсан Галсан ригзүн далай лам ы н гэгээний намтрыг товчийн төдий өгүүлсэн галбаравара эрдэнийн итгэлэл нэрт тууж дэвтэр оршив», Сурхан Агваанлувсандондовын «Богд Дамбийжанцангийн намтар хувь төгөлдөр тонилгохы г хүсэгчдийн горилыг хангах хурим», Зая бандида Лувсанпринлэйн зохиосон «Живзундамба Лувсанчойжижалцан богдын ерийн товч намтар», Д агваж ан цан ы зохиосон «Тийн удирдагч Ж ибзундам ба их эрдэнийн намтар магтаалын үг, сайн хувьтны сүсгийг сэргээгч оршвой» 1

2

Dka gyur m er g en n o m on han. D za ua ban ti ta b io bzan phrin las dpal bzan pa i rnam thar dpag bzam yon s du i dhan bo (Г ан ж ур п а М эр г эн н о м о н хан. Зая бан ди д а Л у в сан п р и н л эй н намтар. У Т Н С гий н түв эд н ом ы н сан хөм р өгт); Sum pa m khan ро ye ses dpal, byor pags yul rgya nag eh en po bod dan so g yul du dam pa i eh o s byun tshul dpag bsam jo n bzan. (С ү м б э Х ам бо И ш бал ж и р. Э н эт х эг , Т ү в эд , Х ятад, М о н го л д бур хн ы ш аш и н д э л г э р с э н түүх. Т ү в эд х э л э э р барлаж х э в л э с э н эх. У Т Н С -г и й н т ү в э д н о м ы н сан х өм р өгт ); И ш бал ж и р . Б урхн ы ш аш н ы түүх. С ү м б э Х а м б о И ш бал ж и р зо х и о в . Ц эн г эл , М .Б оуж у харгуулан тайлбарлав. Ө М А Х Х . 1993. Ku shri b io bzang tsh e aphel. C h en p o hor gyi yul du dam pai chosji ltar byung b ‘1 tshul bshad a rgyal b ’ 1 bstan pa rin po ch e gsal bar byed p ’l sgron m e. (Ц эм б э л гүүш. И х м он голы н о р о н д д э э д и й н н ом д э л г э р с н и й г өгүүл сэн э р д э н э т сургаал. У Т Н С -ги й н түвэд н ом ы н сан хөм р өгт); B io bzan tstul khrims rje tson g kha ba ch en p o ’ 1rnam thar brjod pa bde legs kun g u i’ abyung gnas dan lung bstan m ang p o. (Х а м г и й г айлдагч Б огд З о н х о в а г и й н н ам тар м э д эх ү й н хя лбар аас ө г ү ү л сэ н сай н амгалан б ү х эн гарахын о р о н эш и үзүүл сэн о л о н . У Т Н С -ги й н түвэд н ом ы н сан хөм р өгт); В1о bzan tstul khrim s. Brjed th o sha tshogs sogs. (У Т Н С -ги й н түвэд н ом ы н хөм р өгт); B io bzan tstul khrim s. T hor bu sha tshogs phyogs bsdus (У Т Н С -г и й н түвэд н ом ы н сан хөм р өгт); Д арм адала. Х ор ч о й н ж у н . Гар би ч м эл . У Т Н С . ГБС; Д арм адала. И х м он голы н о р о н д д э э д и й н н о м ямар м эт д эл г э р с эн ёсы г т од ор хой өгүүлэгч цагаан лян хуан эр х и с х э м э э х ор ш в ой . Т ү в эд х э л н э э с орчуулсан С .Г ом бож ав . Х эв л эл д б эл т гэсэн Ш .С о н и н б а я р . У Б ., 1995; Ц агаан л ян хуан эр хи с. Д ам ч о й ж а м ц зо х и о в . Х .Ч о й м б и л , С .Д ор ж орчуулав. Ү Х Х ., 1996; R ia-m grin gser gyi deb ther (Ш .Д а м д и н . А л тан д эв т эр . У Т Н С -г и й н тү в эд н ом ы н сан х өм р өгт ); З ава Д а м д и н . У м ард зү г и й н их м о н г о л ы н о р н о о д э э д и й н н о м я м ар э р д э н э м э т д э л г э р с н и й г ө г ү ү л с э н А лтан д эв т эр . 4 д э в т э р , тү в эд х э л н э э с ор ч уул сан п р о ф . Ц .Д о р ж . Ш У А -и й н Т ү ү х и й н х ү р э э л э н . ГБ С . Y e sh es d p al’ abyor. M tsho sn gon gyi lo rgyus sogs bkod p ’ ai tshangs glu gsar sn yan . (Х өх н ууры н ү н д э с н и й хэв л эл и й н xop o o ) Х өх нууры н д о м о г тэр гүүтн и й г б и ч сэн Э ср үүги й н дуулал Ш и н э я р уу х э м э э г д э х о р ш и б а й . (Г эл эг ж а м ц д о о р о м б о м о н г о л ч и л ж э э ). У Т Н С . ГБС; H o -C h in Yang, T he A n n als o f K okonor. John R.Krueger, Editor. Indiana U niversity Publications. 1969; С үм бэ х ам бо И ш бал ж и р . Х өх нууры н түүх. Т ү в эд х э л н э э с орч уулж , эр д э м ш и н ж и л г ээн и й удиртгал, тайлбар х и й с э н Д .Д аш бад р ах. У Б ., 1997.

М онгол ҮЛСЫН ТҮҮХ. IV воть

зэ р эг1 түвэд хэлээр зохиогдсон сурвалж бичгүүдийн монгол орчуулга тархсан нь тэдгээрийг харгуулан ашиглах өргөн боломж олгож байна. Түвэдийн V Далай лам Агваанлувсанжамцын «Сахорын банди Агваанлувсанжамцын энэ үзэгдэл эндүүрлийн цэнгэл наадмыг үлгэрийн ёсонд зохиогч дүгүлийн сайн хувцас», Гончигдамбаравжайгийн «Доод Амдо оронд чадагч шашин эрдэнэ ямар мэт дэлгэрсэн ёсныг тодруулан өгүүлэгч судрын далай хэмээгдэх оршвой» (Дэвтэр жамц), Цэрэнванжилын «Цогт хүмүүний эрхтийн цадиг хотол ертөнцөд баясгалант үг хэмээгдэхүй», Туган гэгээн Л увсанчойж инямын «Тогтсон таалал» (Туган дүвтаа), «Жанжаа Ролбийдор-жийн намтар», (Түгээмэлийн эзэн Очир сэтгэлт баатарын мөн чанар цог төгөлдөр дээд лам эши үзүүлсэн зул), «Гүнтан дамбийдонмэгийн намтар», «Өлзий хутаг эргэлдэх Лавран хийдийн ш ирээт лам нарын үе залгам ж лал-тэнгэрийн их их хэнгэрэг», Агвангунгаасодномын «Замбутивийн умар зүгийн чадагчийн их бурхадын орон цог төгөлдөр Сажагийн хутагтуудын язгуур ям ар мэт өөд болсоны ёсны м аш ид тонилохуйн гайхамшиг эрдэнийн гүйдлийг өгүүлсэн хэрэг хүсэл бүхэн үүдсэн хэмээх судар оршвой», Гүнтан Дамбийдонмэ хутагтын «Гүнчин Жамъяаншадавын хоёрдугаар дүрийн Ж игмэдвамбогийн намтар, ялгуугсан хөвүүний далайд орох гарам», Гүнчин Ж игмэдвамбогийн «Ж онэгийн данжуурын гарчиг», А гваанлхүндэв-дарж аагийн «Ухаан баригч Ц анъянж ам цы н зарлигийн дуулал хийгээд нууц намтар», Ш инсаа Галсанчойжижалцаны «Цастын ухааныг өгүүлэхийн үүдийг нээгч түлхүүр хэмээгдэх» цуврал зохиолын 18р боть, «Х утагтын о р н о о с Түвэд х и й гээд М онголы н оронд ш аш ин дэлгэрсэн ёсны тийн чимэх судар төдийг зохиогч түвэд, монгол номын гарлага цагаан линхуан үзэсгэлэнт эрих» зэрэг зохиолуудад2 Монголд 1

2

Rgyal dban Lna pa N ag dban b io bzan rgya m tsho. G ans can yil. G yi sa la spyod pa 1 m th o ris kyi rgyal blon gtso bor brjod pa I deb ther rdzogs ldan gzon nu i dga ston dpyid kyi rgyal m o i glu dbyans (Т авдугаар Д ал ай лам А г в а а н -Л у в с а н -Ж а м ц о . Залуусы н хур и м . У Т Н С -г и й н т үв эд н ом ы н сан хөм р өгт); А гваанлхүндүвдарж и “Х ам ги йг айлдагч А гваан чой догж ам ц ц о г са й т ы н намтар х эт эр хи й гайхам ш игг сай н зохи о н гу й н яруу а я ст т э н г э р и й н ятгын э г ш и г х э м э э г д э х о р ш в о й ” . (Зургадугаар Д ал ай ламы н намтар хо ёр зүй л. А гваанлхүндүвдарж и Л ув сан түв дэн ж ам ц зохи ов . Ж а м ъ я а н д а м п и л н я м ор ч уул ав . Ж ал сан хя н ан тай л бар лав . Ө М А Х Х . 1999); Д ал ай лам ы н н о м л о с о н Залуусы н хур и м х э м э э х н о ёд ы н уг эх н э г э н д эв т эр . У Т Н С ., ГБС; Я лгуугсаны э р х э т ха м ги й г айлдагч О чи р Д ар а Л ув сан Галсан Р и гзүн далай л ам ы н г э г э э н и й нам тры г то в ч и й н т ө д и й ө г ү ү л сэ н галваравара э р д э н и й н и тгэл эл н эр т тууж д э в т э р ор ш и в . М од он бары н судар ; С ур хан А г в а н л у в са н д о н д о в . “ Б огд Л у в са н д а м б и й ж а н ц а н ги й н н ам тар , хувь төгөл д өр тон и л охы г х ү сэгч д и й н гориллы г хангах хур и м ” . Б огд Ж и в зун дам ба Ө н д е р гэгээн З а н а б а за р ы н гурван ү е и й н д э л г э р э н г ү й н ам тар . О р ч уулсан И .Д э м б э р э л . У Б ., 1993; Зая б а н д и д а Л у в с а н п р и н л э й . Ж и в зу н д а м б а Л у в са н ч о й ж и ж а л ц а н б о ги й н ер д и й н товч намтар. Т ү в эд х э л н э э с ор ч уул ж , э р д э м ш и н ж и л г ээ н и й тайл бар б и ч сэн ак адем и ч Ш .Б и р а; Ө н дөр г э г э э н и й н а м т р у у д о р ш в о й . У Б ., 1995; Д а в г а ж а н ц а н . Т и й н у д и р д а г ч Ж и в зу н д а м б а их э р д э н и й н н ам тар м агтаалы н үг са й н хувьтны с ү с г и й г с э р г э э г ч о р ш в о й . Т ү в э д х э л н э э с ор ч уул ж , э р д э м ш и н ж и л г ээ н и й тайл бар х и й с э н Ш .С о н и н б а я р ; Ө н дөр г эг ээ н и й нам трууд о р ш в о й . У Б ., 1995; Ө н д е р г э г э э н и й н ам тр ууд о р ш в о й . Х эв л эл д б э л т г э с э н Д .Д аш бад р ах; Ө н дөр г э г э э н и й нам трууд о р ш в ой . У Б ., 1995; Д он р о в д а н за н в а н ж и л . Г эгээн гүүш Л хавзан хааны д о м о г сэлт. У Т Н С ., ГБС; Т үв эд и й н о р н о о м он голы н хаад н о ёд о д о ж х ү ч ээр эз э л с э н товч хураан гуй о р ш в ой . У Т Н С ., ГБС. N gag dban b lo -b za n rgya m tsh o. (Z a hor-gyi ban d e ’ angag dban bio bzang rgya m tsh o -i ‘ adi snang ‘ akhrul-b’ i rol rtsed rtogs brjod-kyi tsh u l-d u b k od -p a du k ‘ u 1’ i gos bzang). (У Т Н С -г и й н түвэд н ом ы н с о н хөм рөгт); Brag dgon g-p a dkon m ch ogb stan pa rab rgyis. Yul m d o sm ad kyi ljongs su thub

XVII-X X зүүны эхэн үеийн Монголын түухийн сурвалж бичиг, сулалгааны тойм

бурхны ш аш ин дэлгэрсэн түүх, М онгол-Түвэдийн харилцааны түүхэнд холбогдох олон баримт сэлт бий. М анж Ч ингийн үеийн М онголын түүхэнд холбогдох хятад хэлээр бичсэн олон арван сурвалж бичгийг ерөнхийд нь М анжийн хааны зарлигаар эмхэтгэж хэвлүүлсэн албан түүхийн зохиол, орон нутгийн албаны түүх, Чингийн түшмэдийн эмхэтгэж хэвлүүлсэн албаны бус зохиол, бусад сул тэмдэглэл хэмээн ангилан үзэж болох юм. Тэдгээрийн заримыг ж иш ээ болгон танилцуулбал, «Дайчин улсын хаадын магад хууль» нь Чин улсын захиргаанаас албан ёсоор найруулан зохиосон он дарааллын түүх юм. Манж чин улсын арван нэгэн хаадын үеийн түүхэн хэрэг явдлыг тэмдэглэсний дотор Монголын түүхийн талаар олон мэдээ баримт байдаг. Дайчин улсын магад хууль, дотоод сайд нарын зөвлөлийн данс эвхмэл, албаны болон хувь хүмүүсийн бичсэн зохиолуудыг эмхэтгэн найруулж, Манж Чин Тайзугаас хойшхи 5 хаадын үеийн түүхийг өгүүлсний дотор М он голы н түүхийн б ар и м т ар ви н буй. «Д айчин улсы н хам татган тэмдэглэсэн бичиг» (560 боть) (нөгөө нэр нь «Сайшаалт ерөөлт хамтатган тэмдэглэсэн бичиг») бол 1743 онд 356 боть, 1790 онд 424 боть, Сайшаалт ерөөлтийн үед 560 ботиор албан ёсоор гаргасан газар зүйн ойллого бөгөөд Монголын хошуудын талаар тэмдэглэжээ. Ялангуяа 516-549-р ботид тус бүр Монгол, Улиастай, Хөх нуур, Түвэд, баруун хязгаарын аймгийн газар нутаг, ноёдын угсаа гарлын түүхийг тэмдэглэж ээ1. «Дайчин улсын арван төрийн хаадын богд сургаал» хэмээх 926 боть сурвалжид Нурхачаас Түгээмэл элбэгт хаан хүртэлх хаадын зарлиг сургаал, Лигдэн хаан, Ойрадын Галдан бошготын түүхтэй холбогдох зүйлүүд бий2. Мөн «Чингийн түүхийн эх бичиг», «Чингийн түүх», «Чингийн түүхийн намтар шастир», «Хааны тогтоосон баруун хязгаарын зурагт тэмдэглэл»,

1 2

bsthan rin bo ch e ji ldar dar b ’i tshul gsal bar brjod ba deb ther rgya m tsh o zh es bya ba bzhugs so. Г ан ь суги й н ү н д э с н и й x o p o o . Л а н ж о у . 1987; Z h ab s drung tsh e ring dbang rgyal. С ы ч уан ы ү н д эст н и й хэв л эл и й н x o p o o . У хань, 1981; T hu ‘u bkwan b io bzang ch o s kyi nyi m a. T h u ’u bkwan grub rntha. Г аньсугийн ү н д э с т н и й хэв л эл и й н x o p o o . Л ан ж оу., 1989; Thu ‘u bkwan b io bzang ch o s kyi nyi m a. C ang skya Rol p ’i rdo rje’ i m am thar. Г аньсугийн үн д эст н и й хэв л эл и й н xo p o o . Л а н ж о у , 1989; D bal m ang pan d i da. K ung than bstan p ’ 1 sgron m e ’i rnam thar. Х өхн уур ы н ү н д эст н и й хэв л эл и й н xo p o o . С и н и н ь , 1987; Dbal m ang pandi da.bla brang bkra sh is ‘ akyil gyi gdan rabs ih ’i rnga ch en . Г аньсугийн үн д эст н и й хэв л эл и й н x o p o o . Л ан ж оу, 1987; N gag dbang kung d g’a bsod nam s. A dsam glin g byang phyogs kyi thub p ’i rgyal tshab ch en po dpal ldan sa skya p ’i gdung rabs rin p o ch e ji ldarbyon p ’i tshul gyi rnam par thar pa ngo mtshar rin p o ch e ‘i bang m dsod dgos ‘adod k u n ’ abyung zh es bya ba bzhungs so. Ү н д эст н и й хэв л эл и й н x o p o o . Б э э ж и н , 1986; Kung than bstan p ’i sgron m e. Kun m khyen ‘ajam d b yan sb zh ad p a sk u ’ ap h ren ggn yis pa rje ‘ajid m ed dbang p o ’i rnam thar rgyal sras rgya m tsh o ‘i ajud ngogs. Х өх н уур ы н ү н д э с т н и й х эв л эл и й н x o p o o . С и н и н ь , 1990; K un m kh yen ‘ajigs m ed dbang b o. C o n e ’i bstan ‘agyur dkar chag. Г аньсугийн ү н д э ст н и й х эв л эл и й н x o p o o . Л а н ж о у , 1987; T shang dbyans rgya m tsh o rgya m tsh o ngag dban lhung grub dar rgyas. R ig’ adsin tshangs dbyans rgya m tsh o ’i gsung m gur dang gsang b ‘ i rnam thar. Ү н д эст н и й хэв л эл и й н x o p o o . Б ээ ж и н , 1981; Shing b z ’a skal bzang ch o s kyi rgyal m tshan. G an s can brgya’i sgos ‘ abyed lde m ig ces bya ba bzhugs so (B od Sog ch o s ‘ abyung). Ү н д эст н и й хэв л эл и й н x o p o o . Б э э ж и н , 1992. Д а ц и н и тун чж и (Д ай чин улсы н хамтатган т эм д э г л э сэн бичиг). Д а ц и н ш и чао ш эн ш унь (Д ай ч и н улсы н арван т өр и й н хаады н б огд сургаал).

М О Н ГО Л

ҮЛСЫ Н

ТҮҮХ .

IV

БОТЬ

«Тэнгэрийг тэтгэгч хааны Зүүнгарын бүгд тэмдэглэл» зэргийг1 дурдах хэрэгтэй юм. Ма гуан чуний «Цахарын нутаг усны товч»-д Цахарын аймаг хошууны (Одоогийн Өвөр М онголын Улаанцав аймгийн зүүн өмнө хэсэг, Ш илийн гол аймгийн өмнө хэсэг) нутгийн байдал, хот зэргийг тэмдэглэжээ. Лю чэн рүгийн «Хаант төрийн газар зүйн товч»-д Өвөр Монголын зүүн дөрвөн чуулган, Алшаа, Ховд, Тагна Урианхай, Хөх нуур зэргийн газрын зургийг тайлбарын хамт багтаасан бол «Улиастайн ойллогын товч»-д Улиастайн түүхийн талаар тодорхой бичиж, улс төр, цэрэг-захиргааны бодлогын талаар тэмдэглэсэн байна2. Чжан мугийн зохиосон «Монголын хошуу нутгийн тэмдэглэл», Мяо жоугийн «Бурхны шашин Түвэд М онголын оронд ямар мэт дэлгэрсний цадиг»-т Монголын бурхны шашны түүхэнд холбогдох зарим мэдээ бий3. Эрдэмтэн Бао вэнь ханий эмхтгэн нийтлүүлсэн «Чин улсын харьяа аймгуудын чухал хэргийн бичиг», «Эелдэн дагасан тэмдэглэлийн зурагт ш үлэглэл», «Яан жи ө р ө ө н и й цуврал тэм дэглэл», «С яоти н ги й н сул тэмдэглэл», «Сяофан хужай газрыг мандуулсан үйлсийн товч», Чанбай акедүний «Ди Ин Тангийн эмхтгэл» зэрэг хятад хэл дээр бичигдсэн олон сурвалж бичгүүдэд4 тухайн үеийн М онголын түүхэнд холбогдох мэдээ баримт байдаг. Тухайн үеийн түүхэнд холбогдох хятад хэлээр бичсэн зохиол олон байдгаас зарим зохиол нь орон нутгийн түүхийг тодруулан судлахад чухал лавлах хэрэглэгдэхүүн болно. Тухайлбал, «Зарлигаар С эцэн хан аймагт элчээр одсон тэмдэглэл шүлэг»-ийг (3 боть) Яань чин, «Зарлигаар Сайн ноён аймагт элчээр одсон тэмдэглэлийн ноорог»-ийг Бао жүнь бичсэн нь 1

2 3

4

Ц и н ш и гао (Ч и н ги й н түү х и й н э х б и ч и г); Ц и н ш и л е ч ж уан ь (Ч и н ги й н түү х и й н н ам тар ш астир); Ц и н ш и (Ч и н ги й н түүх); Ц янь д и н хуан си н си ю ту ж и . Сы ку чуань ш у. ш и бу ер у ба д и ли л э й . Ш анхай гу ж и чу бан ь ш э (З арл и гаар т о гт о о со н бар уун хязгаары н зурагт т э м д э г л э л . Д ө р в ө н х ө м р ө г и й н н о м ы н е р ө н х и й гарчги йн товч. Т ү ү х и й н б ү л эг . 258 зүй л. Газар зү й н т э м -д э г л э л . Ш а н х а й н б и ч и г суд р ы н х эв л эл и й н х о р о о ); Ц я н ь лун хуан д и д э . “Ч ж ун ь гэ эр чуань бу ц зи л ю э ” . М эн гу ши янь ц зю сан ь као цзы л яо. Н эй м эн гу да с ю э м э н г у ш и я н ь ц з ю ш и я н ь ( Т э н г э р и й н т э т г э с э н хаан ы “ З ү ү н г а р ы н б ү г д т э м д э г л э л ” М он гол ы н түүх судлалы н лавлалтын м атериалууд. Ө вөр М он гол ы н И х сур гуули йн м он голы н түүх судлах газар эм хтгэв. 1983. № 2 6 , 27). Ча ха ер д и л ю э (М а Гуан чунь. Цахарын нутаг усны товч); Х уан чао ю и д и л ю э (Л ю ч эн рү. Х аант т о р и й н газар зүй н товч); У ли яа су тай ж и л ю э (У лиастайн ой лл огы н товч). Ч ж ан му. М он гол ы н хош уу нутги йн т эм дэгл эл . Н ам и ун , Банзрагч м он голчл ов. Д э э д , д у н д , д о о р д д эв т эр . Ү Х Х ., 1988, 1990, 1992; ( “ М он гол ы н хош уу нутги йн т э м д э г л э л ”-и й г О росы н н ангиадч А .П о п о в ор ос х э л э н д орчуулж “З ап и ск и о м он гольск и х к оч евьях” х э м э э х н э р э э р 1895 о н д П етер бур г х о т н о о н и й т эл ж э э). М яо ж оу “ Бурхны ш аш ин Т үв эд М он гол ы н о р о н д ям ар м эт д эл г э р с н и й ц э д и г ” , I, II боть. Ш анхай 1936. Ц ин чж ао ф ан бу я о л ю э гао б эн ь (Ч и н улсы н харъяа айм гууды н чухал хэр ги й н би ч и г). Бао в эн ь хань ч ж эн л и . Х эй л ун ц зя н ц зя о ю й чу бань ш э. 1997; С ю й ф у ц зи л ю э ту ш и (Э ел д эн дагасан т эм д эг л эл и й н зурагт ш үл эглэл). Ө М Б И С Н С ; Я н ж и ся н ь цзай л у (Яан ж и ө р ө ө н и й цуврал т эм д эг л эл ). Ө М И С Н С , Ө М Б И С Н С . м од он бар; Ч ан бай а к э д ун ь . Д э и н ь тан жи (Ч ан бай А к ед үн . Д и И н Т ан ги й н эм хтгэл ). Ө М Б И С Н С ; С я о ти н ц за л у (С я о т и н ги й н сул т эм д эг л эл ); С я о ф ан ху цзай си н ь ди э чж ао (С я оф ан Х уж ай газрыг м ан д уул сан үй л си й н товч . С я о я н ви. Х а н ч ж о у г и й н эр т н и й н о м ы н сан гаас х эв л ү ү л сэ н хуул бар б и ч г и й н 2 -р боть); “ Ц и н ш и л у ” чж унь гэ эр ш и л я о цзай бя н ь (Ч и н ги й н магад хууль. Зүүнгары н түүхийн материалы г с о н г о с о н эм хтгэл. С и н ь ц зян р эн ь м и н ь чу бан ь ш э, 1987).

X VII-X X зууны эхэн үеийн Монголын туүхийн сурвалж бичиг, сулалгааны тойм

Чин улсын Бадаргуулт төрийн 34-р (1908) онд зарлигаар Сэцэн хан, Сайн ноён аймагт аялсан тухай тэмдэглэл бөгөөд монголчуудын зан заншлын тухай голлон бичжээ. Мөн хятад хэлээр зохиосон «Дайчин улсын нэгтгэсэн ойллого», «Монголын нүүдлийн тэмдэглэл», «Дайчин улсын нэвтэрхий түүх» зэргээс манай нангиадч нарын монголчилсон сурвалж хэрэглэгдэхүүн хэдэн дэвтэр бий нь түүхчдийн үзэж судлахад их л дөхөмтэй ажил болжээ. Де күний «Гэрэболдын намтар»-т түүний ач Мянган Чин улсыг дагаснаас хойшхи үеийн түүх, Мянганы удам угсааны ноёдын талаар бичжээ. Жао бин линий «Бадаргуулт төрийн их хэргийн эмхтгэл хууль»-д, Чин улсын Бадаргуулт төрийн үе дэх улс төр, цэргийн явдал, гадаад харилцааны талаар бичсэний дотор Или, Тарвагатай дахь хэрэг явдлыг тэмдэглэжээ. Лю чэн рүгийн «Хаант төрийн газар зүйн товч»-д, Өвөр Монголын зүүн дөрвөн чуулган, Алшаа, Ховд, Тагна Урианхай, Хөх нуур зэргийн газрын зургийг тайлбары н хамт багтаасан бол, «Улиастайн ойллогы н товч»-д Улиастайн түүхийн талаар тодорхой бичиж, улс төр, цэрэг захиргааны бодлогын талаар тэмдэглэсэн байна1. Монгол орны Манжид эзлэгдэн байсан үеийн түүхийн чухал зангилаа асуудлыг судлан үзэхэд архивын данс бичиг асар чухал тулгар баримт, сурвалж хэрэглэгдэхүүн болдог. Монголын тэр цагийн албан бичиг данс нь олон аймаг, хошууны тамгын газар, Богдын их шавь, тамгатай хутагт нарын шанзудбын газарт хадгалагдаж байжээ. Манай улсын архивын цуглуулгыг үзвэл, Манж улсын хаад, Манжийн олон яамнаас Улиастайн жанжин, Их Хүрээ, Ховдын сайд амбасын газар, Монголын аймгийн чуулган даргын газар, хошуудын тамгын газарт тушаасан бичиг, Хиагт, Энх Амгалант гацаа (Маймаа хот)-ны заргачийн газар, М анжийн яамд, Улиастайн жанжин, Их Хүрээ, Ховдын сайдын манж, м онгол х эл ээр х ар и лц ан б и ч и гл эсэн би чи г, олон ай м аг, хош ууны харилцсан бичиг, М анжийн яамд, сайд жанжинд Халхын газраас өргөж мэдүүлсэн хэргийн ба хүргэж ирүүлсэн бичгийн хуулга, өртөө, харуул, ц эрэг зэр ги й н 1гол алба, мөн ноёды н татлага, хурал ном ы н хэрэглэл, тогтоосон албанаас гадуур татах элдэв татвар оноож хураасан данс хаяавч, ард олны зарга тэмцлийг хагалан тасалсан тоггоол бичиг зэргийн маш олон төрөл зүйлийн арвин их бичиг баримт бий. Архивын бичиг баримтад, монголчуудын XVI11-XIX зууны үеийн нийгэм, аж амьдралыг тодруулан судалж, ард түмний эрхгүй мөлжигдөн дарлагдсан байдлыг үзүүлэх хэрэглэгдэхүүн мэдээ бий. Манай архивын М анжийн үеийн данс харааны дийлэнх хэсэг нь Улсын архивын хадгаламжинд байхаас гадна, Улсын төв номын сангийн бичмэлийн хөмрөгт архивын чанартай бичиг данс нэлээд бий. Мөн аймгуудын орон нутгийг судлах музейн сан хадгаламжинд ч Манжийн үеийн архивын " М эн гу с ю э х ан ь в эн ь гу ц зи ш у м у ти я о ” (М о н г о л судлал дахь хя тад х эл н и й эр т н и й н ом ы н гарчгийн товч). Н эй м эн гу да с ю э чу бан ь ш э, 1997. 8).

М ОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. I V БОТЬ

зарим цуглуулга хадгалагдаж байдаг байна. Түунчлэн БНХАУ-ын Түүхийн 1, Өвөр Монголый Алшаа аймгийн, Ляонин мужийн, Түмэд зүүн хошууны, Тайваний хааны ордны архивуудад олон тооны данс хараа, бусад материалууд хадгалагдаж байна. Тэдгээрийн заримыг нь эмхтгэн нийтлүүлсээр байна1. Монгол улсын түүхчдээс М анжийн үеийн Монголын түүхийг судлан боловсруулах баримт бичгийн анхдугаар эмхтгэлийг 1935 онд тэр цагийн Ш инжлэх ухааны хүрээлэнгийн түүхийн кабичетаас эрхлэн «Монгол нь М анж автоном иты н үед» н эр тэй гээр Ш .Н ацагдорж , М .П етухов хоёр нийтэлж ээ2. Энэ нийтэлгээ нь Монгол улсад архивын баримт бичгийг эрдэм ш инжилгээний гүйлгээнд оруулах ажлын эхлэл байжээ. М анж ийн эрхш ээлийн үеийн архивын тулгар бичиг харааг хэвлэн нийтлэх, хэвлэлд бэлтгэх ажлыг 1950 хэдэн оноос хийжээ. Чингэхдээ, Манжийн эрхш ээлийн үеийн ард олны байдлыг үзүүлэх, мөн Монголын соёлын түүхийн баримт бичгийг урьдчилан нийтлэхийг чухалчилжээ. f Архивч Ө.Чимэд «Манжийн түрэмгийлэгчдийн үеийн эмэгтэйчүүдийн дарлагдал», Ц.Н асанбалжир «Дөрвөн аймгийн алба тэгш итгэсэн данс», Ө.Чимэд «Чингүнжаваар удирдуулсан Ар монгол дахь тусгаар тогтнолын тэмцэл (1756-1758)», Н.Ш архүү«М анжийндарайгуйллын үеийн Монголын сургууль», «Хувьсгалын өмнөх монголы н газры н харилцаа» зэр эг эх бичгүүдийг эмхэтгэн нийтэлжээ3. М онгол улс архивын хөмрөг хуримтлуулах ажлыг амжилттай хийж шийдвэрлээд, албан бичиг баримтыг ангижуулан төрөлжүүлж, эмхтгэн цэгцэлж, ш игшин сонгож, эрдэм шинжилгээний тайлбар зүүлттэйгээр хэвлэн нийтэлж, судалгааны гүйлгээнд оруулж, монгол судлаачдьтн хүртээл болгох ажил өргөн явуулж байна. Энд А.Очир, Г.Дашням, Г.Пүрвээ нарын ажлыг дурдаж болно4. 1

2 3

4

Ч и н ги с хааны н айм ан цагаан ор д. “Ч и н ги с хааны н ай м ан цагаан о р д ” -ы н эм хтгэн найруулах дугуйлан эм хтгэн найруулав. Ө М С Х Х . 1998; М эн хуан ань цзянь. Ч жан бай цун шу. Л и ш у тянь ж у бя н ь (М о н г о л д атар хагалбарласан тухай д а н с бичиг. Ч ан бай цуврал. Л и Ш у Тянь н ай р уул ав). Ц зи л и н ь в эн ь ши чу бан ь ш э, 1990; T h e m em orials o f N ie n k en g -Y a o . C h in g d ocu m en ts at N a tio n a l Palace M u seum . S u p plem en t 2. D ecem b er 1971. Published by N ation al P alace M useum . S h ih -lin , T aip ei. М он гол н ь М ан ж , автон ом и ты н үед. Б оловсруулан н и й тлүүл сэн . Ш .Н ац агд ор ж , М .П етухов . У Б ., 1939. Д ө р в ө н ай м г и й н ал ба т э г ш и т г э с э н д а н с . Х э в л эл д б э л т г э с э н Ц .Н а с а н б а л ж и р . У Б ., 1962; Х арьяат хош уун ы д о т о р дагаж явуулахаар туш аасан би ч ги й н эх . Х эв л эл д б эл т гэ сэ н Ш .Н а ц а г д о р ж . У Б ., 1 9 5 9 ; А р д ы н за р г ы н б и ч и г . Х э в л э л д б э л т г э с э н Ш .Н а ц а г д о р ж , Ц .Н а са н б а л ж и р . У Б ., 1968; Ө .Ч и м эд . М а н ж и й н түр эм ги й л эгч д и й н үеи й н эм эг т эй ч ү ү д и й н дарлагдал. У Б ., 1958; Ө .Ч и м эд . Ч ингүнж аваар удирдуул сан А р м он гол дахь тусгаар тогтнолы н тэм ц эл (1 7 5 6 -1 7 5 8 ). У Б ., 1963; М ан ж и й н дарангуйллы н үеи й н М он голы н сургууль. Э м хтгэсэн Ц .Ш архүү. У Б ., 1965; Хувьсгалын ө м н о х м он голы н газрын харилцаа. Э м хт гэсэн Ц э.Ш ар хүү. У Б ., 1975; Ц .Ш архүү. Д ө р в ө н ай м гий н засаг хош ууды н засаг н оёд ы н товч ш астир. Journal o f M on golian Studies. 7. OsaKa. 1984. pp. 119-209. A p м он гол дахь хятады н худалдаа, м өн гө хүүлэл (1 7 5 1 -1 9 1 1 ). Баримт бичгүүд. Б оловсруулж э м х э т г э н , тайлбар б и ч сэн А .О ч и р , Г.Д аш ням . У Б ., 1988; М он гол ы н ард т ү м н и й 1911 он ы ү н д э с н и й э р х ч о л о о , т усгаар т о гт н о л ы н т ө л ө ө т э м ц э л ( 1 9 0 0 -1 9 1 1 ) . Э м х т г э с э н А .О ч и р , Г .П үр вээ. Т айлбар б и ч сэн А .О ч и р. У Б ., 1982.

X VII-X X зууны эхэн үеийн Монголын түүхийн сүрвалж бичиг, сүлалгааны тойм

М анжийн үеийн М онголын түүхийн тулгар хэрэглэгдэхүүний тоонд Халхын ноёд Орос улсын захын хэрэг эрхлэгчидтэй XVIII зууны үед харилцаж байсан бичиг баримтыг оруулах хэрэгтэй юм. Тийм бичиг баримт Улсын төв архив ба Улсын Төв номын сангийн хадгаламжинд нэлээд бий1. Манай улсын архивын цуглуулга, Улсын Төв номын сангийн бичмэлийн хөмрөгт байдаг «Аж төрөх сургаал», «Ухуулах бичиг», «Хэвтүүлэн дагаж шийтгүүлэх хэрэг» гэх м этийн нэртэй бөгөөд аль нэгэн аймаг, хошууны тамгын газраас харьяат хошууны сумдад тушаан явуулсан албан бичиг нэлээд хэд байдаг юм. Тэдгээр бичгийг шинжиж үзвэл, нэгдүгээрт, албан бичиг, хоёрдугаарт, орон нутгийн хэв шинжтэй хууль байх тул тэр «сургаал», «ухуулах»-аас тэр үеийн М онголын нийгэм , эдийн засгийн байдал, оюун сэттэмжийн нэлээд сонин мэдээ занги авч болох байна. Ноёдын тэр «сургаал», «ухуулах»-ыг эрдэмтэн нар сөхөн үзэж, шинжин судалж, хэвлэн нийтэлж эхэлсэн билээ. Тийм сургаал бичгийн Халхад нэлээд нэр гарсан нь «Хэцүү To вангийн ажтөрөхсургаал» юм. To вангийн сургаалаас 1930хэдэн онд Дорно дахиныг судлагч орос эрдэмтэн Тубянский орчуулан «Современная Монголия» сэтгүүлд нийтэлсэн ба зөвхөн мал аж ахуйн хэсгийг Ш инжлэх Ухааны Хүрээлэн 1930 хэдэн онд «Малчны сургаал» нэртэй тусгай дэвтэр болгон хэвлэсэн байна. «То ван ги й н сургаал»-ы г Ш .Н ац агдорж орш ил, тайлбар бичиж нийтэлж ээ2. «Халхын дорно захын дундад этгээдийн хошуудаас харьяат ардад ухуулсан бичиг», «Халхын засаг гүн Доржболдын зохиосон жаяг» зэрэг сонирхолтой бичмэл бий. Хошуудад энэ мэт сургаал, тушаал гаргах явдал XIX зууны эцэс хүртэл тасралтгүй байсныг «Сэцэн хан аймгийн Сүжигт вангийн харьяат ардад дагаж шийтгүүлэхээр зарласан хэргийн данс», «Жанжин засаг бэйлийн Тамгын газраас харьяат хошууны ардад ухуулан гаргасан сургаал тушаалын жагсаалт» хэмээх дэвтэр зэргээс мэдэж болно. Манж хаадаас Монголд явуулж байсан төр шашны бодлогыгтодруулан ойлгоход, М анжийн хаадын зарлигаар Монголд босгосон гэрэлт хөшөөний манж, монгол, түвэд, хятад бичээс нэг хэрэглэгдэхүүн болно. Монгол нутагт Манжийн үед босгосон гэрэлт хөшөө «Амарбаясгалант хийд», «Ш ажныг бадруулагч хийд» (Дамбадаржаалин), Ховдын «Шар сүм», Туулын «Гүнжийн сүм» зэрэг газарт бий. Тэдгээр гэрэлт хөшөөний бичээсээс Амарбаясгалант хийдийн монгол бичээс «Богдын уг эх» хэмээх дэвтэрт, Ховдын Шар сүмийн (тод үсгийн) бичээс нь Галданы «Эрдэнийн эрих» түүхэнд оржээ. Тэдгээрээс гадна Энх Амгалан хааны Тооно ууланд (Хэрлэн голд) үл д ээсэн хятад б и ч ээси й г м онгол, орос орчуулгы н хам т Х .П эр л ээ, Байдрагийн хадан дээрх хятад бичээсийн монгол орчуулгыг Н.Сэр-Оджав 1

2

О р осы н Ц ө х б а й ш и н г и й н х эр г и й г ш и й тгэгч И ван Б угал ц ов той Н ай р ал т т ө в и й н (1 7 2 3 ­ 1736) үед Т ү ш ээ т хан Д о н д о в д о р ж н ары н хар и л ц сан би ч гүүд н э г э н д эв т эр ; О р ос улсы н захы н х э р г и й г ш и й т г эг ч и д т э й Т э н г э р и й н т э т г э с н и й ( 1 7 3 6 -1 7 9 6 ) ү ед Ч и н ул сы н захы н х эр г и й г ш и й тгэгч и д х ар и л ц сан би ч гүүд. Н э г э н д эв т эр . У Т Н С ., ГБС. Ш .Н ац агд ор ж . «То ван, түүн и й сургааль». У Б ., 1960.

М О Н ГО Л

УЛСЫ Н

ТҮҮХ. IV воть

нийтэлж ээ1. Л.Алтан-Оргил нь М анжийн үеийн зарим хууль, данс хараа, албан бичгүүд, Хөх хот, Түмэдийн түүхийг судлах үндсэн хэрэглэгдэхүүн болох хөшөө, чулууны бичиг, хутагт хувилгаадын намтар, сүм хийдийн цэс, сан жасын бичиг баримт зэргийг эмхэтгэн нийтлүүлэв2. М онголын түүхийг шинжлэн боловсруулахад тус дөхөм бүхий нэгэн үйл тулгар бичиг XVII зууны үеэс бий болсон нь Орос улсын хуучин архивын материал болно. Түүнд элчин, зам явагсдын илтгэл, тэмдэглэл, М онгол-О росын ноёд, хоёр этгээдийн олон газрын хэрэг эрхлэгчдийн харилцан бичиглэлцсэн албан бичиг захидал зэрэг арвин хэрэглэгдэхүүн байдаг нь аль хэдийн шинжлэл судлалын гүйлгээнд орж, эрдэмтэн нарын хүртээл болжээ. Оросын элч Николай Спафарийн 1675 онд аялсан тэмдэглэл болон И акинфийн зохиолуудад XVII-XVIII зууны үеийн монголчуудын түүхэн явдлы н талаархи зари м м эдээ б и й 3. М өн XVII зууны үед О йрады н язгууртнууд Оростой харилцаж байсан захидлын орос орчуулгууд4 бий. Монголын тухай Оросын архивын материалыг удаа дараагаар тайлбар сэлттэй нийтэлсээр байна. Н .Н .Банты ш -К аменский «Орос Хятад улсын хоорондох дипломат хэргийн цуглуулга», В.Л.Котвич «XVII зууны үед Ойрадтай харилцсан тухай Оросын архивын хэрэглэгдэхүүн»5 зэргийг нийтлүүлснийг дурдаж болохоос гадна Н.П.Ш астина, Ю .Н.Рерих нарын нийтэлсэн нэлээд сонин бичиг баримт бас бий. Оросын архивын бичгүүдийн ач холбогдлыг шинжлэх ухаанд олон удаа т э м д э г л э с э н бөгөөд О росы н м он голч эр д эм тэд О росы н ар х и вы н 1 2

3

4

5

Х .П э р л э э . Э р д эм ш и н ж и л г ээн и й өгүүллүүд. У Б ., 2001. тал 3 07-311; Н .С эр -О д ж а в . М ан ж и й н ц эр г и й н хот. У Б ., 1957. М он гол ы н түүхи й н сур в алж б и ч и г е с о н зүй л. А л тан -О р ги л эм х эт г эв . Х е х х о т ., 1983. Х өх хоты н т үүхэн м он гол сурвалж бичиг. 1-6 дэв т эр . А л тан -О рги л голлон найруулав. Ө М С Х Х ., 1989. П утеш еств ие ч ер ез С и б и р ь о т Т о б о л ь с к а д о Н ер ч и н ск а и границ Китая р усск ого п осл ан н и к а Н иколая С п аф ари я в 1675 году. З ап и ск и и м п ер атор ск ого русск ого геогр аф и ч еск ого общ ества. В Н И . 1. Т - Х . С .П е т е р б у р г , 1882; Г .Ф .М и л л е р . О п и с а н и е С и б и р с к о г о ц а р ств а и в сех п р о и зш ед ш и х в н ем д ел , о т начала о со б л и в о от п ок ор ен и я его Р о сси и ск о й д ер ж ав n o си и в р ем ен а. К н . 1. С ан к тп етер бур г, 1750; Г .Ф .М и л л ер . И стор и я С и б и р и Т. 1, 2. М -Л ., 1937, 1941; И а к а н ф . О п и с а н и е Ч ж у н га р и и и в о с т о ч н о г о Т у р к и ст а н а в д р е в н е м и н ы н еш н ем со ст о я н и и . часть 1, 2. С ан ктп етер бур г, 1829; И ак ин ф . И ст ор и ч еск ое о б о зр е н и е ой р атов или калм ы ков с X V столетия д о н астоящ его в рем ен и . С ан ктп етербург, 1854. Ш .Б .Ч и м и т дор ж и ев . Н еоп убл и к ов ан н ы е письм а м он гольск и х хан ов как и ст оч н и к п о р у сск о м он гол ьск и м отн о ш ен и я м XVII века. С б о р н и к научны х работ каф едры в сео б щ ей и ст ор и и и и стори и С С С Р . Т о м ск , 1961. Н .Н .Б а н т ы ш -К а м ен ск и й . Д и п л о м а ти ч еск о е со б р а н и е дел м еж ду Р о сси й ск о м и К итай ски м государствам и с 1616 п о 1792 годы . К азан ь, 1882; В .Л .К отвич. Р усск и е архивны е док ум ен ты п о о т н о ш ен и я м с ой ратам и в X V II-X V III вв. И звестия Р осси й ск о й А к адем и и наук. 1919. № 16-18; А р хи вн ы е материалы н а р у ссо м язы ке и зб ы в ш ег о П ек и н ск ого и м п ер атор ск огод в ор ц а. Б эй п и н , 1936; М атериалы п о и стори и У зб ек ск о й , Т адж и к ск ой и Т ур к м ен ск ой С С С Р . ч. 1. Л ., 1932; П од л и н н ы й тек ст с п ер ев од ом и п о я с н ен и я м и , зак лю чаю щ им и в с е б е материалы для и ст ор и и Халхи с 1636 д о 1736 годы . С П б ., 1883; П осол ьство к З ю н гар ск ом у хунтайж ди Ц эв ан ь -р абь т ан у капитана от артиллерии И вана У н к ов ск ого и п утевой ж урнал его за 1722­ 1727 годы . Д ок ум ен т ы и зд ан и я с п р еди сл ов и ем и п р и м еч ан и я м и д . чл. Н .И в. В есел оск ого С П б .. 1887.

X V II-X X зууны эхэн үеийн М онголын түүхийн сурвалж бичиг, сулалгааны тойм

материалыг өргөн ашиглаж, XVI1-XVII1 зууны үеийн М онголын тухай нэгэн сэдэвт зохиол, эх баримт бичгүүдийн эмхтгэлүүдийг хэвлэн нийтэлж байна. Ж иш ээ нь, 1959, 1974, 1989 онд хэвлэгдсэн Монголын тухай Оросын архивын материалын ботиуд нь судлаачдын ш инжилгээний хүртээл болж байна1. Москвагийн элч Исбрант Идес Монголоор дайрч Хятадад аялсан тухай тэмдэглэлийг голландаас герман хэлнээ орчуулан нийтэлж ээ2. Данийн Копенгаген дахь хааны номын санд хадгалагдаж буй зохиогч нь тодорхойгүй rap бичмэлд, Ойрад монголчуудын аж төрөх ёс, эд өлгийн соёлын тухай олон сонирхолтой зүйлийг өгүүлжээ3. Италийн Ж .И.Десидериийн бичсэн «Зүүнгарын язгууртнууд Түвэдийг түйвээснийг үзсэн тэмдэглэл»-д Зүүнгар-Түвэдийн харилцаан дахь цэрэг дайны үйл явдлын тухай өгүүлсэн байна. Мөн Ш ведийн И.Г.Ренатын 1743 онд бичсэн захидал ба бусад баримт бичигт Зүүнгарт их бууны үйлдвэр байгуулсан тухай, 1756 онд бичсэн «Ислам-наме», Молла мусабен Молла Айсагийн «Тарих-и Амнийа», «Та’рих-и А бу-л-Х айр-хани», «Та’рих-и Раш иди», « Т а’р и х -и Ш ах М ахмуд бен м и р за Ф ази л Ч ораса» зэр эг сурвалжуудыг4 дурдаж болно. Төв Азийг шинжсэн Оросын шинжээч нарын Монголоор явсан тухай олон тайлан илтгэл XIX зууны II хагаст холбогдоно. Үүнд ш инж илгээг олонхидоо Дорно дахины судлалын мэргэжилтэн хийгээгүй, гол төлөв газар зүйч нар, цэргийн эрдэмтэд явуулсан боловч, тэдний зохиолд Монголын тэр үеийн байдал төлөв тодорхой тэмдэглэгдэн оролцжээ. XVIII-XIX зууны үест М онголоордамжин Хятад орсон гадаад жуулчны зохиолд, монголчуудын түүхийг ш инж их арвин их м эдээ занги бий. Тиймэрхүү өгүүлэл 1820-1921 онд Хятадад жуулчилсан К.Ф.Тимковскийн номд бий. Н.М .Пржевальскийн жуулчлал ньТөв Азийг шинжилсэн түүхэнд шинэ хуудсыг нээжээ. Пржевальскийн анхдугаар жуулчлалын дараагаар Г.Н.Потанин жуулчлан эхэлж, монголчуудын аман зохиол, хүн ардын зан суртахууны талаар асар их м эдээ зүйлийг цуглуулжээ. М .В .П евцов, П .К .К о зл о в , А .В .Б урдуков, А .П .Б е н н и гс е н , П .А .Б о б р и к , М орозов тэргүүтэй эрдэм шинжилгээнийхэн, М .И.Боголепов, М.Н.Соболев нарын 1

:

3 4

Р у сск о -М о н г о л ь ск и е о т н о ш ен и я 1 6 0 7 -1 6 3 6 . С б о р н и к д о к у м ен то в . С ост. Л .М .Г атаул ли н а, М .И .Г ол ьм ан , Г.И .С лесарчук. М ., 1959; Р усск о -М о н го л ь ск и е о т н ош ен и я 1636-1654. С бор н и к д о к у м е н т о в . М .И .Г о л ь м а н , Г .И .С л е с а р ч у к . М ., 1974; М е ж д у н а р о д н ы е о т н о ш е н и я в Ц ен тральн ой А зи и X V II-X V 1II вв Т . 1, 2. М ., 1989. U ssbrant Ide. Dreijahrige R eise nach C h in a. V o n M oskow ab zu Lande durch G ross U stige, Siriana, Perm ia, Sib irien , D aou r und die G rosse J a rta ley , getan durch den M osk ovitisch en A b gesandten Hrn. U ssbrants Ides. A lles aus dem H ollan disch en ubersetzt.Frankfurt, Ih .F ritsch en , 1707. О п и са н и е путеш естви я в С и би р ь и н остр ан ц а в X Y II в. И стор и ч еск и й архив. М ., 1936. З ү ү н га р ы н я зг у у р т н у у д Т ү в э д и й г т ү й в э э с н и й г ү з с э н т э м д э г л э л . Ж .И .Д е с и д е р и з о х и о в . Ч и м эг м он гол ч л ов. О йрад сурвалж би ч и г ба судлал. О й рад сурвалж би ч ги й н сан хэвлүүлэв. 1991. 1; John. B addeley. Russia, M on golia, C h in a. Being som e record o f the relations b etw een them from the b egin n in g o f the XVII th century to the death o f the tsar A lexei M ik h ailovich A .D . 1602­ 1676. in tw o volu m es. Burt Franclin. N ew Y ork ., 1919; И сл а м -н а м е, Т ар и х-и А м н и й а , Т аварихи г у зи д а -и й н у с р а т -н а м е , Т а р и х -и А б у - л - Х а й р -х а н и , Т а ’р и х -и Р а ш и д и , Т а ’р и х -и Ш ах М ахм уд б ен м и р за Ф азил Ч ор аса. М атериалы n o и стори и казахск их ханств X V -X V III веков (и звл еч ен и я из п ер си д ск и х и тю ркск и х со ч и н е н и й ). А л м а-А та, 1969.

М О Н ГО Л

УЛСЫН ТҮҮХ.

IV воть

эрдэмтэн, жуулчид аялалынхаа бичигт аялан явах дашрамдаа ажиж мэдсэн, Монголын байдал, зарим хэрэг явдлын тухай мэдээг олноор бичж ээ1. Монгол орны XIX-XX зууны уулзвар үеийн эдийн засгийн байдал төлвийг судлахад тоо бүртгэлийн ш инжтэй олон мэдээ, ялангуяа ОросХятадын худалдааны мэдээ оруулсан Оросын консулын мэдүүлгээс авч нийтэлсэн материал үнэтэй цэнэтэй сурвалж бичиг болно. Монголчууд М анжийн захиргаанд байсан үед Монголд ирсэн буюу М онголоор явж өнгөрсөн элчин, жуулчин нары н зам ы н албан амин тэмдэглэл, тэдний ажсан, мэдсэн мэдээ баримтыг үндэс болгон ж иш ээ нь, Ду-Х альд (Дю-Альд) «Хятад улс, мөн хятадын татары н газар зүй, түүхийн байдлыг өгүүлсэн бичиг», «Орос газраар дамжин Азийн алимад газарт Белийн жуулчилсан нь» зэрэг хэдэн дэвтэр гаргасан байх бөгөөд тэдний дотроос М онголы н тэр цагийн түүхийн элдэв барим т м эдээг түүвэрлэн авч болох байна2. 1844-1845 онд Ф ранцын Е.Гюк (Е.Р.Ю г.), Габэ гэдэг хоёр жуулчин М онголыгдайран гарч явсан учир, тэр цагийн монголчуудын аж амьдралын тухай сонин мэдээ баримтууд «Татар, Түвэд ба Хятадаар 1844, 1845, 1846 онд аялсан тэмдэглэл» номд нь оржээ. Монгол газраар дайрч Хятад, Түвдэд очсон өрнөдийн жуулчин У.Уильямс, В.Рокхилл, Д.К аррутерс н ары н3 бүтээлүүдэд ч холбогдох мэдээ материал буй. Иймэрхүү жуулчид Европоос Монголоор дамжин Манжийн эрхшээлийн үед олон явжээ. Тэдний замын бичиг, өдрийн тэмдэглэлд тэр цагийн монголчуудын аж амьдрал, түүхэн хэрэг явдлын тухай тэмдэглэл нь тухайн үеийн түүхийг судлахад чухал хэрэглэгдхүүн болно. М өн Ханс С .Каарсбергийн «Халимагуудын тухай тэмдэглэл» нь тэр үеийн монгол туургатны угсаа соёлыг судлахад сонирхолтой материал бөгөөд Жон Р.Крюгер, А .Борманш инов нар орчуулан нийтлүүлжээ4. 1

2

3

4

Е .Т и м к о в с к и й . П у т е ш е с т в и е в К и т а й ч е р е з М о н г о л и ю в 1820 и 1821 гг. С П б ., 1824; H .М .П р ж ев а л ь ск и й . М о н го л и я и стр ан а Т ан гутов . Т р ех л ет н ее п у теш ест в и е в В о сто ч н о й н агор н ой А зи и . I-II т о м , С П б , 1875-1876; Г .Н .П от ан и н . О черки с ев ер о -за п а д н о й М он гол и и . Результаты п утеш естви я , и с п о л н е н н о г о в 1876-1877 гг. т. I-IV , С П б , 1881-1883; М .В .П ев ц о в . О черк п утеш ествия п о М он гол и и и сев ер н ы м п р ови н ц и я м В н утр ен н его К итая. О м ск , 1883; П .К .К о зл о в . М он гол и я и К ам , С П б , 1905-1907; М ен түүни й Т ан гутск о-ти бетск ая ок р аин а К итая. С П б , 1893; А .В .Б у р д у к о в . С тар ой и н ов ой М о н го л и и . М ., 1969; А .П .Б е н н и н г с е н . Н е с к о л ь к о д а н н ы х о с о в р е м е н н о й М о н г о л и и . С П б ., 1 912; П .А .Б о б р и к . М о н г о л и я . В л адивосток , 1914; М оск ов ск ая торговая эк сп ед и ц и я в М он гол и ю . М ., 1912; М .И .Б о го л еп о в и М .Н .С о б о л ев . Очерки р у сск о -м о н г о л ь ск о й торговли . Т о м ск , 1910. D u H alde. D escrip tion s geegraphiques historiques de l’Em pire C h in ois et la Tartaric c h in o is (Хятад ул с, м өн хятады н татары н газар зү й , түүхий н бай длы г өгүүл сэн б и ч и г). vol. I-IV . La Н ауе. 1736 (ф р ан ц аас о р о сч и л со н 1 -2 -р боть. С П б ., 1774-1777 о н д х эв л эг д ж ээ). E .R .H u g and G abst. S ouvenirs d ’un V oyaged an s Le Tartarie, Le T hibet et La C h in e P endant Les A n n ees 1844, 1845 et 1846. vol .1 -2 , P., 1850 (англи орчуулга: Travels in Tartary. T ib et and C hina 1 844-1846. V ol. 1-2. L., 1928); E .R .H u g. Le Em pire C h in ou s P., 1854; S.W . W illiam s.T h e M iddle K in g d o m .L ., 1848; W .R ock h ill. T h e Land o f the L am as, N .Y ., 1891; м өн түүн и й D iary o f the journey through M on golia and T ibet. W ash., 1894; м өн түүни й T h e D alai-L am as o f Lhasa and their relations w ith the M an ch u Em perors o f C hina. L eiden, 1910; D .C arkothers. U n k n ow n M on golia, vol. I. L„ 1913; vol. 2, L., 1914. H ans S. Kaarsberg. A m on g the kalm yks o f the step p es o n H orseback and by Troika. A Jou rn ey M ade in 1890. (Translated from the D an ish , Abridged and Edited by John.R .K ruger w ith the C ollaboration o f Dr.Arash B orm an sh in ov). T h e M on golia S ociety. In c. B loom in gton . Indiana, 1996.

XVII-X X зууны эхэн үеийн М онголын түүхийн сурвалж бичиг, сулалгааны тойм

Ф инляндын эрдэмтэн Сакари Пэлзигийн 1909 онд Монголд хийсэн ш и н ж и л гээ хайгуулы н тухай болон С .П эл зи , Г .Ж .Р ам стедт нары н тэмдэглэлийг нэгтгэн «Сакари Пэлзигийн эрин зууны дурсамж» ном ы г1 Хельсинкид хэвлэжээ. XVII-XIX зууны үеийн М онголын түүхийн сурвалж бичгийн төрөл асар олон, хэмжээ арвин их болоод, олон хэлээр бичиж туурвисан байдгаас дурдахад ийм байна. II. Судалгааны тойм М онголын мөнхүү үеийн түүхийг олон зуун жилийн туршид газар газрын эрдэмтэн ш инжээч нар шүүрдэн шинжиж, ш игш ин судалсан их бага судалгаа ш инжилгээний бичиг туурвил үлэмж болоод, зүйл анги нь ч асар олон болж ээ. Гэвч төчнөөн олон ном зохиолыг эн э нэгэн тоймд цөмийг хумин нэгтгэж болохгүй тул судалгааны зохиолын зөвхөн голыг энд өгүүлэх болно. Монголчуудын Манж Чин улсад эзлэгдэн захирагдаж байсан үеийн түүхийг Б.Буянчуулган манж, монгол архивын арвин их баримт хэрэглэгдэхүүнд түш иж «М анжаас М онголыг эзэрхсэн үеийн хэрэглэгдэхүүн». «М онголы н Ө ө лд и й н түүх»-и й г «Галдан б о ш и гт хаан ы бүлэг», «Галданцэрэн хааны бүлэг», «Даваач хааны бүлэг», «Амарсанаа хааны бүлэг», «Өөлдийн олноор тэмцсэн бүлэг» хэмээх 5 бүлэггэйгээр бичсэн ба «М анж-М онголын холбогдсон түүхт байдал», «Монголын тариалангийн түүх», «Ц ахары н мал аж ахуйн т э м д э г л э л » -и й г тус тус б и ч ж э э 2. Б.Буянчуулганы зохиол нь тоочсон байдалтай боловч манж хэлэнд байгаа, аш и гл ан х э р эгл э х и й г хүсэгчид дав даруй олж б олохгүй б ар и м т хэрэглэгдэхүүнийг цэгцэтгэн хураамжилж сонирхон хэрэглэх, судлан үзэх хүсэлтэнд дөхмийг үзүүлсэнд түүний зохиолын гол ач тус оршино. 1940-өөд оны эцсээс М онгол-Зөвлөлтийн түүхчид «БНМАУ-ын түүх» нэгэн ботийг элбэн зохиох ажил эхэлжээ. Тэр ажлын хажуугаар тусгайлсан сэдвээр М онголын түүхийн асуудлыг судалж байсан юм. Л.Дэндэв «XVIIXVIII зууны үеийн монголын нийгэм-эдийн засгийн байгууллын тухай» зохиол бичсэн байна3. Архив судлагч Ц.Сономдагва XVIII-XIX зууны үед Манж Чин улсаас Монголд байгуулсан цэрэг-түш мэдийн олон шаттай захиргааны зохион байгуулалтын тухай «Ар монголын засаг захиргааны зохион байгуулалт» 1

:

3

M em oriasaecularis Sacari Palsi. A ufzei chnungen von einer Forschungsreise nach der nordlichen M ongolei im Jahre 1909. H eb st B ib liograp h ien b earb eitet und h erau sgegeb en v o n H arry H e le n (С ак ар и П эл зи ги й н эр и н зуун ы д ур сам ж . 1909 о н д Х о й д М о н го л д х и й с э н ш и н ж и л г ээ н и й аяллы н т эм д эг л эл , н о м зүй н хамт. Э м х т г эсэн Х арри Х ал ен ). H elsin k i. 1982. Б .Б уянчуулган. М ан ж аас М он гол ы г э з э р х с э н үеи й г и л эр х и й л сэн хэр эгл эгд эх ү ү н . У Б ., 1936; Д ө р в ө н О йрады н түүх. « Ш и н э толь» сэтгүүл. У Б ., 1936-1937; М ан ж -М о н го л ы н х ол богд сон т ү ү хт б ай дал . У Т Н С . ГБС; М о н го л ы н т ар и ал ан ги й н түүх (б и ч м эл э х н ь М о н го л У лсы н Ү н д э с н и й а р х и в т б и й ); Ц а х а р ы н м ал а ж а х у й н т э м д э г л э л . У Б ., 1 9 3 4 (« С о в р е м е н н а я М он гол и я» сэтгүүл д о р о с орчуулга нь н и й т л эгд ж ээ). Л .Д эн д эв . « X V II-X V III зуун ы ү еи й н м он гол ы н н и й г э м -э д и й н засги й н байгууллы н тухай». I, II д эв т эр . Ш У А . Т үүхи й н х ү р э э л э н , ГБС.

М ОНГОЛ УЛСЫН ТҮҮХ.

IV БОТЬ

гэсэн нэгэн сэдэвт зохиол нийтэлсэн бөгөөд уг зохиолыг Ч .Банзрагч, О.Батсайхан нар нэмж засварлан дахин нийтэлсэн н ь 1 Монголын түүхийн нэгэн хэсэг үеийг олж мэдэхэд их л тустай зүйл болжээ. М анжийн эрх баригчид М онголын ард түмнийг мөлжиж байсан эдийн засгийн түүхийг Монголын хэд хэдэн түүхч нарийвчлан судалсаар байна. М .Санждорж «Халхад Хятадын мөнгө хүүлэгч худалдаа нэвтэрч хөлжсөн нь (XVIII зуун)», А.Очир «Монгол Хятадын худалдааны харилцаа (XIX-XX зууны эхэн)» хэмээх зохиол хэвлүүлэв. Эдгээр зохиолд, Хятадын худалдаа Халхад нэвтэрсэн он цаг, хятад худалдааны зохион байгуулалт, хөлжиж өргөжсөн үе шат, түүний монголын эдийн засагт үзүүлсэн нөлөө зэргийг шинжилж тодорхой харуулжээ2. Манж Чин улсын үед монголчуудаас түүнд залгуулж байсан олон алба, татлага болон тухайн үеийн монголчуудын аж ахуй байдлыг манай түүхчид нэлээд судалжээ. Энэ талаар Ц.Насанбалжир «Манж чин улсад Ар Монголоос залгуулж байсан алба» (1691-1911), «Монголын аж ахуй хөтлөлтийн уламжлал ш инэтгэл», Гомбо «М анжийн албан гувчуур» зэрэг зохиол бичжээ3. «М анж Чин улсад Ар М онголоос залгуулж байсан алба» зохиолд, монголчуудаас манж хаан “өргөл”, “бэлэг” нэрийдлээр авч байсан олон зүйл алба, монгол газарт байгуулсан Чин улсын засаг захиргааны газруудад залгуулж байсан алба, Чин улсаас М онголын олон орон нутагт засаг захиргаа, цэргийн хэргээр харилцан нэвтрэлцэхэд холбогдсон өртөөний алба, М онголд байгуулсан М анж ийн цэргийн хэрэглэл зардлын алба, Оростой нийлсэн хилийн ба М онголын доторхи орон нутгийн харуул, цагдаагийн алба, «албаны өр» гэдэг хятад пүүсэнд хүү үржүүлэн төлдөг үлэмж өр төлбөр, мөн бусад тогтмол бус янз янзын чимхлүүр татлууртай олон албадыг малчдын бие хөрөнгөнд ноогдуулж байсан олон янзын арга хэлбэр зэргийг тодорхойлон гаргажээ. Гэвч энэ дурдан гаргасан албад нь Манжийн үеийн бүх албыг багтаан хамарсан гэж үзэж болохгүй. Тэр цагийн сум, баг, арван гэр хэмээх засаг захиргааны доод шатны нэгжийн ажил хэрэгтэй холбогдсон олон «нэргүй» албадыг энд тэр бүр оролцуулж чадсангүй. XVII-XX зууны эхэн үе хүртэлх Ар М онголын түүхийг бүхэлд нь улируулан ш инжсэн дорвитой зохиолыг Ш .Нацагдорж нийтлүүлэв4. Ш .Нацагдорж дээрх зохиолдоо, архивын материал, бичмэл сурвалж бичиг олныг үндэс болгож, Ар монголын нийгмийн байгуулал, ард олны байдал, харийн дарлалын эсрэг М онголын ард түмний тэмцэл зэргийг 1

2 3

4

Ц .С он ом д агв а. «М ан ж и й н захи р гаан д бай сан үеи й н А р м он голы н засаг захиргааны зо х и о н байгуулалт» (1 6 9 1 -1 9 1 1 ). У Б ., 1961; Ц .С он ом дагв а. «М он гол улсы н засаг захиргааны зо х и о н байгуулалты н ө ө р ч л е л т ш и н эч л эл т» (1 6 9 1 -1 9 1 1 ). У Б ., 1998. М .С ан ж д ор ж . «Халхад Хятады н м өн го хүүлэгч худалдаа н эвтэр ч х е л ж с е н нь» (XVIII зуун ). У Б ., 1963; А .О чир. «М он гол-Х ятады н худалдааны харилцаа» (X IX -X X зууны эх э н ). У Б ., 1995. Ц .Н асан бал ж и р . «М ан ж Ч ин ул сад А р м о н г о л о о с залгуулж бай сан алба» (1 6 9 1 -1 9 1 1 ). У Б ., 1964; «М он гол ы н аж ахуй хөтл өл ти й н уламжлал ш и н этгэл ». У Б ., 1978; Г ом бо. «М ан ж и й н албан гувчуур». У Б ., 1959. Ш .Н ац агд ор ж . «Халхын түүх». У Б ., 1963.

X V II-X X зууны эхэн үеийн Монголын түүхийн сурвалж бичиг, сулалгааны тойм

чруухнаар задлан ш инжилсэн байна. Монгол түүхч нар XVIII-XIX зууны үеийн Монгол орны нийгмийн оайдал, хүн амын давхарга, тэмцэл хөдөлгөөнийг судлан нийтэлсээр байна. Ш .Н ацагдорж «Халх дахь үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ба ф еодалы г эсэр гү ү ц сэн хөдөлгөөнүүд», «Ар М онголд гарсан арды н лөдөлгөөн» гэдэг зохиол бичижхэвлүүлсэн б илээ1. Энэхүүзохиол нь XVIIIXX зууны эхэн хүртэлх үед Монголд гарсан ард түмний олон хэлбэрийн тэмцэл хөдөлгөөнийг задлан шинжсэн бүтээл болно. Н.Ишжамц «Монголын ард түмний 1755-1758 оны тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл (Амарсанаа, Чингүнжав нарын бослого)» гэдэг зохиолдоо, Халх-Ойрадын ард түмэн М анжийн түрэмгийллийг эсэргүүцсэн зэвсэгт тэмцэл гаргасан урьдчилсан нөхцөл, тэр бослогын өрнөлт, шинж чанар, хөдөлгөх хүчин, д ар агд сан ш алтгаан , түүхэн ач холбогдол зэр ги й г дэлгэрэнгүй тайлбарлан өгүүлж зохих дүн шинжилгээ хийжээ2. Тэр үеийн М онголын хүн ам, түүний давхаргын тухай хэдэн зохиол гарчээ. Үүнд, Ц .Н асан б алж и ры н «М анж ийн үеийн албат, сум ард», Д.Цэдэвийн «Их шавь», Ш .Нацагдоржийн «Гэрийнхөвүүдийн учир», «Сум, хамжлага, шавь ард» зэрэг болно3. М анжийн үеийн шашин суртахуун ба лам нарын асуудал, сүм хийд түүний аж ахуй, манжийн засаг захиргааны байгуулалт, нийгэм, эдийн засгийн хари лц аа, соёлы н хөгж илт зэр эг асуудлыг ш инж илж м анай эрдэмтэд хэдэн хэдэн нэгэн сэдэвт зохиолыг бүтээсэн байна4. Манай түүхч эрдэмтэн нар XVII-XX зууны эхэн үеийн Монголын түүхийн тодорхой сэдвээр зохиол туурвин бичсэн нь бидний өгүүлэн бүхий үеийн түүх судлалд зохих нэмүүр болжээ. Ж ишээлбэл, J1 .Дүгэрсүрэн, орчин цагийн Монголын нийслэлийн үүсэл хөгжлийг судалж «Улаанбаатар хотын түүхээс», Магсаржав хурц «Долоон хушуу наадам», С.Жалан-Аажав «Халх журам бол монгол хууль цаазын эртний дурсгалт бичиг» зэрэг зохиол бичжээ5.

: 3

4

5

Ш .Н а ц а г д о р ж . «Х алх д а х ь ү н дэсш + й эр х ч ө л ө ө н и й х о д ө л г ө ө н ба ф ео д а л ы г э с э р г ү ү ц с э н х ө д ө л гөөн үүд». У Б .,1941; Ш .Н ац агдор ж . «Ар м он гол д гарсан арды н х о д өл гөөн ». У Б ., 1956; « И з и стори и ар атск ого д в и ж ен и я во в н еш н ей М он гол и и ». М ., 1958. Н .И ш ж а м ц . « М о н го л ы н ар д т ү м н и й 1 7 5 5 -1 7 5 8 он ы тусгаар т огт н ол ы н зэ в с э г т т э м ц э л » (А м арсан аа, Ч ин гүн ж ав нары н б о сл о го ). У Б ., 1962. Ц .Н а са н б а л ж и р . «М ан ж и й н үеи й н албат, сум ард». У Б ., 1958; Д .Ц э д э в . «И х ш авь». У Б ., 1964; Ш .Н ац агд ор ж . «Г эрийн хөв үүди й н учир». Ш У А -и й н м э д э э . № 2, 1965; «Сум хамж лага, шавь ард». У Б ., 1973. С .П ү р эв ж а в . «Х увьсгалы н ө м н ө х И х х ү р ээ» (Т үүх, эд и й н за сг и й н н ай р уул ал ). У Б ., 1961; Ц .Сономдагва. «Халх дөрвөн айм гийн олон хош уу, тэдгээр ий н гарал н эр си й н өөрчлөлт» (1691­ 1924). Studia H istorica. Т. I ll, Fasc 1 , 1969; Д .Г он гор. «Ховдын хураангуй түүх». Studia Historica. Т. I ll, Fasc I, 1964; Ш .Н ацагдорж . «М онголчууды н өвлөх эрх». У Б ., 1971; Г .Ц эрэндорж . «Н ийслэл х ү р ээн и й М онгол худапдааны тойм ». УБ., 1961; А лтанцэцэг. «Внутренняя М онголия во второй п оловин е X IX -начале XX вв». У Б ., 1981; С .И дш и нн ор ов. «Х1Х-ХХ зууны зааг дахь М онголы н н ий гэм эди й н засгийн байдлын зарим асуудал». У Б., 1987; С .И чи нн ор ов, Н .Банзрагч. «Э р д эн э зу у х и й д ба Т ү ш ээт ханы хош уу». У Б ., 1999. Г.М ягмарсамбуу. «Хатанбаатар дархан чин ван хош ууны түүх». У Б., 1998; Б.Лааган. «Сайн н оён хан аймгийн түүхэн хураангуй». У Б ., 1999. Л .Д ү гэр сү р эн . «Улаанбаатар хоты н т үүхээс». I д эв т эр . У Б ., 1956; М агсаржав хурц. «Д ол оон х о ш уу наадам ». У Б ., 1960 (Ч .Х асдор ж н и й т эл ж ээ); С .Ж алан -А аж ав «Халх ж урам бол м он гол хууль цаазы н эр т н и й дурсгалт бичиг». У Б ., 1958.

МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ.

IV БОТЬ

«БН М А У -ы н түүх» хамтын бүтээлд 1960-аад оны дунд үе хүртэл судалгааг нэгтгэн тухайн үеийн түүхийг дэлгэрэнгүй бичж ээ1. М онголын орчин үеийн түүхийн ухааны зохиол туурвилд ш инэ бүтээл бий болж, орон нутаг, аймгийн түүх зохиох явдал хөгжиж байгааг тэмдэглэлтэй. Тийм судалгааны зохиолын дотроос нударгатай бөгөөд сонирхолтой нь Д.Гонгорын бичсэн «Ховдын хураангуй түүх», С.Бадамхатаны зохиосон «Хөвсгөлийн дархад ястан», А.Очир, Т.Дисан нарын «Монгол улсын өөлдүүд» зэрэг болно2. Халх Монголын нийгэм эдийн засгийн байдал, улс төрийн бутралын үеийн асуудлуудыг судлах ажилд Д.Гонгорын «Халх товчоон»3 2 боть ганц сэдэвт зохиол нь чухал хандив болсон юм. Ш .С андагийн «М онголын улс төрийн гадаад харилцаа» зохиол нь чухал судалгаа болжээ. М онголын түүхийн найрууллын маягтай хийсэн энэ судалгаа нь XIX зууны дундаас 1919 оныг хүртэлх үеийг хамарчээ. Манжийн ноёрхлыг устгаж монголын төр улсын тусгаар тогтнолыг дахин сэргээсэн явдал энэ судалгааны ажлын гол сэдэв болжээ4. М онгол дахь ш арын ш аш ны түүхийг С.П үрэвж ав судлан боловсруулжээ5. Хувьсгалын өмнөх Монголын ард түмний аж байдал нүүдэлчин ард түм нүүдийн түүхийн асуудлаар Ш .Н ац агд орж и й н олон ж илийн судалгааны үр дүн болсон «М онголын ф еодализмы н үндсэн зам нал»6 зохиол гарчээ. М онголын эрдэмтэд ард түмнийхээ хэл, соёлын өвийг судлахад байнга анхаарсаар ирэв. Бүр 1950-1960 оноос Монголын аман зохиол, хөгжим дуу, хээ угалз, хэвлэл, барилгын түүхийг судалсан сонирхолтой бүтээлүүд нийтлэгджээ7. XIX-XX зууны зааг үеийн монголы н нийгэм улс төр, ф илософ и сэтгэлгээний түүхийн асуудлаар Ч.Жүгдэр, Д Д аш ж ам ц нарын бичсэн түүх, ф илософ ийн бүтээлүүд, монголын хот байгуулалтын хөгж лийн талаар Д.М айдарын бичсэн түүхэн найруулал, монгол «Рамаяана»-гийн талаар Ц Дамдинсүрэнгийн хийсэн судлал, Ш .Бирагийн Монголын түүх бичлэг

1 2 3 4 5 6 7

«Б Н М А У -ы н түүх». Д э д боть. У Б ., 1968. Д .Г о н г о р . «Х овды н хураангуй түүх». У Б ., 1964; С .Б адам хатан. «Х өв сгөл и й н дар хад ястан». У Б ., 1965; А .О ч и р, Т .Д и с а н . «М он гол улсы н өөл дүүд». У Б ., 1999. Д .Г о н г о р . «Халх т о в ч о о н I». Х алх м он гол ч ууд ы н ө в ө г д э э д э с ба Х алхы н хаан т ул с (V IIIXVII) У Б ., 1970, II. Халх монголчуудын н и й гэм -эди й н засгийн байгуулал (X I-X V I I). У Б., 1978. Ш .С ан даг. «М он гол ы н улс т өр и й н гадаад харилцаа» (1 8 5 0 -1 9 1 9 ). Т эр гүүн д эв т эр . У Б ., 1973. С .П үр эв ж ав . «М он гол дахь ш арын ш аш ны хураангуй түүх». У Б ., 1978. Ш .Н ац агд ор ж . «М он гол ы н ф еод ал и зм ы н ү н д с эн зам нал». У Б ., 1978. Ц .Д а м д и н сү р эн . «И стор и ч еск и е кор н и Гэсэриады ». М ., 1957; Г.Бадрах. «М он гол ы н хөгж м и й н тү ү х ээс» . У Б ., 1961; Б .С о д н о м . «М он гол ы н дууны түүхээс». У Б ., 1960; Х .Н я м б у у . «Халхын зар и м н у тги й н х э э угалзы н зү й л э э с » (X IX -X X зуу н ы эх ). У Б ., 1958; Б .Р и н ч е н . « М он гол арды н х э э угалзны гоёл чи м гий н х э э угалз». У Б ., 1958; «И з н аш его к ультурного н аследи я». У Б ., 1958; Г .Д элэг. «М он гол ы н тогтм ол хэв л эл и й н түүхэн тэм дэгл эл ». У Б ., 1965; Х .П э р л э э . « М о н г о л д бар и л гы н ухаан х ө г ж с е н тухай асууд ал д» (Н э н э р т н э э с X X зуун ы э х ) . S tu d ia A ch eo lo g ica . Т . IV, F asc. 6, 1965; Ц .Ш үгэр . «М он гол чууды н н о м х эв л эд эг арга». У Б ., 1976; Ц .Ш үгэр . «М он гол м о д о н бары н н ом ». У Б ., 1991.

X V II-X X зүүны эхэн үеийн М онголын түүхийн сурвалж бичиг, сулалгааны тойм

болон соёлын түүхээр туурвисан зохиолуудыг1 дурдаж болно. Манай түүхчид монголчуудын соёлын түүхийн зэрэгцээ дэлхий дахины иргэншилд монголчуудын оруулсан хувь нэмэр, манай ард түмний угсаа, соёлын явц, угсаатны бүрэлдэхүүнийг хөндсөн нэлээд зохиол туурвисан юм2. Тэрчлэн Х1Х-ХХзууны зааг үеийн монголчуудын соёл, аж ахуй, түүхэн домог, дуу, нүүдэл суурьшил, мал маллагааны болон газар тариалангийн арга ажиллагаа зэрэг асуудлыг ч хөнден судалсан байна3. «Монголын соёлын түүх» 3 боть хамтын бүтээл гарсан нь манай соёл судлалд ш инэ зүйл болов. Уг бүтээлд XVII-X IX зууны монголчуудын соёлын асуудлыг хөндөн авч үзсэнийг тэмдэглүүштэй юм4. Х.Лувсанбалдан нь тод үсгийн дурсгалуудыг судалж бүтээл туурвижээ5. А.Очир Зүүнгар хаант улсын нийгэм, улс төрийн зохион байгуулалт, тэдний ёс заншил, удам гаралын талаар өгүүлжээ. Мөн Ойрад дахь бурхны шашны сүм хийдийн зохион байгуулалтыг судалсан байна6. Д.Дашбадрах М онгол-Түвэдийн улс төр, шашны харилцааны түүхийг тусгайлан судалж, С.Цолмон Галдан бошготын намтрыг бичжээ7. Чин улсын үеийн Монголын бурхны шашны түүхийн талаарх зарим өгүүллүүдийг «Лавайн эгшиг» сэтгүүлд нийтэлсээр байна8. Түүнчлэн олон улсын монголч эрдэмтний их хурлуудын материалд

:

3

4 5 6

7

8

Ч .Ж үгд эр . «Х 1Х -Х Х зууны зааг дахь М он гол ы н н и й г эм , улс т өр , ф и л о с о ф и с э т г эл г ээ н и й хөгж илт». У Б ., 1972; «А гваанбалдангийн гүн ухааны үзэл». У Б ., 1978; Д .Д а ш ж а м ц . «М он гол д а х ь д э в ш и л т а р д ч и л са н ү зл и й н х ө г ж л и й н а су у д а л д » (X 1 X -X X зуун ы за а г ). У Б ., 1970; С .С о д н о м д а р ги а . «А гваандандары н зарим зохи ол дахь ф и л о со ф и л о ги к и й н үзэл». У Б ., 1978; Д .М а й д а р . «А рхитектура и градостроительство М он гол и и » (О черки и ст о р и и ). М ., 1971; «Гэр». У Б ., 1977. Ц .Д а м д и н сү р эн . «“ Р ам аяна” в М он гол и и ». И зд. текста. п ер . и ссл. М ., 1979; Ш . Бира. «М он гол ьск ая и стори огр аф и я » (X III-X V 1I вв.). М ., 1978; «М он гольск ая ти бетоязы чная и стори ческ ая литература». У Б ., 1960; О “З о л о т о й к н и г е” Ш .Д ам д и н а. У Б ., 1964; «В оп р осы и ст о р и и , культуры и и стор и огр аф и и М Н Р » (сб о р н и к тр удов). С ост. Ц .И ш д о р ж , У Б ., 1977; Х .П э р л э э . «Х увьсгалы н о м н ө х М он гол ы н түүх би ч л эги й н асуудал д». У Б ., 1958; Ш .Б и р а. « М о н го л ы н түүх с о ё л , түүх б и ч л э г и й н судал гаа». Т о к и о ., 1994; Ч .А л т а н гэ р эл . « М о н го л зохи ол ч д ы н т о в д еө р б и ч сэн бүтээл». У Б ., 1967. « Б Н М А У -ы н угсаатн ы зү й » . I боть. У Б ., 1988; «Зая б а н д и д а Н а м х а й ж а м ц » . У Б ., 1999; Д .М а й д а р . « М он гол ы н түүх соёл ы н д ур сгал т зүй лс». М ., 1982; «М он гол ц эр г и й н түүхий н то в ч оон » (М Э Ө III зуун аас X X зуун ы э х э н хүр тэл ). Т эргүүн д эв т эр . УБ. 1996; Д .Ө л зи й д о л го р . «М он гол улсы н төр и й н тамга». У Б ., 1999; А .О ч и р. «М он гол ы н О йрадууды н түүхий н товч». У Б ., 1993; С .П үр эв ж ав . «Х отгойды н угсаа гарал ба түүхий н асуудалд». У Б ., 1970; Ц .Гантулга. «А лтайн ури ан хай ч ууд». У Б ., 2000. « Б Н М А У -ы н угсаатны зүй ». 1 боть. У Б ., 1987; «М он гол улсы н угсаатны зүй ». II боть. У Б ., 1996; « М о н г о л ы н угсаатн ы з ү й » . У Б ., 1998; Б .Р о л о м ж а в . « Б Н М А У -ы н т а р и а л а н г и й н хураан гуй түүх». У Б ., 1987. «М он гол ы н соёл ы н түүх». I-III боть. У Б ., 1999. Х .Л ув сан балдан . «Т од үсэг, түүн и й дурсгалууд». У Б ., 1975. А .О ч и р. «Бух н о о л д о о н бую у М он гол чууды н ч ө л ө ет барилдаан». - “ М он гол соёл судалгааны ол о н улсы н хур ал ”. Т а й б э й , 1992; «Зүүнгары н хаан тул сы н н и й г эм -а н ги й н бүтц и й н асуудалд». - “ О лон ул сы н м он гол ч э р д э м т н и й V их хур ал ” . I боть. У Б ., 1992; «Л ам аизм в О й ратск ом о б щ ест в е». «С р едн евек ов ая культура м он гольск и х н ар одов». Н о в о си б и р ск , 1992. Д .Д а ш б а д р а х . « М о н г о л -Т ү в э д и й н улс т ө р , ш аш н ы хар и л ц аан ы түүх» (X V II-X V III зуун ы э х э н ). У Б ., 1998; С .Ц о л м о н . «Галдан бош гот хааны улс т өр и й н үйл аж иллагаа» (1 6 4 4 -1 6 9 7 ). У Б ., 1994, 1999. «Л авайн эгш и г». “ Бурхны ш аш ны судл ал, м э д ээ л л и й н сэ т г ү ү л ” . Гандан т эг ч и н л и н х и й д . У Б „ 1996. 1 -4-р .

М О Н ГО Л

УЛСЫ Н

ТҮҮХ.

IV воть

монголын түүх соёл, гадаад харилцааны сэдвээр туурвисан дотоод гадаадын эрдэмтдийн бүтээлүүд орж ээ1. Монголын төр-цэргийн хуучин зүтгэлтэн эрх чөлөөний төлөө тэмцэгч нарын намтрыг бичиж тэмдэглэн үлдээх ажлыг XX зууны эхнээс эхэлжээ. XVII-XIX зууны үеийн М онголын түүхийн зарим асуудлыг судлах явдал бүр XIX зууны үед гадаадад Дорно дахиныг шинжих ажлын дашрамд үүсч хөгжсөн байна. Тэр судалгааны ихэнх нь бичгийн мэдээ ба биечлэн үзэгсдийн зөвхөн сонирхсон баримтад тулгуурласан байна. XVII зууны үеийн монголчуудын түүхийн тухай нангиад сурвалж бичгийг түшиж бичсэн дорвитойхон зохиол гэвэл Д. Покотиловын «Мин улсын үеийн Дорнод монгол» хэмээх сурвалж-судалгааны хоёрдмол ш инжийг хадгалсан бүтээл болно. Мөн үеийнсудалгаандхолбогдуулан Е.Х.Паркерын «Чингисийн үр садаас хойшхи, манж нараас урагшхи Монгол орон», Л .Мамбиегийн «Монголчууд Мин улсын үед (1368-1644)» гэдэг зохиолыг зааж болно. Э нэ хоёрт, бага хаадын үеийн түүхийг голчлон өгүүлэхийн хамт Манжийн байлдан дагуулагчид монголчуудыг эзлэн авсан тухай ч бичжээ. Орос дахь монгол судлал XVII зуунд Орос улсаас Зүүнгар ба Халхын хаант улсуудтай анх харилцаа тогтсон үеэс эх үүсвэртэй аж. Оросын элч, албаны болон худалдааны хүмүүсийн замын тэмдэглэл, сэтгэгдэл, захидал, м онголы н элчтэй харилцсан С и б и ри й н м уж ийн захирагч нары н албан бичиг зэр эг нь чухал үнэ цэн э бүхий сурвалж төдийгүй монголчуудын түүх, амьдрал ахуйг судлах эхлэл байв. XVIII зууны 20-40 оны үед Халимаг монголын хэргийг гардан эрхэлж байсан Оросын гадаад хэргийн коллегийн нарийн бичгийн дарга, хожим нь ж инхэнэ зөвлөх болсон В .М .Бакунин 1724 онд халимаг ард түмэн, ялангуяа тэдгээрийн ноёд эздийн үйлдлийн тухай зохиольгн rap бичмэлийг дуусгаж, хожим 1761 онд тулгуур бичгүүдэд үндэслэн түүнийгээ нэмэн засварлажээ. В.Бакунин ш инжлэх ухаанд «М онгол-Ойрадын 1640 оны хууль», «Галдан хун тайжийн зарлиг» гэж алдаршсан XVII зууны Монголын хууль цаазын дурсгалын анхны орчуулгыг хийжээ. 1727-1740 онд хийсэн энэ орчуулгаас Цаазын бичгийн орос rap хуулбар буй болжээ. XVIII зуунд М онголыг улсын албан хэрэгцээний үүднээс сонирхохын зэрэгцээ эрдэм судлалын талаас сонирхох явдал өсч, Оросын монгол судлал үүсэн буй болсоор байв. Үүнд I Петр хааны улс төрийн бодлого ба гэгээрүүлэх үйл ажиллагаа нөлөөлж байв. Тэрбээр ш инж илгээний ангиудыг зохион байгуулж илгээсний дотор тухайн үедээ нэрд гарсан академич Г.Ф .М иллер, И .Е.Ф иш ер, П .С .П аллас нар оролцож, С и б и р и й н түүхэнд м онголчууд чухал үүрэг гү й ц э т гэсн и й г цохон тэмдэглэсэн зохиолуудыг туурвисан билээ. Монголтой тогтоосон харилцааг С ибирийн түүхийн чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үзсэн И .Е .Ф иш ерийн «Сибирийн түүх»2 ихээхэн ач холбогдолтой юм. 1

-

О л он ул сы н м о н г о л ч э р д э м т н и й II и х хур ал. I-III боть. У Б ., 1972. О л он ул сы н м о н г о л ч эр д эм т н и й III их хурал. I-III боть. У Б ., 1972. О лон улсы н м он голч эр д э м т н и й IV их хурал. I-III боть. У Б ., 1984. О лон улсы н м он голч эр д эм т н и й V их хурал. I-III боть. У Б ., 1992. F isch er I.E . Sibirische G esh ich te. S t-P b g., 1768.

X VII-X X зууны эхэн үеийн Монголын түүхийн сурвалж бичиг, сулалгааны тойм

И .Е .Ф иш ер С ибирийн түүхтэй холбогдуулан М онго/i ба Хятадын түүхэнд ихээхэн анхаарал хандуулсан байдаг. Хоёр ботиор герман хэлнээ хэвлэгдэн гарсан «Монгол ястны тухай түүхэн мэдээний цуглуулга»1хэмээх П .С .П алласы н зохиол нь монголчууды н, ялангуяа ойрадууды н түүх угсаатны зүйд зориулсан судалгааны бүтээл байв. О. М .Ковалевский 1838-1854 онд Казанийн их сургуулийн дорно дахины факультетад монголын түүхээр хичээл зааж, 1843-1856 онд «Монголчуудын түүх» хэмээх 2 боть зохиол туурвисан бөгөөд Монгол дахь бурхны шашныг монгол тулгуур бичгээр судлахад их зүтгэл гаргаж ээ2. XIX зууны нэрт монгол судлаач Дорж Банзаров3, Оросын томоохон хятад судлаачдын нэг В. П. Васильев нарын бүтээлүүд нь ихээхэн дорвитой юм. Оросын нэрт дорно дахиныг судлагч Н .Я .Бичурин (И ак и н ф )-ы н 4 бүтээлүүд нь М онголын түүхийн судалгаанд чухал байр эзэлдэг. Монголчуудын М анжид захирагдан байсан үеийн түүхийн асуудлыг боловсруулахад Оросын Дорно дахиныг судлагчдын зохиолоос чухалчлан үзвэл зохих зохиол цөөнгүй ажээ. XVIII-XIX зууны үест Монголоор дамжин Хятад орсон орос жуулчдын зохиолд, монголчуудын түүхийн талаархи арвин материал бий. Тэдгээрийн дотроос их дорвитой нь монголын тэр үеийн байдлын тухай хятад бичгээс олон мэдээ хураасан Н .Я.Бичуриний зохиолууд болно. Түүний хувийн ажиглалтууд нь хураасан материалыг нөхөн арвижуулж гүйцээснээр үл барам мэдээгээ өгүүлэх явдлыг сэрмүүн соргог, дорвитой болгожээ. Оросын нэрд гарсан нангиадч Бичуриний өөрөө үзэж мэдсэн ба хятад сурвалж хэрэглэгдэхүүний үндсэн дээр чадамгай бичсэн хэд хэдэн зохиол байна. Ж и ш ээ нь, «М онголы н тухай тэм дэглэл», «Зүүнгар, Д орнод Т үрэгстан ы эр т о д о о ги й н б ай д л ы н о й л л о го б и чиг», «О йрад буюу Халимагийн XV зууны үеэс одоо цаг хүртэлх түүхийг улируулан үзсэн нь» хэмээх зохиолууд байдгийг өмнө дурдсан билээ. Оросын XIX зууны үеийн монголч нарын шилдгийн нэг нь болох А.М.Позднеев монгол газраар хэдэн жил хэрэн явж асар их хэрэглэгдэхүүн цуглуулж, түүнийгээ хэрэглэн, монголчууд Манж улсад эзлэгдэн байсан үеийн түүхийн олон асуудлыг хөндөж, олон зохиол бичсэн байна5. Түүний

2

3

4 5

Pallas P .S. S am m lu n gen H istorischer N ach rich ten uber d ie M o n g o lisch en V olk ersch apten . S t-P bg., Bd. I. 1776. Bd. II. 1801. Эл б ү т э э л и й н зар и м х э с э г о р о с хэл д э э р 1778 он ы 1 -5 -р сары н “ П етер бур гск и й в ест н и к ” , 1797 оны “ М еся ч н и к и стори и и геогр аф и и ” , С П б ., 1798. 5 1 -8 3 р талд н и й т л эгд эж байв. О Х У -ы н Ш У А -и й н Д о р н о д ахи н ы х ү р ээ л э н , Ө р н өд и й н гар би ч м эл и й н сек тор . “Д о р н о д ы г судлаачды н а р хи в ” , Ф . 29. (К ов ал ев ск и й н ф о н д ) Х адгалам ж ийн н эгж 1, I боть; О .М .К ов ал ев ск и й . Б уддийская к осм ол оги я . К азань, 1837. Д .Б ан зар ов . Ч ерная вера или ш а м а н ст в о у м он голов и др уги е статьи. П о д р е д . Г .Н .П от ан и н а. С П б ., 1897; 0 6 ой р атах и уйгурах. К азань. 1949, т. 1; Д .Б а н за р о в . С об р а н и е с о ч и н е н и й , п од р ед. Г .Н .Р ум я н ц ев а. М .,1 9 5 5 . Н .Я .Б и ч у р и н и е г о вклад в р у с с к о е в о с т о к о в е д е н и е . М ., 1977 з о х и о л о о с Н .Я .Б и ч у р и н ы эр д м и й н үйл аж иллагааны тухай үзм ү. А .М .П о зд н е е в . М он гол и я и М он гол ы . т. 1. С П б ., 1896; У р ги н ск и е хутукты. И ст ор и ч еск и й о ч ер к их п р ош л ого и со в р ем ен н о го быта. С П б ., 1880; О черки быта буд д и й ск и х м он асты р ей и б у д д и й с к о г о д ухов ен ст в а в М о н го л и и в связи с о т н о ш е н и е м сего п о сл ед н ег о к н ар оду. С П б ., 1887; Города С ев ер н ой М он гол и и . С П б ., 1880.

М О Н ГО Л

ҮЛ С Ы Н

ТҮҮХ.

IV

БОТЬ

1892-1893 онд жуулчилсан өдрийн тэмдэглэл онц чухал болно. Түүндээ тухайн үеийн Монгол орны байдлыг тодорхой томруун тэмдэглэжээ. А .М .П о зд н ее в М он гол орн ы эд и й н засг и й н тал аар их м эд ээ хэрэглэгдэхүүн цуглуулж «Монгол орон, монголчууд» гэдэг номоо 7 боть болгон нийтлэхээр бодсон боловч, хоёр ботийг гаргаад бусдыг нь хэвлүүлж чадсангүй. Тэр зохиолын бичмэл гуравдугаар боть М осква хотод Ази дахины судлалын хүрээлэнд бий. Орос эрдэмтэн Сычевский «Хятадын хилийн тухай түүхэн тэмдэглэл» зохиолдоо, Монгол, Оросын хилийн асуудал, XIX зууны үеийн Хиагтын худалдаа арилжааны тухай бичж ээ1. М .Б ато р ски й «М онголы н ц эр эг - тоо бүртгэлийн найрууллы н туршиц» зохиолыг нийтэлжээ2. М онгол дахь ш ары н ш аш ны түүхээр хэдэн үнэ ц э н э т эй бүтээл туурвисан А.М .Позднеев Галдангийн «Эрдэнийн эрих»-ийн хэдэн бүлгийг оросоор орчуулан нийтлэхдээ хийсэн дэлгэрэнгүй тайлбар зүүлт3 нь баримтат материалаар баялаг юм. Г .Е .Грум м -Грж им айло «Баруун М онгол ба У рианхайн хязгаар»4 хэмээх томоохон бүтээл туурвижээ. М анжийн үеийн М онголын түүхийн зарим тодорхой хэсгийг орос эрдэмтэн нар авч үзсэн бэсрэг зохиол, өгүүлэл мөн бий. Орос цэргийн түшмэл В.В.Баранов XX зууны эхээр Халхын дорнод хэсгээр явахдаа цуглуулсан хэрэглэгдэхүүнийг ашиглан бичсэн «Барга Халх хоёр» гэд эг зохиолоо Х арбин хотод «М атериалы по М аньчж урии и М онголии» гэдэг цуврал бичгийн 2-рт нийтэлсэн ба мөн «Монгол нэр томъёоны толь бичиг» гэдэг зохиолоо дээр дурдсан цуврал бичгийн 1907 оны 36-д хоёр ботиор хэвлэжээ. Баранов зохиолдоо, Монголын тэр цагийн улс төр-газар зүйн товч тодорхойллого, Халх, Оросын худалдаа, япончууд Халхад нэвтрэхийг оролдож байсан 1904-1905 оны үед Халхын хошуудын хүн амын улс төрийн санал сэтгэлийн байдал, тэр цагийн М онголын нийгэм-төрийн зарим нэр томъёоны тайлбарыг бичсэн байна. Д.А.Давыдов «Манжуур болон Зүүн хойд Монгол дахь колоничлол»5 номдоо, XX зууны эхэн үеийн Өвөр Монголын зарим нутаг дахь Чингийн төрийн бодлогын хэрэгжилттэй холбогдох баримт мэдээг дурджээ. Европын ба Оросын эрдэмтэн нар Хятад, Монголын ард түмний түүхэн хувь заяанд колоничлогч үзлээр ханддаг явдал үе үе илэрдэг байсныг заах нь чухал байна. Бас монголчуудын өерсдийн нь түүхийн гэрч баримтыг 1 2 3 4 5

«И стория за п и с к а о К итай ской границе». С оставлена сов етн и к ом Т р ой ц к осав ск ого п огр ан ичн о го п р авл ен и я С ы чевским в 1846 году. М оск ва, 1875. М .Б атор ск и й . «Г еограф ическ и е, топ огр аф и ческ и е и статистические материалы п о А зи и ». 1884. № 37. А .М .П о зд н е е в . «М он гольск ая л етоп и сь “Э р д эн и и н э р и х э ” с п о я с н ен и я м и , зак лю чаю щ им и в се б е материалы п о и стори и Халхи с 1636 п о 1736». С П б ., 1883. Г .Е .Г р у м м -Г р ж и м а й л о . «З ап адн ая М он гол и я и У р я н хай ск и й к рай». Т о м I, 11, III. С П б ., 1914, Л гр ., 1926, Л гр ., 1930. Д .А .Д а в ы д о в . « К о л о н и з а ц и я М а н ь ч ж у р ы и С .В . М о н г о л ы (О б л а с т и Т а о - Н а н ь -Ф у ) » . В л ади в осток , 1911.

X V II-X X зууны эхэн үеийн М онголын түүхийн сурвалж бичиг, сулалгааны тойм

дульхан үнэлэх, зарим зохиогч нь дорно дахины ба монгол хэл ч гадарлахгүй байсны дээр, базаахгүй орчуулагчдын эрхшээлд автсан байжээ. Энэ бүхэн нь тэр шинжлэлийн бичиг зохиолын үнэ цэнийг бууруулахад хүргэсэн байна. Өрнөд, Дорнодын XV1II-XIX зууны үеийн эрдэмтэн түүхчдийн шинжлэлийн бичиг, бичил тэмдэглэлийг боловч гойд хянамгай нягтлан үзэж ашиглан хэрэглэх нь Монголын түүхийг үзэгчид, судлагсдын зорилго болно. XX зууны эхний үе бол Монгол орон, монголчуудын сэргэн мандах улирлын анхны уриа зар болсон цаг тул Монголыг судлан шинжих явдал өргөжих төлвийг олж Өрнөд, Дорнодын зарим улс гүрний Монголын хувьд тавих улс төр, эдийн засгийн бодлогыг ихэвчлэн илэрхийлсэн шинжлэл судлалын бичиг зохиол мундахгүй олон зохиогдон гарчээ. Тийм зохиолын дотор боловч М онголын тухай зэгсэн м эдээ хэрэглэгдэхүүн үлдээсэн байдгийг тэмдэглүүштэй. Зөвлөлт-О росы н эрдэм тэд М онгол орон, монголчуудын түүхийг судлан боловсруулах явдал 1930 хэдэн оны үеэс эхэлжээ. Үүний анхны зарч угтуул акад ем и ч Б .Я .В л ад и м и р ц о в ы н «М онголчууды н н и й гм и й н байгуулал, М онголын нүүдлийн феодализм», мөн «Таван отог Халх хаана байна» гэх зэрэг зохиол нь их нэрд гарч тоогдсон бөгөөд түүний зохиолууд нь манай сонирхон бүхий XVIII-XX зууны эхэн үеийн монголчуудын нийгмийн байгууллын түүхийг хамран багтааж, нэн чухал дүгнэлт гаргалга хийсэн учир, манай дурдан бүхий үеийн түүхийг шинжин боловсруулахад тулгуурлаж мөрдөх ном болжээ. А .К алинников «М онголын өөртөө засах үеэс өмнөх цагийн ардын хувьсгалт хедөлгеөн» гэдэг зохиол нийтэлж 1XVIII—XX зууны эхэн үеийн Монголын түүхийн нэлээд гол асуудлыг боловсруулж эхэлсэн нь Монгол улсад түүхийн ухааны боловсон хүчнийг торниулах эх түүхээ орчин цагийн ухааны үүднээс шинжиж судлах ажилд нөлөө болжээ. 1947 онд К .П .С илин «XVIII зууны үеийн Хиагт хот» гэдэг зохиол нийтэлсэн н ьтэр цагийн худалдаа, эдийн засгийн тухай сонин мэдээ болно. В.В.Бартольд, В.М.Успенский нарын бүтээлд Монголын тухай холбогдох баримт мэдээг дурдсан байна2. 1950 хэдэн оноос хойш XVIII-XX зууны эхэн үеийн монголчуудын нийгм ийн байдал, эрх чөлөө, тусгаар тогтнолын тэм цэл, хөдөлгөөний түүхийнтухай хэдэн сонин зохиол гарчээ. И.Я.Златкин «XVII зууны II хагас XVIII зууны эхэн хагаст Монголын тусгаар тогтнолын төлөөнөө монголчууд М анжийн байлдан дагуулагчидтай тэмцсэн тэмцэлд Орос орны роль ямар байсан тухай», С.Д.Дылыков «Хятад дахь Монголын ард түмний ардчилсан хөд ө л гө ө н » , И .Я .З л ат к и н «А м арсан аагий н тухай О росы н архивы н материал» гэдэг зохиолыг тус тус гаргав3. 1 2

3

“ Р ев ол ю ц и он н ы й В осток ”. 1934, № 5 . В .В .Б ар тольд. «И стор и я и зуч ен и я востока в Е вропе и Р осси и ». Л ., 1925; В .М .У сп ен ск и й . «Страна К у к э -н о р или Ц и н хай , с п р и бав л ен и ем краткой и стори и ой р атов и м он гол ов , по и згн ан и и п о сл ед н и х и з Китая в связи с и стори ей К ук е-н ор а». С П б ., 1880. К ратк ие с о о б щ е н и я и нсти тута “ В о с т о к о в ед ен и я ” . Вы п. V I, 1952; С .Д .Д ы л ы к ов. « Д ем о к р ати ч еск ое д в и ж е н и е м он гол ь ск ого народа в К итае». М ., 1953; С .Д . Д ы лы ков. «И х ц ааз — В ел и к ое ул о ж ен и е» . М ., 1980.

М О Н ГО Л

ҮЛСЫ Н

ТҮҮХ.

IV

БОТЬ

Н .П .Ш ас ти н а, Ш .Б .Ч и м и тд о р ж и ев нары н бүтээлүүд ч О росы н архивын баримтуудад ихэд тулгуурласан билээ1. Ш инэ үеийн Монголын гадаад байдал, улс төр, эдийн засгийн харилцааны асуудлыг Орос ба Хятадын түүхээр мэргэжсэн зарим түүхчид болон улс төрийн тоймчдын зохиолуудад тусгасаар байлаа2. Г .С .Г о р о х о ваги й н б и ч сэн зохиолд М анж и йн н о ёр х лы н үеийн М онголын засаг захиргааны зохион байгуулалтын асуудлууд тусгалаа олжээ3. М .С.Ермаченкогийн бүтээлүүдэд4 Монгол, М анжийн харилцаанд холбогдох хятад тулгуур бичгүүдийг задлан шинжилсэн байна. М онголын ард түмний XVIII-XX зууны эхэн үеийн түүхийн чухал ш инжлэлийн томхон бичиг зохиолыг Зөвлөлт улсын ахмад монголч нар XX зууны II хагаст нийтэлсэн нь олон улсын монгол судлалд, ялангуяа М онголын түүхийн ухаан хөгжихөд нөлөө тус үзүүллээ. И .Я .Златкин «Зүүнгарын хаант улсын түүх»5 гэдэг дорвитой зохиол бичиж нийтэлжээ. Тэр ном нь түүний олон жилийн туршид Монголын түүхийг судалсны үр ш им б и л ээ. И .Я .З л атк и н тус зохиолдоо, урьд түүхийн ухаанд сайн мэдэгдээгүй Оросын архивын хэрэглэгдэхүүнийг голлон хэрэглэж, Баруун Монгол-Ойрадын түүхийг улируулан шинжилжээ. Түүнчлэн О росы н эрдэм тдийн туурвин зохиосон дэлхий дахины түүхийн нэлээд бүлэг зүйл нь М онголын XVII—XX зууны үеийн түүхэнд зориулагдсаныгэнд тэмдэглэххэрэгтэй. М .И.Гольман нар Монголынхууль цаазын түүхийн асуудлаар судалжээ6. А.В.Бадмаев, Г.И.Слесарчук, А.Г.Сазыкин, Е.И.Кычанов, Б.П.Гуревич, В.П.Санчиров, В.А.Моисеев, Т.Д.Скрынникова, Г.Ш .Доржиеванарын судалгааг7 дурдууштай байна. Мөн бусад судлаачдын олон арван бүтээл 1

2

3 4 5 6

7

Н .П .Ш а с т и н а . « Р у с с к о -м о н г о л ь с к и е п о со л ь с к и е о т н о ш ен и я в X V II-X V III вв». М ., 1978; Ш .Б .Ч и м и т д о р ж и е в . « В з а и м о о т н о ш е н и е М о н го л и и и Р о сси и X V II-X V I1I вв». М ., 1979; Ш .Б .Ч и м и т дор ж и ев . «В заи м оотн ош ен и я М он гол и и и С р ед н ей А зи и в X V 1I-X V III вв». М ., 1979. Ш .Б .Ч и м и тдор ж и ев. «А нтим аньчж урскаяосвободительн ая б о р ь бам он гол ь ск ого народа» (X V II-X V I1I вв ). У л а н -У д э, 1974. В .А .А л е к с а н д р о в . « Р о с с и я н а д а л ь н е в о с т о ч н ы х р у б еж а х » . М ., 1969; « М е ж д у н а р о д н ы е о т н о ш е н и я н а Д а л ь н е м В о с т о к е » . М ., 1 973; М .И .С л а д к о в с к и й . « И с т о р и я т о р г о в о эк о н о м и ч е с к и х о т н о ш ен и й н ар одов Р о сси и и К итая» (д о 1971 г). М , 1974; Б .П .Г уреви ч . « М еж д ун ар од н ы е о т н ош ен и я в Ц ентральной А зи и в XVII первом п о л о в и н е X IX в». М ., 1983. Г.С Г орохова. «О черки п о и стори и М он гол и и в п ер и о д м ан ьч ж урского господства» (к о н ец XVII начало X X вв.). М „ 1980. М .С .Е р м а н ч ен к о . «П оли ти ка м ан ьчж урской д и н аст и и Ц ин в Ю ж н ой и С ев ер н ой М он гол и и веке». М , 1974; «В н еш н яя п олитика государства Ц ин в XVII в». М ., 1977. И .Я .Зл атк и н . «И стория Д ж ун гар ск ого ханства» (1 6 3 6 -1 7 5 8 ). М ., 1964. Гольман М .И . «Р усск и е п ер еводы и сп и ск и м о н г о л о -о й р а т ск и х за к о н о в 1640 года». М он гол ьск и й с б о р н и к “Э к о н о м и к а , и стори я , ар хеол оги я ” . М ., 1959; М .И .Г ол ь м ан , Г.И .С лесарчук. «В в ед ен и е в материалы n o и стори и р у сск о -м о н г о л ск и х от н о ш ен и й » (1 6 3 6 -1 6 5 4 ). М ., 1974. А .В .Б а д м а е в . « Р о л ь З а я -п а н д и т ы в и с т о р и и культуры К а л м ы ц к о г о н а р о д а » . S T U D I A M O N G O L I C A . Т . V III. F asc 2 5. У Б ., 1971; Г .И .С л е с а р ч у к . « Н о в ы е д а н н ы е о г о р о д к а х Д ж у н г а р с к о г о хан ства». О л он ул сы н м он гол ч э р д э м т н и й II их хур ал. II боть. У Б ., 1973; Д .Г .С азы к и н . «Зая бан ди д ы н орчуулсан Ч о й ж и д д а г и н ы н тууж и й н он ц агийн асуудалд». Х эл зохи ол судлал. X IV боть. 21 д эв т эр . У Б ., 1980; Е .И .К ы чан ов. «П ов ествов ан и е о б ой р атск ом Г а л дан ебош ок т у-хан е». Н о в о си б и р ск , 1980; В .П .С ан чи р ов. «“ И лэтхэл ш асти р ” как и сточни к п о и стори и ойратов». М ., 1990; В .А .М ои сеев . «Д ж унгар ск ое хан ство и казахи» (X V II-X V III вв). А л м а-А та, 1991; В .А .М ои сеев . « В за и м о о т н о ш е н и я Д ж у н г а р с к о г о х а н с т в а с К азахстаном , ср ед н ей А зи е й , н ар одам и С и би р и и п оли тик а Р осси и » (X V II-X V III вв). Н о в о си б и р ск , 1990; Г .Ш .Д ор ж и ев а. «Б удди зм и хр и сти ан ство в К алмы кии». Э ли ста, 1995.

______________________ XV II-X X зүүны эхэн үеийн Монголын түүхийн сурвалж бичиг, сулалгааны тойм

гарсан билээ1. Гэвч тэр бүхнийг энд нэг бүрчлэн бичих бололцоо хомс юм. Д.Оссоны2 дараа Монголын түүхийн талаар нэгтгэн дүгнэсэн зохиол бичих гэж баруун Европын түүхчид оролдсоны дотроос Английн түүхч Х.Ховортын зохиосон 4 боть зохиолыг дурдаж болно. Х.Ховортын бичсэн «1Х-Х1Х зууны монголчуудын түүх»3 хэмээх зохиол нь XVIII-XIX зууны үед Европт нийтэлсэн монгол судлалын зохиолоос эвлүүлж бичсэн зүйлс юм. Ховорт дорно зүгийн нэг ч хэл мэдэхгүйн дээр базаахгүй орчуулагчдын эрхшээлд орсон байжээ. Гэхдээ Х.Ховортын бүтээл нь XVIII-XIX зууны үеийн дэлхийн монгол судлалын амжилтыг агуулсан зүйл болсон тул манай үед лавлан үзэхэд тустай болжээ. . Өрнөдийн зарим түүхчин нэрд гарсан олон зохиолууд бүтээсний зарим бүлгийг монголчуудын Манжид эзлэгдэн байсан үеийн түүхэнд зориулсан байдаг бөгөөд тэдгээр нь одоо цагт түүх бичлэг, лавлалтын шинж чанартай болсон байх юм4. Ө рнөдийн дорно дахины г судлагчид, М онголыг ш инж ээч нарын зохиолд, М онголы н X V II-X V III зууны эхэн үеийн түүхийн асуудлыг ерөнхийд нь буюу хэсэг бусгаар таслан, монголчуудын зах нийлэх нутгийн түүхтэй холбогдуулан үзсэн зүйл олон бий. XVIII зууны 2-р хагасаас XX зууны эх хүртэлх үеийн 130-140 жилд нийтэлсэн тэр олон ном зохиол, өгүүллийн дотор Монголын түүхийн зарим үзэгдэл, асуудлыг зөвөөр тайлбарласан, монголын судлалд хэзээ боловч тоогдохоор ш инэ бүтээл туурвил хийсэн эрдэмтэн нэлээд байдаг. Мөн тэр цагийн манж-хятад түүхчдийн албан түүхийн зарим буруу үзэлд саналаа нийлүүлсэн европ эрдэмтэн ч байсныг дурдах нь чухал байна. Манжийн Энх-Амгалан хаан монголчуудын довтолгооноос хилээ хамгаалж байна гэж хуурмаглан, монгол аймаг, хошуудыг байлдан дагуулах жинхэнэ зорилгоо нуух шалтаг заадаг байсан байтал Дэ Майя Манжийн хаан улсын хилийг хамгаалан, Ойрадыг эсэргүүцэн гарвал зохих байсан гэж Монголд Энх-Амгалан хааны цөмрөн довтолсныг цагаатган байжээ. Ж .Ф .Бэдлийн «Орос, Монгол, Хятад» хэмээх зохиол буй нь XVII зууны 1

2

3

4

С .Г.Б аты рева. «С тарокалм ы цкое и скусство». Э листа, 1991; Д .П .П о т а п о в . «О черки п о истори и а л т а й ц е в » . М - Л ., 1953; « Э т н и ч е с к и й с о с т а в и п р о и с х о ж д е н и е А л т а й ц е в » . Л ., 1969; Г.С .Г ор охов а. «О черки по и стори и М он гол и и в эп о х у м ан ьж урского господства». М .,1980; Л .И .Д у м а н . « З а в о е в а н и е Ц и н с к о й и м п е р и е й Д ж у н г а р и и и В о с т о ч н о г о Т у р к е с т а н а — М ан ь ч ж ур ск ое влады чество в К итае». М ., 1966; В .С .К у зн ец о в . «К в о п р о су о влады чество Д ж у н га р ск о го ханства над В осточны м Т ур к естан ом ». “ М атериалы п о и стори и и ф и л ол оги и Ц ен т р а л ^ н о й А з и и ” . В ы п. 5 , У л а н -У д э , 1970; В .С .К у з н е ц о в . « И з и с т о р и и за в о ев а н и я Д ж ун гар и и Ц и н ск и м К итаем». “ Н ароды А зи и и А ф р и к и ” , 1970, 3; Г .В .М ели хов . «Э к сп ан си я Ц и н ск ого К итая в П риам урья и Ц ен трал ьн ой А зи и в X V I1-X V III вв». “ В оп р осы и с т о р и и ” . 1974; № 7 , А .И .Ч ер н ы ш ев . «О бщ ествен ны й и государствен ны й строй ой р атов в X V II-X V III век». М ., 1990. D .O h sson . H istoire des M on gols depuis T ch in gis-K h an jusq u ’a T im ou r B eg ou T am m erlan , v. I-IV , P., 1824; Д э л г эр ү ү л эн х эв л эсэ н хоёрдугаар хэв л эл нь 1834-1835 о н д н и й т л эгд сэн (L e Н ауе et A m sterd am ). Х оёр дугаар хэв л эл и й г 1852 о н д гурав д а х ь уд аадав т ан х эв л эсэ н бай на. Д .О с с о н . И стория м он гол ов от Ч и н ги схан , П ер. и п р еди сл ов и е Н. К озьм и н а. И ркутск, 1937. H enry H .H ow orth . H istory o f the M on gols. From the 9th to the 19th century. Part I. T h e M on gols proper and the K alm uks. London: L ongm ans, G reen , and C o ., 1876; Pt. IV .Su p p lem en t and In d exes L„ 1927. M ailla de M orgaq. H istoire generale de la ch in e ou an n ales de cet em p ire.V ol IX, X, X I.Paris. 1777­ 1781.

41

М О Н ГО Л

УЛСЫ Н

ТҮҮХ.

IV

БОТЬ

үед М онголд Орос улсаас ирсэн элч, төлөөлөгчид болон зам явагсдын илтгэл мэдүүлэг зэргээс үндэслэн бичсэн сонин туурвил тул өрнөдөд нийтлэгдсэн хамгийн цартай зохиолын нэг ю м 1. XIX зууны үед Орос, Европын эрдэмтэн нараас манж, монголчуудын түүхэнд харилцан холбогдох мэдээ зангийг Хятадын түүхийн нэгэн хавсарга болгон бичиглэх нь нэлээд олон байсны дээр, мөн Орос, Хятадын XIX зууны харилцааг тодорхойлохын дашрамд буюу Сибирь нутгийн түүхэнд оролцуулан Хаант О рос, Халх М онголын хоорондын харилцаа, Хаант Оросын засгийн газраас XVIII-XIX зууны үед М онголын хувьд тавьсан бодлого зэргийг бичсэн байна. XIX зууны эцэс XX зууны эхээр өрнөдийн дорно дахиныг судлаачид дундад ба ш инэ үеийн Монголын түүхийг судлах ажлыг үргэлжлүүлсээр байжээ. 1896 онд Леон Кауны (Давид Леон) «Азийн түүхийн удиртгал, Турк монголчууд анх үүссэнээс 1405 он хүртэл»2 ном нийтлэгджээ. Манж Чин улсын үед Хятад, Оросын хоорондын харилцаанд Зүүнгар хаант улс чухал үүрэгтэй байсныг Г.Каэн, М.Кухан нар бүтээлдээ авч үзжээ. Ф р ан ц ы н Х .Г орди ер «Х ятадын ерөн хий түүх ба түүний гадаад орнуудтай эртнээс Манж гүрэн мөхөх хүртэлх үеийн харилцаа» номоо 1920 онд хэвлүүлсний дотор Монголын тухай бичсэн байдаг. 1950-иад оныг хүртэл өрнөдийн монгол судлалд гол төлөв хэл шинжлэл талы н эр д эм тэд аж иллаж байв. Үүнд, Ф и н лян д ад Рам стедт, Д анид К.Гренбех, АНУ-д Б.Лауфер, Ф.Лессинг нар, Францад П.Пеллио, Германд Э.Х эниш , Австрид Ункриг нар байв. Тэд гол төлөв Монголын түүхийн чухал сурвалж бичгийг судлах, нийтлэх ажилд том оохон хувь нэм эр оруулсан юм3. 1960-1980-аад онд сурвалж бичгийг судлах нийтлэх уламжлалт ажилд нэлээд амжилт гарч АНУ, Германд цувралын шинжтэй бүтээлүүд гарчээ. Э нэ ажилд А .М остаэрт, В .Ф .К лиф ф с, В.Хайссиг, Ж .Б о й л, Л.А мбис, И.Рахевильц зэрэг эрдэмтэд онцгой гавъяа байгуулжээ4. Дээр дурдсан эрдэмтдийн бүтээлүүд гарсан явдал нь монголчуудын хувьсгалын өмнөх түүхийг судлахдаа жижиг жижиг сэдвээр хэсэгчлэн авах явдлаас тодорхой хэмжээгээр хөндийрч, дундад ба ш инэ үед тус оронд болж байсан улс төрийн түүх төдийгүй, мөн нийгмийн харилцаа ба нийгэм эдийн засгийн үйл явцыг судлах эрмэлзэлтэй болсныг илтгэнэ. Д.Фаргюхарын «Манж Чин гүрний үеийн Монголын засаг захиргаа», 1

2 3

. 4

Joh n F .B ad d eley.R u ssia, M on golia, C hina. Being som e record o f the relations b etw een them from the b egin n in g o f the X V II th century to the death o f the tsar A lexei M ikhailovich A .D . 1 6 02-1676. in tw o volu m es. Burt F ranclin. N e w York, 1919. L eon C ahun (D avid L e o n ), Introduction a L ’H istoire de L’A sic. Turks et M o n g o ls des O rigines a 1405, Paris, 1896. H .A gordier. H istoire G en erate D e la C h in ae et de sesrelations a veeo Les pays Ertangersc depuis le tem p s Le p lus a n c ie n s U sgu a la c h u te de la D y n a stie m a n c h o u e. V o l. 3. P. 1920. O E U V R E S P O S T H U M E S de P A U L P E L L IO T . N o te s critiques D ’H IS T O IR E K A L M O U K E . T exte. Paris. 1960. Ш .Б и р а. «М он гольск ая и стори огр аф и я » (X III-X V II вв). M ., 1978. тал 3 -5 .

X VII-X X зууны эхэн үеийн М онголын түүхийн сурвалж бичиг, сулалгааны тойм

Г.Вриландын «Монголын нийгэм ба овгийн бүтэц», Е.Беконы «Овог»1зэрэг нэгэн сэдэвт зохиолууд нь үүнийг гэрчилж байна. Эрдэмтэн Н.Н .П оппе, В.Хайссиг, К.Миллер, Жон Р.Крюгер, Паула Ж .Рүбел нар монголчуудын ш аш ин шүтлэг, ёс занш ил зэрэг асуудлыг судалжээ2. Клаус Сагастер монголчуудын соёлын түүхийн асуудлаар олон, өгүүлэл нийтлүүлсэн ю м 3. Х .Р.К эмп, К.Эвердинг нар Ж анжаа хутагтын нам тры г судалж нийтлүүлж ээ. Мөн Л .П етех, З.Ахмад, Рене Груссе, Ф.В.Бэргхольц, А.М.Эдшед, Томас Ж.Барфельд нарын бүтээлүүдэд4 XVIIXIX зууны үеийн Монголын түүхэн хэрэг явдлуудын талаар өгүүлжээ. Мөн Х.Серриус, Ф. Обэн, Р. Амайон, Ж. Легран нарын зохиолуудад5 нь Манжийн өмнөх болон дараах үеийн монголчуудын засаг захиргааны талаар өгүүлжээ. Германы эрдэмтэн Б.Удо Баркман XVIII зууны Халх Монгол дахь М анжийн цэрэг феодалын засаг захиргаа, XVIII зууны Халх Монгол дахь Манжийн засаг захиргааны системийн талаар судалжээ6. Эрих Хэниш XVIII зууны Зүүнгарын дайны тухай, Хайссиг XIX зууны эхэн үеийн Халхын түүхийн зурагт номуудын тухай, Галдан, Лигдэн хааны тухай зохиол нийтлүүлжээ7. Ханс Райнер «1691-1911 он хүртэлх Монголын 1

:

3

4

5

6

7

Farquhar D . M on gol A dm inistration during C h ’ing D yn asty, C am bridge, 1960; V reeland H. M on gol C o m m u n ity and K ingship Structure, N e w H aven , 1957; B acon T . O bok. A S ocial Structure in Eurasia, N .Y ., 1957. Н .Н .П о п п е . Роль Зая -п ан ди ты в к ультурной и стори и м он голъ ск и х н ар одов . K alm yk-O irat sym p osiu m . Edited by Arash B orm anshinov. John R.K rueger. P hiladelphia., 1966; W alther H eissig, C laudius C .M uller. D ie M on golen . H aus der Kunst M u n ch en ., 1989; John R.Krueger. T he Arthasiddhi A v a d a n a -T a le in O ir a t-M o n g o lia n . T h e M o n g o lia s o c ie ty b u lle tin . V o l. 4 , 5 , 6. 1 9 6 5 -1 9 6 7 . B lo o m in g to n , Indiana. 2 9-33; Paula G .R u b el. T he K alm yk M o n g o ls. A stu d y in co n tin u ity and ch an ge. Published by Indiana U niversity, B loom in gton , 1967. K .S agaster. R a sip u n su g und d er B eg in n der k ritisch en G e s c h ic h ts sc h r e ib u n g d er M o n g o le n . "Z entralasiatische stu d ien ” Bd.4, 1970. ss. 2 9 5 -3 0 9 ; K .Sagaster. S o m e remarks on the cou n try and the m aterial culture o f the D am M on go ls o f T ibet. О лон улсы н м он голч эр д эм т н и й IV их хурал. I l l боть. У Б ., 1984. R ene G rou sset. T h e Em pire o f the S teppes a H istory o f Central Asia. Rutgers U n iversity Press. N ew Jersey., 1970; J. Forsyth. A H istory o f the P eop les o f Siberia. Russias north A sian c o lo n y (1 5 8 1 -1 9 9 0 ). C am bridge U n iversity p ress,1992; S .A .M .A d shead. Central A sia in W orld H istory. M A C M IL L A N . Printed in H on g K ong, 1993; T .J.B arfield. T h e P erilous Frontier. N o m a d ic Em pires and C h in a. Blackw ell. Cam bridge M aand Oxford U K ., 1996. A ubin F rancoise Lan M on golie (M on golia) L. e p o g u e d e c Zanabazar (Занабазары н ц а г ү е ) inTresors de M o n g o lie , X V II-X IX sie c le s (Treasures o f M on golia, X V II-X V III cen tu ries), M usee N a tio n a l des Arts asiaitgues G u im et Paris : E D de la R u en ion dsev M usees nationaux, 1994, 14-55, 2 3 8 -2 3 9 . A u b in , F ran coise -H a m a y o n , Robert. Lindividu face ua pouvoir dans la m o n g o lie sou s d om in ation m a n d ch ou e (X V II-X X sie cle), in R ecu eils de la so c iete Jean Bodin pour I histire com p rative dse in stu tion s. X L VII L in d ivid u face au pouvoir Paris: D essain et to lr a , 1988, 3 2 1 -3 2 9 , Legrand Jacques. L ’adm inistration dans la d om in ation sin o -m a n d ch o u e en M on golie Q al-qa. La versuon m o n g o le du Lifan yuan zeli. Paris: M em oire de l’institut des H au tes etu des ch in o ises II, 1976, 221 pp. B arkm ann, U d o , B .B em erk u ngen zu m M on golisch en N ation alism u sein V ersuch 01 , H u m b old tJournal zur F riedensforschung (1 9 9 2 :3 -1 9 9 3 :1 ), 8 0-91; Barkm ann, U d o, B. D ie m ilitarisch-feu d ale B anneradm inistration der M anjuren in der Q alq -a M on golei des 18 Jahrhunderts D issertation . Berlin H u m b old t-U n iversitat, 1984. 216. Barkm an U d o .B . D ie m anjurische B anneradm inistration inder G a lg o -M o n g o le i des 18 Jahrhunderts, A rchiv orien talni — I 1988 2 7 -4 1 ; Barkm an U d o . B ein ige B m erkungen zur stellukng des galg-a m o n g o lisch en A d els im system der B anneradm inistration des 18 Jahrhunderts, Central A siatic Journal 1-2, 1990, 1-25. H a en isch , Erich. “V orw ort” in Eva S.K raft, Z um Dsungarenkrieg des 18. Jahrhunderts (L eip zigHarrassowitz, 1953), vii-viii (D as M ongolische W eltreich, iv); H eissig, Walter. Unbekanntes Bildmaterial zu r G e sc h ic h te der K halkha in Fruhen 19 Jahrhundert, “ Studia M o n g o lica ” (9 ), fasc. 1 2 (1 9 7 2 ), 163­ 168; H eissig, W alter. Ein M on golisch es Flugblatt zur M obilisierung gegen d en O lotenfursten G aldan (1 6 9 5 /9 6 ), O riens Extrem us 19 (1 9 5 2 ), 165-169; H eissig, Walter. D ie zeit des letzten M on golisch en G roBkhans Ligdan (1 6 0 4 -1 6 3 4 ), in R h ein isch -W estfalisch e A kad em ie der W issen sch aften , Vortrage G 2 3 5 (O pladen: W estdeutscher Verlag, 1979).

М онгол

ҮЛСЫ Н

ТҮҮХ.

IV

БОТЬ

дотоод байдал», Руссин «М анжийн үеийн Өргөө хот», Вероника Ф айт «Монголын түүхийн сурвалж Болор толь», «Сэцэн хан Ш олойн гэрээслэл», «1691-1911 оны Халх», «Баруун Монгол ба Галдан», М.Вайерс «1610-1620 оны Халх М анжийн гэрээ бичиг», «Монгол дахь М анжийн улс төрийн бодлого ба XVII зууны 30-аад оноос эхэлсэн Төв Ази судлал» зэрэгзохиолууд бичж ээ1. М өн В ероника Ф айт нь тулгуур бичгийн м атериалы г ү нд эслэн Монголын түүхээр «Халхын дөрвөн хан» хэмээх 2 боть нэгэн сэдэвт зохиол, «Илтгэл шастир» зэрэг зүйл нийтэлжээ2. Финляндын эрдэмтэн Пенти Аалто болон бусад судлаачдын зохиолд М анжийн эрхшээлийн үеийн Монголын түүхийн зарим асуудлыг судлан бичсэн байна3. БНХАУ-ын түүхчид Манж Чин улсын үеийн Монголын түүхийг судлах арвин хэрэглэгдэхүүн бүхий баялаг уламжлалтай. БНХАУ-ын судлаачдын Чингийн үеийн Монголын түүхийн судалгаа нь 3 үндсэн чиглэлээс бүрддэг. Үүнд, Чингийн зах хязгаарын түүхийн судалгаа, Өвөр Монголын үндэстний түүхийн судалгаа, Чингийн зах хязгаар 1

2

3

K im pfe, H an s-R ain er. D ie Innere M on golei von 1691 bis 1911, in M ich ael W eiers,ed , D ie M on golen . Beitrage zu ihrer G esch ic h te und K ultur (Darm stadt: W issen sch aftliche B uch gesellsch aft, 1986), 4 1 3 ­ 434; R ussen R. T h e city o f Urga M anchu Period. -U ral A ltaisch e Bibliothek. W iesbaden, 1957, bd. 5; B aw den Ch. T h e Jeb zu n -d am b a K hutukhtus o f Urga: T ext, Translation n a \d N o te s II A siatische Forsch u n gen . -W iesb ad en 1961, Bd 9. V eit, V eronika. D ie R egiruingsperode C h ien —lung (1 7 3 6 ­ 1796) inder D arstellung der M on golisch en C hronik B o lu rT o li (1 8 3 4 -1 8 3 7 ) Z entralasiatische studien D .S em in a r s... D . U n iversitet B on n B D IQ 1976, 169-223; D as F estam ent des se c e n Q an S oloi (1 5 7 7 -1 6 5 2 ), in Klaus Sagaster and M ich ael, ed s, d ocu m en ta B A R B A R O R U N M festschrift fur W alther H eissig zum 70. G eburstag (W iesbaden: H arrassowitz, 1983) 4 0 5 - 4 1 1, (V eroffen tlich u ngen der S o cieta s U ralo—A ltaica 18); V eit, V eron ik a. Q alg-a 1 6 9 1 -1 9 1 1 , in M ich ael W eiers, ed , D ie M o n g o len . Beitrage zur ihrer G esch ic h te und kultur (Darm stadt: W issen sch aftliche B uchgesellshaft, 1986), 4 3 5 -4 5 0 (Ф ай т В ер о н и к а 1691-1911 он ы Х алх.) V eit, V eron ik a die W estm o n g o len und G ald an (1 6 4 4 -1 6 9 7 ) in W alther H eissig and C laudius C M uller, ed s D ie M o n g o len (Innsbruck: Pinguin Verlag, 1989), 8 1 -8 5 , 1989; W eiers, M ich ael D ere rste S chriftw echsel zw isch en K halkha und M andschuredn und se in e Uberv; eferungb, Zentralasia T IS H E Studien 20 (1987) 107-139; W eiers M ich ael. D ie V ertagstexte d es m an d sch u -K h alk h a-B u n d es von 1619. 20 in M anjurica. D eu tsch Italien isch e Stu d ien reih e zur M andschuforschung (W iesbaden: H arrossow itz, 1987) 1 19-165; W eiers M ich ael M on golen p olitik der m andschuren und M and sch u p olitik der M on golen Z u m b eginn der dreissiger Jahre des 17. Jahrhunderts, Z entralasiatische Studien 22 (1 9 8 9 -1 9 9 1 ), 2 5 6 -2 7 5 . V eit V. D ie V ie r Q an e v o n Q alga. E in B eutrag zu r K e n n tn is d er p o litis c h e n B ereu tu n g der n ordm ongolischen Aristokratie in der Regierungsperioden K ang-his bis C h ’ienlung (1661 - 1796) anhand des biographischen H andbuches Iledkelsastirausdem Jahre 1795. Teil I: U ntersuchungen (Iledkelsastir, H efte 4 5 -7 8 ); T eil II biographien (Iledkelsastir, H efte 4 6 -7 6 ) A F Bd. III. W eisbaden, 1990. A alto, Pentti. S kandinavier und F in n en inder M o n g o lei. Scandinavians and F in n s in M on golia, in W alther H eissig & C laudius C M uller, ed ., D ie M o n g o len , B9 d. 2. 9 (Innsbruck; P inguin-V erlag &. F rankfurt/ M ain; U m sch au verlag 1989), 9 5 -1 0 0 . Ew ing, T h om as Esson. C hing p o licies in ou ter M on golia 1 900-1911, “ M odern A sian studies 14:1 (1 9 8 0 ), 4 5 - 5 7 ” ; F letcher, Joseph. T h e heyday o f the C h in g order in M o n g o lia , Sinkiang and T ibet in Joh n Fairbank ed ., T h e Cam bridge history o f C h in a vol 10. Late C h in g 1800-1911 Part I (C am bridge: C am bridge U n iversity Press, 1978); Serruys, H en ry. M ore about the O tog salt lakes, Bulletin o f the sch o o l o f Orietal and A frican studies 42:1 (1 9 7 9 ), 6 1-5; Serruys, H enry. P lace n am es alon g C h in a ’s northern frontier , B ulletin o f the sc h o o l o f O riental and A frican studies 45:2 (1 9 8 2 ), 2 7 1 - 83. K arkucinska-C horazut, Jadwiga; K ielk iew icz, M algorzata “ P ow in n osci m o n g o lo w na iz e c z panstwa m and zu rsk iego” (M on gol ob ligation s under m anchu law) przeglad orien talistyczn y 3 1950. l.p . 2 0 5 ­ 215; K rook, hans, “karolinen Johan G u staR en at och hans kartor” Y m e r 6 8 (1 9 4 8 ), 2 8 4 -2 9 2 .

X VII-X X зууны эхэн үеийн Монголын түүхийн сурвалж бичиг, сулалгааны тойм

нутгийг эзэрхэн захирсан түүхийн судалгаа болно. 1977 онд хэвлүүлсэн «М онгол ү н д эстн и й товч түүх», 1985 онд хэвлүүлсэн «Монгол үндэстний товч түүх», 1991 онд хэвлүүлсэн «Монгол үндэстний нэвтэрхий түүх» зэрэг зохиолд Чин улсын үеийн М онголын түүхийг тусгайлан бичж ээ1. 1993-1994 онд хэвлүүлсэн «Монгол үндэстний нэвтэрхий түүх»-нд Чингийн үеийн Монголын түүхийн талаарх шинэлэг судалгааг тусгажээ2. Эрдэмтэн Лиү жин сүо «Монголын хураангуй түүх» номдоо Чин улсын үеийн Монголын түүхийг бичжээ3. Угсэдвээр Лу мин хуй «Чин улсын үеийн Монголын түүх» зохиол бичжээ4. Мөн Чин улсын түүхийг судлаачид бүтээлийнхээ холбогдох хэсэгт Монголын тухай дурдсан нь арвин бий. Чин улсын төрийн бодлого, засаг захиргааны талаар Янь чун нянь «Нурхачийн намтар», Лю ань ань «Чин улсын үеийн үндэстний засаг хуулийн судалгаа», Намсрай «Чин улсын үеийн Монголын хошуу чуулган» зэрэг5 зохиолоо хэвлүүлжээ. Хуа ли нь Манж М онголын ургийн харилцаа, Ма ру хэн, Ма да чжэн нь Ч и н ги й н хязгаары н бодлого, Ойрад монголчууд, Ш и чи хуан нь Убашийн тухай, Чжэн юй ин нь Чин улсын эхэн үеийн найман хошууны м онголчууд, Хэ сяо ф ан нь Э н х -А м гал ан хааны үе д эх М онголд хэрэгжүүлсэн эдийн засгийн арга хэм ж ээний тухай өгүүлэл нийтлүүлжээ6.

1

2

3 4 5

6

М э н г у ц зу ц зя н ь ш и (М о н г о л ү н д э с т н и й товч т үүх). Н эй м э н г у р эн ь м и н ь чу б а н ь ш э, 1977; М э н г у ц зу ц зя н ь ш и (М о н г о л ү н д э ст н и й товч түүх). Н эй м эн гу р эн ь м и н ь чу бан ь ш э , 1985; М э н г у ц зу тун ш и . ИГан, ч ж у н , ся (М о н г о л ү н д э с т н и й н эв т эр х и й түүх. Д э э д , д у н д , д о о д ). Н эй м эн гу ш э к э ю ан ь ли ш и янь ц зю су о , 1991. М эн гу м и н ь ц зу тун ш и. Д и сан ь, си (М он гол у н д эст н и й н эв тэр хи й түүх 3, 4). Н эй м эн гу да с ю э чу б а н ь ш э. 1993. М о н го л ү н д э с т н и й н эв т эр х и й түүх. Д э э д , д у н д , д о о р д . Ү н д э с н и й х эв л эл и й н х о р о о , 1994. Л и ү ж и н сүо. М он гол ы н хураангуй түүх. Х е х хот, 1985. Ц ин д ай м эн гу ши (Л у м и н хуй. Ч и н улсы н үеи й н м он голы н түүх). Т ян ь ц зи н гу ц зи чу бань ш э , 1990. Н у эр ха чи чж уан ь (Я нь чун н янь. Н урхачий н нам тар). Б эй ц зи н чу бан ь ш э, 1983; Ц ин дай м и н ь ц зу ли ф а я н ь ц зю (Л ю ан ь ань. Ч ин улсы н ү н д эст н и й засаг хуул и й н судалгаа). Ч ж ун го ч ж эн ф а д а с ю э чу бан ь ш э , 1993; Н ам ср ай . “ Ч ин улсы н үеи й н М о н го л х о ш у у ч уул ган ” . Ө вөр М он гол ы н багачууд х үүхд и й н хэв л эл и й н х о р о о , 1984; Ц ин дай д э м ан ь м эн ь лян ь и нь (Х уа л и . М ан ж М он гол ы н ур ги й н харилцаа). “ М и н ь ц зу янь ц з ю ” ( “Ү н д эс т н и й суд л ал ” ), 1983. № 2 ; Э л ү т э м э н гү ши я н ь ц зю ц зу н ш у (М а д а ч ж эн . О йрад м он голчууды н түүхий н судлалы н т о й м ). “Ч ж ун го ш и ян ц зю д у н т а й ” ( “ Б Н Х А У -ы н т ү үхи й н судлалы н м э д э э л э л ”), 1984; Э л у тэ м эн гү ( М а д а ч ж эн . О й рад м он гол ч ууд ). “ С и нь и зя н ли ш и я н ь ц з ю ” (Ш и н ж а а н ы т ү ү х и й н суд ал гаа), 1985. № 2 ; Ү ба ш и (Ш и чи хуан . У б а ш и ). " Ч ж ун го с я о ш у м и н ь зү ли ш и р эн ь у чж и я н ь ц з ю ” (Б Н Х А У -ы н ц ө ө н тоот ү н д э с т н и й түүхт хүм ү ү си й н тухай ). 1985. 2; Ш и лүнь ц и н чу ба чи м эн гү в эн ь ти (Ж эн и янь. Ч ин улсы н э х э н үеи й н н айм ан хош уун ы м он голчууды н асуудлы г турш ин өгүүл эх нь). “ М и н ь ц зу я н ь ц зю д ун ь т а й ” ( “Ү н д эст н и й судлалы н м э д э э л э л ”), 1983. № 1 ; К ан си ш и чи д у й м э н г ү з у д э ж и н ж и ч ж э н ц э (Х э с я о ф а н ь . Э н х -А м г а л а н хаан ы үе д э х М о н г о л д х эр эгж ү ү л сэн эд и й н засги й н арга х э м ж э э ). “ М ань ц зу янь ц зю ” ( “ М ан ж ү н д эст н и й суд л ал ”), 1985. № 1 .

М О Н ГО Л

УЛСЫ Н

ТҮҮХ .

IV

БОТЬ

Эрдэмтэн Д орнотив1 Их цаазьтг судалж, уг хуулийн үг хэллэг, утга санааг тайлбарлав. Чин улсын үеийн М онголын аймаг хошуудын түүхээр Оюунбилэг «Хошууд товчоон», Түвшинням нь Баргачуудын түүхээр, Авид нь Буриад монголчуудын түүхээр, Гао вэнь дэ, Цай чжи чунь нар нь М онголын уг удмын талаар, Дай сюэ цзи нь Хөх хотын түүхээр судалгааны зохиолоо нийтлүүлсэн бөгөөд Лян бин «Ордос түүхийг харахад», Чж ан ти сянь «Торгууд аймаг буцаж ирсэн түүх», Ван юй цун чжэ «Хөх нуурын товч түүх», Ду рун кунь, Бай цуй цинь нар «Баруун Монголын түүхийн судалгаа», М и Еи Хи «Хөх нууры н м онголчууды н товч түүх» з э р эг бүтээлүүд туурвижээ2. 1980-аад оноос хойш хэвлэгдсэн түүхийн зохиолууд болон өгүүллийн түүвэрт М анж ийн үеийн монголчуудын түүхэнд холбогдох судалгааны бүтээлүүд нийтлэгдэв3. А лтан-О ргил, Бадай, Э рдэнэ нар сурвалж бичгүүдийн эмхтгэлийг нийтлүүлэв4. Уг эмхтгэлүүдийнхээ удиртгалд манай сэдэвт холбогдох зарим асуудлыг судлан шинжилсэн нь чухал ач холбогдолтой зүйл болжээ. Намсрай «Галдан бошгот», «Дөрвөн Ойрадын түүх», «Зүүнгар хаант улсын түүх» зэрэг зохиолуудыг туурвисан бөгөөд Намсрай, Б.Оюунбилэг, Ж .Ч и м и ддорж нар М анж Чин улс, Ө вөр М онгол, Халх, Зүүнгары н харилцааны талаар судалгааны бүтээлүүд туурвижээ5. Ван хун цзюнь, Лю ру чжун нар Цэвээнравдан, Галданцэрэн нарын үеийн Ойрадын аж ахуй, худалдаа арилжаа, соёлын талаар бичсэн бөгөөд Бао иүй чин, Ман ман ли, Цай жиен еи, Бан иүи мей нарын өгүүлэлд

1 2

3

4 5

О й рад цааз. Д о р н о т и в харьцуулан тайлбарлав. Ө М А Х Х ., 1986. О ю у н б и л э г . Х о ш у у д т о в ч о о н . Ө М С Х Х . 1991; Т ү в ш и н н я м . Б ар гач ууд ы н т ү ү х эн и р эл т . Ө М С Х Х . 1985; А в и д . Б ури ад м о н го л ы н товч түүх. Ө М С Х Х . 1982; Гао в эн ь д э , Ц ай чжи чунь. М эн г у ши си (М он гол ы н уг удам ). “Ч ж ун го ш э хуй кэ с ю э чу бан ь ш э ” , 1979; Д ай с ю э ц зи . Х у х э хао тэ ц зя н ь ш и (Х өх хоты н товч түүх). “ Ч жун хуа ш у ц зю й ” , 1981; Э эр д о сы ли ши гуань гуй (Лян б и н . О р дос түүхий г харахад). “ Н эй м эн гу д а с ю э чу бан ь ф а с и н ”, 1989; Т у э р гу т э бу л о ш и (Ч ж ан ти сян ь. Т оргууд ай м ги й н түүх). Д а н дай чж ун го чу бан ь ш э, 1999; Ц и н хай ц зя н ь ш и (В ан ю й цун ч ж э. Х ех нууры н товч түүх). Ц ин хай р эн ь м и н ь чу бан ш э , 1992; Д у р ун к у н ь , Бай ц уй ц и н ь . С и м э н г у я н ь ц зю (Б а р у у н м о н г о л ы н т ү ү х и й н судалгаа). “ С и н ь ц зя н р эн ь м и н ь чу бань ш е” , 1986; Ми еи хи. «Х ех н ууры н м он голчууды н товч түүх». Ө вөр М он гол ы н ш и н ж л эх ухаан , т ехн и к м эр гэж л и й н хэв л эл и й н х о р о о , 1996. Вэй л а т э ши лун в эн ь чжи (О йрады н түүхий н егүүлл ий н түүвэр). С и н ь ц зян ш и ф ан д а с ю э с ю э ба о чж уань хао, 1987; Вэй ла тэ ш и лун в эн ь чжи (О йрады н түүхэн егүүл л и й н түүвэр ). Н эй м эн гу ши ф ан д а с ю э с ю э б а о чж э ш э бан ь, 1990; «О йрад түүхий н судлалы н өгүүллийн түүвэр». LUAXX., 1997. О й р ад т ү ү х эн сур валж б и ч и г. Ө М С Х Х ., 1985, Ш А Х Х ., 1992 (тод ү с г ээ р ); О й рад түү х и й н дур сгал ууд. LLIAXX., 1992. Н ам срай . Д ө р в ө н О йрады н түүх. Х о х х о т , 1993; Н ам срай . З ү үн гар хаан т улсы н түүх. Ө М А Х Х ., 1996; Borjigdai O yunbilig. Zur U berlieferu n gsgesch ich te des Berichts uber den p erson lich en Feldzug des Kangxi K aisersgegen G aldan (1 6 9 6 -1 7 9 7 ). Harrassowitz Verlag. W iesbaden, 1999. Jaqa Cim eddorj. D ie b riefe d es K ’a n g -h is-k a isers aus den jahren 1 696-1697 an d en kron p rin zen Y in -c h ” en g aus M an d sch u risch en h eim d ok u m en ten . O tto H arrassowitz. W iesbaden, 1991.

XVII-X X зүүны эхэн үеийн Монголын түүхийн сурвалж бичиг, сүлалгааны тойм

Ойрад монголчуудын түүхэнд холбогдох мэдээг дурджээ1. Ма да чжэн, Ма ру хэн, Ван ши ши, Жин чун ди нарын эрдэмтдийн найруулсан номд XVI1-XVI11 зууны үеийн Дөрвөн Ойрадын нийгэм, улс төрийн байдал, хууль цаазын талаар бичжээ2. Лу мин хуйгийн «Чин улсын үеийн Монголын түүх», «Хятад-Оросын хилийн худалдааны эхлэл ба өөрчлөлт», «Умардын үндэстний судлал», Лин юнь куань, Ван Си нарын «Чин улсын үеийн баруун хойдын үндэстний худалдааны түүх» зэрэг номд3 Чингийн үеийн Монголын худалдаа арилжааны тухай өгүүлсэн байна. Бусад судлаачдын бүтээлүүдийн гарчгийг холбогдох зохиолуудад тодорхой бичжээ4. Японы эрдэмтэн нар Монголын түүхийн элдэв асуудлыг судалж нэлээд зохиол туурвин гаргасны дотор М онголын М анжид захирагдан байсан үеийн түүхийн асуудлаас авч үзсэн байдаг юм. Я п он ы м о н го л судлалы н бүтээлүүд д о тр о о с Ш .И в ам у р аги й н лайн үеийн түүхийн асуудалд холбогдоно1. XVII-XX зууны эхэн үеийн М онголы н түүхийн сурвалж баримт, судалгааны зохиолын тоймыг товч танилцуулахад ийм байна.

И П ён гр э. М и н ж ү к х эв а н үн дун гги Д ар и ган га ж и ёк ы Д у н г х я н г (Ү н д э с н и й эр х ч ө л ө ө н и й т ө л ө ө х ө д ө л г о е н и й үеи й н Д ари ган га н утги йн бай дал ). “Х а н м о н г гунгдунг Х агсүл ё н г ү ” 3. С өүл , 1994; И П ён гр э. 1911 н ён ь М он гол Д ок р и п м үн ж э ён гү си р ун (1911 он ы М он гол ы н тусгаар т огтн ол ы н асуудлы г судл ах н ь). “Х а н м о н г гунгдунг хагсүл ё н г ү ” 3. С оүл , 1994; И П ён гр э. 20 сэ ги Ч уги А р (вүг) М он гол вангундлы зон гүг гүсангуа ж э з о н г Р оси а-1911 н ён ь Р осиа Х уан гж эва О эм үвүэ в ун эн соси н ы л ж үн гси м ы р у (X X зууны эх н и й үеи й н А р м он голы н Вон гу нары н улс т өр и й н б о д л о г о ба Х аант О р ос улс 1911 о н д О росы н хаан ба Гадаад хэр ги й н яам руу явуулсан захи длы г голчлох нь). " Х анм он г гунгдунг хагсүл ё н г ү ” 4. С өүл , 1995; Ж ү Ч а э-х и о г, Г .Б аярсайхан. А лтан ов оон ы тухай. “Х а н м он г гунгдунг хагсүл ё н г ү ”3. С өүл , 1994; Ж ү Ч а э-х и о г, Б .Д ор ж . «Р осиа Ч и хаэ и н н ы н Б урияд С арам ды р-ы С энгхуал С ангтэ» (О росы н эр х м э д э л д бай гаа Б ури адчууды н ам ьдралы н бай дал ). “Х а н м о н г гун гд ун г хагсүл ё н г ү ” 3. С ө үл , 1994.

Тэргүүн хэсэг М А Н Ж ЧИН У Л С М О Н ГО ЛЫ Г Б А Й Л Д А Н Д А Г У У Л С А Н НЬ, Т Ү Ү Н И Й Г Э С Э Р Г Ү Ү Ц С Э Н М О НГО ЛЧУУДЫ Н т э м ц э л Н эгд үгээ р бүл эг

XVII ЗУУНЫ ЭХЭН ҮЕИЙН МОНГОЛЧУУД, М А Н Ж НАР ӨВӨР м о н го л ы г э з э л с э н нь §1. XVII зууны эхэн үеийн Монголчуудын гадаад, дотоод байдал XVII зууны эхэн үед Төв Азийн олон улсын байдал олон янзын өнгө төрх бүхий ээдрээ төвөгтэй байв. Тус бүс нутгийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн байдал ч хөгжлийн өөр өөр түвшинд оршиж байжээ. Монголын эзэнт гүрэн унаснаас хойш монголчуудын Төв Азийн олон улсын байдалд үзүүлэх нөлөө аажмаар буурсаар байсан хэдий ч өгүүлэн буй үед монголчууд зөвхөн хөрш зэргэлдээ нүүдэлчин улс түмнүүдэд төдийгүй суурыимал орнуудын гадаад улс төрийн амьдралд ч багагүй үүрэг гүйцэтгэсээр байв. Монголын зүүн өмнө орших Манж, тунгус угсааны аймгууд XVII зууны эхэн үеэс хүчирхэгжих үйл явц эхэлжээ. М анж нар бол урьдын Зүрчид нартай угсаа гарал нэгтэй юм. Тэд нар гурван том аймаг байсан бөгөөд тэдгээр нь дотроо олон жижиг аймаг, овог болон хуваагдсан ажээ. Зүрчид угсааныхны хүн ам өсөж rap урлал, газар тариалан хөгжсөнөөр тэдний үйлдвэрлэл, аж ахуйд нилээд ахиц дэвшил гарчээ. Тэдний дундаас Манж аймаг XVI зууны сүүлчээс мэдэгдэхүйц хүчжиж, бусад аймгуудаасаа давамгайлах болсон төдийгүй Зүрчидийн олон аймгийг М ин улсын хараат байдлаас гаргаж, тусгаар улс болохын төлөө тэмцэх болж ээ1. Л .Ж ам ср ан . «X V II зуун ы эх н и й Ө м н ө д М он гол ба М а н ж и й н түр эм ги й л эл ». Ш У А М . У Б ., 1973. № 3

М О Н ГО Л

УЛСЫ Н

ТҮҮХ.

IV

БОТЬ

М анжийн язгууртан нарын дотроос Нурхач баатар (1575-1626) товойн гарч, Зүрчидийн олон аймгийг оройлон захирах идэвхтэй үйл ажиллагаа явуулж байв. Түүний тухай сурвалж бичигт, “Тэр нь ёсонд мэргэн бөгөөд журамтай хүн тул, түүнийг даган орогчид маш олон б олсон ” 1 хэмээн өгүүлжээ. 1616 онд Нурхач Зүрчидийн олон аймгийг нэгтгэж, Хэтуала гэдэг газар хаанд өргөм ж лөгдсөн байна. Т эр б ээр улсаа А лтан улс хэм ээн нэрийдэж, «Тэнгэрээс заяат» гэсэн оны цол авчээ. Ш ин ээр байгуулагдсан Умард Алтан улс хөрш зэр гэл д ээ орш их нүүдэлчин Монгол, суурьшмал Хятадын төр засгийн байгууламжийн аль алинаас хуулбарлан дууриаж байв. Манжууд төрийн байгууламждаа Монголоос цэрэг-засаг захиргааны хошууны зохион байгуулалтыг зээлдэн авч хэрэглэжээ. М анжийн Нурхач баатар өөрийн цэргийг шар, улаан, хөх, цагаан тугийн дөрвөн хошуунд хувааж байснаа 1601 онд «дөрвөн өнгийн тугийг хөвөөлж найман өнгийн туг болгож бүгд найман хошуу болгов»2. Мөн Манж нар Хятадын төрийн удирдлагын ёс журмаас авч хэрэглэх болсон бөгөөд 1631 онд Мин улсын адилаар төрийн зургаан яамыг байгуулж ээ3. > Манж нар удалгүй Мин улсын хараат байдлаас гарч, Хятадын хаанд алба төлөхөө зогсоожээ. Улмаар М анжийн хүч нөлөө нэмэгдэхийн хэрээр хөрш зэргэлдээ улс орнуудыг довтлох, эзлэн авах бодлого явуулах болсон байна. 1618 оноос М анж нар Мин улсын зүүн хойд хил хязгаарыг байлдан эхлэж, 1619 онд Солонгост довтолжээ. Монголын өмнөд хэсэг, тэр дотроо Өмнөд Монголын Хорчин аймаг нутаг ойрын хувиар М анжтай анхлан харилцсан байна. Хорчины бэйл Онгудай, Мангус, Мянган нарын ноёд Зүрчидийн Ехэ, Хада аймгуудтай хамтран Нурхачийг довтлоод ялагджээ4. Тэрхүү ялагдлын дараагаар 1594 онд Хорчины ноёд Нурхачид элч илгээн найрамдалт харилцаа тогтоожээ. 1605, 1606 онд Баяд отгийн ноён Энхдара таван отог Халхын элчийг толгойлон, Нурхачийн ордонд дараалан очиж адуу, тэмээ бэлэглэн түүнийг «хүндлэлт хаан» хэмээн магтан өргөмжилж байв5. Э н э бүхэн М ан ж и й н ц э р эг, улс т ө р и й н н ө л ө ө ихсэж б ай гааг илэрхийлэх нэгэн баримт боловч монголчуудын М анжтай найрамдалт харилцаатай байх хэмээсэн тэрхүү дипломат бодлогыг дагаар орох явдлын эхлэл гэж үздэггүй. Монгол аймгууд хөрш Манж улстай тэр үеийн олон улсын харилцаанд тогтсон дэг журмын дагуу элчин солилцох, худ ургийн холбоо тогтоох зэргээр харилцаж байв. 1612 онд М анжийн ноён Нурхач Хорчины ноён Мянганы охиныг хатан болгон авсан бол 1614 онд Нурхачийн хөвгүүн Гүен 1 2 3 4 5

Ж ам бадорж . «Б олор толь». Б э э ж и н , 1984. тал 474. «М ан ж и й н ү н э н магад хууль». 4 -р д эв т эр . Ш У А . Т үүхи й н И .С .Е р м ач ен к о. «П оли ти ка м ан ьч ж урской д и н аст и и Ц и н в в X V II в». М ., 1974. стр 4. «М ан ж и й н ү н э н магад хууль». 1-р д эв т эр . Ш У А . Т үүхи й н «М ан ж и й н ү н э н магад хууль». 3 -р д эв т эр . Ш УА. Т үүхи й н

Х ү р ээ л эн . ГБС. Ю ж н ой и С ев ер н о й М он гол и и Х ү р ээ л эн . ГБС. х ү р ээ л э н . ГБС.

Тэргүүн хэсэг. М а н ж

Ч ин улс М о нго лы г байллан ла гуулсан нь

оаатар бэйл, Мангултай бэйл нар Жарууд аймгаас, Нурхачийг залгамжлагч хөвгүүн Абахай нь Хорчины Мангус ноёны охиныг тус тус эхнэр болгон •вчээ1. Монголын ноёд ч Манжаас эхнэр буулгаж байсан байна. Халхын Баяд отгийн ноён Энхдара Нурхачийн дүү Дархан баатар бэйлийн охин Сүндэйг эхнэр болгон авсан байдаг. Монгол, М анжийн хоорондох худ ургийн холбоо нь Цагаан хэрмийн зүүн хойд талаар орш иж байсан нүүдэлчдийн хоёр улсын хоорондоо ойртох, харилцаагаа сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа байсан юм. Харин Манж нар худ ургийн холбоондоо дулдуйдан, Монгол аймгуудад хяналт тавих, ө ө р и й н талд татан оруулахы г чарм айх б олсон аж ээ. Монголын ноёд язгууртнуудад өндөр цол хэргэм, их бэлэг шан хайрлалгүй өгч байсан нь тэднийг татах нэгэн хүчтэй хэрэгсэл болж байв. М анжийн эхний хаадын Монголын талаар явуулж байсан бодлого биеэ даасан ноёд язгууртнуудтай адил тэгш харилцах ба цэрэг-улс төрийн холбоо тогтооход чиглэгдэж байв. Харин удалгүй хөрш зэргэлдээ бүх улс орныг эзлэн захирах тэнгэрийн эзний тухай Хятадын уламжлалт гадаад бодлогын үзэл санааг гол баримтлалаа болгожээ. М онголын сүүлчийн их хаан Лигдэн (1604-1634) өөрийн улсын эв нэгдэл, хүчин чадлы г бэхжүүлэх, М анж ийн халдан довтлох аю улаас сэргийлэх зорилгоор Мин улстай найрамдах бодлого баримтлах болжээ. 1618 онд Манж нар Мин улсын Фушунь, Хайюан зэрэг газрыг, 1621 онд Ляодуны хойгийг бүхэлд нь байлдан эзэлсэн нь Монголтой харилцах Хятадын бодлогод зарим нэг өөрчлөлт гарахад хүргэжээ. Хятадууд Лигдэн хааны Мин улстай эв найртай харилцаж, Манжийн эсрэг холбоо тогтоох саналыг өөрийн эрх ашигт тохируулан хүлээн авч, зүүн хойд хил хязгаараа Манжаас хамгаалахад монголчуудыг ашиглахыг зорьж байв. XVI зуунаас Орос улс дорно зүг явуулах бодлогоо эрс идэвхжүүлж, С ибирийн өргөн уудам нутгийг эзлэн авах явдлы г төрийн бодлогын хэмжээнд гаргаж тавьжээ. XVII зууны эхэн үед оросууд баруун Сибирийн газар нутгийн ихэнхийг нэгэнт эзлэн аваад Эрчис гол, дорнод Сибирь, Байгаль нуур, Хар (Амур Ж.Г.) мөрөн хавийн нутаг руу улам бүр тэмүүлж байв. Оросын засгийн газар Балтийн тэнгист гарахын төлөө Шведтэй ширүүн тэмцэл явуулж, Европын бусад улсуудтай таатай харилцаатай байгаагүйн улмаас дорнын бодлогодоо сайтар анхаарч чадахгүй байжээ. Хэдий тийм боловч Орос улс Сибирь, Алс Д орнодод газар нутгийн түрэм гийллийн бодлогоо үргэлжлүүлж, Сибирийн муж, хотуудын захирагч нарт газар нутгаа өргөтгөн тэлж, хил залгаа аймаг, улсуудад элч илгээн харилцах, шүүх-засаг захиргааны өргөн эрх дарх олгосон байна. Ийнхүү Оросын эзэмшил Ойрад болон Халх Монголын нутгийн хойд талаас түрэх болсноор Орос улсын Монголд төдийгүй Төв Азийн улс төр, эдийн засгийн амьдралд оролцох оролцоо, үзүүлэх нөлөө нэмэгджээ. Тэр цагт Монголын баруун талд Хасагийн нүүдэлчид хил залгаж байв. «М а н ж и й н ү н э н магад хууль». 4 -р д эв т эр . Ш У А . Т үүхи й н Х ү р ээ л эн . ГБС.

М О Н ГО Л

УЛСЫН ТҮҮХ.

IV воть

XVI зууны II хагаст Хасагийн нүүдэлчид жуз хэмээх угсаатан-газар зүйн шинж давамгайлсан нэгдэлд хуваагдаад байсан бөгөөд Улы буюу их жуз нь Долоон ус гол (Семиречье -Ж.Г.), өмнөд Казахстанд, Орга буюу дунд жуз нь төв болон дорнод, хойд Казахстанаар, Киши гэгдэх бага жуз нь баруун Казахстаны нутаг дэвсгэрээр тус тус нутаглаж байжээ. Хасагийн гурван жузад 112 овог, аймаг багтаж байсан ба нийт хүн амын тоо нь 2-3 саяын хооронд хэлбэлзэж байв1. Казахын эдийн засгийн үндэс нь монголчуудын адил нүүдлийн мал аж ахуй байсан бөгөөд тарчиг өвс ургамал бүхий уудам тал нутагтайн улмаас голлон холын нүүдэл хийдэг байв. Тэдний газар тариалангийн хөгжил сул боловч Казахын өмнөд нутаг, Сырдаръяа мөрөн, Долоон ус голын орчимд бага зэрэг тариалдаг байжээ. Казахын хант улсад төвлөрсөн хүчтэй засаглал сул, төрийн байгууламжийн хувьд бат бөх бус байв. Казахын хант улсаас урдуур, Моголистаны хойд тал, Тэнгэр уулын өрнө хэсгээр Киргиз аймгууд нутаглаж байв. Киргизийн эдийн засгийн үндэс нь мал аж ахуй байв. XVI зуунаас Яркенд, Турфаны захирагч нарын дунд Дорнод Туркестанд бүрэн ноёрхлоо тогтоохын төлөөх тэмцэл эхэлжээ. Өөр өөрсдийн шашин, улс төр, соёлын нөлөөгөө бататгахыг эрмэлздэг «цагаан»-ы ба «хар уулынхан»-ы тэмцэл түрэг угсаа гаралтай аймгуудыгтэргүүлсэн хожа нарын бүлгүүдийн хооронд өрнөж, тэр сөргөлдөөн нь шашны үзэл санаагаар халхлагдаж байв. Дорнод Туркестаны Кашгар, Янгисар, Хотан, Аксу, Куча зэрэг хотууд орших Ази, Европыг холбосон худалдааны их зам дагуух баян бүрдүүдэд газар тариалан, гар урлал, худалдаа хөгжиж байв. Ойрад Монголын з^сагтөрийн тогтолцоо, нийгэм, эдийн засгийн байдал хөрш Казах болон Дундад Азийн улсуудаас дээгүүр төвшинд байсан тул хоёр талын харилцаанд монголчууд илүү давамгайлах байр суурьтай байв. XVII зууны эхэн үед Төв Азийн хойд хэсэгт оршин нутаглаж байсан монголчууд улс төрийн талаар бутралтай, хэдэн хэсэгт хуваагдсан байдалтай байжээ. Монголчууд өмнөд Монгол, Халх Монгол, баруун Монгол буюу Ойрад гэсэн гурван хэсэгт хуваагдсан байв. Тийнхүү хуваагдахад нь байгаль газар зүйн орчны нөлөө багагүй байв. Ө мнөд ба Халх М онгол их говиор зааглагдаж, Халх, Ойрад Монголын нутгийн зах Алтай, Хангайн завсрын нуур, гол, мөрний дагуу байжээ. Тэдгээр харыдангуй биеэ даасан гурван хэсгийн дотоод улс төрийн байдал харилцан адилгүй байсан байна. Өмнөд Монголд Монголын сүүлчийн хаан Лигдэний төвлөрсөн засгийн бодлогод дургүйцсэн салан тусгаарлах хөдөлгөөн хүчтэй байв. Лигдэн хаан бусад аймаг, улсуудын биеэ даан салан тусгаарлах үйл ажиллагааг «төрөөс этгээд үйл явдал» хэмээн үзэж байв. Халхад мөн улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байсан хийгээд Халхын ноёд Лигдэн хааны бодлого, үйл ажиллагааг дэмжсэн, эсэргүүцсэн В .А .М о и сеев . «Д ж унгар ск ое хан ство и К азахи X V II-X V III вв». А л м а-А та, 1991. стр 42.

Тэргүүн хэсэг. М ан ж Чин үлс Монголыг байллан лагуулсан нь

хоёр хэсэг болж байж ээ. Ойрадад дөрвөн том аймгийн холбоо орш ин тогтож, тэдний аж ахуй, эдийн засгийн хөгжилд ахиц дэвшил гарч байжээ. Тэр үед түмэн хэмээх улс төрийн байгууламж хэлбэрийн болон нэрний хувьд хэрэглэгдэхээ больж, аймаг, отог, хошуу зонхилох болсон байна. Тэдгээр нь хэмжээний хувьд түмэнгээс бага бөгөөд засаг захиргаа-угсаатны бүлгийн шинжийг давхар хадгалсан нэгж байв. Халх Монгол гурван том аймагт хуваагдаж, тэр аймаг бүр дотроо отог буюу хошуунд дам хуваагдаж байсан бол өмнөд Монгол нь Цахар, Хорчин, Түмэд, Ю ншээбүү, Ордос, Асуд, Найман, Жаруд, Авга, Авга нар зэрэг арван зургаан аймагтай байв. Харин Баруун Монгол буюу Ойрадад төвлөрсөн засаглалын төлөө тэмцэл хүчтэй өрнөж байв. Ойрадын дотор Цорос, Торгууд, Хошууд, Дөрвөд, Хойд аймаг бусдаасаа илүү нөлөөтэй байжээ. Өгүүлэн буй үед Ойрадад их нүүдэл хийх явдал бий болж, Торгууд аймаг, Дөрвөдийн зарим хэсэг баруун хойд зүг Ижил мөрөн рүү, Хошууд аймаг зүүн урагш Хөх нуурын зүг тус тус нүүдэллэжээ. XVI зуунд Монголын их хаан дорнод Монголыг бүрэн захирч, Ойрадыг хараат байдалтай байлгахыг оролдож байсан ахул XVII зууны үеэс их хаан зөвхөн өөрийн мэдлийн Цахар түмнийг мэдэх болтлоо эрх хүч нь буурчээ. М онголын их хааны хүч нөлөө бууран доройтсон нь олон жилийн улс төрийн тархай бутархай байдал ноёрхсоны шууд үр дагавар юм. Гэсэн хэдий ч М онголын сүүлчийн их хаан Лигдэн идэвхтэй гадаад, дотоод бодлого явуулж байв. Л игдэн хаан нийт М онголыг оройлон захирахын тулд юуны өмнө өөрийн хувь эзэмш ил Цахар түмнийг өөрчлөн зохион байгуулж, найман отог бүхий Цахар түмнээ монгол уламжлалаар зүүн, төв, баруун гурван түмэн болгон хуваажээ. 1617 онд Лигдэн хаан Авга хар нэрт ууланд нийслэл Цагаан хотыг байгуулсан1 нь тухайн үеийн Монголын улс төр, эдийн засаг, соёлын том төв болон хөгжсөн байна. Лигдэн хаан нийслэл хотыг шинээр байгуулсан нь түүний Цахараар төвлөрсөн нэгдмэл улсыг бататгаж тогтооход чиглэсэн арга хэмжээний нэг байв. Тэрбээр зүүн, баруун түмнийг эв эеэр засан захирах талаарх элэнц эцэг Түмэн засагт хааны бодлогыг ухаалгаар үргэлжлүүлж, Ю ншээбүү аймгийн Чойрус тавнангаар баруун гурван түмнийг захируулж, зүүн гурван түмнийг захирах сайдаар Өвөр таван отог Халхын Үжээд аймгийн Ширхунаг дүүрэн хунтайжийг томилжээ2. Цахар аймаг харъяаллын хувьд зүүн гурван түмэнд байх хэдий ч Лигдэн хааны мэдэлд оршиж байжээ. Цахар түмэн өлгийн аохан, найман, сөнид, үзэмчин, арын зүйд, буруд, алаг, алагчууд гэсэн 8 отгоос бүрдэж байжээ. Тэр үед Цахар нь 100 000 гаруй хүн амтай хүчирхэг аймаг байв. Лигдэн хааны шууд захиргаанд өвөр Халхын Баарин, Жаруд, Баяуд, Үжээд, Хонгирадын таван отог байсан бөгөөд Халх болон Харчин, Хорчин, ар Хорчин 1

2

Уг хотын үлдэгдэл Өвөр Монголын Улаанхад хотын Ар Хорчин хошууны Хаан сүм сумын нутагт орш ино. Дарма гүүш. «Алтан хүрдэн мянган хигээст». Хөх хот, 1987. тал 149.

МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. I V воть

зэрэг аймгууд их хааны засаглалыг зөвшөөрөн хүлээж, түүнд ёс төдий боловч захирагдаж байв. Эдгээр аймгуудын ноёд тогтоосон хугацаанд нийслэл Цагаан хотод очиж, Л игдэн хаанд бараалхан алба өргөж, хааны хамт төрийн элдэв хэргийг хэлэлцэхийн зэрэгцээ төрийн их ав хомрогод оролццог байжээ. Баруун түм ний ж онон Р инчин Л игдэн хааны засаглалы г хүлээн зөвшөөрч байсан ба тэр ч байтугай түүний нэр нөлөө бүхий ноёдын нэг Ордосын хутагтай сэцэн хунтайжийн гуч Саган сэцэн хунтайж «их улс эвдрэх цагт» цэргээ авч мордон эвлэрүүлж байсан байна1. Лигдэн хаан төвлөрсөн засаглалыг тогтооход их хааны нэр хүнд чухал ач холбогдолтой болохыг ухамсарлан Монголын нэгдсэн улсыг байгуулагч Чингис хаан болон төр, ш аш ны хос ёсыг анхлан тогтоосон хэмээгдэх Хубилай хааны номын цолыг авч хамтатган хэрэглэжээ. Түүнийг «Лигдэн хутагт суут Чингис даймин сэцэн, зүгүүдийг тийн бөгөөд ялгуугч бала чакраварти, дай тайсун, тэнгэрийн тэнгэр, дэлхий дахины хурмаст, алтан хүрдэнийг орчуулагч номын хаан»2 хэмээн өргөмжилж байв. Л игдэн хутагт хаан монголчуудыг бурхны ш аш ны үзэл санаагаар нэгтгэхийг зорьж, Түвэдээс хутагт хувилгаадыг урьж, ном судар орчуулах, сүм хийд байгуулах зэргээр бурхны шашныг тэтгэн дэлгэрүүлж байв. Л игдэн хаан 1605 онд М онголд ирсэн IV Далай лам Ёндонжамцын төлөөлөгч Майдар хутагтыг нийслэл хотдоо урин ирүүлж шавь оржээ. Харин 1618 оны үеэс Лигдэн хаан улааны шашныг шүтэх болсон ба Түвэдийн улааны урсгалын лам Шарваа хутагтыг Очирдара хутагтаар өргөмжилж, улсын багш болгожээ3. Лигдэн хаан, Ш арваа хутагт хоёр өөрсдийгөө Хубилай хаан, Пагва лам нартай адилтган үзэж байв. Тэд Монголын Юан улсын төрийн багш Пагва ламын мянган лан алтаар цутгаж үйлдсэн Махагал бурхныг Утай уулнаас Цагаан хотод залан авчирч, Цагаан сүм байгуулан тахижээ. Л игдэн хаан бурхны ш аш ны хөлгөн судар 108 боть «Ганжуур»-ыг Гунгаа-Одсэр, Бандида гүүш, Ананд гүүш нарын 33 эрдэмтнээр 1628-1629 оны хооронд орчуулган алтан үсгээр бичүүлж, төрийн гурван эрдэнийн нэгэнд тооцох болсон байна. Л и гдэн хаан дотооддоо эв н эгдлээ бататган, нэгдм эл засаглалаа бэхжүүлэхийн хамт гадааддаа М ин улстай холбоо тогтоон, улам бүр өсөж буй М анжийн эзэрхийллийг сөрөн эсэргүүцэх бодлого баримталж байв. 1608 онд Хорчины хөрш Зүрчидийн Үлэ аймаг М анжийн цэргийн довтолгоонд өртөж, тусламж хүсэхэд Лигдэн хааны даалгаснаар Хорчины Онгудай баатар н оён, хөвүүн Уубагийн хамт цэр эгл эн Үлэ айм гийн цэрэгтэй хамтран Манжийн цэргийг цохин ухруулжээ. Мөн Лигдэн хаан Ехэ аймагт туслуулахаар Х орчины цэргийг щлгээж, М анж ийн Нурхач баатарын удаах жанжныг алсан байдаг4. Лигдэн хааны бүх Монголыг эе эвээр нэгтгэх бодлого салан тусгаарлах эрм элзэл бүхий улс төрийн бүлэглэлүүдийн үйл ажиллагааны уршгаар 1

2 3

Саган сэц эн . «Эрдэнийн товч». УБ., 196). тал 304-306. «Шара туджи». Монгольская летопись XVII века. М ., 1957. стр. 75. Дарма гууш. «Алтан хүрдэн мянган хигээст». Хөх хот, J987. тал 148. «М анжийн үнэн магад хууль». 12-р дэвтэр. ШУА. Түухийн Х үрээлэн. ГБС.

Тэргуүн хэсэг. М ан ж Чин улс Монголыг байллан лагуулсан нь

хэрэгжиж чадаагүй юм. Лигдэн хааны хүчлэн барих засаглалыг эсэргүүцсэн Өвөрлөгчийн Авга нар, Үзэмчин, Хуучид, Сөнөд, Авга аймгийн зарим ноёд харъяатаа дагуулан Халхын С эцэн хан Ш олойг түшихээр Халхад ирсэн байдаг1. Дурдан буй үед Монгол орон улс төрийн талаар дахин нэгдэх бололцоо бараг шавхагдсан байв. Гэвч монголчуудыг оюун санаа, үзэл суртлын талаар нэгтгэн зангидах оролдлогуудыг улс төрийн зүтгэлтнүүд сэдэн хийсээр байв. 1639 онд Халх монголчууд Ш ирээт цагаан нуурын чуулганаар Түшээт ханы хөвгүүн Занабазарыг Халхын шарын шашны тэргүүнээр өргөмжилсөн нь монголчуудыг шашны тугийн дор нэгтгэн барилдуулах зорилго агуулж байв. Э нэ үйл явдал өмнөд М онгол М анжид эзлэгдэж , тархай бутархай байсныхаа горыг амсаж байсан үед тохиосон байна. М онголд хийгдэж байсан монголчуудыг нэгтгэх хэм ээсэн тэдгээр нийгмийн эрэл хайгуул зөвхөн оюун санааны хүрээг хамраад зогссонгүй, улмаар хууль эрх зүйн орчинд явагдах болжээ. 1640 онд Или Тарвагатайн Улаан бураад Ойрад, Халхын ноёдын чуулган хуралдаж, «Их цааз»-ыг батлан гаргасан нь тэр үеийн Монголын гол хууль болгох санаа бодлогыг агуулж байв. Энэ хууль тухайн үеийн улс төр, шашны харилцааг эрх зүйн үүднээс баталгаажуулан нэгэн хуулийн үзэл санаагаар хамтран аж төрөх гэсэн эрмэлзлэлийн илэрхийлэл болж байв. 1640 оны «Их цааз»-д Монгол улсыг «дөчин дөрвөн хоёр» хэм ээн н эр и й д сэ н 2 байдаг нь тэр үеийн монголчуудын өөрсдийнх нь нэрлэж байсан нэр ажээ. Монгол орон хэдийгээр гурван том хэсэгт хуваагдсан хэдий ч эдийн засгийн ба оюун санааны хэлхээ холбоо тасраагүй үргэлжилсээр байжээ. XVII зуунд Өмнөд М онголын худалдаачид Халхад ирж худалдаа наймаа хийдэг байсан ю м 3. Тэдгээр худалдаачдыг дагалдан бурхны шашны лам нар хамт явдаг нь монголчуудын хоорондох оюун санааны харилцаа холбоонд чухал үүрэг гүйцэтгэж байв. XVII зууны эхэн үеийн Монголын гадаад байдал нэлээд ээдрээ, түвэгтэй нөхцөлд байв. Монголын өмнө орших Мин улсын хагалан бутаргах бодлогын зэрэгцээ баруун хойд болон хойд талаас Хаант Оросын газар нутгийн түрэмгийлэл нүүрлэж, зүүн урд талд байгуулагдсан Умард Алтан улсын өсөн нэмэгдэж буй аюул, сүр хүч нийт монголчуудын улс төрийн амьдралд сөргөөр нөлөөлсөн байна. Мөн Монголын баруун хэсэгт Ойрад монголчууд Казахын улсууд, Моголистантай байнгын дайн, тэмцэлдээнтэй байв.

§2. Өвөр Монгол Манжид эзлэгдсэн нь 1616 онд байгуулагдсан Умард Алтан улс Мин улсын зах хязгаар, Өвер М онголын олон аймагт өөрийн нөлөөг дэлгэрүүлэн, газар нутгаа тэлэх бодлого явуулах болсон нь хөрш зэргэлдээх Монгол, Мин улсын тусгаар 1 2 3

«Зарлигаар тогтоосон Гадаад Монгол Хотон аймгийн ван, гүнгүүдийн илтгэл шашдир». 34, 35, 36-р дэвтэр. «Их цааз - Великое уложение». М ., 1981. стр. 125. Бямба. «Асрагч нэртийн түүх». УБ., 1960. тал 77.

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. I V БОТЬ

тогтнолд бодитой аюул занал учруулах болов. Умард Алтан улсын хаан Нурхач гадаад бодлогодоо эн түрүүнд Мин улсын Ляодуны хойгийг эзлэн бэхжихийг зорилго болгохдоо, Өвөр Монголын хөрш аймгийн ноёд, тайж нартай тогтоосон ураг төрлийн холбоондоо түшиглэн, ар талын аюулгүй байдлаа хангахыг эрмэлзжээ. Нурхач өөрөө тэргүүлэн Өвөр Монголын Хорчин, Өвөр Халхын Жарууд, Баяуд зэрэг аймгуудтай худ ургийн барилдлага тогтоосон нь Монголын талаас ирэх дайсагналыгсатааруулж, хүчээ төвлөрүүлэн Мин улсыг дайлах, нөгөөтэйгүүр тэдгээр монгол аймгийн ноёдод өөрийн хараа хяналтыг тогтоож, хэтдээ биедээ татан эрхшээл нөлөөндөө оруулах эчнээ бодлогыг агуулсан хэрэг байв. 1618 онд М анж нар М ин улсы н Ф уш унь, Х айю ан зэр эг газры г түрэмгийлсэн тохиолыг ашиглан Лигдэн хаан 1619 оны зун Цахар, Өвөр таван халхын цэргийг өөрийн биеэр удирдан, Мин улсын Гуаннин хотыг эзлэн алба татвар авах болсон. Тийнхүү М ин улс зүүн хойд талаасаа шахамдах болсон тул Манж, М онголын хүчин нэгдэхээс болгоомжлон, «нүүдэлчдийг нүүдэлчдээр нь цохиулах» Хятадын уламжлалт арга хэрэглэн, Лигдэнтэй холбоо тогтоон, түүний хүчийг ашиглан, нутгийн хойд хязгаараа Манжийн түрэмгийллээс сэргийлэх бодлого баримталсан юм. Үүний тулд монголчуудтай хилийн худалдаа нээхийг зөвшөөрч, Лигдэнд хил сахин хамгаалсны шагнал хэмээн жил бүр мянган лан цагаан мөнгө өгөх болсон. Лигдэн Мин улстай холбоо тогтоосноор М анж нарын баруун тийш хийх түрэлтийг сөрөн зогссон төдийгүй уг харилцаагаа эдийн засгийн давхар аш игтайгаар гүйцэтгэх болжээ. Мин улс Лигдэн хааны хооронд тогтоосон холбоо нь монголчуудыг талдаа татах замаар хүчээ нэмэгдүүлэн, улмаар Мин улсыг байлдан дагуулах М анжийн төрийн бодлогод үлэмж саад тээг болсон тул эхэндээ Лигдэн хааныг эе эвээр татахыг оролдсон боловч тэр нь бүтсэнгүй. 1619 онд Манж нар Мин улсын хязгаарт хийх довтолгооноо өргөтгөж, Тиелин давааг эзлэхээр хөдлөхөд Тиелинг хамгаалан суулгасан М ин улсын цэргийн хүчин бүлхэн тул Лигдэн хаанаас тусламж хүсчээ. Л игдэн хааны зарлигаар Өвөр Халхын Хонгирадын Зайсай ноён, Жаруудын Бах, Сабун, Хорчины Сангаржай тайж нар түм илүү цэрэг дайчлан туслахаар очсон боловч Тиелинг нэгэнт эзлээд байсан Манжийн цэргийн давуу хүчинд цохигдон, Зайсай ноён тэргүүтэй олон тайж нар олзлогдсон байна. Умард Алтан улс, Өвөр Монголын цэргийн хүчний хооронд болсон анхны томхон энэ мөргөлдөөн Манж нарын ялалтаар шувтарсан нь Манж нар Өвөр М онголын аймгуудын дунд нөлөөгөө хүчтэй дэлгэрүүлэн, өөртөө алхам алхмаар татах нэг нөхцлийг бүрдүүлжээ. Нурхач Тиелингийн хэрэг явдлаас Мин улсыг байлдан дагуулъя гэвэл Лигдэн хутагт хааныг замаасаа зайлуулан ар талаа бэхжүүлэх хэрэгтэйг ойлгов. М анжийн хаан хожим энэ тухайгаа тайлбарлан бичихдээ, «Мин улс хэмээгч миний өшөөт дайсан мөн. Урьд Цахарын Лигдэн хаан М ин улсын жил бүр өгсөн эдэд орж, намайг өшөөлж, Мин улсыг дайлуулахгүй бөгөөд

Тэргүүн хэсэг. М ан ж Чин улс Монголыг байллан лагуулсан нь

: -. дэрэг илгээж тусалсны тулд би ийнхүү цэрэг илгээж, Цахарыг дайлав»1 гэжээ. 1619 оны эцсээр Лигдэн хутагт хаан болон Өвөр Халхын таван отгийн ноёдын элч нар М анжийн хааны ордонд хүрэлцэн очив. Лигдэн хутагт хааны Нурхачид илгээсэн бичигт, Монгол улс эртнээс М ин улстай өшөөтэй болохоос М анж нартай өшөө атаагүй болохыг дурдаад, тасарсан элчийн харилцаагаа сэргээх хүсэлтээ илэрхийлсэн боловч өөрийн улсыг Манжаас илүү хүчирхэг хэмээн үзэж, биеэ «Дөчин түмэн Монголын эзэн Чингис» хэмээн дөвийлгөж, Нурхачийг «Усны гурван түмэн М анжийн эзэн» хэмээн басамжлаад, Өвөр Халх, Хорчины баригдсан ноёд тайж нарыг ямар нэг болзолгүйгээр суллан тавих, түүний эзлэн авсан Гуаннин хотод цэрэглэн халдахаас татгалзахыг шаарджээ. Лигдэн хааны захидал М анжийн төрийн ордныхны хорслыг төрүүлэв. Нурхач Лигдэнгийн элчийг барьж хориод, 1620 оны эхээр хариу элч зарж захидал бариулжээ. Уг захидалд, Манжийн цэрэг Зүрчид угсааны олон аймгийг нэгтгэх, М ин улсын зах хязгаарын газар нутгийг дайлах дайнд удаа дараа ялалт байгуулсныг өргөн магтаад, Лигдэн дөчин түмэн Монголын эзэн хэмээн бардамнавч түүний мэдэлд монголчуудын тун багахан хэсэг байгаа, Цахар нь М ин улстай хийсэн дайнд ялагдаж байсан зэргийг сануулж, М ин улсын эсрэг Манж нарын хийж буй лайнд холбоотон болон оролцохыг санал болгожээ. Тухайн үеийн хүчний харьцааг бодитой үнэлсэн Нурхачийн хатуу үгтэй захидал нь Лигдэн хутагт хааны хилэгнэлийг төрүүлж, манжийн хааны элчийг барьж хориход хүргэв. Төдөлгүй М анжийн төрийн ордныхонд Лигдэн элчийг нь хороосон тухай цуу үг хүрч, тэд Лигдэнгийн элчийг цаазалжээ. Тийн Умард Алтан улс, Цахарын харилцаанд ноцтой ан цав гарч, Лигдэн хутагт хаан Манж нартай элчийн харилцаагаа сэргээн хоёр улсын харилцааг эедүү болгох, Манж нар М ин улсын эср эг дайнд Л игдэнг холбоотон болгох оролдлого талаар өнгөрчээ. ' Энэ үеэс Лигдэн Манж нарын цохилтын хүч, анхаарлыг өөртөө татах болсон байна. М анжийн Эеэр засагч хаан хожим 1650 онд Халхын лам, ноёдод буулгасан нэгэн зарлигт, «Язгуур бид Цахар лугаа ер гэмгүй явах атал элчийг маань Цахар барив. Манийг Хятадад бүү цэрэглэ. Цэрэглэвээс, бид Хятадыг өмгөөлж, танд цэрэглэмү гэсний тул Цахарын элч Хангал байхуг алаад, Цахарыг дайлж, Цахарын хааны хатад, хөвгүүд ба улс иргэн бүгдийг оруулав»2 гэжээ. Өвөр Халхын таван отгийн тайж нарын Манжид хандах хандлага нь Лигдэн хааны байр сууринаас арай өөр байв. Тэдний захидалд, Мин улсад туслан М анжийн эсрэг тулалдсан Өвөр Халхын тайж нарын үйлдлийг уучлахыг хүсч, Мин улсын эсрэг хамтран тэмцэх санал тавьжээ. Мин улсын эсрэг тэмцэлд холбоотон олохыг зорьж асан Манж нар энэ боломжийг ашиглан, Өвөр Халхад тусгай элч нарыг яаравчлан мордуулжээ. М анжийн



«Зарлигаар тогтоосон Гадаад М онгол, Хотон аймгийн ван, гунгүүдийн илтгэл шастир». 53, 54-р дэвтэр. «Ойрад түүхийн дурсгалууд». Ш инжааны ардын хэвлэлийн хороо, 1992 он. тал 439.

М онгол

ҮЛСЫ Н ТҮҮХ. I V

БОТЬ

элч нар Өвөр Халхын ноёдтой Мин улсын эсрэг хамтран тэмцэх тангараг тавьж холбоо тогтоожээ. Манжийн хаан Нурхач журмыг сахигч шударга холбоотны дүр үзүүлэх, Өвөр Халхын ноёдод тангарагтаа үнэнч байхыг тулган шаардах зорилгоор Манжийн төрд олон удаагийн өш бүхий Зайсай ноёноос бусад тайж нарыг суллан шан харамж өгч нутагт нь буцаах, Жарууд, Хорчин аймгаас урьд М анжийн хаанд дагаар орсон тайж нарыг харъяат эздэд нь буцаан өгөх арга хэмжээ авсан байна. Гэвч Өвөр Халхын тайж нар Зайсай ноёныг хорионоос суллах зорилгоор Ш эньяан (Мүгдэн -Г.Д.) хотыг сахин суусан М анжийн цэрэгтэй тулалдах, М анжийн элч нарыг зам зуурт нь дээрэмдэн талах зэргээр тэдэнтэй байгуулсан холбоотны тангаргаа зөрчиж байв. Өвөр Халхын тайж нар Мин улсын эсрэг холбоо байгуулсан, зарим тайж нар нь Манж нартай худ ургийн холбоо тогтоосон нь Лигдэн хаамы хилэгнэлийг төрүүлж, зүүн гарын гурван түмнийг хамаарч байсан тусгай сайд Ш ирхунаг дүүрэн хунтайж нарыг зэмлэн буруутгаж цээрлүүлэхийг завдсан байна. Энэ нь Лигдэн хааны захиргаанаас гарахыг эрмэлзэж байсан М онгол аймгуудын ноёд, тайж нарьгг идэвхитэй ажиллагаанд түлхэж дотоодын задралыг түргэтгэв. 1622-1623 оны эхээр Ширхунаг дүүрэн хун тайж, Өвөр Халхын Лабишигэр, Соном, Мангуу, Далай зэрэг тайж нар тус тусын харъяат ардаа авч Манжид дагажээ. Мөн энэ үеэр Үзэмчин, Сөнөд, Хуучид, Авга айм гийн ноёд говийг гатлан ирсэнд С эцэн хан Ш олой тэдни йг хүлээн авсан бөгөөд дээрх өвөрлөгч аймгууд болон Ш олойн харъяат нар нь хамтран Шолойд Сэцэн хан цол өргөмжилсөн бололтой. Тийнхүү 1620-иод оноос Шолой Сэцэн хан цол зүүдэг болсон байна. М анжийн хаан Нурхач 1621 онд Мин улсын Ш эньяан зэрэг хэдэн хотыг эзлэн, Ляодунд бэхж сэнийхээ дараа М онгол аймгуудын талаар явуулах бодлогодоо өөрчлөлт оруулав. Нурхач Мин улсын хязгаарыг эзлэн газар нутгаа өргөтгөхөд гол анхаарлаа хандуулж, Монгол аймгуудын элдэв хатгалгад тэвчээртэй хандаж, тэднийг биедээ эеэр татах бодлого явуулж байснаа 1623 оноос айлган сүрдүүлж, цэргийн хүчээр дагуулах бодлогод аажмаар шилжжээ. Тэрбээр Монгол аймгуудыг нэгтгэн дагуулах бодлогоо хэрэгжүүлэх арга замаа тодорхойлохдоо, «Монголчууд энэ үүлтэй адил. Үүл бөөгнөрвөл бороо ордог. Монголчууд цуглавал цэрэг болно. Үүл сарнивал бороо зогсоно. Бид монголчуудын хүчийг сарнихыг хүлээж чадвал тэднийг буулган авч чадна» гэжээ. Үүний дагуу Манж нар монголчуудыг дотроос нь задлан, хүчийг нь тарамдуулж цувруулан эзлэх бодлого явуулжээ. Манжийн элчийг удаа дараа алсан гэдгээр шалтаг хийж, 1623 оны 5 сард Нурхач нь Абахай, Дэглэй нараар удирдуулсан 3000 цэргийгхөдөлгөж, Жарууд аймгийн А нан тайж ийг довтлон цохиж, өөрийг нь болон ойр дотны төрөл саданг алж, харъяат ард иргэдийг нь хураан авчээ. 1624 оны эхээр Манж нар Хорчины ноёдод элч илгээж, холбоо тогтоох санал тавихад Жарууд аймагт тохиолдсон хэрэг явдал давтагдахаас эмээж, Хорчины Ууба тэргүүтэй олон тайж нар Манж нартай цагаан морь, хар үхэр алж, тангараг тавин холбоо байгуулсан байна. Өвер Монголын аймгуүдын дунд ихэд

Тэргүүн хэсэг. М ан ж Чин улс Монголыг байллан ллгуулсзн нь

нөлөөтэй Х орчин айм гийн ноёд М анж нартай холбоотон болсон нь чонголчуудын дотоод задрал гүнзгийрэхэд нөлөөлөв. Лигдэн хутагт хаан харъяат улсаа тайван төрөөр нэгтгэн төвшитгэх эодлого бүтэмжгүй болж ирмэгц, дайчин төрөөр хураан захирамжлах хатуу бодлогод шилжсэн байна. Лигдэн хаан Манж нартай биеэ даан харилцахыг хориглосон цаазыг зөрчин холбоо тогтоосон, түүнтэй эе таарахгүй болсны улмаас түүний захиргааг эсэргүүцэн, бусдыг түшихээр гарч одсон Мянганы Дайчин тайж нарыг өмгөөлөлдөө авч, Өвөр Халхын цэрэгтэй тулалдсан Хорчин аймагт цэрэг хөдөлгөжээ. Лигдэн хутагт хаан ял асуухаар ирэхийг ;.рьдчилан мэдсэн Ууба Манжийн хаанаас холбоотны ёсоор туслахыг хүсч ларцан элч зарахад Нурхач туслахыг яаравчилсангүй, Лигдэнгийн цэрэг Уубагийн бэхлэн суусан хотыг бүслэн хаахад сая 5 000 ш илдэг цэргийг илгээжээ. Н урхачийн бодлого нь Л и гдэн хутагт хаан ба бусад аймгууды н хооронды н зөрчлийг улам хурцатгах, Ууба тайж нары г ш ахамдуулан эрхш ээлдээ бүрэн оруулах, Л игдэн хааны хүчээр захиран баримтлах эодлогод дургүйцсэн Монгол аймгийн ноёдод тэднийг хэрэгтэй цагт нь эмгөөлөн хамгаалагч гэдгээ үзүүлэх зорилго агуулжээ. Лигдэн хутагт хаан М анжийн их ц эр эг айсуйг сонсоод бүслэлтээ зогсоон цэргээ татаж, -.аравчлан гэдрэг буцсан байна. Манж нар Лигдэнгийн цэргийг ухруулсны дараа 1626 онд Монгол нутагт цөмрөн Жарууд, Баарин аймгийг довтлон эзэлж, хүн мал олныг олзолжээ. М анж ийн ц эр ги й н д овтолгоон ам ж илт олохы н х эр ээр М онгол зймгуудын дунд тэдний нэр нөлөө өсч, монголчууд дараа дараагаар дагаар орох нь нэмэгджээ. Өвөр Халхын таван отог, Хорчин аймгаас гадна 1627 онд Найман, Аохан аймаг, 1628 онд Харчин аймаг манжид дагав. Манж нар, монгол аймгуудын хооронд тоггоосон холбоотны тангараг нь Мин улсын эсрэг хамтран тэмцэхээсээ илүү Цахарын Лигдэн хутагт хааны эсрэг чиглэгдэх болов. Энэ үеийн М анжийн хаан, Лигдэн хутагт хаан, Өвер М онголын олон аймгуудын харилцаа нь Цахарын хаант улсыг түшиглэн М онголын олон аймгууд Манжийн түрэмгийллийн эсрэгхамтын хүчээр тэм цэхээсээ М анжийн хааны тэргүүлэх үүрэгтэйгээр манж нар, дагаар орсон монгол аймгуудын нэгдсэн хүчээр Монголын сүүлчийн их хаан Лигдэн хутагтыг цохиход чиглэгджээ. Манжийн хаан монгол аймгуудыг цэрэг зэвсгийн хүчээр дагуулахын хамт уран мэх, өнгө мөнгөөр татах уламжлалт бодлогыг хослон хэрэглэж дагаар орсон монгол ноёдод өнгөн дээрээ хэтэрхий хүндэтгэл үзүүлж, хөхүүлэн шагнаж урамшуулах аргыг хэрэглэсэн нь үр дүнгээ өгч байв. 1626 онд Хорчины Ууба тайж тэргүүлэн М анжийн хаанд биеэр бараалхан бэлэг сэлт өргөхөөр ирэхэд Манжийн хаан арван газрын өмнөөс биеэр угтан авч, Уубад Түшээт хан цол, Уубагийн ах Түмэнд Дай дархан, дүү Будачид Засагт Дүүрэн цол тус тус шагнаж, Уубагийн дүүд төрсөн охиноо гэргий болгон ураг барилдуулжээ. Ингэж дагаар орсон монгол ноёдод ихээхэн шан хишиг

М О НГО Л

ҮЛСЫН ТҮҮХ. I V БОТЬ

хүртээх, түрүүлж дагаар орогсдод илүү хүндэтгэл үзүүлэх, монголчуудаар монголчуудыг нь ятгуулах арга хэрэглэсэн нь М онголын олон аймгийн ноёд Манжийн хааны зүг сэтгэл хандуулахад чухал хөшүүрэг болжээ. 1626 онд М анжийн хаан Нурхач нас нөгчсөний дараа түүний суурийг залгамжилсан Абахай монгол аймгуудыг байлдан дагуулах талаар эрчимтэй бодлого явуулав. Т эр б ээр 1626 оны 2 дугаар сард Х арчин айм агтай харилцахаар зарсан элчийг хорлосон гэдгээр шалтаглан Цахарын Долоон аймгийн нутаг руу довтолж түм илүү хүн малыг олзлов. Үүнд хорссон Лигдэн хутагт хаан цэрэг дайчлан Харчины нутагт цөмрен ихээхэн хүн мал олзлон авчээ. Хариуд нь Х арчин, Түмэд, Ордос, Асуд, Ю нш ээбү аймгийн ноёд, тайж нарын цэргийн хамтарсан хүчин Хөх хотын орчим сууж байсан Цахарын 40000 цэрэг, Мин улсаас хязгаар хамгаалсны шагнал авахаар явсан Лигдэнгийн 3 000 цэргийг бут цохижээ. Ингэж монголчуудыг өвөр хооронд нь эвдрэлцүүлэн дайтуулж, хүчийг нь сулруулан доройтуулах М анжийн бодлого биеллээ олсон юм. Лигдэн хутагт хааны эсрэг Манж нар, Өвөр Монголын олонхи аймгуудын хооронд холбоо бүрэлдэн бий болж байхад Лигдэн Мин улстай тогтоосон холбоогоо бататган, Манжийн түрэмгийллийг цэргийн нэгдсэн хүчнээр эсэргүүцэн тэмцэхийн оронд харин ч Мин улсаас олох эдийн ашгийг чухалчилж, шан харамжаа байнга нэмэгдүүлэхийг шаардаж, зарим үед холбоотноо довтлон хязгаарыг нь түйвээж байв. М ин улс хоёр улстай нэгэн зэрэг эсэргүүцэн тэмцэх боломжгүй тул арга буюу шан харамжаа нэмэгдүүлсээр 1628 он болоход Лигдэнд жилд 81 000 лан мөнгө олгох болсон боловч холбоотны хувьд түүнд итгэл өгөхөө больжээ. Манжийн хаан Абахай Лигдэнгийн хүчин суларсаныг далимдуулан холбоотон монгол аймгуудын цэргийн хүчийг ашиглан Лигдэнг цохихоор шийдвэрлэж, 1628 оны намар Харчин, Найман, Аохан, Өвөр Халхын таван отгийн цэргийн хамт Цахарыг довтлон ихээхэн хүн малыг олзлон буцжээ. 1631 онд Манжийн хаан Абахай дагаар орсон Өвөр М онголын Түшээт хан Ууба, Сүн Дүүрэн, Далай Цөхүр, Сэнгэ хошууч эхлэн Монголын их, бага ноёдтой хамтран Цахарын Лигдэн хутагт хаан болон Хятадын Мин улстай цэрэглэн байлдахад дагаж мөрдөх цаазыг хэлэлцүүлэн батлуулсан. Уг цаазад: “ ...Цахарт мордохул арван гуравтаас дээш далан гуравтаас доош бүгд мордох. Засгийн ноёд эс мордохул зуун адуу, таван тэмээ. Өмч өөр ноёд эс мордохул тавин адуу, таван тэмээ. Хятадад мордохул, Их хошуунаас нэжгээд ноёд, хошоод тайж нар зуун сайн цэрэгтэй мордох, эс мордохул их хошуунаас зуун адуу, арван тэмээ авах. Болзооны газраа гурав хонотол эс хүрэхүл арван адуу авах, болзооны урьд довтлохул зуун адуу, арван тэмээ авах. Орж харилан эс хүрч ирэхүл, Цахар, Хятад алинд болбоос мөн эс мордсон цаазааравах” гэжээ. Цаазаасүзвэл М анжийнхаан Цахарын Лигдэн хутагт хаан, Мин улстай дайтахдаа дагаар орсон монгол аймгуудын цэргийн хүчийг шавхан дайчлахыг зорьсон байна. 1631 оны 8 сард М анжийн хаанаас Арын Сүн дүүрэн нарт илгээсэн бичигт, “...биш олон агтын хүчийг битгий эвд. Хойд хавар ногоо гарахын

Тэргүүн хэсэг. М ан ж Чин улс Монголыг байллан лагуулсан нь

ръл. Цахарт цэрэгт мордох буй. Энэ үгийг их улсад (бусад улсад -Г.Д.) бүү жэя” гэж ээ1. Манж нар ар талаа нэлээд найдвартай бэхжүүлсэн хэм ээн үзэж, _- ггийн цохилтын хүчээ Мин улс руу түр шилжүүлснийг ашиглаж, Лигдэн 1631 оны 11 сард Манжийн хаанд дагаар орсон Ар Хорчин, Дөрвөн хүүхэд, Ар Асуд аймгийн ноёдыг зэвсгийн хүчээр эргүүлэн авахаар хөдөлж, 1932 ::-:ы 1 сард Хянганы нурууг даван тэдгээр аймгууд нутаглаж байсан Шар ^рөнд хүрчээ. Үүнийг сонссон Манжийн хаан Абахай Мин улсын эсрэг лдйтаж байсан цэргээ татаж, дагаар орсон монгол аймгуудын цэргийн хамт Л нгдэнг угтан довтолсон байна. Л игдэн М анж , М онголы н цэргийн |ЛЭМЖХЭН хүчин ирж буйг мэдээд нутгийн гүн рүү ухарчээ. Манжийн хаан Абахай энэ удаа Лигдэнг бүрмөсөн цохин устгахаар ш ийдвэрлэж, 1632 оны 4 сард өөрийн биеэр цэрэг удирдаж, Хорчин, Харчин, Аохан, Баарин, Жарууд, Найман, Түмэд, Ар Хорчин, Хонгирад, Асуд аймгийн монгол цэрэгтэй зам зуур нийлж, Хянганы давааг давжээ. Гэтэл Манжийн цэрэгт явсан хоёр монгол хүн нууцаар оргон Лигдэн хаанд ыэдээ хүргэсэн нь Лигдэн хутагт хааныг гэнэдүүлэн цохих гэсэн Манжийн х_ганы оролдлогыг бүтэлгүй болгож, Лигдэнд Манжийн гол хүчтэй тулгаран 5айл;цахаас зайлсхийн, цаг хожиж хүчээ сэлбэх үүднээс Хөх нуурыг чиглэн ^;.таах боломж олгожээ. Лигдэн хаантай хамт Цахараас анх дутаан гарсан ’.үн амын тоо 10 түм илүү байсан боловч зам зуурт аравны долоо, найман хувь нь гээгдэн хоцорсон. Абахай Хөх хотод ирээд Лигдэн Хатан голыг гатлан нэгэнт гүйцэгдэхгүй хол газар хүрснийг олж мэдээд нэхэхээ зогсоож, :уцах зам зуураа Лигдэн хутагт хааны харъяат үлдэж хоцорсон хүн малыг цуглуулж, Цахарын нутгийг бүрэн эзэлжээ. Лигдэн хутагт хаан Хөх нуурыг чиглэн явах зам зуурт Түмэд, Ордос аймгийг довтлон цохиж, Ордост байсан Чингисийн онгоны өмнө өөрийгөө Монголын их хаан хэмээн тунхаглаж, Чингисийн онгоныг хөдөлгөн авч явахыг оролдсон аж ээ. Л и гдэни й эн э үйлдэл өөрийнх нь захиргааг эсэргүүцэж байсан Түмэд, Ордосыг гэсгээх, Хөх нуурыг эзлэн тэнд улсаа төвлөрүүлэх, Чингисийн онгоныг авч явснаар нийт монголчуудыг биедээ татах гэсэн хэрэг байж ээ. Лигдэн хутагт хаан Хөх нуурт очих болсон шалтгаан нь М анж болон Хятадаас зайдуу энэ нутагт хүчээ зузаатган сэлбэж, урьд холбоо тогтоосон Түвэдийн улааны шашинтны бүлэглэлтэй хамтран шарын шашинтны эсрэг тэмцэх замаар Хөх нуурт бэхжин сэргэн босохыг эрмэлзэж байсанд оршино. Лигдэн хутагт хаан Хөх нуурыг зорин явах замдаа 1634 онд Шар тал гэдэг газарт цэцэг өвчнөөр өвдөж, 43 настайдаа тэнгэрт хальжээ. Лигдэн хутагт хаан нас нөхцсөнөөр Өвөр Монголын ноёд толгойлох эзэнгүй болж, тус тусын аймгуудаа дагуулан Манжийн хаанд дагаар орж, 1636 онд Өвөр Монголын 16 аймгийн 49 ноёдын чуулган Мүгдэнд болж, Умард Алтан улсын хаан Абахайг Монголын хаанд өргөмжилжээ. Манжийн «XVII зууны тэргүүн хагасын М онгол, М анжийн харилцаанд холбогдох баримт бичгүүд». М УИС. Эрдэм ш инжилгээний бичиг. 2000 он. № 7 (158), тал 82-83.

Монгол

УЛСЫН ТҮҮХ.

IV

БОТЬ

fly. Аптан товч номын гарчиг

хаан өөрийгөө Манж, Монголын хаан хэмээн үзэж улсын нэрийг өөрчлөн Ц инь (ариун) гэдэг нэрийг өгч, оны цолыг Дээд эрдэмт хэмээн халжээ. Үүний дараагаар Өвөр Монголын Ордос зэрэг М анжийн захиргаанд ороогүй байсан бусад аймгууд дараа дараагаар М анжийн хаанд дагаар орж, Өвөр Монгол бүрнээ М анжийн харъяат болсон байна. Лигдэн хутагт хаан бол Чингисийн ургийн сүүлчийн их хаан, XVII зууны эхэн үеийн М онголы н түүхэнд гарсан төр, ц эр ги й н н эр т зүтгэлтэн, Монголын тусгаар тогтнолыг хамгаалан М анжийн түрэмгийллийн эсрэг

Тэргүүн хэсэг. М ан ж Чин улс Монголыг байллан лагуулсан нь

теушгай тэмцсэн хүн юм. L Jh h 3 тулгар байгуулагдсан Умард Адтан улсын идэрм эг, зохион Ь йтуулалт сайтай төр, цэргийн хүчний эсрэг Лигдэн тархай бутархай ш ж гол аймгуудын хүчийг нэгтгэн сөрөн тэмцэх нь хүнд, бэрхш ээлтэй эорилт байсан нь тодорхой. Хэдий тийм боловч Лигдэн хутагт хаан манж кгры н хүчийг дутуу үнэлэн, цаг тухайд нь улс орныг батлан сэргийлэх дорвитой зохион байгуулаагүй, М анж ийн түрэм гийллийг М ин ж -тай хамтын хүчнээр сөрөн тэмцэхийн оронд Мин улсаас олох эдийн аш гийг урьтал болгосон, монголчууд бараг ни йтээрээ ш арын ш аш ны -г%тлэгтэн болоод байсан үед улааны шашныг илэрхий баримтлах болсноор төрийн зүтгэлтнүүд, ард олныг өөрийн эсрэг талд түлхсэн, аливаа аеуудалд хатуурхан хүч хэрэглэж, дотоодын олон дайныг өдөөн, хүний амь кас. эд хөрөнгийг сүйтгэж, монголчуудын хүчийг буруулсан зэрэг эндэгдэл гаргасан нь манж нар Өвөр Монголыг эзлэхэд дөхөм болжээ. Манж нар Өвөр Монголыг эзэлсний дараа М анжийн найман хошууны ю ш нээр хошууны зохион байгуулалт хийхэд Цахарт зүүн, баруун гарын найман хошууг байгуулж, Лигдэн хааны хүү Эжэйд чин вангийн хэргэм ^ггөмжлөн захируулж, хааны гүнжтэй ураг холбосон юм. Эжэйг нас барсны дараа түүний дүү Абунайд чин вангийн зэрэг залгамжлуулжээ. Абунай, түүний дүү Бүрни, Лувсан нар Монгольгн их хаадын үр сад гэдгээ гүнзгий .хамсарлаж, 1675 онд М анжийн ноёрхлыг эсэргүүцсэн бослого гарган тэмцсэний улмаас амь насаа алдсан билээ. Үүгээр Лигдэн хутагт хааны үрс тасрав хэмээн хуучин цагийн монгол түүхчид харамсан тэмдэглэдэг. Гэвч Чингисийн алтан ургийн Гэрсэнзийн үр хойчис болох Халхын ноёд уугуул нутагтаа Монголын төрийн гал голомтыг сахин үлдсэн билээ.

§3. Халхын ноёдоос Лигдэн хаан, Умард Алтан улсын талаар баримталсан бодлого XVII зууны 20-30-аад онд Өвөр Монголд Лигдэн хутагт хаан болон түүний хураан нэгтгэх бодлогыг эсэргүүцсэн монгол аймгийн ноёд, тэр ноёдыг дэм ж иж өөртөө нэгтгэх бодлого явуулж байсан манж нары н хооронд ц эр эг дайны хөл хөлсөөн д эгдэж ахуйд Ар Халх нь гадаад харилцааны хувьд түгжигдмэл, дотооддоо нэгдсэн төв захиргаагүй, зүүн баруун rap болон хуваагдаж, зүүн гарыг Түш ээт хан Гомбодорж, С эцэн хан Шолой, баруун гарыг Засагт хан Субадай нар захирч байснаас гадна Увс орчмын нутгийг эзлэн суусан Ш олой убаш түүний хөвгүүн ОмбоЭрдэнэ тайж нар хүчирхэгжиж Халхын хан нартай өрсөлдөж байв. Халхын ноёд Өвөр Монгол дахь хэрэг явдлыг хөндлөнгөөс ажиглаж, Лигдэн хутагг хааны тэмцлийг хэрхэн үзэх талаар харилцан адилгүй байр суурь баримталж байв. Лигдэн хаантай эе таарахгүйн улмаас түүний шууд захиргааны Үзэмчин, Сүнид, Хуучид, Авга, Авга нар аймгийн зарим ноёд харъяат ардаа дагуулан говийг гатлан Халхыг түшин суухаар орж ирсэн нь Халхын ноёдын санал зөрөлдөөнийг улам ч хурцатгажээ. Халхын зүүн

М О Н ГО Л

ҮЛСЫ Н ТҮҮХ.

I V БОТЬ

гарын Ш олойг түшин суусан өвөрлөгч аймгийн ноёд Халхад Лигдэнгийн эсрэг уур амьсгал тархахад нөлөөлсөн байна. Тэдгээр аймгийн зарим ноёд Халхад нутаглах хугацаандаа Лигдэн хааны эсрэг мөчөөрхөн тэмцэж, 1631 онд Харчин, Түмэд, Ордос, Ю ншээбү, Асуд аймгийн ноёдтой холбоолон, Хөх хотод байсан Лигдэн хааны 40000 цэргийг бут цохиход оролцжээ. Халхын ноёдын олонхи нь Лигдэн хутагт хаан Өвөр Монголын ноёд, т э д н и й г д эм ж сэн М анж и йн хам тарсан хүчинд Л и гд эн хутагт хаан цохигдохын хамт Халхад шурган орж ирж өөрсдийнх нь эрх мэдэл, биеэ даасан байдалд халдуузай х эм ээн болгоом ж илж түүнийг эсэргүүцэн тэмцэхэд бэлтгэх болжээ. 1631 онд Халхын хамгийн баруун хойд захад оршин сууж байсан Омбо-Эрдэнэ тайж Лигдэн хутагт хаан довтлон ирэх гэж буй тул галт зэвсгээр туслана уу гэж Оросын хаанд элч зарж байсан. Халхын ноёдын зарим хэсэг нь Лигдэн хутагт хааны тэмцэл нийт Монголын тусгаар тогтнолын хэрэгт гүн холбогдолтойг ухамсарлан түүний тэмцлийг дэмжих талыг баримталсан байна. Гэвч Халхын ноёдын дотор Цогт хунтайжаас өөр Л игдэнгийн тэм цлийг дэм ж ин түүхэнд нэр гарч тэмдэглэгдсэн хүн алга байна. Цогт хунтайж (1581-1637) бол Гэрсэнз Жалайр хунтайжийн гуравдугаар хөвгүүн Онохуй Үйзэнгийн 5-р хүү Бахарай хошуучийн ахмад хөвгүүн болно. Түүний эх нь Оннигудын нэгэн эзэн Бэрхийн охин, Чин биш рэлт сайн Мадэ Тайгал хатан бөгөөд хөвгүүн Цогт тайжийн хамт сүм хийд байгуулах, судар шастир орчуулах зэргээр Халхад буддын шашин дэлгэрүүлэх хэрэгт ихэд зүтгэж явжээ. Цогт тайж Түшээт ханы дотор тусгай хувь албаттай, Халхын зүүн гарт нилээн нэр нөлөө бүхий ноён байжээ. Түүний эзэмшил нутаг нь Орхон, Туулын бэлчирт байв. Цогт тайж бол XVII зууны Монголын соёлын томоохон зүтгэлтэн, яруу найрагч, гүн ухаантан, тэр цагтаа улс төр, цэрэг, шашны сургаалд боловсорсон нэгэн байв. Цогт тайж Лигдэнг монголын их хаан хэмээн хүлээн зөвшөөрч, түүний монголын улс төрийн нэгдэл, тусгаар тогтнолын төлөө тэмцлийг Халхын ноёдын дотроос эн тэргүүнд тууштай дэмжсэн хүн мен. 1624 онд Лигдэнг хаан ширээнд суусны 20 жилийн ойг тохиолдуулан Цогт тайж ийн хаданд сийлүүлсэн 7 бадаг шүлэг, дагалдвар бичээсэнд түүний улс төр, гүн ухаан, шашны үзэл бодрол тусгалаа олжээ. Шүлэгт авга эгч Халуутыгаа санан мөрөөдөх сэтгэлээрээ дамжуулан Лигдэн хааныг дэмжсэн санаагаа илэрхийлэхдээ: «Халх Оннигудын газар хол болбоос бээр Хайрлан санагалзах агаар нэгэн буй заа» «Эх нь ганц хуугээ хайрлах мэгп Элдэв уйлээр харилцан пгуслалцах болтугай» хэм ээгээд дагавар бичээсэнд: «Дээд тэнгэр хийгээд хаан, хатан ба аливаа ачтан хумуүнээ мөргөм ¥¥■■■

Тэргүүн хэсэг. М анж Чин улс Монголыг байллан лагуулсан нь

Чингис хааны үр Очир хааны ач Халхын Цогт тайжиин зарлигаар Лайчин хиа, Гүен баатар хоёр, Монголын Хутагт хааны учир Чингис хааны төрсөн усан морин жилээс нааш дөрвөн зуун жаран дөрвөн жил болсноо Жилийн эх модон хулгана жил, Сарын эх гал барс сарын арван таван их цагаан өдрөө, Хас эрдэнэ мэт хаданд бичив...»[ хэмээжээ. Цогт тайж нутгаасаа гарч, Хөх нуурт очих болсон шалтгааныг монгол сурвалжид нэлээн тодорхой тэмдэглэжээ. Ж амбадоржийн Болор толь-д, « >? иоохор Цогт ноён болбоос урьд Лигдэн хааныг ёс үгүйн учирт Лигдэн оан ы харъяат Монголын аймгаас олон зүйл аймаг улс зайлж, Халхад одсоны ш ино Монголын ноёд дотор зуураан тэмцэл болж, цоохор Цогт Халхаас ж*г'лөн Хөх нуурын захад ирж Хошууч хэмээх ноёныг дайлаад, түүний оронд

Цогтын цагаан байшингийн туурь

ззлэн суув...»2 гэсэн бол, Сүмбэ хамба Ишбалжирын «Хөх нуурын түүх»-д Тэр ц агт Цахарын дутаасан хүн зон Халхад ороход, ноёд цөм сэртхийн оолгоомжлов. Модон нохой жил (1634 он) Цогт ноён муу самуун үүсгэснээс лотроо хямралдаж, олон халх нарт хөөгдөж, Хөх нуурт хүрч ирээд Түмэд Хулачи ноёныг харъяат албаттай нь эзлэн суужээ»3 гэжээ. Дурдсан ишлэлээс үзвэл, Лигдэн хутагт хааны «ёсонгүйн учир» Халхыг -

Ц.Дамдинсүрэн. «Монголын уран зохиолын д ээж зуун билиг оршвой». УБ., 1959. Жамбадорж. «Болор толь». Бээж ин, 1984. тал 485-486. Сүмбэ хамба Ишбалжир. «Хөх нуурын түүх эсэрүүгийн дуулал ш инэ яруу хэмээгдэх оршвой». УБ.. 1997. тал 15.

М О НГО Л

ҮЛСЫ Н ТҮҮХ. IV

БОТЬ

___________________________ _

түш ин суухаар ирсэн өвөрлөгчдийг хэрхэн үзэхээс улбаалан, Халхын ноёдын дунд сүрхий зөрчил тэмцэл гарч, эцэст нь Лигдэн хутагт хааныг тууштай дэмжиж байсан Цогт тайж ялагдан нутгаасаа шахагдан гарч, Хөх нуурт очсон ажээ. Цогт тайж Лигдэн хутагт хаантай үзэл бодол нэгдэн, нэгэн мөрний хүчин болон хамтран тэмцэх болсон бас нэг шалтгаан нь тэр буддын шашны улааны урсгалыг баримталж байсан явдал юм. Түвэдэд гарч байсан будцын ш аш ны улаан, шар хоёр урсгалын хоорондын тэм цэл буддын ш аш ин эрчимтэй дэлгэрэх болсон монгол нутагт ч нөлөө тусгалаа олж, Халхад мөн хоёр урсгалын зөрчил тэмцэл ажиглагдах болсон. Халхын Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан Ш олой, Түмэнхэн Сайн ноён тэргүүтэй Халхын томоохон ноёд Халхын шарын шашны төв Эрдэнэзуу хийдийг өргөтгөж, Д алай лам , Б анчин богдтой харилцан ш ары н ш аш н ы г д э м ж и н дэл гэр ү ү л ж байхад Ц огт тай ж тэр үйл х эр эгт ер оролцохгүй, өөрийн эх Мадэ Тайгал хатны хамт улааны шашны хэд хэдэн сүм хийд байгуулж, биеэ даасан бодлого явуулж байж ээ1. 1611-1617 онд Цогт тайж олон сүм хийд байгуулсан учрыг дуртган босгосон хөшөөнд “Хошууч тайжийн чин биш рэлтсайн МадэТайгал хатан, Цогт тайж эх хөвгүүн хоёр тоо томшгүй амьтны тусыг сэтгэж Туул мөрний тансаг талын өрнө зүг, Халдудын Зүрхэн нэрт уулын өмнөд төмөр үхэр жилийн хөхөө сарын арван тавнаас үүдэж, Сэтгэшгүй чандмань сүмээс эхлэн зургаан сүмийг арван долоон жил болоод гал могой жилийн зуны эхэн дуусав”2 гэжээ. Цогт тайж улс төр, шашин суртахууны үзэл баримтлалаараа Халхын ноёдтой тохирохоо больж, тэмцэл өрнөхөд Лигдэн хутагт хаантай хүчээ нэгтгэхээр Хөх нуурыг зорин одсон боловч түүнийг хүрэлцэн ирж завдахаас нь өмнө Лигдэн хутагт хаан 1634 онд өвчний учир нас нөгчжээ. 1636 онд М анжийн хаан Абахай өөрийгөө М онголын хаан хэмээн өргөмжилсөн нь дан ганц Өвөр М онголын аймгуудыг бус нийт монголчуудыг эрхэндээ оруулах алсын санааг агуулсан хэрэг байв. М анж ийн Э нх-А мгалан хааны 1702 онд буулгасан нэгэн зарлигт “Хэзээний гэгээн утгат хуанди дөчин есөн хошууны монголчуудыг дараа дараагаар тогтоон хурааж, түүний удаагаар умард хязгаарын Халхыг бүрэн хураасугай хэмээх санаатай байв”3 гэжээ. М анж нар Өвөр М онголы г эзэл сн и й дараа М ин улсыг байлдан Дагуулахад гол хүчээ дайчилсан тул Халхыг шууд цэргийн хүчээр эзлэх боломж хомс байсан юм. И йм д, Халхын дотоод хэрэгт хөндлөнгөөс хутгалдан оролцож нөлөөгөө дэлгэрүүлэх, Халхын ноёдын бие даасан байдлыг хязгаарлан, эрх тэгш биш харилцаа тогтоох, сүр хүчин, өнгө мөнгө, зусраар биедээ татаж аажим аажмаар эрхшээлдээ оруулах нарийн бодлого явуулах болсон. 1 2 3

70

Д.Гонгор. «Халх товчоон». УБ., 1970. тал 214. Мөн тэнд. тал 214. «Тайзу хуандийн богд сургаал». Л .Д эндэвийн орчуулга. М онгол улсын Ш УА-ын Түүхийн хүр ээл эн , ГБС.

Тэргүүн хэсэг. М ан ж Чин улс Монголыг баиллан лагуулсан нь

Зүрчидийн Умард Алтан улс, Халх Монголын завсарт оршин тэднийг ^■сгаарлаж байсан Өвөр Монгол Манжид эзлэгдсэн нь Халхын ноёдыг тусгаар тогтнолынхоо хувь заяанд буурьтай санаа тавихад хүргэв. Тэр цагт Халхын ноёд өөрсдийн хүчинд тулгуурлан, Манжийн цэргийн хүчийг тогтоон барихад хүчин мөхөсдөх нь тодорхой тул манж нартай -Фил цахдаа тусгаар тогтнолоо хадгалахын хамт хөрш хоёр улсын ёсоор элч солилцон найртайгаар харилцах бодлого баримталжээ. Лигдэн хутагт хаан нас нөгчсөнөөр М онголын их хааны ор суларч, түүний албан ёсны залгамжлагч Эжэ Эрх Хонгорыг М анжийн хаан өөртөө татан авч ни йт м онголчууды г эзл эн түрэм гий лэх х эр эгтээ аш иглаж Золзошгүй нөхцөл байдал бий болсныг Халхын ноёд ухамсарлаж, 1635 онд мянж нартай цаашид хэрхэн харилцах, манж нараас өрсөж Монголын их хааны ор залгамжлагчийг Халхын нутагт залан ирүүлж их хааны гал голомтыг сахин хамгаалах асуудлыг зөвлөлджээ. Чингээд мөн оны зун Лигдэн хутагт хааны хатад, хөвгүүн, харъяат ноёд, ардыг Халхын нутагт урин авчрах заллагын бичиг, мөн Халхьтн ноёдоос М анжийн хаанд илгээх бичгийгтусгай элчид авахуулан мордуулсан байна. Заллагын бичигт: “ О лноо өргөгдсөн М ах-а-С ам ади С эц эн хааны зарлиг. Тайху эрх хүүхэн, Зэлмэ Дархан ноён тэргүүлэн хэдэн зайсангуудад

1

f

| I I 1 * {

i

* ? { *

i

1 t 1 K 1J \ *> 1 K 1

i i 1

f

?f

It

I

I Г

(

?

l t i i i

♦ £

ui i j i i :u ?

J


ч:Ье* pou r let fo d a n . II partit au m ois d 'A f t il 1 a ia trite de ). cent m il hotntncs , avec cin q d r fe» f ilt , laiflam le P iin ct h en . tier H oa n-ta y-tfe , pout gou vern eren fon a b fe n cr, mcnant avee lu y let Peres G cxb iilo n , P c re jfa & Tom as J e f u u c s .ilf ii р л ш г

*}? O rie n ta ls & au tToificm edela P ro v in c e de C h e n fi, qui d e ro it fa irc fa route vers |c N o rd , alin d'cnv*Ioper d c cous coftez Ton e n n rm i, q u i cfto icc-ro p c lu r la riviere d r K e r'o a , a deux ern» Jieu etd c P e jcin d u cofte du N o d. llc n v o y a a u fli p r i e r i c s M o f co v :tcs d r Selanga fie d r N ip i.h o u ,d c nc point d o n n rr d c rcrraite au Ca ld an . I I cu Ь"аисо>»р d r peine a p ^ ffrr I n d c frri> 1‘а Ы оnc-wX d c C h im o q>*. еП ою п' ere n te couverts dc nrsgc, &: il y perdic bcau co u p de ch cv a u x &r d ’e q e ip a fct. E n fin ap»ev deux moi» d c m - ic h c il a irit ra fu r lc * b o id » d e K e rlo n L c O 'd a n n ’e n fu tp a * pliitoft avcrty par fr* cou rcu r» , q u 'ii ptit la f u n - v ; r» le m id i.t u j l ler.cun ra i'ai mce d w C hcn fi.iq u i quoy q u r fa t ig o c c lr com bat it i i le d t f i er.u ctrm e m D eux пч lr dev fie m f u r nr t u e z , & d ix m ilic fem m es & tnfan» pnfonnier^. O n lr< prn, fes tcntc», & ious fr» rryupea*»* ao ro m b 'C de foixante-dix rn ilic sr.ouiciiS, fix iniHe b\он, Тамир зэрэг газарт суулгаж, 10000 цэргийг тус тусын хошуудад ?элтгэн хүлээлгэж байсан байна. Манж, Монгол цэргийн элдэв зардлыг Халхаас дайчлан гаргуулж, маш ихээхэн чирэгдэл учруулсаар байсан юм. -лбан ёсны баримтад, 1715-1735 он хүртэл Манжийн цэргийн хэрэгцээг ^лгуулахаар Халх дөрвөн аймгаас бүрэн бус мэдээгээр, морь 230 000, гүү 53 000, тэмээ 100 000 орчим, үхэр 4000, хонь 2 000 000 гаруй, ямаа 252 000 ил үү, ~эмээний хом хийх эсгий 30 000-ыг хямд үнээр худалдан авах, туслах -эрийдлээр дайчлах зэргээр гаргуулж байсан байна. М анжийн цэрэгт Халхын төрөл бүрийн малыг албадан дайчилсан : здлыг ардууд дургүйцэн, цэргийн алба хаахаас зайлсхийх, мал нийлүүлэх • 2длыг саатуулах, тасалдуулах зэргээр эсэргүүцэн тэмцэж байжээ. Албан г^римтад, 1732 онд сайн ноён Ламжаваас, цэргийн хэрэгцээнд нийлүүлэх !ал гаргуулахыг оролдовч ардууд алба ба зуд гачигт нэрвэгдэн хоосорсон тул мөнгөнөөс илүү мал хэрэгтэй хэмээн, мал нийлүүлэхийг дургүйцэн байсныг тодорхойлж, М анжийн захиргаанд мэдүүлж байжээ. 1733 онд Түш ээт хан аймгийн жанжин Данзандоржоос М анжийн их -:эргийн жанжинд мэдүүлсэн бичигт, Дайлаар одох их цэргийн хэрэгцээнд Халхаас нийлүүлсэн 52000 илүү хонийг бэлтгэхэд хонь, ямаа хүрэлцэхгүй тул морь оролцуулан нийлүүлэхийг эрж мэдүүлсэнд, 5 хонинд 1 морь, 6 -м аан д 1 м орь бодож , тар ган сай н м орьды г ү л эм ж х эн ээр б эл тгэж лрүүлэхийг тушааж байсан байна. 1734 онд Улиастай дахь Халх дөрвөн айм гийн х эр ги й г эрхлэх ж асаа ж ан ж и н , Засагт хан Г эл эгям п и л ээс М анжийн албаны малыг захирах сайдад и лгээсэн бичигт, Их цэрэгт нийлүүлэх гурван түмэн морь, дөчин түмэн хонийг бэлтгэх малын тоог хорогдуулахыг гуйж байжээ. Энэ баримтаас үзэхэд, Халхчууд М анжийн албанд хэлмэгдэн хоосорч байсан нь илэрхий. Тэр үед Зүүнгарын эсрэг М анжийн довтолгооны хөлөөс дайж ин, орон нутгийн ардууд хөренгө малаа орхиж дүрвэн зугатаж, энд тэнд сарнин тархаж байжээ. Манж нар Зүүнгарын эсрэг довтолгооны хөлд нэрвэгдэн, айн сандарч дүрвэсэн ардуудын орхисон малыг шууд хураан авч, өөрийн цэргийн хэрэгцээнд зарцуулж байжээ. Ховд, Улиастай, Түй, Байдраг, Тамир зэрэг олон газарт Манжийн цэргийн цайз хот, хэрэм бэхлэлт бариулж, түүнд хэрэглэгдэх материалыг тээвэрлүүлэх зүтгэх хүчний морь, тэмээ, үхэр зэргийг Халхаас шууд дайчлан гаргуулж байсан юм. Манж нар XVIII зууны тэргүүн хагаст цэрэг дайны бэлтгэлд зориулан Халхад адуу, тэмээ, хонь үржүүлэх сүрэг байгуулжээ. Үүнийг төмөр сүрэг, албаны сүрэг, мөнх сүрэг, төмөр адуу, тэм ээ, дээдийн сүрэг гэх мэтээр

М О Н ГО Л

ҮЛСЫ Н

ТҮҮХ.

IV воть

нэрлэжээ. XVIII зууны дундуур Зүүнгар улсыг дайлахад идэвхтэй б элтгэн, М анжийн цэргийн хэрэгцээнд нийлүүлэх төрөл бүрийн малыг дайчлах явдал нэмэгджээ. 1750 оны үед манж нар цэрэгдайны хэрэгцээнд дайчилсан 160 м янган м орины ихэнхийг Халхаас гаргуулжээ. Тэр үеийн албан баримтад дурдсанаас үзэхэд, зарим хошууны буй бүхий морьд нь ноогдсон тоонд хүрэлцэхгүй байсан байна. 1752 онд Орхон, Өгий нуур зэрэг газар цэргийн бэлтгэлд зориулж, гагцхүү Түшээт хан аймгаас түшмэл 67, цэрэг 3467, морь, азрага, гүү, даага бүгд адуу 1 1 896, тэмээ 230-ийг бэлтгэж байсан байна. Тэрчлэн бусад аймгаас дайчилсан цэрэг, бэлтгэх малын тоо үлэмжхэн хэмжээнд хүрч байжээ. Халхаас тийнхүү цэргийн бэлтгэлд зориулж дайчлан татсан адуу 150 000, тэмээ 221 100, үхэр 22 300, хонь 469 000 гаруйг XVI11зууны дундуур Манж нар мөнхүү Халхын ардуудаар үнэ хөлсгүйгээр хариулгаж байжээ. М анж ийн ноёрхогчид Халхын ард түм ний хамаг хүч хөрөнгийг цэргийн хэрэгцээнд дайчилж, маш хүнд бэрх байдалд оруулж байсан нь дээрх баримтаас илэрхий байна. Монголчууд, манжийн олон зүйл хүнд нүсэр албыг залгуулахын тулд Х ятадын худалдаа-м өнгө хүүлэгчдээс м өнгө, бараа, мал зэрги й г хүү төрүүлэн эзлэн авч байснаас өр шир өдөр ирэх тутам улам нэмэгдэж байв. Албан баримтад, хятадын худалдааны хамгийн том Д а-Ш эн-К үй пүүс 1730-аад оноос Т үш ээт хан, С эц эн хан, Засагт хан гурван айм агтай түншилж, мөнгө, бараа зээлдүүлэн, уул өрөнд их төлөв мал авч, тэр малыг Хятад оронд туун аваачиж, бараа авчирч худалдаалан байсныг дурджээ. Х эрлэн Барс хотын чуулганы дарга, ж анж ин нараас Хязгаар дахиныг тогтоогч зүүн этгээдийн туслагч жанжинд мэдүүлсэн бичигт, “Эдгээр олон хошууны ард өлсгөлөнд гүйцэгдэж үхэх, сарних... арван хоёр хошууны ард үнэхээр зовох зүдрэх, аж төрж үл чадах нь буй... Хуучин, ш инэ өрөнд төлөх бүгд морь, тэмээ 4986, хонь 32459, худалдааны иргэн, монголчуудад төлөх өр ширийн мөнгө 174 143 ланд хүрчээ...” 1 гэжээ. М анж нар, Зүүнгар хаант улсыг байлдан эзэл ж , М онгол орны г бүрмөсөн өөрийн ноёрхолд оруулах зорилгоор, XVIII зууны 20-30-аад оны үеэс эхлэн өөрийн цэргийн хамт Халхын цэргийг ш инэ түрэмгий дайнд мордуулсанд, Халхын ардууд, зарим ноёд байлдааны газраас гэдрэг буцах зэргээр эсэргүүцэл үзүүлэх болжээ. 1732 онд М анжийн түрэмгийлэгчид Зүүнгарын эсрэг Улиастайгаас баруун хойш 60-70 километр зайтай орших Хэрсэн чулууны газар байлдаж бүхий үед Засагт хан Цэвээнжав, Сайн ноён Ламжав нар Зүүнгарын эсрэг байлдахыг дургүйцэж, тулалдааны газраас гэдрэг ухарч байсан байна. Бас Засагт хан аймгаас 10000 цэргийг Усан зүйлийн (Тонхилын) газар бэлтгэхийг дургүйцэн эсэргүүцэж байжээ. 1732 онд Манж хаанаас Халхын ноёдод буулгасан зарлигт “Зүүнгарын хулгайч Хангай уулыг давж ирэхэд танай цэрэг эсэргүүцэн цэргийн хороонд ирсэнгүй, бас Эрдэнэ зуугийн газар байлдахад гүйцэд ирсэнгүй, Халхын 1

138

МУТТА. 1-3-14.

Тэргүүн хэсэг. М ан ж

Чин улс Монголыг байллан лагуулсан нь

ван, гүн, тайж нар, цэргүүд өөрийн зоригоор тархаж, нутагтаа буцсан, Засагт хан Цэвээнжав, Сайн ноён Ламжав нар цэргийн хорооноос оргож нутаг буцсан ба Халхын ардууд, цэргийн тэмээ, морь, амуг булаан авсан, Сэцэн ханы нутагт Манжийн зургааны морь, ачаа зэргийг булаан авсан” гэжээ. Мөн 1730хэдэноны үед Сэцэнхан аймагт Манжийн эсрэгхөдөлгөөн гарчээ. Тэр аймгаас 3000 цэрэг дайчилж, Эрдэнэ зуугийн газар очуулж, Манжийн цэрэгт туслах ёстой байжээ. Гэтэл дөнгөж 1200 цэрэг хүрэлцэн очиж, бусад 1800 цэрэг замын зуураас босож, өөр өөрийн нутагт буцсан байна. Мөн үед Ламжавын оронд ш инээр тавьсан Сайн ноён Дэчинжав, засаг Аабуу, гүн Санаа, Э рдэнэ бандид хутагтын зэрэг хошуу, ш авийн ардууд олноор бүлэглэн, Манжийн цэргийн хүнс, аму, хувцас, зэр зэвсэг ба тэмээг булаан авч байсан байна. Манжийн хаан 1733 онд буулгасан өөр нэгэн зарлигт, Халхын засагт хан Цэвээнжавын харьяат Жав, Боролдой нарын хэдэн зуун хүн манж цэргийн мал, будааг булаан авсан учир Хятадын мужуудад цөлөгдөхөөр шийтгэгдэж байж ээ1. X V III зууны тэргүүн хагаст М анж ийн алба, ц эр ги й н дайчилгаа нэмэгдэж ирэхэд ардууд түүнээс зугадаж оргох буюу алба улааг таслах, татвараас зайлсхийж малаа дарах, зайлуулах, татварт өгсөн малыг солих ба зарлигийг зөрчих, ноёдын эрхэнд халдах, газар билчээрт дур зоргоор нугаглах олон хэлбэрээр зарга тэмцэл хийж байжээ. Манж нар Зүүнгар хаант улсыг байлдан эзлэх бэлтгэл хийхийн эрэгцээ түүний дотоод, гадаад байдлыг сайтар тандан ажиглаж, дотоодод нь хямрал зөрчил үүсгэх, гадаад харилцаа холбоог нь аль болох боогдуулах бодлого явуулж байв. Зүүнгар хаант улсын эзэд ч М анж нар тэднийг эзлэх гэж байгааг мэдэрч, өөрийн хүчин чадлыг бэхжүүлэхийг оролдож байв. Гэвч Галдан дарагдсаны улмаас Халх монгол тусгаар тогтнолоо алдаж, Манж улсын эрхш ээлд орсон нь тэдэнд хүчтэй цохилт болж ээ. Халх М анжид орсноор Ховд, А лтайн зэр эг газар М анжид эзлэгдж ээ. М өн Зүүнгарын хараанд байсан Хөх нуурын монголчууд Манжийн эрхшээлд орсон юм. М анж нар Хөх нуурт ц эр эг суулгаж, Хөх нуурын ноёдоор Манжийн төрд үнэнч байх тангараг өргүүлсэн байна. Түүнчлэн Зүүнгарын холбоотон Түвэдийг хүртэл Манж нар нөлөөндөө оруулж авчээ. М анжийн эсрэг Галдан бошготын хийсэн олон жилийн дайны хөлд Зүүнгар улсын дотоод, гадаад байдал хүндэрч,олон хүн амь үрэгдэж, аж ахуй, эдийн засгийн хэвийн байдал зарим талаар алдагдаж байв. Цэрэг дайны үйл ажиллагааны учир улсын алба нэмэгдэж, хүн ардын амьдрал доройтож , санал сэтгэл и й г алдагдуулж байв. Я лангуяа ноёд төвий н захиргаанаас гарч, улмаар засгийн эрх булаалдах хандлага гаргах болсон нь нэн ноцтой бэрхшээл учруулж байжээ. Тухайн үед улсын гадаад байдал дотооды нхоос өчүүхэн ч дээргүй байжээ. Дорно зүгээс Өвөр Монгол, Халхыг эзэлсэн Манж улс монголчуудын тусгаар тогтнолын эцсийн найдвар, түшиг болж үлдсэн Зүүнгар хаант улсыг мөхөөж, баруун Монголыг байлдан дагуулахаар заналхийлэх болжээ.

М О Н ГО Л

ҮЛСЫ Н

ТҮҮХ.

IV БОТЬ

Өрнө, умраас Хасагийн ноёд цэрэглэн довтолж, бэлчээр нутаг булаацалдан, Оросын зүгээс Зүүнгарын нутгийн зах хязгаарт орж бэхлэлт байгуулах, тариа тарьж суурыиих болов.Үүний урьд Халх, Орос, Хасаг, Дундад Ази, Дорнод Туркестаны зах хязгаараас эзлэн авч нутгаа тэлж байсан Зүүнгарын хаант улс нь улмаар зүг бүрээс шахагдаж, үндсэн нутгийн зарим хязгаарыг бусдад алдан, нэхэл дагал болох болж ээ. Тэр ч байтугай М анж улс, Оросын засгийн газрын аль алин нь Зүүнгарыг өөр өөрийн улсад дагаар оруулах тухай асуудал тавьж, элч төлөөлөгч илгээх болсон байна. Тийм нөхцөл байдалд, Зүүнгары н төри й н эрхи йг барьж байсан Цэвээнравдан (1697-1727), дараа ньтүүний хөвүүн Галданцэрэн (1727-1745) нар улсын дотоод, гадаадыг засаж, хүчин чадлаа бэхжүүлэх талаар ихээхэн ухаалаг бодлого явуулах хэрэгтэй болсон байна. Тэд эн түрүүнд арга хүчийг хослон хэрэглэж, дотоодын ноёдыг биедээ татан, төвийн захиргааг бэхжүүлж, нөгөө талаар мал аж ахуй, газар тариалан, rap урлалыг дээш татах оролдлого хийхийн хамт, цэргийн хүчийг зузаатгах зорилгоор нэлээд ажил зохиожээ. Орос, Швед, Дундад Азийн хүмүүсийн хүчийг хэрэглэж, хүхэр, шүү гаргаж ашиглан, сайн чанарын дарь хийх, улмаар өөрийн нутагт төмөр боловсруулан, том жижиг буу үйлдэх болсон байна1. Цэргийн дотор галт зэвсэг, их буу эзэмших, байлдааны чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил зохиож байжээ. Гадаад бодлогын хувьд Зүүнгар хаант улсын өмнө өөрийн хамгийн хүчирхэг хөрш М анж улс, Хаант орос хоёрын талаар нэн оновчтой зөв чиг барим тлах явдал ш аардагдаж байв. Энэхүү хоёр гүрний аль алин нь Зүүнгарыг дагаар оруулах тухай асуудал тавьж байсан боловч жинхэнэ аюултай этгээд нь чухамхүү Манж Чин улс байсан юм. Учир нь Оросын засгийн газар тэр үед Зүүнгарыг шууд байлдан эзлэх бодлого явуулах бололцоогүй байсан бөгөөд хэрэв түүнийг өөрийн улсад сайн дураар дагаар оруулж эс чадвал, өрсөлдөгч Манж гүрний эсрэг халхавч болгож , тусгаар улс хэвээр байлгахыг сонирхож байсан ахул, баруун Монголыг байлдан эзлэж Зүүнгарын хаант улсыг мөхөөх нь тухайн үеийн Чин улсын гадаад бодлогын гол чиглэл, шууд биелүүлэх ээлжит зорилт болон тавигдаад байсан юм. Энэ байдлыг Зүүнгарын хаад ойлгож, Оростой газар нутгийн зэрэг зарим асуудлаар маргаантай байсан боловч эцсийн эцэст Оросыг түшиж, Манжтай тэмцэх бодлого явуулсан билээ. Гэвч Зүүнгар хаант улс зөвхөн өөрийгөө хамгаалж, бүрэн бүтэн үлдэх зорилтын үүднээс дотоод, гадаад байдлаа бэхжүүлж байсан биш, харин Ар, Өвөр, Баруун монголын хүчийг нэгтгэж, Манжтай тэмцэх зорилготой байсан юм. Бүр Галдан бошгот хааны үеэс тавигдсан бүх монголчуудын хүчийг м ан ж и й н тү р эм ги й л л и й н э ср э г тэм ц эл д н эгтгэх бодлогоос дараагийн хаад ч бүрмөсөн ухраагүй байж ээ. Тэр зорилгы г ям ар нэг хэмжээгээр биелүүлэхийн тул түүний урьдчилсан нөхцөл болгож, Хөх нуур, Түвд болон Х ам ийг М анж ийн эр х ш ээл ээс гаргаж , өөрий н нөлөөнд оруулахыг зорьж байв. 1

140

И.Я.Златкин. «История Джунгарского ханства» (1635-1758). М ., 1984. стр. 218-219, 239-240.

Тэргүүн хэсэг. М ан ж

Чин улс Монголыг байллан лагуулсан нь

Манж, Зүүнгар хоёр нь Ар, Өвөр Монгол, Хөх нуур, Хотонгийн талаар Төв Азид бие бие лүгээ өрсөлдсөн эсрэг тэсрэг бодлого явуулж халз юргөлдсөн байна. Тэр тэмцэл бол түр зуурын санамсаргүй үзэгдэл биш, Манж, Зүүнгарын амин чухал ашиг сонирхолтой холбоотой асуудал байсан гул эцсийн эцэст хэн нь хэнийгээ дийлэх вэ? гэдэг асуулт тавигдаж, хэрхэн шийдвэрлэгдэхээ хүлээж байв. Ялангуяа Хөх нуур бол Манж, Зүүнгарын хооронд орших цэрэг, стратегийн хамгийн чухал газар учир тэдний өрсөлдөөн тэмцлийн нэг гол бай болж байснаар үл барам өрсөлдөгч этгээдүүдийн ялалт амжилтыг шийдвэрлэхэд онцгой үүрэг холбогдол бүхий нутаг байжээ. Зүүн гар, М анж хоёры н тэм ц эл д хэн нь ялах вэ? гэд эг асуудал монголчуудад хамаагүй буюу ялгаагүй байсан биш ээ. Халх, Өвөр Монгол болон Хөхнуурын монголчуудын олонхи нь үүнийг ойлгож, Зүүнгарыг талархан дэмжиж, манж нарын эсрэг тэмцэж байсан юм. Халх М онголыг эзэлж, Хөхнуур, Түвэдийг өөрийн мэдэлд оруулж авмагц, М анж ийн төр Зүүнгар хаант улсыг байлдан дагуулах бодлогоо биелүүлэх ажилдаа шууд орсон юм. Халхын баруун хязгаар Ховд хот, жич Дорнот Хами, Турфан, Бархөлийн зэрэг газар их хэмж ээний дарангуй цэргийн ангиудыг суулгасан нь хэрхэвч гагцхүү сэргийлэн хамгаалах зорилгын үүднээс авсан арга хэмжээ биш байв. Манж нарын гол зорилго нь аятай нөхцөл бүрдсэн цагт цэрэг хөдөлгөж, Зүүнгарыг эзлэн авах явдал байсан юм. Зүүнгар хаант улс бол зөвхөн Ойрад төдийгүй, Дорнод Туркестаны олон Хотон болон Хасаг, Тагна Урианхайн зарим хэсгийг багтаасан дундад эртний маягийн нэлээд хүчирхэг дайчин улс байсан боловч 1745 онд Галданцэрэнг үхсэний дараа улсын дотоодод ноёды н самуун дэгдэж , нэгдмэл хүчирхэг байдал нь аяндаа алдагдаж эхэлсэн байна. Нөлөө бүхий томхон ноёд, хаан ш ирээг булаацалдан цаг ямагт өөр хоорондоо дайн дажин хийх болов. Галданцэрэнгийн хүү 15 настай Цэвээндоржнамжил хаан ш ирээнд суусан нь нас бага учир түүний эгч Уламбаяр төрийн эрхийг барьжээ. 1749 оны үеэр Цэвээндоржнамжил Уламбаярыг “Өөрөө хаан сууж, хүүхэн хаан болсугай гэн э” гэж барьж хориод, олон зайсанг хэрэгт холбогдуулан цаазаар аваачжээ1. Гэтэл Галданцэрэнгийн залуу гэргийгээс төрсөн хүү Ламдаржаа Цэвээндорж намжилыг барьж алаад, хаан ш ирээг булаан авчээ. Даваач, Амарсанаа нарын зэрэг ноёд Ламдаржааг жинхэнэ хатны үр биш, гагцхүү хаж уугийн г э р ги й гэ э с гар сан хүүхэд учир хаан суух ёсгүй, х ар и н Галданцэрэнгийн их хатнаас төрсөн бага хүү Цэвээндашийг хаан суулгавал зохино гэж түүнийг хаан суулгахаар шийдэж байжээ. Тэр явдлыг Ламдаржаа мэдээд, Цэвээндашийг барьж алсанд, Даваач, Амарсанаа нар 1751 оны үеэр Хасагийн дундад ордны зүг зайлан гарчээ. Хасагийн дундад ордны султан Аблай тэднийг хүлээн авч, охиноо Амарсанаад гэргий болгон өгөх зэргээр найрсаг зочилжээ. Тэгж байтал 1752 оны 9 сард хаант Оросын Оренбург мужийн захирагч сайд Неплюев, Сибирийн цэргийн жанжин Тевклеев нар «Тэнгэрийг тэтгэсэн хааны богд сургаал». тал 185.

М он гол

ҮЛСЫ Н

ТҮҮХ.

IV воть

өөрийн улсын Гадаад Явдлын Яамны заавраар, Аблайн ордны зүг тусгай хүн зарж , Д аваач, А марсанаа нартай уулзуулахаар илгээж ээ. Оросын засгийн газраас тэр хоёрыг, ялангуяа Даваачийг ирээдүйд Зүүнгарын хаан ширээнд сууж болох нөлөө бүхий этгээд гэж үзэн, Оренбургт урьж аваачин, тал засах бодолтой байж ээ. Гэтэл О росы н элчийг ирэхэд тэд Хасагт байсангүй, нэгэнт нутгийн зүг буцаж одсон байж ээ1. Даваач, Амарсанаа нарыг Хасагг зугатсаны дараа Ламдаржаа тэднийг хэдэн удаа нэхүүлээд, эцэст нь өөрийн төлөөний хүнийг элч болгон зарсан боловч Аблай эргүүлж өгөхийг зөвшөөрсөнгүй. 1752 оны 9 сард Ламдаржаа Хасагруу их цэрэг хөдөлгөж, тэднийг булааж авчруулахаар явуулжээ. Тэр зуур Даваач, Амарсанаа нар нутагтаа буцаж ирээд, Ламдаржаагийн эсрэг тэмцлийг үргэлжлүүлжээ. 1752 оны эцсээр Амарсанаа Ламдаржааг барьж алаад, Даваачийг хаан болгон өргөмжилжээ. Ийнхүү Даваач Зүүнгарын хаан ш ирээг Амарсанаагийн тусламж дэмжлэгээр эзлэн авчээ. Даваач бол уг нь Баатар хунтайжийн ж инхэнэ удам, Галданцэрэнгийн дүү болох учраас Цэвээндоржнамжил, Цэвээндаш нарыг алагдсаны дараа хаан ширээнд суух зүй ёсны эрх бүхий этгээд мөн байлаа. Тиймийн тулд Ламдаржааг унагааж, хаан болсон нь тухайн үедээ хууль зүйн доторх хэрэг мэт байжээ. Гэтэл Дөрвөдийн ноён Нэмэхжаргал “Даваачийн хамт Зүүнгарын газрыг хуваан захирсугай”2 гэж нэг түмэн цэрэг дагуулан, Илид очиж, хааны өргөөг дайран байлдаж, Даваачийг зугтуулжээ. Тэр үед Амарсанаа Даваачийн дэргэд байсангүй, Даваач хаан болмогц Илид очиж суусан, Амарсанаа өөрийн нутаг Тарвагатайн зүг одож, Эрчис мөрний сав газар суусан ажээ. Даваачийн хуучин нутаг Амарсанаагийн нутагтай залгалдаа мөнхүү Тарвагатайд байсан бөгөөд Даваач Нэмэхжаргалд цохигдоод, тэнд зугтан очиж амжсанаар мэдээ хүргэж тусламж гуйлгажээ. Даваач 1753 оны эцсээр Амарсанаагийн тусламж дэмжлэгийг түшиглэн шинэ өрсөлдөгчийг гэнэдүүлэн барьж алаад, хаан ш ирээг дахин эзэлсэн байна. Гэвч удалгүй Даваач, Амарсанаа нарын хооронд ноцтой зөрчил гарч, нэн ширүүн тэмцэл эхэлжээ. Сурвалжийн дотор Даваач, Амарсанаа хоёрыг эвдрэн муудав гэж заасан байхаас биш , чухам яагаад муудав гэдгийг тодорхой дурдсангүй, гагцхүү тэгж муудсаны дараа Амарсанаа Хасагийн зүг зугтаж, Эрчисийн сав газарт очиж, тусгаарлан суув гэсэн байдаг. Даваач Амарсанаагийн эсрэг гурван удаа цэрэг илгээвч дийлсэнгүй, эцэст нь өөрөө гурван түм эн цэрэгтэй очиж байлдсанд, А марсанаа дарагдаад цэрэг, албатын хамт М анжийн хил рүү зугтан оджээ. Ер нь Зүүнгар хаант улсын дотоод хямрал, тэдний хоорондын дайн дажины улмаас зарим ноёд, зайсан нар албатаа дагуулан, харь оронд зайлан гарах явдал цөөнгүй байж ээ. 1750 онд Л ам дарж аа, Д өрвөд и й н ноён Дашдавааг алсанд, түүний зайсан Саарал албатаа авч Манжид дагаар оржээ. 1753 оны үеэр мөнхүү Дөрвөдийн ноён Цэрэн, Ц эрэн убаш, Цэрэнмөнх 1 2

142

И .Я .З л ат к и н . «Р усск и е архивны е материалы о б А м ар сан е». - “ Ф и л ол оги я и истори я монгольских народов”. М ., 1958. стр. 292. «Тэнгэрийг тэтгэсэн хааны богд сургаал». тал 186.

Тэргүүн хэсэг. М ан ж

Чин улс Монголыг байллан лагуулсан нь

-ар Даваачид дургүйцэн, албатын хамт манжид дагаар орсон байна. Эцэст - ”54 оны оны 8 сарын 25-ны үеэр Амарсанаа өөрийн харъяат 20 мянган чойдыг удирдан М анж ийн хил дээр хүрэлцэн ирж дагаар орох хүслээ •пэрхийлжээ1. Манжийн хаан тэдний дагаар орохыг зөвшөөрч Амарсанааг Жэхэ буюу Халуун гол дахь Сэрүүн ордондоо урьж бараалхуулан, хошой чин ван өргөмжлөөд, эхнэр хүүхэд, гэр бүлийг нь 1000 гаруй албатын хамт Завханд, бусад албатыг Орхон, Тамирттус тус шилжүүлэн суулгасан билээ2. Ингэж XVIII зууны дундуур Зүүнгар хаант улсын дотор ноёдын самуун дэгдэж, арваад жилийн турш дотоодын дайн дажин үргэлжилсэн нь түүний нэгдмэл хүчирхэг байдлыг бүрмөсөн алдагдуулж, аажмаар задран мөхөх тийш ээ хандуулсан байна. Тийм нөхцөл байдлын дунд Зүүнгарын ард түмний аж амьдрал бэрх болж ирсэн нь мэдээж хэрэг. Хэрэв тэд үүний урд улсын алба, гувчуурыг үүрч байсан бол одоо бас ноёдын хоорондын дайн лажны аюул сүйтгэл шинээр нэмэгдэн гарч ирсэн байна. Тэр дайнд өчнөөн хүн ардын амь, хөрөнгө сүйдэж, үлдсэн хэсгийнх нь амьдралын байдал үнэхээр бэрх болжээ. 1755 онд Тэнгэрийг Тэтгэсэн хааны буулгасан нэгэн зарлигт дурдсан нь: “Зүүнгарын ард энэ хэдэн жилийн дотор, тэдний дотор харилцан булааж уулгалах, алалдаж явахы н тулд цөм аж төрөх ёсы г алдагдаж, маш шахамджээ... Эдүгээ сонсоход, тэндэх ардын дотор бусниж, нэгмөсөн аж төрж чадахгүй нь маш үлэмж”3 гэжээ. Энэ учир Зүүнгарын ард түмний дунд гуйлга хийж, айл зэргэлдээ буюу эсэхүл алс холын аймаг, отог хэсэн явах, Орос зэрэг хөрш зэргэлдээ улс оронд нүүж гарах болон елбөрч турж үхэх зэрэг нь ердийн үзэгдэл болж байлаа. Зүүнгар хаант улсын хүчин чадал хэр зэрэг буурч ирсэнийг 1755 оны эхээр манжийн цэргийн жанжны хэлсэн үгээс мэдэж болно. Түүний өгүүлсэн нь: “Зүүнгарын чинээ нэгэнт мөхсөн, олны санаа хэдийнээ хагацсан, даруй хэдэн мянган цэрэг авч хэд хэдэн түм гэж алдаршуулж оровч болохгүй гэх газаргүй”4 гэжээ. Гэвч М анжийн төрийн зүгээс Зүүнгарыг түрэмгийлэх бодлого ганц энэ удаа идэвхж сэн юм биш , аль Энх Амгалан хааны үеэс тасралтгүй уламжлан үргэлжилсээр ирсэн билээ. 1712 онд Энх Амгал ан хаан (1662-1722) Халимагийн Аюка ханд элч зарж хамтын хүчээр Зүүнгарыг байлдан эзлэхийг ятгажээ. Гэтэл хаант Оросын засгийн газраас Зүүнгар Манж хоёрын дайнд Аюук хааныг оролцохыг тас хориглосон ажээ. Гэвч Энх-Амгалан хаан Зүүнгарыг байлдан дагуулах санаагаа орхисонгүй, харин ч улам эрчимтэй бэлтгэх болсон байна. 1721 оны үеэр нууц зарлиг буулгаж, Зүүнгарын дотор эвдрэл самуун гарах төлөв бүхий учир дайран ороход бэлэн байх хэрэгтэй5 гэж Солон, Дагуур, Халх, Хотгойд, Урианхай цэрэг татаж, Бархөлд суулган, Зүүнгарыг довтлон байлдахад бэлтгүүлж байж ээ. Ялангуяа Н айралт төв хаан (1723-1736) Зүүнгарыг байлдан эзлэхээр сүрхий махран оролдсон юм. Тэр хаан зорилгоо 1 2 3 4 5

«Тэнгэрийг тэтгэсэн хааны богд сургаал». тал 186. «Зүүнгарын бодлогын бичиг». Ж и нхэнэ зохиол, 17-р дэвтэр. Мөн тэнд. М өн тэнд. 4-р дэвтэр. «Зүүнгарын бодлогын бичиг». Ж и нхэнэ зохиол, 9-р дэвтэр.

М О Н ГО Л

У Л С Ы Н ТҮҮХ.

IV БОТЬ

биелүүлэхийн тулд Зүүнгарын дотоодын урван тэрслэгч нарыг дэмжин ашиглах бодлого явуулжээ. 1729 оны үеэр Сычуань, Ш эньси хоёр мужийн бүгд захирагч сайд нарт нууцаар зарлигбуулган “Галданцэрэнг барьж алаад, дагаж ирэх нь буй аваас даруй түргэн айлтга” гэж тушаасан байна. 1731 оны эхээр Москвад тусгай элч зарж Оросын хаантай уулзуулан, Манж улс, Зүүнгарыг байлдан дагуулах гэж байгаа бөгөөд түүний газар нутийн хагасыг Орост найр тавин өгч болно, бас Оросын зүгээс Зүүнгарын оргодлыг ш ингээн авахыг зөвшөөрнө, гагцхүү зугтан очсон ноёдыг барьж өгч байхыг хүснэ гэж хэлүүлж байжээ. Түүнчлэн Халимагийг Зүүнгарын эсрэг дайнд татан оролцуулахын тул хоёр ч удаа элч явуулсанд, Оросын засгийн газар бас зөвшөөрсөнгүй, тэр ч байтугай хоёрдахь удаагийн элчийг Халимаг руу нэвтрүүлэлгүй буцаажээ. Ингэж Манжийн төрийн зүгээс Оросын засгийн газрыг аргалан, Халимагуудыг Зүүнгарын дайнд татан оруулах гэсэн бодлого бүтсэнгүй байна. Нөгөөтэйгүүр Найралт төв хаан Зүүнгарыг байлдан эзлэх зорилгоор асар их хүч, хөрөнгө дайчлан бэлтгэж байжээ. Эн түрүүнд олон газраас үй түмэн цэрэг татаж, баруун умард хоёр зам хувааж, Зүүнгарын хилд дайран оруулахаар бэлхэн болгоод байжээ. 1731 оны нэгэн зарлигийн дотор, «Умард замд манж, ногоон тугийн (хятад -Н.И.) цэрэг, жич Цахар зэрэг газрын гурван түм илүү болно. Бас Халхын хэд хэдэн түмэн цэрэг буй» гэсэн байна. Гэвч Н айралт Төв хааны үед тэрхүү хоёр замын их цэргийн хэрэгсэлд нийт далан сая лан хүрэх их хэмжээний зардал сүйтгэл гарсан байна. Гэвч Н айралттөв хаан бас Зүүнгарыг байлдан эзлэх зорилгоо биелүүлж чадаагүй юм.

§2. Манжийн цэрэг Зүүнгарт цөмрөн орж байлдан эзэлсэн нь Тэнгэрийг Тэтгэсэн хаан (1736-1795) Зүүнгарыг байлдан эзлэх бодлогыг улам идэвхтэй, нэн овтой бэлдэн явуулсан юм. Гэвч Найралт Төвийн цагт Зүүнгарыг эзлэх гэсэн оролдлого амжилт ололгүй ичгүүртэй нурсан, Галданцэрэнгийн үед Зүүнгар өөрийн түүхэнд хамгийн хүчирхэг болсон зэрэг нь Манж нарыг Зүүнгар улсыг байлдахад болгоомжтой хандахад хүргэжээ. Т эн гэрий г Т этгэсэн хаан ш ирээнд анх суух үеэр Зүүнгарыг шууд байлдан эзэлж болох байдал төлөв ч огт мэдэгдэхгүй байв. Иймд урьд адил олон цэргийг хил дээр хуралдуулан байлгах нь асар их хөрөнгө, хүчийг сүйтгэн, базаахгүй уршиг дагаварт хүргэж магадгүй байжээ. Тийм учраас М анж ийн төр, Зүүнгартай албан ёсоор найрамдлы н харилцаа тогтоохоор шийдэж, 1739 онд хэлэлцээр байгуулсан ажээ. Гэсэн ч манжийн төр Зүүнгарыг эзлэх бодлогоо бүрмөсөн орхисонгүй, гагцхүү түр хойшлуулж, зохистой цаг үеийг хүлээж байсан юм. Гэтэл Галданцэрэнг үхсэний дараа Зүүнгарын ноёд хаан ш ирээ булаацалдан, дотоодын дайн самуун дэгдээж , улсын дотоод байдал, хүчин чадал бууран доройтов. М анж ийн төр эл нөхцөл байдлыг аш иглан даруй түүнийг эзлэн авах 144

____________________ Тэргүүн

хэсэг. М ан ж Чин улс Монголыг байллан лагуулсан нь

‘■одлогоо биелүүлэх ажилд яаравчлан орсон байна. Тэнгэрийг Тэтгэсэн ; аан тусгай зарлиг буулган, “Зүүнгарын нэгэн аймгийг (нэгдсэн улсыг Н И.) миний өвөг хан, хан эцэг хэд хэдэн удаа дайлаар оруулж дуусаагүй о р г и й г зүй нь ш ийтгэвэл зохих бөгөөд эдүгээ бас сайн тухай бүхүйд _1ийтгэхгүй болбол болохгүй” гэж байжээ. 1751 оны хавар Л амдарж аагийн элч Б ээж инд очиж, найрамдлы н -элэлцээ байгуулахыг хүсэн, 100 мянган лан мөнгөний зээллэг олгохыг гуйсанд, манжийн хаан зөвшөөрсөнгүй, харин дахин элч ирүүлэх хэрэггүй эж мэдэгдсэн байна. Дараа нь бас хятадтай Даваачийн худалдаа хийхийг '.ориглон, Зүүнгартай бүх харилцаагаа тасалжээ. Нөгөөтэйгүүр Манжийн төр Зүүнгарыг шууд байлдан эзлэх баруун, умард хоёр замын их цэргийн хүчийг улам зузаатган бэлджээ. 1752 оны хавар зөвхөн умард замд зориулан, Халхын Засагт хан аймгаас 1000, Сайн ноён аймгаас 2000, Түш ээт хан аймгаас 3000, Сэцэн хан аймгаас 4000 цэргийг тус тус татж ээ1. 1754 оны үеэр манж цэрэг 10000, Солон, Барга цэрэг 8000, Цахар цэрэг 4000, Зуу-удын чуулганы монгол цэрэг 2000, Алашаны монгол цэрэг 500, Өөлд цэрэг 2000, хятад цэрэг 10 000 гаруйг дайчлах шийдвэр гаргажээ2. Манжийн төр умард замд 30 мянга, баруун замд 20 мянга, нийт 50 мянган цэрэг дайчилж, Зүүнгарын эсрэг хөдөлгөхөөр шийдсэн байна. Тэнгэрийг Тэтгэсэн хаан умард замын жанжнаар Өвөр Монголын Банди, мөн замын туслагч жанжин буюу зүүн этгээдийн туслагч жанжнаар Амарсанааг, баруун замын жанжнаар Юньчаныг, баруун этгээдийн туслагч жанжнаар Сааралыг тус тус томилон тавьжээ. Тэгэхдээ хоёр замын их цэргийг ерөнхийлөн захирах жанжнаар Бандийг, зөвлөлийн сайдаар Уянгууг тохоон томилжээ. М анжийн хааны зарлиг ёсоор, умард замын цэргийн тэргүүн хэсэг, турш уул а н ги й г А м ар сан аа удирдаж , 1755 оны 3-р сар ы н 27-нд Улиастайгаас, баруун замын туршуул ангийг Саарал удирдаж 4-р сарын 9нд Бархөлээс гарах, тэдний хойноос Банди, Ю ньчан нар их цэргийг авч хөдлөн, Бор талд нийлээд, жанжин Бандийн удирдлагын дор Илийн зүг довтлон орж, Зүүнгарын хааны өргөө орших газрыг дайран байлдаж, Даваачийг барьж авах ёстой байлаа3. Үнэхээр 1755 оны 3-р сарын эцэс, 4-р сарын эхэн үеэр Зүүнгарын дорно этгээдээс М анжийн хоёр замын их цэрэг нэгэн зэрэг бүчин дайрч орсон юм. Тэр үед Зүүнгар хаант улсын хил дээр бараг харуулын цэрэг ч байсангүй, зах хязгаарын чухал боомт газрууд сахих цэрэггүй, эзгүй шахам болоод байсан билээ. М анжийн цэрэг Зүүнгарын хилд хялбархан цөмрөн орж, 5-р сарын үеэр Э рээн хавирга, Бор талын зэрэг чухал газруудыг ямар ч эсэргүүцэлгүй эзлэн авчээ. 6-р сарын эхээр Зүүнгарын улсын төв нутаг Илид хүрч, Даваачтай шийдвэрлэх тулалдаан хийх болжээ. Даваач 7000 орчим цэрэг толгойлж, Хашин нуурын дэргэд хориглон байлдахаар шивээлэн хүлээж байжээ. 1755 оны 6-р сарын 23-нд Манжийн цэрэг хүрэлцэн очиж, чухал газруудыг эзлэн, улмаар Даваачийг «Зүүнгарын бодлогын бичиг». Ж инхэнэ зохиол. 54-р дэвтэр. Мон зохиол. 2-р дэвтэр. Мөн зохиол. 6-р дэвтэр.

145

М О Н ГО Л

ҮЛСЫ Н

ТҮҮХ.

IV

БОТЬ

өдөөн гаргаж, барьж авахыг оролджээ. Гэтэл Даваач гарч байлдсангүй, өөрийн цэргийн хамт бэхлэн хамгаалж, шөнө болгожээ. Ш өнө нь Манжийн цэрэг түүний бүгсэн газрыг дайран байлджээ. Даваачийн цэрэг тоо цөөн, зэвсэг муутайн дээр хамгийн гол нь зохион байгуулалтгүй байсан учир Манжийн цэргийн довтолгооныг няцаан байлдаж чадсангүй, зүг зүг сарнин зугтаажээ. Даваач эхнэр хүүхэд, гэр орноо орхиж, хоёр мянга гаруй цэрэг дагуулж зугтан оджээ. Манжийн цэрэг Даваачийн сууж байсан өргөө гэр, эхнэр хүүхдийг хэдэн мянган цэргийн хамт олзлон авчээ. Даваач зугтан явсаар Кашгарт хүрэлцэн очсонд, 1755 оны 7-р сарын 16-нд Куча хотын даргатүүнийг барьж Бандид хүргүүлсэнд, Бандидаруй Бээжин рүүилгээсэн байна. Даваачийг баригдсаны дараа Манжийн цэрэг Зүүнгар хаант улсын газар нутгийг асар их эсэргүүцэл үзэлгүй эзлэн авчээ. Ингэж Зүүнгар хаант улс 1755 оны 7-р сарын үеэр Манжийн түрэмгийлэгчдэд эзлэгдэн мөхөж, Монгол угсааны улс аймгуудын дундаас ганцаар XVIII зууны дундуур үе хүртэл тусгаар тогтнолоо хам гаалан чадсан Баруун м онголчууд бас Манжийн төрийн эрхшээлд орсон юм. М анжийн түрэмгийлэгчид Баруун монголыг байлдан эзэлмэгц, ард түмнийг нь маш хэрцгийгээр зовоож, элдэв янзаар доромжлон дарлаж эхлэсэн байна. Амарсанаагийн нэгэн айлтгал дотор тэр тухай дурдсан нь: “ Банди, Саарал лам нарын их дуганд шууд морьтойгоо ороод, морийг дуганы багананд уяж, тэд цөм ш ирээт лам нарын дээр суужээ. Бас олон отгийн эхнэрийг сонгон авчирч эм болгосон бөгөөд мөн зайсан Касим, Баярлах нарыг дураар уулгалсан” 1 гэжээ. Манжийн төр Зүүнгарын хаант улсыг байлдан эзлээд Баруун монголын ард түмнийг бусад бүх эзлэгдсэн монгол угсаатны нэгэн адил дахин өндийн босож, нэгдэн тэмцэж чадахгүй болгохын тулд засаг захиргааны хувьд олон хошуу сум болгон хувааж, тус бүрт толгой мэдсэн эрх бүхий хүнээр захируулахаар шийджээ. Манжийн төрийн тэр хорт бодлого Баруун монголыг ямар ч нэгтгэн захирсан эзэнгүй болгож, хуучин хан нары г халж, ш инэ томилсон дөрвөн ханд хуваан захируулах гэсэн явдалд хамгийн хурцаар илрэн гарчээ. Тэнгэрийг тэтгэсэн хаан Илийг түвшитгэн тогтоосон хойно “Дөрвөн Ойрад аймагт дөрвөн хан өргөмжилж чөдөрлөвөл барав”2 гэж байсан байна. Гэвч М анжийн хаан тэр бодлогоо ил тунхаглан зарласангүй, хэрэв Баруун монголын ард түмэн мэдвэл, дургүйцэн эсэргүүцэхээс болгоомжлон, аль болохоор нууц далдуур гүйцэтгэхийг оролдож, Дөрвөн Ойрадыг дөрвөн аймаг болгон зохиож, тус бүрд нэжгээд хан өргөмжилж суулгасугай хэмээн хэлэлцсэнийг түр бүү тэдэнд хэлэгтүн3 гэж байжээ. Тэнгэрийг тэтгэсэн хаан Илийг эзлэж Даваачийг барьсны дараагаар нэгэнт хэрэг бүтсэн, Зүүнгарыг байлдан дагуулах зорилт шийдвэрлэгдсэн гэж үзэн, Баруун монголоос цэргээ яаралтай татан буулгаж эхлэсэн байна. Баруун м онголд И лийн газар гагцхүү Б анди, Уянгу, С аарал нар тэргүүтэй дарангуйлан захирах цэргийн ангиудыг үлдээжээ. Түүгээр ч үл 1 2 3

146

«Зүүнгарын бодлогын бичиг». Ж инхэнэ зохиол. 24-р дэвтэр. Мөн зохиол. 44-р дэвтэр. М өн зохиол. 2-р дэвтэр.

____________________ Тэргүүн

хэсэг. М ан ж

Чин улс М онголыг байллан лагуулсан нь

гаэам, 1755 оны 9-10 сарын үеэр Долоннуурын газарт Ар, Өвөр, Баруун : нголын ноёдын чуулган нийлүүлж, Зүүнгарыг Манж гүрний бүрэлдэхүүнд :руулан авах их баяр ёслол хийхээр бэлтгүүлж байжээ. Гэвч М анжийн түрэмгийлэгчдийн цуст үйл тийм амархан бүтэх ёсгүй байлаа. Тэдний - шаанд ороогүй хэрэг гэнэт гарч, бэлтгэсэн баяр ёслолоо зогсоож, татаж ~^?аасан цэргээ дахин дайчилж хөдөлгөхөд хүрсэн юм. Тэр нь Баруун 1онголын ард түмэн эх орныхоо тусгаар тогтнолын төлөө харь манжийн -оёрхолын эсрэг зэвсэг барин боссон явдал болно.

§3. Зүүнгарын ард түмний бослого XVII зууны 20-30-аад оны үеэс эхлэн, 1755 оныг хүртэл хугацаанд Ч анж и йн төр бүх М онгол угсаатны хувьд хамгийн идэвхтэй бодлого ;.вуулж, М о н го л ы н улс тө р и й н бутралы г аш и гл ан , урвагч н о ёды н ‘эмжлэгийг түшиглэн, цэрэг дайны ба гадаад харилцааны элдэв арга мэх оүгдийг хэрэглэж, махран зүтгэсээр Монгол орныг эрхшээлдээ оруулж авах :орилтоо үндсэнд нь биелүүлж чадсан байна. 1626-1627 оны үеэр Өвөр Монголын Харчин, Хорчин нарыг, 1634-1636 онд нийт Өвөр Монголыг, -691 онд Халхыг, 1723 оны үед Хөх нуурын монголчуудыг эзлэн аваад, 1755 :нд Зүүнгар хаант улсад цэрэг оруулж байлдан эзэлсэн билээ. Гэвч эрх ч ө лө ө н д дуртай М онголы н ард түм эн харь м ан ж и й н ноёрхолыг хэзээд хүлээн зөвшөөрөхгүй, баатарлаг эсэргүүцэн тэмцсээр байв. М о н го л ы н зари м ноёд ч гэсэн М ан ж и й н н о ёр х лы г ж и гш и н лургүйцэж, эх орныхоо тусгаар тогтнолыг байлдан олж сэргээн мандуулах зорилго бүхий тэмцэлд талархаж, түүнд нэгдэн нийлж байсан юм. XVII-XVIII зууны М онголын тусгаар тогтнолын тэм цлийн дотроос хамгийн дорвитой нь 1755-1758 онд гарсан ардын том бослого мөн. Тэр бослогы г зохион байгуулж удирдах аж лы г д ээр дурдсан Зүүнгары н Амарсанаа, Халхын Засагт хан аймгийн туслах жанжин, Хотгойдын шадар ван Чингүнжав нар гүйцэтгэсэн бөгөөд Хорчин ван эфү Сэвдэнбалжир тэргүүтэй Өвөр монголын хэсэг ноёд бослогын бэлтгэл ажилд идэвхтэй оролцон, Амарсанаа, Чингүнжав нартай нягт холбоотой ажиллаж байжээ. Ингэж Баруун Монгол, Халх Монгол болон Өвөр Монголын нөлөө бүхий том ноёд тусгаар тогтнолын тэмцлийг бэлтгэж зохион байгуулах, удирдан явуулахад идэвхийлэн оролцох болсон нь манжийн ноёрхолыг монголчууд хичнээн дургүйцэн жигшиж, эх орныхоо тусгаар тогш олы н үйл хэргийг хичнээн их эрхэмлэн үзэж байсныг тодорхой харуулж байгаа юм. 1755 оны хавар, зуны цаг Амарсанаа, Чингүнжав, Сэвдэнбалжир нар Зүүнгар хаант улсыг байлдан дагуулахаар мордсон Маюкийн цэргийн дотор хамт явах үедээ мөн оны намар Халх, Зүүнгар ба Өвөр Монголд манжийн эсрэг хандсан зэвсэгт бослого нэгэн зэр эг гарган тэм цэж , М анж ийн ноёрхлыг түлхэн унагаад, нийслэл, өөрийн цэрэг, албан татварын журам бүхий тусгаар тогтносон Монгол улсыг сэргээн байгуулахаар хэлэлцэн тохиролцсон байна. 147

М он гол

ҮЛСЫН ТҮҮХ. IV БОТЬ

М анжийн хаан тагнуул, төлөөлөгчдөөрөө дамжуулж, энэ учрыг сэрэн мэдээд, бослогын хэргийг тасалдуулан зогсоохын тулд тусгай арга хэмжээ авахаар шийджээ. Гэвч Амарсанаа, Чингүнжав, Сэвдэнбалжир нарыг даруй баривчлан цаазаар аваачихыг зүрхэлсэнгүй, монголчуудын дунд тэдний нөлөө их байсан тул түргэн түүхий ажил хийхээс болгоомжлох хэрэгтэй байжээ. Тийм учир Тэнгэрийг тэтгэсэн хаан арга хэрэглэн, Чингүнжавыг Урианхай нарын заншлыг сайн мэднэ гэж, Хан-хатаны голын Тэлэнгид Урианхайг дагуулан авахуулахаар Амарсанаагаас салгаж явуулсан байна. Чингүнжавыг салган явуулахад Амарсанаа дургүйцэж, М анжийн хаанаас шийдвэрээ өөрчлөхийг гуйсан боловч зөвшөөрсөнгүй. Тэнгэрийг Тэтгэсэн хаан бас Сэвдэнбалжирыг хэрэг зөвлөнө гэж, Бээжинд дуудаж аваачаад, зэрэг хэргэмийг эвдэж, гэр хашаанаас гаргахгүй болгон хорьжээ. Энэ нь бололцоо муухан байсан Ө вөр М онголд бослого гарах явдлы г улам бүтэмжгүй болгосон юм. Дараачийн алхамд М анжийн төр Амарсанааг барьж цаазаар авахыг зорьжээ. Ер нь манжийн төр Амарсанаад хэзээ ч итгэж байгаагүй бөгөөд тэр нь ч санамсаргүй хэрэг биш байжээ. Амарсанаа анх манжид дагаар орохдоо, Манжийн цэргийн хүчийг ашиглан, Зүүнгарын хаан ширээг эзлэн авах санаатай байжээ. Манж нар түүнийг зөвхөн Хойд аймгийн хан болгоод, Зүүнгарт өөрийн ноёрхолы г тогтоох гэж ээ. Гэвч М анж ийн ноёрхлыг Амарсанаа зөвш өөрөн хүлээхгүй байсан учир бослогыг даруй эхлэхээр ш ийдсэн байна. М анж ийн хаан түүнийг гэнэдүүлэн барьж авахын тулд “хэрэг зөвлөнө” гэж, Бээжин рүү яаралтай дуудуулжээ. Амарсанаа учрыг нь мэдэж, аргад арга хэрэглэн, “Эзэн хаанд бараалхана” гэж гараад Алтайн чанад дахь Өрөнгө голд хүрч ирмэгц шадар 300 цэргээ удирдан босож, хамт явсан М анжид итгэлтэй түш мэд, цэргийг цохин зугтуулаад, бослогыг өрнүүлэхээр нутгийг зүг буцан оджээ. Энэ бол 1755 оны 9 сарын 24-ны өдөр болсон хэрэг бөгөөд 1755-1758 оны тусгаар тогтнолын зэвсэгт тэмцлийн эх үүсэл мөн байлаа. Тэр үед Баруун М онголы н ард түм эн ни й тээр зэвсэгл эн босож , М анжийн өртөө, цэргийг энд тэндгүй довтлон цохиж эхэлсэн байна. Гэвч бослогын цэрэг эн тэргүүнд дайсны гол хүчийг бутцохин сөнөөх хэрэгтэй байв. Тийм учраас Амарсанаа өөрийн хань нөхдөд Хэрэйд, Уруд, Цоохор отгийн цэргийг гаргаж, Илид суусан жанжин сайдуудыг уулгалтугай гэж тушаан хэл хүргүүлжээ1. 1755 оны 10 сарын 4-ний өдөр Амарсанаагийн туслагч Зүүнгарын зайсан Дондогмаанж нар цэрэг авч хөдлөн, Илид байсан М анжийн цэргийн жанжин Банди, Уянгу, Саарал нарыг бүслэн авчээ. Дайсны цэрэг хүчлэн тулж чадахгүй болохын хамт Саарал нь тугаа хээр хаяж, ж инст малгай, жанжны тамгыг авч нуугаад, хэсэг цэргийн дунд хутгалдан орж зугатан гарсан, Банди, Уянгу нар амьд баригдахгүйн тулд амиа хорлож үхсэн байна. Дондогмаанж нар дайсны гол хүчийг бутцохин, Зүүнгарын төв нутаг Илийн газрыг чөлөөлмөгц, Баруун Монголын бусад зайсан нарт бичиг илгээж, Одоо Илийн газрыг нэгэнт эзлэн авав. Та нар 1

148

«Зүүнгарын бодлогын бичиг». Ж и нхэнэ зохиол. 17-р дэвтэр.

Тэргүүн хэсэг. М анж Чин улс М онголыг баиллан лагуулсан нь

тус тусы н ц эр ги й г бэл тгэж газар орныг хамгаалж сэргийлэхээс гадна манжийн түшмэл и й г алж сө н ө ө х зэр ги й г гүйцэтгэтүгэй гэсэн зар тараажээ. Э рээн хавиргын отгийн зайсан Абагас, Хатан нарын зэрэг Баруун монголын олонх н о ёд , б о сл о гы н удирдагч нарын тушаасан ёсоор босож, өөр ө ө р и й н нутагт б ай сан дайсны цэргийг цохиж устгасан байна. Т ухай н үед А м ар сан аа И лид хүрч амжаагүй байсан бөгөөд бослогын цэргийн үйл ажиллагааг Дондогмаанж нар биечлэн удирдаж байв. Амарсанааг хаан ш ирээнд суулгаж, Зүүнгар улсаа сэргээн байгуулах ёслол хийхээр олон газраас архи, хонь зэргийг бэлдүүлж эхлэж ээ. Гэтэл Амарсанаа болзсон хугацаанд Илид хүрч чадахгүй болжээ. Учир юу гэ в э л , зугтан гар сан М ан Амарсанаагийн хөшөө жийн цэргийн ж анж ин Саарал И лийн зайсан Ш игэширгэ, Үгт нартай нийлж, Амарсанааг замаас тосон цохихоор хүч хуралдуулж байжээ. Тийм учраас Амарсанаа шууд Или рүү очиж хаан суух гэсэнгүй, харин Бор талын газар 1755 оны 11-р сарын 11ний өдөр биеэ Зүүнгарын хаанд өргөмжилж, тунхаглан зарласан байна. Амарсанаа цэрэг элсүүлж хүчээ нилээн зузаатгаж байгаад, 1756 оны 1 сарын 16- 17-ны өдрүүдэд Саарал, Ш игэш иргэ нарын цэрэгтэй маш ширүүн байлдаж, хиартал цохисон нь ардын аман зохиолд тусгай сэдэв болон орж уламжлагдсан байна. Баруун М онголд тусгаар тогтнолы н зэвсэгт тэм цэл өрнөсөн явдал Манжийн төрийн эрх баригчдыг ихэд сандаргажээ. Т энгэрийг Тэтгэсэн хаан бослогыг дарж, Зүүнгарыг дахин өөрийн эрхшээлд оруулж авах зорил-гоор нэгэн талаас Зүүнгарыг дөрвөн бага ханд хувааж захиргах гэсэн нууц шийдвэрээ нэн даруй хэрэгжүүлж, Амарсанаад цохилт өгөхөөр Зүүнгарын ноёлог аймаг болох Ц оросы н ханаар Галсандорж ийг, Х ойды н ханаар Баярыг, Дөрвөдийн ханаар Цэрэнг, Хошуудын ханаар Ш агдарманжийг тус тус томилж, нөгөөтэйгүүр дахин хоёр замын их цэрэг татаж, умард замыг Хадаха, баруун замыг Жалафунгагаар захируулан хөдөлгөжээ. Энэ удаа хоёр замын их цэргийг ерөнхийлөн захирах ж анж наар Ж алафунгааг, туслах

М О Н ГО Л

ҮЛСЫ Н

ТҮҮХ.

IV

БОТЬ

жанжнаар Халхын Сайн ноён аймгийн эфү Цэрэнг, зөвлөлийн сайдаар Юй Баог тавьсан юм. Удалгүй М анжийн баруун замын их цэрэг Илид ойртон очжээ. Амарсанаа Сааралын цэргийг цохисоны дараа Дондогмаанж нартай нийлсэн бөгөөд энэ нь бослогын цэргийн гол хүчийг бөөгнөрүүлэн, дайсны эсрэг нэгдэн тэмцэх бололцоо нөхцөлийг бий болгосон юм. Гэтэл дайсны цэрэг тулгаран ирэхэд Амарсанаа, Дондогмаанж нар тэргүүтэй бослогын удирдагчид хүчээ н эгтгэн тэм ц эж чадсангүй, харин өөр хоорондоо зөрөлдөж цус урсган байлдаж, Амарсанаа ялагдаад, Хасагийн зүг зугатан гарчээ. Дондогмаанж үлдсэн цэргийн хамт М анжийн цэрэгт цохигдож, бослогын эхний их гараа дайсанд автсан байна. М анжийн цэрэг Амарсанааг барьж авахаар хойноос нь хөөж ойртон очтол, Зүүнгарын нэг ноён түүнийг барьж, Бээжинд хүргүүлэхээр явуулав гэсэн мэдээ авчээ. М анж нар мөрдөн хөөхөө зогсоод буцах гэж байтал, түрүүчийн мэдээ Амарсанаагийн тараасан худал мэдээ болох нь илэрчээ. Тэд дахин мөрдөн хөөх гэтэл Амарсанаа нэгэнт өөрийн улсын хилээс гарч, Хасагийн нутагт орсон байжээ. М анжийн хаан өөрийн жанжин Ж алфунга, Цэрэн, Юй Бао нарын тийнхүү Амарсанаад хууртаж, түүнийг барьж чадалгүй алдсан явдалд хорсон гурвууланг нь тушаалаас огцруулж, оронд нь их замын цэргийн жанжнаар Жаохуйг, туслагч жанжнаар Далдангааг, зөвлелийн сайдаар Фүдэг тус тус тохоон томилсон байна. Умард замын цэргийн жанжин Хадаха, баруун замын цэргийн туслагч жанжин Далданга нарт зүүн Хасагийн султан Аблайгаас Амарсанааг даруй нэхэж авчрахыг тушаах, тэр хэрэв Амарсанааг эс гаргаж өгвөл, шууд дайран орж булаан авах тушаал өгч хөдөлгөжээ. А м арсанааг М анжид барьж өгөхийг Аблай зөвш өөрөхгүй, харин түүнтэй хүч хавсран Хадаха, Далданга нарын эсрэг байлдахаар шийдсэн байна. 1756 оны 8 сард Амарсанаа Хасагийн ноён Х ож ибэргэний хамт Далдангаагийн цэрэгтэй бүтэн долоо хоног ширүүн байлдаан хийсэн боловч дийлсэнгүй. Аблай Хадахагийн цэрэгтэй байлдаж, хүнд шарх олоод, цэргээ авч нутгийн зүг зугтан оджээ. М анжийн цэрэг Амарсанаа, Аблай нарыг нэхэж байлдалгүй буцжээ. АмарсанаагХасагточсонхойно 1756 оны Ю -рсарынүеэрО росынзүгээс элч ирж, захиа өгөн, тусламж дэмжлэг үзүүлж болохыг мэдэгдэхийн хамт, өөрийг нь бас Оренбург хотод морилон ирнэ үү гэж урьсан байна. Амарсанаа тэр захиаг хүлээн авч, гүн талархал илэрхийлж, хэзээ нэг цагт Оросын хилд орох хэрэг гарч магад тул хязгаарын харуулуудад саатуулалгүй хүлээн авах тухай заавар өгнө үү гэж хүссэн хариу өгчээ. Тэгээд 1756 оны эцсээр Оросын зүг өөрийн итгэлт зайсан Давааг элч болгон зарж, тусламж дэмжлэг үзүүлэх тухай асуудал тавиулахаар илгээсэн байна. Тэр зуурт Зүүнгарт тусгаар тогтнолын тэмцлийн гал дахин бадарчээ. 1756 оны эц сээр Ц оросын хан Галсандорж, Хойдын хан Баяр, зайсан Занагарбу, Ням нар цэргийн хамт босож, М анжийн цэргийг хэдэн удаа сүрхий цохижээ. Манжийн цэргийн жанжин Жаохуй цэргийнхээ үлдмэрийг авч зугтан гараад, 1757 оны 2 сард Үрүмчи хотод хүрэлцэн очжээ.

Тэргүүн хэсэг. М ан ж

Чин улс М онголыг байллан лагуулсан нь

Галсандорж манжийн цэргийг цохин устгаад, биеэ Зүүнгарын хаан -ргөмжлөхөөр ш ийдэж байж ээ. Гэтэл Занагарбу, Ням нар хаан ш ирээ 'улаацалдан, түүнийг барьж алжээ. 1757 оны 3-р сарын үед Амарсанаа нутагтаа буцан ирсэн юм. Гэвч Чмарсанаа, Занагарбу, Ням нар хүчээ нэгтгэн дайсантай тэмцсэнгүй, хэн чэн нь Манжийн эсрэг дан ганц өөрийн хүчээр тэмцэхээр шийдсэн байна. Манжийн төр энэ удаа хоёр замын их цэргийн жанжнаар Халхын Сайн ~:оён аймгийн туслах жанжин, М анжийн хааны хүргэн, эфү Цэрэнгийн хүү чин ван Ц энгүнжавыг томилж, Ж аохуйг түүний туслахаар тавиад, ьаруун м онголы н тусгаар тогтнолы н төлөө тэм ц л и й г цуслан дарж , Зүүнгарын газар нутгийг бүрмөсөн эзлэн авах үүрэг өгч, хөдөлгөсөн байна. 1757 оны 6-р сарын 30-нд Ш арбэл гэдэг газарт Амарсанаа өөрийн тугийн дор явсан 3000 цэргийн хамт Халхын урвагч ноён Цэнгүнжавын гүм гаруй цэрэгтэй учирч тулалджээ. Тулалдаан хагас сарын турш туйлын иирүүн үргэлжилсний дараа Амарсанаа дайсны давуу хүчинд автаж, 2500 гаруй цэргээ алуулж, хэдэн зуун цэргээ шархдуулж олзлуулаад цөөн хүний хамт Оросын зүг зугатан оджээ. Ш арбэлийн тулалдаан бол Зүүнгарын босогчдын зүгээс М анжтай хийсэн хамгийн сүүлчийн, шийдвэрлэх том тулалдаан байсан юм.

§4. Халх Монголд гарсан бослого хөдөлгөөн XVIII зууны тэргүүн хагасын сүүлч, ялангуяа тавин хэдэн оны үеэр Манжийн түрэмгийлэгчдийн зүгээс Зүүнгар хаант улсыг байлдан эзлэх аян дайныг бэлдэн явуулах лугаа уялдан, Ар Монголд М анжийн алба ширүүсэж, ард түмний байдал эрс доройтсоны эцэст төрөлх Баруун монголчуудын цусыг урсган, нийт Монголыг бүрмөсөн эзлэн авах зорилгоо биелүүлэхэд оролцуулахаар Халхын цэргийг дайчилж хөдөлгөсөн явдал тус орны ард түмний занал, хилэнгийн галыг оргилуулан бадруулж, тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл өрнөх нөхцөлүүдийг бүрдүүлсэн байна. Манжийн ноёрхлыг нийт Халхын ард түмэн төдийгүй, II богд Ж ивзундамба хутагт, Түш ээт хан Ямпилдорж, Засагт хан Балдир, С эц эн хан Манибадар, Сайн ноён Дэчинжав, Дамиран гүн зэрэг хамгийн нөлөө бүхий том ноёдууд ихэд дургуйцэн, битүү эсэргүүцэж, тусгаар тогтнолын тэмцэлд талархаж байв. Тэр ч байтугай тэд 11 Богдын ах шадар чин ван Ринчиндорж нарын зэрэг хүмүүсээр дамжуулан, Амарсанаа, Чингүнжав нартай холбоо барьж, тэдний үйл хэргийг нууц дэмжиж байсан бололтой байдаг. М анжийн төрийн зүгээс Халхын зарим ноёд тухайлбал, 1756 оны 4 сард чин ван Ринчиндоржийг Амарсанаагийн хэрэгт холбогдуулан барьж цаазаар аваачсан нь II Богд тэргүүтэй Халхын том язгууртнуудын занал хилэнг бадруулжээ. II Богд өөрийн нэг ахыг цаазаар авахуулсанд унтууцаж, "Дөрвөн аймаг хэлэлцээд, их түйвээн өднө” 1 гэж М анжийн эсрэг бослого хөдөлгөөн гаргахад бэлдүүлж эхлэсэн байна. М анж ийн төри й н эрх 1

Ж амбадорж. «Болор толь». 14-р дэв . тал 16.

М О Н ГО Л

УЛСЫ Н

ТҮҮХ.

IV БОТЬ

баригчид цочин хэлм эгдэж , II Богдыг аргадан ятган тайтгаруулахаар Жанжаа хутагтыг илгээж байжээ. Манжийн төрийн эрх баригсад ил, далд элдэв муу аргаар II Богдыг гартаа оруулж, бослогод шууд идэвхтэй оролцох бололцоог хааж чадсан боловч Халхын ард түмнийг тусгаар тогтнолынхоо төлөө зэвсэг барьж босохоос урьдчилан сэргийлж чадаагүй юм. 1756 оны 6-7 сарын үед М анжийн хааны зарлиг ёсоор, Зүүнгарын бослогын эсрэг хөдөлгөсөн их цэргийн нэгэн багийгтолгойлж явсан шадар ван Чингүнж ав дайны талбараас босож , цэргээ удирдан нутгийн зүг хөдөлгөсөн, мөн тэр үед Түшээт хан Ямпилдорж, Засагт хан Балдир, Сэцэн хан М анибадар, Сайн ноён Дэчинж ав, Дамиран гүн нарын зэрэг ноёд Манжийн албыг хаяж, тус тусын нутагт нэгэн зэрэг буцсанаар Халхын ард түмний тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл эхлэсэн юм. Чингүнжав зам зуур Улиастай орчим Халхын Цэвдэн бэйл, Дамиран гүн нартай чуулган нийлж, бослогын хэрэг хэлэлцэн, Улиастайн цэргийн хороонд хүн зарж, М анжийн эсрэг босохыг ятган, олон харуул, өртөөний цэрэгт зар тарааж, Манжийн харуул, өртөө, цэргийн албыг хаяж босохыг уриалжээ. Түүнээс гадна Халхын томхон ноёдод нууц бичиг илгээж, М анжийн ноёрхлоос даруй чөлөөлөгдөхийг уриалсан байна. Тэр уриа бичгийн дотор дурдсан нь: “ М анжийн хаан Өөлд монголчуудтай дайныг нөрж, цэргийн хэрэглэлд Халхчуудыг зовоон, мал зүйлийг дайчилж, зүйл зүйлээр зүдүүлж, бас Чингисийн угсааны ван Ринчиндоржийг яллан, хилсээр үхүүлсэн зэрэг учрыг гаргаж, даруй хүчийг хамтатган, Манжийн хаанаас салбал зохино. Хэрэв үүнийг дагахгүй бол цэргийн хүчээр Халхчуудыг хамгаалан авна” 1 гэжээ. Чингүнжав нийт Ар монгол даяар бослогын хүчийг нэгтгэж, тэмцлийн эрчий г нэмэгдүүлэх зорилгоор эн түрүүнд Халх даяар Ж ивзундам ба хутагтын нөлөө маш их бөгөөд мөн ч ахыгаа цаазаар авахуулж хохирсон зэрэг учир Манжид дургүйцэж, тусгаар тогтнолын тэмцлийн үйл хэрэгт талархаж байсныг харгалзан, түүнийг хөдөлгөөнд шууд нийлэн оролцохыг урьж, хэдэн удаа элч заржээ. Гэтэл II Богд тэр үед М анж нарын хатуу х ян ал тад о роод, х ааш аа ч хөдл ө х и й н нөхцөлгүй болж б ай сан тул шийдвэртэй хөдлөж, босогчидтой нийлэхээс болгоомжилж, анхны элчийг очиход тодорхой хариу өгсөнгүй, хоёр дахь элчийг очиход “ Би гэрээс гарсан хүн (гэлэн хүн -Н.И.). Их эзэн (манжийн хаан -Н.И.) бас бурхны (Буддын Н.И.) ёсыг маш хичээнгүйлмүй. Улс гэрээс (М анж ийн төрөөс -Н.И.) тэрсэлсүгэй хэм ээвээс, би хамигааш одмуй. Та маныг дагаж яв хэмээн эрүүдвээс би үхэх буй за”2 гэж хэлээд буцааж байжээ. Чингүнжав тусгаар тогтнолын хөдөлгөөнд оролцсон буюу талархсан ноёдыг оролцуулан, Халхын хамгийн нөлөө бүхий ноёдын чуулган хийж, манжаас салж тусгаар тогтносон улс байгуулах тухай хэлэлцүүлэн, тусгай шийдвэр гаргахыг зорьж байжээ. 1756 оны 10-р сарын 8-ны өдөр Түшээт хан Ямпилдорж, Засагт хан Балдир, С эцэн хан М анибадар, Сайн ноён Дэчинж ав, эфү чин ван Цэнгүнжав нарыг Их Хүрээний газар чуулган 1 2

152

Б.Буянчуулган. «Дөрвөн Ойрадын түүх». Өөлдийн Амарсанаа хааны бүлэг. У Т Н С . ГБС. тал 231. Бээжин, Төв архив. Тэнгэрийн тэтгэсний 21 оны 8 сарын 28-нд Агуй нарын айлтгасан айлтгал.

_ ____________________

Тэргүүн хэсэг. М анж Чин улс М онголыг байллан лагуулсан нь

ш . - ,< гэж урьжээ1. Ямпилдорж, Балдир, Манибадар, Дэчинжав нар бос[-■ н сэргийг талархаж, М анжийн албыг хаясан хүмүүс учир Хүрээнд ирж Ь 5- V : ан нийлэхээс буцахгүй байв. Гэвч Их Хүрээ II Богдын хамт нэгэнт P t i t m i H хатуу хяналтанд орж, чин ван Ц энгүнж ав М анж ийн талыг Г ютай баримталж байсан учир Их Хүрээнд чуулган нийлэх явдал бүтэхгүй Кш сон юм. Н өгөөтэйгүүр Ч ингүнж ав М онголы н тусгаар тогтнолы н тэм цэлд Ввслогын цэргийн хүч ш ийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж, өөрийн т гейн дор байсан бослогын гол хүчийг зузаатгах зорилгоор Хотгойд, Халх, ррианхай ноёдоос цэрэг гаргаж өгөхийг шаардаж байжээ. Гэтэл тэр ноёд ш .лнтай ш ийдвэртэй тэм цэхээс хулчийж, Ч ингүнж авт ц эрэг гаргаж *• -чөөс зайлсхийж байв. Гэвч Чингүнжавын шууд удирдлагын дор 2000­ — _эрэг цугларсан байна. 1756 оны зун, намраас эхлэн а йт Халхчууд Ч и н гү н ж авы н ■т ллгаар М анж ийн өртөө, хаГ >л. төмөр сүрэг болон цэргийн -* :ы г хаяж босчээ. Тэр тухай ^ л и а с т а й н ж ан ж н ы ай лтгалд тлсан нь: “Эдүгээ хулгай Чин_ -:жав цэргээс буцаж ирсэнд, г-:д ялт хүний үгээр харуул, -:т ө ө , төм өр м ал ч и н , албанд - ;• сан малчин хамаг юмыг цөм --•--1Д нутагтаа харьсан”2 гэжээ. Х эрэв Х алхчууд тий нхүү М лнжийн албыг хаяж босоход -\и р а г ч н о ёд, тай ж н ар ы н • гээс э сэр гү ү ц эл гар гавал , -лруй хүч х э р эгл э н зам аас аа зайлуулж байв. Өвөр, Туж зэрэг -ртөөний ардуудыг өртөө хаяж Гюсоход, захи рагч ноёд нь өшөөлөн саад хийхийг оролдож -:эргүүцэхэд, ардууд тэд н и й г 'лриад хүлж орхисон байна3. М ан ж и й н ө р тө ө , харуул, Чингүнжав л эр ги й н ал б ан д явж б ай сан Фдуудын олонхи нь зэр зэвсэг бүхий цэргүүд байсан учир тэдний албаа хаяж боссоны үр дүнд Халх даяар энд тэндгүй хэдэн арваас хэдэн зуун хүнтэй бослогын цэргийн багууд бий болжээ. -

Мөн архив. Тэнгэрийн тэтгэсний 21 оны 9 сарын 4-нд чин ван Цэнгүнжавын айлтгасан айлтгал. МУТТА. Тэнгэрийн тэтгэсний 21-р он. М анжийн үеийн шинэ дансалсан ф онд. 2-22-3. Бээжин. Төв архив. Тэнгэрийн тэтгэсний 21-р оны 8-р сарын 28-нд Агуй, Фүгин, Асхан нарын айлтгасан айлтгал.

153

М О Н ГО Л

ҮЛСЫ Н

ТҮҮХ.

IV воть

Бослогы н цэргийн том ж иж иг багууд М анж ийн дарангуй цэрэг, Хятадын шунахай худалдаачдын суусан хот суурингууд болон салангид тусгай явсан манж түшмэд, Хятад худалдаачид, урвамтгай монгол ноёдыг хайр найргүй довтлон цохиж байв. 1756 оны зун бослогын цэргийн нэг бэсрэгхэн баг Их хүрээний гаднаас дайрч, хэд хэдэн хятад пүүсийг довтолжээ. Богдын Ш анзудбын яамны түшмэд бослогын цэрэг хүрээнд ирснийг мэдмэгц түүний эсрэг тусгай хүмүүс гаргаж илгээжээ. Гэтэл бослогын цэргийн багийн хүчин бага байсан учир Их хүрээг бүрмөсөн эзлэн авах гэсэнгүй, харин тэнд байсан зарим худалдаачдыг довтлоод хотоос гарчээ. Шанзудбын яамны хүмүүс тэдний хойноос нэхэж очиход, урдаас нь нум сумаар харваж зугтуулсан байна. Мөн оны намар Гимпил, Ш идара, Ванжил нар тэргүүтэй бослогын цэргийн 300 гаруй хүн Орхоны сав газраас Хиагт хотыг эзлэн авахаар анги хуваан морджээ. Тэдний тэргүүн ангид зуугаад хүн, дараах ангид 200 гаруй хүн явжээ. Нутгийн ардуудыг Чингүнжавын “дэмий алдаршуулсан цуу үгэнд орж бүү хөдөлтүгэй” гэж ятгаж явсан нэг түшмэл Орхон, Ерөө голын бэлчирт цэргийн тэргүүн ангийнхантай учирч, хаачиж явааг нь асуусанд: “ Бид Хиагтыг идье (эзлэе -Н.И.) гэж явна. Газар газрын 300 хүн болно. Манай зарим хэсэг дараагаар ирж явна” 1 гэж байжээ. Үнэхээр 1756 оны 9 сарын дунд үеэр тэд Хиагт хотыг бүслэн байлджээ. Тэнд байсан манж, монгол цэрэг ноцтой эсэргүүцэл үзүүлж чадсангүй. Бослогын цэрэг хотыг эзлэж, дотор нь байсан мөлжимтгий худалдаачдыг довтлон, эд юмыг нь булаан авчээ. Зарим баримтаас үзэхэд, Чингүнжав Монгол дахь Манжийн ноёрхлын гол бэхлэлт цайз болох Улиастай хотын асуудлыг ихэд анхаарч, түүнийг дайсны гол хүчнээс тасалж цохих бодолтой байсан байна. Тэр зорилгоор, Ч ингүнж ав У лиастайн ц эргийн хороонд хүргэхээр тууж явсан манж ц эргийн морь, тэм ээг булаан аваачтугай гэж өөрийн хүмүүст тусгай даалгавар өгч явуулж байжээ2. Түүнчлэн 1756 оны намар бослогын цэргийн нэгэн баг дайсны хоёр цэргийг барьж аваад, Улиастай хотын цэргийн тоо хэд хичнээн болох ба Манжийн жанжин Хадахагийн цэрэг хэзээ ирэх тухай байцаан асууж байсан нь санамсаргүй хэрэг бишээ. Бослогы н цэргийн зарим анги, баг урьдын адил м анж ийн цэрэг, түш мэдийг үйлчлэн үлдсэн өртөө, харуулын цэргийг ч довтлон цохиж байжээ. 1757 онд Халхын өмнөд хэсэгт оршиж байсан Харчины өртөөнүүд болон Н ам ир-Ш аазгай, Гурваншар хоёрын хооронд байсан өртөөний цэргүүдийг довтлон цохижээ. Намир-Ш аазгай, Гурван шар хоёрын хооронд 700 гаруй цэрэг Манжид үйлчилсэн хэвээр үлдсэнд бослогын цэргийн нэг баг довтолж байлдаад, 170 хүнийг алж шархдуулсан байна. Ер нь тэр үеийн монголчуудын тусгаар тогтнолын тэмцэлд өртөөний асуудал багагүй чухал суурь эзлэж байсан юм. Өртөөний ард босож, Манжийн цэрэг, түшмэдийн унаа залгах сурвалж тасалдсанаар Зүүнгар^ Халхын 1

2 154

«Зүүнгарын бодлогын бичиг». Ж инхэнэ зохиол. 40-р дэвтэр. Мон зохиол. 36-р дэвтэр.

___________________

Тэргүүн хэсэг. М анж Чин улс М онголыг байллан лагуулсан нь

ард түм ний бослогы г дарах ц эрэг дайны үйлчилгээ саатан тасалдаж , Улиастай зэрэг манж цэргийн томоохон төвүүд гол хүчнээс тасарч ганцаарл.ан, босогчдын довтлон цохих болзлыг хангах ёстой байсан Манжийн зорилго тасалдсан юм. Халхын өртөөнүүдийн дотроос сая дурддаг Н амир-Ш аазгайн өртөө олон цэрэгтэй учир ихээхэн чухалд үзэгдэж байсан байна. Чухам тийм ч учраас бослогын цэрэг Намир-Ш аазгайн өртөөг довтолж байжээ. М онголын ард түмэн харь М анжийн түрэмгийлэгчид болон тэдний гар хөл болсон Халхын ноёдын эсрэг элдэв арга хэрэглэн, эрэлхэг зоригтой тэмцэж байв. Тухайн үед эрэгтэй, эмэггэй, хөгшин залуугүй мод шийдэм барьж дайсантай тэмцэж байв. 1756 оны 9-р сарын 4-ний үеэр Сэцэн хан аймгийн Халх гол орчмоор нутаглаж байсан Өөлд хоёр хошууны Ордос, Юндэн, Гомбо нарын зэрэг 23 хүн Халхын гүн Жамъянгийн хошууны туслах тайж Цэвдэн, хошуу захирах занги Бавуу нарын сүргийг уулгалан довтолж морь, үхрийг булаан авч оджээ. Хойноос нь ноёны нэхүүлүүд хөөж ирсэнд тэд тосон буудаж зугатуулаад нутагтаа хүрч иржээ. Маргааш нь тэдний эзгүйд буу зэвсэг бүхий хориод хүн нэхэж ирсэнд тус нутгийн «эр эм хүмүүс гарч мод, бялуу барьж угтан цохиод буу зэвсэг, унаа морийг нь хураан авч байж ээ1. Түүнчлэн 1757 оны 9-р сарын 22-ны өдөр Халхын С эцэн хан аймгийн Илдэн жонон вангийн харъяат Гурван нуур орчим нутгийн арваад хүн Хуучдын засаг Дашравданы хошууны туслан ялгагч тэргүүн зэрэг тайж Гүржавын адуун сүрэгт байсан цэргийн агтнаас 30 морь тасдан авч зугатан оджээ. Гүржав даруй зэвсэг бүхий 15 хүнээр нэхүүлсэн боловч адуугаа эргүүлэн авч чадсангүй, тэднийг очиход түрүүчийн арван хүн уг адууг үзээгүй, мэдэхгүй гэж буцаагаад, дараагаар нь хойноос нь хөөн очиж сэм довтлон зэр зэвсэг, унаа морийг булаан авчээ2. Бослогын цэргийн ангиуд тус оронд байсан Хятадын мөлжимтгий худалдаачин, мөнге хүүлэгч нарын эсрэг шийдвэртэй тэмцэж, энд тэндгүй тэднийг довтлон цохиж байжээ. 1756 оны 9 сарын 14-нд Дархан вангийн хошууны Хошингаа гэдэг газарт бослогын цэргийн зуу гаруй хүнтэй баг Долоннуураас ирсэн худалдаачдыг довтолж, эд бараа мал юмыг булаан авчээ3. Түш ээт хан аймгийн туслагч жанжныг хамаарсан гүн Л им лилдоржийн нэгэн албан бичигт: “ Гүн Дондогийн хошууны нутаг Байбалиг хэмээх газраа худалдаалах Ү К ай-чийн эд бараа, малыг мөн хошууны туслагч Жагваа, дарга Баян нар хоёр зуу гаруй хүмүүсийн хамтаар ирж довтлов”4 гэсэн байна. Цэнгүн засгийн хошуунд бослогын цэргийн томхон ангиуд мөлжимтгий худалдаачдыг довтлох явдал тун их гарчээ. Тэр нутагт худалдаа хийж байсан хятадуудаас “Монгол хулгай хэд хэдэн зуу илүү хүн ирж, эд бараа малыг цөм дээрэмдэн булаан аваачив”5 гэж мэдүүлсэн нь

4 3

МУТТА. Хотгойдын н оён Чингүнжавын намтарт холбогдох материалын хавтас. “Ө өлдийн хоёр хошууны ардын бослогын тухай бүлэг”. М өн архив. М анжийн үеийн ш инэ дансласан ф онд. 3-24-23. М өн архи в. Х о т го й д ы н ван Ч и н гүн ж авы н н ам тар т х о л б о г д о х м атер и ал ы н хавтас. “Чингүнжавын уриалгаар Халхын ард олноос Хятадын худалдаачдыг довтолсон тухай” зүйл. М өн архи в. Х о т го й д ы н ван Ч и н гүн ж ав ы н н ам тар т х о л б о г д о х м атер и ал ы н хавтас. “Чингүнжавын уриалгаар Халхын ард олноос хятадын худалдаачдыг довтолсон тухай” зүйл. М өн архив. М анжийн үеийн ш инэ дансласан ф онд. 3-24-54.

155

М О Н ГО Л

У Л С Ы Н ТҮҮХ.

IV

БОТЬ

цөөнгүй ажээ. Зэвсэглэн боссон ардууд худалдаачдыг чухам хятад хүн болохын нь хувьд довтолж байсан биш, гагцхүү хариас ирж дарлан мөлжиж байсан учраас тэгж байсан юм. Э нэ нь хятады н м өлж им тгий худалдаачды г довтлохын зэрэгц ээгээр тэдэнд туслаж хамт явсан монголчуудыг мөн ялгаагүй цохиж байснаас тодорхой байна. Тэр үед шууд зэвсэг барин босолгүй, орон нутагт үлдсэн ардууд ч зүгээр суусангүй, хамаг малаа аваад ууланд гарч бүгэх буюу эсхүл алс хол дүрвэн нүүж байжээ. Тэнгэрийг тэтгэсэн хаан нэгэн зарлигийнхаа дотор: “Урвасан хулгай Чингүнжав өдөөн хатгаж үймүүлэх учир аймаг бүрт бэлчээр нутгаа орхиж алс хол газар нүүн одогсод гарсан бөгөөд эдүгээ тэдний хуучин нутагт орхигдсон бэлчээр газар олон буй” 1 хэмээж байжээ. 1758 онд Халхын ардууд харуулын цэргийг довтлон цохих явдал өргөн дэлгэрсэн үзэгдэл болжээ. 1758 оны 4 сарын нэгний зарлигт дурдсанчлан, Халхын Сайн ноён аймгийн ардууд харуулын манж, хятад цэргийг буудан алж, тэдний хэрэглэж явсан зэр зэвсэг, тэмээ хөсгийг авч одож байж ээ2. Мөн оны 10 сард босогчид Агарын зэрэг харуулыг довтолж, цэргүүдийн заримыг алж шархдуулаад, морь, тэмээг авч одсон байна3. Ийнхүү бослого үндсэндээ 1758 оныг хүртэл тасралтгүй үргэлжилсэн байна.

§5. Бослого дарагдсан нь, түүний шинж чанар, ач холбогдол Ш арбэлий н тулалдаанд бослогы н цэргийн гол хүчин цохигдож , бослогын удирдагч Амарсанаа гадагш зугадан гарсан нь Баруун монголын ард түмний тусгаар тогтнолын тэмцлийн цаашдын хувь заяанд ноцтой нөлөөлсөн юм. Бослогын цэргийн ангиуд, гол хүчин төвлөрсөн цэргийн удирдлагагүй болж, дан дангаар толгой мэдэн дайсантай тэмцэх болсон байна. Ш арбэлийн тулалдааны дараа үлдсэн цэргийн ангиуд дотроос хамгийн хүчтэй нь Занагарбу, Ням нарын цэрэг байв. Занагарбу, Ням хоёр нэг үе хоорондоо эрх булаалдан байлдаж эхэлсэн боловч дараа нь дайсны эсрэг хүчийг нэгтгэн тэмцжээ. 1757 оны 7-р сарын 24-ний өдөр М анжийн жанжин Миншүй нар Эвтэй даваа гэдэг газар Занагарбу, Ням нарын цэрэгтэй учирч байлджээ. Занагарбу, Ням нарын цэрэг 1000 гаруй хүн шивээлэн байлдсан боловч Манж нарт цохигдон зугтжээ. Миншүй нар тэднийг нэхэн байлдаж, Эрээн хавиргын Улиастай голын орчим гүйцэн очсонд, Занагарбу, Ням нарын цэрэг хад асга, бартаа бэрх чухал газруудыг эзлэж, их буу жагсаан бэлдэж, дайсныг тосон байлджээ. Ш өнө нь дайсны цэрэг давшиж хүчлэн байлдах гэтэл Занагарбу, Ням нарын цэрэг нэгэнт бүслэлтээс гарч одсон 1 2 3

156

«М анжийн үнэн магад хууль». 540-р дэвтэр. «Зүүнгарын бодлогын бичиг». Ж инхэнэ зохиол. 51-р дэвтэр. М өн зохиол. 62-р дэвтэр.

___________________

Тэргүүн хэсэг. М ан ж Чин үлс М онголыг байллан лагуулсан нь

Зайжээ. Д айсны цэрэг хөөж байлдсанд, Занагарбу, Ням нарын цэрэг -лагдаж, Занагарбу алагдаад, Ням баригджээ. Бослогын цэргийн зарим анги баг 1758 оны эцэс шахтал дайсны эсрэг тулан тэм цсээр байжээ. 1758 оны 4-р сард Манжийн жанжин Жаохуйн айлтгасан зүйлээс үзвэл, Амарсанаагийн хамт боссон Абагас, Хатан нарын .аръяат босогчдоос үлдсэн 70 гаруй өрх айлын хүн ард цөм их буу тэргүүтэй галт зэвсэгээр зэвсэглэж, өндөр уул, нягт шугуйд шурган орж, шивээлэн оайлдаж байгаад дарагдсан байна. Түүнээс гадна дайны хөлд нутаг орон нэрвэгдэж , бослогын хэрэг мжилтгүй болохын хамт Зүүнгарын зарим ноёд албатын хамт гадаад улс оронд хальж гарч байжээ. Торгуудын Ш эйрэн ноён 1758 оны үед 100 гаруй мянган албат ардын хамт Ижил мөрний Торгууд нартай нийлэхээр Оросын зуг нүүж оджээ. Түүний хамт нүүж чадаагүй үлдсэн Торгууд нар 1758 оны туршид уул шугуйд бүгэн нуугдаж, Манжийн цэрэгтэй тэмцжээ. Гэвч М ан ж и й н ц э р эг б о сл о гы н ц э р ги й н ан ги , багууды г ганц ганцааранг нь дувуулан цохисоор удалгүй Баруун М онголын тусгаар тогтнолын зэвсэгт тэмцлийг үндсэнд нь дарсан байна. М анжийн төрийн гол зорилго бол бослогыг үндсэнд нь дараад зогсох биш, харин бослогын бүх цэрэг, Баруун монголын бүх хүн ардыг хүйс тэмтрэн хядаад, газар орныг бүрмөсөн эзлэн авах явдал байжээ. Тэнгэрийг тэтгэсэн хаан сүүлчийн удаа Зүүнгарт цэрэг оруулахдаа, бослогын цэрэг болон ер Баруун монголын хүн ардыг цөмийг хүйс тэмтрэн хядаж устгах тушаал өгсөн байна. Тухайлбал, “Энэ удаа цэрэг орох нь тусгайлан олон Өөлд хулгайг хядаж сөнөөлгөхийн тул буюу” 1 “хулгай нарыг барих, хядах учир цэрэг авч чадах чинээгээр нэгжин хядвал зохино... Ойр дотны махчин нарыг хамтаар хядтугай. Хулгайг нэг хэмээн бүү үлдээ”2 гэж байжээ. Үүнд Манжийн хаан хулгай, махчин гэж зөвхөн бослогын цэргийг хэлсэн биш, Өөлд нар н э гэн т м ахчин болсон (бослогод ор о л ц со н - Н .И .) Ъ гэдэг нэрийдлээр нийт Баруун монголын ард түмнийг хүйс тэмтрэн хядах гэсэн хэрэг байжээ. М анж ийн ц эрэг өөрийн хааны зарлиг ёсоор, 1757-1758 оны турш Зүүнгарын нутгийн уул, тал, шугуй хөвчийг өдөр ш өнөгүй ш үүрдэн нэгж иж , Өөлд монголчуудыг хэдэн зуу буюу м янгаар нь хядаж байв. Тэнгэрийг тэтгэсэн хааны 1757 оны 10-р сарын нэгний зарлигаас үзвэл, Манж цэргийн жанжин, мэйрэний занги Айлунгаа нар 1000 илүү босогчдыг хядаж устгасан гэж мэдээлж байжээ. Өөр нэгэн жанжин нь Ж аргалангийн цэргийн хорооноос Үрүмч хүртэлх газрын махчин хулгай нарыг цөм нэгжин алсан гэж айлтгаж байжээ. М анжийн цэрэг Баруун монголын хүн ардыг тийнхүү эр, эм, хөгш ин, залуу, хүүхэд нялхас гэж ялгалгүй дайралдсан бүгдийг нэгд нэггүй хүйс тэм тр эн хядаж байв. 1758 онд М анж и йн түрэмгийлэгчид Баруун Монголын хүн амын дийлэнх олныг хядаж устгаад, Тэнгэрийг тэтгэсэн хааны “ Богд сургаалт”. «Зүүнгарын бодлогын бичиг». Ж и нхэнэ зохиол. 48-р дэвтэр. Мөн тэнд.

157

М О Н ГО Л

УЛСЫ Н

ТҮҮХ.

IV БОТЬ

бослогыг дарж, газар нутгийг эзлэн авч нэгэнт амжсан байна. Манж нар бас Халхын тусгаар тогтнолын тэмцлийг хамгийн харгис хэрцгийгээр дарсан билээ. Чин ван Цэнгүнжавыг Улиастайн жанжнаар то м и л ж , Ч и н гү н ж авы г даруй барих, б ослогы г дарах д аал гав ар өгч хөдөлгөсөн, Хөх хотоос 2000 цэрэг гаргаж, Халхын эсрэг мордуулсан байна. Нөгөөтэйгүүр 1756 оны 10 сарын үеэс Ж анжаа хутагтыг Халхад ирүүлж, Орхон, Тамирын бэлчирт Живзундамба хутагттай хамтран Халхын ноёдын чуулган хийлгэж , Ч ингүнж авы г барих, бослогы г дарах тухай асуудал хэлэлцүүлжээ. 1756 оны 11-р сарын үеэр Улиастайн жанжин Цэнгүнжав хэдэн мянган цэрэг авч, Хотгойдын зүг дайран оржээ. Тэр үед Чингүнжавын тугийн дор байсан бослогын гол хүчин маш хүнд байдалд ороод байжээ. Бослогод урьд нийлсэн олонхи ноёд М анжийн цэрэг ирж явааг сонсоод сочин айж, тус тусын цэргийг авч салж одсон учир Чингүнжавын цэргийн тоо ихээхэн дөөрөөд байжээ. Чингүнжав Манжийн цэргийн эсрэг шууд тулах хүчингүй болж, даруй Ш ишгид голын зүг ухарчээ. Гэтэл бас нэг хэсэг ноёд цэргээ авч буцахаар завдсанд, 1756 оны 12-р сарын 13-14-ний өдөр Чингүнжав тэднийг цохижээ. Түүний дараа Чингүнжав үлдсэн 100-аад цэргийн хамт Оросын зүг зугатаж, 1757 оны эхээр Монгол-Оросын хилд шахан очжээ. М анжийн төр Чингүнжавын эсрэг их цэрэг хөдөлгөхийн хажуугаар Хутуринга, Дорж тэргүүтэй залхаан цээрлүүлэх цэргийн ангийг Их хүрээнд ирүүлж, улмаар орон нутагт тархсан бослогын цэргийн ангиудыг цувруулан цохиулж, бослогод оролцсон хүмүүсийг бариулж, элдэв янзаар тарчилган зовоож , цаазаар авахуулаад, толгойг нь олны явах газар модон ш онд өлгүүлж,нийтийг айлган сүрдүүлэх аймшигт үзмэр болгох зэргээр харгислан байж, Халхын ард түмний тусгаар тогтнолын тэм цлийг цуслан дарсан байна. Зүүнгар, Халхын ард түм ний тусгаар тогтнолы н зэвсэгт тэм цэл дарагдаж байх үед Амарсанаа Орост очиж тусламж гуйж байгаад, 1757 оны 9-р сарын 21-ний өдөр цэцэг өвчнөөр нас барсан, Чингүнжав Оросын зүг зугатан яваад М анжийн цэрэгт баригдаж, Бээжинд гэр бүл, эхнэр хүүхдийн хамт хүргэгдэн, 1757 оны 3-р сарын 11-ний өдөр цаазаар авагдсан байна. Түүнээс гадна 1757-58 оны үест II Богд болон Түшээт хан Ямпилдорж, Засагт хан Балдир, Сэцэн хан Манибадар нарыг манж нар сэм хорлож алаад, Дамиран гүн нарын бусад ноёдыг барьж цаазаар аваачсан байна. Энэ бүхэн нь зөвхөн 1757-1758 оны хөдөлгөөнийг дараад зогссонгүй, Халхын ард түмнийг дахин босох бололцоог хааж, Монголын ард түмний тусгаар тогтнолын тэмцлийн үр хөрөнгийг таслан үгүй хийх гэсэн зорилго байжээ. М онголын ард түмний 1755-1758 оны тусгаар тогтнолын зэвсэгттэмцэл хэдийгээр дарагдаж, түүний удирдагч А марсанаа, Чингүнж ав нар амь үрэгдсэн боловч монголчууд тэр их тэмцэл, түүний удирдагч нарыг хэзээ ч марталгүй үргэлж дурсан дуулсаар ирсэн юм. Монголчууд Амарсанаа, Чингүнж ав нарт харь М анж ийн харгис ноёрхлын эсрэг зүрх зоригтой тэмцсэн эрэлхэг баатрууд гэж магтан дуулахын хамт тэднийг асар удалгүй 158

___________________

Тэргүүн хэсэг. М ан ж

Чин улс М онголыг байллан лагуулсан нь

--хин гарч ирээд М анжийн талхидалыг түлхэн унагаж, ард түмнээ авран - -ргаана гэж мөрөөдөн, зөгнөж ярьдаг байжээ. Амарсанаагийн тухай нэгэн домог ярианд, түүнийг ширүүн тулалдаанд -Айснаа дарж хүч хүрэлгүй Монгол нутгаасаа гарч, Оросын зүг тусламж гуйхаар одсон бөгөөд явахынхаа өмнө тал нутаг, уул, ус ард түмэндээ дахин :уцаж ирнэ гэж тангарагласан юм гэсэн байна. А м арсан аа, Ч и нгүн ж ав нары н х эр эгл эж б ай сан зари м зүй ли й г юнголчууд энхрийлж хайрлан, нарийн нандин хадгалсаар иржээ. Манай • лсын Төв музейн М анжийн үеийн үзмэрт Амарсанаагийн цэцэн хавсарга -эртэй нэг буу байдаг. Тэр буу уг нь тус улсын баруун хязгаарт Ойрадуудын унд тахигдан хадгалагдаж байсныг музейд шилжүүлэн өгчээ. Түүнчлэн vзгод, настангуудын яриагаар бол саяхан болтол Ховдын Мянгадын дацан ~ээр Чингүнжавын сангийн бойпир, харанга, туг гурав тахигдаж байсан эилээ. Бас Биш рэлт вангийн хүрээнд түүний хэрэглэж байсан тогоо, их .ар туг хоёр байсан гэнэ. Энэ тухай Халх нар ярихдаа, Бишрэлт вангийн ■.ошуунд шадар вангийн хэрэглэж явсан сүлд туг нууц хадгалагдаж байдаг 'өгөөд Манжаас чөлөөлөгдөх цаг болмогц ил гарч мандана гэдэг байж ээ1. Энэ бүхэн нь Амарсанаа, Чингүнжав нар шиг баатар эрс төрж, тэдний :лдээсэн тэмцлийн тугийг барьж босоод, харь М анжийн харгис ноёрхлыг түлхэн унагаж, эх орныхоо төрийн тусгаар тогтнолыг сэргээн мандуулж, ард түмнээ авран жаргуулаасай гэж Монголын ард түмэн хүсэн мөрөөдөж оайсныг гэрчилж байна. Монголчуудын 1755-1758 оны хөдөлгөөн бол манж ийн талхидалын эсрэг хандсан тусгаар тогтнолы н зэвсэгт тэм ц эл , том бослого байв. Амарсанаа, Чингүнжав нар эх орноо М анжийн талхидалаас чөлөөлж, өөрийн нийслэл, өөрийн цэрэг мөн өөрийн албан татварын журамтай тусгаар тогтносон Монгол улсыг сэргээн мандуулахаар зорьж байжээ. Энэ нь М онголын ард түмний 1755-1758 оны туршид явуулсан их тэмцлийн гол зорилго болж байв. 1755-1758 оны хөдөлгөөн Монголын нийгмийн бүх давхаргыгхамарсан бөгөөд жирийн ард, дорд лам болон нилээд олон ноёд түүнд оролцжээ. Гэвч тэдгээр ноёдын олонхи нь тууштай тэмцэгч байсангүй, шийдвэрлэх чухал үед гуйван дайвж, зарим нь шууд урван дайсны талд орж байжээ. Харин ж ирийн олон бослогын ж инхэнэ хөдөлгөх хүчин болж, тууштай тэмцэгч байжээ. Тийм учир тэр үеийн албан бичигт: «Гагцхүү ядуу ард олон тул хоршоолж, газар газарт илэрхий булааж дээрэмдэн, хулгай болж (бослогод бололцон -Н.И.) явах нь маш үлэмж» гэсэн байдаг2. Босогчид М анжийн цэрэг, өртөө харуулын албыг хаях, зарим өртөө, харуул болон хятад худалдаачдыг довтлон цохих хий гээд М анж ийн цэрэгтэй шууд тулалдан байлдах зэрэг тэмцлийн арга хэлбэрийг хэрэглэж байжээ. Тэгэхдээ Баруун Монголд дайсны цэрэгтэй шууд тулалдан байлдах Г.П.Потанин. «Очерки Северо-западной Монголии». Вып. II. СПб., 1881. стр. 229. Бээжин. Төв архив. Т энгэрийг тэтгэсний 21-р оны 8-р сарын 11-нд Н амжилын айлтгасан айлтгал.

159

МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. IV БОТЬ

арга, Халхад М анж ийн албыг хаяж босох, өртөө харуул, худалдаачдыг довтлон цохих явдал тус тус голлон зонхилж байжээ. Түүнээс гадна Баруун Монгол, Халхын аль алинд нутгийн ардууд мал юмаа авч, уул мод ихтэй, бөглүү зэлүүд газар зайлан одох, нутаг ус шилжиж, гадагш нүүн гарах нь тэмцлийн нэг өвөрмөц хэлбэр болж байжээ. Бослогын удирдлага үндсэндээ том, жижиг ноёдын гарт байв. Гэвч орон нутаг дахь босогчдын зарим анги, багийг малчид толгойлж байжээ. Х иагт хоты г э з э л с э н бослогы н ц э р ги й н Г им пил, Ш идра, В анж ил, зэргэлдээх хошууны ноёдын хөрөнгийг довтолсон босогчдын толгойлогч Ордос, Ю ндэн, Гомбо нар жирийн малчин байжээ. Б ослогы н удирдагч А м арсанаа, Чингүнж ав нар н и йгм и йн гарал хамаарлын хувьд нөлөө бүхий томхон ноёд байв. А м ар сан аа бол X V III зууны дунд үеийн Зүүнгар улсын хамгийн нөлөө бүхий язгууртнуудын нэг юм. Тэр Манжийн цэргийн хүчийг ашиглан, өрсөлдөгч этгээдээ Зүүнгар улсын хаан ш ирээнээс зайлуулж, ширээг нь эзлэн авах гэжээ. Гэтэл хэрэг явдал санасны эсрэг чиглэлээр эргэж, Амарсанаа манж нарыг ашиглаж чадсангүй, харин манж нар түрэм гий бодлогоо биелүүлэхэд түүнийг чадамгай аш иглаж ээ. Э нэ бол А марсанаагийн гаргасан ноцтой алдаа, түүний үйлдсэн харгис явдал мөн. Гэвч Амарсанаа удалгүй өөрийн хийсэн осол эндэгдлийг ойлгож, маллагдсанаа мэдмэгц Манжийн эсрэг эргэлтгүй хандаж, эх орныхоо тусгаар тогтнолын тэмцлийг толгойлон босоод, харийн дайсан болон уравсан ноёдын эсрэг баатарлаг тэмцсэн байна. Дайсны давуу хүчинд цохигдон дарагдсаны дараа ч гэсэн зориг мохож санаагаар унан өөрийн орны тусгаар тогтнолын төлөө тэмцэлд итгэл алдсангүй, зэргэлдээх хөрш Орос улсад очиж, тусламж гуйж байгаад нас барсан юм. Чухам ийм учир Амарсанааг эцсийн эцэст эх орныхоо тусгаар тогтнолын төлөө эрэлхэг цогтой тэмцсэн эх оронч баатар байсан гэж үзнэ. Чингүнжав нь угаас М анжийн талхидалыг дургүйцэж, алба ажилд нь огтхон ч идэвхтэй зүтгэдэггүй, харин байнга битүүгээр эсэргүүцэж байдаг дэвш илттэй хүн байсан бөгөөд цаашдаа нийт Ар монгол, Халхын ард түм ний г толгойлон босож тусгаар тогтносон М онгол улсы г сэргээн мандуулахын төлөө М анжийн ноёрхлын эсрэг цусны эцсийн дуслыг хүртэл зүрх зоригтой тууштай тэмцсэн жинхэнэ эх оронч баатар мөн. Монголын ард түмний 1755-1758 оны тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл дарагдсан гол ш алтгаан нь тус оронд ноёлж байсан улс төрийн тархай бутархай байдлын гүнд оршиж байжээ. Улс төрийн бутралын учир бослого эмх замбараагүй дарвин дэгдэх ш инж тэй эхэлж, цаашдаа мөн нэгдмэл зо х и о н б ай гу у лалт, т ө в л ө р сө н уд и р л агагү й , у р сгалы н байдалтай үргэлжилсэн нь түүний дарагдахын нэг гол шалтгаан болжээ. Бослого дарагдсан нөгөө нэг шалтгаан нь бослогын удирдагч ноёд, тайж нар эв нэгдэлгүй, зарим үед шууд хоорондоо байлдахад хүрч байсанд оршино. Гуравдахь шалтгаан нь нөлөө бүхий ноёд урваж манж нарт тусалсан явдал болно. М анжийн цэргийн зэвсэг хурц, зохион байгуулалт нарийн чанд, босогчдын зэвсэг дорой, удирдагч нар нь ухран тусаж, хориглон хамгаалах 160

Тэргүүн хэсэг. М анж

Чин улс Монголыг байллан лагуулсан нь

тактикийг голлон барим талсан явдал хөдөлгөөн дарагдахы н н эрм ээс нөхцөл болсон юм. 1755-1758 оны тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл тийнхүү дарагдаж, монголчууд Манж чин улсын ноёрхлыг түлхэн унагаж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулах гэсэн оролдлого дарагдаж бүтэмжгүй болсон нь Монгол орныг туйлын хүнд байдалд оруулж, түүний цаашдын хөгжилд хортой нөлөө үзүүлсэн юм. 1755-1758 оны хөдөлгөөнийг дарснаар манж нар монголчуудын дундаас тусгаар тогтнолоо хамгаалж үлдсэн сүүлчийн ганц улс болох Зүүнгарын хаант улсыг мөхөөж, нийт Монгол орныг эрхшээлдээ оруулж эзлэн авах зорилтыг биелүүлж, Монгол орон бүхэлдээ Манж чин улсад эзлэгдсэн байна. Гэвч монголчуудын 1755-1758 оны тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл тус орны түүхэн хөгжилд ул мөр үлдээлгүй, талаар өнгөрсөн биш, харин М анжийн түрэмгийлэгчдэд хатуу цохилт өгч, М онголын ард түмнийг тэмцлийн туршлагаар баяжуулж, зоригжуулсан юм. Бослого дарагдаж Зүүнгарын хүн амын ихэнх нь хядагдаж, зарим нь Орост зугадаж гарсны дараа үлдсэн цөөн тооны монголчуудыг Манж нар Дөрвөн ойрадын хагас нутгийн хамт Халхын өрнө захын Ховд хотын харьяалалд захируулж ээ. М анж нар Ховд хотод тусгай ж анж ин сайд суулгаж, Ховдын харьяа хуучин, ш инэ нутаг, хүн амыг нэгтгэн, 1762 онд Х овды н х язгаар ы г эм хлэн байгуулж , түүни йг У ли астай н ж ан ж и н д захируулсан байна.

М А Н Ж И Й Н ЭРХШ ЭЭЛИЙН ҮЕИ И Н м о н г о л Нэгдүгээр бүлэг

ЗАСАГ 3АХ1/1РГАА, НИЙГМИЙН БҮТЭЦ, АЖ АХУЙ, АПБА ТАТВАР §1. Засаг захиргаа Монгол дахь Манжийн засаг захиргааны тогтолцоо бүрэлдсэн нь. XVII зууны гучаад оноос Манж нар Монголыг байлдан дагуулах үе шаттай үйл ажиллагаагаа эхлэн, Өвөр, Ар, Баруун Монголыг дайлан дагуулсаар, XVIII зууны дунд үед Монгол орныг бүхэлд нь эзлэн авчээ. М анжийн төрөөс Монгол орны хэсэг бүрийг эзлэн авмагц тухайн газар орны г б ар и м тл ан захирах ёс ж урм ы г хам тад нь то гто о н явуулсаар монголчуудыг бүхэлд нь эзл эн дуусахад М анж ийн ноёрхолы н засаг захиргааны систем үндсэндээ бүрэлдэн тогтож гүйцсэн байна. Манжийн ноёрхолын үед Монголыг захирах дээд эзэн нь М анжийн хаан байж, М онголын эрх барьж байсан ноёдыг түшмэгээ болгон, тэдэнд цалин пүнлүү олгох, хэргэм зэрэг шагнах, угсаа залгамжлах, тушаалаас огцруулах, засаг захи ргааны өөр ч лө л т хийх, ш и н э эр хош уу, айм аг байгуулах, нутгийн хил зааг тогтоох, цаазаар авах зэргээр Монголын дээд эрхийг барьж байв. М анжийн хааны Монголыг баримтлан захирах бодлогыг боловсруулж, газар дээр нь хэрэгжүүлэх ажлыг хянаж байдаг гол байгууллага бол Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яам юм. Уг яам нь Бээжин хотод төвлөн өөри й н т ө л ө ө н и й этгээд ү ү д ээр дам ж уулан у дирдлагы н бодлогоо хэрэгжүүлж байжээ. ГМТЗЯЯ-ны гол үүрэг, зорилго нь Манж Чин улсын зүгээс Монгол, Хотон, Түвэд зэрэг цөөн тоот үндэстнийг эрхш ээлдээ барьж байх явдал байв. 1626 онд Хорчин, 1627 онд Найман, 1628 онд Баарин, Харчин, 1629

М онгол

УЛСЫН ТҮҮХ. IV воть

онд Авга, Түмэд, 1631 онд Ар Хорчиноор тэргүүлсэн нЗлээд аймаг Манжид даган орсон билээ. Үүнтэй уялдуулан Манжийн эрх баригсад 1631 оны 7-р сард түшмэлийн, сангийн, ёслолын, цэргийн, шүүхийн, үйлдэх ёслолын хэмээх зургаан яам байгуулж яам бүрт М онголын асуудлыг тусгайлан хариуцдаг хүнтэй болгов. 1636 онд Өвөр М онголыг эзлэ-н авсны дараа Дээд эрдэмт хаанаас Монгол Засгийг Эрхлэгч яам гэгчийг байгуулж М онголын олон аймаг, хошуу, засгийн хэргийг захируулжээ. 1638 онд Монгол Засгийг Эрхлэгч яамыг Гадаад Монголын Төрийг Засах Явдлын яам болгон ергөтгөн өөрчлөв. ГМТЗЯЯ-ыг засаг эрхлэгч сайд удирдаж байв. Анхны засаг эрхлэгч сайд нь Бороо гэдэг монгол хүн байсан бөгөөд тус яамны баруун, зүүн жигүүрийг Цэрэн, Никан нар удирдаж байв. 1644 онд манж нар Мин улсыг эзэлсний дараа угяамыг өргөтгөн, хүний тоог нэмэгдүүлсэн төдийгүй засаг эрхлэгч сайдыг Эрхин сайд хэмээх болов. 1662 оны үеэс ГМТЗЯЯ-ны байр суурийг өндөржүүлэн, эрх хэмжээг нь бусад 6 яамтай адил болгон, 4 хэлтэстэй байгуулав. Уг дөрвөн хэлтэс нь Зүтгэлийг тэмдэглэх, Зочныг зочлох, Хол дахиныг номхотгох, Ял шүүх хэмээх нэртэй байжээ. Манжийн төрөөс тийнхүү засаг захиргааны өөрчлөлтийг ойр ойрхон хийж байсан нь тэдний байлдан дагуулалттай холбоотой бөгөөд ш инэ газар орныг эзлээд, тухайн улс оронд өөрчлөлт хийхтэй нь уялдаатай юм. Зүүнгар хаант улсыг байлдан эзлэх ажлын бэлтгэлтэй холбогдуулан, уг яамыг 1699 онд умард, өмнөд хоёр хэлтэстэй болгон хувааж өргөтгөжээ. Засгийн дансыг ариутгах хэлтэс нь дотоод засаг Монгол буюу Өвөр Монголын 24 аймаг, хол дахиныг номхотгох хэлтэс нь Гадаад засаг Монгол буюу Халх, Ховд, Ш инж ааны торгууд, Хөх нуур, А лш аа, Э знээги йн монголчуудын хэргүүдийг тусгайлан хариуцахаар болжээ. Харъяат аймгийг даасан Ариутгах хэлтэс нь Гадаад Монголын хэргийг давхар хариуцахаас гадна Цахар, Барга, Өөлд, Захчин, Мянгад, Урианхай, Дамын монголчуудын хэрэг явдлыг хянах үүрэгтэй байв. Тохижуулан ариутгах хэлтэс нь Хотон аймгийн асуудлыг эрхэлж, хилийн цаана буй Хасаг, Бүрүүд (Киргиз - С.Ц.) зэргийн алба барих болон жилийн жасааны асуудлыг тус тус хариуцаж байв. М ан ж и й н төр нь м онголчууды г б ари м тлан захи рахдаа, Гадаад М онголын Төрийг Засах Явдлын Яамны хууль зүйлийн бичиг, Монгол цаазын бичгийг голлон баримталж байсан бөгөөд орон нутгийн онцлогийг харгалзан, Халх журам мэтийн хуулиудыг бас хэрэглэж байв. Манжийн төрийн засаг захиргааны зохион байгуулалт нь цоо шинээр буй болсон бус, М онголын төрийн цэрэг-иргэний хосолсон уламжлалт хэлбэрийг ашигласан юм. М анжийн төр Монголыг баримтлан захирах бодлогоо хэрэгжүүлэхдээ, шаардлагатай гэж үзсэн газруудад өөрийн төлөөний сайд, жанжин нарыг томилон суулгаж, тухайн газар орныг захируулдаг байв. М анжийн үеийн М онголын засаг захиргааны нэгжүүд нь аймгийн 164

_____________________________

Лэл хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

чуулган, аймаг, хошуу, сум, отог байв. М анжийн төрөөс тухайн газар оронд томилогдсон төлөөний сайд, *:анжны шууд удирдлагын дор аймгуудын чуулган даргын газар ажиллаж эайв. Чуулган нь тухайн аймгийн хошууны үйл ажиллагааг хянаж байх үүрэгтэй бөгөөд чуулган бүрд чуулган дарга 1, дэд даргад тухайн чуулганд •амрагдах газар нутгийн их, багаас хамаарч 2-3 хүнийг тавьж байв. Манжийн _өрөөс монголчуудыг хошуу, сумын зохион байгуулалтад оруулахдаа, тухайн нутаг орны онцлог, Манжийн түрэмгийллийг хир зэрэг эсэргүүцэн тэмцсэн, дэмжсэн болон талархан дагаар орсон зэргээс хамааран, засаг ноёнтой хошуу, засаг ноёнгүй, бүгдийн даргатай хошуу гэх мэт ялгавартай Золгосон юм. Чин улсьгн үед бүх Монголын хошууг гадаад, дотоод Монгол гэж ялгаварлан нэрлэж байв. Өвөр Монголын хошуу засгийг дотоод засаг, Халхын засаг хошуу, Ховдын засаг хошуу, Илийн жанжинд харъяалагдах засаг хошуу, Хөхнуурын засаг хошуу болон Эзнээ, Алшааг гадаад засаг Монгол гэж байв. Д ээрх хошуу, чуулгантай адилгүй Цахар, Өөлд, Захчин, М янгад, Урианхай, Барга, Түвэдийн Дам дахь Монголыг дотоод гэж ялган дуудах явдал бас байв. Засаг хошууг угсаа залгамжилсан ноён Манжийн хуулинд заагдсан эрх хэмжээний дотор захирах бөгөөд тамгын газрын тусламжтай ажил хэргээ явуулах ба тамгьгн газарт туслах түшмэл, захирагч, мэйрэн, залан зэрэг хүн ажилладаг, тэднийг сонгох дөрвөн тушаалтан гэдэг байв. Тэдгээр хошууны түшмэдийг туслах түшмэл толгойлох боловч тэд цөм хошууны тамгы н газарт сууж, тухайн хошууны хэрэг явдлыг захиран шийтгэж, засаг ноёнд тусладаг байв. Тамгын түшмэдээс туслагч нь хошууны бүх хэргийг хамаарах ба захирагч нь захиргааны, мэйрэн, залан нь цэрэг, сангийн хэрэг эрхлэх үүрэгтэй байжээ. Х ош ууны засаг н оён нь М анж ийн төрөөс хуулиар олгосон эрх хэмжээний дотор хошууныхаа засаг захиргаа, хууль цааз, гааль, алба татвар, цэргийн болон арилж аа худалдааны асуудлыг зохицуулахын зэрэгц ээ хошууныхаа тамгын газрыг бүрдүүлэх эрхтэй байв. Хошууны туслагчийг Манжийн хаанаас томилох ба захирагч, мэйрэн, заланг засаг ноён нь нэр дэвшүүлэн, аймгийн чуулганаар батлуулдаг байв. Хошуу тамгын газарт түшмэдүүдээс гадна сумын занги, хүнд (орлон хөөгч), бошго, зарлага, бичээч, хөтөч хэмээхжижигалбантушаалынхүмүүс байсан нь бичиг хэрэг хөтлөх, алба татвар хураах зэрэг элч зарлагын үүрэг гүйцэтгэдэг байв. Засаг ноёнгүй хошууг бүгдийн даргын хошуу гэнэ. М анжийн хууль ёсоор, бүгдийн дарга нь үе улиран уг хошууг захирах эрхгүй, урьдах бүгдийн даргын дараа түүний ор суурийг нь эзлэх хүнийг Манж гүрний эрх баригсад томилдог ёстой байв. Гэвч ялангуяа М анжийн эрхш ээлийн сүүл үеэс бүгдийн даргын хүү буюу ойр төрлийн хүн, бүгдийн дарга болох нь түгээмэл байв. Бүгдийн дарга нь засаг ноёны адил хошууныхаа бүх хэргийг удирдан зохион байгуулж явуулна. Мөн түүний удирдлагын дор засаг хошууныхтай 165

М о н г о л УЛСЫН ТҮҮХ. IV БОТЬ

бараг адил бага тушаалтнууд ажиллаж тусална. Ар Монголын засаг захиргаа. М анж ийн үеийн Ар М онгол гэсэн ойлголтонд Халхын 4 аймаг, Ховдын хязгаар, Дарьгангыг гол төлөв багтааж байв. Үүнээс газар нутгийн хэмжээ, хүн амаар Халхын 4 аймаг хамгийн том, голлох хэсэг нь байв. М анж нар Халхыг эзлэн авсныхаа дараа мөн л тэдний урьдын засаг захиргааг өөрчлөн, улс төрийн нэгдлийг нь бутарган, хүчийг нь сарниулах зорилгоо хэрэгжүүлэв. Т эд урьд нь 7 том отог агсан Халхыг 1691 онд 34 хошуу, сүүлд нь цувруулан хошууны тоог нь нэмсээр 1760 он болоход 86 хошуу болгосон нь XX зууны эхэн хүртэл өөрчлөгдсөнгүй. Манж нар М онголын отгийн зохион байгуулалтыг эвдэн хошуу болгосон нь басхүү Монголын цэрэглэг шинжийг сэргээн хадгалахад чиглэсэн арга хэмжээ байв. Учир нь Манж нар Монгол орны аж ахуй, цэргийн чадамжийг ашиглан, өөрсдийн дарангуйлалд байсан бусад улс үндэстний бослого, хөдөлгөөнийг дарахыг хичээж байжээ. Тэр үеийн Халхын хошуу бүрийг засаг ноён толгойлж, хошууны засаг захиргаа, цэргийн хэргийг хариуцан мэдэж, аливаа зарга заалхайг шүүнэ. Хошууны тамгын газарт нэг ээлжинд 4-6 бичээч, 2-оос доошгүй тахар (зарлага -С.Ц.) байнга ажиллуулдаг байв. Хошууны доторх нэгж нь сум юм. 150 эр (өрх)-ийг нэгэн сум болгох бөгөөд тухайн хошууны хүн амаас шалтгаалан, сумын тоо харилдан адилгүй байв. Сумыг занги тушаалтан захиран мэднэ. 150 хүрэхгүй өрхийг хондого (хагас) сум хэмээнэ. М анжийн эрхшээлийн сүүл үед Халхын Түшээт хан аймагт 20 хошуу, 51 сум, Засагт хан аймагт 19 хошуу, 17 сум, Сэцэн хан аймагт 23 хошуу, 40 сум, Сайн ноён аймагт 24 хошуу, 31 сум байв. Тэр үеийн Ар монголын засаг захиргааны том нэгж нь аймаг байв. Манж нар Ар М онголыг эзлэн авах үед Халхад Түшээт хан, Засагт хан,

Түшээт ханы тамга, дардас

____________________________

Лэл хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

Сэцэн хан 3 аймаг байв. 1725 онд Түшээт хан аймгаас хэдэн хошуу таслан, Гайн ноён хан аймаг хэмээн нэрлэснээр 4 аймагтай болов. 1728 онд Манж -:ар Халхад аймгийн чуулган гэгчийг байгуулж, анхандаа аймгийн хан нарыг -уулганы даргаар нь томилж байснаа удалгүй М анжид үнэнч монгол поёдыг тавьдаг болов. Чуулганы дарга нарт Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамнаас ■усгай там га өгч, тухайн ай м гийн шүүн таслах, өртөө харуул, албан "лтварын хэргийг хариуцуулжээ. Аймгийн чуулгад нь 3 жилд нэг удаа чуулж, -ймгийн доторх аливаа хэрэг зарга, өртөө харуул, алба татварын асуудал, -ймагтай холбоотой бусад хэргийг хэлэлцэнэ. Халхын аймагт чуулганаас адна бас аймгийн жанжин гэж байв. Ж анжин нар нь тухайн аймгийнхаа иэргийн хэргийг хариуцна. Манжийн эрхшээлийн үед Монголд бурхны шашин ихээхэн газар авч элон хутагт хувилгаад, хүрээ хийд буй болсон билээ. М анжийн хаанаас тусгайлан шавь нар захирахыг зөвшөөрч, тусгай тамга олгосон том лам нарыг тамгатай хутагт гэдэг. Чин гүрний ноёрхолын сүүл үед Ар Монголд Богд Живзундамбаас гадна тамгатай 13 хутагт байв. Тамгатай хутагт нарын ■эргийг эрхлэн ш ийтгэдэг газрыг шанзудбын яам хэмээн нэрлэнэ. Богд Живзундамбын шанзудбын яамыг бусад тамгатай хутагт нарынхаас ялгаж, Эрдэнэ шанзудбын яам, Их шавийн яам гэдэг байв. Тамгатай хутагт нарын шанзудбын яамыг шанзудба нар толгойлно. Эрдэнэ шанзудбын яамыг 1723 онд байгуулж, М анжийн хаанаас тусгай тамга олгожээ. Тамгатай хутагт нарын засаг захиргааны үндсэн нэгж нь отог байв. Отог нь угтаа XV зуунаас буй болсон Монголын засаг захиргааны нэгж, бас газар эзэмших хэлбэр байв. Манж нар Монголыг эзлэн аваад, отгийг жижиглэн бутаргаж, олон хошуу зохиосон билээ. Гэвч отог бүрмөсөн мартагдан орхигдсонгүй. Хутагтуудын засаг захиргааны нэгж болон хадгалагдан үлджээ. Хутагтын отог нь дотроо баг, баг нь арванд хуваагддаг байжээ. О тгийг отгий н дарга захирах бөгөөд түүний туслахыг ш үүлэнгэ хэмээдэг байв. Богд Ж ивзундамбын Их ш авийн яам нь аймгийн чуулганы эрхтэй бөгөөд их хүрээний 30 аймаг, 10 их дацан, баруун хүрээ, Амарбаясгалант, Дамбадаржаалин, Эрдэнэ зуу зэрэг хүрээ хийдийг харъяалан захирч байв. Х арин бусад там гатай хутагт, хош уудын ж иж иг хүрээ хийд нь Богд Живзундамба болон түүний шанзудбын яаманд захирагддаггүй байв. Богд Живзундамбад Ар Монголын бүх шашны хэргийг захируулбал монголчууд шашны тугийн дор Манжийн эсрэг хүчээ нэгггэж болзошгүй гэж манж нар болгоомжилжээ. Эрдэнэ шанзудбын яаманд лам, хар зайсангууд ээлжээр жасаалан сууж хэрэг шийтгэнэ. Тэгэхдээ, лам зайсан нь лам шавь нарын, хар зайсан нь хар шавь нарын хэргийг эрхэлнэ. Эрдэнэ шанзудбын яам шавийн дотор гарсан хэргийг шийтгэхдээ «Халх журам» хэмээх хуулийг голлон баримталж байв. Харин бусад аймаг хошуудтай ходбогдсон хэргийг тухайн аймаг 167

МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. IV БОТЬ

хошуудын эрх баригсадтай хамтран, М анжийн хуулийг баримтлан шийтгэж байжээ. Манжийн эрх баригсад Ар Монголд хэд хэдэн сайдын газар байгуулж, аймаг хошуудыг хуваан захируулсан байна. Үүнд Их Х үрээний М анж сайдын газарт Түшээт хан, С эцэн хан аймаг болон Их шавь, тэдгээрийн нутаг дэвсгэр дээр байгуулсан өртөө, харуулын хэргийг харъяалуулан захиргажээ. Их хүрээний сайдын газрыг 1756 онд байгуулж, анхны сайдаар нь монгол хүн томилсон боловч 1761 онд Манж сайд нэмэн суулгажээ. Тэр цагаас Хүрээний сайдын газрыг манж хүн толгойлж, аливаа асуудлыг шийдвэрлэдэг болов. Засагт хан, Сайн ноён хан хоёр аймгийг Улиастайн Манж жанжны газар шууд харъяалан захирч байсан аж. Улиастайн жанжны газрыг 1733 онд байгуулж, Хязгаар дахиныг тогтоогч зүүн этгээдийн туслагч жанжин гэсэн тамга олгожээ. Улиастайн жанжны дэргэд манж, монгол нэжгээд сайд суудаг байсныг хуувийн (зөвлөх) сайдууд хэмээжээ. Улиастайн Манж ж анж ны газар нь бас Хөвсгөл нуурын У рианхай, Тагны н Урианхайн хошууд, тэдний газар нутаг дээрхи өртөө, харуулуудыг харъяалан захирдаг байлаа. Т эр үед Д арьгангы н засаг захиргааны зохион байгуулалт нэлээд өвөрмөц байв. Ер нь Дарьгангачууд гэж урьд нь байгаагүй бөгөөд М анжийн эрх баригсад М онголын ард түмнээс татварлан авсан, ноёдоос бэлэглэсэн м алы г сү р эгл эн зохион байгуулж , Д арьгангад нутаглуулан, түүнийг маллуулахаар Халхын Түшээт хан аймгийн ноён Цэрэнжавыг албат ардынх нь хамт нүүлгэн хүргэж, бас Цахар 8 хошуунаас нэлээд ардыг албадан аваачжээ. XVIII зууны дундуур М анж нар Зүүнгар хаант улсыг байлдах үед олзлогдсон Өөлд, Дөрвөд зэрэг Ойрадуудыг мөн Дарьгангад аваачин, үржил сүргийг маллуулж ээ. Ч ингэж Дарьгангачууд буй болж ээ. Д арьгангы н сүрэгчдийн засаг захиргааны үндсэн нэгж нь гар юм. Үүнд зүүн, баруун хоёр гарын хошоод адуучин, тэмээчин хийгээд хонин сүргийн нэг гар, бүгд таван rap байв. Тэдгээр гар тутмыг Манж хааны баталсан бүгдийн дарга захирна. Дарьгангын сүрэг нь XIX зууны эцсээр адуу 74, тэмээ 44, хонь 80, бүгд 198 сууриас бүрдэж агсан бөгөөд суурь тутамд нэг бага дарга, 10 орчим өрх байжээ. Дарьгангын үржил сүргийн хэргийг Чуулалт хаалганд суусан сайд захиран мэддэг байж ээ1. Ховдын манж сайдын газрыг 1761 онд байгуулж, Ховд хязгаарт оршин суугсдыг захируулжээ. Ховдын хязгаарын хүн амын дийлэнх олонхи нь ойрадууд байв. Тэд бол уг нь Зүүнгар хаант улсын харъяат байв. XVIII зууны дунд үеэр М анжийн эрх баригсад Зүүнгар хаант улсын тусгаар байдалд илт өнгөлзөн, түүний дотоод хямрал зөрчлийг зориуд дэвэргэж байв. Тэр хямрал зөрчлийн үед Зүүнгар улсын их ноён Дашдаваа алагдсанд, түүний харъяат нар нь дургүйцэн, бага ноён Цэрэн, Цэрэн уваш, Цэрэнмөнх нар өөрсдийн харъяат Л.Ж амсран. «Дарьгангын сүрэг хошуу». УБ., 1994. тал 9-10.

_____________________________ Лэл

хэсэг. М анж ийн эрхшээлийн үеийн Монгол

ардыг авч, 1753 онд Эрчис хавь нутгаасаа хөдлөн, Алтайн уулыг Үенч, Бодончийн хавцалаар даван, Халхын нутагт орж иржээ. Тэр үед Өвөр М онгол, Халхыг эзлэн аваад байсан М анж ийн эрх баригчид тэднийг Ойрадад ойр суулгахаас болгоомж лон, Халхын нутгийн гүнд оруулж, анхандаа Заг, Байдраг, Түй голын саваар нутаглуулжээ. Манж нар Зүүнгар улсаас нүүн ирсэн тэдгээр Дөрвөд, Баядуудыг 1754 онд Сайн заяатын хоёр чуулганд хувааж, хошууны зохион байгуулалтанд оруулжээ. Сайн заяатын зүүнгарын чуулганы даргаар Цэрэнг тавьж, засаг хошой чин ван өргөмжлөв. 1755 онд баруун гарын чуулганы даргаар Цэрэн увашийг тавьж, засаг төрийн жун ван өргөмжилжээ. Тэр үед Дөрвөд, Баяд нарыг бүгд 14 хошуунд хуваан оруулсанаас 3 хошуунд нь дөрвөдүүд, 11 хошуунд нь баядууд голлон орсон байна. Энэхүү 14 хошуунаас дөрвөдийн 3, баядын 1 хошууг зүүнгарын чуулганд, Баядын 10 хошууг баруун гарын чуулганд багтаажээ. Тэр үеэс Баруун гарын 10 хошууг арван Баядын хошуу гэх болжээ. Манж нар Зүүнгар хаант улсыг байлдан эзэлсэний дараа дээрх Баяд, Дөрвөд нарыг Улаангом, Хархираа уул, Тэс, Нарийн гол, Увс, Хяргас нуурын орчмоор нутаглуулсан нь одоо тэндээ суусаар байна. Улаангом орчимд бас Хойдын 2 хошуу байв. М анж нар Зүүнгар улсыг байлдан эзлэх үеэр 1755 онд Хойдын тайж Дамиран, Лувсан нар харъяат цөөн ардын хамт дагаар ирсэнийг нь 2 хошуу болгоод, Дөрвөдийн Сайн заяатын чуулганы зүүнгарт багтаан захиргажээ. Эл хоёр хошууны засаг ноёноор Дамиран, Лувсан нарыг өргөмжилсөн бөгөөд 1782 оноос тэднийг үе улиран, хошуу захируулах тухай Манжийн хааны зарлиг гарчээ. Тэр үед Лувсангийн хошууг Сайн заяатын баруун гарын чуулганд шилжүүлж, нөгөө хошууг нь зүүнгарын чуулганд нь хэвээр үлдээжээ. Тийнхүү Сайн заяатын чуулганы зүүнгарт 5, баруун гарт 11 хошууг багтаасан нь XX зууны эхэн хүртэл хэвээр хадгалагджээ. Баяд, Хойд, Дөрвөдийн 16 хошууны ноёд нь тийнхүү үе залгамжлан, хошуу захирдаг байв. Ховдын хязгаарт бас Урианхайн хошуу багтаж байв. Энэ Урианхай нар нь мөн л Зүүнгар хаант улсын харъяат байсан бөгөөд Манж нар Зүүнгар улсыг байлдан эзлэх явцдаа 1755 онд Урианхай нарыг эзлэн авчээ. Эл Урианхай нар монгол хэлтэй, тува (түрэг) хэлтэй хоёр өөр угсаатнаас бүрдэж байв. М анж нар М онгол хэлт урианхайгаар нь 4 хошуу, Тува урианхай нараар нь 3 хошуу зохион байгуулж, баруун, зүүн хоёр гарт хуваажээ. Баруун гарын амбан нь уг хоёр гарыг ерөнхийлөн мэддэг байв. Урианхайн 7 хошууг бүгдийн дарга нар захирч байв. М анжийн эрхшээлийн үед Захчин нар 2 хошуу байв. XVII зууны 70аад онд Галдан бошигт хаан Дөрвөд, Торгууд зэрэг Ойрадын аймгуудаас нэлээд өрх айлы г дайчлан авч, Зүүнгар-Дундад А зийн Х отон, Уйгар, Зүүнгар-Халхын хилийн дагуу суулган, хил хязгаарыг харгалзуулсанаар Захчин хэмээх угсаатны бөлөг буй болжээ. Тэрхүү Зүүнгар улсын хил хязгаар харгалзсан Захчин нар XVIII зууны дунд үед 2000 гаруй өрхөөс бүрдэж байв. Манж нар Зүүнгар улсыг байлдах үед 1754 онд Захчин нарын заримыг 169

МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. IV воть

нь эзлэн аваад анхандаа Улиастайн жанжинд захируулж байснаа 1777 онд Ховдын Манж сайдын мэдэлд шилжүүлжээ. Захчин хошууны нэгийг нь угсаа залгамжилсан ноён захирдаг, нөгөөг нь Манж хааны томилсон бүгдийн дарга захирдаг байв. Угсаа залгамжилсан ноёнтойг нь Захчин гүнгийн хошуу, бүгдийн даргынхыг да-гийн хошуу хэмээн өгүүлэх нь элбэг байв. Ховд голын хөндий, Цамбагарав уулын өмнө этгээдэд нэгэн хошуу Өөлдүүд байсан нь 1762 онд Халхын Сайн ноён аймгаас нүүн очигсод аж. Галдан бош игт хааныг дагалдан, М анжийн түрэмгийллийг эсэргүүцэн тэмцэж явсан ойрадуудын заримыг нь XVII зууны эцэс, XVIII зууны эхээр М анжийн эрх баригсад эрхшээлдээ оруулан авч, 2 хошуу болгон зохион байгуулаад, Түй голын савд анх нутаглуулснаа, төдөлгүй ойрадуудаас алслан холтгож, түр Халх голд аваачин суулгаж байснаа Зүүнгар улсыг эзлэн авсаныхаа дараа 1761 онд тэднийг буцаан авчирч, Орхон голын дунд урсгалын савд суулган, Халхын Сайн ноён аймагт захируулсан аж. Өөлдийн эл 2 хошууныхан Амарсанаа, Чингүнжав нарын бослогыг дэмжсэн учир тэдний нэг, засаг ноён Дамбийг Манж нар хэргэм зэрэг, албан тушаалаас нь огцруулсан байна. Манж нарт шийтгэгдсэн Дамбий 17б4ондхэсэгардыг дагуулан, Орхон хавь нутгаасаа нүүж, Ховд голын хөндийд очив. М анжийн эрх баригсад тэднййг нэгтгэн хошуу болгон зохиогоод, Ховдын манж сайдын газар захируулжээ. Чингэж Ховдод Өөлд нэг хошуу буй болжээ. Энэ хошууг манж нарын тохоосон бүгдийн дарга захирдаг байв. Х овдод суусан М янгадууд бол Халхын баруун гары н Х отгойдын тасархай юм. М анжийн түрэм гийлэлийн эсрэг тэм цсэн Чингүнжавын бослого дарагдсаны дараа түүний харъяат агсан ардуудыг Манжид үнэнч зүтгэсэн Хотгойдын ноёдод тараан өгч захируулсан аж. Гэтэл Засагт хан аймгийн Далай засгийн хошуу ноён Доржцэдэн ш инэ харъяат нараа зовоон хаш раасан тул тэд Улиастайн М анж жанжинд бичиг өргөн заалдж ээ. Улиастайн жанжин заалдагсдыг 1766 онд Ховдод нүүлгэн, Алтан Хөхүй уул, Ховд голын хойд этгээдэд нутаг олгон суулгаснаар Ховдын Мянгад нэгэн хошуу буй болсон байна. Мянгад хошууг бүгдийн дарга захирдаг байжээ. Дээр дурдсанаас гадна Ховдын хязгаарт бас Торгууд 2, Хошууд 1 хошуу байв. 1750-иад онд Манж нар Зүүнгар хаант улсыг байлдан эзлэх үед Торгууд Хошуудын зарим нь Ижил мөрөн (одоогийн Халимаг - С.Ц.) руу зугатан очиж сууж байснаа 1770-аад оны эхээр уг нутаггаа буцан иржээ. Тийнхүү эргэж ирсэн Торгууд, Хошууд нарыг М анжийн эрх баригсад хошуу, сумын зохион байгуулалтад оруулан, нутаг хуваарилан суулгах үед Хошуудын 1, Торгуудын 2 хошуунд Булган, Чингил, Цагаан гол хавьд газар олгожээ. Энэ 3 хошуу нь үе улиран залгамжилдаг засаг ноёнтой байв. Тийнхүү Ховдын хязгаарт Баяд 11, Дөрвөд 3, Хойд 2, Урианхайн 7, Торгууд, Захчин хошоод, Өөлд, Мянгад, Хошуудын нэжгээд, бүгд 30 хошуу багтаж байжээ. Ховдын манж сайдын газар нь дээрх 30 хошууны нутаг дээр байгуулсан өртөө, харуулын болон албаны сүрэг мөн Ховдын цэргийн тарианы хэргийг 170

Лэл хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

давхар захиран шийтгэдэг байжээ. Нийт Ар монгол дахь цэрэг-иргэний засаг захиргааны дээд эрх барих байгууллага нь Улиастайн жанжны газар байлаа. Тиймээс Их хүрээний болон Ховдын манж сайдууд өөрсдийн шийдэж чадахгүй зүйлээ Улиастайн жанжинд тавьж хариу авдаг ажээ. Өвөр Монголын чуулган, засаг хошууд. Манж нар хүчээр сүрдүүлэн хил залгаа орших Өвөр Монголын зарим аймгийг эрхшээлдээ оруулж авсан ба бас дотооды н хямрал, зөрчлөөсөө зугатан өвөрлөгч зарим ноёд албат харъяатаа дагуулан, М анж ийн хаанд дагаар орсон билээ. М анж ийн Тэнгэрийн сэцэн хаан тэдгээр монголчуудыг зохион байгуулан, 1634 онд Монгол 8 хошууг анх байгуулж тусгай захиргаатай болгов. Өвөр Монгол дагаж орсны дараагаас буюу 1635 оноос бас анхны 3 засаг хошууг байгуулжээ. Монголчуудын эв нэгдэл, хүчийг улам бүр задлах гэсэн М анжийн төрийн бодлоготой уялдан, жил өнгөрөх тутам хошуудын тоог нэмэгдүүлж байсан юм. Анхны 3 хошуу байгуулснаас хойш 1636 онд засаг хошууг 22, 1642 онд 27, 1662 онд 47, 1670 онд 49 хошуу болгожээ. Тэдгээр 49 засаг хошууг 6 чуулган болгон хуваасан нь Манжийн ноёрхол унатал хэвээр байв. Өвөр М онголын аймгуудыг, Хорчин 6, Ж алайд, Дөрвөд нэж гээд, Горлос 2, нийт 10 хошууг Ж ирмийн чуулган, Харчин 3, Түмэдийн 2, нийт 5 хошууг Зостын чуулган; Аохан, Найман, Ар хорчин, Хишигтэн, Халхын зүүнгарын нэж гээд хошуу, Баарин, Жарууд, Оннигуд хошоод, нийт 11 хошууг Зуу-удын чуулган; Үзэмчин, Хуучид, Сөнид, Авга, Авга нар тус бүр 2, нийт 10 хошууг Ш илийн голын чуулган; Дөрвөн хүүхэд, Муумянган, Халхын баруун гарын тус бүр 1, Урадын 3, нийт 6 хошууг Улаанцавын чуулган; Ордосын 7 хошууг Их зуугийн хэмээх 6 чуулган1 болгон хуваан зохион байгуулжээ. Манж нар хошуу, сумын зохион байгуулалт хийхдээ анх э зл э г д э х д э э эсэргүүцэл үзүүлээгүй аймгийн нутгийг бараг хэвээр үлдээж, М анжийн төрд гавъяа байгуулсан буюу ямар нэгэн байдлаар үнэнчээ харуулсан, язгуур угсаа бүхий хүмүүсээс засаг ноён томилж байсан бол эсэргүүцэн тэмцсэн ай м гийг аль болох олон хошуу болгож , газар нутгийг нь ж иж иглэн бутаргаж, өөр аймаг хошуудтай нэгтгэх, эсвэл өөр газар нутагт нүүлгэн шилжүүлж, аймгийн хуучин нэрийг нь хүртэл өөрчилж байсан юм. 1758 онд М анжийн хаан зарлиг болж, тэднийг эсэргүүцэн тэмцсэн Зүүнгарын отгийн хуучин нэрийг уг ёсоор үлдээж болохгүй хэмээсэн нь тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэгчдийн нэрийг нь хүртэл түүхийн хуудаснаас арчуулахыг санаархаж байсан нь харагдаж байна. Манжид хамгийн түрүүн дагаж орсон Хорчин аймгийг бусдаас онцгойлон үзэж, ноёд, тайж нарт нь бусдаас илүү цалин пүнлүү өгч байсан юм. Цахар аймгийн тухайд онцгой анхаарал, хяналтын дор байлгаж байв. Цахар аймаг нь М анж ийг онцгой эсэргүүцэн тэм цсэний дээр Л игдэн «М энь-гу-ю-му-цзи». Залиски о монгольских кочевьях. Перевод с китайского П.С.Попова. Спб., 1895. стр. 1-47.

М О Н ГО Л

УЛСЫ Н

ТҮҮХ.

IV в о т ь

хааныг нас барсны дараа ч түүний хөвгүүд удаа дараа бослого гаргаж байсан нь тийнхүү анхаарал тавихад хүргэсэн юм. Манж нар Цахар аймгийг дахин нэгдэж, бослого гаргуулахгүйн тулд хуучин нутгаас нь нүүлгэн, Датун, Сяо ван Х уа-гийн хэрм ийн гадна аваачиж, найман хошуу болгосон боловч засаг өргөсөнгүй, бүгдийн дарга томилов. Цахарын найман хошуу нь нийт 62 сум байсан ба түүний бүрэлдэхүүнд Цахараас гадна Сөнидийн 1, Харчины 7, Урадын 7, Бэсүдийн 1, Халхын 3, Хуучин баргын 5, Өөлдийн 18 сум багтаж байв. Хожим Цахараас хэсэг айлы г И ли рүү нүүлгэн аваачиж суулгаад, И лийн Цахар хошуу гэж нэрийдэв. Цахар 8 хошууг дотогш оо харъяалуулж байгаад 1675 оноос Бээжинд суух амбанд захируулав1. Хөлөн, Буйр, Хар мөрний монголчууд. Барга нь Чин улсын эхний үед говийн элсийг гатлан, өмнөд Монголд нэвтрэн, зүүн тийш Хар мөрөн орчмын Чичикар газар хүрч, улмаар Их Хянганы нурууны зүүн талаар нутаглаж байсан юм. 1688 онд Чин улсын цэрэг Хар мөрний нутгаас Оросуудыг хөөн гаргахад, тэнд нутаглаж байсан Баргууд Чин улсад дагасныг Мүгдэн, Гирин, Хар мөрөнд хуваарилан суулгажээ. Тийнхүү Хар мөрөн мужид суурьшиж байсан Баргыг 1732 онд Хөлөн буйрын нутагт шилжүүлж авчирсан бөгөөд тэднийг хуучин Барга гэж нэрлэдэг. Харин Халх Монголоос 1734 онд Хөлөн буйрт нүүлгэн авчирсан Баргуудыг ш и н э Барга хэм ээж , Хөлөн Буйрын хошуу сумыг зохион байгуулахад зүүн, баруун хоёр гар болгон хуваасан байна2. Хелөн, Буйрт хуучин, шинэ Баргын бүгд 8 хошуу байсан бөгөөд тэднийг бүгдийн дарга нар захирдаг байв. Хар мөрөнд нэгэн Өөлд хошуу байв. Тэд арай хожуу нутаг заагдан ирж суусан байна. М анжийн эрх баригчид Зүүнгар хаант улсыг байлдан эзэлж байх 1757 онд тайж Баасан тэргүүтэй 83 өрхийн 350 гаруй Өөлдүүдийг Ховд, Хөлөн Буйраар дамжуулан, Хар мөрөн мужид авчирч, нэг хошуу болгон, Хар мөрний жанжинд захируулав3. Тэдний ихэнхи нь Их мянган овогтон учир бас Их Мянган хошуу гэх болжээ. М анж Чин улсын төрөөс Өмнөд Монгол дахь ноёрхолоо бэхжүүлэх, эсэргүүцэл тэмцэл гарахаас сэргийлэн, 1693 онд Хөх хотод, 1737 онд Сю Юань хотод тус тус жанжин томилон суулгаж, цэргийн хэргийг эрхлүүлэв. Түүнчлэн 1743 онд Хөлөн Буйрт, 1761 онд Халуун голд тус тус дэд амбан тавьж мөн цэргийн хэргийг хамааруулсан байна. Дараа нь тэндэхийн монголчуудын асуудлыг Хар мөрөн, Гириний жанжинд захируулжээ. Хөхнуурын чуулган, хошууд. 1630-аад оны сүүлчээр Түвэдийн Бурханы шашны шар малгайтны эрх баригч V Далай ламын хүсэлтээр Хошуудын Төрбайх Ойрадын цэргийг удирдан, Хөхнуурт нэвтэрч, улмаар Түвэдэд 1 -

3

172

Таяама Ш игэрү. «Чин улсын үе дэх монголчуудын нийгмийн байгуулал». Хөх хот, 1988. тал 107-130. Харгана. Ж .Өлзий. «Барга монголын түүх». УБ., 1999. тал 40, 89-94, 98. А.Очир. «Монголын ойрадуудын түүхийн товч». УБ., 1993. тал 45.

_____________________________

Аэл хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

"ж улаан малгайтны эвслийг бут цохижээ. Төрбайх Түвэдийн дотоод байдлыг төвхнүүлсэний дараа Хөхнуурт _ ;п ж и н сууж, Ойрадад хоцорсон харъяатаа Хөхнуурт татан аваачжээ. Тэр еэс Хошуудууд Хөхнуурт суурьших болсон байна. Төрбайх хаан Хөхнуурын монголчуудыг зүүн, баруун гарт хувааж, 10 :өвүүддээ өгч захируулжээ. 1697 онд Манжийн Энх-Амгалан хаан Нинсягаас эфү Равданг Хөхнуурт ■:лгээж, Х өхнууры н тай ж н ар ы г М анж ид оруулах аж лы г зо х и о н :айгуулахыг даалгажээ. Хөхнуурын тайж нар тэр үед Ойрадын Галдан 'ошигтын Манжийг эсэргүүцсэн тэмцэлд ихээхэн найдлага тавьж байсан - ь талаар болж, дан ганц өөрсдийн хүчээр Манжийн эсрэгтэмцэх боломжгүй 'олоод байсан юм. Эфү Равдан Хөхнуурын нөлөө бүхий ноёдыг 1697 онд Цагаан толгой гэдэг газарт чуулган хуралдуулж, Манжид даган орохыг хүчлэн ятгаж далд сүрдүүлсэний хүчинд, хошуудын нэр төртэй 40 гаруй тайжийн дотроос Г\үш ханы аравдугаар хүү Дашбаатар зэрэг 19 тайж манжид дагаар орохоо ялэрхийлжээ. Тэдгээр 19 тайж 1698 онд Бээжинд очжээ. 1699 оны цагаан :ард Энх-Амгалан хааны зарлигаар, Даш баатарыг чин ван өргөмжилж, бусад тайж нарт зэрэг хэргэм өгөөмөр шан харамж хүртээжээ1. М анж нар Х өхнууры н м онголчууды н нэгдм эл байдлы г задалж , хошууны зохион байгуулалтанд оруулж, Хөхнуурын 5 аймгийг 29 хошуу оолгожээ. Үүнд: Хошууд 21 хошуу, Цорос 2 хошуу, Хойд 1 хошуу, Торгууд 4 хошуу, Халх аймаг 1 хошуу байгуулжээ. Э нх-А мгалан хааны төр барьсан сүүлийн онд Халхын Засагт хан аймгийн харъяатаас цөөн тооны Халхчууд Хөхнуурт очсон нь 1 хошуу болсон ба бусад нь Ойрадаас нүүж очсон аймгуудаас бүрджээ. Хөхнуурт анхандаа чуулган байгуулаагүй боловч 1725 онд М анжийн засгийн газраас С ининд Хөхнуурын монгол, Түвэдийн Бүгд Х эргийг Захиран Ш ийтгэх Сайдын Газрыг байгуулан, Хфхнуурын монголчуудын хэргийг эрхлүүлжээ. Манжийн төр Хөхнуурын хойч хэргийг сайжруулах 13 зүйл, Хөхнуурт хориглосон 12 хэрэг хэмээх хатуу бодлогын хүрээнд Хөхнуурыг баримтлан захирч байв. Засаг захиргааны шинэ зохион байгуулалтаар, Хөхнуурын тайж нарт харъяалагдаж татвар өгч байсан Хөхнуурын Монгол, Түвэд болон Барга иргэдийг Хөхнуурын хошууд тайж нарт захирагдахгүй болгож, тайж нарын улс төр, эдийн засгийн эрх нөлөөг нь бууруулах арга хэмжээ авав. 1725 оноос тэндэхийн хошуу ноёдыг гурван жилд нэг удаа Бээжинд биеэр очиж, М анж хааны амар амгаланг айлтгах үүрэг бүхий болгож, Хөхнуурын засаг ноёдод М анжийн хаанаас өргөсөн зэрэг, дэвийн дагуу жил бүр цалин пүнлүү олгох болсноор манжийн хааны түшмэдүүд болжээ. Алшаа, Эзнээгийн засаг хошууд. Ганьсу мужтай залгаа, Яргай голын тохойгоос баруун зүгт орш их нутгийг Алш аа гэх бөгөөд тэнд хожим 1

М и-Еи-Хи. Хөх нуурын монголчуудын товч түүх. Улаанхад. 1996. тал 263-269.

4 173

МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. IV воть

нутагшин суусан монголчуудыг Алшаагийн монголчууд гэжээ. Төрбайх хааны 4-р хүү Аюушийг гүүш хааны ах Байбагас өргөж авчээ. Аюушийн ахмад хүү нь Баатар эрх жонон Хороли байв. Галдан бош игт, Очирт сэцэн нарын тулалдааны дараа Хороли нь харъяат 10 мянга гаруй өрхөө дагуулан Цайдамын тал руу нүүн оджээ. V Далай лам Чингийн засгийн газраас тэдэнд нутаглах газар гуйсаны дагуу 1686 онд хааны зарлигаар Чанжэүгийн зүүн хойд талд Лю Ш эү уулнаа нутаглахыг зөвшөөрчээ. Тэр нутгийг бас Алшаа гэх бөгөөд тэр үеэс Хоролийн харъяат нар тэнд суурыииж, Алшаагийн монголчууд гэгдэх болсон байна. 1697 онд Алшаагийн монголчуудыгхошуу, сумынзохионбайгуулалтанд оруулж, 8 сумтай 1 хошуу зохиож, Хоролид төрийн бэйл өргөмжлөн, Алшаа засаг хошуу болгов. Алшаа нь бие даасан нэг аймаг мэт байсан ба чуулган байгуулаагүй аж. 1707 онд Хоролиг нас нөхчихөд түүний хүү Абуу тушаал залгамжлав. Тэрбээр багаас Бээжинд хааны бие хамгаалагч байсан ба түүнд 1704 онд хааны гүнжийг хатан болгон өгч хошой тавнан болгоод 1723 онд төрийн жүн ван өргөмжилжээ1. Э знээ голд суусан нэг хошууны ноёдын дээд яс нь Ижил мөрний Торгуудын Аюуш ханы ач Равжир юм. 1698 онд Равжир эх, охин дүүгийн хамт 500 хүнтэй Түвдэд мөргөл хийгээд, 1704 онд Бээжингээр дайрч буцах гэхэд Энх-Амгалан хаан түүнийг Бээжинд албадан үлдээж, хэдэн жил суулгасны дараа Сэртэй хэмээх газар нутаглуулан суулгаж харъяат ардаар нь нэгэн хошуу зохиож, өөрийг нь засаг ноёноор өргөмжилжээ. 1716 онд түүнийг Манж, Зүүнгарын хилийн ойролцоо Хамид томилон суулгаж, Ойрадыг тандан сэргийлэх үүрэг хүлээлгэжээ. Равжирийг нас б ар сн ы д ар аа түүн и й ахм ад хүү Д э н з э н эц ги й н оры г зал гасан ба Зүүнгарчуудын довтолгооноос айн, дотогшоо нутаглахыг хүссэнд, түүнийг Далан уул, Алтан нэрт газар суулгажээ. 1740 онд Дэнзэн нас барсанд түүний ууган хүү Лувсандаржаад хэргэм залгамжлуулж төрийн бэйл өргөмжлөв. 1753 оноос тэднийг Эзнээ гол хавь нутаглуулсанаас Эзнээ голын Торгууд хошуу буй болжээ2. Шинжааны чуулган, хошууд. Манж нар 1758 онд Зүүнгар хаант улсыг эзлэн, И лийн газрыг байлдан дагуулах үед Торгуудын Ш эйрэн тайж, Хойдын Дэжид тайж нар харъяатаа аван, угсаа нэгтэнтэйгээ нийлэхээр Ижил мөрнийг зорьжээ. 1761 онд И жил м өрөн дэх Т оргууды н хан нас нөхц өж , түүний дөрөвдүгээр хүү Увш эцгийнхээ хан орыг эзлэв. Гэвч тэр үед Хаант Оросоос Торгуудын дотоод хэрэгт оролцох нь ихэссэн төдийгүй, О рос-Туркийн дайнд Торгуудаас олон цэрэг дайчилж, олон торгууд дайчид амь насаа алдсан нь Увш болон Ижил мөрөнд байсан бүх монголчуудын сэтгэл санаанд хүчтэй нөлөөлжээ. Тэр үед дээр дурдсан ноёд харъяатаа дагуулсаар 1

2

А.Очир. «Монголын ойрадуудын түүхийн товч». УБ., 1993. тал 84. «Торгууд хаадын тууж». Ойрад түүхийн сурвалж бичиг. Хөх хот. 1985. тал 338-340.

Аэл хэсэг. Манжийн эрхшээлийн үеиин Монгол

Халимагт очив. Тэд, М анж Чин улсын цэрэг үлэмж хүчээр довтлон, Зүүнгарчуудыг хайр найргүй хядаж, Или бараг эзгүйрсэн тухай мэдээг Халимагт хүргэжээ. Энэ мэдээг сонссон Торгуудууд хүний нутагт, бусдын эрх мэдэлд дарлагдан зовж байснаас эх нутаг Илидээ нүүж очихыг Увшид санал болгожээ. Тиймээс Увш Торгуудын нөлөө бүхий ноёдыг цуглуулан зөвлөлдөж, нутаг буцах нууц шийдвэр гаргажээ1. 1770 оны 11 -р сард Увш хаанаас нууц зарлигбуулган, Ижилийн баруун, зүүн эрэг дэх Торгууд, Хошууд, Дөрвөд зэрэг аймгийг нүүхэд бэлтгүүлжээ. Гэвч тэр жил дулаан өвөл болж, Ижил мөрөн хөлдөхгүй байснаас баруун эрэг дэх Торгуудаа хүлээх боломжгүй болж, арга буюу 1771 оны 1 сард Увш 33 000 гаруй өрх, 169000 орчим хүн амаа дагуулан эх нутгийн зүг мордов. Энэ явдлыг Оросын хаан мэдмэгц, Казахын ханд элч илгээж, Торгуудыг замаас нь цохиж, буцааж илгээ, дайны олзыг түүгээрээ та нар авцгаа гэсэнд, Казахууд тэднийг шилдэг морьт цэргээрээ хөөн цохиулсанаас маш олон хүний амь нас сүйдсэн байна. Гэвч тэд найман cap гаруй үргэлжилсэн хүнд аяны эцэстдөнгөж 10 мянга гаруй өрх, 70-80 орчим мянган хүн эх нутагтаа эргэн иржээ. М анжийн хилийн түшмэд тэдний ирсэн зорилгыг асуулгасанд, Торгууд ноёд хуралдан, тэдний уугуул нутаг нь нэгэнтээ М анжийн харъяанд орсон хийгээд, хүчээр нутгаа буцаан авч чадахгүй болсон зэргийг харгалзан, манжид дагаж орох шийдвэр гаргажээ. Энэ тухайгаа албан ёсоор мэдэгдэхэд, Тэнгэр тэтгэгч хаан тэднийг өгөөмөр эзний дүрээр угтан, хүнд бэрх, урт замыг туулан ирсэн хэмээн, 1 125 000 мал, 20000 чулуун цай, 20 000 таар тутрага, 51 ОООтолгой бөс даавуу, 1500 фут хөвөн, 400 эсгий гэр, 400 лан мөнгө олгожээ. Манж хаан 1771 онд Торгууд тайж нарыг ордондоо хүлээн авч, хэргэм зэрэг олгож, Увшид Зоригт хан цол өргөмжлөв. Хаант Оросоос зугатсан Торгуудуудыг буцааж өгөхийг Оросын хаан Манжаас албан ёсоор нэхэмжлэхэд, Тэнгэр тэтгэгч үүний өмнө зугатан одсон Ш эйрэн тайш тэргүүтнийг нэхэмжлэхэд та нар өгөөгүй бөгөөд нэгэнт эх нутагтаа ирсэн хүмүүсийг буцаах боломжгүй гэж хариу өгчээ. М анж нар ш и н э ирсэн Торгуудуудыг хувааж, 3 отог Торгуудыг Тарвагатай болон Хар усны аймагт суулгаж, Увш хааныг дөрвөн отог торгуудтай нь Хотоны нутаг дахь Их, бага Жултас хэмээх хоёр голын эргээр суулгаж, хош ууны зохион байгуулалтанд оруулж, хэд хэдэн хош ууг нэгтгэсэн чуулган байгуулж захиргажээ. Үүнд Увш ханы хуучин Торгууд болон Хошуудыг 13 засаг хошуу хуваарилаж, 5 чуулган болгов. Тэнгэр уулын ем не бие, Хар Сайр орчмын Торгуудын 4 хошууг Үнэн сүжигтийн өмнөд замын чуулган, Ховог сайрын Торгуудын 3 хошууг Үнэн сүжигтийн умарт замын чуулган, Хүр, Хар усны торгуудын 2 хошууг Үнэн сүжигтийн дорнод замын чуулган, Ж ин хэ орчмын Торгуудын 1 хошууг Үнэн сүжигтийн өрнөд замын чуулган, Жултас орчмын Хошуудын 3 хошууг дундад замын Батсэтгэлтийн чуулган хэмээн тус тус нэрийдэв. 1

Намсрай. «Дайчин улсын үеийн монголын түүх». Улаанхад, 1993Фгал 274-276.

175

М он гол

ҮЛСЫН ТҮҮХ. IV БОТЬ

Торгуудуудыг шинэ Торгууд, хуучин Торгууд хэмээн ялган нэрлэдэг. Үүнд XVII зуунд Ижилд очсоныг нь хуучин, XVIII зууны дундуур Ижилд очсоныг шинэ хэмээн ялгадаг байв. Торгуудын 13 хошууны ноёд бүгд үе залгамжлах эрхтэй засаг байв. Тэд Илийн Манж жанжны газарт харъяалагдан захирагддаг байжээ. Ш инжаанд Торгууд, Хошуудаас гадна Цахар аймаг бас байсан юм. Манж нар Илийн газрыгэзэлсэнийхээдараа 1763 онд Чуулалтхаалганы орчим байсан Цахарын хошуудаас 1800 өрх нүүлгэн Илид аваачин зүүн, баруун гарын 4 хошуу байгуулж Илийн Цахар 8 хошуу гэжээ. Зүүн, баруун гарт тус бүр бүгдийн дарга томилж, Бор тал, Хавтгай, Сайрам нуур орчим нутаг заан олгож, Илийн жанжинд захируулжээ. Или нутагт Цахараас гадна бас хуучин Зүүнгар хаант улсын хүн амын үлдэгдэл өөлд, цорос, дөрвөд нараас бүрдсэн хэдэн хошуу байв. Тэд бүгдийн даргатай бөгөөд Илийн жанжинд харъяалагддаг байжээ. Ийнхүү Манжийн хаадын 130 шахам жилийн турш тасралтгүй явуулсан байлдан дагуулалын үр дүнд бүх монголчуудыг газар нутгийн нь хамт эзлэн авч, М анжийн төрийн засаг захиргааны зохион байгуулалтанд оруулан захирдаг болжээ. Манж улсын хэмжээгээр нийт монголчуудын хэргийг хамаарсан засаг захиргааны дээд байгууллага нь Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яам гэдгийг өмнө дурдсан билээ. Энэ яамны нэрийг товчлон, Их зургаан, Монгол зургаан ч гэнэ. Их зургаан нь дээр дурдсанаар орон нутагт суулгасан Манж жанжин, сайдын газруудаар дамжуулан, монголчуудад хяналттавьж, засаг ноёд, тайж нарт хэргэм, зэрэг залгамжлуулах, бүгдийн дарга, шанзудба нары г том и лон тохоох, монголчууды н талаар хууль гаргах, хуулийг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг ажил хариуцдаг байжээ. Уг яам нь өөрөө шийдвэрлэж чадахгүй онцгой асуудлыг М анжийн хаанд айлтган, холбогдох зарлиг гаргуулдаг байв.

§2. Нийгмийн бүтэц М анжийн эрхш ээлийн үед М онголын нийгэм нь олон давхраанаас бүрдэж байв. Нийгмийн давхрааны дээд хэсэг нь хошууны ноёд, тайж, том лам нар байв. Засаг ноёд, тайж нарыг заримдаа хар феодалууд гэнэ. Тэдний гол цөм нь хошууны ноёд юм. Хошууны ноёдыг засаг буюу засаг тайж нар гэнэ. Засаг ноёд бол хошуу, түүний газар нутгийг эзэмшигчид юм. Тэдний зарим нь бүр XVI-XVII зууны үеэс үе залгамжилсан, зарим нь Монгол орон М анжид эзлэгдсэн үед болон эзлэгдсэнээс хойш ш инээр н э м э гд с э н хош ууды н засгаар м ан ж и й н эрх б ар и гч д ы н ү зэм ж ээр тохоогдогсод байв. Хошууны ноёдод манж ийн төрд хэр үнэнч үйлчлэн зүтгэсэн гавъяаг нь харгалзан ван, бэйл, бэйс, гүн хэмээх шаталсан 4 хэргэм олгодог байсан бөгөөд түүнийг манжийн хуульд төрийн хэтэрхий 4 хэргэм гэж нэрлэжээ. Ванг чин ван, жун ван, гүнг улсад туслагч гүн, түшээ гүн гэхчлэн уг дөрвөн хэргэмийг дотор нь бас з ^ й э г л э д э г байлаа.

Лэл хэсэг. М анж ийн эрхшээлийн үеийн Монгол

Хааяа бас дээрх 4 хэргэмийн алиныг нь ч хүртээгүй, зөвхөн тэргүүн зэрэг тайж нар хошуу ноёноор тохоогдох явдал байв. М анжийн хууль ёсоор, хошууны засаг ноёдод жил бүр пүнлүү хэмээх 1өнгө, торго тавьж олгодог байв. Үүнд, Чин ванд 2500 лан мөнгө, 40 зах хуй) торго, жун ванд 1500 лан мөнгө, 20 зах торго, бэйлд 800 лан мөнгө, 13 :ах торго, бэйсэд 500 лан мөнгө, 10 зах торго, гүнд 200 лан мөнгө, 7 зах ‘оргоны пүнлүү олгодог байжээ. Манжийн эрхшээлийн үеийн нийт монгол хошуудын засаг ноёд нь уг гарлаараа таван янз байв. Тэднээс хамгийн олон нь алтан ургийн ноёд юм. Тэд бүгд Чингис хааны үр хүүхэд, мөн Чингис хааны дүү нарын үр хойчис (өн байв. Алтан ургийн гаралтай ноёдоос Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнзийн үр хойчис нь Ар М онголын Түш ээт хан, С эцэн хан, Засагт .ан, С айн ноён айм гийн 83, Хөх нуурын 1, Ө вөрмонголын Зуу-удын чуулганы Халхын зүүнгарын 1, Улаанцавын чуулганы Халхын баруун гарын 1, бүгд 86 хошууг захирсан засаг ноёд байв. Харин Батмөнх Даян хааны 3Р хүү Барсболдын үр сад нь Өвөр Монголын Их-зуугийн чуулганы Ордос Зостын чуулганы Түмэд баруун гарын 1 хошуу, ууган хүү Төрболдын угсаа Ш илийн голын чуулганы Хуучид, Үзэмчин 4, Сөнөдийн 2 хошуу, Зуу-удын чуулганы Аохан, Найман нэжгээд хошуу, 5-р хүү Алчиболдын үр сад нь мөн чуулганы Баарин, Жарууд хошоод хошуу, 6-р хүү Очирболдын үрсад Х эш игтэн нэг хошууны засаг ноёд байв. Чингис хааны дүү Хавт Хасарын үр хойч нь Өвөр монголын Ж ирмийн чуулганы Хорчин 6, Жалайд, Дөрвөд нэжгээд, Горлос 2, Зуу-удын чуулганы ар Хорчин 1, Улаанцавын чуулганы Дөрвөн хүүхэд, Муумянганы нэжгээд, Урадын 3, Алшаагийн 1, Хөх нуурын хошууд айм гийн 21, Ар монголы н Ховдын хош уудын 1, Ш инжааны Батсэтгэлтийн чуулганы 3 хошууг захирч байв. Чингис хааны дүү Бөх Бэлгүдэйн хойчис нь Ш илийн голын чуулганы Авга 2, Авга нар 2 бүгд 4 хошууны, Чингисийн дүү Отчигины удам нь Зуу-удын Оннигууд 2 хошууны ноёд байв. Тэр үеийн монгол хошуу ноёдын нөгөө хэсэг нь цорос овогтой тайж нар байв. Цорос нар нь угтаа Бөртэ чонын ач Добу сохорын 4 хүүгээс уламжилсан, Халхын Боржигин тайж нартай элэнц, хуланц нэггэн аж ээ1. Цоросын язгууртан нар нь XVI зууны эхнээс Ойрадын дотор нөлөө, сүр хүчин нь өсч, улмаар 1670 оны эхээр Зүүнгар улсыг байгуулж, хаан ширээнд нь үе улиран суух болсон юм. Зүүнгар хаант улс Манж Чин улсад эзлэгдэн мөхсений дараа Цоросын ноёд нэлээд хошууны ноёд болсон. Үүнд, Ар монголы н Ховдын сайды н харъяат захирсан С айн заяаты н чуулганы Дөрвөд 3, Баяд 11, Захчин 1, Халхын Сайн ноён аймгийн Өөлд 2 хошуу, Хөх нуурын Цорос 2, бүгд 19 хошууны засаг ноёд нь Цорос тайж нар байжээ. Хэрээдийн Ван ханы угсааны ноёд Торгуудын олон хошуудыг захирч байлаа. М онголын эзэнт гүрний үед болон түүний дараа Х эрээд нарын ихэнх нь төв болон зүүн м о н г о ^ багтаж явав. Харин 1420-иод онд Ван хан А.Очир. «Монголын тайж нарын угсаа гарал, тэдний эзэмшил нутаг». “ М онгол-Солонгосын хамтарсан эрдэм ш инж илгээ-4” , Сөүл, 1996. тал 301.

М О Н ГО Л

ҮЛ С Ы Н

ТҮҮХ.

I V БОТЬ

Тогорилын угсааны Амгалан өөрийн харъяатаа дагуулан, баруун тийш нүүж, Ойрадад очиж орсон юм. Чингэж Ойрадуудын дотор Торгууд нар буй болсон юм. Зүүнгар улсыг Манж нар эзлэх үед болон дараа нь Ижил мөрнөөс хэсэг Ойрадууд урьдын нутагтаа нүүж ирсэнээр Торгууд манж нарын харъяат болжээ. Тийнхүү Тогорилын угсааны ноёд Манжийн үед Хөх нуурын 4, Ар монголын Ховдын 2, Илийн Чин сүжигтийн чуулганы 4, Ховог сайрын 3, Хүр хар усны 2, Ж ин голын 1, бүгд 16 хошууны засаг барьсан ноёд байв. М өн У риан хайн З э л м э ги й н у гсааны хан ч бас М анж и йн үед Өвөрмонголын Зостын чуулганы Харчин 3, Түмэд зүүнгарын 1, бүгд 4 хошууг захирч явсан байна. Үүнээс гадна бас хойд аймгийн их мянган овогтон нар Ар монголын Ховдын хязгаарын харъяат Хойд 2, Халхын Засагт хан аймгийн Хойд 1, Хөх нуурын Хойд 1 нийт 4 хошууг тэргүүлсэн засаг ноёд гэгдэж явав. Хойдын Их Мянган овогтой тайж нар нь угтаа XIII зууны эхээр Ойрадыг мэдэж явсан Хутуга бэхи ноёны үр хойчис юм. Тийнхүү М анж ийн эрхш ээлийн үеийн м онголы н нийгм ийн дээд давхрааны гол цөм нь болсон засаг ноёд нь Боржигин, Цорос, Торгууд, У рианхан, Их М янгад 5 овгоос төрөн гарагсад байсан бөгөөд тэдний дотроос тоо олон, нөлөө ихтэй хэсэг нь Чингис, түүний дүү нарын угсааны Боржигин ноёд байжээ. Тэр үеийн засаг ноёдоос гадна бүгдийн дарга нар ч бас нийгмийн дээд давхраанд хамаарагдана. Тэд мөн л хошууг захиран мэдэгчид юм. Ар монголын Алтайн Урианхайн 7, Өөлд, Мянгад, Захчин, Хөвсгөлийн Урианханы нэжгээд хошуудыг бүгдийн дарга нар захирч байв. Бас Дарьгангын гарын дарга нар ч хэрэг дээр бүгдийн даргын эрх эдэлж, үүргийг гүйцэтгэгчид юм. Холон, Бойр нуурын орчмоор нутагласан шинэ, хуучин Барга хошууны болон тэндэхийн Өолд, Солон нэжгээд хошуу, мөн Хар мөрний Их мянган нэг хошууны эрх баригчид ч бас л тухайн үеийн монголын нийгмийн дээд давхраанд багтагчид юм. Илийн Цахар, Өөлдийн хэдэн хошууг бүгдийн дарга нар захирч байсан билээ. Манжийн хуульд зааснаар бол, бүгдийн даргыг үе улируулан хошууг захируулахгүй, нэг биеэр дуусах бөгөөд тэдний ор сууринд манжид үнэнч түш м эдийг том илон тавьж байх ёстой байв. Гэвч ялангуяа м анж ийн эрхш ээлийн сүүл үед янз бүрийн хээл хахууль цутган бүгдийн дарга нарын үр хүүхэд, төрөл садан нар тухайн хошууны эрх баригчаар тохоогдох нь элбэг байжээ. Бүгдийн дарга нар уг гарлаараа янз янз байсан нь мэдээж юм. Манжийн эрхшээлийн үед [^нголчууд бүгд 250 шахам хошуу, гарт хуваагдаж байсан учир тийм тооны засаг ноён, бүгдийн дарга нар байсан гэсэн үг юм. Хошууны ноёд, бүгдийн дарга нар нь тухайн хошууны газар нутгийг хувиарлах эрхийг эдэлж байв. Тиймээс тэд хошууны нутгийн аль шилдэг сайныг нь сонгон, өөрөө эзэмш ин, мал сүргээ адуулгадаг байв. Ноёдын өвөлжөө, хаваржааны нутгийг тусгай тэмдэг хатган, бусдын буухыг хориглодог байжээ. Ялангуяа бэлчээр нутаг багатай хошуудын энгийн ардуудад нутгийн өвс усаар тааруухан нь оногддог байжээ. Ноёд өөрийн эрх мэдлээ ашиглан, 178

Лэл хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

Аймаг, хошууны газрын зураг

М О Н ГО Л

УЛ С Ы Н

ТҮҮХ.

IV БОТЬ

мал сүргээ бусдаар тулган маллуулдаг, харъяат хамжлага ардуудаас алба татвар авдаг эрхтэй байв. Ноёдын мал адгуулахыг сүрэг хадгалах, сүрэг маллах гэхчилэн нэрлэдэг байжээ. Ноёдын орд өргөөний дэргэд малчин ардууд ээлж дараагаар сууж, тэдний малыг маллахыг хороо суух алба хэмээдэг байжээ. Тэр үеийн М онголын үндсэн баялаг болж байсан мал сүргийн үлэмж хэсгийг ноёд эзэмшиж байжээ. Тэр үед Монголд засаг тайж нараас гадна засаг бус тайж нар гэж байв. Тэд Манжийн төрд зүтгэн үйлчилсэн гавъяагаараа дөрвөн зэрэгтхуваагдана. Угтаа бүгдээрээ язгууртан гаралтай боловч зарим нь алба татварт ядуурч, жирийн ардаас ялгарахгүй этгээд болоод байжээ. Мөн зарим нь цөөн боловч хамжлагатай, амьдрал нь арай дээр байсныг тэмдэглэвэл зохино. Тэр үеийн М онголын 4 зэрш й н тайж нарын язгуур гарал нь мөн л дээр дурдсан Боржигин, Цорос, Торгууд, Хойд зэрэг таван овгийнхон юм. Тухайн үеийн Боржигин тайж нарыг Чингис хааны үр угсааных бол төрөл тайж, Хавт Хасар, Бэлгүдэй, Отчигин нарын удмынх бол харъяат хэмээн зааглан ялгадаг байв. Тэр цагийн хошуудад дээрх 4 зэргийн тайж нар олон байсан тул тэдний ерөнхий тоо нь засаг ноёд, бүгдийн дарга нараас хавьгүй илүү юм. Том лам нарыг зарим бичиг зохиолд шар феодалууд хэм ээнэ. Тэд тамгатай хутагт нар, хүрээ хийдийн мяндагтан лам нараас бүрдэж байв. Ар монголд Богд Живзундамбаас гадна тамгатай хутагт 13 байсныг дээр дурдсан билээ. Үүнд, Засагт хан аймагт Жалханз хутагт, Ялгуусан хутагт, Бэгэр Номун хан, Сэцэн хан аймагт Егүзэри хутагт, Ялгуугсан хутагт, Сайн ноён аймагт Зая бандид хутагт, Эрдэнэ бандид хутагт, Чин сүжигт Номун хан, Нар банчин хутагт, Эрдэнэ мэргэн ноён хутагт, Ш ива ширээт хутагт, Наран хутагт, Хамба хутагт байв. Тэдгээрээс хамгийн нэр нөлөө бүхий нь Богд Ж ивзундамба хутагт бөгөөд тэрвээр Ар монголын шарын шашны тэргүүн нь байв. Тамгатай хутагт нарын анхны дүрүүд нь гол төлөв аль нэгэн том ноёны гэр бүлээс гарчээ. Ноёд өөрсдийн хөвгүүд, садан төрлөө хутагтаар тодруулсан нь нэр нолоөгөө нэмэгдүүлэхийг эрмэлзэж байсных юм. Хутагтуудын дотроос хамгийн баян нь Богд Живзундамба юм. 1882 онд түүний бүх мал 41000 шахамтолгой байснаас адуу 10 289, тэмээ 531, үхэр 929, хонь 28 995 байж ээ1. Судлаачдын тэмдэглэснээр, дээр дурдсан тамгатай 13 хутагт Халхын дөрвөн аймгийн мал сүргийн 10 орчим хувийг эзэмшиж байжээ2. XIX зууны эцсээр зөвхөн Ар монголд долоон зуу гаруй том, бага хүрээ, д ащ н байсан бөгөөд тэдгээр нь бүгд 100000 шахам лам нарын данстай байсан гэдэг. Тэдгээр лам нарыг дотор нь мяндагтан лам нар, энгийн лам нар гэж хоёр ялгаж болно. Мяндагтан лам нар тоогоор цөөн бөгөөд тухайн хүрээ хийдийн эрхийг баригчид юм. Тэднийг язгууртны давхраанд багтааж тооцно. Харин лам нарын олонхи болсон энгийн лам нарыг дээд лам нараас ялгаж үзүүштэй. Тэд малчин ардаас их төлөв гаралтай, хүрээ хийдийн 1 2

Ш .Нацагдорж. «Халхын түүх». 1963. тал 159. Ш .Нацагдорж. «М онголын феодализмын үндсэн замнал». УБ., 1979. тал 208.

_____________________________

Лэл хэсэг. М анж ийн эрхшээлийн үеийн Монгол

-эөнгө баялгийг зарцуулах, хэрэглэх эрхгүй, харъяат хүрээ хийдийн хар 5ор ажлыг нугалагсад байв. Тэр үед ж ирийн малчин ардууд нийгм ийн дунд давхаргыг голлон 7 эдүүлж байв. Тэд тоогоороо бусдаас хамгийн олон байв. Тэд чухам хэнд Фъяалагдаж, ямар алба үүрэг гүйцэтгэж байснаараа хамжлага, сум, шавь 1 ЭМЭЭН ялгагдаж байв. Хамжлага ардыг XVIII зуунаас өмнө дагалдах эр, -эцлах эр хэмээн нэрлэж байв. Харин 1705 онд Манжийн төрөөс гаргасан уулинд, тэднийг хамжлага хэмээн томъёолсоноос хойш уг нэр түүхийн : нчиг зохиолд байнга хэрэглэгдцэг болжээ. Ноёд тайж нарын харъяат ардыг хамжлага гэнэ. Хамжлага хэмээх нэр ь угтаа хамжаа, хамжих гэсэн үгтэй нэг язгууртай, эзэндээ хамжаа болж туслаж байх гэсэн утгатай үг юм. Хамжлага ардыг дотор нь хошууны -оёды н, засаг бус дөрвөн зэргийн тайж нары н хамжлага хэм ээн хоёр зааглана. М ан ж и й н эрх баригчид м он го л ы н ноёды н х эргэм зэр эгт таацуулан хамжлагын тоог тогтоож, түүнийгээ хуулиар бататгасан байв. Манжийн хууль ёсоор, Чин ванд 60, жун ванд 50, бэйлд 40, бэйст 35, гүнд 30, улсын тавнан (манжийн хааны хүргэн)-д 40, хошой тавнанд 30, төрийн тавнанд 20, тэргүүн зэргийн тайжид 15, дэд зэргийн тайжид 12, гуттаар зэргийн тайжид 8, дөтгөөр зэргийн тайжид 4 өрх эр олгож байв. Хамжлага -рдууд нь засаг ноёнд болон хошуу тамгын газарт захирагдана. Тамгатай хутагт хувилгаадын харъяат нарыг шавь гэнэ. 1639 онд Түшээт хан Гомбодоржийн отгон хүү Занабазар (1635-1723)-ыг Халхын ш арын шашны тэргүүнээр өргөмжлөхөд, Түш ээт хан өөрийн албат ардаас 108 банди, гурван ах нь 30 өрхийг түүнд шавь болгон өгснөөс анх Ар монголд шавь нарын үүсэл тавигджээ. Тэр цагаас хойш Халхын ноёд, тайж нар өөрсдийн хамжлагаас Ж ивзундамба хутагтад удаа дараа таслан өгсөөр шавийн тоо нэмэгдэж, улмаар Богдын түмэн шавь гэх үг гарчээ. Өмнө өгүүлсэн тамгатай хутагт нар ч өөрийн шавьтай байв. Тэдний шавь нар ч мөн л ноёд, тайж нарын өргөсөн ардуудаас бүрджээ. Ардууд бас харъяат ноёныхоо татварт дургүйцэн, сайн дураараа аль нэг хутагтад шавь орох явдал ч байв. М анжийн ноёрхолын сүүлчээр зөвхөн Богдын шавийн хүн ам 56000 орчимд хүрч байжээ. Манж улсын эрх баригчид монголын ардуудыг цөмийг нь ноёд тайж хутагт нарт хамжлага, шавь болгоогүй, тэгэхийг зөвшөөрөх ч үгүй байсан нь мэдээж юм. Тэд дарангуйллаа бат байлгаж байхын тулд М онголын малчин ардын ихэнхийг өөрсдийн татвар залгуулагчид болгон хувиргасан байлаа. М анжийн төрийн албан татвар залгуулагчдыг сум ард, албат ард, сум эр хэмээн н§рлэнэ. Манж нар монголын 18-60 насны эрчүүдийг зуун тавь, зуун тавиар нь нэг нэгж болгон сум хэмээжээ. Чин гүрний ноёрхолын сүүлийн үеэр зөвхөн Халхын 4 аймагт бүгд 21 015 сум эр байж ээ1. Сум, хамжлага, шавь гэх мэтээр ялгагдаж агсан малчин ардууд нь тэр «Ар монгол дахь хятадын худалдаа мөнгө хүүлэл» (1751-1911). УБ., 1988. Баримт бичгүүд. Боловсруулан тайлбар бичсэн А.Очир, Г.Дашням.

181

М О Н ГО Л

Ү Л С Ы Н ТҮҮХ.

IV

БОТЬ

үеийн М онголын үйлдвэрлэгчид, хүн амын дийлэнх олонх нь болж байв. Гэвч нэг малчин өрхөд оногдох малын тоо цөөн байсан бөгөөд тэдний ихэнх нь тарчигхан амь зууж байлаа. Тэд тухайн хошуу ноёд, тайж нар, хутагтад харъяалагдсан, тэдэнд татвар нийлүүлэх, мал сүргийг нь адгуулан үржүүлэх үүрэг хүлээж байв. Эзэн ноёд нь харъяат ардуудаа бусдад бэлэглэх, зарим тохиолдолд худалдах, эд хөрөнгөнд нь халдах явдал байв. Өөрөөр хэлбэл, тэдний эдийн засаг, эрхийн байдал нь хүндхэн нөхцөлд байжээ. Малчин ардууд өөрийн өмч хөрөнгөө үр хүүхдэдээ өвлүүлэх бол, харъяат хошууны тамгын газарт уламжлах ёстой байв. Харин охид бол шууд өв өвлөх эрх нь хязгаарлагдмал, эрд гарахад нь инж маягаар хөрөнгө өгдөг байв. Харин гал дээр гарсан бутач зээ өв өвлөх учир байжээ. Ардууд тухайн хошуу, шавийн тодорхой тогтоосон газар нутагт аж төрөх журамтай, өөр газарт дур зоргоор нүүдэллэх, ялангуяа өөр хошуу, шавийн нутагт шилжин суух ёсгүй байжээ. М анжийн эрхш ээлийн үеийн монголын нийгмийн доод давхраа нь гэрийн боолчууд байв. Тэр үед тэднийг «гэрийн хөвүүд, гэрийн ард, мэдэл» хэмээн янз бүрээр нэрлэнэ. Гэрийн боол нь засаг ноёд, тайж нар, зарим түшмэл, албан хаагчид, лам нар, чинээлэг ардын гэхчлэн хэдэн ялгавартай. Гэрийн боолын үүсэл нь угтаа дайны олз, инжинд ирэгсэд, худалдагдагсад, шагналд олгогдогсод, ялд унагсадаас бүрджээ. М анжийн түрэмгийлэгчид 1755-1758 онд Ойрадын ард түмний тусгаар тогтнолын төлөө тэмцлийг цуслан дараад, олон Ойрад хүнийг тэдэнд хүчин зүтгэсэн халхын ноёдуудад боол болгон өгчээ. Тэднийг хуучин данс хард шинэ боол, өөлд боол хэмээн нэрлэж байв. XIX зууны эхнээс монголын нийгэмд гэрийн боолын тоо аажмаар цөөрч, мөн зууны эцэс болоход гэрийн боолчууд үндсэндээ энгийн ардын байдалд шилжиж, алба барьдаг хамжлага болон хувирчээ.

§3. Аж ахуй Монголчууд М анжийн эрхш ээлийн үед урьдын адил нүүдлийн мал аж ахуйгаа эрхлэж, таван хошуу малаа өсгөн, жилийн дөрвөн улирлын турш өвс, ус бэлчээрийн соргогийг даган нүүдэллэж байв. Тэд мал аж ахуйн зэрэгцээ мөн газар тариалан, ан агнуурыг хавсран эрхлэж байв. Мал аж ахуй. Эх газрын эрс, тэс уур амьсгалтай газар зүйн бүсэд оршдог нь 1\£жголчуудыг мал аж ахуйг голлон эрхлэхэд хүргэсэн ажээ. Тухайн үед мал, малаас гардаг бүтээгдэхүүнээр өөрсдийн амьдралын хэрэгцээг хангаж байв. М онголчуудын таван хошуу мал нь эрс тэс ширүүн уур амьсгалд зохицсоны дээр бэлчээрт шүтдэгээрээ онцлог байв. Таван хошуу малын дотроос адуу аж ахуйн ач холбогдлоороо дээгүүр байв. Э нэ нь монголчуудын нүүдэл амьдралын хэв маяг, аж ахуйн онцлогтой холбоотой юм. Монголчуудыг агт морьгүйгээр төсөөлөх аргагүй бөгөөд адуу нь улс орон, өмч хөрөнгөө хамгаалахад ч, өргөн уудам нутагтай, бие биеэс таруу 182

_____________________________ Лэл

хэсэг. М знж ийн эрхшээлийн үеийн М онгол

зайтай нутагладаг монголчуудын хувьд харилцаа холбоог залгуулахад ч, нүүдлийн аргаар аж ахуйгаа хөтлөхөд ч, баяр цэнгэлд ч олон талын үүрэг ач холбогдлоороо онцгой юм. Сүргийн бүрэлдэхүүний хувьд хангайд үхэр, адууны тоо түлхүү байхад говь хээрийн нутагт тэмээ, хонь нь олон байв. Тухайн үед мал аж ахуйн үйлдвэрлэл явуулах үндсэн нэгж нь хот айл байсан ба малчид хөдөлмөрөө хоршин, хамжин аж ахуйгаа хөтлөдөг байв. Хот айлынхан малаа хариулах, ноосоо хяргах, хашаа хороо барих, сэлбэх, худаг ус гаргах, хадлан тэжээл бэлтгэх, эсгий хийх, малаа оторлох зэргээр хамтран ажилладаг байв. Мал аж ахуй хөгжүүлэх, малын тоо толгойг нэмэгдүүлэх нэг гол нөхцөл бол малын бэлчээр байсан юм. Дурдан буй үед монголын бүх газар нутгийн эзэн нь Манжийн хаад байсан бөгөөд тэд хошууны ноён, бүгдийн дарга нарт газар нутгийг болзолт байдлаар олгож байсан юм. Тэдгээр ноёд, бүгдийн дарга нар нь хошууны нутгийн аль бэлчээр ус сайтайг нь өөрсдөө буюу язгууртан чинээлэг хүмүүст олгож, үлдсэнийг нь ардуудад хуваарилж өгдөг байжээ. Нэгэнт Манжийн хаан монголын газар нутгийн дээд эзний хувьд хааны албан сүргийн бэлчээр, тариаланд монгол нутгийн үржил шимтэй хэсгийг хуваарилан өгөхийн зэрэгцээ, мөн М онгол-Оросын хил дагуу суулгасан гэр харуулуудад хошуудаас үлэмжхэн газрыг гаргуулан өгдөг байсан нь малын бэлчээр хуваарилалтад зарим нэг бэрхшээл учруулдаг байв. Богд Живзун-дамба хутагтын хар дархадаас бусад шавь нар нь тодорхой нутаггүй, дөрвөн аймгийн олон хошууны дотор дураар сэлгэн явж нутагладаг байв. Энэ нь нутаг усаар дутмаг хошуудад бас төвөг учруулдаг байв. Үүнээс болж уг хош ууны ардууд, богды н ш авь н ары н хооронд нутаг б эл ч э эр и й г булаацалданхэрүүл, маргаан гарч байв. Иймээс 1772,1805,1850 онд Богдын шавийн талаар 4 аймгийн чуулганаар хэлэлцэж, хошуудаас тодорхой нутаг дэвсгэр заан олгож нутаглуулах, зарим хошууд нутгаа 2 хувааж нэг хэсэгт нь Богдын шавь нарыг, нөгөө хэсэгт нь хошуудын ардуудыг нутаглуулан, харилцан тэмцэлдэхээс сэргийлж, заагласан нутгийн дундуур тусгай айл өрхийг ж ийрэг болгон суулгах зэрэг арга хэмжээ авч байв. Монголчуудын бэлчээр ашиглалт нь нарийн тодорхой дэгтэй байв. Улирлын байдлаар бэлчээр нутгаа зохицуулан хаваржаа, зуслан, намаржаа, өвөлжөө хэмээн заагтай ашиглаж байсан юм. Нүүдэл нь бэлчээрийг сэргээх, зөв ашиглах, аригтай хэрэглэх хамгийн тохиромжтой арга байв. Тухайн нутаг орны байдлаас хамаарч нүүдлийн тоо, н\^цэллэх газрын хол ойрын хэмжээ харилцан адилгүй байжээ. Тухайн үед малын бэлчээр, ус ундны аясыг даган олон зуун мод газар нүүдэллэх нь багасч нүүдлийн хүрээ хумигдсан ажээ. Тийнхүү нүүдлийн хүрээ хумигдах болсон нь Монгол орон харийн түрэмгийллийн уршгаар олон жижиг хошууд буюу засаг захиргааны олон нэгж ид хуваагдсантай гол төлөв холбоотой боловч бас мал аж ахуйн арга ажиллагаанд гарсан зарим нэгэн шинэ ахицтай бас уялдаатай байж ээ1. 1

С .И дш инноров. «Х1Х-ХХ зууны зааг дахь М онголын нийгэм эдийн засгийн байдлын зарим асуудал». УБ., 1986. тал 17-18.

183

М ОНГОЛ

ҮЛ СЫ Н

ТҮҮХ.

IV

БОТЬ

Хэдийгээр байгалийн ган зуд, М анжийн алба татвар монголчуудын аж ахуйд хүнд дарамт үзүүлж байсан хэдий ч мал аж ахуйгаа эрхлэн явуулах арга ажиллагаагаа сайжруулахыг амьдрал зүй ёсоор шаардаж байв. Тухайн үед урьдах үетэй харьцуулбал зарим ахицтай зүйл нэвтэрсээр байжээ. Ойт хээрийн бүс ялангуяа Их Хүрээ, Хиагтын хоорондох Сэлэнгэ мөрний сав дагуух нутгийн хүмүүс өвөлжөөндөө модоор саравчтай дулаан хашаа, тал хээр, говь нутгийнхан чулуу хөрзөнгөөр задгай хороо барьж баруун Монголын малчид хахир цагт цасаар битүү хороо хийж байжээ. Мөн малдаа хадлан тэжээл бэлтгэж байв. Ноёд, хутагт, хувилгаад, сүм хийдийн сан, жасын хөсөг тээврийн ба саалийн мал, яам тамгын газрын агт морьдыг тэжээхэд зориулан өвс ургамал элбэгтэй Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн голын сав газрыг тусгайлан хадлангийн газар болгож байв. Мөн албан татвараа хөнгөвчлөх, амьдралаа дээш лүүлэх зорилгоор малаа өсгөх, үүлдрийг нь сайжруулах, аш иг ш им ийг нь нэмэгдүүлэх санаачлага оролдлого гаргаж байв. Сэцэн хан Артсэд, Засаг ноён Тогтохтөр, Хардал бэйс Пүрэвжав нар малын үүлдэр угсааг сайжруулан, ш илмэл үүлдэр бий болгох, аж ахуй хөтлөлтөнд ш инэ арга барил нэвтрүүлэх талаар зарим зүйл хийжээ. С эцэн хан Артсэд, Хардал бэйс Пүрэвжав нар шилдэг агтчидыг зохион байгуулж хурдан удмын азрага, гүүг нийлүүлж, «хан удам», «гал шар» угшилын хурдан адууг буй болгосон нь өнөө ч удам тасраагүй байна. С эцэн хан аймгийн Засаг ноён Тогтохтөр 1852 онд аж төрөх ёсны сургаал гаргаж, өөрийн хошуунд даган мөрдүүлжээ. Энэ сургаал нь эдийн засаг, аж ахуйн талаар зарим шинэтгэл хийхэд чиглэгджээ. Тогтохтөрийн сургаалд, мал аж ахуйн арга ажиллагааг сайжруулах, малын тоо толгойг нэмэгдүүлэх, ялангуяа ган гачиг, зуд гачаалаас мал сүргээ хамгаалах, тариа тарих, ан агнах, rap урлалын талаар шинэтгэл хийж түүнийгээ амьдралд хэрэгжүүлэхийг оролдож байв. М анжийн албан татвар өсч дарамт нэмэгдсэн болон ган зудын гачаалаар малын тоо толгой хорогдон уг төллөсөн эх мал, төл өвөл хаврын хахир цагийг давж чадахгүй үхэж буйг харгалзан, Тогтохтөр малын үржлийн ажлыг зохицуулж мал төллөх хугацааг өөрчилж уг бэрхшээлийг даван туулах оролдлого хийж байжээ. Тийнхүү Тогтохтөр аж төрөх ёсны сургаалдаа XVIII зууны эхэнд Халхын төв нутагт адуу, тэмээ, үхрийг хаврын дунд ба сүүл сард, хонийг өвлийн эхэн сард төллүүлж байсныг өөрчлөн хавар өдөр, шөнө тэнцэх үед хонь хургалуулахаар бодож намар цагт хуц нийлүүлэхээр зааж ээ1. XIX зууны дунд үед Халхын дорнод нутагт хонийг хаврын дунд сард төллүүлж2 байсан тухай тэмдэглэлээс үзэхэд уг санаачлага мал маллах арга ажиллагаанд нэвтэрсэнийг харуулж байна. Тухайн үед ноёд, томоохон сүм хийдийн жас жавууд малаа түрээсээр хариулгах болсон нь мал маллагаанд гарсан шинэ зүйл байв. Тэд малаа 1

2

184

«Хэбэй вангийн аж терөх ёсны сургааль». Хэвлүүлсэн Ш .Нацагдорж. УБ., 1969. тал 115. Ц.Насанбалжир. «Монголын аж ахуй хөтлөлтийн уламжлал, шинэтгэл» (XIX зууны эц эс XX зууны эхэн ). УБ., тал 13-14.

_____________________________ Аэл

хэсэг. Манжийн эрхшээлиин үеийн Монгол

түрээслүүлэхдээ, төлбөрийн чадвартай чинээлэг этгээдүүдэд өгдөг байв. Малыг түрээсээр авч хариулах сонирхолтой байсан нь түрээс авахын зэрэгцээ ноёдын малыг хошууны аль сайн бэлчээрт хариулдаг байсан нь өөрийн малыг түрээсийн малтай хамт сайн бэлчээрт адуулах боломжтой байсантай холбоотой. Дурдан буй үед монголчууд хичнээн тооны малтай байсан нь тодорхойгүй. 1836 онд С эцэн хан аймгийн Тамгын газраас Хүрээ сайдад мэдүүлсэн бүртгэлд тэмдэглэснээр, “Сэцэн хан аймгийн мал 430 000 илүү, Түшээт хан аймаг 200000 илүү, Сайн ноён аймаг 170000 илүү, Засагт хан аймаг 80000 гаруй малтай байсан” гэжээ. Энэ нь Ховдын хязгаар, Дарьганга, Дархад зэрэг олон газрын малыг оролцуулаагүй, зөвхөн Халхын дөрвөн аймгийн бүх малыг бодод шилжүүлж бодсон дутуу мэдээ юм. М онголын мал сүргийн нэлээд хувь нь томоохон хутагт хувилгаад болон сүм хийд жас, жавын мэдэлд байсан юм. Судлаачдын тэмдэглэснээр зөвхөн тамгатай 13 хутагт Халхын дөрвөн аймгийн мал сүргийн 10 орчим хувийг эзэм ш иж б ай с ан 1 аж. Тэдний хамгийн олон малтай нь Живзундамба байсан юм. Живзундамба хутагт болон түүний шавь нарын малыг 3 жилд 1 удаа тогтмол тоолдог байв. 1764 оны байдлаар, Богдын шавь өрх 8113, бүх мал 433866, үүнээс адуу 102013, тэмээ 1117, үхэр 203201, хонь 117 535 байсан бол 1864 оны буюу 100 жилийн дараа бүх мал 890241, үүнээс адуу 134 137, тэмээ 1991, үхэр 198 141, хонь 555972 болсон байжээ. Үүнээс үзэхэд, тухайн үед малын тоо толгой багагүй байсан гэж хэлж болохоор байна. Гэвч Манжийн төрийн олон төрлийн албан татвар, харийн худалдаачдын мөлжлөг, ган, зудын бэрхшээл нь малын өсөлтөд саад учруулж байсан юм. Тухайлбал, Манжийн Тэнгэрийг тэтгэсэн (1736-1795) болон Сайшаалт ерөөлт (1796-1820) хаадын үед удаа дараагаар ер бусын их ган, зуд болж Засагт ханы хэмжээгээр үлэмж мал үрэгдэж, улсын алба залгуулах чинээгүй болсон учир 20 жил өөр аймгуудаар албыг залгуулж байжээ. Хэдийгээр дээр дурдсан бэрхшээлүүдийн улмаас малын тоо толгой олноороо үрэгдэж, малгүй хэрмэл цагаачид буй болох серег хандлага тухайн үед ажиглагдаж байсан ч монгол малчид шургуу хөдөлмөрөөрөө аж ахуйгаа урагшлуулсаар байв. Ан агнуур, ашигт малтмал. Монголчууд мал аж ахуйн зэрэгцээ ан агнуурыг эрхлэж байсан нь малаа өсгөх, хүнсний хэрэгцээгээ хангахад зарим талаар дэм болж байв. Монголчуудын ан агнах нь бөөнөөрөө хомроглон авлах ба ганц нэгээрээ ан хийх хэлбэртэй байв. Цэргийн бэлтгэл сургуулилтыг их ав хомроготой хослон явуулдаг өмнөх үеийн уламжлалыг М анжийн эрх баригчид ч мөн үргэлжлүүлэн явуулжээ. М анж нар монголчуудыг цэрэг, цагдаа болгон ашиглах улс төрийн бодлогын үүднээс XVIII зууны II хагасаас Улиастайд дөрвөн аймгийн цэргийн насны эрчүүдийг цугларуулан, их ав хомрого хийж, цэрэг эрийг сурган 1

Ш .Нацагдорж. «Халхын түүх». УБ., 1963. тал 159.

185

М ОНГОЛ

УЛ СЫ Н

ТҮҮХ.

IV

БОТЬ

боловсруулах дасгал сургууль болгодог байв. Жил бүр дөрвөн аймгийн цэргийг цугларуулан их хомрого хийх нь нүсэр, зүүн хоёр аймагт хэтэрхий чирэгдэлтэй байснаас 1786 оноос Түшээт хан, Сэцэн хан аймгийг Их хүрээний газар, Засагт хан, Сайн ноён аймгийг Улиастайд авлуулахаар тогтжээ. М анжийн хуульд, Их хүрээ, Улиастайд явуулах их хомрогын журмыг нарийвчлан заасан бөгөөд уг ёсоор хомрогод тус бүр 500 хүнийг оролцуулж, жил бүрийн намар цагт нэг сарын хугацаатайгаар авлах ёстой байв. Тийнхүү албаны зохицуулалттай ан авын зэрэгцээ ганц нэгээрээ, хэсэг бүлгээрээ авлах явдал түгээмэл байв. Ан агнуурын ажлыг аль ч нутагт эрхлэдэг боловч Алтай, Хангай, Хэнтий, Хянганы нуруу болон Хөвсгөлийн уулсаар нутагладаг Урианхай, Дархад, Барга, Дагуур, Орчоон нарын зарим нь ан агнуурыг голлон эрхлэж байсан юм. Тэд өндөр үнэт үслэгийн ан ба бөхөн, хүдэр, баавгай, хойлог зэрэг эм, эмчилгээний чухал түүхий эд гарах амьтныг агнаж, М анжийн хаанд алба өргөх буюу хэрэгцээнээс илүү гарсныг нь худалдаж байв. Зээр, гахай, аргал, угалзыг хүнсний зориулалтаар агнадаг бол үнэг, чоно, булга, суусар, минж, халиу, хярс, мануул, ирвэс, тарвага зэргийг арьсыг нь авах, хойлог, бөхөн, дорго, баавгай, хүдэр, буга зэрэг ан гөрөөг мах, арьс, цусан ба ясан эврийг нь авч ашиглахын тулд авлах нь элбэг байв. Ан авлахдаа дайралдсан ангаа хамаа бус агнадаггүй, эр, эм, хээлтэй, хөхүүл, нялх эсэхийг нь сайтар нягтлан, ялгавартай агнаж, ан амьтныг нь хайрлан хамгаалж, өсч үржих нохшшйг нь харгалздаг байсан юм. Мөн хавар, зун ан агнахгүйн дээр амьтныг шархдуулах буюу зовоож алахыг цээрлэдэг байв. М анжийн эрхш ээлийн сүүл үед дотоодын зах зээл дээр эмийн үнэт түүхий эд, ангийн үсний эрэлт хэрэгцээ нэмэгдэх тутам ангийн буу зэвсэг, багаж хэрэгсэл улам элбэгшиж ан агнуурын ажил өргөжихөд хүрсэн юм. Мөн Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Туул, Хөвсгөл нуурын сав хөндийгөөр амьдрагсад загасчлах явдал байжээ. Давс, хужир, шүү, цагаан мөөг, жимс, самар зэрэг эмийн ба хүнсний ургамал түүж хэрэгцээнээсээ ил үү гарсныг нь зарах ба хэрэгцээтэй зүйлсээр арилжиж байв. Давс нь едөр тутмын хэрэгцээтэй зүйлсийн нэг төдийгүй ашиг орлогын чухал эх үүсвэр байсан тул зарим нутагт давсгүй нууранд давс ургуулах оролдлого ч хийж байжээ. С эцэн хан аймгийн ван Тогтохтөр 1850 оны орчим Өвөр Монголын хошуунаас 100 тэрэг давс тээвэрлүүлэн Сангийн далай нуурыг давстай болгох оролдлого хийж байв. Хужир, давс гараар малтан энгийн аргаар боловсруулан хүнсний болон малын тэжээлд хэрэглэх нь нийт монгол даяар түгээмэл байв. Тухайн үед байгалийн баялгийг олзворлох болсон байна. 1716 оноос Зостын чуулганы Хорчин хошуунаас хар тугалга, Ш илийн гол, Хөх хотын Түмэдийн Хамар, Алимт, Чин Сүй Хэ, Хар үхэртэй, Үнэгт уул, Шинжаан болон Их хүрээний ойролцоо Налайх зэрэг газруудаас чулуун нүүрсийг rap аргаар малтаж байжээ. Хэдийгээр rap аргаар малтаж байсан ч бас багагүй

_____________________________ Лэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

нүүрс олборлож байсан бололтой. Тухайлбал, 1817 оны 2-р сард Хамарт, Алимт, Хар үхэртэй зэрэг дөрвөн уурхайгаас 163 220 зоос хурааснаас албанд 7 хувь буюу 115 254 зоосыг сайдад өргөн, Сангийн яаманд тушааж хөмрөгт оруулах тухай тэмдэглэсэн байв1. М өн тухайн үед өнгөт металл малтаж анхны боловсруулалт хийж байжээ. Хөх хотын Түмэд хошуу, Сэцэн хан болон Түшээт ханы нугагт Бороо, Заамар, Сайн ноён аймгийн гүн Дашдоржийн хошууны нутгаас алт, мөнгийг rap аргаар олзворлож байв. Түшээт ханы Дайчин вангийн хошуу, Улаангомын зэрэг газраас мана, оюу зэрэг эрдэнийн чулуу бага сага олзворлож байжээ. Газар тариалан. Хятад тариачид Монголд нэвтрэхээс өмнө монголчууд өөрсдөө газар хагалан тариа тарьдаг байсан боловч тэр нь аж ахуйд маш бага хувийг эзлэж байв. Харин М анжийн ноёрхолын үед газар тариалан өмнөх үеэс нэлээд өргөжсөн юм. Хятад тариачид анхандаа, жинчин, худалдаачдыг даган ганц нэг, цөөн бүлгээр хил гарч монголд ирэн хошууны засаг ноёноос газрыг түрээсээр авч тариалах болов. Хошууны засаг ноёд хууль бусаар ирсэн хятад иргэдийг хошуу нутгаасаа шахаж гаргахын оронд газрын түрээсийн ашигт нь сонирхож, хошууны газраас дураараа олгож байсан ба нэгэнт олгосон газартаа хяналт тогтоон жил бүр нарийн хэмжиж үздэггүй, зөвхөн түрээсээ авснаар сэтгэл ханадаг байсан нь хятад тариачдад бага түрээсээр их газар тариалах боломж олгож байжээ. Энэ байдал нь хятад тариачдыг монголд тариалах эдийн засгийн сонирхолыг төрүүлжээ. Монгол газрын хөрс үржил шимтэй, хураасан ургац нь түрээсээ төлөөд өөрсдийн амьдралыг залгуулахад элбэг хүрэлцээтэй төдийгүй, илүү гарсныг нь зарж борлуулах боломжтой байсан зэрэг нь хятад цагаачид монгол нутаг руу олноороо цувах үүдийг нээж, хошуу ноёд ч мөн олон хүнээс түрээс авах хоёр талын аш иг сонирхол нэгдсэн зэрэг нь М анжийн төрөөс хятад иргэдийг монголд нэвтрүүлэхгүй байх бодлого амьдралд хэрэгжихгүйд хүрсэн юм. Тиймээс М анжийн төрөөс жилд Монгол оронд нэвтрэх хүний тоог 800-аар тогтоож, хятад иргэд түлш авах, амуу будаа наймаалах, тариа тарих, хөлсний хөдөлмөр хийх болвоос нутгийн ноёдод тодорхойлон бүртгүүлж, жил бүр нэг удаа тамгын гэрч авахуулж боомтоор гаргахдаа нарийн байцаан шалгаж байхаар тогтоожээ. 1712 оны байдлаар нэг жилийн дотор Шандун мужаас Цагаан хэрмийн гадна ирж тариалагсад нь 100000 болсон байснаас үзэхэд, монгол нутагт хятад иргэд тариалан эрхлэх ажил хир хурдацтай өсч байсан нь харагдана. Ю уны өм нө хятадтай хил залгаа Өвөр М онголын өмнөд Зосты н чуулган, Хөх хотын Түмэдийн Далан хар уул, Цахар болон Их зуугийн чуулганы өмнөд тал, Оннигууд, Баарин, Х иш игтэн, Аохан, Н айманы 1

«Хөх хотын түүхэн сурвалж бичиг» Эмхтгэл. Хөх хот, 1989. IV боть. тал 39-40.

187

М О НГО Л

ҮЛ СЫ Н

ТҮҮХ.

IV воть

нутагт хятад иргэд тариалж эхлэв. Цахарын баруун гарын 4 хошуу нь 1724 онд 29 709 цин* 25 му** тарианы газар 100000 гаруй хятад иргэнтэй, 1749 онд Түмэд, Харчины 3 хошуу нь 2556 цин тарианы газартай1 болон өргөжжээ. XVII зууны дундуур Цагаан хэрмийн гадна гарч тариалагч хятад иргэд хавар ирээд намар буцдаг байсан бол аажмаар шавар байшингаа барьж, жилийн дөрвөн улирлын турш суурин суух болжээ. Хятад тариачид дангаараа түрээслэн тариалахаас гадна монголчуудтай хоршиж тариалах явдал нэлээд байжээ. Энэ нь хятад тариачны хувьд түрээс багатай, сайн газар олох, монголчуудын тухайд илүү дадлага туршлагатай багаж, хэрэгсэлтэй тариачдыг түшиж ахиу ургац авахад дөхөмтэй байсан бололтой2. Бээжингийн хэрэглэх амуу будааны нэлээд хувийг Өвөр Монголоос авч байсан нь олон мянган жил тариалсан хятад газрынхыг бодвол монгол нутгийн хөрс ш ороо нь үржил ш имтэй, амуу будаа нь шим тэж ээлтэй байсантай холбоотой болов уу. 1726 онд хятад газар ган болоход Хөх хотоос амуу будаа худалдан авч, Хатан голоор өмнө зүг тээвэрлэж байсан байна. Манж нар үлэмжхэн хүчээр Галдан бошигтын цэргийг дарж, Халхын нутгийг эзлэн авснаар мөнөөх хятад цагаачид Халхад нэвтэрч тариалан эрхлэх болжээ. Ар М онголын тариалангийн гол голомт газрууд нь Ивэн, Бургалтай, Бороо, Борнуур, Орхон, Зурамтай, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Өлзийт, Цагаан сүүл, Байдраг, Бигэр, Шарга, Хэрлэн, Улз, Чоно харайхын голын сав дагуу байжээ. Дээрх газруудад өмнө нь бага сага тариалж байсан боловч нэлээд нь ш инээр хагалбарлан тарьсан газрууд байв. 1727 оны 10-р сард Датунгийн бүгд захирагч даргаас «Орхон, Туул болвоос алс холын зах хязгаар дахь анх хагалбарласан газар бүлгээ... Нэг ишээс 16 толгой салбарлан гарсан буудай ургав» гэх буюу 1728 оны 12-р сард Цогийг бадруулагч жанжин Орхон, Зурамтай, Туул гурван газрын албан тарианаас нохойн хошуу, буудай, монгол амуу нийт 7550 таар илүү хурааж байсан байна3. Тийнхүү хятад иргэд хувиараа тариалахаас гадна М анжийн цэргийн албан тарианы газрууд нэлээд байсан юм. Манж нар ш инээр эзлэн авсан Халхын нутгийг баримтлан захирах, цааш илбал, Зүүнгарыг эзлэх бэлтгэл болгон Халхад үлэмжхэн тооны дарангуй цэргээ суулгасан бөгөөд тэднийг хүнсээр хангахын тулд алс холоос хүнсний зүйл зөөн авчрах нь чирэгдэлтэй байсан учир цэргүүдээр өөрсдөөр нь тариа тариулах болсноос цэргийн анхны албан тариалангууд үүсчээ. 1715 онд М анжийн Энх Амгалан хаан Зүүнгарын Цэвээнравдан ханаас сэргийлэх нэрийдлээр, үнэн хэрэгтээ Зүүнгар хаант улсыг байлдан эзлэх бэлтгэл болгож, Халхын Түй гол, Хар ус, Цагаан эрэг, Цагаан сүүл, Булган, Ховдод * ** 1 2 3

Цин (шин) - 6.6667 км2 = 6.66 га. 1 цин = 100 му. M y - 0.0667 км2 = 1.15 га. Таяма Ш игэрү. «Чин улсын үе дэх монголчуудын нийгмийн байгуулал». 1988. тал 497, 499. А.Очир. «М онгол-Хятадын худалдааны харилцаа» (XIX-XX зууны эхэн). тал 106. С.И чинноров, Н.Банзрагч. «Эрдэнэ зуу хийд ба Түш ээт ханы хошуу». УБ., 1999. тал 101.

188

Лэл хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

цэргийн албан тариалан байгуулсан ба 1716 онд жанжин Фурдан Түмэд цэрэг 1000 гаруй хүнийг дайчлан, Улаангомд газар хагалж, Ховдын Намаржих, Цагаан гол зэрэг газруудад усалгаатай албан тариалан байгуулсан ажээ. Гэвч эдгээр газруудад Манж нар анх удаа тариалан үүсгэсэн бус, зарим газрыг сэргээн ашигласанюм. Зүүнгар, Манж нарт эзлэгдэхээс өмнө Галдан Ховд, Улаангом, Цагаан сүүл зэрэг газарт тариа тарьж, Хархираагийн газар 1.5-2 м өргөнтэй 50 гаруй км урт бух* татуулан усалгаатай тариалан эрхэлж1 байсан бөгөөд тэр газар нь өнөө ч тариалангийн газар хэвээрээ байж, Бошигтын бухаар тариагаа усалсаар байна. Цэвээнравдан ч мөн Манжийн их цэрэг Зүүнгарт орохоос өмнө Ил голын урсгал, Эрчис гол, одоогийн Өрөмчийн орчим тойронд усалгаатай тариалангий н н элээд их газартай байж ээ. Т эн гэр тэтгэгч хааны үед Зүүнгарын хаант улсыг байлдан авсны дараа Чин улсын Засгийн газраас Тэнгэр уулын ар дахь газарт Ш инжаан, Эрчис, Или голын хөндийгөөр цэргийн болон иргэдийн тариалангийн газар олноор буй болгожээ. Э нэ нь эрт цагаас Ойрад монголчуудын тариалан эрхэлж байсан уламжлалт гол газрууд байсны дээр байгаль, цаг уурын нөхцөл нь ч тохиромжтой байв. Тэнгэр тэтгэгчийн сүүлчийн онуудад Тэнгэр уулын ар дахь газарт хятад иргэдийн тариалсан газар нь 350 мянган му болж байсан ба 1802 онд Илийн жанжин М анжийн цэргүүдээр Или голын сав газарт 14 хэсэг атар газар хагалбарлуулсан нь нийт 12 мянган му газарт хүрч байв. Бас Ганьсу зэрэг газраас хятад и р гэд и й г Ш и н ж аан ы зүг т ө л ө в л ө гө ө тэй гээр нүүлгэн суурьшуулж, тарианы газар нэмж олгуулжээ. Гэвч М анжийн төр Зүүнгарыг байлдан эзлээд их цэргээ татсаны дараа хэдийгээр нутгийн ардууд тухайн газруудад бага сага тариалж байсан ч цэргийн албан тариалан байсан нэлээд газар эзгүйрэн атаршжээ. Монгол орны өмнөд болон Ш инжаан, Или, Ховд орчмоор цаг агаар нь дулаан учир улаан буудай, арвай, буурцаг, шош, тутрага, гуа, жимс ногоо тариалж байв. Хойд хэсэг буюу Халх, Их нууруудын хотгор хавиар монгол амуу, халтар арвай, хар будаа, буудай голлон тариалж байжээ. Харьцангуй нам дор хур бороо элбэгтэй, усалгаа бага шаарддаг, Орхон, Сэлэнгийн сав нутагт тариаг төдий л усалдаггүй байсан бол Алтай мэтийн өндөрлөг, хөрс нь чийг багатай нутагт усалгаат тариалан нэлээд хувийг эзлэж байсан юм. Усалгаат тариалан эрхлэгчид тариалангаа «газар ус», «хар шороо ус», «Гэзэг ус», «цэцэг ус» гэж бүгд дөрвөн удаа усалдаг байсан байна. Тухайн үед нутгийн ардууд өөрсдөө чулуун тээрэм хийж, бусдын тариаг хөлсөөр тээрэмддэг болов. Тухайлбал, Халхын Чин ван Ханддоржийн хошуунд ядуу ардууд буудай няцлах чулуун тээрэм хийж, гурилаа тээрэмдүүлсэн хүнээс 100 жин бүрээс 1 дэү** буудайг хөлсөнд нь авдаг байсан ба хошууны засаг ноён тээрэм бүхий ардуудаас жил тутам 100 жин гурил * 1 **

Тариалангийн усалгааны суваг шуудууг баруун монголчууд бух гэдэг. Д ээр дурдсан бухыг Галдан байгуулсан учир Бошигтын бух хэм ээн нэрлэгдсээр өнөөг хүрч иржээ. С.Ц олмон. «Галдан бошигт хаан. Нийгэм улс төрийн үйл ажиллагаа». УБ., 1999. Д эү нь 8-9 кг-тай тэнцэн э.

189

М онгол

ҮЛ СЫ Н

ТҮҮХ.

IV

БОТЬ

татварлан авч байж ээ1. Мөн түүнээс гадна монголын тариалан бүхий нутагт нийтдээ 100 шахам rap тээрэм , 50 шахам морин тээрэм 2, Хараа, Е рөө. Түнхэл, Карнаковын тосгон зэрэг газарт 10 шахам усан тээрэм байсныг судлаачид тэмдэглэжээ. М онголчууд тариа тарихдаа, морь үхэр хөллөж, мод буюу төмөр анжсаар газар хагалж, жил жилд газраа сэлгэж тарих, өтөг, бууц, үнсээр бордох, суваг шуудуу татаж услах, ямар хөрсөнд ямар үр тарих, ямар хугацаанд тариалах зэргийг сайн мэдэж байсан бөгөөд хураасан тариагаг дагтаршуулсан газар овоолж, малаар гишгүүлж цайруулж авдаг байжээ. XIX зууны эцсээр Түшээт хан аймгийн хойд зүгийн зарим хошуудьд | нутагт Орос тариачид жижиг суурин байгуулан суурьшиж, тариа тарьж. хадлан хадаж, мал тэжээж байсан ба Орос худалдаагаар rap хадуур, төмөр анжис нэвтэрч ирсэн нь газар тариалангийн үйлдвэрлэлд бага боловч түлхэи өгч байжээ. XX зууны эхэнд зөвхөн ар монголд 300 мянгаас доошгүй үр газар* тариалан тарьж байсан мэдээ3 байдаг боловч энэ нь бүрэн бус мэдээ юм. Т ухайн үед зари м нутагт газар тар и алан г ам ин зуулгаа болгон амьдрагчид ч буй болжээ. Тухайлбал, Халхын Сайн ноён аймгийн Гүн Ганжууржавын хошууны ардууд дээр үеэс Сэлэнгийн сав газар тариа тарьж амьдарсаар иржээ. Тэдгээр ардууд “үрээ идэхээр үнээгээ ид”4 гэдэг байсан нь тариалан тэдний амьдралын нэлээд голлох зүйл байсныг харуулна. XX зууны эхэнд Халхын Живзундамба хутагтын шавийн ардууд Ивэн, Бургалтайн тарианы газраас нэгж илд гурил 67 мянган жин, арвай 3 мянган жинг хутагтын санд нийлүүлж байжээ. Мөн шавийн нутгаас нэлээд газрыг хятадын тариачдад түрээслэн өгч түүний хөлсөнд нэг жилд 136 мянга гаруй жингээс доошгүй гурил хураан авч байв5. Х эдийгээр өм нөх үетэй харьцуулбал тухайн үед газар тариалан дэлгэрэлийг олж монгол нутгийн нэлээд хэсгийг хамрах болсон ч аж ахуйн бие даасан салбар болтлоо хөгжиж чадаагүй, мал аж ахуйн туслах салбар хэвээрээ байсан юм. Худалдаа. Монголд худалдаа хөгжихөд хот суурины хөгжил чухал нөлөө үзүүлжээ. М анжийн ноёрхолын үед монгол нутагт Их хүрээ, Улиастай, Хиагт, Хайлаар, Хөх хот, Синин, Цонж, Бархөл, Хулж зэрэг хотуудад төрийн болон шашны засаг захиргаа төвлөрч байсан нь аажмаар хүн ам олширч, худалдаа хөгжих нөхцөлийг бүрдүүлсэний дээр, мөн үед монгол нутагт Хятад, Оросын худалдаа нэвтэрсэн нь арилжааны хэлбэр зонхилсон монгол худалдааг урагш хөгжихөд зохих нөлөө үзүүлжээ. Монгол худалдаачид 1 2 * 3 4 5

Ц.Насанбалжир. «Монголын аж ахуй хөтлөлтийн уламжлал шинэтгэл» (XIX зууны эц эс XX зууны эх) УБ., 1978. тал 24. «М онгол ард улсын угсаатны судлал, хэлний ш инж илгээний атлас». Э рхэлсэн Б.Ринчен. УБ., 1971. тал 50-81. Нэг үр газар нь 900 м кв. Б.Буянчуулган. «М онголын тариалангийн түүх». Гар бичмэл. УТТА. Ц.Насанбалжир. «Монголын аж ахуй хөтлөлтийн уламжлал шинэтгэл» (XIX зууны эц эс XX зууны эх) УБ., 1978. тал 23-24. М өн тэнд. тал 23-24.

190

_____________________________ Аэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

анхандаа өдөр тутмын өргөн хэрэглээний зүйлс, мах, сүү, цагаан идээ, малаас гарах түүхий эд, арьс шир голлон худалдаалж байв. Хотуудын хүн ам олшрохын хэрээр хүнсний болон өдөр тутмын хэрэглээний зүйлсийн хэрэгцээ осч, жилийн аль ч улиралд тогтмол ажилладаг захууд буй болсон төдийгүй малын, түлээ түлшний гэх зэрэг төрөлжих хандлагатай болсон нь тухайн үеийн худалдааны хөгжилд гарсан ахиц байв. Захууд буй болсноор худалдаа дагнан эрхэлдэг монгол худалдаачдын тоо нэмэгдэж, эрхэлдэг наймаа нь зааг ялгаатай болсон байв. Хотын хүн ам олшрохын хирээр хүнсний хэрэгцээ өсч, мал мах, сүү цагаан идээний хэрэглээ нэмэгдэх тутам монгол худалдаачид бие биеэс өрсөн хө д ө ө н ө ө с и р сэн мал, мах хүнсний зү й л и й г бөөндөж аваад, жижиглэн зарах буюу зарим нь хот уруу ирж яваа жинчдийг зам тосон очиж хямд аваад үнэ өртөгийг нь нэмэн дундаас нь ашиг олох болжээ. Орос, хятад худалдаачид монгол хэрэглэгчдийн хооронд зуучлан худалдаалагч монгол наймаачид ч бий болжээ. Монгол худалдаачид нь орос, хятад худалдаачдаас эд барааг бөөндөж аваад хөдөө орон нутагт жижиглэнгийн үнээр зарж борлуулан, ходоо, орон нутгаас хямд тосор үнээр авчирсан түүхий эдээ Орос, Хятад худалдаачдад хот суурины үнээр борлуулдаг байжээ. Гадаадын худалдаа оргожих тутам монгол худалдаачдын зарж борлуулах зүйлийн тоо хэмжээ, төрол зүйл нэмэгдсээр байв. Тэд малын арьс шир, ноос ноолуур, тарваганы болон ангийн үс, цагаан мөөг, баавгайн доньд, хүдрийн заар зэрэг ургамал, амьтны гаралтай эмийн түүхий эд зэргийг зарж борлуулах буюу өөрсдийн хэрэгцээт зүйлсээр арилжин авч байв. Жил өнгөрөх тутам монгол худалдаачдын худалдаалах газар нутгийн цар хүрээ нэмэгдэж, дотооддоо төдийгүй хил гарч худалдаалах болов. Монгол ноёд, чинээлэг худалдаачид хил нэвтрэн гарч Орос, Хятадын захын хотуудад очиж, мал түүхий эдээ борлуулж, хэрэгцээт зүйлсээ авчирч байсан нь улам өргөжих хандлагатай байв. 1790 хэдэн онд Халхын Түш ээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны ардууд албан төлбөрт өгөх мөнгө олохоор Чуулалт хаалга, Хөх хот, Долоннуур хот хүртэл мал тууварлан худалдаж байсан байна. Мөн XIX зууны II хагасаас монгол худалдаачид Б ээж ин, Чуулалт хаалга, Хөх хот, Долоннуур, Манжуур, Хайлаар, Цонж, Бархөл, Үрүмч, Гүйчэн, Алшаа зэрэг хотууд болон Хатан голын сав дахь тариалангийн газруудад түүхий эд, арьс шир, ноос, ангийн үс зэргийг тэм ээн хөсгөөр тээвэрлэж аваачин худалдаж тэндээс цай, бөс бараа, гурил будаа, тогоо тулга, төмөр эдлэл, гутал булигаар, гэр ахуйн төмөр, гуулин хэрэгсэл зэргийг худалдан авчрах нь нэмэгдэж байв1. 1882 онд Засагт хан аймгийн Жанцан бэйсийн хошууны хиа Ногоон гэгч ноёны сан ба бусад хүмүүсээс 500 гаруй хонь дараа үнийг нь өгөхөөр зээлж аваад Хами хотод аваачин худалдаалсан байжээ2. Ц.Насанбалжир. «Монголын аж ахуй хөтлөлтийн уламжлал шинэтгэл» (XIX зууны эц эс XX зууны эх) УБ., 1978. тал 32. М ен тэнд. тал 32.

191

М О НГО Л

ҮЛ С Ы Н

ТҮҮХ.

IV

БОТЬ

М анж ийн эрхш ээлий н сүүл үед Халхын Их хүрээ дотоод, гадаад худалдааны томхон төв болж худалдааны эргэлт нь хэдэн сая рубльд хүрч байсныг1 судлаачид тэмдэглэсэн байна. Халхын Сэцэн хан аймгийн Засаг ноён Тогтохтөр, Сайн ноён аймгийн Далай ван Цэдэнсоном зэрэг засаг ноёд н эл ээд хөлтэй худалдаа хийж б ай сн ы г архивы н данс хараанд тэмдэглэсэн байдаг. Хэдийгээр нийгмийн шаардлага, эрэлт хэрэгцээний хэрээр монгол худалдаа хөгжиж байсан боловч тухайн үед монголын зах зээл бүхэлдээ гадаадын худалдаачдын гарт орж, монгол худалдаачид эдийн засгийн хувьд тэдний хараат байсан нь үндэсний худалдаанд саад тотгор болж байв.

§4. Алба татвар Чин гүрний эрх баригчид эзлэн авсан бүх улс орнуудаасаа албан татвар авах тухай хуулинд тусган мөрдүүлсэн байлаа. М онголын хувьд манж нар Зүүнгар хаант улсыг эзлэн авахаас өмнө тэдний албан татвар бүрэн тогтворжин жигдрээгүй байв. Гэхдээ энэ нь тэр үед Өвөр, Ар монголчуудаас албан татвар авдаггүй байсан гэсэн үг биш юм. Тэд Монголчуудыг 3 таслан, хооронд нь нэлээд зайтайгаар эзлэн авсан тухайн ү еи й н х ээ нөхцөл байдалд то хи руулан , түрүүн эзэл ж авсан хэсгийнхээ хүн хүч, эдийн засгийн нөөц бололцоог дараагийн хэсгийг нь эзлэн түрэмгийлэх ажилд дайчлан аш иглаж байж ээ. Тухайлбал, Өвөр монголыг байлдан эзэлснийхээ дараа Манж, Хятад цэргийн зэрэгцээ Өмнөд монголчуудын цэрэг эрс, агт морьд, мал сүргийг Халхын нутгийг эзлэхдээ дайчилсан бол, Зүүнгарыг дайлахдаа, Өмнөд Монгол, Халх, Хөхнуурын цэрэг, агтыг хавсран ашигласнаар Манж нар амжилтанд хүрсэн юм. Манж нар монголчуудыг эзлэхдээ, тийнхүү монголчуудын өөрсдийнх нь хөрөнгө хүчийг чадварлаг аш игласан юм. Тэд дагаж орсон болон эзлэгдсэн монголчуудын өргөсөн малаар суурийг нь тавьсан манжийн хааны хэмээн нэрлэгдэх албан сүргүүд байгуулж байв. Тэр сүргүүд ньтэдний байлдан дагуулалын гол бааз болж, агт морьд нь цэргийн уналга, тэмээн сүрэг нь цэргийн зэр зэвсэг, хоол хүнсийг тээвэрлэх, үхэр, хонь нь цэргийн хүнсэнд зориулагдаж байсан юм. Харин Зүүнгар хаант улсыг байлдан дагуулсаны дараагаас манжийн олон зүйлийн алба жинхэнэ ёсоор жигдрэн тогтворжсон юм. Монголчуудаас манжийн төрд залгуулж байсан гол тогтмол албад нь монгол ноёд язгууртнууд, үнэнч байгаагаа илтгэсэн төр ёсны буюу жасаалах алба, цэргийн, харуул, өртөө, цагдаа, аж ахуйн, монгол нутгуудад байгуулсан манжийн засаг захиргааны зардал зэргээс бүрдэж байв. Есөн цагааны буюу шинэлэхийн жасаа. Энэ нь Халх Манжид дагаж орохоос бүр өмнө Халхын хан нараас Манж улстай найртай хөршийн ёсоор харилцахаа илэрхийлэн, Манжийн хаадад илгээж байсан бэлгээс үүдэлтэй 1

192

С.И дш инноров. «Х1Х-ХХ зууны зааг дахь монголын нийгэм эдийн засгийн байдлын зарим асуудал». УБ., 1986. тал 49.

_____________________________ Лэл

хэсэг. Млнжийн эрхшээлийн үеийн Монгол

бөгөөд 1635 онд Сэцэн хан анх тийм бэлэг өргөн барьснаас 1691 он хүртэл Есөн цагааны бэлэг нэртэйгээр үргэлжилсэн байна. Харин 1691 онд Манж нар Халхыг албан ёсоор оруулж авсныхаа дараа есөн цагааны бэлгийг хуулиар алба болгон хувиргасан юм. Монгол цаазын бичигт, “Халхын түш ээтхан, Сэцэн хан, Илдэн ноён, Мэргэн ноён, Засагт хан, Ахай дайчин, Цэцэн жонон, Цэрэн ахай тайж, энэ найман засгаас жил бүр цагийн алба нэжгээд цагаан тэмээ, найман шаргал морь ав” гэж заажээ. Тийнхүү Халхын ноёд, Живзундамба хутагт нар жил бүр Манжийн хаанд 8 цагаан морь, 1 цагаан тэмээг аваачиж барьдаг байсныг ёсны юм буюу есөн цагааны бэлэг гэдэг байв. Хожим Хөхнуур, Зүүнгар улсыг эзлэн авсны дараа М анжийн эрхшээлд орсон бүх Монгол газрын ноёдыг Бээжинд ээлж дараагаар очиж, хааны амгаланг айлтган, бэлэг сэлт барьж байх журам тогтоов. Тэр үеэс ёсны юм барихыг шинэлэхийн жасаа хэмээдэг болжээ. Энэ нь Манжийн хаан Монгол ноёдын улс төрийн бодлого, Чин улсад үнэнч буй, эсэхийгтандан, тэднийг өөртөө татаж, итгэлтэй түшмэг хэвээр байлгах зорилготой байжээ. Тийм учраас Ш инэлэхийн жасааны үеэр М онгол ноёдод М анжийн хуулийг ухуулж, үлэмжхэн бэлэг сэлт, пүнлүүний мөнгө, шинэ оны цаг тооны бичиг зэргийг өгдөг байв. М анж ийн хаанд хүргэх юмны дотор сүүлдээ үслэгийн зүйл ордог болжээ. Тэд Хянган, Алтай, Хөвсгөл зэрэг газарт сууж, ан агнадаг эр бүр жил тутам 2 булганы арьс нийлүүлэх ёстой ажээ. Булганы арьс хүрэлцэхгүй бол 1 булганы оронд халиу, шилүүс 3 буюу үнэгний арьс 2, эсвэл хэрэмний арьс 40 ширхэгийг төлөөлүүлж өгдөг байв. XVIII зууны 80-аад оноос гахай, зүрийн махыг жил тутам Манж хаанд бас нийлүүлэх болов. Хошуу нутгуудаас ш илдэг анчдыг сонгон, хүнс хэрэглэлийн хамт гарган, 1 сараас доошгүй хугацаагаар зүр, гахай агнуулж, Бээжинд хүргүүлж байв. Түнлий номын жасаа. Жил бүр Ар, Өвөр монголын нэр нөлөө бүхий хутагт лам нар ээлжээр Бээжинд очиж, Найралт Найрамдах ордон гэгчид цуглан, манж хааны насан уртасгах ном уншихыг тийн нэрлэдэг байв. Түнлий номын жасаанд явах лам нарын бүх зардлыг тухайн хошуу, шавийн ардуудаас гаргуулдаг ажээ. Хэрэв түнлий номын жасаанд дуудагдсан лам нар очихгүй бол, харъяат хутагт, лам нарын цолыг бууруулж эвдэх, бас тухайн чуулганы дарга, хошууны засаг ноёдыг ч ш ийтгэхээр манж ийн хуулинд зааж мөрдүүлж байжээ. Мал адгуулах. Манж нар Халхын нутгаас Галдан бошготыг гаргасны дараа тэнд ноёрхолоо бэхжүүлэн, улмаар Зүүнгар хаант улсыг байлдан эзлэх бэлтгэл болгож, 1697 онд Дарьгангад цэргийн зориулалттай адуун сүрэг, тэмээн сүргийг эхлэн байгуулсан ба хожим хонин сүргийг нэмж байгуулжээ. Түүнийг анх байгуулахдаа, Халхын зүүн талын зарим хошууд, Өвөрмонголын Авга, Сөнид хошууны нутгаас газар билчээр таслан гаргажээ. Дарьгангын сүргийг жил бүр тоолж, 100 адуунаас 13, 100 тэмээнээс 10 тэмээ хасах зэргээр хорогдлыг тооцдог байв. Хонин сүргийн хувьд бол жилд 3 хониноос нэг төл авахаар боддог байжээ. Дарьгангын сүргийг анх зохион 193

М О НГО Л

ҮЛ СЫ Н

ТҮҮХ.

IV

БОТЬ

байгуулахдаа, Манжийн цэргийн зүтгэх хүчийг зузаатгах зорилгыг давхар агуулсан тул Хятадын зүүн хойд мужуудаас Ар монголд нэвтрэх замыг тосуулан энэ сүргийг байгуулсан байж ээ. Дарьгангын сүргийн зохион байгуулалтын нэгж нь rap юм. XIX-XX зууны зааг үеэр Дарьгангын үржил сүргийн адуу 11 000, тэмээ 2500, хонь 80000 орчим байжээ. Дарьгангын сүргээс гадна Халхын нутагт Онги, Шанхайд Манж нар бас тэмээ үржүүлж байжээ. Зүүнгар хаант улсыг байлдан эзэл сн и й дараа баруун хязгаары г тохинуулан сэргийлэх манжийн их цэрэг Илид сууж байсан ба тэнд мөн албаны сүрэг байгуулсан юм. Тэндэхийн албаны сүргийг бүрдүүлэхдээ, нутгийн олноос татварт хураан авсан мал болон мөн Цахар, Дарьгангын нутагт байсан албан сүргээс таслан тууж аваачсан байна. 1760 онд Аксу, Үрүмч болон Дарьганга зэрэг газраас гүү 14000 гаруйг, 1762 онд Халхын Улиастай болон Ж эхэгээс 5500 гаруй үнээг Илид тууж авчран зохион байгуулж маллуулжээ. М өн 1761 онд У лиастай болон Бархөлөөс тэм ээ 1500, хонь 80700-г тус тус туун авчирч Илийн сүрэгт нийлүүлжээ. Д ээр дурдсан м анж ийн хааны тусгай хэр эгц ээн и й олон сүргийг монголчууд адгуулан маллаж, өсгөн үржүүлэх үүрэг хүлээж байжээ. XX зууны эхэн үед зөвхөн Дарьгангын үржил сүргийн 100000 орчим малыг 200 шахам өрх, Онги, Шанхай дахь үржил тэмээг 70 гаруй өрх айл тус тус маллаж байжээ. Манжийн хааны мэдлийн сүргээс гадна бас албаны мал гэж байв. Орон нутаг дахь М анжийн засаг захиргааны албыг гүйцэтгэхэд зориулсан тэрхүү малыг монголчууд ямар ч үнэ хөлсгүйгээр маллаж байжээ. Зарим баримт дурдвал, манжийн ноёрхолын сүүл үед Ар Монгол дахь Ховдын албаны малыг 38 өрх, Улиастайн албаны малыг 40 өрх, Их хүрээний албаны малыг 10 өрх тус бүр маллаж байв. Тэр үеийн ханшаар албаны мал адгуулагч 1 өрхийн жилийн зардал нь 200 орчим лан мөнгөтэй тэнцэж байжээ. Манжийн эрхшээлийн үед тусгай нэр бүхий уул, овоодыг албан ёсоор тайж тахидаг байв. М анжийн хааны зарлигаар 1778 оноос Богдхан, 1779 оноос Отгонтэнгэр, 1818 оноос Хэнтийхан уулыгтахидагболжээ. Тэгэхдээ, Хан хэнтий, Богд хан хоёр уулыг их Хүрээний манж сайд эрхлэн, Сэцэн хан, Т үш ээт хан айм аг, Их ш авь хавар, нам арт, О тгонтэнгэр уулыг Улиастайн Манж жанжин эрхлэн, Засагт хан, Сайн ноён хоёр аймаг зуны дэлгэр цагт 1 удаа тахиж, наадам хийдэг байв. Тийм албан ёсны тахилгатай уул, овооны сэтэртэн сүрэг гэж байсан. Тэр нь аймаг, хошуудаас албадан гаргуулсан, сүсэгтэн олны сайн дураар өргөсөн малаас бүрдэж байжээ. Сэтэртэн сүргийг мөн л монголчууд адгуулан маллаж байв. XIX зууны эцсээр зөвхөн Хан Хэнтий уулын сэтэртэн сүргийг Түшээт хан, Сэцэн хан 2 аймгийн 30 өрх айл маллаж байсан бөгөөд нэг өрхийн жилийн зардал нь 150 орчим лангаар тооцогдож байжээ. Цэргийн алба нь хамгийн хүнд албаны нэг байв. М анжийн төрийн бодлого нь монголыг цэргийн зохион байгуулалтанд оруулж, монголчуудыг цэрэг, цагдаагийн ёсоор ашиглахад чиглэгдэж байсан учир М анж ийн *194

_____________________________ Лэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

хуулиар 18-60 насны бүх эрчүүдийг цэрэг болгов. М анжийн хуулиар, цэрэгт томилогдсон ван, бэйл, бэйс, гүн, тайж, тавнангууд хэрэв явахгүй бол зэрэг, хэргэм ийг эвдэж , цэрэгт илгээ. Хошуугаа авч эс явбал даруй цэргийн цаазаар аваачих, болзсон газарт нэгэн өдөр хожимдох аваас 3 сарын пүнлүүг хасах, таван өдрөөс дээш хожимдвол 1 жилийн пүнлүүг хасах, ...засаг ноёд, түшмэл ардаас цэрэг эр дарагдуулах, ц эрэгт д ай ч л ах ба б ай л д аан аас зай л сх и й х , то гто о со н х у гац аан аас хожимдвол зэрэг хэргэмийг эвдэх, албан тушаалаас огцруулах, торгох, цаазаар аваачих, ялангуяа энгийн ардыг цаазалж, түүний эхнэр хүүхэд, гэр, хөрөнгийг хураах хүртэл хүнд шийтгэл оногдуулж байв. М анжийн ноёрхогчид монголчуудыг байнгын цэрэг дайны бэлтгэлтэй байлгахын төлөө хичээж монголчууд Орос, Хятадад тэмээ хөлслөх, зэр зэвсэг дарах буюу худалдах, шилжүүлэх, дутагдуулах зэрэг явдлыг хориглон, хэрэв зөрчвөл хатуу ял шийтгэл оногдуулж байсан аж. М анж нар Халхыг эзэлсн ийхээ дараа нэг талаар халхчууд босон тэм цэхээс сэргийлж , нөгөө талаар Зүүнгар ба халхчуудыг хооронд нь нэгтгэхгүй харгалзахын дээр Баруун монголыг байлдан эзлэх бэлтгэл болгож, Халхын Тамир, Орхон, Улиастай, Цагаан сүүл, Онги, Ховд зэрэг газарт их цэрэг суулгаж байв. Тэдгээр цэргийн ихэнхийг нь Өвөр Монгол, Барга, Дагуур, Халх Монголоос дайчилсан байжээ. Эл дарангуй цэргийн зэр зэвсэг, цалин, амуу будаа зэргийг Хөх хот, Гүйчэнь, Манас, Бархөл зэрэг газруудаас тээвэрлэж, ихээхэн зардал, чирэгдэл болдог байжээ. Бас Өвөр м онголы н Түм эд, Х орчин, мен Халх зэр эг газруудын ардуудыг манж нар дайчлан аваачиж, Ховд, Улаангомын газарт цэргийн хүнсний тариа тариулж байжээ. Албан тарианы ажил нь хугацаагүй хүнд алба байсан бөгөөд улсаас хуулиар цалин олгодог гэх боловч хугацаандаа ирдэггүй, дарга нар нь замаас нь завших явдал цөөнгүй гардаг байв. Х арин X VIII зууны дунд үед Зүүнгары г байлдан дагуулах дайн дууссантай холбогдуулан, Монголд байсан манжийн дарангуй цэргийн ихэнхийг татан буулгаснаар, цэргийн албан тарианы ажил зогсож, зөвхөн Ховдын тариаланг үлдээжээ. Ховдын тарианы алба гэдэг нь уг хотод сууж агсан М анжийн цэргийн хүнсэнд зориулан тариа тарихыг хэлдэг. Анх 1762 онд Халхын Түшээт хан, Засагт хан, Сайн ноён 3 аймгаас 400 өрхийг дайчлан, Ховдод аваачиж, 'лрианы ажилд зүтгүүлжээ. Ховдын тарианы алба нь хугацаагүй, ядуурч 1' Т- залгуулж чадахгүй болсон зарим өрхийг нь орон нутаг нь сольдог байв. Л е з л б а нь чирэгдэл ихтэй бөгөөд бүх зардлыг нь орон нутгаас нь гаргуулан ■ -лэх ёстой байжээ. XX зууны эхээр Ховдын тарианы ажилд 200 гаруй - ~ д н и й г захирсан 7 түшмэл, мөн төдүй хөтөл ажиллаж, тэдний нэг ■ t o n зардал нь 7000 орчим лангаар хэмжигдэж байж ээ1. ■РВиггглзлын ард түмний 1911 оны үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл». Н гг бичгийн эмхтгэл (1900-1914). Эмхтгэсэн А.Очир, Г.Пүрвээ. Тайлбар бичсэн А.Очир. НВ2. тал-303.

^

195

М О НГОЛ

ҮЛ СЫ Н

ТҮҮХ.

IV

БОТЬ

Харуул нь тухайн үед бие, хөрөнгө хавсарсан албаны нэг байв. Манж улс, Орос улсын хооронд 1727 онд байгуулсан Буурын гэрээгээр тэр үеийн Монголчуудын нутгийн Орос улстай зах нийлсэн хил хязгаарыг нарийвчлан тогтоож, хилийн олон овоо тэмдэгт босгосон байна. Чингээд 1727-1765 оны хооронд зүүн зүгт Манжуурын захаас баруун зүгт Алтайн уулаар дайран, Тарвагатай, Ш инэ хязгаар хүртэл цувраа олон харуулуудыг байгуулж, М онголчуудыг мал хөрөнгийн хамт дайчлан аваачиж, тэрхүү харуулд суулгадаг болсон. Тэр үед Монголчуудын нутгийн хойгуур тавиад байсан уг харуулуудыгдотор нь суман харуул, гэр харуул хэмээн ялгадаг байв. Суман харуул гэдэг нь дан биеэр, эр цэргийн ёсоор дайчлагдан очоод, нэг жилийн хугацаатайгаар харуулд суухыг хэлдэг. Харин харуулын албанд дайчлагдагсад гэр, мал хөрөнгийн хамт нүүдэллэн очиж, хугацаагүйгээр харуулд суухыг гэр харуул гэдэг байжээ. Тэр үед Халхын баруун хойнох Ж инжлэгээс баруун тийш Илийг давж, Оросын хилийг шувтартал бүгд 50 суурь суман харуул тавьж, Чин улсын баруун хойд хил хязгаарыг сэргийлүүлж байжээ. Эл 50 суурь харуулын албыг нутаг нь О р о сто й хил зал гас ан м онголчууд залгуулж байв. Ү үнд, Ж инжлэгээс Хонь майлах хүртэл 23 суурь харуулд Ар Монголчууд, Хонь майлахаас Или хүртэлх 27 суурь суман харуулын эхний 19 харуулд нь Тарвагатайн жанжны харъяат Өөлд, Торгууд, Урианхай нар, цааших 8 суурь харуулд нь Илийн харъяат Өөлд, Торгууд нар ээлжлэн сууж байжээ. Дээрх 50 суурь суман харуулын Ар монголын нутагт байсан 23 суурьт нь чухам ямар хүн, хүч, хөрөнгө зарцуулж байсныг зарим баримтаар үзье. Дээрх 23 суман харуулын албанд Халхын Түшээт хан, Засагт хан, Сайн ноён гурван аймгаас цэрэг, хөтөл 587, тайж 23, тэднийг товчлон захирах туслагч түшмэл 6, бүгд 620 гаруй хүн жил, жилээр ээлжлэн сууж, хил хардаг байжээ. Тэр үеийн ханшаар бол жилд, 1 цэрэг 40 лан, захирагч түшмэл, тайж нар тус бүр 50 лан, хөтөл бүр 10 лан мөнгөтэй тэнцэх зардал хэрэглэж байсан а ж 1 . Э нэ нь Халхын 3 аймгаас Алтайн 23 суурь суман харуулд зориулан жилд 36600 гаруй лан мөнгөтэй дүйх хэмжээний зардал нийлүүлж байсан гэсэн үг юм. Тэгэхээр Хонь майлахаас Или хүртэлх 27 суурь суман харуулын зардал дээрхээс багагүй байсан нь мэдээж юм. Баруун этгээд Ж инжлэгээс зүүн этгээд Манжуурын зах хүртэл МонголОросын хил дагуу тавьсан 59 суурь гэр харуул байв. Манж нар энэхүү гэр харуулын 59 сууриас 47 суурийнх нь албыг хаалгахаар Халхын Түшээт хан, Засагт хан, Сэцэн хан, Сайн ноён 4 аймгаас 980 орчим өрх айлыг дайчлан гэр, хөрөнгийн хамт нүүлгэн аваачаад суулгаж байжээ. Мөн дээрх гэр харуулын албанд суугсдыг захирах 14 туслах түшмэл, тэдэнд үйлчлэх 14 хөтчийг 3 жилээр ээлжлэн, уг 4 аймгаас гаргаж байжээ. XIX зууны эцэс үед тэдгээр гэр харуулын 1 жилийн зардал нь тэр үеийн ханшаар 150.000 лан мөнгөтэй дүйж байж ээ2. 1

2 196

«Ар монгол дахь хятадын худалдаа мөнгө хүүлэл» (1751-1911). Баримт бичгийн эмхтгэл Боловсруулж эмхтгэсэн А.Очир, Г.Дашням. Тайлбар бичсэн А.Очир. УБ., 1988. тал 403. Мон тэнд.

Лэл хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

Халхын ард олны хааж байсан дээрх гэр харуулаас залган, зүүн тийш Оросын хилийг шувтартал 12 суурь харуул байсанд Хөлөн, Буйр нуур орчмоор нутаглагч Барга нараас хүн, хөрөнгө дайчлан суулгаж байв. Энэ 12 харуулын суурь дутамд Халхынхтай ойролцоо зардал чирэгдэл гарч байсан нь мэдээж юм. М анжийн засгийн газраас дээрх гэр болон суман харуулд суугсдад зориулан хилийн зурвасын дотуур тусгайлан урт нарийн газар нутгийг чөлөөлж олгосон байв. Үүнийг харуулын нутаг гэнэ. Гэр харуулын алба хаагчдын ихэнх нь хэдэн үе улиран сууж, тэндээ идээшдэг байжээ. Ар М онголын умард хилээр тавьсан суман болон гэр харуулаас гадна бас дотуур харуул гэж байв. Хятадын худалдаачдыг харуулын нутагт оруулахгүй, тэднийг Оростой худалдаа хийлгэхгүй, сэргийлүүлж байх зорилгоор 1788 онд нэмэн байгуулсан харуулыг дотуур харуул буюу хийлсэн харуул хэмээн нэрийддэг байв. Энэхүү дотуур харуулд халхын 4 аймгаас 214 цагдаа өрх, 140 орчим түшмэл, зайсан, хөтчийг гарган суулгаж байжээ. Хийлсэн харуулын 1 жилийн зардал нь 4600 лан орчимд эргэлдэж байсан ажээ. 1720-иод оны эцэс, гучаад оны эхээр Хиагтад Орос-Хятадын худалдаа буй болж, худалдаачдын хөл хөдөлгөөн ихсэн, хилийн хулгайн худалдаа гарах болсон учир М анж ийн эрх баригсад 1764 оноос Хиагт орчмын Монгол-Оросын хилийг харгалзан цагдуулах зорилгоор Түшээт хан аймгаас 100 цэргийг дайчлан суулгадаг болжээ. Тэднийг Хиагтын ам сахисан зуун цэрэг гэж нэрлэж байсан бөгөөд нэг жилийн зардал нь 8000 орчим лан мөнгөтэй тэнцэж байсан бололтой. Өртөө. Манжийн элч төлөөгчид, цэрэг, албан бичиг зэргийг яаралтай нэвтрүүлэн зорьсон газарт нь хүргэх зориулалттай цэрэгжүүлсэн морин өртөөгтэр үед буухиа өртөө гэдэг байв. Эл өртөө нь Манж Чин улсын төвлөн сууж б ай сан Б ээж и н хоты г Ө вөр, Ар м он гол, Ш и н э х язгаар зэр эг Монголчууд нутаглан суусан гол гол зангилаа газруудтай холбосон байв. Энэхүү цэрэгжүүлсэн морин өртөөний түрүүчийнхийг нь анх XVIII зууны эхэн хагаст байгуулж эхлэсэн бөгөөд мөн зууны II хагаст дуусгасан байна. Уг өртөө нь Бээжин хотоос гарч Өвөр монголын нутгийг дайран, Ар м онгол, Т арвагатай, И ли, Гүйчэн, Урумчи, Х арш аар зэрэг чухал газруудыг дайрдаг. Энэ өртөөний Бээжингээс Улиастай хүрэх замд бүгд 72 суурь байсны эхний 8 суурийг Хятадууд, дараачийн 8 суурийг Цахарууд залгуулдаг байв. Харин Цахар 8 өртөөний сүүлчийн сууриас Харчин 36 суурь өртөө эхлэнэ. Харчин 36 өртөө нь Ар монголын нутагт байсан бөгөөд Өвөрмонголын Харчин, зүүн, баруун Түмэд, Дөрвөн хүүхэд, Сөнөдөөс гэр хөрөнгийн хамт дайчлан авчирсан ардуудыг суулган уг өртөөний жинхэнэ албыг хаалгаж байв. 1750-иад оны дунд үеийн М онголын ард түмний тусгаар тогтнолын тэмцлийн цагт халхчуудын зарим нь буухиа өртөөний албыг орхигдуулсан, зарим суурийг нь довтлон цохисон учир манж нар холбооны албаа хамгаалах зорилгоор Түшээт хан, Засагт хан, Сайн ноён зэрэг Халхын аймгуудаас хүмүүсийг мал хөрөнгийн хамт дайчлан, Харчин өртөөний баруун 197

М О Н ГО Л

УЛ СЫ Н

ТҮҮХ.

IV

в о ть

талын 21 суурьт цагдаа өрх, хавсрага өрх нэжгээдийг нэмэн суулгасан байна. Мөн өртөөний алба нэмэгдэн, хүчин хүрэлцэхгүй болсны учирт 1782 онд өртөөний зүтгэх хүчийг зузаатгах зорилгоор Харчин өртөөний суурь тутам 7 өрх, улааны морь, тэмээ 90, шүүсний хонь 50, гэр, майхан нэжгээдийг Халхаас дайчлан гаргуулж өгөөд, түүнийгээ хавсрага өртөө гэж нэрлэсэн байна. Анхандаа Харчин өртөөний нэг сууриар өнгөрөх албаны 60 хувийг Харчин өртөөнийхөн, 40 хувийг хавсрага өртөөнийхөн залгуулж байсан боловч яваандаа адилхан хамтран гүйцэтгэдэг болжээ. Тийнхүү Харчин 36 суурь нь Өвөр монгол, Халхын ард түмний хүчин хавсарсан өртөө байжээ. Х арчин 36 өртөөний баруун үзүүрээс Халх 20 өртөө залгамжилж , Улиастай хүрнэ. Улиастайгаас Ховд орох 14 өртөө байв. Үүнийг Ховд замын 14 өртөө гэнэ. Ховдоос Гүйчэн хүрэхэд 12 суурь байв. Үүнийг Гүйчэн 12 суурь гэнэ. Энэ 12 суурь өртөөний эхний 8 суурийн албыг Ховдын хязгаарын Захчин залгуулна. Гүйчэнээс цааш нь Урумчи, түүнээс Мөст, Тарвагатай, Харшаар, Куча, Агсу, Кашгарт хүртэл уг өртөө үргэлжилдэг байжээ. М анж ийн эл цэрэгж үүлсэн м орин өртөөний гол ш угам нь дээр дурдсанаар явдаг боловч орон нутгийн чухал боомт газруудыг гол шугамд холбосон олон салбар өртөө бас байв. Тэдгээрийн заримыг нь дурдвал, Улиастай-Ж инж лэг 9, Сайр ус-Их Хүрээ 14, Их хүрээ-Хиагтын 11, Их Хүрээ-Улиастайн 30, Ховд-Согог ус 8, Ховд-Алтайн Зах 8, Гүйчэн-Бархөл 2, Бархөл-Или 37, Гүйчэн-Или 28, Ховд-Тарвагатай 25, Тарвагатай-Хар усны 7, Х арчин өртөөний Зэс хонгор сууриас салж, Хөх хот хүрэх 5, Жанчхүү-Баянсүм 7 суурь өртөө байжээ. Дээр дурдсан өртөөд нь Чин улсын монголчуудын нутагт байгуулсан улсын чанартай гол өртөөд юм. Улсын чанартай өртөөд хаана байгуулагдсан бол тэр нутгийн ардуудаас нь дайчлан гаргаж, уг албыг хаалгадаг байв. Өртөөд дайран өнгөрдөг тухайн орон нутгийн бэлчээр усны байдал, зүтгэх хүчний чадал зэргийг харгалзан, 25­ 35 км тутамд өртөөний нэг суурь байгуулсан байжээ. Мөн тухайн өртөөгөөр нэвтрэн өнгөрдөг албаны хэмжээнээс хамааран нэг суурьт 5-30 өрх алба хаадаг байжээ. Улсын чанартай өртөөний 5-10 суурийг 1 захирал харъяалан мэдэж байв. Мөн өртөөд нь тухайн нутагт суусан М анж сайд, буюу жанжны газарт захирагддаг журамтай байжээ. Ж иш ээ нь, Халхын С эцэн хан, Түш ээт хан аймгийн нутагт байгуулсан өртөөд Их хүрээний Манж сайдын газарт, Ховдын хязгаарын өртөөд нь Ховдын манж сайдын газарт тус тус захирагдаж байсан аж. М анж ийн ноёрхолы н сүүл үед улсын өртөөгөөр зорчигчды н тоо урьдахаас өсч, алба нь үлэмж хүндэрч, зардал чирэгдэл нэмэгдсэн ажээ. Үүнд XX зууны босгон дээр Ар монголын нутагт агсан 120 суурь буухиа өртөөнд нийт 1250 гаруй өрх, тэднийг захирсан түшмэл, занги 60 гаруй, үйлчлэгч, хөтөч 20 хүн байнга сууж алба хааж байжээ. Тухайн үеийн ханшаар, дээрх 120 суурь өртөөний 1 жилийн зардал нь 640000 лан цагаан мөнгөтэй тэнцэж байж ээ1. 1

198

«М онголын ард түмний 1911 оны үндэсни й эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл». Баримт бичгийн эмхтгэл (1900-1914). Эмхтгэсэн А.Очир, Г.Пүрвээ. Тайлбар бичсэн А.Очир УБ, 1981. тал 193.

_____________________________ Лэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

Энэ нь өртөөний нэг суурьт жилд дунджаар 5330 гаруй лан оногдож байсан гэсэн үг юм. Тэгэхээр Ар монголоос бусад газарт байсан өртөөний 1 суурьт ч дээрхтэй ойролцоо зардал оногдож байсан гэж төсөөлж болох юм. Дээр дурдсан буухиа өртөөнөөс гадна хошуудыг хооронд нь болон тухайн аймгийнх нь чуулган, тэнд суусан манж жанжин, сайдын газруудтай холбосон орон нутгийн өртөөд олон байв. Орон нутгийн шинжтэй тийм өртөөдийг XV111 зууны үеэс анх эхлэн байгуулж эхэлсэн бөгөөд, мөн зууны сүүл хагаст бүрэн бүрэлдэн тогтсон байна. Орон нутгийн тэр морин өртөөг их төлөв суман өртөө хэмээн нэрлэж байжээ. Суман өртөөдөөс салбарлан, хошуудад хүрдэг өртөөдийг дам ж лага, навч өртөө, өртөөлөг, тайгам гэхчилэн янз янзаар нэрлэж байв. Суман болон дамжлага өртөөний бүх албыг тухайн хошуу нутгийн ардууд бие, хөрөнгөөрөө гүйцэтгэдэг байв. Суман өртөөний 1 өрхийн 1 жилийн зардал нь мөн л харилцан адилгүй байсан бөгөөд дундаж нь буухиа өртөөнийхээс арай бага байсан бололтой. Манж улсад монголчуудын залгуулж байсан албадын дотроос хамгийн их чирэгдэлтэй, хүнд хэцүү нь олон зүйлийн өртөөний алба байжээ. Орон нутаг дахь Манжийн захиргааны зардал. М анжийн эрх баригчид монголчуудыг газар дээр нь барим тлан захирч, хянаж байх үүрэгтэй жанжин, сайдын газрууд байгуулсныг өмнө өгүүлсэн. Тэдгээр жанжин, амбасын зардлыг мөн тухайн нутгийн монголчууд нийлүүлдэг байжээ. Үүнд, Ар монголын Улиастай хотод сууж байсан манж жанжны газраар жишээ авч болно. XIX-XX зууны зааг үед Улиастайн жанжны цагдаа, цэрэгт Халхын 4 аймгаас 170 эр сууж, тэднийг нэг түшмэл байнга захирдаг байжээ. Тэр үеийн ханшаар 1 цагдаа цэргийн жилийн зардал нь 100 орчим лан мөнгө байж ээ1. М өн Улиастайн жанжны янз бүрийн алба нэвтрүүлэхэд зориулсан тусгай өртөө байв. Түүнийг Улиастайн цоохор өртөө, түмт өртөө хэмээн нэрлэж байв. Тэр өртөөний албыг залгуулахаар 40 өрх, газарчаар 13 өрх, байнга ажиллаж байж ээ2. Мөн Улиастайн жанжны дэргэд Халхын аймгуудын ж анж ин тусгай түш мэл, өрхүүд ээлж лэн сууж, уг жанжны газрын шийдвэр, даалгаврыг холбогдох газруудад нь хүргэж хэрэгжүүлэх арга хэм ж ээ авдаг байв. М анж ийн эрхш ээлий н сүүл үеэр У лиастайн жанжны дэргэдэх жасаанд халхын 4 аймгаас 25 өрх байнга алба залгуулж байв. Энэ жасааны нэг жилийн зардал мөн үед 2700 орчим лан мөнгөтэй тэнцэж байжээ. Өртөөний алба зардал чирэгдэл ихтэй бөгөөд жилд 1 өрх дунджаар 500 гаруй лангийн сүйтгэлтэй байсан бололтой. Манж нарын монголчуудыг баримтлан захируулахаар байгуулсан жанжин, сайдын газар бүгд 20 ш ахам б ай ж ээ. Т э д г э э р и й н зард алд тухайн о р о н н у тги й н монголчууд ихээхэн хөрөнгө, хүч зарцуулж байсан м эдээж юм. Д ээр дурдснаас гадна бас манж нар аймаг бүрт байгуулсан чуулганы газрын зардлыг холбогдох аймаг, хошууд нь нийлүүлдэг байжээ. Тэр үед аймаг бүрийн чуулганы дэргэд 4-6 түшмэл, мөн тийм тооны бичээч, зарлага нар «Ар М онгол дахь Хятадын худалдаа-мөнгө хүүлэл» (1751-1911). Баримт бичгүүд. Боловсруулан эмхтгэсэн А.Очир, Г.Дашням. Тайлбар бичсэн А.Очир. УБ., 1988. тал 398. М өн тэнд.

199

М О Н ГО Л

УЛ СЫ Н

ТҮҮХ.

IV

в о ть

3 сараар ээлжлэн сууж, чуулган даргын шийдвэрийг холбогдох газруудад уламжлан, хэрэгж илтэнд нь хяналт тавьдаг байв. Тэр үеийн ханшаар, Халхын нэг аймгийн чуулганы нэг жилийн зардал дунджаар 2600 ланд эргэлдэж байсан юм. Манжийн эрхшээлийн үед монголын аймаг, хошуу бүрт тамгын газар ажиллаж байв. Тэнд хошууны түшмэдүүдээс гадна 4-6 бичээч 2-оос доошгүй зарлага тогтмол ээлжлэн сууж алба хаана. XIX-XX зууны зааг үеэр Ар монголын нэгэн хошууны тамгын газрын 1 жилийн зардал нь ойролцоогоор 4000 шахам ланд хүрч байжээ. Үүнийг мөн л тухайн хошууны харъяат нараас татварлан авдаг байжээ. Тэр үед монгол газарт 250 шахам хошууд байсан билээ. Энэ бүхний зардлыг нэмж бодвол, үлэмж тоо гарах нь мэдээж бөгөөд бүгдийг монголчууд өөрсдийн бие, хөрөнгөөр залгуулан гүйцэтгэж байжээ. Монголчууд манжийн албанаас гадна бас орон нутгийн ноёдод татвар нийлүүлэн өгдөг байв. Монгол ноёд өөрийн харъяат ардаас татвар авах талаар М анжийн хаан хууль тогтоосон байв. Тэр хууль ёсоор, аливаа монгол ван, гүн, тайж нар жил бүр өөрийн харъяат нарын 5 үхрээс дээш бүхийгээс 1 хонь, 20 хониноос 1 хонь ав, 2 үхэр бүхийгээс нь 6 тогоо аму ав, 1 үхэр бүхийгээс 3 тогоо аму ав, алба барих, чуулган чуулах, хүрээ нүүх, охин өгөх, бэр авах зэргийн хэрэг болбоос 10 гэрийн дотроос 1 морь ав, үхэр тэрэг 1-ийг ав, 3 үнээнээс дээш бүхийд 1 ходоод сүү ав, 100 хониноос дээш бүхийд нь нэмж хэсэг эсгий ав гэж заасан байв1. X V III-X IX зуунд монгол ноёд харъяат нары г биеэр ажиллуулах, бүтээгдэхүүний татвар авах 2 хэлбэр голлож байжээ. Ноёдын мал адгуулах нь биеэр ажиллах нэг хэлбэр байв. Ноёд, тайж нарын орд өргөөний дэргэд сууж, малыг нь маллах, сүү саалийг нь авах, гэр орны бусад ажил хийхийг хороо суух алба гэдэг аж. Бас ноёд өөрсдийн малыг айл айлаар цөөн тоотойгоор тараан өгч, маллуулдаг байв. Эл тохиолдолд, мал адгуулагч айл түүний сааль шимийг нь ашиглаж болдог бөгөөд 1 жилд 100 хониноос 10 толгой орчмыг хорогдолд тайлан гаргадаг, хэрэв түүнээс илүү хорогдвол, малчин нөхөн төлдөг байв. Мал маллагчид хонины ноосыг хяргаж, жил бүр түүгээр эсгий хийж, үхэр маллагч айл 1 үнээнээс 15 жин шар тос авч, адуучид гүү барьж айраг хийж ноёнд тушаах үүрэгтэй байв. Н оёды н сүрэгчин д гол төлөв дунд түүнээс д ээш ч и н ээн и й мал хөрөн гөтэй , тухайн ноёны харъяат хамж лагыг сонгон авдаг. Э нэ нь алдагдсан хорогдсон малыг нөхөн төлөх чадварыг нь харгалзсан хэрэг юм. Ноёдын сүрэгчид цэргийн албанаас хэлтрэх нь элбэг бөгөөд, бас зарим тохиолдолд бусад татвараас хөнгөлөлт үздэг байсан аж. Мал ихтэй ноёны сүргийг олон айл хариулж байв. XX зууны эхээр С эцэн хан аймгийн Бишрэлт засаг Доржцэрэнгийн 15000 гаруй толгой малыг уг хошууны 44 өрх, Сайн ноён аймгийн засаг Бирваагийн 8000 гаруй малыг 26 өрх тус тус маллаж байж ээ2 . Н оёдын хонь хяргах, эсгий хийх, малын хашаа хороо барих, худаг ус гаргах, нүүх, зарим хошуунд тариа тарих зэрэг ажилд 1 2

200

«Гадаад М онголын төрийг засах явддын яамны хууль зүйлийн бичиг». 63-р дэвтэр. Ш .Нацагдорж. «М онголын феодализмын үндсэн замнал». УБ., 1978. тал 223-224.

_____________________________ Лэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үенйп Монгол

тухайн ноёны хамжлага нар төдийгүй, сум ард ч дайчлагдан ажилладаг, ш аардлагатай эд зүйлийг гарган нийлүүлдэг байсан аж. М өн ноёдын өргөөний дэргэд тахилч, аягачин, тогооч, зарлага, аргалчин зэрэг хүмүүс ээлжлэн сууж, өдөр тутам үйлчилнэ. Нэг баримт дурдвал, XIX зууны эцсээр, Сэцэн хан аймгийн Чин ачит бэйсийн хошууны ноёны санд 1 жилд 2000 тэрэг аргал түүж бэлтгэдэг байсан бөгөөд түүнийг тухайн хошууны хамжлага, сум ард хамтран гүйцэлдүүлж байжээ. Зарим хошууны ноёны өргөөний гадна 200 орчим хүн цуглан, элдэв ажил гүйцэтгэдэг байсныг тэр үеийн баримтад дурдсан байна. Ноёдууд хол, ойрын жин тээх, худалдаа гүйлгэх, өөрсдийн х эр эгц ээт зүйлийг Хятад, Өвөр монголы н зарим хотуудаас тээвэрлэн авчруулах, ан ав хийхэд мөн харъяат ардуудыг дайчилдаг байжээ. М онгол хошуу ноёды н 1 жилд татварлан авч байсан зүйлийг дараах баримтаас харж болно. Үүнд, Халхын Сайн ноён аймгийн Сайн ноёны хошууны ноён жилд шүүсний хонь 120, хүнсэнд хэрэглэх эр шүдлэн хонь 500, залуу гүү 60, ат 10, эсгий 72 ширхэг, хурганы арьс 500, банз 1000 ширхэг, сонгино 1000 жин, өвс ЮОООжин, ш артос 100 жин, сүүЗОООжин, 70тэм ээн тариа харъяат ардуудаас татварлан авч байж ээ1. Монгол ноёд хэргэм, зэрэг, албан тушаал ахихын тулд Манжийн төрийн албан хаагчдад хээл хахууль цутгах явдал нэлээд байв. Тэр хахуульд өгөх зүйлийг мөн л ардуудаас янз бүрийн аргаар авах нь элбэг. 1800 онд С эцэн хан аймгийн засаг ноён С анзайдорж ардуудаас 778 лан мөнгө, 250 бод, 210 богийг татварлан цуглуулж авсан бөгөөд түүнийгээ аймгийн чуулган дарга болох, С эцэн ханы хэргэм авахад зориулан, Манжийн хааны шадар түшмэл Хэшин, Хүрээний манж сайд Сүн Жүн нарт бэлэглэж байж ээ2. Тийнхүү орон нутгийн ноёд м ан ж и й н хуулинд заасн аас илүү алба татвар ы г хураан авч, олны г чирэгдүүлэх нь элбэг байжээ. Түшээт хан аймгийн засаг ноён Цэдэндорж 20 хониноос 1 хонь татварлах хуулийг зөрчин, 10 хониноос 1 хонь, 10 хүрэхгүй хоньтойгоос нь цай татварлан авч байжээ. Тэрээр 3 жил дотор ардуудаас 28 000 лангийн эд зүйлийг татварлан авсан учир хошууны ард олон эсэргүүцэн заргалдаж байжээ. XIX зуунаас засаг ноёд мөнгөөр татвар авахыг сонирхох нь нэмэгдсэн аж. Энэ нь монгол оронд таваар-мөнгөний харилцаа хөгжиж, цагаан мөнгө гүйлгээний хэрэгсэлийн үүрэг гүйцэтгэх болсонтой холбоотой байв. Цагаан мөнгө нь хадгалах, аливаа зүйл худалдан авахад мал, бусад эд зүйлийг бодвол, хялбар дөхөм байжээ.

М өн тэнд. Тал-233. «Бүгд Найрамдах М онгол Ард Улсын түүх». II боть. УБ., 1968. тал 231.

201

М О Н ГО Л

ҮЛСЫ Н

ТҮҮХ.

IV

БОТЬ

Хоёрдугаар бүлэг МОНГОЛЫН LUALUI/IH, СҮМ ХИЙД

§1. Шашны талаарх Манжийн бодлого, сүм хийдийн зохион байгуулалт М анжийн хаад XVII зууны 30-аад оноос бурхны ш аш ныг Монгол болон Төв Азид дэлгэрүүлэх бодлого баримтлах болж ээ. Т эдний энэ бодлого, явууллагын цаана бурхны ш аш ныг ашиглан тухайн бүс нутагт өөрсдийн байр сууриа бэхжүүлэх, улмаар ноёрхлоо тогтоох зорилго агуулагдаж байв. М анжийн Дээд эрдэмт (1636-1644), Эеэр засагч (1644­ 1662) хаад Түвэдийн V Далай ламд удаа дараа элч зарж, их бэлэг сэлт хүргүүлэн, түүнд зориулан сүм хийд бариулж байв. 1652 онд V Далай ламыг Бээжинд ирүүлсний1гол зорилго нь М анжийн хаан өөрийнхөө нэр хүндийг өргөх, өмнөд М онголд тогтоосон засаглалаа зөвтгөн бататгахад шашны нэр нөлөөг ашиглахад чиглэж байсан юм. М анж ийн хаад М онголыг эзлэн эрхэндээ оруулсны дараа монгол ноёдын шашныг тэтгэн дэлгэрүүлэх бодлогыг залган авч шарын шашныг монголчуудын дунд өөрийн улс төрийн бодлогыг хэрэгжүүлэхдээ чадамгай аш игласан юм. М анжийн Дээд Эрдэмт хаан монголчуудын Юан улсын үеэс уламжлуулан тахиж байсан алтаар хийсэн нэг тохой, хоёр ямх өндөр М ахагал бурхны ш ү тээн и й тахи лы н тусгай сү м и й г М үгдэн хотод байгуулжээ2. Э нэ үйл явдал М анж ийн хааныг бурхны ш аш ныг тэтгэн дэлгэрүүлэгч, ивээн тэтгэгч гэсэн ойлголтыг өргөн олонд төрүүлэх зорилго бүхий байжээ. М өн М анж улс эр эл х эг байлдаанч м онголчууды н дунд ном хон хүлцэнгүй, энэрэнгүй ёс, номлолыг гол болгосон бурхны шашин дэлгэрэх явдлыг дэмжиж байсан М ин улсын бодлогыг үргэлжлүүлжээ. М анж ийн хаадын XVII зууны 30-аад оноос 1690-ээд он хүртэлх хугацаанд бурхны ш аш ны талаар явуулсан төрийн бодлого нь ш арын шашнаар дамжуулан монголчуудыг өөртөө татахын зэрэгцээ Монгол дахь байр сууриа бататган бэхжүүлэхэд чиглэжээ. Тэд бурхны ш аш ны нэр нөлөө бүхий хутагтуудыг М онгол орны г 1 2

202

Жамбадорж. «Болор толь». Хөх хот, 1984. тал 502. В.Хайссиг. «М онголын шашин суртахуун». Хөх хот, 1998. тал 50.

_____________________________ Лэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

захирах бодлогодоо ашигласны анхных нь Ар, Өмнөд Монголын шарын шашны тэргүүнийг тохоон өргөмжилсөн явдал юм. Өмнөд Монгол дахь шашны сүм хийдийг нэгдмэл удирдлага, төвтэй болгон захирахын тулд Өвөр М онголын Ж анжаа хутагт Агваанчойндан (1642-1714)-ыг шарын шашны тэргүүнээр өргөмжилж, Долоннуурт сүм байгуулж өгчээ. М анжийн хаан 1733 онд Ж анжаа хутагтыг Чин гүрний төрийн багш болгов1. Тэгээд Халх, Хөх нуур, Түвэдэд М анжийн төрийн бодлогыг сурталчлах, хэрэгжүүлэх төлөөлөгч болгон түүнийг ашиглах болов. Өвөр Монголын шашны тэргүүн Жанжаа хутагтын хойд дүрүүдийг Түвэдээс тодруулж байсан нь мөн л монголчуудын тусгаар тоггнолын төлөө хүсэл санааг Ж анжаа хутагт мэт ш аш ны зүтгэлтэнээр тэргүүлүүлэхээс сэргийлэн болгоомжилсон хэрэг юм. 1691 онд Манж нар Долоннуурын чуулганаар Халх Монголыг эрхэндээ оруулж авахдаа Халхын шарын шашны тэргүүнээр 1639 онд өргөмжлөгдсөн Жибзундамба хутагт Занабазар (1635-1723)-ыг хэвээр нь үлдээжээ2. Мөн нийт сүсэгтэн монголчуудад зориулан «Буяныг цугларуулагч» хэмээх сүм байгуулж өгчээ. Манжийн Найралт төв хаан 1723 онд Халхын I Жибзундамба хутагтад «Ш ашныг мандуулагч» цол, алтан тамга, алтан навчит өргөмжлөл хүртээж, түүний шавь нарыгзахирсан Эрдэнэ шанзудба ба Их Хүрээний хамба Номун ханд тамга олгожээ. Тийнхүү М анжийн хаад I Жибзундамба хутагтыг зүйл бүрээр өргөмжилж байсан нь түүнийг Халхад бурхны ш аш ныг дэлгэрүүлэн бататгах хэрэгт түшиг тулгуур болгох зорилгыг агуулж байв. Ш арын шашны тэргүүн 1 Ж ибзундамба хутагтаар дамжуулан Манж нар Халх М онголыг дагаар оруулснаа зөвтгөх, ноёрхлоо үзэл суртлын үүднээс бататгах санаа агуулж байв. Чухам уг зорилгын үүднээс Халхын I Жибзундамба хутагтын шарилыг хадгалж тайхад зориулан Сэлэнгэ мөрний хөвөөнд Амарбаясгалант хийдийг тусгайлан байгуулсан байна. Манжийн ноёрхлыг эсэргүүцэн Зүүнгар, Халхад гарсан зэвсэгт тэмцлийг 1757 онд дарсны дараагаас М анжийн төрөөс Халхын шарын шашны тэргүүн Ж ибзундамба хутагттай харилцах бодлогод зарим нэг өөрчлөлт оржээ. 1736 онд II Жибзундамба хутагтыг Бээжинд очиход Тэнгэрийн тэтгэсэн хаан буусан өргөөнд ньбараалхан өөрийнхөө хүзүүнд байсан эрдэнийн эрихээ түүнд зүүн өгч, нутаг буцахад нь 100 000 лан мөнгө өгөх зэрэг хүндэтгэл үзүүлж байжээ. Тэгвэл 1755-1758 оны бослогын үеэр Манжийн эсрэг халхчуудын тэм цлийг талархан дэмж иж байсан II Ж ибзундамба түүний ах чин ван Ринчиндоржийг Бээжинд дуудан аваачиж цаазалсан явдалд ихэд дургүйцэж, “дөрвөн аймаг хэлэлцээд их түйвээн өдм үй” 3 хэмээн М анжийн эсрэг тэмцэхээр завдаж байсан нь тэдэнд том дохио сургамж болжээ. Ж ибзундамба хутагтыг халхчуудын улс төрийн талаар нэгдэх хүчин 1

2 3

Дамчойжамсу. «Цагаан лянхуа эрхэс». Бээж ин, 1996. тал 85. Галдан. «Э рдэнийн эрхи хэм ээх түүх болой». УБ., 1960. тал 106. Ж амбадорж. «Болор толь». Хөх хот, 1984. тал 564.

203

М О Н ГО Л

ҮЛСЫН ТҮҮХ.

I V БОТЬ

болохоос ихэд сэрэмжлэн түүний хойд дүрийг Монголоос бус, Түвэдээс тодруулж байх хууль гарган м өрдүүлж ээ. Уг хууль зөвхөн Х алхы н Жибзундамба хутагт төдийгүй нийт Монголын том хутагт хувилгаадад мөн нэгэн адил хамаарч байв. Хутагтыг тодруулах талаар М анжийн хуулинд «Монгол олон аймгийн дэлгэрсэн хувилгаан Гадаад М онголын Төрийг Засах Явдлын Яаманд өргөн мэдүүлж, Гадаад М онголын Төрийг Засах Явдлын Яамны тэнхмийн түшмэд, ламын тамга барьсан хутагт лугаа нэгнээ нийлж, нэрийн шиваа бичээд, Найралт найрамдах ордонд тахиулах алтан бумба хувинд оруулж, бүгдээр хамт нэгнээ татаж тогтоогтун»1 гэж дурджээ. Ар М онголд М анж ийн засаг захиргааны цэргийн ш инж тэй бүтэц н эгэн т тө л ө вш и н тогтож , ноёрхлоо баталгааж уулж чадсанаас хойш Ж ибзундамба хутагтыг хэт өргөн магтаж хүндлэх явдлаа эрс багасгаж, түүний шашны болон эдийн засгийн хүч чадал, нэр нөлөө нэмэгдэх явдлаас сэргийлэх болжээ. Ж ибзундамба хутагтын эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, түүний шашин төрийн үйл ажиллагаанд нь хяналт тавих болсон байна. 1757 онд Жибзундамба хутагтын төрийн аливаа хэргийг Ш анзудбын яамны тэргүүн Эрдэнэ шанзудбад эрхлүүлэх болгож, хутагтын улс төрийн эрхийг хязгаарласан ажээ. Халхын Ж ибзундамба хутагтын шашны болон эдийн засгийн хүчин чадал өсч, түүний шавийн тоо нэмэгдэж байсныг М анжийн төр зүгээр хараад суусангүй, хараа хяналтандаа байлгасаар байв. Эрдэнэ шанзудбын яам наас Ж ибзундам ба хутагтын хар, ш ар ш авийн өрхийн болон мал сүргийн тоог гурван жил тутам тоолж, Хүрээнд сууж хэрэг шийтгэх Манж сайдад мэдүүлдэг. Хүрээний сайдын газраас үүнийг дахин байцааж, цэс үйлдээд Гадаад М онголын Төрийг Засах Явдлын Яаманд ирүүлж байх журам тогтоожээ2. XIX зуун болоход Жибзундамба хутагтын хойд дүрүүд Бээжинд суухаа больж, түр хугацаагаар ирж очих болсон байна. Газар нутгийн хувьд хол орших Ар М онголын ш аш ны тэргүүн хутагтыг уг нутагт нь байлгах нь М анжийн төрийн бодлогод бүрнээ нийцсэн байна. М анж улсын хаад Ар, Өмнөд монголчуудын дунд явуулах бодлогоо Жибзундамба хутагт, Жанжаа хутагт нараар голлон дамжуулж хэрэгжүүлж байв. Тэд зөвхөн Ар, Өмнөд Монголд хүндлэгдэж байсан төдийгүй Манж чин гүрний хэмжээнд нэр нөлөөтэй болсон нь М анжийн хаад өөрсдийн зорилгын үүднээс тэдний нэр хүндийг хүчлэн өргөж байсантай зарим талаар холбоотой. М анжийн хаадын шууд оролцоо, идэвхитэй дэмжлэгтэйгээр бурхны шашны ном судрыг монгол хэлнээ хөрвүүлэх, хэвлүүлэн тараах, шашны сургууль байгуулах зэрэг ажил эрчимтэй хийгдэж байв. Энх-амгалан хаан (1662-1723) М онголын Лигдэн хааны үед орчуулагдсан бурхны ш аш ны хөлгөн судар Ганжуурыг 1718-1726 оны хооронд дахин монголчлон хэвлэх зарлиг гаргаж, Тэнгэрийн тэтгэсэн хаан (1736-1796) Ганжуурын тайлбар 1 -

204

«Гадаад Монголын Терийг засах явдлын Яамны хууль зүйлийн бичиг». 58-р дэвтэр. УТНС. ГБС. М өн тэнд. 60-р дэвтэр.

Аэл хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

Данжуурыг 1742-1749 оны үед монгол хэлээр хэвлүүлжээ. Энх-Амгалан, Найралт төв (1723-1736), Тэнгэрийн тэтгэсэн хаадын үед нийт 230 гаруй боть ном судрыг түвэд хэлнээс монгол хэлнээ орчуулан Бээжинд модон бараар хэвлэн тараасан б ай н а1. 1739 онд М анж ийн хаан Бээж ингийн Найралт төв Найрамдахуйн ордонд ш арын ш аш ны сургууль-сүм хийд байгуулж, Монголоос 500 залуу ламыг сургах зарлиг гаргаж байв. Монгол дахь бурхны шашны үзэл суртал болон сүм хийдүүдийн оюун санааны эх ундрага болж, удирдан чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэж байсан Түвэдийн байр суурийг өөрчилж, энэхүү гол төвийн эрх, үүргийг Бээжинд шилжүүлэх бодлогыг Манжийн хаад баримталж байв. Манж нар шарын шашныг Чин улсын төрийн шашин хэмээн тунхаглаж, хутагт хувилгаадыг зүйл бүрээр ивээн хөхүүлж байв. Тэд бурхны шашны нэр нөлөөг Бээжинд өсгөх зорилгоор Монголын болон Түвэдийн олон хутагт хувилгаадыг байнга суулгаж, ш аш ны төрөл бүрийн албан тушаалыг эрхлүүлж байжээ. Чин улсын нийслэл хотод 1734 он гэхэд Жанжаа хутагтаас гадна Галдан ш ирээт хутагт, Аз хутагт, Дүйнхэр хутагт, Жирун хутагт, Жав хутагт нарын 14 хутагт байнга сууж, шашин номын үйл эрхэлж байж ээ2. М анжийн хаад М онголын ноёд язгууртнуудыг М анжийн төрд үнэнч байлгаж, хүчин зүтгүүлэх зорилгоор нийслэл Бээжинд бэлэг сэлтийн хамт ирүүлж, ээлж дараагаар жасаанд суулгаж байсны адилаар нэр нөлөө бүхий том хутагт, лам нарыг «тунли ном унших жасаа»-нд дуудан ирүүлж байв. Ар, Өмнөд М онголын том лам, хутагт хувилгаадыг жилд нэг удаа Бээжингийн Н айралт Найрамдах ордон сүмд зургаан сараар ээлж лэн суулгаж, Манжийн хааны амгалан эрүүл мэндийн төлөө ном уншуулдаг байж ээ3. «Тунли ном унших жасаа» бол М онголын том лам, хутагт хувилгаадыг баримтлан захирах, тэднийг М анж ийн төрийн бодлогод дуулгавартай, үнэнч байлгах нэгэн чухал арга хэмжээ болж байв. XVI -XVII зууны үед улс төрийн хувьд тархай бутархай байдалд байсан монгол оронд бурхны ш аш ин дэлгэрч эхлэхдээ томхон эзэм ш ил бүрд өөрийн гэсэн онцлогтой, урсгал чиглэл нь харилцан адилгүй байв. Монгол орон Манжийн дарангуйлалд орсны дараагаар монгол нутаг дахь шашин, сүм хийдийн бодлого нэгэн цэгцтэй, төвлөрсөн голдрилоор явах болжээ. М ан ж и й н тө р ө ө с М онголд бурхны ш аш ны ш ары н у рсгалы г дэлгэрүүлэх бодлогобаримталжбайв.-РЙонгол нутагтулааны шашныгшүтэх явдлыг албан ёсоор цаазлан хориглож, зарим үед зөвхөн шарын шашныг чандлан сахих талаар зарлиг гаргахад хүрч байв. Тэнгэрийн тэтгэсэн хаан 1789 онд “ш арын шашны ёсыг эрхэмлэвээс зохих явдлыг зүй нь тэдэнд сэнхрүүлэн ухуулж, нэгэн адил дагаж явуулбаас зохихын тул, урьд буулгасан зарлигийг ёсоор сийрүүлж, харъяат явдлын яаманд тушааж, Хол дахиныг амар болгогч хотын жанжин, Хүрээнд суух сайдад явуулж, өөр өөрийн газраас уламжлан Жибзундамба хутагт лам нар, Хөх хотын хутагт лам нарт 1 3 3

В.Хайссиг. «М онголын шашин суртахуун». Хох хот, 1998. тал 51. Мөн тэнд. тал 53. «Гадаад М онголын Төрийг засах явдлын Яамны хууль зүйлийн бичиг». 57-р дэвтэр. УТНС. ГБС.

205

М О НГО Л

УЛ СЫ Н

ТҮҮХ.

IV

БОТЬ

тодорхойлон сэнхрүүлэн ухуултугай” 1 хэмээн зарлиг буулгасан байдаг нь М онгол нутагт улааны ш аш ин шүтэх байдал мэр сэр байсны г таслан зогсоохыг оролдсон хэрэг юм. М онгол дахь тамгатай хутагтууд нь өөрийн харъяа ш авь нартай, тэднийг захирах засаг захиргааны тогтолцоотой байв. Тэдний засаг захиргаа нь хошууны зохион байгуулалтаас өөр юм. Үүнийг Халхын Жибзундамба хутагтын шавь, түүний зохион байгуулалтын жиш ээгээр товч өгүүлье. 1639 онд Түш ээт хан Гомбодоржийн хөвгүүн Занабазарыг Халхын шарын шашны тэргүүнээр өргөмжлөхөд Түш ээт хан өөрийн харъяатаас шавь өргөснөөр Халх Монгол дахь шавийн үүсэл тавигджээ. Тэр үеэс хойш Халхын ноёд, тайж нар өөрсдийн харъяатаас удаа дараа хутагтад таслан өргөх болсноор шавийн тоо тасралтгүй нэмэгдэж байв. Зөвхөн 1686 онд Халхын ноёдын Хүрэн бэлчирийн чуулган дээр Хөвсгөлийн Дархадын ноён Гэлэг өөрийн харъяат ардын хамт Ж ибзундамбад ш авь орсон байдаг2. Жибзундамба хутагтын шавийн хэргийг захирагчийг Эрдэнэ шанзудба гэх ба энэ нь сан баригч, эдийн нярав гэсэн утгатай түвэд үг ажээ. Шанзудбын тушаал нэлээд эрт XVII зуунд бий болсон байв. «Халх журам» хуулийг 1709 онд зохион хэлэлцэн батлахад Эрдэнэ шанзудба оролцсон байдаг3. Манж нар Эрдэнэ шанзудбын эрх, үүргийг өргөтгөж, 1723 онд Их шавийн хэргийг эрхлэх төрийн захиргааны байгууллага Шанзудбын яамыг байгуулжээ. М анж ийн хаанаас Эрдэнэ шанзудбад «шашныг мандуулах, амьтныг жаргуулагч Жибзундамба ламын Хүрээний хэргийг шийтгэх лам, хар шар нарыг бүгд захирах Эрдэнэ шанзудба» гэсэн, Их Хүрээний хамбо ламд «Жибзундамба ламын их хүрээний ном унших лам нарыг захирах Хамба номун хан» гэсэн үгтэй тамга тус тус олгожээ. 1822 оноос Их шавийн Э рдэнэ шанзудбад улаан шугамтай цаас хэрэглүүлэн түүнийг аймгийн чуулган дарга нарын адил эрхтэй болгосон байна4. Жибзундамбын шавийг бусдаас нь ялган Их шавь хэмээн нэрийддэг. Халхын Жибзундамба хутагтын шавийг эрхлэх Шанзудбын яам буюу Их шавийн яам нь хутагтын хувийн сан, харъяа сүм хийдүүдийн жас, шавь нарын хэргийг эрхлэн ш ийддэг. Их ш авийн яамы г Э рдэнэ ш анзудба толгойлох ба түүнийг хутагтын санал болгосноор Манжийн хаан томилно. Эрдэнэ шанзудбын яаманд лам, хар зайсангууд ээлж ээр жасаалан сууж хэрэг ш ийтгэдэгбайв. Лам зайсан ньлам шавийн, хар зайсан ньхар шавийн хэргийг хариуцдаг. Жибзундамба хутагтын шавь нарын засаг захиргааны үндсэн нэгж нь отог юм. Отог нь их, бага гэж ангилагддаг бөгөөд дотроо баг, суманд хуваагдаж байв. XIX зуунд Ж ибзундам ба хутагт 202 отог ш авь нартай бай сн аас Х өвсгөлийн 3 отог Дархад ш авиас бусад нь өөрийн гэсэн тусгайлсан эзэмшил нутаггүй, бусад засаг хошуудын нутагт оршиж байжээ. 1800 онд Халхын Жибзундамба хутагтын шавь ард 82 408, мал сүрэг нь 1 808 224 болсон 1 2 3 4

206

«Хөх хотын түүхэн монгол сурвалж бичиг». 6-р дэвтэр. Хөх хот, 1989. тал 471. С.Бадамхатан. «Хевсгелийн дархад ястан». УБ., 1965. тал 25. «Халх журам». УБ., 1963. тал 10. Галдан. «Эрдэнийн эрхи хэм ээх түүх болой». УБ., 1960. тал 155.

______________________________ Аэл

хэсэг. Манжиин эрхшээлиин үеиин Монгол

гайна. Их ш авийн отог бүр тодорхой нэртэй байсан ба ихэвчлэн том хутагт, ам нарын нэрээр нэрлэгдэж явжээ. Отгийг зайсан удирдцаг. Зайсангийн лирдлагын дор шүүлэнгэ (орлогч дарга), дэмч (мэдээчин), ажиг (арваны zapra буюу зарлага) нар байжээ. Жибзундамба хутагтын лам шавь нар нь Их хүрээний 30 аймаг, 10 дадан, баруун Х үрээ, А м арбаясгалант, Д ам бадарж аа, Э р д эн э зуу зэр эг сүм чийдүүдэд голлон төвлөрч байв. Эрдэнэ Ш анзудбын яам нь Их ш авийн лоторх эрүү, иргэний хэргийг «Халх журам» хуулийг баримтлан шийтгэдэг. Харин шавь ба аймгийн харъяат нар оролдсон аливаа хэрэг заргыг тухайн аймаг, хош ууны ноёдтой хам тран М анж ийн хуулийн дагуу х эл эл ц эн барагдуулж байв. Халхын шарын шашны тэргүүн Ж ибзундамба хутагтын Хүрээний засаг захиргааны зохион байгуулалт гэвэл, бүх дээд эрхи йг хутагт барьж , гүйцэтгэх эрх баригчийг томилж байв. Тэрбээр Хамба номун хан, түүний орлогч дэд хамба, дөрвөн цорж лам, дөрвөн догчин гэсгүй, дөрвөн их унзад гэсэн албан тушаалтнуудаар дамжуулан өдөр тутмын шашин номын болон засаг захиргааны хэрэг явдлыг удирдан шийтгэж байжээ. Хамба лам нарыг Жибзундамба хутагт, Эрдэнэ шанзудба хоёрын саналаар Их Хүрээнд суух Манжийн сайд томилдог. Хамба нар хийдийн шашны болон захиргаа, аж ахуйн али ваа асуудлы г м эдэж , х и й д и й н бусад албан туш аалтнууды г томилох, ш аш ны цол мяндаг олгох, Э рдэнэ шанзудбын яаманд өөрийн сүм хийдийг төлөөлөх зэрэг эрх эдлэнэ. Хүрээний бүх лам нарыг засаг захиргааны хувьд аймаг хэмээх нэгжид хуваадаг бөгөөд анх долоон аймагтай байснаа хожим аймгийн тоо 30 хүрчээ. Аймаг бүр өөрийн шүтээний сүм, хурал хурах дугантай. Аймгийг тэргүүн ламын орлогч-ловон лам, гэсгүй,

Бэрээвэн хийд

207

М он гол

ҮЛ СЫ Н

ТҮҮХ.

IV

БОТЬ

унзад, аж ахуй хариуцсан зайсан, нярав нар удирдаж байжээ. 1889 онд Их хүрээний 30 аймагт 13 850 лам сууж байж ээ1. Жибзундамбаас бусад тамгатай хутагтын шавийн хэргийг эрхлэх засаг захиргааны аппаратыг Ш анзудбын газар, түүний тэргүүнийг бас шанзудба гэдэг. Тамгатай хутагтын ш авь нь отог, баг гэсэн захиргааны нэгжид хуваагдах нь олонтаа. Мөн дацангийн харъяаллаар зохион байгуулагдсан нь ч бий. Халхын Эрдэнэ бандида, Зая бандида, Хамба номун хан хутагт нар ш авь нараа хүрээ хийдийнхээ зохион байгуулалтын нэгж дацанг баримтлан хуваарилан захируулсан байв. Хутагт нарын ш авийн отгийг отгийн дарга, дацанг дацан нар тус тус захирна, Тамгатай хутагтын шавийн захиргааны эрхийг хутагтын тамгын газар барих бөгөөд түүнийг шанзудба, да лам, 2-4 тамга барих эрх бүхий зайсан, мөн сул зайсан нар удирдана. Ш анзудбыг хутагтын саналын дагуу харъяалах чуулганы даргын газраас батална. Да лам ба тамгат зайсангуудыг мөн аймгийн чуулганаас томилдог байж ээ. Хутагтуудын шавь нарын өрхийн тоо, газар нутгийн хэм ж ээ, хөрөнгө чинээний байдал нь харилцан адилгүй байв. Ар Монголд Жибзундамба хутагтын Их шавийг Эрдэнэ шанзудбын яам, тамгатай хутагтын шавийг шанзудбын газар харьяалан захирдаг байсан бол Өмнөд М онголд шавь нарыг ламы н тамгын газар м эдэн захирдаг байж ээ. Ламын тамгын газрыг засаг да лам тэргүүлнэ. Засаг да ламын захиргаанд засаг захиргаа, эдийн засаг, хууль цааз, цэргийн асуудлыг хариуцсан хэд хэдэн засаг лам байв. Өмнөд Монголд бүгд долоон ламын тамгын газар байсан бөгөөд тэдгээр нь ойр орчныхоо сүм хийдүүдийг бас давхар хамаардаг байсан ажээ. Ламын тамгын газар нь эрх үүрэг, зохион байгуулалтын хувьд засаг хошуудтай бараг адил байжээ. Долоннуур хотод 14 хутагт хувилгаан байнга сууж байсны 8 нь их хутагт байж ээ2. Тэдний шавь нар 10-70 өрхийн хооронд хэлбэлзэж байсан хийгээд Ө м нөд М о н го л ы н хутагт х у ви лгаад ы н х ар ъ яат ш авь н ар ы г Халх Монголынхтой харьцуулахад арай цөөн байсан юм. Улаанцавын чуулганы Бат хаалганы сүм, Ш илийн голын чуулганы Бэйсийн сүм зэрэг 1500 гаруй лам байнга шавилан суудаг том хүрээ хийдүүд Өмнөд Монголд нэлээд байв3. Өмнөд Монголын сүм хийд, хутагт хувилгаадыг Долоннуур дахь ламын тамгын газар ерөнхийлөн харъяалж, Бээж ингээс шууд захирч байжээ. Харин Өмнөд Монгол дахь тамгатай хутагтууд Халх Монголтой адил тусгай газар нутагтай байгаагүй ажээ. Тэдэнд хар харъяат нар олон байгаагүй мэт бегөед түүний лам шавь нар нь хүрээ хийддээ голлон төвлөрч суудаг байжээ. Сүм хийд олноор байгуулагдаж, лам нарын тоо олшроход Монгол язгууртнууд их үүрэг гүйцэтгэжээ. Тэд өөрсдийн эзэмшил хошуунд сүм хийд байгуулж байв. Хошуудын хүрээ хийдийн тэргүүн, хутагт нар засаг ноёны хөвгүүн, ойр төрлийн хүн байх нь олонтаа. Ноёдын эзэмшил нутаг, хэргэм 1 2 3

208

С.Пүрэвжав. «Хувьсгалын өмнөх И х Хүрээ». УБ., 1961. тал 30. «Ш илийн голын сүм хийд». Хөх хот, 1999. тал 424. Сүрэг, Намсрай. «Өвөр Монголын бурхны шашны хураангуй түүх». Хайлаар, 1999. тал 154, 164-165.

Аэл хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

зэрэг хэдий чинээ их байна, түүний хүрээ хийд төдий чинээ том сүрлэг байдаг ажээ. Монгол дахь шашны сүм хийд бүр өөр өөрийн дотоод дүрэмтэй байсан ба тэдгээр нь ихэвчлэн Түвэдийн сүм хийдийн журмыг зарим талаар дууриасан байдалтай байв. Гэхдээ бүх сүм хийд, лам нарын асуудал, дотоод дэг ёсыг бүхэлд нь Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамны хууль зүйлийн бичгээр тогтоон мөрдүүлж байсан тул тэдгээр сүм хийдийн дотоод журмын эрх хэмжээ нь Манжийн хуулийн хүрээнд байжээ. М анжийн төрөөс М онголыг баримтлан захирах талаар удаа дараа гаргасан хууль цаазын бичгүүдэд М онголын шарын шаш ин, том хутагт хувилгаад хи й гээд сүм хийд, лам , ш авь нары н эрх зүйн хари лц ааг зохицуулж баталгааж уулсан байдаг. Гадаад М онголы н Т өри йг Засах Явдлын Яамны хууль зүйлийн бичигт л гэхэд 5 дэвтэр, 107 зүйл бүхий шашин, сүм хийдийн холбогдолтой заалт оржээ. М анжийн төрөөс Монголын шашны хүрээ хийдүүдийг тус тусдаа бие даасан, тархай саланги, олон тоотой байлгах бодлого баримталж байв. Хошуудад сүм хийд байгуулахыг зөвшөөрч., нэр шагнан олгох болсон1 нь сүм хийд олшрох нөхцлийг бүрдүүлж байв. Манж нар Халхад Жибзундамба хутагт, Өмнөд Монголд Жанжаа хутагтыг шашны тэргүүнээр өргөмжилсөн боловч тэд өөрийн харъяат хүрээнээс бусад сүм хийдийг засаг захиргаа болон шашин номын хувьд захирах эрхгүй байв. Манж нар Монголын ноёд язгууртнуудыг дур зоргоороо сахил авч лам болох явдлыг төрийн хуулиар хязгаарлаж, зөрчигсөдийг шийтгэх болсон байна. Э нэ талаар М анжийн хуулинд “аливаа тайж нар дуртайяа лам болсугай хэмээх нь буй бөгөөс, хууль ёсоор журганд мэдүүлж гуйн, магад гарахын тэмдэг бичиг авч лам болго. Хэрэв магад гарахын тэмдэг бичиг авсангүй, зоригоор гэрээс гарахуй нь буй бөгөөс байцаахуйг алдсан чуулганы даргыг гурван сарын пүнлүү хас, засгийг нэгэн жилийн пүнлүү хас, туслагч тайжийг хоёр есөн мал торго. Магад гарахын тэмдэг бичиг авсангүй ламыг эргүүлэн хар болгогтун”2 хэмээн заасан байдаг нь Чингисийн алтан ургийн тайж нар олноор лам болвол тэдний уламжлалт ямба, эрх дээр шашны эрх мэдэл нэмэгдэж, хүч нөлөө нь ихсэх аюулаас сэргийлсэн арга хэмжээ юм. Гэхдээ Манж нар Монголын шарын шашны талаар баримталж байсан бодлогоо үндсээр нь өөрчлөлгүй хэвээр үргэлжл үүлж, хүрээ хийдийг зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх арга хэмжээ авч байжээ. М анжийн хаад толгойлох үүрэг, нөлөө бүхий хутагт нарт тусгайлан хөрөнгө зардал гаргаж, сүм хийд байгуулж өгч байсан ба тэдгээрээс Халхын I Жибзундамба хутагтад зориулсан Амарбаясгалант, II Жибзундамбад зориулсан Дамбадаржаалин, Өмнөд Монголын Жанжаа хутагтад зориулж барьсан Долоннуурын хийдийг томхонд тооцдог. М анж ийн'хаад монголчуудыг улс төрийн талаар салангид тархай байлгах төрийн бодлогодоо зохицуулан М онголын язгууртан ноёдоос 1

2

«Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамны хууль зүйлийн бичиг». 59-р дэвтэр. УТНС. ГБС. М өн тэнд. 60-р дэвтэр.

209

М о н г о л ҮЛСЫН ТҮҮХ. IV БОТЬ

Амарбаясгалант хийд

хараат бус, тодорхой эрх мэдэл бүхий шашны хутагтуудыг хөхүүлэн дэмжиж байв. М анжийн эл бодлогын үр дүнд Монгол нутагт шашны том хутагтууд удаа дараагаар тодорч, тэдгээрийг хутагт мөн болохыг М анжийн хаан зөвш өөрөн ш авь ардыг захирах тамга олгож, өргөмжилж байснаар тэд Монголын шашин сүм хийдийн хүрээнд өөрийн байр сууриа олж авч байв. Ингэхдээ Манж нар шавь нартай нэр нөлөө бүхий лам болгоныг бус, 500гаас дээш тооны шавьтай хутагт хувилгаадад шавь захирах тамга олгохоор хуульчилснаа хожим 700 болгон нэмэгдүүлжээ. Тамгатай хутагтууд шашны эрх мэдлийн хувьд хэн нэгэнд захирагдахгүй, шавь нараа захирах эрх мэдэлтэй бөгөөд захиргааны хувьд засаг ноёдын адил аймгийн чуулганы газарт харъяалагддаг. Тэдгээр тамгатай хутагт тусгай газар нутагтай бөгөөд шавь нар нь М анжийн төрийн алба гувчуураас чөлөөлөгдөж, зөвхөн өөрийн хутагт лам, түүний сүм хийдэд үйлчилж байв. Анх М анжийн хаанаас 1688 онд Халхын Эрдэнэ бандида хутагт Лувсанчойжижалцан, 1691 онд Зая бандида хутагт Лувсанпринлэй нарт шавь захирах эрх олгосон байна1. Монголын шашны хутагт хувилгаадын тоо хурдацтай нэмэгдэж, шавь нар олш рох хандлага бий болсон тул эл явдлыг хязгаарлах, ж урамлан зохицуулах үүднээс хууль цааз тогтоон мөрдүүлжээ. Түүнд “зүй нь тамга олгуулваас зохихуй нь болбоос харъяа чуулганы даргын газраас магадлан байцааж , журганд мэдүүлсний хойно ж урганаас урьд ойр аху ж анж ин сайдуудад бичиг явуулж, түшмэл гаргаж дахин байцаагаад үнэхээр хүний 1

«Монгол улсын шастир». 2-р дэвтэр. УБ., 1997. тал 54, 58

210

_____________________________ Лэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

тоо, газрын тоо нийлэлцэхүй нь болвоос сая тодорхойлон айлтгаж, тамга шагнаж өгөгтүн. Хэрэв харъяат хутагт шавь нарын тооныг цөөн бөгөөд олон хэмээн мэдүүлэх ба богл үү болсон газрын тооны ойр бөгөөд хол хэмээн мэдүүлэхүй нь болвоос тамга үл өгүүлгэхээс гадна, басхүү гурван есний мал торгогтун. Хамт нэгнээ хуурмагаар мэдээлсэн чуулганы даргыг нэгэн жилийн засгийн пүнлүү хасагтун” 1хэмээн том хутагт, лам нарт тамга олгох журмыг хуульчилжээ. . 1900 оноос өмнө Монголд нийт 243 гэгээн хувилгаан байсны 147 нь Өмнөд Монголд, Хөх нуурт 35 хутагт байжээ. Халх Монголд М анжийн хаан аас ш авь захи рах эр х и й г х ү л ээн зө в ш ө ө р сө н там гатай хутагт Ж ибзундамба хутагтаас гадна 13 байв. 1814 онд зөвхөн Ж ибзундамба хутагтын Их шавийн харъяанд 26 хутагт хувилгаан байв2. Манж нар том хутагт, хувилгаадын дүрийг М онгол ноёд язгууртны гэр бүлээс гаргаж тодруулахыг хориглож, хуулиндаа “Монгол аймгаас хутагт ихээхэн ламын хувилгаан дэлгэрэв хэмээн өргөн мэдүүлвээс, сул тайж, эсвээс албат ард, жич тангудын харц хүний хөвгүүдийн дотроос заагуул, Далай лам, Банчин эрдэнийн төрөл ураг, жич олон Монгол хан, ван, бэйл, бэйс, гүн, засаг тайж н ар ы н хөвгүүд ач н ар ы н д о тр о о с хуви лгаан заах ы г н и й т э эр цаазлагтун”3 хэмээжээ. Гадаад М онголын Төрийг Засах Явдлын Яамнаас М онголын хутагг хувилгаад, сүм хийдийн харъяат шавь нарыг нэрээр нь нарийвчлан бүртгэж, цэс үйлдэн хөтөлж, ш авийн ардыг нэмэгдүүлэхгүй, тодорхой хэмжээнд барьж байхыг зорьж байв. Хэрэв дансанд ороогүй лам бологсод байвал үлдэн хөөж, шийтгэж байх хуулийн заалтыг ч буй болгожээ4. Top гэр эл т хаан (1 8 2 1 -1 8 5 1 )-аас эхлэн М анж и йн хаад Х алхын Ж ибзундамба хутагтыг урьдын адил их хүндэтгэн үзэх, байн байн нүүр тулан учрахаа больжээ. 1870 оны сүүлчээс Их Хүрээнд суух М анжийн амбан Жибзундамба хутагтад мөргөдөг байсан ёс орхигдож, зөвхөн бичиг илгээдэг болж ээ. Э н э м этээр М онголы н ш аш ны г тэтгэн дэлгэрүүлж б ай сан М анжийн төрийн уламжлалт бодлого өөрчлөгджээ. М анж нар хүн ам олонтой Хятад орныг захирч байхын тулд цэрэг байлдааны чадвартай нүүдэлчин монголчуудыг зарим талаар өөрийн холбоотон байдалтай байлгаж байв. И йм ээс М анж ийн хааны албат ардуудыг байтугай ноёд, тайж нарын хувь харъяат нараас ч олноороо лам болохыг хуулиар цаазлан хориглож, нэг хошуунд дөчин ламтай байхыг л зөвшөөрч байв. Үүнээс уламжлан «дөчит лам» гэсэн нэр томъёо үүссэн ажээ. Харин XIX зууны үеэс лам болох хүмүүс Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамнаас «гэрээс гарах тэмдэгт бичиг» авдаг байсан М анжийн хуулийн заалт хэрэгжихээ больж, хүссэн хүн хошууны ноёноосоо зөвшөөрөл авах төдийхнөөр дураараа шахам лам болох болжээ. М анжийн эрхшээлийн сүүл үед уг хязгаар алдагдаж, хошуудын лам нар хэдэн арав, зуугаараа 1

2 3 4

«Гадаад Монголын Төрийг засах явдлын Яамны хууль зүйлийн бичиг». 60-р дэвтэр. УТНС. ГБС. С.Пүрэвжав. «М онгол дахь шарын шашны хураангуй түүх». УБ., 1978. тал 194. «Гадаад Монголын Төрийг засах явдлын Яамны хууль зүйлийн бичиг». 58-р дэвтэр. УТНС. ГБС. М ен тэнд. 59-р дэвтэр.

211

М О Н ГО Л

УЛСЫ Н

ТҮҮХ.

IV БОТЬ

тоологдох хүртэлээ олширсон байна. Манж нар лам хувраг нарыг дээдлэн үзэж, цэрэг, өртөө, харуул зэрэг улсын албанаас бүрэн чөлөөлж, зөвхөн шашин номын үйл эрхлэн суух тусгай эрх олгожээ. Гэтэл ард олон тэдэнд дарамт болж буй М анжийн төрийн болон эзэн ноёдынхоо элдэв алба гувчуураас сахил хүртэж лам санваар авах, эсвэл шавийн харъяат болох зэргээр зайлсхийх болсноор лам болон шавь ардын тоо үлэмж нэмэгдсэн байна. XIX зууны сүүл үе гэхэд Монголын лам нарын тоо нийт эрэгтэйчүүдийн гуравны нэгийг эзлэх болсон бөгөөд зөвхөн Ар Монголд 100000 гаруй лам байжээ. Лам нарын энэхүү механик өсөлтийн нөгөө талд сүм хийд, дуган номын газар бас олширч байв. Ар Монголд 940 гаруй, Өмнөд Монголд 1800 гаруй сүм хийд, хурал номын газар, 150000орчимлам байжээ. Харин Манжийн Бадаргуулт төрийн (1875­ 1909) сүүл үе буюу XIX зууны төгсгөлөөр Өмнөд Монголын сүм хийд, лам нарын тоо арай цөөрч, сүм хийд 1600 гаруй, лам нар 100000 орчим болсон байна1. М анжийн төрөөс М онголын ш аш ны талаар явуулсан бодлогыг он цагийн хувьд үндсэн 2 үе шатанд хуваан үзэж болно. Эхний үе нь XVII зууны эхнээс XVIII зууны дунд үе буюу манжууд Өмнөд Монголыг эзлэхээс Амарсанаа, Чингүнжавын бослогыг дарах хүртэлх үе юм. Энэ үед Манж нар М онголд ш инэ тутам тогтоосон засаглалаа бататгахад ш аш ны г ашиглахын тулд хутагт хувилгаадыг хүндэтгэн өргөмжлөх, улмаар тэдний тоог олшруулах, сүм хийд байгуулах, лам нарыг элдэв алба гувчуураас чөлөөлөх зэргээр ш арын ш аш ныг бүхий л талаар дэмжин дэлгэрүүлэх бодлого явуулж байв. Удаах үе нь XVIII зууны дунд үеэс XIX зууны төгсгөл хүртэлх хугацааг хамарч байна. Э нэ нь М онголд ш аш ин дэлгэрүүлэх М анжийн төрийн урьдын бодлого суларч, түүний зохицуулалт, хэм хэмжээ аажмаар алдагдаж эхэлсэн үе юм. М анж нар М онголд ш аш ин хүчлэн дэлгэрүүлэх урьдын бодлогоо өөрчилж, түүнийг аль болох тодорхой хэмжээ хязгаарт барьж байхыг оролдсон хэдий ч нэгэнт эрч хүчийг олсон сүм хийд, лам нарын олшролтыг бүрэн хянаж, зогсоож чадаагүй юм. Тийнхүү Манж нарын Монголын шашны талаар явуулсан бодлого нь яван явсаар монголчуудыг цэрэг байлдааны чадвартай байлгах төрийн бодлогынхоо үндсэн зарчмыг алдагдуулж, Монгол орныг шарын шашны ёс сурталд хэт автагдсан газар болгон хувиргасан байна.

§2. Сүм хийдийн аж ахуй Монгол нутагт бурхны ш аш ин өргөн дэлгэрлийг олсон XVII зууны сүүлчээс эхлэн Монголын нийгмийн бүтэц, эдийн засагт зарим өөрчлөлт гарчээ. Олон зуун жилээр уламжлагдсан аж ахуйн бүтцэд «жас» хэмээх аж ахуйн хэлбэр ш инээр үүсч бий болсон байна. Монголын шашин, сүм хийдийн аж ахуйн зохион байгуулалтын хэлбэр бол жас юм. Ш ашны хүрээ хийд байгуулагдах бүрд түүний аж ахуйг эрхлэх 1

212

Дэлгэр. «Өвөр М онголын ламын шашны түүх». Хөх хот, 1998. тал 453 (хятад хэлээр).

_____________________________ Лэл

хэсэг. М анж ийн эрхшээлийн үеийн М онгол

5айгууллага жас хамтдаа бий болж байжээ. Халхын Жибзундамба хутагтын • 1х Хүрээний жас 1656 онд байгуулагдсан байна. Жас нь нийтийн өмч хөпөнгө гэсэн утгатай түвэд үг бөгөөд хүрээ хийдийн хурал номын зардал болон лам нар, сүм хийдийн хэрэгцээг хангаж нийлүүлэх үндсэн үүрэгтэй юм. Ж асы г даам ал, зайсан нар толгойлох ба тэдни йг хүрээ хийдийн захиргаанаас томилдог. Ж асын дэмч, няравууд нь өөр өөрийн аймаг, дацан хурлын газрын санхүү, аж ахуйг хариуцна. Том жасууд их няраваас гадна 1-2 бага нярав, бичээчтэй байжээ. Жасууд жил бүр мал сүргээ тоолон бүх эд аж ахуй, орлого, зарлагынхаа тооцоог гаргаж, хүрээ хийдийнхээ удирдлагад тайлагнадаг. Хүрээ хийдийн жасын тоо харилцан адилгүй, янз бүр байсан нь тухайн сүм хийдийн их, бага болон хөрөнгө чинээний түвшинтэй холбоотой. Ж ижиг хурлын газар 1-2 жастай бол том хүрээ хийдүүд 50-100, зарим нь түүнээс ч олон жастай байв. XX зууны эхэн үед Халхын хүрээ хийдүүд бүгд 7000 орчим жастай байснаас зөвхөн Жибзундамба хутагтын хүрээнд 244 жас байжээ. Жасууд олноор бий болсон нь Монгол нутагт шашин сүм хийд, хурал номын газар олширсонтой шууд холбоотой. Түүнчлэн жас олшроход хүрээ хийдийнхний өөрсдийн мал сүрэг, эд хөрөнгө, баялгийг улам өргөтгөн нэмэгдүүлэх, улмаар ашиг олох хэмээсэн эдийн засгийн сонирхол хүчтэй нөлөөлжээ. Хүрээ хийдийн жасын эх суурь сүсэгтэн олны өргөл барыдын эд зүйл, адуу малаар тавигдаж байв. Мөн язгууртнууд, том хутагт лам нар сүм хийд байгуулахдаа өөрсдийн харъяат нараас татаж хураасан мал хөрөнгөөр жас байгуулах явдал ч байжээ. Зарим том хүрээ хийдэд жасын зэрэгцээ тухайн хутагтын хувийн аж ахуйг эрхлэн хөтөлдөг «сан» хэмээх санхүү-аж ахуйн байгууллага байсан ажээ. Жасууд сүсэгтнүүдээс өргөл барьц авахаас гадна сүм хийдэд бүртгэлтэй лам бүрээс нийтийн хурал номын хоол хүнсний хэрэгцээний татвар авдаг байв. Мөн түүнчлэн худалдаа наймаа хийх, жин тээх, тариа тарих зэрэг ажил эрхэлж, орлого олдог лам нар тухайн зүйлээсээ жасад тодорхой хэмжээгээр тушаах ёстой байжээ. Монголын ш аш ны хүрээ хийдүүд М анжийн төрийн алба татвараас чөлөөлөгдсөн байсан нь жасууд богино хугацааны дотор санхүү-эдийн засгийн хувьд бэхжих, хөлжих явдалд дөхөм болжээ. Жасууд аж ахуйн үйл ажиллагаагаараа хурал номын болон бусад бүх зардлаа бүрэн нөхөөд улмаар ашиг хуримтлуулах замаар өсөн өндийж байжээ. Жас эхэн үедээ сүсэгтэн олны өргөл барьцыг хуримтлуулан шашин номын элдэв зардалд хуваарилан зарцуулдаг байсан бол сүүлдээ эдийн засгийн хувьд батж ин бэхж ихийн хэрээр мал сүрэг, газар тариалан, худалдаа, мөнгө хүүлэл, жин тээвэр эрхэлдэг биеэ даасан аж ахуйн хэв шинж бүхий эдийн засгийн бүтэц болон хувирчээ. М онголы н бурхны ш аш ны үзэл баримтлал ёсоор жасы н бүх өмч хөрөнгө, түүний дотор мал сүргийг нийт олон лам хуврагын хөрөнгө гэж үзэж байв. Х арин жасын цааш ды н хөгж лийн явцад түүний язгуурын 213

М О НГО Л

ҮЛ СЫ Н

ТҮҮХ.

IV

во ть

зорилго чиглэл хэвээр байсан боловч тэрхүү их эд баялаг хүрээ хийдийг тэргүүлэгч цөөн тооны дээд лам нарын мэдэлд аажмаар шилжиж байв. XVIII зууны дунд үе гэхэд Монголын эдийн засгийн бүтцэд өөрчлөлт орж, сүм хийдийн аж ахуй өөрийн байр суурийг баттай эзлэх болсон ажээ. Сүм хийдийн аж ахуй нийт М онголын аж ахуйн бүтэц, хөгжилд хэрхэн нөлөөлснийг эерэг, сөрөг хоёр талтай гэж үзнэ. М онголы н ш аш ны сүм хийдийн эдий н засгийн үндэс суурь нь уламжлалт нүүдлийн мал аж ахуй болж байв. Жасын малыг адгуулан хариулах явдал нь өгүүлэн буй үед монголчуудын мал маллагааны нэгэн хэлбэр болон төлөвшин тогтжээ. Жасын малыг шавийн ба бусад ардуудаар үнэ хөлсгүй буюу эсвээс бага урамшуулалтайгаар хариулгадаг байв. Ингэх нь сүм хийд, жасын хувьд ашигтай бөгөөд харьцангуй бага зардлаар малаа төлөөр нь өсгөн олшруулж авах нийтлэг арга юм. Ж асы н малыг хариулдаг хүмүүсийн хувьд хүрээ хийдийн м алы г хариулан адгуулах нь шашин номын хэрэгт нэг ёсны буян үйлдэж буй хэрэг болох тул тэд үнэн сэтгэлээсээ хандах нь элбэг байв. Ж асы н мал маллах тогтолцоог сүм хийдийн м өлж лөгийн хэлбэр гэхээсээ илүүтэйгээр цэвэр аж ахуйн үйл ажиллагаа хэмээн тодорхойлж болох бөгөөд энэ нь харилцагч хоёр талын аль алинд эдийн засгийн хувьд ашиг тустай байжээ. Жасууд мал сүргээ бусдаар гэрээ болзлоор хариулгаж өсгөж авдаг бол түүний нөгөө талд м алчин ардууд мал маллах ажил хөдөлмөр эрхэлж, амин зуулгаа залгуулах боломжтой болж байв. Жасуудын мал сүргийг даан хариуцагч арваны дарга гэгч байжээ. XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеэс жасууд мал сүргээ ардуудад албан журмаар өгч маллуулах явдал нийтлэг болжээ. Жасууд ардуудаар малаа маллуулахын хажуугаар сүргийн төрөл ба тоог харгалзан цагаан идээ, ноос, эсгий, арьс шир, айраг гаргуулан авах болсон байна. Энэ үед урьдын жас, малчин ардын хоорондох сүсэг бишрэл, сайн дурын үндсэн дээр тогтож байсан аж ахуйн харилцааны тэнцвэр алдагдаж, сүм хийд, жасын хүсэл шаардлага давамгайлсан, тэр нь малчин ардуудад дарамт төвөг болохуйц мөлжлөгийн шинжтэй болж иржээ. XIX зуунаас Монгол оронд Хятадын мөнгө хүүлэгч худалдааны систем тогтож, Орос болон гадны бусад улс орнуудын худалдаа, жижиг үйлдвэрлэл нэвтэрч эхэлсэн нь хүрээ хийдийн аж ахуйг эрхлэн хөтлөх арга, үйл ажиллагаанд нилээд өөрчлөлт ороход нөлөөлжээ. Том хутагт хувилгаадын сан, хүрээ хийдийн жасууд дотооддоо явуулдаг уламжлалт аж ахуй үйл ажиллагаануудынхаа зэрэгцээ гадаад худалдаа эрхэлж, мал, түүхий эд зарах, гаднаас бараа таваар авчирч дамлан худалдах, Орос, Хятадын худалдаачдын ачаа барааг зөөж тээвэрлэх зэрэг гадаад үйл ажиллагаа явуулах болсноор үл барам зарим тохиолдолд гадныхантай хорших явдал ч гарч байжээ. М онголын хүрээ хийдийн аж ахуйн үйл ажиллагааны өөр нэг гол чиглэл нь газар тариалан байв. Хутагт хувилгаадын сан, сүм хийдийн жасын тариалан тэр үеийн Монгол оронд зонхилж байсан М анжийн албаны тариалан, монголчуудын амь ульжих тариатай эн зэрэгцэхүйц биеэ даасан 214

Лэл хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

хэлбэр болтлоо хөгжсөн байна. Том баян жасууд хүрээ хийдийнхээ хэрэгцээнд зориулан тариа тарих тусгай газартай байжээ. Мөн жасын мал сүрэгтээ өвөл өгөх өвс тэжээл бэлтгэх хадлангийн талбайтай сүм хийдүүд ч байжээ. Зөвхөн XX зууны үеийн Халх Монголд 70 орчим их, бага хүрээ хийд тариалангийн газар, хадлангийн талбайтай болсон б айж ээ1. Тэдгээрийг харъяаллын байдлаар нь том хутагт лам нарын харъяаны сүм хийдийн эзэмшил тариалан, засаг хошуудын хүрээ хийдийн эдлэн газар гэж хоёр хуваан үзэж болно. Там гатай хугагтын болон засаг хошуудын сүм хийдүүд өөрсдийн эзэмшил нутагтаа тариа тарьж, хураан авдаг бол тусгай газар нутаггүй том хүрээ хийдийн жас шашны нэр нөлөө, эрх дархаа аш иглан үржил шим сайтай нутгуудад тариалан эрхэлж байв. Сүм хийд, жасын тариалангийн эх үүсвэр анх XVIII зуунаас тавигджээ. Жас болгон тариа тарьж байгаагүй бөгөөд үүнд Монгол орны эрс тэс уур амьсгал, байгаль газар зүйн орчин их нөлөөлсөн юм. XVIII зууны сүүл үеэс М анжийн төрөөс нэр нөлөө бүхий том хутагт хувилгаадын болон М анжийн хаадын байгуулсан хүрээ хийдүүдэд бусад хошуудын нутагт тариа тарих эрх олгожээ. Халхын Жибзундамба хутагтын сүм хийдүүд Түшээт хан аймгийн хойд талын үржил шимт хөрстэй зарим хошуудын нутагт тариа тарих эрхтэй байв. Хутагт хувилгаадын сан, хүрээ хийдийн жасын тариаланг ш авийн харъяат ардууд голлон хариуцан эрхэлж байв. Жасууд тариалангийн ажлаа шавь болон энгийн ардуудад оноон өгч хийлгэдэг байжээ. Тариа тарих нь монгол хүн болгоны хийж чаддаг мал хариулан адгуулахтай адил биш бөгөөд зохих мэдлэг, туршлага, багаж хэрэгсэл шаарддаг тусгай хөдөлмөр юм. Зарим сүм хийд тариа тарих гэж онцын зардал сүйтгэл гаргалгүйгээр тариалангийн газраа Хятадын тариачдад түрээслүүлж, ургацын тодорхой хувийг авдаг явдал ч бий болжээ. Монголын зарим хүрээ хийдэд газар тариалангийн ажлыг дагнан хариуцдаг лам, тусгай тариачин шавь өрх бий болж байв. Ар М онголын Дөрвөд аймгийн Улаангомын хийдэд газар тариалангийн бүх ажлыг «зумъя» хэмээх албан тушаалтай лам удирддаг байжээ. Түүний удирдлаганд тариалангийн талбай хариуцсан даамлууд ажиллах ба нийт 7 тариалангийн талбай байжээ. Сүм хийдийн сан, жасын тариалан Монголын газар тариалангийн хөгжилд зохих ач тусаа өгчээ. Хүрээ хийдийн жасууд мал аж ахуй, газар тариалангийн зэрэгц ээ мөнгө, эд зүйл хүүлэх ажил эрхэлж байв. Монгол оронд гадаадын худалдаа, нэн ялангуяа Х ятадын мөнгө хүүлэгч худалдаа нэвтрэн дэлгэрсэн тэй холбоотойгоор хүрээ хийд, жасын мөнгө хүүлэл үүсч хөгжсөн ажээ. М онголын дотоодын зах зээл болон худалдааны замуудад ойр орших хүрээ хийд, жасууд мөнгө хүүлэх ажлыг явуулж, аш иг орлого олж байв. Түүгээр ч үл барам зарим том хүрээ, хийд баян чинээлэг жас Хятадын мөнгө хүүлэгчид, худалдааны пүүсүүдтэй өрсөлдөн зэрэгцэж, мөнгө хүүлэх үйл ажиллагаа эрхэлж байжээ. 1

С.Пүрэвжав. «Монгол дахь шарын шашны хураангуй түүх». УБ., 1978. тал 156.

215

М О НГОЛ

УЛ СЫ Н

ТҮҮХ.

IV

БОТЬ

Жасууд дан мөнгийг бус, тэр үеийн төлбөрийн гол хэрэгсэл, чухал таваарын нэг болсон цайг бусдад зээлээр өгч, эргүүлэн авахдаа хүү тооцон ашиг олж байжээ. Хүрээ хийдүүдийн мөнгөний хүүгийн хэмжээ харилцан адилгүй бөгөөд XIX зууны эхэн үеийн Халхын Жибзундамба хутагтын Их Х үрээний жасын 1 лан мөнгөний жилийн хүү 25-36 хувь байж ээ. Энэ мөнгөний хүү өссөөр XX зууны эхэн үед 60 хувь, заримдаа түүнээс ч давах болжээ. Тэр хэмжээгээр Их Хүрээний сүм хийд, жасууд их орлого олж, хөлжиж байсан байна. М онголын ноёд язгууртнууд болон энгийн малчид мөнгө ба цайг зээлээр авч амьдрал ахуйгаа залгуулах, бусад хэрэгцээт зүйлд хэрэглэх хэмээсэн тухайн үеийн хэрэгцээ шаардлагыг сүм хийд, жасууд зарим талаар хангаж байсан байна. Х арин аш иг олохын хэрээр хүүгийн хэм ж ээг нэмэгдүүлж бусдыг өртөн болгох, үгүйрүүлэн хоосруулах, сорон мөлжигч ш инж чанартай болон хувирсаар байв. Жасууд лам хувраг, сүм хийдийн хэрэгцээг хангах үндсэн үүргээсээ халин гарч, бусдыг мөлжих болсон нь шарын шашны уг сургаал, үзэл баримтлалтай зөрчилдөхөд хүргэжээ. Жасууд мөнгө хүүлэх аргаар ашиг орлого олох тусам үйл ажиллагаа нь улам нарийсан өргөжин тэлж байв. Мөнгө цай зээлэгчдийг хөрөнгө чинээ бүхий хүмүүсээр даалган баталгаа гаргуулах, урьдчилан барьцаа авах зэргээр санхүүгийн арга механизмыг өргөн хэрэглэх болсон байна. Жасаас мөнгө, цай зээлээр авсан хүмүүс тогтсон хугацаандаа уг мөнгө болон хүүгээ төлөхгүй бол «хүүгийн хүү» бодож нэхэн гөлүүлдэг ажээ. Энэ бүхнээс үзэхэд, тэр үеийн сүм хийд, жасууд мөнгө хүүлэх үйл ажиллагаагаараа банкны үүргийг ямар нэг хэмжээгээр гүйцэтгэж байсан гэж үзэж болох юм. Мөнгө болон цайны cap, жилийн хүү нэмэгдэж, мөнгө хүүллийн хамрах хүрээ нь тэлэх болсноор сүм хийд, жасын хувьд орлогын нэгэн чухал сурвалж нь болсон байна. Тэр ч байтугай жасууд сул чөлөөтэй буй мөнгө, цайгаа лам нарт албадан өгч, хүүлэх аргыг ч хэрэглэж байв. Жасаас бусдад албаар тулган хүүлдэг мөнгө, цайг «шаалт мөнгө», «шаалт цай» хэмээн нэрийддэг ажээ. Зарим жасууд мөнгө, цай хүүлээд зогсохгүй малыг хүүлэн өсгөж байжээ. Ж илийн дараа нэг бярууг хоёр, хоёр хонийг гурав болгон авах зэргээр хүүлдэг байв. Ийнхүү мөнгө хүүлэл өргөжиж байсан нь тухайн сүм хийдийн сан, жасад орлого оруулж, аш игтай байсан хэдий ч түүний нийт улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх ач тус нь бага байв. Аажимдаа жасын мөнгө хүүлэл Монгол орны үйлдвэрлэх хүчний хөгжил, ард олны амьдралын түвшинд сөргөөр нөлөөлөх болсон юм. М онголын хүрээ хийд, жасын аж ахуйн үйл ажиллагааны өөр нэг чиглэл нь худалдаа наймаа байжээ. Хүрээ хийдийн худалдаа аш рн д аа энгийн арилжааны шинжтэй байв. Сүм хийд эхэн үедээ хурал номый элдэв зардал, сүм хийдийн хэрэгцээнд ш аардагдсан эд зүйл, таваарыг бусад бараагаар арилжих төвшинд худалдаа хийж эхэлсэн ажээ. Харин сүүлдээ том хүрээ хийд, чинээлэг жасуудын худалдаа наймааны ажил сайжирч, арилжааны хэлбэрээсээ бүрэн ангижирчээ. Хүрээ хийд дотоодын төдийгүй 216

_____________________________ Лэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

гадаадын зах зээлд адуу мал, түүхий эд худалдах, бараа таваар худалдан авах, зарах зэргээр хөлтэй наймаа хийх болжээ. XVIII зууны үеэс сүм хийдийн худалдаа наймааны ажил түргэн хөгжих болсон нь Монгол оронд Хятадын худалдаа-мөнгө хүүлэл нэвтэрч хөлжсөнтэй зарим талаар холбоотой. Монгол оронд таваар мөнгөний харилцаа үүсч бий болохын хамт гадаадын худалдаачдын нөлөөгөөр сүм хийд, жасын худалдаа наймааны ажилд ч ш инэ ахиц дэвшил гарчээ. Тэр үеэс сүм хийдийн худалдааны эргэлтийн хэмжээ нэмэгдэж, ашиг орлого нь ихсэж, худалдаа жасын орлогын нэг уг сурвалж болон хувирчээ. М онголын үндэсний худалдааны өсөлт хөгжилтөд хүрээ хийдийн худалдаа чухал түлхэц үзүүлсэн юм. М онголын чинээлэг худалдаачдын ихэнх нь сүм хийд, жасын харъяаны хүмүүс байсан бөгөөд Монголын үндэсний худалдаанд сүм хийдийн худалдаа шийдвэрлэгч байр суурь эзэлж байв. Зарим хүрээ хийд тийз буюу пиу хэмээх цаасан мөнгө хэрэглэх болжээ. Ар Монголд Их Хүрээ, Ялгуусан гэгээний хүрээ, Номун ханы хүрээ, Дайчин вангийн болон Ламын гэгээний хүрээ, Түшээт чин вангийн хүрээ, Хутагт ламын хийд, Долоон шар загийн хийд, Говь сангийн далайн хийд гэсэн 9 хүрээ хийдэд цаасан мөнгө хэрэглэж байв1. Тэдгээр цаасан дэвсгэртүүд нь өөр өөр нэр, нэгжтэй байсан бөгөөд тухайн хүрээ хийдийнхээ харъяаны зах хязгаарын дотор хэрэглэгдэж байжээ. Цөөн боловч сүм хийдэд цаасан тэмдэгт хэрэглэх болсон нь Монгол дахь таваар мөнгөний харилцаанд сүм хийд татагдан орсныг харуулж байна. Хүрээ хийд, жасууд худалдаа наймааны хажуугаар жин тээх, ачааны үхэр, тэмээг бусдад хөлслөх замаар багагүй ашиг орлого олдог байв. Ялангуяа XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеэс гадаадын худалдааны пүүсүүдийн бараа таваар, түүхий эдийг хөлсөөр тээвэрлэх явдал эрс нэмэгджээ. М онголчууд М анжийн төрөл бүрийн алба гувчуур болон Хятадын худалдаа-мөнгө хүүлэлд туйлдан ядуурч, өртөн болж байсан тэр үед хүрээ хийд, жас л их хэмжээний ачаа тээвэрлэх тэмээ, шар үхрийг гаргах чадалтай байв. Орос, Хятадын худалдаачдын Монголоос гаргадаг түүхий эдийг зөөх зүтгэх хүчний ихэнхийг хүрээ хийд жасууд хөлсөөр нийлүүлдэг байжээ. Үүнийг Оросын эрдэмтэн А.Н.Позднеев биеэр үзээд “Өдгөө Халхад хүрээ хийдийн лам нараас илүү олон малтай, баян чинээлэг хүн бараг үгүй. Иймээс аль нэг Хятад иргэнд жин тээх 50-60 тэмээ шаардагдахад, түүнийг аль нэг хүрээ хийд юм уу, эсвэл хутагтын сан хөлсөөр гаргаж өгдөг байна” хэмээн тэмдэглэсэн байдаг. М онголын шашин сүм хийдийн орлогын чухал ундарга нь сүсэгтэн өргөн олны өргөл барьц, элдэв хандив юм. Ш ашны ёсыг шүтэж, үнэн сэтгэлээрээ өргөсөн өргөл барьц байхад зохион байгуулалттайгаар албадлагын аргаар нийтээс бадарлан гуйж олох өргөл, хандив ч бас байв. Энэ бүхнээс үзэхэд Монголын сүм хийдийн аж ахуй, М онголын эдийн засгийн амьдралд онцгой байр суурь эзэлж чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Харамсалтай нь сүм хийд, хурал номын хэрэгцээнээс аль хэдийнээ давж 1

«М онгол ард улсын угсаатны судлал, хэлний ш инжлэлийн атлас». УБ., 1979. тал 42.

217

М О Н ГО Л

ҮЛСЫН ТҮҮХ. I V БОТЬ

гарсан тэрхүү аш иг орлого, эд баялаг М онголын нийгэм, эдийн засагт үзүүлэх ач тус, хаялга багатай байв. М онголын тэрхүү үндэсний баялаг, эд зүйлсийн нэлээд хэсэг харь Түвэд оронд урсан очиж байжээ. Халхын Жибзундамба, Өвөр Монголын Ж анж аа хутагт нары н том хутагт хувилгаадын хойд дүрийг Түвэдээс тодруулах, улмаар Монголд авчрах, Түвэдийн сүм хийдэд лам хуврагуудыг шавилан суулгаж сургах, шашны зэрэг цол авах, сүсэгтэн олон шашны эх орон болсон Цастын орны сүм хийд, бурхан тахилд очиж мөргөх, өргөл барьц өгөх зэр э г я н з бүрий н х эл б эр ээр бурхны ш аш и н , сүм хийд, шүтлэгийн далбаан доор монголчуудын хөрөнгө, эд баялаг гадагш гарсаар байсан ажээ.

§3. Бурхны шашны Монголын соёлын амьдралд гүйцэтгэсэн үүрэг Монгол орон тусгаар тогтнолоо алдаж, Манжийн дарангуйлалд орсон XVII зууны сүүлчээс ш арын ш аш ин бүтэц зохион байгуулалтын хувьд төлөвшин тогтож, монголчуудын үндсэн шүтлэг боджээ. Манжийн төрөөс хутагт лам нар, тэдний харъяат шавь нарыг алба гувчуураас чөлөөлж, дэмжиж байсан нь Монголын нийгэмд шашны ёс суртахуун ноёрхох үүд хаалгыг нээж өгчээ. М анж нар монголчуудыг эзлэн авах, тэдни йг номхон хүлцэнгүй байлгахад бурханы шашныг ямар нэг хэмжээгээр ашигласан байна. Гэвч бурханы ш аш ин нь монголчуудын нийгэм, соёлын амьдралд олон зуун жил чухал байр суурь эзэлж, ялангуяа эхэн үедээ гэгээрүүлэх үүрэг гүйцэтгэж байсныг зориуд тэмдэглэвэл зохилтой. Монголын нийгэмд хутагт, хувилгаад, лам нарын биеэ даасан давхраа нэгэнтээ төлөвшин тогтсон нь тэр үеийн Монголын нийгмийн бүтцэд бий болсон ш инэ үзэгдэл байв. Тэд Монголын соёл боловсрол, оюун санааны амьдралд онцгой үүрэг гүйцэтгэж, асар нөлөөтэй болж иржээ. Лам нар шашны номын цол, эрдэм боловсролын төвшнөөрөө нарийн эрэмбэ зэрэг, дэвтэй байжээ. Ш ашны хүрээ хийдүүд нь тэр үеийн Монголын нийгэмд суурин газрын үүргийг гүйцэтгэж байв. Монголд хүрээ, хийд олноор байгуулагдах болсон нь олон зуун жилээр уламжлагдаж ирсэн дан нүүдлийн соёл иргэншлийн хэв төрхийг ямар нэг хэм ж ээгээр өөрчлөхөд хүргэжээ. Т эдгээр хүрээ хийдийг даган хот суурин газрууд үүсч, Монголын нийгэм, эдийн засгийн байдалд нааштай нөлөө үзүүлж эхэлсэн байна. Хүрээ хийдүүд тухайн үеийн соёл, боловсрол, урлаг, шинжлэх ухааны төв болж байв. Монголын уламжлалт гэрийн сургалт, Манжийн төрийн албан сургуулиас бусад бүх сургалт сүм хийдэд төвлөрч, шашны бага, дунд, дээд боловсролыг олгож байв. Сургалтад шашны үзэл суртал, номлолын нөлөө их байсан хэдий ч тухайн үедээ оюуны боловсрол олгодог бүхэл бүтэн тогтолцоог нэгэнт буй болгожээ. Тэр үеийн Монгол дахь шашны 218

_____________________________ А эа

х э с э г . Манжийн эрхшээлийн үеийн Монгол

боловсрол олгох дацангийн сургалт нь дундад үеийн Европ дахины Их сургуулиудтай ижил шинж төрхийг агуулж байв. Монголын хүрээ хийдүүд боловсролын төдийгүй, соёл урлагийн том төв болж байв. Ш ашны их хурал, ном уншлагын үед бүрэн бүрэлдэхүүнээрээ эгшиглэн дуугарах сүмийн хөгжмийн зэмсэг, тодорхой тогтоосон үед бүжиг, цам харайх зэрэг нь яван явсаар Монголын хөгжим болон бүжгийн нэгэн төрөл болон хувирчээ. Х үрээ хийдэд М онголы н улам ж лалт ба Т үвэди йн анагаах ухаан хөгжиж, маарамба, дооромбо нар хүн ардыг эмчлэн анагааж байв. Хүрээ хийдүүдийн дэргэд шашны зан үйлийн хэрэгслийг бүтээх гар урлалын ажил буй болж, тэр хэмжээгээрээ Монголын уламжлалт rap урлал, дархны үйлдвэрлэлд бурхны шашны гар урлал гэсэн бие даасан салбар үүсч хөгжжээ. Хүрээ хийдийн дэргэдэх rap урчууд нь бурхан цутгах, сийлбэрлэх, наах, зурах, оёх, хатгах, тахилгын эд зүйлийг урлах, сүм хийд, дуган, хүрд суврага барих, засах зэрэг шашны холбогдолтой бүх эд зүйлийг хийж байжээ. Бурхны шашин Монголын уран барилгын хөгжилтөд ч ш инэ зүйлийг авчирсан юм. Хүрээ хийд, сүм дуган барих тусгай дархчууд бий болов. Монголчууд сүм хийд барихдаа Түвэдийн сүм хийдийн хийц, маяг, хэлбэр төрхийг хуулбарлан дууриаж байсны зэрэгцээ М онголын ахуй соёлын онцлогыгтусгасан өвөрмецуран барилгын дэг ёсыг бийболгон хөгжүүлжээ. Үүнийг монгол гэр хэлбэрийн сүм, дуганаар жиш ээлэн үзэж болно. Монголын хүрээ хийдийн бүтэц, зохион байгуулалт нь Түвэдийн сүм хийдийн бүтэц зохион байгуулалтаас өөр юм. Манай хүрээ хийдийн зохион байгуулалт нь монголчуудын хүрээгээр буудаллах уламжлалаас улбаатай байна. Хүрээний тиг нь дугираг хэлбэртэй, урд тал буюу их үүдний хэсэг нь задгай байдал бүхий бөгөөд урд талын их үүд, зүүн, баруун, хойд гэсэн дөрвөн үүд, гудамтай байв. Хүрээ баруун урд талын Ш үтээний аймгаас эхэлж, нар зөв эргээд зүүн урд талын Өрлүүд аймгаар төгсдөг ерөнхий бүтэц Монголд нийтлэг оршиж байжээ. Түвэд, Энэтхэгийн шашны болон иргэний уран зохиолыг эх хэлнээ орчуулах ажил өргөн явагдаж, орчуулгын утгачилсан болон дууриалган зохиож орчуулах чиглэл Монгол шашны орчуулгын дэг маяг болон хөгжсөн байна1. М онголы н ш аш ин мөргөлийн үндсэн хэл болох түвэдээр зохиол бүтээлээ бичдэг эрдэмтэн лам нар бий болж, тэдний тоо 200 гаруйд хүрчээ2. Монголчуудын түвэд хэлээр зохиосон ном зохиолууд «Монголын түвэд хэлт утга зохиол» хэмээн томъёолох хэмжээнд хүртэл хөгжсөн байна. Бурхны шашны ухаанд нэвтэрсэн монгол лам нар шашны гүн ухаан, судар тарнийн ёс, түүх, анагаах ухаан, хэл шинжлэл, орчуулга, уран зохиол, зурхай, одон орон зэрэг шинжлэх ухааны чиглэлээр зохиол бүтээл туурвиж байв. Л.Хүрэлбаатар. «Монгол орчуулгын товчоон». УБ., 1995. тал 102. Ш .Бира. «М онголын түүх, соёл, түүх бичлэгийн судалгаа». Токио, 1994. тал 63.

219

М О Н ГО Л

ҮЛСЫ Н

ТҮҮХ.

IV БОТЬ

Тэр үеийн сүм хийдүүд нь Дорно дахины их, бага арван ухааны төв байгууллага, лам нар нь түүний мэргэжилтэн хэмээн үзэх үндэстэй байна. Нөгөө талаар сүм хийд, лам нар нь ард олны оюуны эрэлт хэрэгцээ, хүсэлтийг хангаж барагдуулах, үйлчилгээний үүргийг биелүүлж байсан юм. Монголын ном хэвлэл зөвхөн хүрээ, хийдийн газартл төвлөрч байсан ба хэвлэлийн газруудыг «бархан» хэмээн нэрийддэг байжээ. М онголын ихэнх хүрээ хийд шашны ном судар хэвлэдэг бархантай байсан ба Өвөр Монголын Ш илийн голын чуулганы 10 хошууны 89 сүм хийдэд бүгдэд нь ном барладаг байв. Монголд ном хэвлэх үндсэн арга нь модон бар байв. Бүрэн бус мэдээгээр XIX зууны сүүл үед Ар Монголд 60 гаруй хүрээ, хийд өөрийн бархантай байж ээ1. Хүрээ хийдийн барханд түвэд, санскрит болон монгол хэлээр ном судар өргөнөөр хэвлэн тарааж байсан нь бурхны шашин дэлгэрэхэд их түлхэц болсон ажээ. Монголын хүрээ хийдийн барханд хэвлэгдсэн шашны хөлгөн судруудын хамгийн том нь 1720 онд Өвөр Монголын Долоннуурын сүмийн барханд хэвлэсэн 108 боть Ганжуур юм. Монгол модон барын аргаар хэвлэгдэж байсан ном судрын дийлэнх нь Энэтхэг, Түвэдийн эрдэмтэн лам нарын зохиол бүтээл байв. Манжийн төр болон шашны сүм хийдийн зүгээс бурхны шашны холбогдолтой ном судар, зохиол бүтээлийг дагнан хэвлэж, тарааж байсан тул Монголын уугуул үндэсний бичиг орхигдож, хөгжил нь буурчээ. Ийм нөхцөлд М онголын үндэсний түүх, хэл, уран зохиолын ном зохиол айл гэрээр дамжин гар бичмэлээр хуулагдан тараагдаж байжээ. Монгол оронд бурхны шашин дэлгэрч эхлэх үед шашны ном зохиолыг олноор нь монгол хэлнээ хөрвүүлж, эх хэлээрээ шашны уншлага, номын үйлийг явуулах талаар нааш тай зүйлүүд хийгдэж байсан бол Манжийн эрхшээлд орсон цагаас уг ажлын эрч хүч саарч, цар хүрээ нь хумигдсаар түвэдээр ном уншлага үйлдэх нь элбэг болжээ. Харь түвэд хэлээр шашны үйлийг хөтлөн явуулах нь монголчуудыг ш аш наар дамжуулан номхон хүлцэнгүй байлгаж байх Манжийн төрийн бодлогод нийцэж байжээ. Монголчууд Энэтхэг, Түвэдийн бурхны ш аш ныгөөрийн орны нийгэм, аж ахуй, оюун санааны болон байгаль, цаг уурын нөхцөлд тохируулан бүтээлчээр өөрчлөн зарим талаар үндэсний шашин хэмээн үзэх төвшинд хүртэл хөгжүүлж чадсан юм. Харин анх XVI зууны үеэс Монголд дэлгэрч эхэлсэн шарын ш аш инд ш инэтгэл хийхгүй байснаас улбаалан ш аш ин нийгмийн хөгжил, цаг үеийн шаардлагаас хоцрогдох болсон нь Манжийн эрхшээлийн сүүл үед илүү тод мэдрэгдэх болжээ. XIX зууны үеэс сүм хийд, лам нар хэт олширч ирэхийн хамтаар шарын шашны нийгмийг соён гэгээрүүлэх, боловсруулах үүрэг аажмаар буурчээ. Лам нарын сахил санваараа зөрчих явдал хавтгайрч, сүм хийд жасын аж ахуйн үйл ажиллагаа идэвхжиж, сорон мөлжигч шинжтэй болж эхэлсэн байна. Ш ашны дэг жаяг суларч, нэн ялангуяа номын чанар мууджээ. Хурал 1

220

«Монгол ард улсын угсаатны судлал, хэлний шинжлэлийн атлас». УБ., 1979. тал 43.

_____________________________ Лэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

номын газар хэт олноор байгуулагдаж, бурхны сургаалийн утга чанар, ухааныг судлах явдал орхигдон хоосон цээжлэх төдийхнөөр лам болох нь ихэсчээ. XX зууны эхэн үеэр Өвөр Монголын гүн ухаантан Лувсанчойдон Ар, Өвөр М онголын нутгаар олон жил аялан явж, ард олны аж байдал, зан суртахууны г судлан ш и н ж лээд, М онголы н ни йгэм д ш ары н ш аш ны бурангуй байдал тогтсоныг “Лам дэлгэрсэн нь тусгүй болов. Баатар илдээр баримтгүй эрхийг солив. Аймшиггүй хүнийг мөргүүлж байснаасаа амь байсаар аврал хэмээн зураг хөрөгт мөргөх цаг болов. Хүн бүр эрхи барьж, маань тоолж, өрх бүр лам байж ном уншин үхлийн үүд нээж эргэлтгүй зүг хандав” 1 хэмээн шүүмжлэн бичсэн байдаг. Ар Монголд лам нарын олонхи сүм хийдэд байнга суухаа больж, хөдөө нутагтаа мал ахуйгаа эрхлэн хоёрдмол байдалтай орших болжээ. Тэд хүрээ хийдэд бүртгэлтэй байх ба том хурал номын үеэр л цугларах бөгөөд бусад үед нь хатуу сахилтай цөөн лам нар нь хийддээ байдаг байв. Халхын Амарбаясгалант хийдэд 2500 лам байнга суух ба хурлын үеэр тэдний тоо 5000-д хүрдэг байсан бол Хараа голын Дарь эхийн хийдэд 500 ламын бүртгэлтэй хэдий ч байнга суудаг лам нь 50 гаруйхан байж ээ2. Харин Өвөр Монголд лам нарын сахил санваараа баримтлах дэг жаяг сахих байдал Халхынхаас илүү сайн, хатуу чанга байжээ. М анж ийн төрийн ш аш ныг дэмжих бодлогын уршгаар М онголын нийгмийн бүтцэд лам нарын эзлэх хувь ихсэх болсон нь хүн амын өсөлтөнд муугаар нөлөөлжээ. Монгол айл бүрт нэг хүүгээ лам болгох нь ёс мэттогтсон байх ба үүгээр баримжаа болговол Монголын нийт эрэгтэйчүүдийн гуравны нэг нь лам байжээ. Төдий тооны эрчүүд нийгмийн үйлдвэрлэлээс хөндийрөн сүм хийдэд шавилан сууж байсан нь Монголын эдийн засгийн хөгжилд сайнаар нөлөөлөөгүй нь мэдээж юм.

1 2

Л увсанчойдон. «М онголын зан аалийн ойлбор». Х ех хот, 1981. тал 325. Г.Ц.Цыбиков. «Избранные труды». Новосибирск, 1991. стр. 100-103.

221

М ОНГОЛ

ҮЛ СЫ Н

ТҮҮХ.

IV

БОТЬ

Гуравдугаар бүлэг МОНГОЛ ДАХЬ ГАДААДЫН ХУДАЛДАА

§1. Хятадын худалдаа Монгол дахь Хятадын худалдаачдын тухайд Манжийн бодлого. Хятад,

М онгол, Түвэд болоод Дундад азийн түрэг угсааны олон ард түмнийг байлдан дагуулж, өөрийн ноёрхолоо тогтоосон Чин гүрний эрх баригчид тэдгээр ард түм нийг эрхш ээлдээ барьж, дарангуйлж байхад чиглэсэн бодлого боловсруулан хэрэгжүүлж байж ээ. Чин гүрний тэр ерөнхий бодлогод Монгол орны тухай асуудал тодорхой байр эзэлж байлаа. Манж нар Хятад, Монгол хоёр орны аль алиныг нь эрхшээлдээ барьж байснаа аш иглан, Хятадын худалдаачдыг М онголд нэвтрүүлж, улмаар ө ө р и й н эрх аш и гт н и й ц ү ү л эн д эс д ар аатай гаар тү ү н и й г ер гө тгө н дэлгэрүүлэх бодлого хэрэгжүүлжээ. Монгол дахь Хятадын худалдаа-мөнгө хүүлэл, тариачдын талаархи Манжийн засгийн газрын тэр бодлогыг хоёр үндсэн үед хувааж болно1. Нэгдүгээр үе нь 1690-ээд оны сүүлчээс XIX зууны тэргүүн хагасыг хамарна. Энэ зуун тавь гаруй жилийн туршид Манж нар Хятадын худалдаачид тариачдыг бөөнөөр нь Монголд оруулахгүй, барьж байх бодлого явуулжээ. М анжийн энэ бодлого нь тэр үеийн Чин гүрний улс төрийн бодлогынх нь ерөнхий чиг шугамтай нь холбогдсон хэдэн шалтгаантай байв. Үүнд юуны өмнө хөгжлөөр сул, хүн ам цөөнтэй Манж нар өөрсдийн ноёрхлоо тогтоож байхын тулд эзлэгдсэн ард түмнүүдийн эрхэлсэн аж ахуй, амьдралын хэв маяг, шашин шүтлэгийн ялгаа, түүгээр ч үл барам бүр газар нутгийнх нь байрлалыг ашиглах бодлого явуулж, тэдгээр ард түмнийг тусад нь байлгаж, нэгийнх нь тэмцэл хөдөлгөөнийг дарахдаа, нөгөөгийнх нь цэрэг, эдийн засгийн чадам ж ийг аш иглахы г зорьж байв. Я лангуяа М онголчууды г холбоотноо болгож, тэднийг цагдаа, харуулын талаар ашиглахыг бодож байсан учраас Монгол, Хятад хоёрыг хооронд нь нийлүүлэхгүй2 байхыг чухалчилж байжээ. М анжийн энэ бодлого нь Монгол оронд олон худалдаачид, тариачид цутган орохыг нэг хэсэгтээ саатуулжээ. 1

2 222

А.Очир. «М онгол-Хятадын худалдааны харилцаа» (XIX-XX зууны эхэн ). УБ., 1986. тал 12 Ш .Нацагдорж. «Халхын түүх». УБ., 1963. тал 97.

_____________________________ Лэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

Нөгөө нэг шалтгаан нь Монголыг колончлох Манжийн эдийн засгийн бодлоготой холбоотой байв. Хятадын худалдаа Монголд хэтэрхий цутган орвол, тэд мөлжих нь ихдэж, Монголын эдийн засаг доройтоод, Манжийн олон зүйлийн албан татварыг цаг хугацаанд нь залгуулж чадахгүйд хүрнэ. Тэгээд ч монголчууд тэмцэлд босч Манжийн төрийн амгалан байдалд аюул учруулж болно1 хэмээн болгоомжилж байжээ. Бас тэр үед М анж Чин гүрний захиргаанд байсан ард түмнүүдийн дотроос мал аж ахуйн хөгжил, сүргийн зохистой бүтэц, малыг өсгөн үржүүлэх, эдэлж ашиглах талаараа монголчууд давуу байсан төдийгүй, мал адгуулан үржүүлэхэд хамгийн тохиромж той бэлчээр ч М онгол оронд байжээ. Тийм учраас Манжийн хааны үржил сүрэг, цэргийн зүтгэх хүчний малын ихэнх хэсгийг Монголд адгуулж байв. Өөрөөр хэлбэл, тэд Монгол орныг М анжийн цэргийн зүтгэх хүчийг сэлбэж, уналга хөсгийг нийлүүлэх нэг бааз болгон ашиглах бодлого явуулжээ. Хэрэв Монголд хятад тариачдыг олноор оруулан, тариа тариулбал, малын бэл чээр хомсдохоос гадна Монголын нүүдэл амьдралд нөлөөлж болох байжээ. Тэдгээр шалтгааны улмаас манжийн эрх баригчид XVIII-XIX зууны дэд хагас хүртэлх хугацаанд Монголын нүүдэл амьдралыг хөндөлгүй байлгах бодлого явуулж байв. Гэтэл Хятадын худалдаачид-мөнгө хүүлэгчдийг Монголд ерөөсөө нэвтрүүлэхгүй байх нь Манжийн ноёрхогчдын эрх ашигт бас нийцгүй байжээ. Учир нь мал аж ахуй эрхлэн аж төрдөг монголчууд суурин орны бүтээгдэхүүнээр дутагдан, түүнийг олж авахыг эрмэлзэж байдаг. Хэрэв монголчуудыг Хятадын зах зээлээс бүрмөсөн тасалбал, тэд Орос зэрэг бусад ард түм энтэй худалдаалахад зайлш гүй хүрнэ. Э нэ нь О росы н нөлөө Монголд дэлгэрэх, Монголын мал, түүхий эд Орост гарах болно гэсэн үг юм. Хэрэв ингэвэл Монгол орныг түгжигдмэл барьж, тэднийг өөрийнхөө эрхшээлд байсан бусад ард түмний хөделгөөнийг даруулахад ашиглах гэсэн Манжийн бодлогод харшилна. М анж гүрний засгийн газраас М онгол дахь хятадын худалдаачид, тариачдын талаар XVII зууны ерээд оны сүүлчээс XIX зууны тэргүүн хагаст явуулсан бодлогыг дотор нь хэдэн шат болгон хувааж болно. Нэгдүгээр шат нь, 1696-1719 оныг хамарчээ. Энэ үед тэд Монгол дахь хятадын худалдаачдыг хязгаарлах талаар тодорхой арга хэмжээ аваагүй байна. Сурвалжид дурдсанаар, Манжийн түрэмгийлэгчид Галдантай байлдах цэргийн хүнсийг хангах зорилгоор худалдаачдыг эд бараатай нь Монголд оруулан ирсэн бөгөөд тэдгээр худалдаачид М анжийн цэргийг дагалдан явна. Манж нар цэргүүдэд цалин олгодог, цэргүүд тэр мөнгөөр нь худалдаачдаас хүнсний зүйл худалдан авдаг байв. Халхад орж ирсэн Манжийн цэрэг Галдан Бошготыг дарсныхаа дараа нэлээд хэсэг нь үлдээд, монголчуудын аливаа бослого хөдөлгөөнийг дарах, Халхтай шууд хил залгасан Зүүнгар улс Халхыг эзлэн авах, Халхчууд М .Санж дорж . «Халхад хятадын мөнгө хүүлэгч худалдаа нэвтэрч хөлж сон нь». УБ., 1963. тал 39.

223

М он гол

УЛСЫ Н

ТҮҮХ.

IV БОТЬ

тэдэнтэй нэгдэхээс сэргийлэх зорилгоор Заг, Байдраг, Цагаан сүүл, Ховд, Тамир, Улиастай, Орхон, Хөвхөр, Тэс, Зүсэд шавар дагтаршуулан хот байгуулж, цэргийн хүрээ байгуулан суурьшжээ1. Манжийн цэргийн тэдгээр хот нь хятад, монголчуудын худалдаалах газар болжээ2. 1720-1757 онд Манжийн эрх баригчид Монгол дахь хятад худалдаачдад ялгавартай хандаж байв. 1720 онд гаргасан хууль ёсоор, Монголд худалдаалагсад өөрийн харъяат захирах түшмэлийн газарт, худалдахаар авч явах юмны нэр, тоо, хичнээн хүн явахыгтодорхойлсон бичигөгч, түүндээ тамга даруулаад, улмаар Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яаманд уламжлуулан, тусгай зөвшөөрөл бичиг (пяо) авдаг болжээ. Тэр бичиг нь 1 жилийн хугацаатай бөгөөд дахин Монголд худалдаалах бол жил бүр дээрх маягаар зөвшөөрөл авдаг болов. Харин анх М анж ийн цэргийг дагалдан ирж, Улиастай, Орхон, Хар ус, Тамир зэрэг цэргийн хотод төвлөрөн, цэргүүдийг хүнсний зүйлээр хангаж, Монголоос зүтгэх хүчин болоод хүнсний мал худалдан авч, Цагаан хэрмийн дотор суусан цэргийн хэрэгцээнд нийлүүлдэг олон худалдаачдад 1720 оны хууль хамаардаггүй. Т эдгээр худалдаачид цэргийн х эр эгц ээн и й зүйл худалдан авах, авчрах нэрийдлээр Монголд дуртай газраа худалдаа гүйлгэдэг байв. 1720 онд Халхын Их хүрээнд хятад худалдаачдын хэргийг дагнан эрхэлсэн Жургааны Зангийн газрыг байгуулжээ. Түүнийг занги тушаалтай манж, эсвэл хятад хүн толгойлж , худалдаачидтай холбогдсон хэргийг шийтгэж, бие даан шийдэж чадахгүй хэргийг Гадаад М онголын Төрийг Засах Явдлын Яаманд айлтгаж, шийдвэрлүүлдэг байв. Журганы зангийг гурван жил тутамд сольж байхаар заасан нь түүнийг удаан хугацаагаар суулгавал хуулийн хэрэгжилтэд тавих хяналт суларч болзошгүй хэмээн үзэж байсных юм. Хятадын Цагаан хэрмийн аль нэг хаалгаар гарч, Монголд худалдаалах хятад худалдаачдаас гааль авах тухай 1726 онд М анжийн хааны зарлиг гарчээ3. Гаалийн хууль ёсоор, Хятадын Их Цагаан хэрмийн хаалгаар гадагш гарах барааны үнийн нэг лан дутмаас найман зоос татах, худалдаачдын Монголоос арилжин авсан морь малыг хаалга тойрч, өөр мужид аваачиж худалдах, зам зуураас дам хүнд худалдах, худалдан авахад мөн адил гааль тушаах, зөрчиж сэмээр худалдаалагсдыг шийтгэх журам тогтоожээ4. 1757-1796 онд цэргийн хэрэгцээт хүнс, агтыг зохих газруудаас авч, нийлүүлэх нэрийдлээр хошуудад гаальгүй худалдаалдаг байсан худалдаачдыг хошуудад худалдаалахыг цаазалж, бусад худалдаачдын адил гааль хураалгадаг болгохын зэр эгц ээ М онголд худалдаалах урьдын журмыг 1 2 3 4

224

А.Очир. «Ар монголд нэвтэрч дэлгэрсэн хятадын худалдаа, мөнгө хүүлэлийн мөлжлөг» - “Ар М онгол дахь хятадын худалдаа-мөнгө хүүлэл” (1751-1911). УБ., 1988. тал 4-5. М .Санждорж. «Халхад хятадын мөнгө хүүлэгч худалдаа нэвтэрч хөлжсен нь». УБ., 1963. тал 30. А.Очир. «М онгол-Хятадын худалдааны харилцаа». УБ., 1995. тал 15. «Ар монгол дахь хятадын худалдаа мөнгө хүүлэл» (1751-1911). Баримт бичгүүд. Боловсруулж эмхтгэсэн А.Очир, Г.Дашням. УБ., 1988. тал 422-424.

&эл хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

Ш ИНЭЧЛЭН ТОГТООЖ ЭЭ1.

1796 оноос XIX зууны дунд үед нийт худалдаачдыг тоггоосон журмын дагуу монгол хошуудад худалдаалахыг зөвш өөрчээ. Э нэ нь М анжийн засгийн газар Хятад худалдаачид, тариачдыг Монголд бөөнөөр нь цутган оруулахгүй, хязгаарлан зохицуулж байх гэсэн бодлогоо өөрчилсөн биш, харин нэг алхам буулт хийсэн хэрэг юм. М онгол дахь хятады н худалдаачид, тариачды н тухай М анж ийн бодлогын хоёрдугаар үе нь XIX зууны дундаас Ч ин гүрнийг унатал үргэлжлэв. Энэ үед Монгол нутагт орох худалдаачид, тариачдыг хориглохоо болиод, харин тэднийг олноор нь оруулахад хүрсэн байна. М анж ийн бодлого тийнхүү өөрчлөгдсөн нь хэдэн шалтгаантай байв. Юуны өмнө Чин улсад XIX зууны дунд үеэс гадаадын хүчирхэг орнууд халдан, эдийн засагт нь тодорхой суурь эзлэх болов. Нөгөө талаар Хятадын тариачид урьдын тариа, ногоо тарьж агсан газраа алдаж, бас ган гачигт автсаны улмаас rap хоосон тариачид олноор буй болсоор байв. Тийнхүү Чин гүрний төвлөн суусан Хятад орны эдийн засаг хямралд оржээ. Гар хоосон тариачдыг Чин гүрний хязгаар доторхи аль чөлөөтэй газар руу оруулж, тариалан амь зуух газар олгох нь чухал болжээ. Үүний дээр бас XIX зууны II хагасаас Оросын худалдаа Ар М онголд нэвтэрч, улмаар Оросын нөлөө дэлгэрэх зам нээгдсэн байна. Тиймээс манж нар Оросын худалдааг М онголд гүнзгий нэвтрүүлэхгүй хаахын тулд М онгол дахь Хятадын худалдааг өргөжүүлэх замаар түүнд цохилт өгч, шахахыг оролдсон байна2. Тэгэхдээ М анжийн эрх баригчид XIX зууны II хагасын эхнээс 1870 оны дунд хүртэл Ар монгол дахь Х ятады н худалдаачид, тариачды г хязгаарласан урьдын хуулийг албан ёсоор хүчингүй болгоогүй байна. Харин тэдгээр хууль дүрмийг газар дээр нь биелүүлэхэд тавих хяналт нь суларч, түүнийг зөрчигчдөд арга хэмжээ авахгүй орхижээ. Энэ нь аяндаа Монголд хятады н худалдаачид, тар и ан ы и р гэд , ц агаач и д о л н о о р о о орохы г зөвшөөрсөнтэй адил зүйл байв. Монголд хятад худалдаачид, тариачдыг оруулах Манжийн бодлогын хоёрдугаар шат нь 1874-1911 оныг хамарчээ. Энэ үед Монгол дахь хятад худалдаачид, тариачды г хязгаарласан урьды н бүх хуулийг хүчингүй болгоод, худалдаачид, тариачид дуртай газраа орон байр, хашаа, агуулах барьж суурьшихийг зөвшөөрчээ. 1880 онд Манжуур, Монголын нутагтхятад тариачид, хэрмэл цагаачдыг бөөнөөр нь зохион байгуулалттай оруулах албан ёсны шийдвэр гарч, уг ажлыг эрхэлсэн тусгай товчоо байгуулсан байна3. Тийнхүү хятад худалдаачид дур зоргоороо М онголын аль ч нутагт олуулаа орж ирэх болжээ. ^Манжийн засгийн газар доройтсоор байсан эдийн засгаа өөд татахын тул^ Монгол дахь хятадын худалдаачдаас гаалиар орлого олохыг хичээсээр ------ V-----------1 2 3

А.Очир. «М онгол-Хятадын худалдааны харилцаа». УБ., 1985. тал 17. Ш .Нацагдорж. «Халхын түүх». УБ., 1962. тал 70. А.Очир. «М онгол-Хятадын худалдааны харилцаа». УБ., 1985. тал 29.

225

М ОНГОЛ

УЛ СЫ Н

ТҮҮХ.

IV

БОТЬ

байв. Ү үний н э г ж и ш ээ нь1905 о н о о с эх л эн , Х ятад худалдаачды н Монголоос худалдан авсан мал, бусад түүхий эдээс гааль хураах болсон явдал юм. Урьд нь худалдаачдын Хятадаас авч гардаг бараанаас гааль авч байснаас биш, Монголоос авдаг мал, түүхий эдээс гааль хураадаггүй байв. 1904 онд Их хүрээний баруун, зүүн этгээд, Хиагт, Улиастайд гаалийн хороо байгуулжээ. Мөн Ар монголын хошуу бүхэнд гаалийн салбарыг нээжээ. Хошууны гаалийн хэргийгтамгын газартхариуцуулан, уг хошуунаас Хятад худалдаачдын авсан мал, түүхий эдээс гааль хураах үүрэг хүлээлгэж, тусгай хуудсыг бүгдэд нь хүргүүлжээ. Гаалийг худалдан авсан зүйлийн үнийн 5 хувиар бодож тогтоосон байна. Хураасан гаалийн 20 хувийг Монголын орон нутгийн эрх баригчдад өгч, албанд хэрэглүүлэхээр болжээ. Архивын м эдээгээр, 1906 онд Халхын зүүн хоёр аймаг, Их шавьд худалдаалсан хятад худалдаачдаас хураасан гаалийн мөнгө 65 000 орчим лан болж байснаас үзэхэд1 худалдаачид 1.3 сая орчим лангийн мал, түүхий эд худалдан авсан байна. Энд өр, өрийн хүүд бодож авсан зүйл ороогүй юм. Энэ мэдээ бүрэн бусын дээр хошуудад хураасан гааль ч бүрэн бус байсныг хэлэх хэрэгтэй. Монгол дахь хятадын худалдааны талаар М анжийн засгийн газраас 1696-1911 онд явуулсан бодлого нь чухамдаа Монгол оронд өөрийн улс төрийн ноёрхолоо тогтоож, түүнийг Орос зэрэг гадаад ертөнцөөс тасархай барих эдийн засгийн хөшүүргээр хятадын худалдаач^ыг ашиглахад чиглэж байжээ. Хятадын худалдаа нэвтэрч бэхж сэн нь. Галдан бош игты г дайлах М анжийн цэрэгтэй тус оронд орж ирсэн худалдаачид эхлээд Улиастай, Тамир, Орхон, Хар ус, дараа нь Ховд зэрэг Монголын баруун зүгийн нутагт байгуулсан цэргийн хотуудад суурылсаныг өгүүлсэн билээ. Тэр худалдаачдын дотор хожим нь Монголд төдийгүй Хятадад дээгүүрт ордог том пүүсүүдийг үндэслэгчид явсан байна. Үүнд, Да шэн куй пүүсийг анх үүсгэгч Ван сян цин гэгч хүн байжээ. Тэр ядуу айлын хүүхэд бөгөөд Ш анси мужийн Юй хошууны Жа ху коу хэмээх газар хөлсний ажил хийж яваад, 1690-ээд оны сүүлчээр М анжийн цэрэг Монгол руу хөдлөхийн өмнөхөн жанжин Ф эй ян гуйгийн удирдсан цэргийн ангид тогоочоор орсон байна2. Тэр анхандаа монголчуудаас мал авч цэргийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж, зай завсраар нь Ар Монголоос мал, мөөг аваачин Хөх хотод худалдаалж явсаар монгол хэл, худалдаа хийх арга маяг, монголчуудын аж амьдралыг төсөөлөх болжээ. Галданг дарсны дараа Ф эй ян гуйгийн удирдсан цэрэг Улиастайд суурьшихад, Ван сян цин хуучин танил Жан зе, Ши да сюэ нартай хамтран худалдааны мухлаг нээн ажиллуулжээ. Манжийн эрх баригчдын ивээлд багтсан тэдний худалдаа амжилттай болж, удалгүй хэсэг хятадуудыг нэмэн элсүүлж, хамтарсан пүүс байгуулж, эхлээд Зе шэн тан, Та мин гэх зэргээр уг пүүсээ нэрлэж байгаад, хожим нь Да шэн куй гэдэг болжээ. Чингэж Да 1 2

УТТА. Ф М -85, Д -2 . Х Н -1016. Б-1. А.Очир. «М онгол-Хятадын худалдааны харилцаа». УБ., 1985. тал 37.

226

Аэл хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

шэн куй пүүс байгуулагдсан байна. Да шэн куйгийн төв анхандаа Улиастайд байрлаж байснаа, хожим түүний үйл ажиллагааны хүрээ тэлж ирэх үед Хөх хотод шилжин төвлөрчээ. 1 Да шэн куйгийн удаад орж байсан Ю ань шэн да, Тянь и дэ хэмээх хоёр пүүс ч мөн л дээрхийн адил замаар буй болжээ. Юань шэн дэ пүүсийг үндэслэгч нь Ш анси мужийн Цун дуань цинь гэгч хүн юм. Тэр мөн л 1690ээд оны эцсээр М анжийн цэргийн хүнсний албанд орж, Ар Монголд иржээ. Анхандаа тэр жин тээж, Хөх хотоос тэмээгээр бараа, хүнсний зүйл авчран, Ховд хотын ойролцоо худалдаалж, нэлээд ашиг олоод дараа нь пүүс нээжээ. Юань шэн дэ Ховдод төвлөрч байсан бөгөөд монгол нэр нь Аршаан гэдэг. Тянь и дэ пүүсийг үндэслэгчид нь Го, Фан, Ма овогтон 5 хүн байжээ. Тэд мөн л Ш анси мужийнхан байлаа. Анхандаа тавуулаа ажиллаж байснаа удалгүй Ю ань шэн дэ пүүсийн хоёр хувь нийлүүлэгчийг элсүүлэн долуулаа болжээ. Түүний монгол нэр нь Наст хэмээнэ. Энэ пүүсийн Ар Монгол дахь төв нь Улиастайд байв. Хятадын худалдааны эдгээр пүүсүүд XVIII зуунд Монголд нэлээд бэхжиж, дотоод зохион байгуулалтын горим, журам нь тогтворжин, худалдааны гүйлгээ нь үлэмжхэн хэмжээнд хүрч, хөл дээрээ зогсчээ. Монгол дахь Хятадын худалдаачдын дотроос дээрх пүүсүүд товойн гарч, бэхжихэд нь анх нэвтэрснээсээ хойш 60 орчим жилд тэд Манжийн цэргийн хүнс, зүтгэх хүчний мал худалдан авч, нийлүүлэх нэрийдлээр гаальгүй, бас хошуудад худалдаалах онцгой эрх эдэлж байсан нь үлэмж хэн түлхэц болсон нь гарцаагүй юм. XVIII зууны туршид Манжийн төрөөс Монгол дахь Хятадын худалдааг үндсэндээ тусгайлан тогтоосон маймаачны хүрээнд хязгаарлан барьж байх бодлого явуулж байхад, хятады н худалдаа жил улирах бүр өргөж ин, дэлгүүр, худалдаачдын тоо нэмэгдсээр байсан нь хэдэн шалтгаантай юм. Юуны өмнө эдийн засгийн үндэстэй байв. Нүүдлийн мал аж ахуй эрхлэн аж төрдөг монголчууд хятад худалдаачидтай нутаг дээрээ худалдаалах нь үлэмж дөхөмтэй байжээ. М анж нар монголчуудыг Оростой худалдаалахыг хориглож байсан нөхцөлд гагцхүү хятадуудтай худалдаалж, хэрэгцээгээ хангах ёстой байв. Хятадын худалдаачид ч гэсэн Монголын мал, түүхий эдийг Хятадад аваачин, өндөр үнээр борлуулж, ашиг олохын төлөө чадах бүхнээ хийдэг байжээ. Хятадын худалдаачид Монголд өргөжин тэлэх нөгөө нэг хүчин зүйл бол тэд худалдааг зээлээр хийж байсан явдал юм. М анжийн засгийн газар хятад худалдаачид эд бараа, м өнги йг монголчуудад ж илд 36 хувийн хүүтэйгээр зээлээд, 3 жилийн дотор өрийг нэхэн авч, дуусгаж байхыг 1761 онд албан ёсоор зөвшөөрч бататгасан юм. Монголчууд зээлийн тэр өрийг 3 жилийн дотор гүйцээн төлж чадахгүй байсныг худалдаачид далимдуулан, өнгөрсөн хугацаанд үржсэн хүүг нэмж, их болгоод, төлөх хугацааг дахин 3 жилээр сунгаж, хүү үржүүлдэг байжээ. Зээл и й н худалдаа нь тэр үеийн М онголд төлбөрийн тусгай хэрэгсэл байгаагүйтэй холбоотой. Зээл и й н худалдаа цааш ид д элгэрч, хятады н 227

М о н г о л УЛ С Ы Н ТҮҮХ. I V воть

худалдаачид Монголын эдийн засагт түргэн нэвтэрч бэхжихэд Монголоос гаргуулж байсан М анжийн олон зүйлийн алба түлхэц болжээ. М анжийн албыг залгуулахын тулд монголчууд хятадын худалдаачдаас мөнгө, мал, бусад хэрэгцээт зүйлийг өндөр хүүтэйгээр зээлэн авдаг байв. Манж нар ч ингэхийг зөвшөөрдөг байв.

Хятад худалдаачид

М анж ийн алба XVIII зууны тэргүүн хагасын сүүлчээс эрс ширүүсч, тогтмол албад ж игдэрсэн нь монголчууд хятад худалдаачдад өр тавьж, худалдаачид М онголын эдийн засагт нэвтэрч, байр сууриа бэхжүүлэх замыг засаж өгсөн байна. 1757 онд Халхын дөрвөн аймгийн нийт өр 155 739 лан, 1775 онд 200000 ланд хүрээд байв. М онгол дахь хятад худалдаачид олшрох тутам өрсөлдөөн ширүүсч, томхон пүүсүүд М анжийн төрөөс дэмжлэг авахыг оролддог болжээ. Да Ш эн Куй пүүс Х ятадаас Хөх хоты г д ай р ан Ар М онгол, Ш ин ж аан д очдог худалдаачдаас гааль хурааж, улсын санд оруулах, бас Хөх хотын зах дээр худалдаалах барааны үнийг тогтоох, үнэ хаялцуулах худалдааг зохион байгуулах эрхтэй болжээ. Бас Луугийн тэмдэгт бичиг гэдгийг олж авчээ1. Тэр тэмдэгт бичигт зааснаар, уг пүүс Халхын С эцэн хан, Түшээт хан, Засагт хан ай м аг, Х овды н х я згаар ы н н э л э э д хош уудтай д агн ан түнш илж , худалдаалах онцгой эрхтэй болжээ. Харин Юан ш эн дэ пүүс Луугийн тэмдэгт бичиг олж авч хараахан чадаагүй ажээ. Чингэж XIX зуунд том пүүсүүд Монголд худалдаалах, түншлэх хошуу нутгаа хувааж, нөлөөний хүрээгээ тогтоосон байна. М анжийн засгийн газар зарим пүүсүүдэд онцгой эрх олгож дэмжсэн нь хэрэг дээрээ хятадын цөөн том пүүс бусдаасаа товойн гарч, М онголын зах зээл дээр ноёрхлоо тогтоох нэг нөхцөл болсон байна. Тэгээд ч XVIII зууны дундаас үзэгдэх болсон аймаг, хошуудтай пүүсүүд түншлэх нь XIX зуунд эрс өсч, түншийн харилцаа 1

228

А.Очир. «М онгол-Хятадын худалдааны харилцаа». УБ., 1988. тал 49.

_____________________________ Аэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

нарийсан боловсроод, түнш пүүсгүй хошуу, шавь байхгүй болсон нь хэрэг дээрээ хятадын худалдаачид Монголын эдийн засгийг хараандаа оруулсны гэрч тэмдэг юм. XVIII зууны үед хятадын худалдаанд ж иж иглэн худалдаалах арга ноёрхож байсан бол, XIX зуунд бөөнөөр худалдаалах арга гарч ирэв. Тэд бөөнөөр худалдаалах болсон нь нэг талаар зууч буюу дамлан худалдагсад гарч ирсний тэмдэг юм. Энд сонирхолтой нь бөөнөөр худалдан авагчид нь их төлөв бас хятадууд байсан юм. Өөрөөр хэлбэл, Монголын зах зээлийн жижиглэн худалдааг ч хятад худалдаачид гартаа авчээ. Бөөнөөр худалдан авагсад нь М онголд байнга сууж худалдаалагсад, Хятадын гар урчууд байж ээ. Бас зари м худалдаачин бөөнөөр авсан бараагаа Ш инж ианд аваачин худалдах буюу тэндээс ирсэн худалдаачинд дамлан худалдаалдаг байв. Бөөний худалдаа нь борлуулалтын зардлыг хямдруулж, худалдааны эр гэл ти й г хурдасгадгаараа худалдаачды н о рлого, зээ л и й н х эм ж ээг нэмэгдүүлэхэд дөхөм үзүүлжээ. Бөөний худалдаа буй болсонтой холбогдон, Их Хүрээ, У лиастай, Хиагтад Хятад худалдаачдын бараа хадгалах том агуулахууд буй болсон байна. Б өөний худалдаа нь М онголд хятадын цөөн пүүс товойн гарч, М онголын зах зээлийн гүйлгээг гартаа авч, бусад жижиг худалдаачдыг өөрийн зууч болгоход дөхөм үзүүлж байв. Худалдаачдын тоо, гүйлгээ нэмэгдэхийн хэрээр ш инэ пүүс, салбар дэлгүүрүүдийг нэмэн байгуулсаар байжээ. XIX зууны дунд үеэс XX зууны эхэн хүртэл хугацаанд Их Хүрээн дэх хятад худалдаачдын тоо 20 дахин, 1870 оноос XX зууны эхэн хүртэл Улиастай дахь хятад пүүсний тоо 7 дахин, Ховдынх 8 дахин өсчээ. 1920иод онд гаргасан м эдээгээр, Ар М онголд Хятадын худалдааны тогтмол ажиллагаатай цэг 5000 орчим байсан1. Энэ нь тэр үеийн 120 монгол хүнд худалдааны 1 цэг оногдож байсан гэсэн үг юм. Э нэ бүхнээс үзвэл, XIX-XX зууны эхэн үед хятадын худалдаачид өөрсдийн пүүс, пүүсний салбар, агентуудаараа дамжуулан Монгол нутгийг худалдааныхаа тороор хэрж аваад байжээ. Хятадын худалдааны зохион байгуулалт, бүтэц. Хятад орны худалдаа нэлээд эртний уламжлалтай бөгөөд XVII зууны эцэс, XVIII зууны эхэн үед зохион байгуулалт, худалдаалах хэлбэрийн хувьд нэгэнт бэхжиж, өөрийн төрх хэлбэрээ олсон байв. Тэр цагг Хятадын худалдаачид гурван зэрэгт хуваагддаг байсан. Үүнд, ♦ Том муж, хотуудын хөрөнгө бэл ихтэй том худалдаачдын компани, ♦ Дунд зэргийн хөрөнгө бэлтэй худалдаачдын компани, ♦ Хөрөнгө бэлээр дээрх хоёртоо хүрэхгүй жижгэвтэр худалдаачдын компани юм2. М .П элж ээ. «БНМ АУ дахь таваарын үйлдвэрлэл ба худалдаа». УБ., 1964. тал 23. М .И .Сладковский. «История торгово-экономических отнош ений народов России с Китаем» (Д о 1917 г). М „ 1974. тал 116.

229

М О Н ГО Л

УЛ СЫ Н

ТҮҮХ.

IV

во ть

Н эгхот, мужид багтсан компаниуд хэлэлцээ хийж, тус бүрийн худалдаа хийх газар нутгийн хүрээг тохиролцож, худалдан авах, худалдах эд барааны дундаж үнийг гурав гурван жилээр тогтоодог байжээ. Бас Хятадын болон гадаадын гүйлгээнээс дунджаар хэдэн хувийн аш иг олохыг урьдчилан т о х и р о л ц о н о . М ан ж и й н засги й н газар н э г, хоёрд угаар зэр ги й н худалдаачдыг тэтгэн дэмжиж, аливаа татвар түрээсийг нь хөнгөлж, улсаас хөнгөлөлттэй зээллэг олгож, зээлийн мөнгөн тэмдэгт үйлдэн гүйлгээндээ х э р эгл эх и й г зө вш ө ө р ч байв. Т эд гээр ко м п ан и у д ы н д отоод зохион байгуулалтын дэглэм нь чанд байжээ. К омпаний дүрэм ёсоор, нэгдүгээр зэргийн компанид элсэн орсон худалдаачин нэг зуу, хоёрдугаар зэргийн компанид орсон худалдаачин тавь, гуравдугаар зэргийн компанид орсон худалдаачин хорин таван жилийн дотор буцаж гарах, анх нийлүүлсэн хөрөнгөө эргүүлж авах ёсгүй ажээ. Д ээр х хугацаанд к о м п а н и й н гиш үүд бүх аш гий н хори н хувийг өөрсдийн анх нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээр хуваан авцгаадаг бөгөөд ү л д сэн х у ви й г к о м п а н и й н үйл аж и л л агааг ө р гө ж ү ү л эн , зо х и о н байгуулалтын талаар бэхжүүлэхэд зарцуулна. Монголд ирсэн худалдаачид Хятадын худалдааны дээрх дэг журмыг бараг хэвээр нь аш игласан нь цаашид тус оронд бэхжихэд нь зохих үүрэг гүйцэтгэсэн байна. Их хүрээний худалдаачид 12 худалдааны дарга сонгож, тэднийг нэгтгэсэн худалдаачдын зөвлөл байгуулсан байв. М өн Хиагтад 8 худалдааны дарга, Ховдод 7 худалдааны даргаас бүрдсэн худалдааны зөвлөл байгуулагдан ажиллаж байв. Тэд хамтран гурван жилд нэг удаа хуралдаж, урьдах үйл ажиллагаандаа дүгнэлт өгч, ашиг орлогын тооцоо хийж, цаашид Монголд гүйлгэх бараа, т э н д э э с авах м ал, түүхий эд и й н дундаж ү н и й г то гто о ж , гадаады н худалдаачидтай хэрхэн харьцах зэр эг асуудлаар зөвлөлдөнө. Х үрээ, Хиагтын Ж ургааны Зангийн газрууд нь занги, түшмэл, бошго, бичээч, шархач, банзач, хөтөч зэргээс бүрдсэн нэлээд олон оронтой байжээ. XIX зууны сүүл үеэр Хүрээний зангийн газарт 80 орчим хүн ажиллаж байсны 15 нь бичээч бөгөөд түүний 5 нь хятад, 10 монгол хүн байсан. Худалдаачид монголчуудын хооронд элдэв зарга гарах нь үлэмж учир монгол хүн авч ажиллуулах шаардлагатай байсан бололтой. Хүрээ, Хиагтын Ж ургааны Зангийн яаманд, уг хотын худалдаачид ээлжээр уяа агт бэлэн байлгадаг. Жургааны зангийн яаманд ажиллагсад алба, амины хэргээр явах, худалдаачидтай холбогдсон хэрэг шалгах бол тэдгээр агтыг хэрэглэдэг. Х ятадын худалдаачдын худалдаалах хэлбэр нь суурин, явуулы н, яармагийн, захын гэсэн дөрвөн янз байжээ. Тэдгээрийн дотроос суурин болоод явуулын худалдаа нь анх нэвтэрсэн цагаас хойш байсан хэлбэр юм. Суурин худалдаа нь Хөх хот, Хаалган, Их хүрээ, Улиастай, Ховд, Хиагт, мөн хошуудын хүрээ хийдүүдийн дэргэд дэлгүүр нээн ажиллаж байв. Явуулын худалаачид нь гол төлөв дээрх хот, хош ууны төв, хүрээ хийдүүдэд суурьшсан пүүс, тэдний салбарын агент байв. Тэд харъяа пүүсээс 230

_____________________________ Лэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

авсан эд бараагаа ачин, монголчуудыг даган нүүдэллэж худалдаална. Ар М онгол дахь худалдаачид өвлийн цагаар Хиагтад яарм агий н худалдаа нээдэг байв. Хиагтын яармагт Их Хүрээ, Улиастайн пүүсүүдээс гадна Х ятадаас худалдаачид ирдэг б айж ээ. Х иагты н яарм агт ир сэн худалдааны пүүсүүдийг «Хурах цагийн пүүс», худалдаачдыг «Хурах цагийн пүүсийнхэн» хэмээн нэрлэдэг байжээ. XIX зууны эхээр Хиагтын өвлийн яармаг дээр 3000 хүртэл худалдаачид цугладаг байжээ. XIX зууны сүүлчээс Баргын Ганжуур сүм ийн орчим намрьгн цагаар хятад, орос, монгол худалдаачид цугларан яарм агийн худалдаа хийдэг байв. Мөн Оросын худалдаачдын санаачлагаар Хөвсгөл нуурын ойролцоо Ш ирдэг хэмээх газар өвлийн эхэн сард яармаг худалдаа гаргадаг болжээ. Ш ирдэгийн «яармаг 10 хоног орчим үргэлжилдэг байв»1. Ш ирдэгийн яармагт орос, буриад, монгол худалдаачид н элээд ирдэг боловч хятад худалдаачид хэрхэн оролцдог байсан нь одоогоор тодорхойгүй юм. Анх хятад худалдаачид Хүрээний зах дээр эсгий бүхээг, майхан барьж, вандан байгуулан худалдаалдаг байв. 1836 онд Хүрээгээр дайрч өнгөрсөн Оросын элч Палладий бичихдээ, С элбийн хөвөөнд байсан М айдарын модон дуганаас баруун тийш Чингэлтэй уул хүртэлх Их Хүрээний захын дэлгүүр ихэнхдээ эсгий бүхээгтэй байв2 гэжээ. Монгол оронд худалдаа өргөжихийн хэрээр зах ч томорч, хөлийн газар болсон байна. 1892 онд Их Хүрээний зах дээр хятадын худалдаачид едөрт 80-120 эсгий бүхээг, майхан барьж, худалдаа хийж байжээ3. Х ятады н худалдаачид М онголд худалдаалах эд бараагаа авчрах, монголоос түүхий эдээ зөөвөрлөх ажлыг хоёр үндсэн хэлбэрээр гүйцэтгэж байв. Том пүүсүүд өөрсдийн бааз газруудын ойролцоо олон тэмээг суурилан маллаж, түүгээрээ ачаагаа тээвэрлэдэг байв. Тухайлбал, Да шэн куй пүүс Улиастай хотын ойролцоо 1500-гаас дээш тэмээтэй, Ховдын ойролцоо 5000 орчим тэм ээтэй байв. Түүнчлэн Ю ань шэн дэ пүүс Хөх хот-Улиастайн хооронд жин тээдэг 900 тэмээ, И хо дун хэмээх пүүс Хөх хотоос Ар М онгол, Туркестанд жин тээдэг 700 орчим тэмээ, мөн Юн дэй куй, Юань шин юн зэрэг пүүс жингийн 150-200 тэмээг Хөх хотын орчимд суурилан маллаж байжээ. XIX зууны хоёрдугаар хагасаас Монгол дахь хятадын худалдаа өргөжин, худалдааны э р гэ л т и й н х эм ж ээ урьдахаас өсөж и р сэн үед зө вх ө н худалдаачдын ачаа бараа тээдэг тусгай пүүс буй болжээ. Тийм пүүсүүд Хятад, Монгол хоёрын аль алинд нь байсан аж. 1890-ээд онд Хөх хотын ойролцоох Ф ы н-Ж энь хотод худалдаачдын ачаа тээвэрлэдэг 10 пүүс байсан бөгөөд тэд голдуу үхэр тэрэг хөдөлгөдөг. М онголчууд тэдгээр хятад жинчдийг «луугар» хэмээн нэрлэдэг байжээ. 1 -

3

Л.Бат-Очир. «М АХН-аас ардын аж ахуйтнытаваарлагчанарыгдээш лүүлэхийн төлеөтэм ц сэн нь». УБ., 1972. тал 15. Палладий. «Дорожная заметка на пути в М онголию». С П б., 1892. стр. 91. А .П озднеев. «М онголия и Монголы». СП б., Том 1, 1892. стр. 287.

231

М О НГО Л

УЛ СЫ Н

ТҮҮХ.

IV

БОТЬ

XX зууны эхээр Их хүрээнд тээврийн ажил эрхэлсэн хятад пүүс 4 байж ээ1. Тэд мөн л өөрсдөө зүтгэх мал, тоног хэрэгсэлтэй бөгөөд худалдаачдын ачааг гэрээгээр тээнэ. Хятадуудаас гадна монголчууд бас худалдаачдын жин тээдэг байжээ. Тэдгээр жин тээх монголчууд 1820 оноос эхлэн өөр өөрийн хошууны тамгын газар уламжлан, зөвшөөрөл авдаг журамтай болжээ. 500-600 км замд нэг тэмээн ачаанд 5-6 лан буюу 10-12 зузаан цайны хөлс өгдөг байжээ. XIX-XX зууны зааг үеэр Ховдоос Хөх хот хүртэл нэг тэмээн ачаанд 7-8 лангийн хөлс төлдөг байв. Монголоос Хөх хот уруу хонь туугсад 2 cap, адуу туугсад 1 cap орчим явж хүрнэ. Монголоос ирсэн малыг хүлээн авсан баазууд Бээжин, Хөх хот зэрэг хятадын зүүн хойд зүгийн хот, мужуудад худалддаг. Мал хүлээн авах баазууд намар орой, өвөл аваачсан хонины заримыг нь нядалж хөлдөөгөөд, Бээжин, Тянзинь зэрэг хотод аваачин худалддаг. XIX зууны сүүлчээр зөвхөн Да шэн куй пүүс Хөх хотод жилд 40000 хонь нядлан хөлдөөгөөд цааш нь ачиж худалддаг байжээ. XIX зууны сүүлчээс Ар Монголд батлан даагч пүүс ажилладаг болжээ. Улсын худалдааны ийм батлан даах газрууд Хятадад XVIII зууны эхний хагасаас анх буй болсон аж. Их хүрээнд байсан батлан даагч пүүс тэндхийн хятад пүүсүүдийг гал, ус зэрэг гэнэтийн аюулд нэрвэхээс батлан даадаг. Х үрээний олон пүүс батлан даалгаж байсан учир түүний орлого өссөөр байв. Батлан даагч пүүс нь Манж Чин улсын худалдааны байгууллага юм. Хятадын худалдааны үйлдэл. Монголд нэвтэрсэн Хятадын худалдаа нь м өлж им тгий ш инж чанартай байв. Түүний эн э ш инж нь тэр үеийн М анжийн олон зүйлийн алба татвартай тодорхой хэмжээгээр холбогдоно. М анж ийн албадыг залгуулахын тулд монголчууд хятадын пүүстэй түнш ийн холбоо гэгчийг тогтоож байж ээ. Хятадын том пүүс, түүний салбарууд нь аймаг хошуудтай тусгай гэрээ хийж, зээлдүүлэх эд бараа, мал, бусад зүйлийн үнэ, төлөх хугацаа, зээлийн хүүгийн хэмжээ зэргийг хоёр тал хэлэлцэн тохирч, өгч авалцахыг түншлэх гэнэ. Аймаг, хошуу аль нэг пүүстэй түншлэх тухайгаа аймгийн чуулганд уламжилж зөвшөөрөл авна. Их Х үрээ, У лиастай, Ховдод байсан М анж ийн засаг захиргааны аппаратууд нь М анж ийн албыг залгуулахыг мөн тэнд суудаг Халхын аймгийн жасаадад тушаана. Жасаад өөрсдийн сууж байсан газраа бүхүй түнш пүүснээс тус тусын аймгийн нэр дээр хэрэгцээт зүйлийг зээлдэн авч, уг албанд өгнө. Ийм өрийг Аймаг дундын албаны өр гэнэ. Эл аймаг дундын өрийг аймаг хошуундаа хуваана. Ингэж албаны өр гэгч буй болж үрждэг. 1761 онд М анж ийн засгийн газар монголчууд Ч ин гүрний албыг залгуулахын тулд хятадын худалдаачдаас мөнгө, эд бараа, мал зэрэг зүйлийг жилийн 36 хувийн хүүтэй зээлдэн авч, дараа нь төлж өгч байхыг хуульчлан «Ар монгол дахь хятадын худалдаа, мөнгө хүүлэл» (1751-1911). Баримт бичгүүд. УБ., 1988. тал 416.

Лэл хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

тогтоосон нь чухамдаа түнш лэхийг зөвш өөрсөн хэрэг мөн. Түнш ийн харилцаа нь М онгол дахь хятадын худалдаачдын өргөжилт, М анж ийн албаны өсөлт хоёрын шууд үр дүн болж, XIX зууны эхнээс өргөн дэлгэрч хөгжсөн байна. Түнш пүүсүүд монголчуудыг хэрхэн дөнгөдөг байсныг баримтаар авч үзье. Т үнш ийн гэрээнд ихэнх тохиолдолд м өнге, мал, барааг хүүтэй зээлдүүлээд, хүү нь эхтэйгээ тэнцсэн үед цааш нь хүүлэхгүй хэмээн тусгадаг боловч тэр заалт биелдэггүй, зээлийн хүүг 500 хувь хүртэл өсгөх нь байжээ. Т үш ээт хан айм гийн засаг Н ам ж илдорж ийн хошуу 1824 онд Бээж ин Батмөнхийн пүүснээс албаны учир 197 лан мөнгө зээлдээд түүний хүүг цувруулан өгсөөр 1883 он болоход 1779 лан мөнгө төлөөд байжээ. Гэтэл худалдаачин уг өрийг нэхэхээр Бээжингээс ирсэн унааны хөлс, хүмүүсийн зардалд бүгд 1000 ланг нэмж гаргуулна хэмээн хэрцгий авирлаж ээ1. Эндээс 9 жилийн дотор зээлийн хүү эхээсээ 9 дахин давсан нь харагдаж байна. Тэд бараагаа зээл өгөхдөө, бэлэн худалддагаас 1.5-2 дахин өндөр үнээр өгнө. 1874 онд Түшээт хан аймгийн гүн Эрэндоржийн хошуу албаны учир түнш Хишигтийн пүүснээс нэг бүрийг нь 3.7 лангаар үнэлэн, 40 хонийг 148 лангаар бодож зээлэн авчээ2. Гэтэл тэр үед 1 хонь 2 лангаас хэтрэхгүй үнэтэй байснаас үзвэл, албанд шахагдсан хошуунд түнш нь хонио зах зээлийн үнээс 85 хувийн өндөр үнэтэй зээлээд бас, хүү үржүүлсэн байна. Худалдаачид XX зууны эхээр хэрхэн хүү үржүүлдэг байсныг нүдээр үзсэн И.М .М айский дараахь байдлаар зураглан харуулжээ. Үүнд, хятадын худалдаачид М онголын зах дээр 1 ширхэг нь 0.8 лан мөнгөний үнэтэй байсан цайг монголчуудад зээлдүүлэхдээ, ирэх хавар үнэнд нь 1 төлөг, хүүнд нь 1 төлөг бүгд 2 төлөг авч завшдаг. Хэрэв цай зээлдэгч жилийн дараа уг хоёр төлгийг ямар нэгэн шалтгаанаар өгч чадахгүй бол хугацааг сунгаж, гуравдахь жил нь бол тус бүр 1.5 лангийн үнэтэй 2 шүдлэн хонь, дөрөв дэх жилд бол тус бүр 3 лангийн үнэтэй 2 хязаалан хонь авч, өөрөөр хэлбэл 0,8 лангийн үнэтэй цай зээлдүүлээд 4 жилийн дотор 6 лан болтол үржүүлж, 216 хувийн хүү авч завшдаг байсан гэж ээ3. Малын арьс, үр тарианд ч иймэрхүү байдлаар хүү үржүүлж, нэг хонины арьсны хүүд заримдаа 2-3 нэхий авдаг байв4. Тийм учраас нэг хонь гурван арьстай гэдэг хошин үг гарчээ. Хятад худалдаачид өрийнхөө зөвхөн хүүг нь аваад, эхийг хэвээр үлдээн, байнгын орлогын эх булаг болгохыг эрмэлздэг, нэлээд тохиолдолд тэгж чаддаг байв. Нэгэнт Манжийн хуулинд, албаны өрийг хүүтэй нь нэхэн авч байхыг бататгасан учир худалдаачид алба, амины мал эд зүйлийг өрийн нэрээр барилан авдаг байжээ. Да шэн куй пүүсийн Дашдондов 1865 онд Түшээт хан аймгийн Одсэрбазарын хошуунд өр нэхэхээр ирээд, тус хошууны 1 2 3 4

УТТА. Ф М -31, Д. 3, ХН. 676, Б-3. УТТА. Ф М -31, Д. 3, ХН . 576, Б-3. И .М .М айский. «М онголия накануне революции». М ., 1959, стр. 174. А.Очир. «Ар М онголд нэвтэрч дэлгэрсэн хятадын мөнгө хүүллийн мөлжлег». “Ар Монгол дахь хятадын худалдаа-мөнгө хүүлэл” (1751-1911). УБ., 1986, тал 44.

М О Н ГО Л

ҮЛСЫ Н

ТҮҮХ.

IV БОТЬ

тамгын газрын гэрийн эсгийг булаан аваад, бас мөн хошууны Ж амъянгийн бусдаас гуйн ш им ийг нь аш иглаж байсан цөөн хонийг туун аваачаад заримыг нь алж идэж байж ээ1. 1907 онд Хуаз хэмээх пүүсийн иргэд Түшээт хан аймгийн гүн Бадамлигдэнзулын хошууны албаны өрөнд тус хошууны цогчин жас тэргүүлэн бугд 5 жасын ат, ингэ 10, ботго 3, Хорчин, Зөөвөр өртөөн и й хавсрага албан хаадаг Гомбын ат, ин гэ 5, Залт өртөөни й цагдаагийн гэлэн Ш амнийдоржийн 1, ... Дондовын 1, ...гэх мэт бүгд тэмээ 36, ботго дөрөвтэйг барин хөөж» байсныг дансанд тэмдэглэжээ2. Хятад худалдаачид албаны өрөнд ардуудын малыг булаан авахаар үл барам бүр засаг ноёдод Чин улсаас олгодог пүнлүүний мөнгийг ч замаас нь барилан авдаг болжээ. Бээжингийн худалдаачин Баяндорги гэгч Түшээт хан аймгийн засаг гүн Чимидцоржийн пүнлүүний мөнгө, торгыг 1850 оноос хойш 20 жил хошууны өрийн төлөөнөө барьж байжээ3. 1847 онд Долоннуурын худалдаачин Буянт өр нэхэхдээ, С эцэн хан аймгийн засаг ноён Ж игмэддоржийг барин авч, амь солино хэмээн дарж унагаад, толгойгоор мөргүүлэн, хөлөөр өшиглөх зэргээр зодсон ажээ. М анж ийн албаны өр нь хэрэг д ээр ээ худалдаачид монголчуудыг мөлжиж, доромжлох хэрэгсэл болж агсныг баримтууд харуулж байна. Өр н э х эх , худалдаа х и й х ээр аливаа хош ууды н нутагт очсон худалдаачны элдэв хэрэглэл, зардлы г монголчуудаас гаргуулах тухай М анжийн албан ёсны хууль байгаагүй. Гэвч албаны өр нэхэхээр явсан бүх хугацааны хаа зардлы г тухайн хошууны монголчуудаас гаргуулан авч хэрэглэсээр байжээ. 1851 онд Түшээт хан аймгийн засаг Базарсадын хошуунд худалдаачин Далай өр нэхэж арван хоёр cap болжээ. Далай энэ хугацаанд монгол гэр нэгийг бариулан сууж, хүнсэнд 60 хонь идэж, 12 хатуу цай ууж, буцахдаа замын хүнс хэрэглэлд 2 хонь, 20 шар цай, уналга морь, ачлагын тэмээ, бүрэн хэрэглэлтэй майхан гаргуулан авчээ. Бас өр нэхэж суусан иргэдийн түлэх түлээг түүх аргалчдыг хошуунаас томилон гаргадаг байжээ. Түнш пүүсүүд монголчуудад өндөр үнэ, хүүтэйгээр мал, бараа зээлдэх нь тэдэнд ач холбогдолтой байсан учраас түншийн гэрээнд, өөр пүүстэй түншилж болохгүй гэж оруулдаг байжээ. Түүнчлэн түнш ийн гэрээнд ч, албаны учир мал, бараа мөнгө зээлдсэн бичигт ч, аймгийн чуулганы дарга, хошуу ноёдын тамгыг дардаг. Энэ нь зээлдсэн зүйлийг хүүгийнх нь хамт хэзээ боловч саадгүй нэхэн авах баталгаа болдог. Тийм учраас худалдаачид түншлэх ёсыг бас тамгат пяоны худалдаа хэмээн хошигнон нэрлэдэг байжээ. Үгүйрүүлэх болзолтой энэ түншийн гэрээ гэгчийг монголчууд Манжийн төрийн албанд хашигдаж, гачигдан боогдохын эрхэнд хийдэг байжээ. Түншийн харилцаа нь худалдаачдын хувьд аливаа өрийг орон нутгийн эрх баригсдын тусламжтайгаар нэхэн олж авах боломжийг олдог байсан бол, Манж нарын хувьд аливаа албыг шуурхай залгуулж, өөрсдийн байр

______________________________Лэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

сууриа хадгалахад нь чухал байжээ. Гэтэл монголчуудын хувьд бол түнш нь үлэмж өренд унаж, хоосроход хүргэгч хүчин болж байлаа. Албаны өрөөс гадна амины өр гэж байв. Энэ нь засаг ноёд, түшмэд, ардууд өөрсдийн хэрэгцээний зүйлийг пүүснээс зээлдэн авснаар үүсчээ. Монголчуудад худалдаачид эд бараа, мөнгө зээлэхдээ, мөн л албаны өртэй адилхан хүүтэйгээр өгнө. Ж иш ээ нь, хятадын зах дээр 5 мөнгөний үнэтэй дөрвөлжин цайг 8 мөнгө, 1 лангийн үнэтэй бурхны зурагтай хадгийг 5 лангаар, 1 лангийн үнэтэй тагш аягыг 4 лангаар, 0.3 лангийн үнэтэй дөрвөлжин цайг 1-1.5 лангаар үнэлж зээлдүүлдэг. Манжийн хаан 1824 онд амины өрийг төлөөлөн төлүүлэхийг зөвшөөрсөн зарлиг гаргасан юм. Тэр зарлигт, худалдаачдад өр тавьж, нутгаасаа хэрэн гарч одогсод, өрөө төлөх чинээгүй ядуус, нас барагсдын өрийг, нэгдүгээрт, төрөл төрөгсдөөс нь гаргуулан өгч байх, хоёрдугаарт, өртөн хүмүүс төрөл төрөгсөдгүй буюу байвч өр төлөх хөрөнгөгүй бол хошууны засаг, туслагч түшмэд, харъяат ардуудад тулган төлүүлбэл зохино гэж заасан байна1. М анжийн ийм дэмжлэгт түшиглэсэн хятад худалдаачид бусдын өрийн төлөөнөө хөндлөнгийн хүний мал, эд хогшлыг барилан авах зэргээр монголчуудыг хохироож байжээ. 1852 онд Мухарцагаан нэрт худалдаачин Түшээт хан аймгийн харъяат Цагаан увшийн 660 лангийн өрийн төлөөсөнд, Жанчхүүд жин тээж явсан Базарын бүгд 134 атыг булаан авч байж ээ2. Түшээт хан аймгийн гүн Гомбожавын хошууны лам Цэдэнгийн 26 лангийн өрөнд худалдаачин Цагаандай 1 шар, 5 морь, 2 даагатай гүү, 5 үнээ, 4 бяруу, 1 шүдлэн, 47 ямаа, мөн худалдаачин Гунгаа Цэдэнгийн 71 лангийн өрөнд түүний 2 морь, хүү Мэндийн 5 морь, 3 гүү, 1 даага, 2 тэмээг булаан авчээ3. Хятад худалдаачин Өлзийт Дөрвөдийн баруун гарын чуулганы жанжин Чин вангийн хошууны Жамсрангаас авахаар 1886 онд тохиролцсон 1200 жин тосны өрөнд тус хошууны нэгэн хүний ачиж явсан 10 тэмээг 1903 онд булаан аваад, аймгийн чулганд заргалдавч өгөхгүй байжээ4. Дээрх баримтуудаас үзвэл, Манжийн төрөөс тогтоосон хувийн өрийг төлөөлөн төлүүлэх хууль нь өртөн ард төдийгүй, жирийн монголчуудад хятад худалдаачид эдийн засгийн талаар дарамт үзүүлж, улмаар тэднийг дээрэмдэх баталгаа болж байсан байна. Зарим жиш ээ гаргавал, Түшээт хан аймгийн засаг ноён Балдангомбын хувийн 6000 лан мөнгөний өрийг тус хошууны ардуудаар 1855 онд хуваан төлүүлжбайсан5. Мөн Сэцэн хан аймгийн засагбэйс Лхаваанрэгзэний 41 000 лан мөнгөний өрөөс 20 000 ланг 1896 онд мөн хошууны ардуудаар төл үүлжээ6. Засаг ноёдын өрийн төлөөнөө тухайн хошууны ардуудын мал, хөрөнгийг худалдаачид барьж авах нь цөөнгүй. 1827 онд С эцэн хан аймгийн засаг ноён Сандавдоржийн хувийн 77 680 боодол шар цайны өрнөөс 30 000 цайны 1 2 3 4 5

УТТА. Ф М -173, Д. 2, ХН. 132-136. УТТА. Ф М -9, Д . 2, ХН. 3884, Б-64. УТТА. Ф М -9, ХН . 9207, Б-17. Ш УА-ын Түүхийн Хүрээлэнгийн rap бичмэлийн сан. Ф. 1, Т. 1, ХН . 581. УТТА. Ф М -9, Д. 3, ХН. 4132, Б-1.

М О Н ГО Л

УЛСЫ Н

ТҮҮХ.

I V БОТЬ

өрийг нь мөн л хошууны ардууд төлөөд, 40000 гаруй цайны өр үлджээ. Гэтэл худалдаачин Далай дутуу өрийг авна хэмээн ирж, хутга барин догшин авирлаад, Баянжаргалын хувийн 27 үхрийгхөөн аваачсан байна1. Заримдаа ноёдууд хошууны албаны өрийн дотор амины өрөө оруулан, ардуудаар хаалгадаг явдал ч байжээ. Ноёдын өрнөөс гадна Хүрээ хийд, хутагт хувилгаадын өр гэж байв. Хүрээ, хийдийн өр нь тэдний эрх баригсад хурал номын зардал, ш инэ дуган, сүм барихад зарцуулахаар худалдаачдаас зээл авснаас үүсчээ. Мөн хутагт хувилгаад хувьдаа янз бүрийн бараа зээл авах нь ч үлэмж их байв. Их Хүрээний лам нарьгн өр 1806 онд 24962 164 боодол шар цай байсан2 бол 1908 онд Их шавийн бүх өр 3 300000 ланд хүрээд байж ээ3. Эдгээр өрийг төлөгч нар нь хэрэг дээрээ Их шавийн харъяат ардууд байв. Засаг ноёны өрийг хошууны ардууд нь төлдөгтэй адилаар тамгатай хутагт нарын тавьсан өрийг шавь нар төлнө. Егүзэри хутагт худалдаачдад тавьсан 700 шахам лан өрийг түүний шавь ардуудаар 1853 онд албадан төлүүлэхэд, шавь ардын бод бүрт 7 цэн мөнгө оногдож байж ээ4. Монголчуудаас мал, түүхий эдийг ч худалдаачид мөн хямдхан аваад цааш нь үнэ өсгөн худалдаалдаг байжээ. М.Санждоржийн тооцоолсноор, худалдааны 2 удаагийн эргэлтийн дүнд худалдаачид 1 хонийг 50 хонь болгож, анх гүйлгээнд оруулсан мөнгөнөөс 50 дахин их ашиг олж байж ээ5. Тийм ч учраас тэд Монголоос мал, түүхий эд авч, Хятадад гаргахыг ихээхэн сонирхдогбайв. Худалдаачид монголын байгалийн зарим баялгийг ч тун хямдаар авч гадагш гаргадаг байв. 1890 онд Их Хүрээний наймаачинд мод худалддаг 100 орчим контор байжээ. Тэд Их Хүрээний тойрны газраас мод авахаар орон нутгийн эрх баригсадтай тохиролцон бага зэрэг түрээс төлдөг. Уулнаас татан авчирсан модны ихэнхийг тэд Хөх хот, Чуулалт хаалга, Долоннуур руу ачуулаад, тэнд хүргэж худалддаг байжээ. Мөн Их Хүрээ хавьд ч бас худалдана. Оросын эрдэмтэн Позднеевын тооцоолсноор, XIX зууны эцсээр жилд Их Хүрээнээс Хөх хотод 100-1600 үхэр тэрэг, 2000 тэмээн мод, Чуулалт хаалганд 100-1500 үхэр тэрэг, 2000-3500 тэмээн мод, Долоннуурт дээрх хоёр хотоос арай бага мод гаргадаг байж ээ6. Монгол дахь хятадын худалдаачдын хэргийг эрхэлсэн байгууллагын болон худалдаачидтай холбогдсон аливаа хэргийн зардлыг монголчуудаас гаргуулж, нийлүүлдэг байв. Их Хүрээний Жургааны зангийн яамыг анх байгуулсан цагаас хойш Түшээт хан, Сэцэн хан, Их шавь гурван газраас жил бүр хэрэглэл зүйлийг нь шилжүүлэн өгсөөр байжээ. Гаргадаг гол зүйлүүд нь гэвэл цоохор гэр, цагаан гэр, саалийн үнээ, хүнсний мал, уух цай, морьтой улаач зэрэг болно7. 1 2 3 4 5 6 7

236

УТТА. Ф М -31, Д . 2, ХН. 696, Б-50. Ш УА-ын Түүхийн Х үрээлэнгийн rap бичмэлийн сан. Ф. 1, Т. 1, ХН. 307. УТТА. Ф М -85, ХН. 1095, Б-5. Ш .Нацагдорж. «М онголын феодализмын үндсэн замнал». УБ., 1978, тал 237. М .Санждорж. «Халхад хятадын мөнгө хүүлэл худалдаа нэвтэрч хөлжсөн нь». УБ., 1968. тал 88. Мон тэнд. УТТА. Ф М -9, Д . 1, ХН. 167, X. 85.

_____________________________ Лэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

М анж ийн засгийн газар 1743 оноос эхлэн, хятад худалдаачидтай холбоотой аливаа хэргийг шийтгэхээр явагсдын улаа, шүүсийг монголчууд нийлүүлж байхаар тогтоожээ. Тэр хууль ёсоор манагч, эрээч, шархач, банзач нар Монгол нутагт хаа явсан хошуу нутгаасаа өдөрт унах морь 1, улаач 1, хүнсэнд хагас хонь хэрэглэх эрхтэй байж ээ1. М анжийн хааны зарлигаар, 1742 оноос Их Хүрээ, Хиагтын Жургааны занги, бичээч, хөөгч нарын албан хаагчид Бээжин, Жанчхүү, Хөх хот, Их Хүрээ, Хиагт зэр эг газраар явах бол өөрсдөө өртөө улаа хэрэглэхийн зэрэгцээ бас гэр бүлийнхээ хүмүүсийг авч явахаар тогтоожээ. Гэтэл тэд энэ хуулийг далимдуулан, худалдаалж ашиг олохын тулд байн байн хэдэн тэрэг хүнд нүсэр тэмээний ачаа хэрэглэж... морины сүүл, навчин тамхи, мах, тосны зэрэг юмыг тээвэрлэдэг. Түүгээр үл барам заримдаа хятад худалдаачидтай хуйвалдан, тэд н и й ачаа барааг ө р төөгөөр тээл гэж , монголчуудыг чирэгдүүлдэг байж ээ2. Хятадын худалдаачид нь бараа авчирч худалдаа гүйлгэхээс гадна бас мөнгө хүүлж банкны үүрэг гүйцэтгэж байсан юм. Ялангуяа XIX зууны сүүл үеэс мөнгө хүүлэх нь ихээхэн идэвхжсэн байна. XX зууны эхээр Их хүрээнд зөвхөн мөнгө хүүлэгч пүүс 20 гаруй байв. Тэдгээр пүүсний нэг бүрийн үндсэн хөрөнгө нь 300000-10000 лангийн хооронд эргэлдэж байжээ. Дээрх пүүсүүдээс Тянь зюй хэ, Бань лун куй, Тянь зюй дэ, Юн ш эн си Их шавьтай түнш илж, гол төлөв түүнд зээл олгодог, Бао зю й гун пүүс Х үрээний гаалийн газры н бан кн ы үүрэг гүйцэтгэдэг байжээ. Дээрх хятад пүүсүүдээс гадна XIX зууны далаад оны дундаас эхлэн Их Хүрээний манж сайд мөнгө хүүлдэг болжээ. Тэр 1875 оноос Түш ээтхан, Сэцэн хан, И хшавь гурван газарттус бүр 3000 лан мөнгө, Хүрээний Жургааны зангийн газарт 1000 лан бүгд 13 000 лан мөнгийгтушаан өгч, жил бүр хүүнд нь 1200 лан мөнгө хураан авч байж ээ3. М анжийн дарангуйлагчид Монгол орныг гадаад ертөнцөөс тусгаарлан барьж байсан нөхцөлд тус орны эдийн засагт нөлөөлөгч гадаад хүчин зүйл нь гадаадын, түүний дотор хятадын худалдаа байв. Хятадын худалдаа нь Монгол оронд зарим нэг хот суурин үүсч, зах зээлийн анхны үүсвэр тавигдахад нөлөөлсөн байна. Үүнд Хиагтыг хэлж болно. Тэр анх XVIII зууны эхээр үүсэхээсээ л хятад, оросын худалдааны суурин байгаад цаашид өргөжиж, хүн ам нь олшрохын хэрээр М онголын умарт хошуудыг өөртөө татсан орон нутгийн зах зээлийн төв болж хувирсан билээ. Нөгөө талаар Хиагт нь үүсэхээсээ эхлэн бараг М анжийн ноёрхлын эцэс хүртэл Монгол орны Орос руу харсан цонх байж, Оросын нөлөө, худалдаа Монголд нэвтрэх нүх сүв болж байсныг үгүйсгэх аргагүй юм. Чухам Хиагт, түүний орчмоор л монголчууд Оростой худалдаа хийж танилцан, Оросын зарим нөлөөг хүлээж авсан билээ. Их Хүрээний захыг анх үүсгэгчид нь хятадын худалдаачид юм. XVIII 1 2 3

А.Очир. «Ар М онголд нэвтэрч дэлгэрсэн хятадын худалдаа менгө хүүллийн мөлжлөг». “Ар М онгол дахь хятадын худалдаа мөнге хүүлэл” (1751-1911) УБ., 1988, тал 54 УТТА. Ф М -9, Д . 1, ХН . 6157, Б-13. А.Очир. «Монгол хятадын худалдааны харилцаа». УБ., 1994. тал 102.

М О НГОЛ

ҮЛ СЫ Н

ТҮҮХ.

IV

БОТЬ

зууны эцсээс эхлэн, хятад худалдаачид Маймаа хотоос өдөрт зарах бараагаа тэрэг чарганд ачиж, гараар дамнан зөөсөөр Хүрээнд авчирч худалдаад, орой буццаг байснаа сүүлдээ нэлээд нь хашаа байшин барьж суурыиин, ширээ засч, хүрээний орш ин суугсад, гаднаас ажил, албаар ирсэн хүмүүстэй худалдаалдаг байсан бөгөөд удалгүй Их Хүрээний хурал номын хэрэгт албан журмаар татсан зүйлүүд, сүсэгтний өргөл барьцанд ирсэн элдэв тө р л и й н б аялаг хурим талж түүни йг борлуулах ай м аг д ацангууды н вандангууд ч бий б о л ж э э1. Ч ингэж Их Хүрээ худалдааны хот болон өргөжин, зах зээл үүсч, цаашид түүний оршин суугсад нь нэмэгдэхэд ч хятадын худалдаачид, гар урчууд дөхөм болов. XIX зууны эхээр Их хүрээнд 15 000 орчим хүн сууж байснаас 10000 орчим нь лам нар бөгөөд Маймаа хотод 4000 хүн байжээ2. 1921 оны өмнө Их Хүрээ, Хиагтаас гадна Улиастай, Ховд хоёр Монголын нийгэм-улс төрийн амьдралд мэдэгдэхүйц үүрэгтэй байв. Ховд нь М анжийн түрэмгийллийн эсрэг тэмцсэн Галдан бошигтын цэргийн суурингаас анх үүссэн бол, Улиастай нь анхнаасаа М анжийн цэрэг худалдааны төвийн байдлаар үүссэн билээ. Угхоёр суурин цаашид өргөжин, тус бүрийн зах зээл үүсч тэрлэхэд \эн д эх и й н хятад худалдаачид нэлээд үүрэг гүйцэтгэсэн байна. Монголд мөнгө хүүлэл ч хятадын худалдаачдын нөлөөгөөр үүсчээ. Хүрээ хийдийн мөнгө хүүлэх нь XIX зуунд нэлээд дэлгэрч 1880-аад оны эхээр Живзундамба хутагтын сангаас аймаг хошуудад 3000-5000 лан мөнгө байнга хүүлж, жилд 10-20 хувийн хүү авч байжээ. Тийнхүү Их Хүрээний бараг бүх жас төдийгүй, бусад хүрээ хийдүүд ч мөнгө хүүлж байв. Хүрээ хийд тэдний жасын зэрэгцээ төрийн хар хүмүүс бас мөнге хүүлнэ. XX зууны эхээр Далай ван Цэдэнсоном, зайсан Цэдэвсүрэн, түшмэл Цэрэнжав, Очир, хар Лувсан нар хэдэн мянган лан мөнгө, цаасан рублийг 3-15 хувийн хүүтэй бусдад зээлдүүлэн ашиг олж байж ээ3. XIX зуунд Ар Монгол дахь хятадын худалдаа урьдахаас өргөжин, ачаа тээвэрлэх ажил нэмэгдэв. Худалдаачдын бараа, түүхий эд тээвэрлэхэд монголчууд нэлээд оролцдог байв. XIX зууны 80-аад онд Чуулалт ХаалгаИх Хүрээ-Хиагтын хооронд орос, хятадын худалдаачдын жин тээсэн хятад, монгол тээвэрчид жилд 1000000 лангийн хөлс авч байсан аж4. Тэр үед Чуулалт хаалга-Их Хүрээ, Хиагт-Чуулалт хаалганы хооронд нэг үхэр тэрэг буюу тэмээн жин ачаа бүрт 10 лангийн хөлс авдаг байснаас үзвэл, дээрх хотуудын хооронд жилд 100000 тэрэг хөдөлгөн жин тээж байсан гэлтэй юм. XIX зууны сүүлчээс монголчуудын худалдаа хийх нь ч мэдэгдэхүйц нэмэгдж ээ. 1917 оны гаалийн м эдээгээр, Н ийслэл Х үрээний зах дээр давхардсан тоогоор бүгд 15 158 монгол хүн 5 сая гаруй рублийн мал түүхий эд худалджээ5. Тэдгээрээс 10088 нь лам хувраг, 3390 нь хар хүмүүс, 109 нь цэрэг цагдаа, хуяг, 276 нь ноёдын хиа дагалт, 42 нь бичээч зарлага, 283 нь Л .Дүгэрсүрэн. «Улаанбаатар хотын түүхээс». Нийслэл Хүрээ. УБ., 1956. тал 21. Иакинф. «Записки о М онголии». I часть, С П б., 1828. тал 107. С .И дш инноров. «Х1Х-ХХ зууны зааг дахь Монголын нийгэм -эдийн засгийн байдлын зарим асуудал». УБ., 1987. тал 54. УТТА. Ф М -31. ХН. 3599. б. 6. С.И дш инноров. «Х1Х-ХХ зууны зааг дахь Монголын нийгэм -эдийн засгийн байдлын зарим асуудал». УБ., 1987. тал 73.

238

Аэл хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

эмэгтэйчүүд, 574 нь түшмэд бай в1. Их хүрээний зах дээр худалдагдсан зүйлийн ихэнхи нь Түшээт хан аймаг, Их шавь болон Сэцэн хан аймгийн баруун зүгийн, Сайн ноён аймгийн зүүн зүгийн зарим хошуудаас, Хиагтын зах дээр зарагдсан мал, түүхий эд Түшээт хан аймгийн хойд зүгийн хошуу, харуул, Засагт хан аймаг, Сайн ноён аймгийн зүүн зүгийн хошууд, мөн Түшээт хан аймгийн баруун зүгийн зарим хошуудаас, Ховдын зах дээр зарагдсан мал, түүхий эд нь тэр хавийн Дөрвөд, Урианхай, Өөлд, Баяд, Захчин зэрэг хошуудаас ирдэг байжээ. Энэ нь дээрх 4 хот тус бүр өөрсдийн орчин тойрны аймаг, хошуудыг өөртөө татсан орон нутгийн зах болоод байсныг харуулж байна. XIX зууны сүүлчээс Ар Монголд цаасан мөнгений угтвар тийз гарч ирэв. Их Хүрээ, Ламын гэгээний хүрээ, Хутагт ламын хийд, Дайчин вангийн хүрээ, Номун ханы хүрээ, Түш ээт Чин вангийн хошууны хийд, Говь сангийн Далайн хийд, Их загийн хийд зэрэг газраас эрхлэн янз бүрийн тийзийг хэвлэн гаргаж байж ээ2. Тэдгээр тийз нь зөвхөн тус тусын харъяат хүрээ хийд, хошууны доторхи худалдаа, өр авлаганд гүйгддэг. Өөрөөр хэлбэл, нэг хүрээ хийдийн тийзийг нөгөө хүрээ, хошуу нутагт хэрэглэдэггүй байв. Энэ нь тэр үеийн монголын тийз нь орон нутгийн шинжтэй, явцуухан хүрээнд гүйгддэг байсныг харуулна. Гэвч тийз гарч ирсэн нь Монголд т а в а а р -м ө н гө н и й хари лц аа үүсч, худалдаа нь ар и лж аан ы ш и н ж ээс таваарын гүйлгээнд шилжих эхлэл тавигдаж байсны тэмдэг мөн. XIX зууны сүүлчээс Монголын төв, зүүн зүгийнхэн Хайлаар, Манжуур, Бугатад, баруун зүгийнхэн Өрөмч, Цонж, Гүйчэнд мал аваачиж худалдаалах нь нилээд байв. XX зууны эхээр Баргын Ганжуур сүмийн намрын яармаг дээр хэдэн мянган гэр, майхан барьж, Монголоос 30000 орчим үхэр, 30000 адуу аваачиж худалддаг байсан аж. Д ээр өгүүлсэн зүйлээс үзэхэд, мөнгө хүүлэх, худалдаа хийх, жин тээвэрлэх ажилд монголын лам хуврагууд хүн амын бусад давхрагаас илүү идэвхтэй оролцож байсан нь Хүрээ хийд, лам нар Манжийн алба төлдөггүй, сүжигтэн олноос өргөл барьцын журмаар үлэмжхэн зүйл авдаг байсан тул эдийн засгийн талаар сум, хамжлагыг бодвол дөнгүүр, арай чадалтай байсных юм. X V III-X IX зууны үед М онголд т а р и а л а н ги й н аж ил урьдахтай харыдуулахад н элээд өргөж ин, тариалах талбай, хураан авах ургац ч нэмэгдсэн байна. Зарим судалгаагаар, XX зууны эхэн үед Ар Монголд нийт 300000 үрээс доошгүй буюу 27 648 га талбайд тариалж байжээ3. Ар Монгол тариалангий н гол газрууд нь томхон голын хөндийнүүд болон зарим нууруудын ай саваар оршиж байжээ. Тэрхүү тариалангийн голомтын алинд ч монголчуудаас гадна хятад тариачид олноороо тариалж байлаа. Тэд орон нутгийн эрх баригсадаас газар түрээслэн авч, бие даан тариалаад, төлбөрт 1 2 3

С.И дш инноров. «Х1Х-ХХ зууны зааг дахь Монголын нийгэм -эдийн засгийн байдлын зарим асуудал». УБ., 1987. тал 73. «Ар М онгол дахь Хятадын худалдаа-менгө хүүлэл» (1751-1911). УБ., 1982. тал 428. Б.Буянчуулган. «Монголын газар тариалангийн түүх». Гар бичмэл. УТТА-д хадгаладаж буй.

239

М О НГО Л

ҮЛ СЫ Н

ТҮҮХ.

IV

БОТЬ

нь гол төлөв тариа, гурил өгнө. Бас монголчуудтай хоршиж тариалах явдал ч нэлээд байв. Хорших нь хятад тариачны хувьд бол түрээс багатай, сайн газар олох, монголчуудын хувьд илүү дадлага туршлагатай, багаж хэрэгсэлтэй тариачдыг түшиж, ахиу ургац авахад дөхөмтэй байсан бололтой. XX зууны эхээр Живзундамба хутагтын шавиас Ивэн, Бургалтай хавьд Хятад тариачдад түрээсэлсэн газрын хөлсөнд жилд 136000 гаруй жин гурил авч бай ж ээ1. Тэгэхээр газар түрээслэх нь М онголын орон нутгийн эрх баригсадад ашигтай зүйл аж. Хятад тариачид ургацаа хураан авсны дараа гол төлөв гурил болгоод нутгийн монголчуудад худалдана. Тэдний ихэнх нь морин тээрэмтэй байв. XVII1-ХХ зууны эхэн үед Ар Монголд гурил будаа ховор байсан нөхцөлд хятад тариачид тус орны гурил, будааны хэрэгцээг хангахад нэлээд үүрэг гүйцэтгэж байлаа. Монголд гаднаас гурил, будаа орж ирэх нь ховор байсан нөхцөлд, орон нутгийн эрх баригсад Түшээт хан аймгийн нутагт тариалагсдыг Их Хүрээ, Хиагтад, Засагт хан Сайн ноён аймагт тариалагсдыг Улиастайд гурил будаагаа худалдаж байхаар хуваарилсан байжээ. Монголчууд тус оронд хятад тариачид нэвтрэн орж ирэхээс бүр өмнө тарианы ажил мэддэг, биеэ даан бага сага тарьдаг байсан нь ойлгомжтой. Гэхдээ тэд ялангуяа XIX зуунаас тарианы ажлаар оролдох нь урьдахаасаа идэвхижжээ. XIX зууны эцсээр Ар М онголын 30 шахам хошууд, Богд Живзундамба хутагтын олон отгийн нутагт тариа тарьж байжээ. Хархираа уулын ар сугаас Увс нуурт цутгадаг голуудын саваар нутагтай дөрвөдүүдийн дөрөвний нэг нь тариа тарьдаг байсан гэнэ. Тэр үед монголчууд тариалангийн багаж, хэрэгслийг голдуу хятад, оросуудаас авч хэрэглэдэг байв. XX зууны эхээр дөрвөдийнхоёр ханы мэдэлд нэжгээд, Улаангом орчны нутгийн монголчууд 9, хятадуудад 6-7 морин тээрэм байжээ. Халхын зарим нутгийн монголчууд өөрсдөө чулуун тээрэм хийж, түүгээрээ бусдын тариаг хөлсөөр тээрэмддэг болжээ. Түшээт хан аймгийн чин ван Ханддоржийн хошуунд 110 гаруй өрх 12 тээрэмтэй байснаас ноён нь тээрэм бүрээс жилд 100 жин гурил авч байв2. Ар Монголд чингэж газар тариалангийн ажил сэргэн идэвхжихэд тус оронд орж ирсэн хятад тариачид дөхөмийг үзүүлж, дадлага туршлагаараа нөлөөлжээ. Монгол оронд нэвтрэн хөгжсөн хятадын худалдаа-мөнгө хүүлэл нь дээр дурдсанаар тус оронд таваар-мөнгөний харилцааны анхны үүсвэр тавигдаж, дэлхийн зах зээлийн хүрээнд татагдан ороход түлхсэн зэрэг нааштай зарим үйлдэл буй боловч бүхэлд нь авч үзвэл, түүний монголын нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлсэн сөрөг үр дагавар нь үлэмж хор уршигтай юм. Хятад худалдаачид давуу байдлаа ашиглан, шинээр төрж байсан монгол худалдаачдад янз бүрийн шахалт үзүүлдэг байв. Нөгөөтэйгүүр монголчууд худалдаачид хоорондоо худалдаалах нь ч ховор байв. Монголчуудтай 1 2

240

Ц .Насанбалжир. «Монголын аж ахуй хөтлөлтийн уламжлал, шинэтгэл». УБ., 1978. тал 24. А.Очир. «М онгол-Хятадын худалдааны харилцаа». УБ., 1994. тал 108.

Аэл хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

нууцаар хоршин хамтарч, пүүс дэлгүүр нээсэн хятад худалдаачид өөрсдөө бэхжээд ирэхээрээ тэднээс хөндийрч, ихэнх тохиолдолд хоршигч монгол хохирдог байжээ. Тянь И Дэ анх Халхын Ялгуугсан хутагттай хувь нийлүүлэн хоршиж пүүс н ээж ээ1. Гэвч тэдний хамтын ажиллагаа удаан үргэлжлээгүй байна. Мөн Халхын Цогбадрах гэгч 6000 лангийн хувь нийлүүлэн, Хятад худалдаачин Б аян тай хам тран пүүс н э э с э н боловч д араа нь худалдаачин аш иг алдсан хэмээн, Цогбадрахыг луйварджээ. Иймэрхүү жишээ олныг өгүүлж болно. Хятадын худалдаа-мөнгө хүүллийн монголын нийгэм-эдийн засгийн хөгжилд учруулсан хамгийн ноцтой урш иг нь тус орны мал аж ахуйн хөгжлийг саатуулж байсанд оршино. Худалдаачид монголын мал сүргийг гол төлөв өр, өрийн хүүнд хураан авч, гадаадад гаргасаар байсан билээ. XX зууны эхээр худалдаачид Ар Монголоос жилд цаад зах нь 100000 үхэр, 70000 адуу, 3000 тэмээ, 800000 богийг авч хөлөөр нь гадагш гаргаж байжээ. Э нэ нь хэдийгээр бүрэн тоо биш боловч хятадын худалдаачид малыг үлэмж олноор авч байсныг харуулж байна. Т эгээд ч Ар М онгол дахь хятады н худалдаачды н тоо урьдахаас нэмэгдсэн XIX зууны хоёрдугаар хагасаас монголчуудын малын өсөлт саарч, зогсонги байдалд орсон байна. Монголчуудын мал тийн хорогдож байхад, ялангуяа XIX зууны дунд үеэс хятадын худалдаачдын Монголд үржүүлж байсан мал байнга өссөөр байжээ. Өөрөөр хэлбэл, монголчуудын мал сүрэг хятад худалдаачны гарт шилжиж, жинхэнэ эзэд нь хоосорч байлаа. 1908 онд Ю ань ш эн дэ пүүсийн мал 170000 орчим толгойд хүрсэн ажээ. Тэр пүүс уг малаасаа жил бүр цаад зах нь 10000 орчим төл бойжуулан авдаг байв. Ю ан ш эн дэ пүүсийн дээрх малын ихэнх нь Ховдын Захчин, Урианхай, Торгууд, Өөлд нутагт байв. Том пүүсийн бөөнөөр нь сүрэглэн зохион байгуулсан, биеэ даасан олон сууриас гадна дунд, ж иж иг пүүс монгол айлуудад тавьж хариулгасан мал олон байв. XIX зууны дунд үеэр С эцэн хан аймгийн засаг Ранзандондовдоржийн хошуунд худалдаалан суусан Баян сан, Заяат, Даш, Аждай нарын малыг тус хошууны 40-өөд өрх маллаж байжээ. Гэтэл мөн үеэр уг аймгийн тэргүүн зэргийн баян Бишрэлт ван Д о р ж ц эр эн ги й н 15 000 гаруй толгой малыг 44 өрх, Сүжигт бэйс Жанцанхорлоогийн 11 000 гаруй малыг 25 өрх тус тус маллаж байлаа. Үүнээс үзвэл, XIX зууны дундаас М онгол дахь хятады н худалдаачды н мал олшрохын хэрээр түүнийг адгуулагч монголчуудын тоо нэмэгдсэн нь илт байна. Худалдаачдын мал хариулсан монголчууд хөлсөнд нь зөвхөн сүү саалийг нь ашиглах, тэдний тогтоосон болзлоос илүү бойжуулсан төлийг нь авах төдийгөөр малын үс ноосыг тушаах, төлийг бойжуулах зэрэг ажлыг хийнэ. Хэрэв тэдний малыг алдаж дутаавал, үнийг нугалж төлдөг журамтай. Зарим худалдаачид ядуу монголчууды г дагалдуулан зарц алж , м алаа адгуулна. Тийм монголчуудыг хүчний хүн, хүчний малчин гэнэ. С эцэн хан аймгийн Чин ачит бэйс Сансрайдоржийн хошууны бүх А.Очир. «М онгол-Хятадын худалдааны харилцаа». УБ., 1994. тал 110.

М он гол

ҮЛСЫ Н

ТҮҮХ.

IV воть

малын 5.4 хувь, Түш ээт хан аймгийн гүн Содномдоржийн хошууны бүх малын 35 хувийг хятадын худалдаачдын мал эзэлж б айж ээ1. Монголын хангай (Содномдоржийн хошуу) болоод тал хээрийн (Сансрайдоржийн хошуу) бүсэд оршдог энэ хоёр хошуунд байсан бүх малын 20 орчим хувийг хятадын мал эзэлж байсан нь XIX зууны эхэн үед Монгол газар байсан малын хэчнээн хувь нь худалдаачдын гарт байсныг тоймлох нэг баримжаа болно. XIX зууны хоёрдугаар хагасаас хятадын худалдаачид Монголын малаас гадна түүхий эдийг авч гадаадад гаргах нь үлэмж нэмэгджээ. Гадаадын худалдаа хятадад нэвтрэхээс өмнө малын арьс шир, ноос үс нь худалдаачдын хувьд «байхад илүүдэхгүй наймаа» гэгддэг асан бол гадаадын худалдаа нэвтэрснээс хойш зайлшгүй наймаа болж хувирчээ. XIX-XX зууны зааг үеэр зөвхөн Да шэн куй пүүс Ар Монголоос 700 000 арьс шир, нэхий авч, Хятадын зүүн хойд мужуудад гаргаж, ихэнхийг нь тэнд байсан Англи, Америк, Германы пүүсүүдэд худалддаг болжээ. М .И .М айскийн багцаалснаар, тэд Ар Монголоос XX зууны эхээр жилд хонины ноос 350 000 пүү, тэмээний ноос 45 000 пүү, хонь, ямааны арьс 500 000 ширхэг, бодын шир 130 000 ширхэг, адууны дэл, сарлагийн савга 40 000 пүү, адууны сүүл 500 000 ш ирхэгийг гадаадад гаргадаг байж ээ. Э нэ нь Ар Монголын нэг жилд авдаг нийт ноосны 90 хувь, адууны дэл, үхрийн сүүлийн 40 хувь, богийн арьсны 50 хувь, бодын ш ирийн 20 гаруй хувийг шууд гадаадад гаргаж байжээ гэсэн үг аж. Хятадын худалдаачид тийнхүү Монгол орныг гадаадын том орнуудад түүхий эд нийлүүлдэг, зах зээлийн хавсрага болгож байжээ. Хятадын худалдаа Монголын зах зээл дээр ноёрхож байсан Манжийн дарангуйллын туршид М онголын малын үнэ байнга өссөөр байв. XVIII зууны эхэнд атан тэм ээ 10 гаруй лан, ингэ 7-8 лан, морь 4 лан, гүү 3 лан, шар 5-6 лан, сувай буюу тугалтай үнээ 4 лан, эр хонь 0.8 лан, эм хонь 0.5 лан мөнгөний үнэтэй байсан бол, XIX зууны эцсээр ат 30 лан, ингэ 20 лан, морь 15-20 лан, гүү 9-11 лан, шар 20 лан, үнээ 15-20 лан, эр хонь 1.5-2 лан, эм хонь 1.5 лан орчим үнэтэй болоод байжээ. Хүнсний зүйлийн үнэ ч нэмэгдсээр байв. Дээрх баримтаас үзэхэд, 200 шахам жилд Монголын зах зээл дээр малын үнэ 3 дахин, 1818-1890 онд хүнсний зүйлийн үнэ 2 дахин нэмэгдсэн байна. Хятадын худалдаа М анжийн дарангуйлалтай сүлбэлдэн, М онголын малын толгойн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж, бас Монголын түүхий эдийг тэр чигээр нь авч гадагш гаргаж байсан нь чухамдаа М онголын нийгэм, эдийн засгийн хөгжлийг саатуулж байсан хэрэг юм. Учир нь тэр үеийн Монголын нөхцөлд мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийн үр дүн л тус орны эдийн засгийн амьдралын төвшинг тодорхойлж байлаа. Тиймээс малын өсөлтөнд садаа болох нь эдийн засгийн хөгжилд сөрөг нөлөөтэй байв. Нөгөө талаар хятадын худалдаачид нь Монголын түүхий 1

242

А .О чир. «М онголы н ф еодализм ы н хөгж илд хятадын худалдаа-м өнгө хүүллийн нөлөө» “ М онголын феодализмын нийтлэг, онцлогийн зарим асуудал”. УБ., 1987. тал 114.

_____________________________ Лэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

эдийг хаман авч гадагш гаргаснаараа тус оронд үндэсний үйлдвэр буй болж хөгжин, дотоодод зах зээл, таваар мөнгөний харилцаа цаашид өргөжих нөхцөлийг боогдуулж, Монгол орныг гадаадын зарим орны түүхий эдийг нийлүүлэгч хавсрага болоход түлхэж байжээ.

§2. Орос болон бусад орны худалдаа XIX зуунд Европ, Америкт зах зээлийн харилцаа өргөжин хөгжиж, улмаар аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг гадагш гаргах, бусад улс орны байгалийн баялаг, мал аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийг олж авахыг эрмэлзэх нь эрс нэмэгдэв. Европын хөгжилтэй орнууд XIX зуунаас дэлхийн өнцөг булан бүрд колоничлолы н бааз улс орнуудтай болсоор байсан. Тийнхүү Манж гүрэнд ч бусдын эзэмшилд орох аюул тулгаран иржээ. Энэ байдал Чин гүрний зах хязгаар нутаг Монголд ч бас нүүрлэсэн юм. Үйлдвэр хөгжсөн том улсууд Манжийн эрх баригсдад юуны өмнө эдийн засаг, худалдааны гэрээ, хэлэлцээрүүдийгудаадараатулган хүлээлгэж, Чин гүрнийг аажмаар өөрийн хагас колони болгох алхам хийсээр байв. Хаант Орос ч тэр үед мөн л Чин гүрний харъяат нутагт худалдаа арилжаа хийх, консулын газар нээх талаар гэрээ, хэлцэл хийсээр байв. Орос, Манж улстай 1858, 1860, 1869, 1881 онд удаа дараа гэрээ байгуулжээ. Тэдгээр гэрээнд, Орос улс өөрийн худалдааны эрхээ баталгаажуулж байлаа. Тухайлбал, 1858 оны гэрээнд Оросын худалдаачид ХиагтХүрээ-Бээжин гэсэн уртрагийн дагуу өргөн эрхтэй үйл ажиллагаа явуулах болсноос гадна Оросын худалдаачид цаашид Хятадын боомтуудад бусад олон оронтой худалдаа хийх болсоноор, Орос эдийн засаг, худалдааны нөлөөгөө өргөжүүлэн, далайн орнуудтай харилцах эрх олж авсан байна. Орос улс Монголд худалдаа хийх эрхийг Бээжингийн 1860 оны нэмэлт гэрээгээр олж авсан юм. Энэ гэрээгээр бас Орос улс Ар Монголд консулын газар нээх эрх олов. Орос улсын анхны консулаар Я.П .Ш иш м арев Их Хүрээнд ирж ажилласан юм. Удалгүй Орос, Чин улстай 1862 онд хийсэн гэрээгээр, Оросын худалдаачид Монгол газар гаальгүйгээр худалдаалах эрх олж авсан нь Оросын худалдаа Ар Монголд хурдан нэвтрэн орж ирэх үүд нээгдсэн байна. Энэ бол Оросын олон жилийн турш ажилласны үр дүн юм. Монголд гаальгүйгээр худалдаалах эрх олсон Оросын худалдаачид Их Хүрээ зэрэг газарт ирж, зарим нь байнга сууж, зарим нь жил бүр ирж худалдаалах болжээ. Тэр үед Орос худалдаачид Ар Монголд хоёр үндсэн чиглэлээр нэвтрэн ирж байв. Тэдний Бийскээс ирэгсэд нь Монголын баруун зүгийн нутгаар, Хиагтаар орж ирэгсэд нь Монголын төв, зүүн зүгийн нутгаар худалдаалж байв. Ар Монгол дахь Оросын анхны пүүс бол Коковин-Басовын пүүс юм. Тэр үеийн Ар Монголын улс төр, эдийн засгийн нэгэн төв Ховдод анх 1869 онд Мальков, Ошлыков нарын хоёр пүүс нээгдсэн бол 1870-аад онд 4 пүүс нэмэгдэв. Улиастайд мөн үед арваад Орос пүүс ажиллаж байжээ. Ар Монголд ийнхүү Оросын худалдаа идэвхтэй нэвтрэн, Хятадын худалдаатай өрсөлдөх болж, Орос-М онголын худалдааны гүйлгээ өссөөр байв. 1863 онд 243

М О Н ГО Л

УЛСЫ Н

ТҮҮХ.

IV БОТЬ

Орос-Ар Монголын худалдааны эргэлт 600000 рубльд хүрчээ. 1879 онд Их хүрээнд байсан Орос есөн пүүсийн худалдааны гүйлгээ 200000 рубльд хүрчээ. Монголд байнга суусан зарим орос худалдаачин Монголын түүхий эдийг Хөх хот, Тяны дзин руу зөөн аваачиж , англи м эт бусад орны худалдаачдад худалдаж байсан аж. Ар Монгол дахь Оросын худалдааг цааш нь бэхжүүлэхэд 1881 онд С анкт-П етербург хотноо байгуулсан О рос-М анж ийн гэрээ чухал үүрэг гүйцэтгэжээ. Тэр гэрээгээр, Оросынхарьяат нар Монголд гаальгүй худалдаа хийх урьдын эрхээ бататгаснаас гадна уг худалдааг бүр Хятадын Цагаан хэрэм хүртэл тэлж хийх, Ховд, Улиастай, Хами, Өрөмч зэрэг хотод өөрийн консулын газруудыг байгуулах эрх олж авчээ. Тийнхүү Монгол дахь Оросын худалдаа жил ирэх бүр өсөн нэмэгдэж, хятадын худалдаачид, мөнгө хүүлэгчидтэй өрсөлдөх хүчин болсоор байв. 1861-1900 онд М онгол-Оросын худалдааны нийт гүйлгээ үлэмж өсч 1861 онд М онгол-Оросын худалдаа 100 мянга гаруй рубль байсан ахул 1885 онд 1 700000 рубль, 1900 онд 16900 000 рубль болон нэмэгджээ. Үүнээс үзэхэд, тэр үеийн Монгол орны зах зээл дээр Оросын худалдаа сүрхий өрсөлдөх этгээд болж байжээ. Хятадын зууч худалдаачид Европ, А мерик зэрэг аж үйлдвэрж сэн орнуудын барааг Монголд оруулж худалдаалаад, Монголоос мал аж ахуйн түүхий эд, ангийн үс худалдан авч Хөх хот, Жанчхүү, Чуулалт Хаалга зэрэг хотод аваачин худалдаалдаг байв. Эхэн үедээ Орос улсын засгийн газар үүний эсрэг эрчимтэй үйл ажиллагааг явуулж, 1889 онд Англитай гэрээ байгуулан, Ар Монгол дахь эрхээ баталгаажуулж байв. XIX зууны дунд үеэс М онголд н эв тэ р сэн О росы н худалдаа нь Хятадуудын худалдааг бодвол, ард олны дотор нэлээд нэр хүндтэй байжээ. Учир нь Орос худалдаачдын барааны яс чанар сайн, Хятадын худалдаачдын авчирдаггүй зарим зүйл, ялангуяа төмөрлөг эдлэл, янз бүрийн цэмбэ гүйлгэдэг байснаас худалдааны нийт эргэлт нь хурдан өсч байв. XIX зууны эцэс XX зууны эхээр Ар монгол дахь Оросын худалдаа урьдахаас өргөжин, ачаа тээвэрлэх явдал эрс нэмэгдсэн байна. Орос худалдаачдын бараа түүхий эд тээвэрлэхэд монголчууд нэлээд оролцдог байв. Хоёр орны газар зүйн байрлал, бусад нөхцөл зэргээс хамаарч, Монгол орны баруун, хойд хэсгээр Оросын худалдаа илүүтэй, харин өмнө талаар хамрах хүрээ нь бага байв. Гэвч ерөнхийдөө Оросын худалдаа нь Орхон Сэлэнгээс-Их Хянганы нуруу хүртэл тархаад байж ээ1. Оросын худалдааны хүмүүс эхэн үедээ хот суурин газар төвлөрөн, пүүс нээж, худалдаа хийдэг байснаа аажимдаа хятадуудын нэгэн адил хөдөө орон нутгаар явж худалдаалах, өөрсдийн итгэмжлэгдсэн агентуудыг хошуудаар худалдаа хийлгэх болжээ. 1889 онд Хүрээний Орос худалдаачин Андрей Воробьев Сайн ноёны хэдэн хошуугаар очиж хэдэн cap арилжаа хийж, цэмбэ, даалимба, англи данх, хөрөө, харуул зэрэг 12000 рублийн барааг 3000 хонь, 100 шар, 73 мориор арилжсан байна. Тэр үед Ар Монголд худалдаа хийж буй Оросын худалдааны пүүсүүд нь бүгд 250 орчим 1

244

Ш .Сандаг. «М онголын улс төрийн гадаад харилцаа» (1856-1919). 1 боть. УБ., 1971. тал 45.

_____________________________ Аэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

байжээ. Тэдгээрээс хамгийн нөлөө бүхий нь Ассанов, Бодунов, Игнатьевын пүүсүүд байв. Дссановын пүүс нийт 4 том салбартай бөгөөд тэд голдуу бөс, даавуу, цэмбэ, булигаар, ширэм, төмөр эдлэл, гурилан бүтээгдэхүүн зарж борлуулдаг, нийт эргэлтийн хөрөнгө нь 20-60 мянган рубльд эргэлдэж байжээ. Монгол дахь Оросын худалдаачид үйл ажиллагаагаараа бие биеэсээ онц ялгаагүй бөгөөд эргэлтийн мөнгөний хэмжээгээрээ л ялгагдаж байв. Оросын худалдаа нэвтэрснээр Хиагт, Улиастай, Ховд, Их Хүрээ зэрэг хотуудын эдийн засаг, улс төрийн амьдралд гүйцэтгэх үүрэг мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. XIX-XX эхэн хагаст Өвөр Монголд Орос, Англи, Франц, Герман, Япон, Америк зэрэг орны нийт 20 орчим худалдааны пүүс байж ээ1. Тийнхүү XIX-XX зууны зааг үеийн Монгол орон дэлхийн зах зээлд татагдан ороход О росы н худалдаа нөлөөлж ээ. Б арим таас үзвэл, Ар Монголын нэг жилийн нийт импорт 35-40 сая рубль, экспорт 50-60 сая рубль болж байжээ. Орос худалдаачидын зөвхөн ноос, ноолуур 4-5 сая пүүгээс доош гүй, хөлөөр нь гадагш туун гарах мал нэг сая толгойгоос дутуугүй байсан. Тэр үеийн Ар Монголын нийт экспорт, импортын 30-40 хувийг Орос дангаар эзэлж байжээ. Харин 1899-1909 оны хоорондох ОросМонголын худалдааны эргэлт нэлээд багасаж, Монголоос Орост гаргах бүтээгдэхүүний хэмжээ огцом өсчээ2. Энэ нь тухайн үеийн Орос, Японы дайнтай холбоотой байжээ. Монголоос Орос улсад гаргаж байсан гол зүйл нь мал, түүнээс гарах түүхий эд байлаа. Гаалийн мэдээнээс үзвэл, 1909 онд Ар Монголоос Чүйн замаар буюу баруун чиглэлээр бод 1325, хонь 11436, Хиагтын чиглэлээр бод 21 176, хонь 11 439, ямаа 51 175 толгойг гаргажээ. Түнхийн чиглэлээр 1906 онд бод мал 16624, хонь 44 726 гаргажээ3. Монгол-Оросын худалдаанд ангийн үс чухал байр суурь эзлэж байв. Оросын худалдаачид 1900-аад он хүртэл Монголын тарваганы арьсыгХятад худалдаачдын хүчтэй өрсөлдөөнгүйгээр худалдан авч байв. Бүрэн бус мэдээгээр, 1905 онд Орост тарвагны арьс 1 сая орчмыг4, 1909 онд Хиагтын боомтоор 1 353 569 рублийн үнэ бүхий 1 853 767 ширхэг тарваганы арьс гарчээ5. Гэвч XX зууны эхэнд тэд Германы худалдаачдын өрсөлдөөнтэй тулгарсан байна. Германы Лейпциг хотын Гутбецелийн пүүс 1909 онд Улиастайн хязгаараас 3360 рублийн үнэ бүхий ангийн үс худалдан авснаас 35 000 ш ирхэг нь тарваганы арьс байж ээ6. Мөн Бидарманы пүүс 700000 рублийн ан ги й н үс М онголоос авч Л ей п ц и гт хүргүүлж байв. Гэтэл Улиастайд олон жил ажилласан Бодуновын пүүс 1909 онд дөнгөж 190000 ширхэг тарваганы арьс худалдан авчээ. Германы ангийн үсний компаниуд үслэгийгөөрийн төлөөний хүн ба Оросын зарим пүүсээр дамжуулан авахаас 1 2 3 4

Лю Ж ин Co. «М онголын хураангуй түүх». Хөх хот, 1998. тал 236. «М осковская торговая экспедиция в М онголию». С П б., 1912 г. стр. 256. Боголепов М .И ., С оболев М .Н . «Очерки русск о-м он гольск ой торговли. Э кспедици я в М онголию». Томск, 1910. стр. 326. Мон тэнд. стр. 339.

М О Н ГО Л

ҮЛСЫ Н

ТҮҮХ.

I V БОТЬ

гадна Хиагт, Бийск, Ирбитск хотуудад ангийн үс аваачихыг отож байгаад тосон авч байжээ. Урьд нь Хятад худалдаачдаар зуучлуулж байсан Америк, Англи, Япон, Герман, Ф ранцы н худалдаачид XX зууны эхнээс бие даан янз бүрийн бараа, гоёл чим эглэлийн зүйлийг М онголд оруулж гүйлгэдэг болжээ. Тэдний худалдааны пүүс, дэлгүүрүүд суурин газруудад байгуулагдаж байв. Тэр үед Их хүрээнд Европын болон Америкийн худалдааны пүүс нийт 10 гаруй болоод байжээ. 1910 оны байдлаар, тэдний гүйлгээ 25 сая рубльд хүрч байсан бөгөөд Английн «Форбс нарын Ко», «Вильсон нарын Ко», Германы Гутцебелийн пүүс аш иг орлогоороо тэргүүлж байв. Европ, Америкийн пүүсүүд зөвхөн ө өрий н орны тодийгүй О рос, Х ятадын бараанаас м онголчуудад аль таашаагддагийг нь сонгож оруулж ирдэг байлаа. Хэсэг хугацаанд тарваганы арьс гүйлгээ сайтай болсон нь Европ зүгийн худалдаачид М онголы г сонирхох явдлыг нэмэгдүүлжээ. Үүнийг Орос зүгээр харж суусангүй. 1900-аад оноос өөрийн төлөөлөгчдийг Монголд удаа дараа илгээн Оросын худалдааг өргөжүүлэн, эрх ашгийг хамгаалах тухай асуудлыг судлуулж байв. Том скийн их сургуулийн болон М осквагийн ш инж илгээний бүлгүүд Монголд ирж ажиллан, монголын зах зээлийн нөөц, бололцоо, гадаад гүрнүүдийн худалдааны үйл ажиллагаа, түүнд хандаж буй ард түмний байдал, Монгол орны байгалийн баялгийг ашиглах боломж зэрэг олон асуудлаар судалгаа хийж, түүнийгээ Оросын засгийн газарт уламжилж байжээ. Мөн Америк зэрэг орнууд ч бас Монголын зах зээлийг судлуулахаар төлөөлөгчдийг илгээж байж ээ1. Оросын шинжилгээний ангийнхан Монголын зах зээл дээр Оросын байр суурь буурч байгаад дүгнэлт хийж түүнээс гарах арга зам ы г хайж байв. Ш и н ж и л гээн и й ангийнхны тайланд, «Англи, Америк хоёр улс усан замаар Хятадаар дамжуулан Монголыг өөрийн бараа таваараар бялхуулж, Оросын худалдаачдад сүрхий цохилт өглөө»2 гэж дүгнэж байжээ. Ингэж Монголын зах зээлд Европын гүрнүүдийн нөлөө хурдан дэлгэрч байсны учир нь тэд үйлдвэрийн өндөр хегжилтэй, бараа таваар нь хямд өртөгтэй, хийц чанар сайтайгаас гадна усан замаар тээвэрлэхэд хялбар бөгөөд хурдан байсан нь түлхэц болжээ. Мөн Орос нь Монголын зах дээрх худалдаа, эдийн засгийн өрсөлдөөнд үйл ажиллагаагаа хөнгөлөхийн тулд газрын баялаг, мал, ангийн түүхий эдэд боловсруулалт хийдэг ноос угаах газар, алтны уурхай, булигаар, арьс, өлөн гэдэс боловсруулах, өөх тос, архи пивоны болон модны жиж иг үйлдвэрүүдийг байгуулах болжээ3. Халхын Түш ээт хан, С эцэн хан хоёр аймгийн нутагт олдсон алтны уурхайг ашиглах зорилгоор олон улсын хувь нийлүүлсэн «Монголор» («Ор» — алт гэсэн франц үг) хэмээх компани Ерөөгийн алтны уурхайг малтан 1 2 3

246

Ш .Сандаг. «Монголын улс торийн гадаад харилцаа» (1851-1919). УБ., 1971. тал 153. М .И .Боголепов, М .Н .С оболев. «Очерки Русско-М онгольской торговли». Томск. 1910 г. стр. 392; «М осковская торговая экспедиция в Монголию». С П б., 1912 г. стр. 300. Ц.Насанбалжир. «М онголын аж ахуй хөтлөлтийн уламжлал, шинэчлэл». УБ., 1978. тал 70.

_____________________________ Аэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

ашиглаж эхэлсэн байна1. Тус компанны гол хувь нийлүүлэгчид нь Оросын бэлэвсэн хатан Мария Феодоровна, Бельгийн хаан Леопольд, Манж Чин улсын түшмэл Ли Хун-Чжан нар байжээ. Орос дахь Золоторосс гэгч алтны үйлдвэрийн нийгэмлэг, Берлин дэх Мендельсон ба К, Парис дахь Орост үйлдвэр хөгжүүлэх еренхий хороо, Санкт-Петербургийн олон улсын банк, Орос-Хятадын банк, Парис-Нидерландын банк зэрэгтэй уг компани ямар нэг холбоотой байж ээ2. «М онголор»-ын удирдах газар нь Петербургт байсан бөгөөд түүний бүрэлдэхүүнд Орос-Хятадын банкны ерөнхий хорооны дарга Э.Ухтомский, «Золоторос»-ын ерөнхий хорооны дарга, мөн францын Ротшилдын хүргэн Ротштейн, Белгийн Браун де Тьеж зэрэг баячууд оролцсон байж ээ3. Харин уг алтны уурхайн Их Хүрээн дэх хороог Фон Грот гэгч Бельги хүн толгойлж байв. Грот нь угтаа Оросын харьяат бөгөөд нэг үе Ли Хун-чжаны нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Манж улсын засгийн газар Түш ээт хан, Сайн ноён аймгийн зарим алтны орды г 1900 оноос Ф он Гротод концесс өгөхдөө, М анж улсын тогтоосон дүрмийг дагах, уурхай ухах хүчний хүнд Орос хүнийг хэрэглэж үл болох зэрэг шаардлагыг тавьж, уурхайн ажлыг хянуулж байхаар дэргэд нь түшмэл суулгасан байна4. Олон улсын хөрөнгө оруулалт оролцсон «Монголор»-ын алтны уурхай Ереө голын салаа Хүдэр, Харганат, Хүйтэн зэрэг голын хөндийд ажиллаж, Америк багаж тоноглолоор тоноглогдож, 40 гаруй Америк инженерүүд ажиллаж байв. Америк улс тэдгээр инженерүүдээ Ерөөгийн алтны уурхайд ажиллуулах сонирхолтой байсан нь цаашдаа «Монголор»-ын уурхайг америкчлах бодлого байсан бололтой. Монголд тийнхүү их гүрнүүдийн хувъ нийлүүлсэн алтны үйлдвэр үйл ажилагаагаа явуулах болсон нь тус орон дэлхийн эдийн засгийн сонирхолыг ямар нэг хэмжээгээр татаж байсных юм. Тэгээд Оросын үйлдвэр худалдааны эзэд Монгол дахь алтны уурхайнуудыг аш иглахад н элээд анхаарч байж ээ. Ерөө гол дээрх Х иагтын худалдаачин М.А.Лушниковын үйлдвэрт 1000 Хятад ажилчинтай томоохон салбартай ком пани байв. Луш ников алтны уурхай эрхлэхийн зэрэгц ээ цайны худалдаа хийдэг, бас хэд хэдэн тээрэмтэй байжээ. Оросын Швецов, Коковин, Коркин, Ш ишмаков, Сердлюков, Урманчеев, Синицын, Бабкин, Сибиряков нарын хөрөнгөлөг худалдаачид Монголын хойд зүгийн хошуу нутгаар худалдаа хийж, хөлжиж байсан ажээ. «М онголор»-ын уурхайн олборлосон алтыг Ханбург, Амстердам, Парис руу аваачин борлуулж байв. Уг уурхай 1906-1919 онд 600 пүү алт малтснаас 1908-1909 онд 71 пүү, 1910 онд 120 пүүбуюу 2501 691 рублийн үнэтэй алтолзворлож ээ5. 1910онд Ерөөгийн алтны уурхайд 10000 хятад, орос иргэд ажиллаж байж ээ6. Ерөе голын алтны уурхайд зарим нэг тоноглол тавигдсан боловч ихэвчлэн гар ажилла1 2 3 4 5 6

Ш .Сандаг. «М онголын улс төрийн гадаад харилцаа» (1850-1919). УБ., 1971. тал 156-157. Б.А.Романов. «Россия в Манжчурии» (1892-1906). J1., 1928 г. стр. 600. Ц.П унцагноров. «М онголын автономит үеийн түүх». УБ., 1955. тал 15. Ш .Сандаг. Дурдсан зохиол. тал 157. М .И .Боголепов, М .Н .С оболев. Дурдсан зохиол. С П б., 1910 г. стр. 160. «М осковская торговая экспедиция в М онголию». СП б., 1912 г. стр. 160-161.

247

М О Н ГО Л

УЛСЫ Н

ТҮҮХ.

IV БОТЬ

гаатай байв. Тэнд зуны цагт цөөн тооны монголчууд ажиллаж байжээ. Тэр үеийн М онголд байгуулагдсан жиж иг үйлдвэрүүдийн дотроос хэмжээ, тархац, үйл ажиллагааны хүрээгээрээ ноос угаах, арьс боловсруулах үйлдвэр чухал суурьтай байв. Оросын худалдаачид Монголд арьс элдэх, ноос угаах ажил хийж байв. Тэдгээрээс Их Хүрээнд Коковин, Басов, Ховдод Н.И.Ассанов, Р.И.Кузнецев, Улиастайд Бодунав, Игнатев нарын үйлдвэр байжээ. Оросууд Монголд угаасан болон бохир ноосыг хилээр гаргаж байв. 1909 онд Хиагт, Хөшөө-мод, Зайсан, Усинск боомтоор Орост 238000 пүү буюу 2 сая рублийн үнэ бүхий ноос гаргажээ. Энэ үед ноосны үнэ хэлбэлзэлтэй байв. 1902 онд 1 кг ноос 70 копейка, 1910 онд 5 рубль болж байв. 1910 оны байдлаар, Ар Монголд ноос угаах 100 шахам газар ажиллаж байсны н элээд нь М онгол аж илчдыг хөлсөөр ажиллуулж б а й ж э э 1. 1906 оны байдлаар, зөвхөн Өвөр Монголын Хөх хотод Англи, Америкийн хэдэн пүүс байв. Тэд улирлын чанартай ажиллана. Ажлын цагийн хувьд тогтоосон хэмжээ үгүй, «...өглөө нар мандахаас орой нар жаргах хүртэл» буюу өдөрт дунджаар 13-15 цаг ажиллаж байж өдөрт эрэгтэй хүн нэг цай (70 коп), эмэгтэй хүн 0.6 цай хөлс авна2. Ийнхүү ноос угаалгын газарт монгол хүмүүс нэлээд ажиллаж байсан бол алтны уурхай, арьс ширний заводод тун цөөн байв. Монголын ноос, ноолуурын ихэнхийг нь авдаг боловч тэр нь Хятад, Орост ч үлддэггүй, далайн цаадах Англи, Америк мэт их гүрнүүд рүү гарч байж ээ. Өөрөөр хэлбэл Орос, Хятадын худалдаачид нь зуучийн үүрэг гүйцэтгэж, ноос, ноолуурыг дамжуулан худалддаг байв. «Монголоос гарсан ноосны дөрөвний гурван хувь нь Америкт, үлдсэн хэсэг нь Лондоны зээл рүү тээвэрлэгдэж»3 байжээ. Мөн үед Ар Монголд цахилгаан мэдээ буй болсон нь шинэ зүйл байв. Монголын нутгийг дайруулан, өмнө хил хүртэл цахилгаан мэдээний шугам тавих ажлыг 1862 онд Орос-М анжийн хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэхээр байсан ч XIX зууны эцсээр уг ажлыг хийсэн ажээ. 1899 оны өвөл уг цахилгаан м эдээний шугамыг гадаад улсууд холбоо харилцааг түргэтгэх, худалдаа арилжааг хөгжүүлэх, газар орны баялгийг аш иглах, улс төрийн бодлогоо биелүүлэх зорилгоор байгуулж ээ. Тэр цахилгаан мэдээний хороонд монгол цэргүүдийгхаруулаар суулгаж, монгол хүмүүс холбоочин, галч, усч, түлээчнээр ажиллаж байв. О рос, Хятад болон бусад орнуудын худалдааны үйл ажиллагаа нь М онголын эдэлхүүний аж ахуйг задлан, таваар м өнгөний харилцааны эхлэлийг тавих, дэлхийн зах зээлийн харилцаанд татагдан ороход түлхэц болсон байна. М өн худалдаа, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дагалдан, европын соёл иргэнш лийн зарим нөлөө нэвтрэн, түүнтэй монголчууд танилцаж эхэлжээ. 1

2 3

Ш .Сандаг. «Монголын улс төрийн гадаад харилцаа» (1851-1919). УБ., 1971. тал 181. А.В.Бурдуков. «Хуумин ба ш инэ М онголд». М онгол хэлэнд хорвүүлсэн Э.П үрэвжав. УБ., 1987. тал 85. «Московская торговая экспедиция в М онголию». СП б., 1912. стр. 317.

248

Лэл хэсэг. М знжийн эрхшээлийн үеийн Монгол

Дөрөвдүгээр бүлэг МОНГОЛЧУУДЫН АЖ БАЙДАЛ, ТЭМЦЭЛ, ХӨДӨЛГӨВН

§1. Ар монголд гарч байсан хөдөлгөөн XVIII зууны сүүлч, XIX зууны тэргүүн хагаст Манжийн алба нэмэгдэж, түүний зэрэгцээ Хятадын худалдаачид мөнгө хүүлэгчдийн мөжлөгө чангарч, нутгийн ноёдын гувчуур өсөж, энэ нь ард түмний аж байдалд нөлөөлж байв. Иймд ард олон М анжийн засаг захиргаа, хятад худалдаачид мөнгө хүүлэгчид, орон нутгийн эрх барих ноёдын эсрэг тэмцэх, эсэргүүцэх нь эрчимжсэн байна. Манжийг эсэргүүцсэн 1755-1758 оны бослого хөдөлгөөнөөс хойш Ар Монголд олныг хамарсан бослого хараахан гараагүй боловч, орон нутгийн чанартай эсэргүүцэл, хөдөлгөөн тасралтгүй гарч байв. Уг хөдөлгөөн нь М анж ийн алба татвар, хятад худалдаачдын өр, засаг ноёды н татвар гувчуурын эсрэг чиглэгдэж байлаа. Монголчуудын хөдөлгөөн нь ганц нэгээрээ тэмцэхээс эхлээд олуул хамтран заргалдах, хошуунаас бүлэглэн дайжин зайлах, дугуйлан хурал байгуулж тэмцэх, зэвсэгт тэмцэл хийх зэрэг янз бүрийн хэлбэртэй байв. XIX зууны сүүлээс эзэн ноёнтойгоо зарга хийж тэмцэлдэх явдал ихээхэн газар авсан билээ. Уг тэмцэл нь XVIII зуунаас эхлэн үзэгдсэн бөгөөд М анжийн Тэнгэрийн тэтгэсэн хаан энэ тухай тусгайлан зарлиг буулгаж байв. Уг зарлигт “ ...Дээдийг заалдах сурталыг зогсоовол...” таарна хэмээхийн сацуу, эзэн ноёнтойгоо заргалдсан ардуудад нэг сарын хугацаагаар дөнгө өмсгөн, дараа нь ташуур занчиж, айл чуулганд буюу Хятадын алс мужид цөлж, хатуу чанд цээрлүүлэн шийтгэхийг заажээ. Гэвч энэ нь төдий л үр дүн өгөөгүй бөгөөд Түшээт хан, Сэцэн хан аймагт ардын зарга олноор гарах болов. 1818 онд Сэцэн хан Артшидээс нийтэд ухуулсан бичигт “Нэгэн зүйл, засаг, туслагч, түшмэд өөр өөрийн дорд олон ардыг чангалж баримтлан захирч, алба гувчуур зэргийг ер тэдний хир чинээ, аж ахуйд нийлүүлэн хэм нэн хэрэглэж зарцуулахгүй, эгнэгт тогтоосон хууль гэж заримаас аядуулан дордыг хашруулан зовоож заалдах тэмцэхэд хүргэж байна” 1 гэж 1

ШУА. ТХ. ГБС. №1231.

М О Н ГО Л

ҮЛСЫ Н

ТҮҮХ.

IV БОТЬ

дурдаад “үүнээс хойшид албат боол болсон ёсыг олж, ноён, албат харилцан туслалцаж нийтээр зохилдон явуулъя” гэж тушаажээ. Зарга хэдэн жилээр үргэлжилдэг байсан бөгөөд, ноёнтой заргалдахад олны дотроос эрүүл чийрэг, сэргэлэн цовоо хүнийг сонгодог. Тийм тэмцэлд жижиг албан хаагч, бичээч нар ч тусалдаг байв. Тэд заргын бичигтээ, ардын гомдол, буруутгалыг цуглуулж, жагсаан бичдэг байв. Ноёныг буруутгах зүйл хэдий чинээ их байна төдий хэмжээний үр дүнд хүрэх боломжтой хэм ээн үздэг байснаас заргын бичгүүд ихэд сунжирсан байдаг билээ. Мөн нөлөө бүхий нэр хүндтэй хүмүүсийг заргад оролцуулахыг оролддог байсан нь бага тушаалын ноёд, лам нар хамрагдаж байснаас харагддаг. Тэр үеийн монголчуудын тэмцлийн өөр нэгэн хэлбэр нь гэр орон, мал хөрөнгөтэйгөө нүүн холдож, хошуунаас гарч одох явдал болно. Энэ нь нүүдлийн нөхцөлд харьцангуй тохиромжтой байв. Олноороо нүүж одсон айл өрхүүдийг эзэд ноёд нь буцаан авчрахад ч бас харьцангуй амар хялбар байв. Хошуунаас нүүн одсон ардууд нэг бол огт эргэж ирэхгүй, эсвэл олон жилээр тэнэж газар бүхэнд туйлдан явсаар арга буюу буцан ирдэг билээ. Манжийн хууль цаазад өгүүлснээр “Олон хошуунаас оргон гарах, хэрэн одох ба бас оргодол ба хэрэн ирэгчдийг даран далдлах буюу байцаахыг алдах зэрэг хэрэгт засаг түшмэдийг пүнлүү хасах, зэрэг бууруулах, түшмэл эвдэх, мал торгох зэргээр ш ийтгэх, оргодол хэрм элийг хэргийн хүнд хөнгөнийг үзэж хууль ёсоор шийтгэмүй” 1 хэмээн заасан байв. XVIII зууны сүүлчээс таваар м өнгөн ий харилцаа хөгжиж , ноёд, түш м эдийн татвар гувчуур ихсэн, олны аж байдал доройтох болсонд ардуудаар зогсохгүй баян, ядуу, цэрэг, лам, нар хамтаар эсэргүүцэх нь ч үзэгдэх болов. Мөн жижиг тайж, түшмэд, албан хаагчид, суман занги нар тийм хөдөлгөөнд оролцох нь түгээмэл байв. Тэдний зорилго нь засаг ноёныг залхаан шийтгүүлэх, сайн ноёныг сольж тавих, албан татварыг багасгах, ноёны өрийг төлөхийг эсэргүүцэхэд чиглэгдэж байжээ. Зарга заалихайн том оохон хэрэг, тухайлбал аль н эгэн томоохон туш аалтныг тушаалаас байлгахтай холбоотой асуудлыг М анж ийн хаан шийдвэрлэх бөгөөд аар саар хэргүудийг хошуу чуулганаар хэлэлцдэг байв. Заргын хэргийг өөр төлөөний хүнээр үусгүулэхийг хориглодог байв. Үунийг «Аливаа хэргийг цөм өөрөөр заалд. Хэрэв бус хүн төлөөнөө заалдваас төлөөний хүнээс 1 морьав. Угхэргийг авчхэлэлцэхгүй болго» гэж тэр үеийн хуульд заажээ. Манж нар Монголын ард, ноёдын хооронд үүссэн зарга заалихайн хэргийг хэтийдэхээс болгоомжлон, тухайн нехцөл байдлаас үүдэн ямар нэг хэмжээгээр таслан шийтгэж, заалдагчдын гомдлыг бага боловч барагдуулахад арга буюу хүрдэгбайв. Тухайлбал “Аливаа монголчууд засагзахиргааг алсалж хэтэрхий заалдах аваас түшмэл тайж нарыг гурван есөн мал ав, харцыг 100 ташуур занч. Хэрэв мушгигдсан болбоос учрыг тодорхойлон 1

250

«Гадаад М онголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг». 46-47 дэвтэр.

_____________________________ Лэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

гаргаж, Зургаанд хүртэл шууд зааалдаж болмуй” хэмээдэг байв. Үүний нэг жишээ нь Сэцэн хан Санзайдоржийг мөн аймгийн чин ван Дарамшири нарын мэдүүлгээр тушаал байлгаж, хэргэм эвдсэн явдал юм. 1800 онд Хүрээ сайд Ю ндэндорж Манжийн хаанд айлтгахдаа, Сэцэн хан аймгийн чин ван Дарамшири нараас өргөсөн бичигт, Чуулганы дарга С эц эн хан С ан зай д о р ж чуулганы д ар га болж , С эц эн ханы з э р э г залгамжилснаас хойш 9 жилийн завсар харъяат аймгийн олон ардыг зовоож “их мөнгө татварлан авч биедээ хэрэглэсэн”, “ханы хэргэм залгамжлахад жүнтэнд түмэн гаруй лан мөнгө татварлан өгч, харъяат хошууны ардуудыг үгээгүү хоосонд хүргүүлж, тэдний албан татварыг аймгийн олон хошуунаас хуваан гаргуулсан” зэрэг 43 зүйлээр заалджээ. Үүнийг М анжийн хаан сонсоод зарлиг буулгасан нь: “Санзайдорж болвоос Халх Монгол, зүй нь Монголын шулуун ёсыг сахиж... зүтгэж явбаас зохих бөгөөд ер М онголы н хахууллин өгсөн нь... муу сурталд орж ээ. Санзайдорж ийнхүү дэмий явсан нь Монголын хуучин шулуун ёсыг бүрмөсөн алдсан бөгөөд монголчуудад дүрэм үзүүлэн хүндэд цээрлүүлэн шийтгэхгүй болвоос үл болох тулд Зургааны хэлэлцсэн ёсоор Санзайдоржийг чуулганы дарга С эцэн ханы хэргэмийг цөм байлга...” гэж ээ1. Бас Төр Гэрэлтийн 9-р (1839) онд Сэцэн хан Артсэдийг Мижиддорж гэгч тайж Хүрээний Манж амбанд хоёр түм гаруй лан мөнгөөр сүм засуулсан хэм ээн мэдүүлж, улмаар Х үрээ сайд нь манж хаанд дам айлтгаснаар, Артсэдийг чуулган даргын тушаалаас байлгасан байна. Энэ нь нэг талаар М анжийн хаан бол асуудлыг хүлээн авч шийддэг болохыг харуул ах мэт боловч үнэн хэрэг дээрээ эзэн, харъяат хоёрын зөрчил туйлдаа хүрвээс улс орон самуурахад хүрэхээс эмээсэн хэрэг мөн. Ийнхүү зарим нэг ноёдыг шийтгэсэн нь олон түмний эсэргүүцлийг нэг хэсэгтээ намжаахад нөлөөгөө өгч байсан юм. 1806 онд Сэцэн ханы хошууны Дэмчиг тэргүүтэй хүмүүс, үүний урьд Сэцэн хан Пунцагдоржийн эх хатны албат явсан боловч нэгэнт сумын харьяат болж данслагдсан учир хойшид алба түүнд өгөхгүй гэж заргалдсан байна. 1809 онд Мөн Сэцэн хан аймгийн засаг Минжүүрдоржийн хошууны х эсэг ард баячууд ы г ал б ан аас ч ө л ө ө л сө н явдлы г эс эр гү ү ц эн засаг ноёнтойгоо заалдан тэмцсэн байна2. 1815 онд Түшээт хан аймгийн засаг хошой чин ван Цэдэндоржийг хошууны олон заалдан тэмцсэн хэрэг гарчээ. Түүнийг сумын занги Эрдэнэ нарын хэдэн хүн толгойлжээ. Учир нь ван Цэдэндорж данс бүртгэл бүхий сумын ардын дотроос баялаг чинээлгийг өөрийн хувийн хамжлагад авч, хамжлагын доторх ядуу үгээгүү өрхийг суманд шилжүүлэн оруулжээ. Сумын ард, Манжийн олон зүйлийн албыг дангаар залгуулахын хамт, харъяат засаг ноёнд алба төлж байв. Гэтэл Ц эдэндорж сумын алба хаах хөрөнгө чинээ бүхий хүмүүсийг 1 2

Б.Буянчуулган. «М анжаас М онголыг эзэр хсэн үеийг илэрхийлсэн хэрэглэгдэхүүн». УБ., 1936, тал 93. «БНМ АУ-ын түүх». УБ., 1969. II боть. тал 255.

М О Н ГО Л

ҮЛСЫ Н

ТҮҮХ.

IV БОТЬ

өөрийн хамжлаганд авснаас болж сумын бусад ардын хүч чинээ мөхөсдөж, ноогдсон албыг залгуулж чадахгүйд хүрсэн байна. Түүний дээр ван Цэдэндорж нэг түмэн нэг мянган хоёр зуун илүү лан мөнгййг харъяат хошуунаас элдэв шалтгаан зааж илүү татварлан авч, улмаар Хятадын худалдаачдад тавьсан хэдэн түмэн лан мөнгөний өрийг сумын ардаар төлүүлэхийг оролджээ. Сумын ардууд энэхүү зүй бус явдлыг эсэргүүцэн хэдэн жилийн турш заргалдан тэмцсэний эцэст ван Цэдэндоржийн илүү эзэмш сэн хамжлагыг суманд эргүүлж оруулах, илүү татварласан м өнгийг хувиас төлүүлэх болгожээ1. XVIII зууныг бодвол XIX зууны эхэн хагасаас ардууд нүүн одох нь цөөрч, орон нутагтаа эсэргүүцэх болов. Монголчуудын тэмцэл хөдөлгөөн 1830-1840-өөд оны үест эрчимжиж Түшээт хан, Сэцэн хан аймгийн хэд хэдэн хошуунд ноёд нь алба татвар, хувийн зүй бус өрөө тулган төлүүлэх, харгис бурангуйгаар дарлан зовоов гэж заалдан тэмцэх болов. Үүний дотор С эц эн хан ай м гийн засаг Ц эдэвдорж , түүний хүү Дугарцэмбэлийн эсрэг 1824-1842 онд гарсан ардын зарга нэгэн үе намжиж, нэгэн үе эрчимжсээр 18 жил үргэлжилсэн байна. Заргын шалтгааныг ардууд, “ Манай харъяат засаг, туслагч түшмэд, дорд албат биднийг элдэвт арвилах хориглохыг бодохгүй, онц татварлаж, нэг хоёр хүний амьдрах жаргахыг эрхэмлэж, олон зүйлийн учиргүй албаар нэрвэгдүүлэн, олон ард бидний аж төрөхүйг алдагдуулан, амин биеийг өлсгөлөн ховорт гүйцээгдэж, унаж бүдрэх, нүүж сарних, гашуун болохуйд хүргүүлэв...”2 хэмээсэн байна. Анх эцэг Цэдэвдорж гэргий хүүхдийн хамт Өвөр М онголын нэгэн хутагтад мөргөхөөр явахдаа тэрэг, тэмээ, унаа морь, жич дагалдах хүмүүсийн хэрэглэх бүх зүйлийг хошууны ардуудаас гаргуулах гэсэн нь ардуудын дургүйцлийг төрүүлж, дөчөөд хүн, харъяат засаг ноёноо Сэцэн хан аймгийн чуулганы даргын газар мэдүүлснээр энэ зарга эхэлжээ. Заргыг занги Сүндэв, хүнд Гончиг, хөөгч Гэнэн, Баянжаргал, арван гэрийн дарга Гомбожав нар толгойлжээ. Чуулган даргын газраас, тэднийг нэгд, улаа шүүсийг засагт нийлүүлээгүй, хоёрт, засаг ноёныг гүтгэн заалдсан хэмээн яллаж, “хэрэв цээрлэл эс үзүүлбээс байн байсаар олон хошууны ардууд цөм журамлан, харъяат засгуудыг санааны дураар заалдаж явахад хүрэхийн тулд даруй занги Сүндэв, хүнд Гончиг, Галдан нары г хүн бүр таваад малаар торгосугай. Бусад дагалдаж заалдсан ардыг дөчин ташуур занчиж цээрлэл үзүүлсүгэй”3 хэмээн шийтгэжээ. Гэвч 1834 онд дахин 25 хүн мөнөөх Сүндэв, Гэнэн, Баянжаргал нараар удирдуулан, засаг Цэдэвдоржтой 17 зүйлээр зарга үүсгэв. Түүнд, Сэцэн хан 1 2 3

252

МУҮТА. 1-35-3. — Ш .Нацагдорж. «Халхын түүх». УБ., 1963. тал 215. МУҮ^А. 1-45-1. МУҮГА. 1-35-1.

_____________________________ Аэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

аймгийн чуулган дарга байсан Артсэдийн хувийн өрийг төлөхөд лам нараас хүүтэй мөнгө зээлдэн авч, дараагаар тэрхүү өрийн эх, хүү тэнцсэн үлэмжхэн мөнгийг хошууны ардаас гаргуулахаар тушаасан, бас хошуу тамгын газар ажиллах зарлага албаны хүмүүс цөм амины морь уналгыг хэрэглэж явах учиртай боловч хошууны малчдаас улаа хэрэглэж зовоон чирэгдүүлэх нь их болсон, засаг Цэдэвдорж өөрийн өвчнийг засуулах ном уншуулах хэрэгт хошууны ардаас улаа хэрэглэх нь олонтаа болсон ба ноёны шадар ойр хүмүүс өөрсдийн хэргээр нааш цааш зорчиход мөн улаа хэрэглэх болсон, засаг Цэдэвдорж албанд хэрэглэх нэрийдлээр хятадын худалдаачдаас 2 түм шахам цайг зээлдэн авч, сүүлд хошууныханаар төлүүлсэн, засаг Цэдэвдорж өөрийн гэр өргөөнд 3 өрх хүнийг авч элдэв ажилд зарцлах бөгөөд тэдний хэрэглэх элдэв зүйлийг хошууны ардаас гаргуулсан, тамгын газрын хоол хүнсэнд 1 сард хонь 10-ыг хэрэглэдэг журамтай байсныг өөрчилж 50-60 хонийг татварлан гаргуулах болсон зэрэг зүйл орж ээ1. Чуулган даргы н газраас “харъяат засаг түүгээр ш ийтгэн дуусга хэмээсэнд, 1835 оны намар засаг Цэдэвдорж заргалдсан хүмүүсийг дуудан ирүүлж «дэмий гүтгэн заалдсан” , “үүнээс хойш энэ мэттэмцэлдэн мэдүүлж хэрхэвч бээр үл болмуй” хэмээн зарга үүсгэгчдэд буруу тохжээ. Ц эд эвд орж 1838 онд нас барж , түүний хүү Д у гар ц эм б эл зэр эг залгамжлав. Т эрээр Бээжинд явахдаа, малчин ардуудаас их хэмжээний хөрөнгө, унаа хөсөг гаргуулсан, Бээжинд очоод албаны нэрийг зааж хятад пүүснээс хэдэн мянган лан мөнгө өндөр хүүтэй зээлж аваад, түүнийгээ хошууны ардаар төлүүлэхийг шаардсан хийгээд тайж нарын хамжлагаасаа хураан авсан татварыг хувьдаа завшсан зэргээс үүдэн дахин 30 зүйл бүхий зарга дэгдэв. Тийнхүү удаа дараа зарга үүссэнд Д угарцэм бэл ноён С эц эн хан аймгийн чуулган даргы н газарт, “ ...Заалдсан ардын хэргийг ш ийтгэж чадахгүй гэх байтугай, тэдгээр ардын гаргуулвал зохих албыг гаргуулах ба захиран үл чадахад” хүрэв, “Засаг Дугарцэмбэл би элдэвчлэн захирч үл чадахад хүрч үнэх ээр арга мохсон тул гуйх нь: ...Э д гээр мөчөөрхөн тэмцэлдэж захирагдахгүй тайж ардыг яахин баримтлан захирах явдлыг зааж тушаах ажааму” гэж мэдэгдэхэд хүрчээ. Чуулган даргын газар хэдийгээр “ардууд ноёнтойгоо заргалдах ёсгүй, хэрэв заргалдвал хүндээр ш ийтгэнэ” хэмээн хэдэн удаа шийдвэрлэж хариу өгсөн ч ардууд цуцалтгүй заалдсанд, 1841 оны зун С эцэн хан аймгийн чуулган даргын газраас “Дугарцэмбэл зэрэг залгамжлахын урьд хожид хэдхэн ж и л и й н дотор өчнөөн м өнгө татварлан гаргуулж, заалдахад хүрүүлж,.будлиан өдүүлсэн нь үнэхээрийн нийлэлцэхгүй. Зүй нь мэдүүлвээс зохих газраа мэдүүлж, чангалан ял хэлэлцүүлвээс зохих боловч энэ удаа түдгэлзэж, сурган донгодож, ухуулан тушаагаад үүнээс элдэв хэрэг ба татварлан авбаас зохих зүйлийг хууль зүйд нийцүүлэн шийтгүүлье. Дэмий санааны дураар хуулиас хэтэртэл татахыг үүрд зогсооё” хэмээн түүнийг донгоджээ. 1838 онд Манжийн хаанд шинэ жилээр бараалхахаар Бээжинд 1

МУҮТА. 1-35-1.

253

М О Н ГО Л

У Л С Ы Н ТҮҮХ. IV БОТЬ

очих үест зардуулсан 1450 илүү л ан м өнгийг Д угарцэм бэлийн хувийн хамжлагаас албадан төлүүлэхийг хэрэгсэхгүй болгож, Д угарцэм бэлийн “хошууны туслагч түшмэд, тайж, ард болбаас цөм засаг Дугарцэмбэлийн дорд захиргааны хүн, үе улиран тасралтгүй холбогдсон нь хүнд. Зүй нь дээд дордын гол ёсыг түшиж, элдэвт харилцан ачилж, нам гүм найртай сайнаар санаа агуулж, аж төрөн явбаас зохих атал, урьд хожид өчнөөн тайж, ард нэр жагсааж, аймшиггүй харъяат засгийг өө эрж заалдсан нь үнэхээрийн муу мунхаг, харгис мунхагийн туйлд хүрсэн тул харъяат туслагч түшмэд тайж нарын харъяат засгийг эрхэмлэж дэмий өө эрж нэхэн заалдах тэмцэлдэх зэрэг хэрэг өдүүлэхийг зогсооё. Одоо үүнээс урагш дэм ий тэм цэлдэж , түйвээн явах нь буй аваас эрхгүй хүндэд шийтгэж цээрлэл үзүүлэх явдлыг хамтаар.ухуулан тушаалгая, Гэнэн, Гомбожав нар үнэхээр зүрх их, дээд дордын ёсыг сахисангүй тул тус тус нэжгээд есөн мал торгон энэ мэт дээд түшмэдийг заалдагчдад цээрлэл үзүүлье” гэж ээ1.

Гэвч Дугарцэмбэл засаг түшмэд ардуудад 1450 лан мөнгийг буцааж төлөхгүйгээр үл барам дахин зарга өдөөхөд хүрсэн тул чуулган даргын газраас дахин тушаасан нь “Засаг Дугарцэмбэл бидний газраас удаа дараа тушаасан хэргийг хэрэг болгож ш ийтгэн дуусгаж мэдүүлэн ирүүлэхгүй, харъяат хошууны хэрэгтэн тайж, ард ингэв, чингэв хэмээн займруулан мэдүүлэн ирсэн нь зохилдохгүй гэх ч байтугай аливаа албаны хэрэг шийтгэх ёсонд огт нийлэлцэхгүйн тулд үүнийг хойш эгүүлэн түлхэхгүй, шудрагыг барьж ш ийдээд мэдүүлэн ирүүлье. Х эрэв мөн үл ш ийтгэх аваас мөнхүү урьд тушаасан ёсоор бүрнээ авч энэ жил арван сарын ш инийн нэгнээ бидний 1

254

МУҮТА. 1-35-1.

Аэл хэсэг. Манжийн эрхшээлийн үвийн Монгол

чуулганы даргын газар гүйцэн хүрч ирүүлээд, нүүр тулгарч ёроол уудлан нарийвчлан шүүж тогтоон ш ийтгэхүйд бэлтгүүлье. Үүний тул туш аан илгээв” 1 гэснээр уг зарга зогсжээ. Мөн 1840-өөд онд С эц эн хан айм гийн И лдэн ван Тогтохтөрийн хошуунд ардын хөдөлгөөн өрнөжээ. To ван хэмээх Тогтохтөр бол Халхын С эцэн хан аймгийн ван БатО чиры н гэрт 1897 онд тө р ж ээ. To вангийн дээд өвөг П унцаг Э нхАмгалангийн 28-р (1689) онд тэр үеийн С эцэн хан Өмэхийн авга тайж Н амжил нары н хамт албат ардаа авч М анж ийн хаанд дагаар орсны гавъяанд, 1696 онд жүн ван зэргэмээр шагнагджээ2. To ван Пунцагийндолоо дахь үе бөгөөд эцгийгээ нас барсны хойно 1822 онд эцгийн хэргэмийг залгамжлан харъяат хошууны ноён болжээ. Түүнийг зэрэг залгасан XIX зууны эхэн хагаст Манжийн албан татвар хүндэрч, хятадын мөнгө хүүлэл, худалдааны мөлжлөг ширүүсч ард түмний аж байдал доройтсоор байв. Таваар мөнгөний харилцаа ихэд нэвтэрсэн нь хошуу ноёдын ардаас алба татварлах сонирхлыг улам бүр нэмэгдүүлсэн билээ. To ван татварыг малаар бус, мөнгөөр авах болгосон байна. Тийнхүү алба татварын бодлогод зарим өөрчлөлт хийснээс гадна мөн хошууны дотор шинэчлэл хийж «Хэцүү To ван» гэж алдаршжээ. To ван 1838-1864 онд хошууны нутгийн төв дунд Түмэн өлзийт овооны орчим том сүмийг байгуулсан байна. Дээрх хэрэгт нутгийн ард иргэд, сохор доголон хүмүүсийг ч хамруулжээ. Энэ нь ард олны дургүйшшйг хүргэв. Тэрбээр мөн хошууны 11 жижиг хурал дацангийн дуганыг буулгаж, мод даавуу бүрээсийг ачаалан аваачсанд, Дайван сумын ардууд бурхан шүтээнийг хэвээр байлгах, тэдний сумын 98 ламыг чөлөөлөхийг тамгын газраа ш аардан мэдүүлэв. Түүний хариуд тамгын газраас «лам нары г тушаасан ёсоор хошуу тамгын газарт ирүүлэх» шийд гаргасанд, Дайван сумын ардууд “олон ард бид үнэхээрийн дургүй бөгөөд санаа дагахгүй” хэмээн эсэргүүцэв. Ван ноён буулт хийн уг ажлыг түр зогсоов. Гэтэл М анж ийн хаанаас 1839 онд Түмэн өлзийт овооны ш инээр байгуулсан сүмд «Соёлыг бадруулагч» нэр хайрласнаар, дахин 11 дацангийн мянга илүү лам нарыг “ Богд эзний түмэн өлзийг залбирч ном уншуулахаар тушаасан” аж. Харъяат хошууны Хоолойт, Бэлгэх хэмээх газарт буй хоёр хурлыг уул сумын тайж нар 100 гаруй жил шүтэж иржээ. Иймд аграмба Тогмид нарын 100 илүү лам нар «Манай олонхи нь хохь ядуу, хааяа жилд нэгийн төдий хуралд хурж ном уншаад, бусад цагт хар ах дүүгийн гэрт нэгэн хамт аж төрөн суумой. Э днээс тусгаарлан салж тэр ш инэ сүмд сууж чадахгүй» хэмээжээ. Үүнд жүн ван Тогтохтөрөөс “Эрхбиш суух хэрэгтэй” хэмээн дахин тушаасанд, тэдгээр лам нараас хэрэгссэнгүй учир, тусгай түшмэд, цэрэг гарган томилж, чангалан тушаахуйд монхүү лам нар ба харчууд, эхнэр хүүхэд Мон тэнд. «Зарлигаар тогтоосон Сэцэн хан аймгийн ван гүнгүүдийн шашдир». 5-р дэвтэр.

255

М он гол

Ү Л С Ы Н ТҮҮХ.

IV БОТЬ

бүгд 100 илүү хүмүүсээс буу сэлэм, жад, муна, шийдэм сүх, хүрз зэргийг барьж зэвсэглэн, тэдгээр түшмэдийг занчиж тархи толгойг хагалан, “та нарт захирагдахгүй, бид Богд эзний зарлиг, Улиастайн жанжин, Хүрээний сайд чуулганы дарга, засаг вангийн тушаалыг дагахгүй. Ванг ирвээс сэвсийг хагалмуй, олон түшмэл цэргүүдийг алмуй” гэх зэргээр шууд эсэргүүцжээ1. Энэ хөдөлгөөнд малчин Түдэв, бичээч Гэлэг, тайж Дамиран тэргүүлж, бослогод оролцогсды н тоо 300-д хүрсэн ба тэднийг ухуулахаар ирсэн түшмэл Гончигдаш , Х иш игт нарын 150 илүү цэргийг ийнхүү сарниан буцаасан байна. Үүнтэй зэрэгцэн төв хийдийн 80 гаруй лам нар, Да ламаа эсэргүүцэн босч, гэр өргөөг нь чулуугаар шидэж, аргалыг шатаан, нэн даруй лам нарыг хөдөө гэрт нь буцаахыг шаардаж байв. Хүмүүсийн эсэргүүцэл тийнхүү ширүүссэн боловч төдөлгүй, яваандаа бичиглэн заргалдах хэлбэртэй болсон юм. Тайж Дамиран нар To вантай заалдсан 33 зүйл бүхий заргын бичиг бичиглэн, чуулган даргын газар 1841 оны 2 сард хүргэн өгчээ. Чуулганаас уг хэргийг шийтгэх тусгай төлөөлөгчдийг томилон, Тогтохтөрийн хощуунаа ирүүлэв. Заргалдсан тайж, ардууд 10 гаруй зүйл нэмснээр 44 зүйлийн хэрэг болсон байна. Уг заргын бичигт, To ван 1829-1839 он хүртэл хошуунаас “мөнгө 17400 лан, тэмээ 40, морь 100 гаруй, хонь 1800, жич 87 700 шар цайны бараа” татварлан авсан бөгөөд үүнд вангийн авдаг тоо бүхийн тогтмол албыг оруулаагүйг дурдаж, зүй бус тонон авсан мал эд хөрөнгийг эгүүлэн олгохыг хүсэмжилсэн 42 хүн гарын үсгээ зурсан байна. Чуулган даргын газар Түдэв, Дамиран, Гэлэг нарын заалдсан зүйлийг ялимгүй зүйл хэмээн үзсэн байна. Үүний дараа уг хэргийг Хүрээ сайдын яаманд шилжүүлсэн билээ. Хүрээ сайдын яамнаас, “харц Түдэвийг эм хүүхдийн хамт Шаньдун, Хунангийн газарт цөлөх2, тайж Дамиранг тайжаас буулгаж нэг сарын дөнгө өмсгөж, мөн айл чуулганд цөлөх3, хөдөлгөөнд оролцсон бусад хүмүүсийг нэжгээд 9 малаар торгох буюу 80 ташуур занчихаар тус тус яллаж ээ”4. Мөн ван Тогтохтөрийн ард олноос албадан татварласан зүйлийг төдий үл хэрэгсэн, харин тайж нараас мөнгө гувчуурлан гаргасныг үнэхээр дүрэм хэмжээ эвдсэн болох тул “харъяат ван Тогтохтөрийг Хэбэй вангийн тушаалаас байлгаж таван жилийн засгийн пүнл үүг хасаж цээрлэл үзүүлж”5 шийтгэжээ. Үүний зэрэгцээ С эцэн ханыг гурван есөн мал торгож шийтгэв. Энэ нь тухайн үедээ уг хөдөлгөөний нэг амжилт гэж болох юм. Үүнийг Гадаад Монголын төрийг засах явдлын яамнаас Шүүх яамтай хамтран хянан боловсруулж Манж хаанд батлуулахаар өргөсөнд 1842 оны 11 сарын 7-ны өдөр “хэлэлцсэн ёсоор болгогтун” гэжээ. Үүний хойно хэрэгтэн ардад зохих ялыг эдлүүлэхээр To ванд тушаасан. To ван дөнгө өмсгөх ял дуусмагц, Д ам иранг Түш ээт хан аймгийн гүн Д аш дорж ийн 1 2 3 4

Ш .Н ацагдорж . «Халх дахь үндэстний эрх чөлөөний хөдөлгөөн ба феодалы г эсэр гүүцсэн хөдолгөөнүүд». УБ., 1941. МУҮТА. 1-35-3. МУҮТА. 1-35-2. Мон тэнд.

&эл хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

хошууны 4-р зэргийн тайж Шагдаржавт, Гэлэгийг мөн аймгийн жүн ван Насанбатын хошууны 4-р зэргийн тайж Дэмчигт зарц болгон өгсөн байна. Түдэвийг 1843 онд Ш аньдун мужид цөлөхөөр явуулсан байна. Бусад оролцогч 11 хүнийг цаазын бичиг ёсоор 80 цавчрага занчих ял оногдуулсан ба 2 хүнийг есөн малаар торгожээ. Тийнхүү To вангийн хошууны хөдөлгөөн дарагдсан аж. To вангийн хошууны хөдөлгөөн нь Дугарцэмбэлийн хошууныхыгбодвол нилээд зохион байгуулагдсан, хурц хэлбэртэй байлаа. XIX зууны хоёрдугаар хагаст гарсан ардын хөдөлгөөнүүд ихэвчлэн М анж-Хятадын засаг захиргаа, хятадын худалдаачид, мөнгө хүүлэгчдийн эсрэг чиглэсэн байна. 1862-1877 онд Манж Чин улсын Шаньси, Ганьсу, Зүүнгар, Кашгарыг хамарсан цагаан малгайтны бослого дэгдэж, босогчид үе үе М онголд нэвтрэн, М анжийн дарангуйлагчдыг цохихын Хамт монголчуудад нөлөөлөх болов. Цагаан малгайтнууд манжийн цэрэгтэй байлдаж байх үедээ 1869­ 1872 онд хэдэн удаа Халх Монголын баруун өмнөт хязгаараар цөмрөн иржээ, Тэд 1869 онд Улиастайг дайрч, Гэсэр сүмээс бусад орон байш инг бараг бүгдийг устгаад буцж ээ1. Үүний хойд жил мөн хэдэн удаа довтлон ирсэн бөгөөд энэ явдал Монгол дахь М анжийн амбан түшмэдийг ихэд сандаргасан байна. Тэд цагаан малгайтнууд нутгийн монголчуудтай нэгдэхээс болгоомжилсон билээ. 1870-аад оны эхээр цагаан малгайтнууд олон газраар орж ирсэнд, Сайн ноён аймгаас дайчилсан 700-800 цэрэг байлдсангүй буцжээ. Монгол түш м эд, цэргүүд ц агаан м ал гай тан тай байлдахгүй, сар н и н тархаж , тааралдсан газраа буруулан дутааж байсан нь тэдний М анжийн төрийн эсрэг санаатай байсныг харуулна. Ц агаан малгайтнууд 3000 орчим хүн 1870 онд У лиастайг дахин довтлоход тэндэх манж жанжин «эм хөвгүүнээ алдаж, нэгэн мянга гаруй манж-монгол цэргийн хамт арайхийн амь хамгаалж зайлан гарчээ»2. Тэд 1871 оны 10 сарын 19-нд Улиастайг эзлэн авсан байна. Ц агаан м алгайтнууд “ Э рдэн э зуу, Баруун Х үрээ, Ж ибзундам ба хутагтын Хүрээ хүртэл идмүй” хэмээлцэж байв. М анж нар Их Х үрээг идүүлэхээс сэр ги й л ж , их ц э р ги й г татаж хамгаалуулав. Хятадын дотоод муж, Хар мөрөн, Цахар зэрэг газраас 7700 цэрэг ирүүлж, бас Халхын зүүн хоёр аймгаас 2000 цэрэг татаж, Сайр-ус, Эрдэнэ зууд тосон суулгав. Зарим мэдээнээс үзэхүл, манж нар Халхын зүүн хоёр аймгаас 2000 цэрэг, Цахараас 500 цэрэг, мөн манж 2000 цэрэг, бүгд 4500 цэргийг дайчлан Хүрээ сайдад захируулан Их Хүрээг сэргийлүүлжээ3. Цагаан малгайтнууд Их Хүрээг довтлон ирсэн ч манж-монгол давуу хүчинд цохигдон буцсан байна. Бослогыг дарах хэрэгт, цэрэг эр, мал хөрөнгө их хэмжээгээр дайчилсан нь ард олны аж ахуйд хүнд цохилт болов. Ж иш ээ нь нэг удаад Халхын Д өрвөн аймгаас бүрэн хэрэглэлтэй гэр 800, 1 2 3

А .П озднеев. «Города Северной М онголии». С П б., 1880. стр. 67. МУҮТА. 4-1-2232. Б.Буянчуулган. «Манжаас Монголыг эзэрхийлсэн үеийн хэрэглэгдэхүүн». УБ., 1936. тал 52.

М О Н ГО Л

ҮЛСЫ Н

ТҮҮХ. IV в о ть

атан тэмээ 4000, агттморь 8000, шар үхэр 6000, иргэн хонь 100000-ыгтатаж байжээ. Чухам энэ үед Халхад цагаан малгайтныг «дууриах», тэдний цэрэгт хамсрах үзэгдэл гарч байв. Сайн ноён аймгийн хэд хэдэн хошуунд тэднийг «дууриах» явдал бий болсон нь хятадын мөнгө хүүлэгч худалдаачдыг сандаргажбайв. Тухайлбал, 1871 ондС айнноён аймгийн засаг Авирмидийн хошууны Сайжрах тэргүүтэй 73 хүн нийлэн, хятадын худалдаачдыг удаа дараа уулгалан дээрэмдэж, өрийн дансыг шатаажээ. Гэвч тэдгээрийг манж нар мөшгөн хөөж, аль тааралдсан газар нь хайр найргүй хядсан байна. Сэцэн хан аймгийн чуулган даргын нэгэн бичигт, «1870 оны намар цаг муу, хотон хулгай нарыг дууриан, дараа дараагаар булаан явж баригдсан Сэцэн хан аймгийн муу ард бүгд 27 хүнийг цаазаар аваачиж, хэрэг халдсан газарт толгойг өлгөж, олонд чангалан ш ийтгэв»1 гэсэн бол өөр нэгэн баримтад “ ...толгой дээгүүрээ улаан өнгийн алчуур боож, санааны дураар дээрэм дэн уулгалсны учрыг тодорхойлон даруй бүрнээ цаазаар аваачсаны хойно муу ард олноор хаширсан”2 гэжээ. Уг хэргээс хойш ч дээрх үйл ажиллагаа зогсоогүй бөгөөд “эдүгээ аваас муу хулгай хотон нар тангад, өөлд, Сайн ноён аймгийн монголчуудын зэрэг хүн лүгээ элсэж газар орныг байдал төлөв үзээрээ гэнэдүүлэн явсан хэрэг илэрсээр”3 гэж 1871 оны дансанд тэмдэглэсэн нь буй. Энэ бүхэн нь М анж-Хятадын эсрэг хүн амын янз бүрийн давхрааг хамарсан эсэргүүцэл гарсаар байсныг илэрхийлж байна. Манжийн засгийн газраас дээрх мэт хөдөлгөөнийг олон гаргуулахгүйн тулд цагаан малгайтны эгнээнд явагсдыг мөрдөн мөшгиж, «сургамж» үзүүлж, «тэнгэрийн» эзэнт улстай мөчөөрхөж болохгүйг анхааруулсаар хэдий ч, Монголын эдийн засаг нь нэн хүнд болж, байдал доройтсон нь эсэргүүцэл хөдөлгөөн үргэлжилэхэд хүргэв. Цагаан малгайтны хүч хэдий дарагдсан боловч Манжид дургүйцэх нь түүний бүрэлдэхүүнд багтсан олон угсаатан, ястны дунд хүчтэй хэвээр байж, Ш аньси, Илийн хязгаарт уул хадаар нуугдан, зүүн зүг дахин халдахыг эрмэлзэн, Ховд хотод туршуул илгээн, мэдээ цуглуулах зэргээр ар Монгол дахь Манжийн төлөөний сайд, түшмэдийг түгшүүлэн сандаргасаар байжээ. Иймд 1880 оны 2 сард М анжийн хааны зарлигаар Халх дөрвөн аймгаас тус тус 2000 цэргийг уналга хэрэглэлийн хамт дайчилж, Түшээт хан, Сэцэн хан аймгийн цэргийг Улиастайд, Засагт хан аймгийн цэргийг Ховдод суулган цэргийн хэрэгт боловсруулан, зах хязгаарыг сэргийлэн сахиулахаар болжээ. Цагаан малгайтны түйвээн нь 1864-1866 онд дараалсан зудын хөлд нэрвэгдээд удаагүй байсан монголчуудад хүнд тусав. Халхын хошууд доройтсон тул цэргийн тоо хэмжээг хорогдуулах, хойшлуулах хүсэлт талбин асан боловч Манж хааны зарлиг хэмээн үл хэрэгсэн, цааз хуулийг дагахыг 1 2

«Ар М онгол дахь Хятадын худалдаа мөнгө хүүлэл» (1751-1911). Баримт бичгийн эмхтгэл. Эмхтгсэн А.Очир, Г.Дашням. УБ., 1988. тал 348. МУҮТА. 4-1-2303.

______________________________ Лэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

тушаажээ. Монголчууд тийнхүү М анжийн төрд дургүйцэх нь гүнзгийрэн, цэргийн албанд мордох, хүнс, хэрэглэл нийлүүлэхээс зайлсхийх, татгалзах, оргох, улмаар цэргийн албыг хаяж, босч тэмцэхэд хүрч байж ээ1. 1880 онд С айн ноён аймгийн олон хошуудын цэргийг У лиастайн ойролцоо төвлөрүүлж, сурган боловсруулахад бэлтгэж байв. Д айчлан мордуулсан цэргийн ахуй нөхцөл муу, цалин хэрэглэл тасалдсан нь цэргийн албыг хаях аян шалтаг болжээ. 1880 оны 7 сарын 12-нд, Онолтоор удирдуулсан цэргүүд манж сайдын тушаалыг үл биелүүлэн, цөөн бөлгөөр цэргийн албыг орхин, зарим нь нутаг буцах зэргээр цэргийн алба залгуулахыг эсэргүүцжээ. Уг бослогод, Сайн ноён аймгийн хоёр хошууны 247 цэрэг хамрагдсан байна. Тэдгээр босогчид цэргийн албыг хаахгүй орон гэртээ буцна гэснээс өөр тодорхой зорилгогүй, н эгдсэн зохион байгуулалтгүй, д ар ви сан ш и н ж тэй бай сан тул нутаг хошуундаа буцах төдийгөөр тэмцэл хязгаарлагджээ. Бослогын явцад нэг хэсэг нь нутагтаа буцах, нөгөө хэсэг цалингаа аваад буцна хэмээн санал хуваагдаж, шийдвэртэй хөдөлж чадсангүй. Удалгүй манж нар нутагтаа буцсан цэргүүдийг нэхэн олж барьсан бөгөөд, Онолт ч мөн баригдав. Түүнийг Улиастайн газраа авчран хатуу эрүү шүүлт тулган байцааж “цэргээс оргосон явдал нь улс төрийн гэмт хэрэг” хэмээн, 1880 оны 10 сарын 13-ны өдөр цаазалж, олон монгол цэргийг айлган сүрдүүлэх зорилгоор толгойг нь өндөр шон модонд өлгөжээ.

Муглэн

Г.Дашням. «Манжийн дарангуйллыг эсэргүүцсэн монгол цэргийн 1880 оны эсэргүүцэл тэмцэл». “Түүхийн судлал”. Т. XXVII-XXVIII. F. 12. УБ„ 1994. тал 104.

_________ 259

М о н г о л У Л С Ы Н ТҮҮХ. IV воть

Т и йнхүү У л и астай дахь С ай н н о ён ай м ги й н м о н го л цэргийн бослого дарагджээ. Мөн М ан ж и й н эрх баригчи д олон м о н го л ц э р ги й г н э г дор хуралдуулан барих бололц оогүйг х ар гал зан д э э р татсан цэргүүдийг 1881 оны зуны эхээр татан буулгаж, нэг сарын амны будаагаар шагнан, хошуу нутагт нь буцаасан билээ. 1881 сар ы н ш и н и й н тав н аа Их Х үрээний Лүнь С ин-хо хэмээх пүүсийн хаалгыг 300 гаруй лам нар эвдэж, пүүсийн хятадуудыг чулуугаар з а н ч и н , эд б ар ааг булаан авчээ. Эдгээр лам нарыг барьж арга хэмжээ авахаар Хүрээ сайдын яамнаас, Ш анзудбын яам, Түшээт хан, Сэцэн хан аймгийн жасааны түшмэдэд тушааж хоёр жил илүү сурвалжилсан ч талаар болжээ. Энэ нь манж-хятад түшмэд, хятад худалдаачид мөнгө хүүлэгчдийн эсрэг тэмцэл ширүүсэх болсныг харуулав. 1893 оноос Хүрээн дэх М анжийн амбан яам, хятадын пүүсүүд олон ардын дайрахаас болгоомжлон, ш өнийн жижүүр гаргах болов. Эл явдал нь нэг талаар хятадын худалдаачид, м өнгө хүүлэгчдийн эсрэг эсэргүүцэл ш ирүүссэний г харуулах боловч нөгөө талаар ард н и й ти й н аж байдал муудсаар байсантай холбоотой юм. XIX зууны сүүлчийн хагаст ардын хөдөлгөөн олон хэлбэрээр өрнөж, мөнгө хүүлэгчид, манж амбан, шунахай түшмэд, нутгийн ноёдыг эсэргүүцэх нь нэмэгдэв. 1890-ээд оны үеэр Ховдын хязгаарт үйм ээн гарч, түүнийг ашиглах зорилгоор Дамбийжанцан тэр үеийн монголчуудын «Амарсанаа эргэж ирнэ» гэдэг домгийг далимдуулан, өөрийгөө Амарсанаагийн ач хувилгаан гэж цуурхал тарааж ээ. Т эр ээр олон хош уугаар явж , м онголчууды г М анж Х ятады н дарлалы г устгаж , м өнгө хүүлэгчид, м анж түш м эд и й г хөөн зайлуулахыг уриалжээ. Түүний аймгийн чуулган дээр үт хэлэхэд нь хошуу ноёд дэмжиж, Улиастайн жанжныг зайлахыг шаардаж байв. 1899 онд малчин ардууд ба лам нарын шахалтаар хэсэг ноёд, М анж хаанд урт өргөдөл бичиж, тэр өргөдөлдөө, Улиастайн жанжныг, түүний туслагчды н хамт хурдан зайлуулахыг ш аардаж , хэрэв хэрги йн байдал цаашид уг хэвээр үлдвэл бидний монголчууд зэвсэг барьж босохоос өөр аргагүй болно гэж өргөдлийн сүүлд бичиж байж ээ. М анж ийн засгийн газраас тэр өргөдлийн хариуд уг сэдэвлэн санаачлагсдыг шийтгэж, далимыг ашиглан монголчуудыг сүрдүүлэн харгисласан байна. 260

Лэл хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

1890-ээд оны сүүлчээр Дөрвөд Далай хан Дэлгэрнамжилын хошууны ардууд хошуу ноёныг эсэргүүцэн, 200 орчим хүн, зах залгаа, нэгэн төрөл угсааны баядын нутагт нүүн очиж, ноёнтойгоо заргалдан, чуулган даргад мэдүүлэв. 1897 оны намар Далай хан Дэлгэрнамжилтай заргалдсан заргыг хянан үзэхээр, Дөрвөд, Баядын ноёд хуралдаж, Дэлгэрнамж илы г засаг тушаалаас нь огцруулан, оронд нь түүний хүү Түмэндэлгэржавт хошууны захирлага, тамга сэлтийг шилжүүлж байжээ. Тиймэрхүү хөдөлгөөний сацуу хүрээ хийдийн газар лам нар янз бүрээр мөчөөрхөн тэмцэх болжээ. Тухайлбал, Улаангомын хүрээ хийдэд олон лам нарын үймээн «хашга» гарчээ. Тэд Сономжамц засгийг ална гэж, түүнийг хоёр хоног хорьсонд, Сономжамц ардуудаас хураан авсан татварын хагасыг буцаая, өрийнхөө заримыг өөрөө төлье, хошууны хүрээ хийдэд өргөл барьц барья гэж амлан, хорионоос арайхийн мултарсан байна. XX зууны эхэн үеэс Манж Чин улсын дарлалыг эсэргүүцсэн монголчуудын эсэргүүцэл нилээд идэвхтэй, зохион байгуулалттай өрнөх болсон байна. 1900 онд М онголы н зүүн хоёр ай м гийн нутагт алт олборлохы г эсэргүүцсэн ноёд, тайж, лам нарын эсэргүүцлийн бичигт “ ...Алтны уурхайг нээн шийтгэвээс, үнэхээр монголчуудын аж төрөх арга, жич орон нутагт харш тай явдал буй. И й м и й н тул олон м онголчууд н э р и й г холбож шийтгэхийг зогсоосугай... Манай олон аймгууд, жич шавь нар цөм алтны уурхайг нээн шийтгэхэд хүсэхгүй...” 1 хэмээн мэдүүлжээ. Тийнхүү Монгол нутагт алт олборлохы г ямар нэгэн байдлаар эсэргүүцэж асан боловч Манжийн төрөөс олон улсуудтай хамтран явуулах үйл ажиллагаагаа нэгэнт эхэлсэн байв. 1900 онд М анжийн засгийн эрх баригчид хятадад гарсан Ихэтуаны бослогыг дарахад зориулан Ар Монголоос 20000 монгол цэрэг татах гэтэл дөнгөж 2000 монгол цэрэг цуглаад, тэд нь тус тусын хошууны ноёдоос Улиастай дахь манж жанжны мэдэлд шилжмэгц, Энхтайваны удирдлагаар бослого гаргаж, У лиастайн манж цэргийг хядаж, хятад пүүсийг талж сүйтгээд гэр гэртээ тарцгаасан байна. Улиастайн энэ хэрэг явдалтай бараг нэгэн зэрэг тус орны дорно зүгт С эц эн хан ай м ги й н С ан ср ай д о р ж и й н хош уунд М анж и йн дарлалы г эсэргүүцсэн томоохон хөдөлгөөн гарчээ2. Тус хошууны бослого дэгдээсэн ардууд хятад худалдаачдын дэлгүүр, мухлагийг бусниулж, өрийн дансыг шатааж шунахай худалдаачин хэдэн зуун хүнийг хошуу нутгаасаа хөөн зайлуулж байв. XX зууны эх эн үеэс м онголчууд м анж түш м эл, хятады н м өнгө хүүлэгчдийн эсрэг үе үе тэмцэл хийж байжээ. 1906 онд Их Хүрээний газар мөнгө хүүлэгч хятадтай, тэдэнд өртэй ардууд зодолдсон байна. Мөн 1910 онд их Хүрээнд лам нар мөнгө хүүлэгчидтэй зодолдож, түүнд нь олон хүн хамжин оролцож , сүрхий том хэрэг болоод манж, хятад цэргүүд хэсэг монголчуудыг барих хэм ээсэнд, ард олон тэдни йг хам гаалан, цагдаа «М онголын ард түмний 1911 оны үндэсний эрх чөлеө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл». Баримт бичгийн эмхтгэл. Хэвлэлд бэлтгэсэн. А.Очир, Г.Пүрвээ. УБ., 1982. тал 10. Ш .Нацагдорж. «Ар М онголд гарсан ардын хөдөлгөөн». УБ., 1956. тал 51.

261

М О Н ГО Л

ҮЛСЫ Н

ТҮҮХ.

IV БОТЬ

цэргүүдийг дайрч, нэлээд хэдэн хятад дэлгүүр, барааны газрыг сүйтгэж, улмаар Хүрээний манж сайд Сандо амбанг хүрч ирэхэд нь мод чулуугаар урдаас нь чулуудан хөөж байжээ. Мөн үеэр Ховд хотноо хятад худалдаачдыг эсэргүүцсэн хөдөлгөөн бас гарчээ. Т ийнхүү м ан ж и й н д ар л ал , хятады н худалдаачды н м өлж лөги й г эсэргүүцсэн, хошуу ноёдын авилгад дургүйцсэн хөдөлгөөн тасралтгүй гарсаар байв. Т эдгээрийн дотор Засагт хан аймгийн Дархан бэйлийн хошууны Цэцэг нуур суманд гарсан Аюушийн хөдөлгөөнийг дурдаж болно. Уг бослого 1903 онд эхэлж ээ. Тэндэхийн ардууд хошууны засаг ноён М анибазарын тавьсан өрийг төлөхөөс татгалзан, Аюушаар толгойлуулан хошуу ноёнтой заргалдав. Ардууд тайж нартай хамтран хуралдаж, Хятадын мөнгө хүүлэгчдийн нэхэх өр, ноёны дур зоргоор эзэрхэх явдлыг эсэргүүцэн, н о ён ы х ар ги сл ан д ар л ах , м өлж ихы г зүйл зү й л ээр то о ч и н өргөдөл боловсруулан, түүндээ алба татварыг харц, ноёд, түшмэд хэмээн ялгахгүй, тэгш болгохыг шаарджээ. Зарга үүсгэгчид М анибазар ноёнтой заргалдсан өргөдлөө Р тэргүүтэй 12 хүнээр Засагт хан аймгийн чуулган даргын газар хүргүүл.™ ^ бэлдэцгээж байтал ноён Манибазар түүнийг мэдэж уул хүмүүсийг баривч- 4 лан авсан ба тэмцлийн ид үеэр түүнд оролцсон зарим тайж нар няцаж, засаг ноёнтойгоо тэмцэхгүй гэж ам тангараг өгчээ. Манжийн засаг захиргаа Аюушийг нөхдийн хамт баривчлан, эрүү шүүлт тулган, тус бүрт нь таван толгой малаар торгожээ. Аюуш суллагдмагц уул тэмцлийг дахин үргэлжлүүлж 1911 оныг хүрсэн байна. Ар Монголын баруун хэсэгт Аюушийн удирдсан тэмцэл нь 1911 онд манж ийн ноёрхлыг эсэргүүцсэн эрх чөлөөний хөдөлгөөний хэсэг болж өрнөхөд тус нутгийн ардууд хошуу ноёны эрх м эдэлд захирагдахаас татгалзан, манж түшмэл, м( Монголын «дугуйлан»-гийн жээ. Тус дугуйлангаас 44 зүйлтэи заргын оичиг зохиож, монгол ноед, манж түшмэдийн дур зоргоор аашлах явдал, мөлжимтгий чанар, хятадын мөнгө хүүлэгчдийн шунахай явдлыг уудлан бичиглэн заргалдаж байлаа. Монголын нийгмийн бүх л хүрээнд Манжийн дарангуйлал, хятадын худалдаачдын мөлжлөгийг эсэргүүцсэн хөдөлгөөн улам бүр идэвхжин, илүү зохион байгуулалттай болж байсан нь монголчууд харийн ноёрхлыг түлхэн унагаж, тусгаар тогтнолоо сэргээх тэмцэлд хөтөлсеер байжээ.

§2. Өвөр Монголд гарсан хөдөлгөөн Харийн шашныг эсэргүүцсэн нь. XIX зуунаас эхлэн Чин улс нь Англи, Герман, Франц, АНУ, Япон зэрэг өрнө, дорнын их гүрнүүдийн нөлөөнд автан, гадаад дотоод улс төрийн бие даасан үйл ажиллагаа явуулах чадвараа ааж маар алдаж , түүний харъяаны нутаг нь их гүрнүүдийн нөлөөний хүрээнд автсаар байв. Монгол орон мал сүрэг, байгалийн нөөц баялгаараа дээрх орнуудын 262

_____________________________ Лэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

анхаарлы г татаж байв. XIX зууны сүүлээр Англи, А м ерик, Германы худалдааны байгууллагууд Өвөр Монголд нэвтрэн, Чуулалт хаалга, Харбин, Хөх хот, Долоннуур, Цицикар, Мүгдэнд үйл ажиллагаа явуулж байв. Харийн худалдаа, аж ахуй эрхлэгчдийг дагалдан шашныхан орж ирэв. Өрнөдийн шашныгдэлгэрүүлэгчид Монголыггазар нутагуудам, зан заншил бүдүүлэг, улс төрийн хүчээр тэтгэхэд бэрх тул шашин суртахуун дэлгэрүүлбээс амархан амжилт олно гэж үзэж байв. Ф ранц, Англи, Америк, И тали, Бельги, Х олланд, Ш вед зэрэг өрнө дахины улсуудын ш аш ин дэлгэрүүлэгчид ар араасаа цуварч байв. Есүсийн нийгэмлэг нь шашныг дэлгэрүүлэх гол байгууллага байв. Тэд Тэнгэрийн тэтгэсэн хааны үеэс Цахартнэгэн багадуган байгуулсан бөгөөд аажмаар тэр нь олшрох хандлагатай болов. Иймд уг үйл ажиллагааг хориглосон Манж хааны зарлиг тушаал ч гарч байв. 1785 онд Ф ранцы н есүсийн шашныг дэлгэрүүлэгч нар дээрх дуганыг өөрийн хяналтдаа авч, 1796 онд нэмж дуган байгуулж, Бээж ин дэх төв нийгэмлэгтэй харилцаатай болгожээ. Ийнхүү уг газар нь Өвөр Монголд өрнөдийн ш аш нн дэлгэрүүлэх чухал суурин болов. 1840 онд Ромын папын зарлигаар М онголыг бие даасан шашны тойрог болгосноор энэхүү дуган Өвөр Монголын шашны тойргийн ерөнхий дуган болон өргөжив. Гэвч 1854 оны 8 сарын 14-нд Ромын пап дахин зарлиг буулган Манжуур, Ляодун, Өвөр М онголыг нэгтгэсэн шашны ш инэ тойрог буй болгосноор уг газар түүний харъяанд шилжжээ. Өвөр Монгол дахь харийн ш аш ин дэлгэрүүлэгчдийн зонхилох нь Ф ран ц ы н В онсенгу эв л эл и й н гиш үүд байв. Ү үний з э р э г ц э э А риун Ф рансискийн эвлэлд харъяалагдагчид шашин дэлгэрүүлэх ажил хийж байв. 1848 оны үед Ариун Франсиск эвлэлийн 4 шашин дэлгэрүүлэгч Хөх хотод ирж, Ш аньси, Ганьсуд шашин дэлгэрүүлэх ажиллагаа явуулав. 1850 оны 9 сараас Христосын гэлэн нар Өвөр Монголын зүүн хэсэг Зуу-Удын чуулганы Баарин, Оннигуд зэрэгхошуунд шашин дэлгэрүүлэхээр очиход орон нутгийнхан дургүйцэн баривчилж, нутгаасаа хөөн гаргажээ. 1852 он болоход католик шашны нийгэмлэгийн үйл ажиллагаа Зуу-Удын чуулган, Хөх хот, Давааны ар (Далан хар уулын ар) хүртэлх нутагт тэлсэн байна. XIX зууны 60-аад оноос хойш шашны нийгэмлэгүүдийн үйл ажиллагаа Өвөр Монголд газар авсан бөгөөд энэ нь нэг талаар Манж Чин улсын засгийн газраас харийн шашныг дэлгэрүүлэхийг цаазлах төрийн бодлогоо сулруулсан, нөгөө талаар хар тамхины дайнаас хойш шашныг дэлгэрүүлэгчид нэлээд эрх дархтай болсонтой холбоотой билээ. 1864 оноос Ромын папын зарлигаар, Цагаан хэрмээс хойшхи Монгол орныг «Дара эхийн ариун санаа эвлэл»-ийн шашин дэлгэрүүлэх газар болгон зарласнаас хойш түүний үйл ажиллагаа өмнөхөөс улам эрчимтэй болов. Тэд М онголын тариалангийн газраас түрээслэн авч, хятад хүнийг хөлслөн тариа тариулан сууж, ш аш ныг дэлгэрүүлэх талаар Их зуугийн чуулганы Ордос, Зүүнгарын зарим хошуунд нэлээн амжилттай ажиллав. Орон нутгийн эрх баригчдыг өөртөө татсан нь эерэгээр нөлөөлөв. 263

М он гол

ҮЛСЫ Н

ТҮҮХ.

IV БОТЬ

1880 оны үеэс Есүсийн шашны нийгэмлэг идэвхтэй үйл ажиллагаа явуулав. Английн есүсийн шашны лам нар 1887 онд Хөх хотод анхны сүмээ байгуулснаас гадна эм н эл эг, үсэг дарм аллах товчоо зэр ги й г үүсгэн өргөжжээ. 1900-аад он гэхэд Өвер Монголд католик ба христийн шашин өргөжин тэлээд байв. Өвөр Монголын шашны гурван тойргийн бүрэн бус мэдээгээр: Зуүн Монголын шашны тойрогт: дуган, хурлын газар 159, гадаад улсын лам 27, дундадын лам 27, сүсэгтэн 9060 байж ээ1. Дунд Монголын шашны тойрогт: дуган хурлын газар 183, гадаад улсын лам 29, дундадын лам 14 хүн, сүсэгтэн 17340 хүн байж ээ2. Баруун омнод Монголын шаишы тойрогт: нийт дуган 31, даяанчийн сүм 1, гадаад улсын лам 27, дундадын лам 1 хүн, сүсэгтэн 5680 хүн байж ээ3. XIX зууны сүүлээр шашин дэлгэрүүлэгчид Өвөр Монголын 1770 гаруй чин газар, олон зуун адуу мал, гэр байш инг эзэм ш сэн бөгөөд энэ нь монголчуудын аж ахуй, шашин суртахуунд сүрхий нөлөөлөх болжээ. XX зууны эхээр Өвөр Монголын баруун орны хошуудаар Ихэтуаний бо сл о го хөд ө л гө ө н ө рн өхөд м онголчууд гад аады н х н ы б ай гуулсан Христосын ш аш ны сүм дуган, ш аш ин номлогчдын эсрэг тэм цсэн юм. И хэтуаний бослого дарагдсаны дараа их гүрнүүдийн тулган тогтоосон дайны төлбөрийн нэлээд хэсгийг М анжийн засгийн газар М онголоос гаргахаар болж, их хэм ж ээниий бэлчээр нутгийг монголчуудаас авсан билээ. Энэ нь хөдөлгөөний бас нэг шалтгаан болов. Тэмцэгчдийн зорилго нь харийн шашныг нь устгахад оршиж байв4. Ш аш ныг эсэргүүцсэн хөдөлгөөнийг дэмжигчид хэдэн зуугаараа бий болж, харийн шашны сүм хийдийг галдах, шашныг дэлгэрүүлэгч, номлогч хар лам нарыг хөөн дутаалгах, цээрлүүлэх зэргээр тэмцэх болов. 1900 оны сүүлээр Хүй Сүй Доугийн цагаан хэрмийн гаднах 7 тэнхим ба Хөх хотоор төв болгосон «Ш ашныг өших» хөдөлгөөнийхэн цагаан хэрмийн доторхи Ихэтуаний хөдөлгөөны ялагдлыг даган дарагдав. Уг хөдөлгөөний хөлд нийт дуган 60, хүүхэд асрах газар 6, сургууль 72 галдагдсан байна5. Хөдөлгөөн дарагдсаны хойно Чин улсын засгийн газар харийн шашны төлөөлөгчтэй төлбөрийн гэрээ тогтоожээ. Уг гэрээнд шашны сүм дуган бусад зүйлийн төлбөрт, мөнгө, газар олгохоор тогтжээ. 1901 оны 3 сард Ш аньсид шашны хэргийг шийдвэрлэх «Харийн явдлын ерөнхий товчоо» байгуулж, төлбөр барагдуулах үйл ажиллагааг 1901-1903 онд дуусгасан байна. Ш ашны төлбөрт 140-150 түмэн лан мөнгө, 30 түмэн чин газар өгсөн ажээ. 1 2 3 4 5

264

«Нударганчуудын хөнөөлийн тухай тэмдэглэл». Д оорд дэвтэр. ӨМАХХ., 2001. тал 214-214. Мөн тэнд, тал 235, 253. Мөн тэнд. «М онгол үндэстний нэвтэрхий түүх». Д оор д дэвтэр. ҮХХ., 1995. тал 1753 (хойш ид М ҮНТ гэж товчилно). «Нударганчуудын хөнөөлийн тухай тэмдэглэл». Д оор д дэвтэр. тал 235; М ҮНТ. тал 1764.

_____________________________ Аэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

Цэргийн алба, улаа эсэргүүцсэн нь. XVIII зуунаас хойш монголчуудад нэгэн хүнд дараас бий болсон нь цэргийн алба байв. Монгол цэргийг хил хамгаалалтанд суулгахаар үл барам, Манжийн нийслэл хотыг сахиулах буюу бусад мужуудад ч суулгаж байжээ. Иймээс Монгол орноос татах цэргийн тоо ч олон байв. Ганцхан ж иш ээ дурдахад, 1860 онд Ш илийн голын чуулганаас мянган цэрэг, мянган агт татаж байв.1 1853 онд Өвөр Монголын Зүүн орны Зостын чуулганы Түмэд баруун хошууны найман сум2-ын монголчууд цэргийн албыг эсэргүүцсэн хөдөлгөөн гаргаж тэр нь арван хэдэн жил үргэлжилсэн юм. Н айман сумын монголчууд улс төрийн талаар Чин улсын дарлалд байсан юм. Т энгэрийг тэтгэгч хааны үеэс (1736-1799) найман сумын ард иргэд хошуун ноёды н дарлалы г эсэргүүцж ээ. Я лангуяа Т айпины бослогы г даруулахаар М онголоос үлэмж цэрэг татах үед найман сум хүнд өртсөн байна. Үүний зэрэгцээ ван нар нь Чин улсын хаанд үнэнчээ илэрхийлэхийн тулд дайны зардал сүйтгэлд зориулан олон тооны агт морьд, алт мөнгө татварлан өргөсөн нь тэдний аж байдлыг улам хүндрүүлэв. Иймд Найман сумын албат Футай тэргүүтэй хүмүүс чуулган даргын яам болон Гадаад монголын төрийг засах явдлын яаманд удаа дараа заалдах бичиг өргөж, «Монгол малчид юм бүхэнд улаа баригдаж, хүчир бүхнийг эдэлж, найман сумын нутгийн гаралт нэг мөсөн хоосорч, ядуурахын туйлд хүрч, насан турш хүчир зовлонг эдэлж байхын дээр мөлжлөг албанд эцэг эх нь өлбөрч үхсэн, үр хүүхдээ худалдсан, усанд харайх буюу боомилж үхсэн хүмүүс олон гарч, үзэж сонсохын аргагүй харсалтай байна»3 гэж дурдан заргалджээ. 1853 онд Найман сумын монголчууд цэрэгт татах ба улаа барихыг эсэргүүцэх тэмцлийг өрнүүлэв. 1857 онд найман сумын монголчуудын тэмцэл оргилдоо хүрэв. Футай тэргүүтэй 200 гаруй Монголчууд албан санд татагдсан газрыг буцаан авахын зэрэгцээ хуяг дуулгаа эвдэж, агт морьдоо хураан авч, айл хотоо бэхлэн сахиж, аливаа улаа бариаг тэвчиж, цэрэгт татаж «өмнөш байлдах»-аар улаа барихыг эсэргүүцэх тэмцэл өрнүүлсэн бөгөөд энэхүү тэм цлээ Тайпины хөдөлгөөн ялагдах хүртэл үргэлжлүүлэв. 1868 онд Футай өвчнөөр нас барсныг далимдуулан манж нар “найман сумын «хэрэг өдөөсөн» ялыг Футай ганцаар хариуцна, үлдсэн хүнээс нь өнгөрсний хэргийг үл нэхэмжилнэ, үүнээс хойш эсэргүүцэхэд хүрвэл үг дуугүй ална”4 гэх зэргээр төвшитгөхийг оролдсон хэдий ч Найман сумын монголчууд тэмцлийг үргэлжлүүлж байв. 1 -

3 4

Лю жин сү. «М онголын хураангуй түүх». Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо, J998. тал 262. Найман сум гэдэг нь угтаа Т үм эд баруун хош ууны нас барсан тайж Согдорын харъяанд байсан ир гэди й г найм ан хагас сум болгон зохи он байгуулсаны г х эл н э. С огдоры г нас негчсөний хойн о залгамжлах хүнгүй тул түүний су.мын харъяаны иргэдийг Чин улсын Энх Амгалан хаанд өргов. Сүүлээр нь Энх-Амгалан хаан эргүүлээд тус хош уунд огч захируулав. «ГМ ТЗЯЯ-ны нугалбар бичгийн дагалдуулал» (Түгээмэл Элбэгтийн 10-р оны 8 сарын 22ны одор). “Өвөр М онголын орчин үеийн түухийн огуүллийн цуврал бичиг” 1-р эмхт. тал 1 1. «МҮНТ». тал 1796.

265

М О Н ГО Л

ҮЛСЫ Н

ТҮҮХ.

I V БОТЬ

Чин улсын зүгээс тэмцлийн удирдагчдын заримыг баривчилж “найман сумын албат нар хэрэг өдөөсөн” тухай зар тараан “цэрэгт татахыг олонтаа эсэргүүцэж хууль зарлалыг харшилсан” 1ялт нэрээр 10 гаруй хүнийг цөлөв. Улмаар цэргийн эрси йг дансалж , найм ан сумын ард иргэдийг түмэд хошуунд өгч хамааруулахаар тогтов. Үүнээс гадна хошуу, сумын бэйс тэргүүтнүүд х эти й д ү ү лэн удаа д ар аа ц э р эгт д ай ч л ах , татв ар л ах ы г нарийвчлан, хуулийн заалтыг засамжлан тогтоосон байна. «Өвгөдийн цуглаан» 1863 оны 7 сард Зостын чуулганы Зүүн Түмэд хошуунд С огондой, Н амсрай нары н удирдсан «Өвгөдийн цуглаан»-ы бослого гарав. Өвгөдийн цуглааныг «Далан бүлэг өвгөд» хэмээн бас нэрлэнэ. Үүний бүлэг хэмээх нь тосгон гэсэн утгыг агуулдаг аж2. Бослого өвгөдөөс эхлэн аль ч насны олон нийтийг хамарсан бөгөөд оролцогсдын тоо мянга хол давж байлаа. Уг бослого нь 1860-1864 оны хооронд тус хошууны албат хүний тоо нэмэгдсэн, тэд тарих тариагүй, малжих бэлчээргүй болохын зэрэгцээ хошууны ард олны алба улаа олширч, газар тариа багасч, ард иргэн ядуурч, алба гааль өгөхийн төлөө үр хүүхдээ худалдаж, амь зогоох эрхгүй болсноос үүдэн дал гарсан өвгөд ч тэсэшгүй болж, олныг уриалан боссон тэмцлийн нэгэн хэлбэр юм. Тэд хошуу вангаас эхлэн Чин улсын засгийг шахамдуулж, түмэд бэйлийн хошууны алба гаалийн газар тариаг байцаан ш ийдвэрлэх тухай 22 зурвас тогтоолгож, Бүрэнт засагчийн хоёрдугаар оноос өмнөх алба гаалийг хасаж хаяхаар тунхаглуулж, жил бүр 8 хэлхээ зоос тушаах тогтоолыг сэргээлгэж, хошууны ноёнд ял тулган, ялалтыг олсон байна3. Байлингийн бослого. 1859 оноос Зуу-удын чуулганаас гаралтай Байлинга, Ван Л үэ Чи-г дагаж Зостын чуулган болон Мүгдэнд Чин улсыг эсэргүүцэх ажил явуулж эхлэв. Тэрээр зорилго нэгт ардуудтай холбоо тогтоон Ж ирмийн чуулганы Хорчин зүүнгарын хошуу, хойд хошуу зэрэг газраар явж, хүмүүсийг уриалан Чин улсыг эсэргүүцэх хөдөлгөөнд оруулжээ. 1860 оны эхээр мөн мужийн цалин мөнгөний тэргийг, 11 сард хорчин вангийн хошууны цалин мөнгөний тэргийг довтолж тонон алт, ембүү зэргийг булаан авч ядууст тараан өгч байв. Чин улсын ордныхон түүнийг удаан жилийн дээрмийн түрүү явсан хэмээн гүтгэн, баривчлахыг завдсан боловч тэрээр хэдийнээ дайжин 1860 онд Эй жиу хязгаарт хүрч аму будаа хураахыг эсэргүүцэгчидтэй нийлж бослого гаргажээ. Түүний цэргийн хүч хэдийгээр цөөн тоотой боловч орон нутгийнхантай нягт холбоотой байсан нь амжилтад нь нөлөөтэй байв. 1861 онд Б айлинга нар Цоу Яны сияны яам ы г галдаж, гянданд хоригдож байсан 300 гаруй ялтныг тавьж гарган улмаар Улаанхадыг эзэлж, 20 гаруй ялтныг суллан Яамны захиргааг шатаажээ. Цааш нь Аохин, Ниян Чен зэргээр байлдан буцаж, Ф ин Гуанд ирэв.

_____________________________ Лэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

Энэ үед Монгол, хятад цэргийн босогчид нэгэнт Зостын чуулган, Зуу-удын чуулган ба Фи Диян мужийн хязгаарт хүрч байв. Чин улсын засгийн газраас тэднийг даруулахаар 5000 гаруй цэргийг Хар мөрөн, Ш аньси, Гирин, Мүгдэн зэрэг газраас татан ирүүлж тулалдсан хэдий ч Байлингын тэргүүлсэн монгол босогчид цааш байлдан, Ж ирмийн чуулганы Хорчин зүүнгарын хойд хошууныДөрвөн гэр зэрэг газраардайтав. Тэдний араас Ч ингийн ц эрэг элдсэн боловч тэд түргэн зуур холдох, гэнэдүүлэн дайрч хороох зэрэг аргыг чадмаг хэрэглэн амжилтанд хүрч байв. Манж нар Байлингыг баривчилсан хүнийг өндөр шагнах зар тараасан ч ард түмэн түүнийг дэмжин, нууж байв. Түүний цэргүүд хятад эзэд, монгол ноёд, Чин улсын цэргийг удаа дараалан дарсаар 1863 онд Зостын чуулганы Түмэд хошуунд оров. Энд ижил зорилготой М ялсэнгэ нартай холбоо байгуулан хамтран тэмцэв. Орон нутгийн хятад газрын эздийн зэвсэгт хүчинд удаа дараа цохилт өгөв. 1864-1868 онд хэдийгээр Тайпины хөдөлгөөн ялагдсан ч Байлинга нар үйл ажиллагаагаа нарийн нууцаар үргэлжлүүлсээр байв. Тэд тэсрэх дарь нууцаар тавих, албаны цэргийг дэлбэчин сандаргах, нутгийн цэргийг гэнэт дайрах, уурхайчдыг цуглуулж бослогод уриалах1 зэргээр ажиллаж байв. 1868 оны 12 сарын 25-нд Байлинга санамсаргүй Чин улсын цэрэгт баригдав. Түүнд “удаан жил дээрэм явж, гяндан эвдэж ялтанг суллаж, яамны захиргааг галдаж, айл аймгийг түйвээв” гэсэн ял тулган алах ялаар шийтгэсэн байна. Байлинга, Мялсэнгэ нарын удирдсан бослого нь цэргийн хүчний хувьд цөөн боловч Ө вөр М онголы н зүүн гурван чуулганы хошуу, хязгаар мужуудыг хамран өрнөж, нутгийн эрх баригчид, захирагчдад хүчтэй цохилт өгч б ай сн аар үл барам , Ч и н улсын ц эр ги й г туйлдуулж, өл хоолгүй хэцүүдэхэд хүргэсэн нь цөөнгүй аж. Ордосын дугуйлан. Чин улсын дарангуйлал, нутгийн ноёд, хятадын мөнгө хүүлэгч худалдаачдын мөлжлөг, хятадын нүүдлийн иргэд бэлчээрийг булаан эзэмших зэрэгтэй нутгийн олны хийж байсан тэмшшйн нэгэн хэлбэр бол дугуйлангийн хөдөлгөөн юм. Ө вөр М онголд өрнөсөн дугуйлангийн хөдөлгөөний анхны х нь Ордосын Үүшин хошуунд, дараа нь Отог хошуунд гарчээ2. Хөдөлгөөн нь харийн түрэмгийлэл хийгээд дотоодын ноёрхогчдын дарлал мөлжлөгийг эсэргүүцсэн үзэл санаатай хүмүүс болзоот газар цугларч, дугуйран суугаад өөрсдийн бодол, нутаг орны байдал, дарлал, мөлжлөгийн хүндийг харилцан хэлэлцэж , тунгаан шүүгээд үндэсний ба нийгмийн дарлал мөлжлөгийн эсрэг тэмцэх арга хэлбэрээ боловсруулан тогтдог байна. Тэд өөрсдийн гаргасан шийдвэр, хошуу тамгын газар буюу чуулганд өргөх гомдол, заргы н бичиг тэргүүтэнд гарын үсгээ нарны цацраг маягаар дугуйруулан зурдаг бөгөөд энэ нь хөдөлгөөний удирдагчаа нууцалж, цөм «Дайчин улсын магад хууль». 191-р боть, тал 12-14. С.Д.Дылыков. «Өвөр Монголын ардчилсан хөдөлгөөн». УБ., 1956. тал 22.

267

М О Н ГО Л

УЛСЫ Н

ТҮҮХ.

IV БОТЬ

__________________________ ________

адил эрхтэй гэсэн санааг илтгэдэг. Дугуйлан тус бүрд оролцогчдын тоо 300-800 хүнд хүрдэг байж ээ1. 1858 онд Балжур, Дэлгэр нар юуны өмнө Үүшин хошуунд дугуйлан байгуулж бослого гаргав2. Энэхүү дугуйланийн хөделгөөнд 500 орчим өрх нэгдэн орж, Пэлжээ, Шулга, Дэлгэр, Бодистүмэн, хазгар Намжил, Шагдар нарын удирдлагын дор улаа барих, хүчний алба хаахыг эсэргүүцэх, гааль татварыг хөнгөлөх шаардлагын бичиг өргөж, гурван cap заалдан тэмцсэний эцэст зарим амжилтанд хүрчээ. Үүнд: О М онголчуудаас дураараа түрээсн ий мөнгө (газры н гааль), ус бэлчээрийн татвар, анжисны татвар авч болохгүй бөгөөд орон нутгийн эрх баригсад эрх сүрдээн эрдэж гаалийн орлогыг дундаас нь ёс бусаар авах буюу дураар бүрэлгэж болохгүй. Ө Сүм хийд, жинхэнэ тушаалтай ноёд, түшмэдийн ойр төрөл хийгээд сул тайж нарын булаан эзэлсэн монгол хүний газар тариаг бүр хошуу яаманд хураан авч түүнээс анжисны татвар авах хэрэгтэй. © Монгол газарт сууж байгаа худалдаачидтай гэрээ байгуулж, өндөр хүүтэй зээллэгзээлэхийг цаазлана. Унах морь, идэшний хонийгдураараа тэсгэн авч болохгүй, харааж зодож хяхаж түйвээж болохгүй. О Орон нутгийн иргэний хэрэг заргыг шүүх далимаар хэрцгийлэн ааш и лж , хош ууны арды г д о р о м ж л о н , ш ударга арды г хяхан мөлжихийг цаазлана. 0 Яамны бошго, гоцог нар чуулганы цэргийн явдлын бачим албан хэргээс өөр учирт дураараа улаа барьж, хошууны ардын хилэн эсэргүүцлийг дэгдээж болохгүй гэсэн шийдвэр гаргуулж чадсан байна3. 1866 онд Отог хошуунд, 1879 онд Засаг хошуунд Хуяг, Ядамжав, 1905 онд мөн Ордосын Үүшин хошуунд Баянсайн нарын удирдлагаар дугуйлангийн хөдөлгөөн өрнеж, 12 дугуйлан зохион байгуулагдаж, 2000 гаруй хүнийг хамарч, орон нутгийн эрх баригсадын ордонд цөмрөн орж, алив гаалийг бүр төлөхгүй гэхийн зэрэгцээ газар тарианы гэрээ, данс харааг хураан авах, атар хагалбарлахыг хамаарагч ноёдыг хөөн явуулах зэргээр тэмцсэний эцэст газар хагалбарлахыг зогсоолгож байжээ. Гэхдээ дугуйлангийн хөдөлгөөн бүр амжилт олж байгаагүй бөгөөд зарим үед орон нутгийн эрх баригчид, манж нарт дарагддаг байжээ. Тохомын бослого. XIX зууны сүүлчээр Ж ирмийн чуулганы Хорчин баруун гарын хойд хошуу болон Хорчин баруун гарын өмнөд хошууны уулзвар Тохом хэмээх газарт хэд хэдэн үйл явдал өрнөжээ. 1900 оны 6 сард харийн шашныг эсэргүүцсэн ходөлгөөн гарсан юм. Мөн оны 7 сард 8 улсын холбоотон цэрэг Бээжинг эзэлсний дараа Хаант Оросын 170000 цэрэг 6 замаар Зүүн хойд муж ба Өвөр Монголын зүүн хэсгийн чуулган хошуудыг 1 2 3

268

Л.Ж амсран, Ү.Эрдэнэбаяр, Н.Алтанцэцэг. «Хятад дахь монголчууд». УБ., 1996. тал 28 МҮНТ. тал 1819. МҮНТ. тал 1819.

_____________________________ Лэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

түрэмгийлэхэд түүний цэрэгт цохигдсон Чин улсын цэрэг сарнин бутарч улмаар Хорчин баруун гарын 3 хошуу, Жалайд, Горлос хошуудыг дайран өнгөрөхдөө зам гудас тааралдсан иргэдийн эд хөрөнгө мал хунарыг тонон дээрэмдэв. Чингийн цэргийн дээрэмдлэгийг эсэргүүцсэн нутгийн иргэд жад сэлэм , алх хадуур барин тэм цэж , тэдний буу зэвсгийг булаан авч өөрсдийгөө зэвсэглэн тэмцэх болов1. Мөн үед Хорчин ван хошууны ардаас үлэмж татвар татаж, хятадын мөнгө хүүлэгч, худалдаачды н мөлжлөг н эм эгд эн , ноёд түш м эд атар хагалбарлан мөнгө олохын төлөө хошууны газраас их хэмжээгээр түрээслэх болсноор монголчууд газар нутгаа алдан аж төрөхөд хэцүү болжээ. Эл бүгдийг эсэргүүцэн, 1900 оны намар Түмэд зүүн хошууны Гамбу, Санбу (ах дүү) нар 100 гаруй хүнийг элсүүлэн босож, Тохомд ирж сууршив. Тэдэнтэй санаа зорил.го нэгтнүүд Горлосын өмнөд хошуу, М онголжин хошуу, Түшээ гүнгийн хошуудаас ирж нийлснээр цэргийн тоо 1000 гаруйд хүрчээ. Тэд цөм цусан андгай тавьж, Тохомд байшин барилга, бэхлэлт цайз үйлдэн, гэр бүлээ авчран, атар хагалбарлан, тэднийг дагасан хэн ч вангийн ордонд гааль татвар тушаахгүй, албаны яаманд дарлагдсан бол тэдний өшөөг авч, идэх уух өмсөх зүүхийг хуваан өгөхөө тунхаглав. Босогчдын хүч улам нэмэгдэж Тохомд нүүн ирэгсэд олшров. Үйл ажиллагааны хүрээ нь өмнөш Горлосын өмнөд хошуу,умарш Засагт хошуу ба Түш ээ гүнгийн хошуу, зүүнш Жалайд хошуу хүрч байв. Тэр үед Тохомын бослогыг дарангуйлахаар хошууны ноёдууд тусдаа оролдсон нь төдий л бүтсэнгүй. И ймд хошууд хош уундаа ө өри й геө хамгаалах орон нутгийн цэргийг 300 хүнтэй байгуулж, мөн вангийн ордны цэргийн эрхтнээс дэм ж лэг авч хамтран дайлахаар 3 удаа их цэргээр довтолсон ч бас л ялагдав. Энэ нь Тохомын босогчдын нэр алдрыг улам цуурайтуулж, цэргийн тоо нь 3000 хүрэв. Манжийн засгийн газраас тэднийг улам өргөжихийг хазаарлахын тулд бүслэн дайрахыг оролдсон нь мен тусыг олсонгүй. 1900 оны сүүлээр Түшээ гүний хошууны гүн ноён Раашминжүүр тус хош ууны газры н эзэн Л ам ж аваар дамж уулан, Тохомын бүлгийн нэг тэргүүлэгч Санбууд өөрийн үеэл охиноо татвар эм болгон өгсөн н ь ” бослогыг толгойлогчдыг дундаас нь хагаралдуулах далд санааг агуулжээ. Үүний зэрэгцээ тэрээр Түшээт, Жалайд, Засагт хошууны ноёдтой давхар зөвлөж, Харбинд элч илгээн, Оросын хаант улсаас цэрэг гуйсанд, Оросын консул 200 гаруй цэрэг 2 их бууны хамт илгээсний хүчээр хамтран довтолж бослогыг даржээ. Хуалиасун, Хуалиан нарын бослого. XIX зууны сүүлчээр Ж ирмийн чуулганы Түшээт хошуунд Хуалиасун, Хуалиан нарын тэргүүлсэн хошууны ванг эсэргүүцсэн зэвсэгт бослого гарчээ. Хошой чин ван Цэвэгноровсамбууг ард олон догшин ван хэмээн нэрлэх бөгөөд тэрээр харгис хэрцгийгээр гааль гувчуур авч, алба улааг албадан татаж, хошууны газар нутгаа хувийн жаргал цэнгэлийн төлөө пүүсний 1

«Хянган аймгийн орон нутгийн ойллогын мэдээлэл», 1984. 2 дугаар хугацаа. тал 21.

269

М он гол

УЛСЫ Н

ТҮҮХ.

IV БОТЬ

өрөнд тавьж худалдан, энгийн олныг дарлах доромжлох нь хэтийдсэн нэгэн байжээ. Нутгийн олон Хуалиасун, Хулиан нарын удирдлагаар ноёны ордныг хамгаалж байсан цэргүүдийг элсээн нийлж, хүч хавсран, хошууны мэйрэн Эрдэнэ-Очир нарын 118 хүн ордонд цөмөрч, үүд хаалгыг нь эвдэн, авын буу 500, нум 660, том зэв 3300, илд 300, тэмдэгт хувцас 300, морь хэдэн зууг, орос буу 1000-ыг олзлон авсан бөгөөд саадаг 2000, дарь 100 илүү жин, хурдан буу 182, маузер буу 500, сум хэдэн мянга, цэргийн майхан 100 гаруй, цэргийн туг далбаа, аму, хүнс хийгээд албан агтнаас 100 гаруйг авчээ. Үүний дараа Цэвэгноровсамбуу вангийн шадар бараа бологч, албат, эмс охид хүртэл түүний ар гэрийг орхин зугатсан бөгөөд вантан босогчдоос уучлал хүсэн, өөрийн гэмийг заан хоёртоо захидал илгээсэн боловч хариуг ирүүлсэнгүй. Учир нь вангийн хуурмаг бурууг хүлээсэн дүр үзүүлэн өөр газарт дүрвэн, эргэн ирж тэднийг дарах бодолтой байсныг мэдсэн аж. Босогчид догшин ван дутаан Мөнхбуянтын сүмд нуугдсаныг сонсон, Хуалиасун, Хуалиан, Галсан нар 100 цэргийг тэргүүлэн нэхэн ирж бүслэн авч, ял тоочин бичиг өргөв. Үүнд: О Ш ороон уул босгож, хот хамгаалах гол малтуулж, улаа албадан барьж зовоосон, Ө Ардыг дарлаж хээл хахууль идсэн, © Туслагч тайж Шагдаржавыг дураараа алсан, О Хошуу занги Уянгыг хилсээр алсан, Ө Ж ичисин мэйрэнгээс өө эрэн алсан, Ө Ж игдэнгэ заланг үхэр хулгайлав гэж гүтгэн алсан, ® Дэчинбу заланг алсан, Ө Үдшин мэйрэнг алсан, © Ш иранга мэйрэнг алсан, © Харц ард, тайжийг дураар хадаасаар хадаж алсан 10 ял асуун, түүнийг барьж алжээ. Ван ард олныг гаслан зовлонд учруулж хорсол зэвүүцлийг туйлд хүргэсэн нь түүний аминд халдахад хүргэсэн байна. Үүний дараа Чин улсын засгийн газар босогчдыгтэргүүлсэн Хуалиасун, Тогтох, Юмжав, Хуалиан нарыг барьж цаазалжээ. Атар хагалбарлахыг эсэргүүцсэн нь. XIX зуунаас Манж нар нүүдэлчдийн соёл иргэншлээс улбаалан ирсэн үндэсний хэв маяг, онцлог ш инжээ алдаж, хятадын суурин соёлын нөлөөнд автсаар байв. Чин улсын төрөөс явуулсан бодлогод хятад ү н д эстн и й эрх аш ги й г түлхүү бодолцох хандлага ч ажиглагдах болж ээ. Аажмаар Чин улс нь монгол нутагт хятад хүмүүс шилжин суурьшихыг хязгаарлаж байсан урьдын хязгаарлалтыг цуцалж, Хятад дахь олон зүйлийн хямрал зөрчлийг арилгах зорилгоор хятад иргэдийг монголчуудын нутагт суурьшуулан, атар хагалбарлалтыг хөхүүлэх болсноор говийн өмнөх монголчуудыг хятадчилах бодлого явуулах болжээ. Хятадуудыг монголчуудын нутагт шилжүүлэн суулгах ажлыг анхнаас нь зохион байгуулалттай хийж, 1880 онд хэд хэдэн хотод колончлох товчоог байгуулсан ба улмаар 1902 онд угтовчоодыг өргөтгөж, Сүйюаньд колончлох 270

_____________________________ Лэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

асуудал эрхлэх ерөнхий газар байгуулжээ. Өвөр Монголын зарим хошуудад хятдын засаг захиргааны томоохон нэгжүүдийг ш инээр байгуулж, үржил шим сайт малын б элчээрийг тариан талбай болгон, атар хагалбарлах болжээ. 1903ондТүмэд, Хорчин хошууны нутагт, 1904ондЖ алайд,Хорчин баруун гарын өмнөд хошуу, Хорчин баруун гарын хойд хошуунд Хятадын нутгийн зах и р гааг ту сгай лан байгуулж хятад и р г эд и й г о л н о о р нь суурьшуулав. Иймээс XX зууны эхэнд Өвөр Монгол нутаг дахь хүн амын дөнгөж гуравны нэг нь Монголчууд болсон1 ба зөвхөн 1902-1908 онд Өвөр Монголд 7 сая гаруй му газрыг ш инээр хагалбарласан байна2. М анжийн төрөөс явуулсан энэхүү хятадчилах бодлогод дургүйцсэн Өвөр М онголын ард түмэн янз бүрийн хэлбэрээр түүнийг эсэргүүцэн тэмцжээ. Дампилын бослого. 1905 онд Их зуугийн чуулганы Зүүнгар хошууны туслагч тайж Дампилын удирдсан атар хагалбарлахыг эсэргүүцсэн зэвсэгт бослого, зүүн орны монгол хошуунд гарсан Тогтох, Ц огдалай нары н удирдсан бослогуудтай дуу дуугаа авалцан гарсан билээ. 1905-1907 оны хооронд Их зуугийн чуулганы Үүшин, Хангин, Далад хошуудад атар хагалбарлахын эсрэг тэмцэл нь дугуйлангийн хэлбэрээр өрнөжээ. Дампилын удирдсан атар хагалбарлахыг эсэргүүцсэн бослого нь эдгээр тэмцлийн нэг юм. Зүүнгар хошуу нь Их зуугийн чуулганы 7 хошууны дотор хамгийн сүүлд атар хагалбарлахаар мэдүүлсэн хошуу юм. Тус хошууны Засаг Санжмятав нас бага учир хошууны засгийн хэрэг явдлыг үнэн хэрэгтээ тайж Дампил өөрөө хамаарч байжээ. Тэрбээр Чин улсын засгийн газрын атар х агалб арлах бодлогы г х эр эгж ү ү л эх и й г аль болох хойш луулан удаашруулж байв. И нгэхдээ хэдийн эзэн тэй болсон газар нутгийг тус хошууны атар хагалбарлах газар хэмээн хуурмагаар дээш мэдүүлэв. Мөн олон түм нийг уриалан атар хагалбарлахы н хор урш гийг тайлбарлаж монгол, хятад хүмүүсийг цуглуулж зэр зэвсэг барин эсэргүүцэн тэмцэж, түүнийг барихаар ирсэн албаны цэрэгтэй олонтаа тулалдаж байв. Гэвч Чин улсын албаны цэрэг олны хүчээр түрэмгийлэн Дампил нарын 19 хүнийг баривчлан авснаар уг тэмцэл дарагдсан байна. Тогтохын бослого. 1905 оны намар Ж ирмийн чуулганы өмнөд Горлос хошууны Тогтох тайж (1863-1922)-ийн удирдлагаар зэвсэгт бослого гарсан нь нийт Монгол даяар их дуулиантай болов. Тогтох тайж 1901 оны өвлөөс нутгийн ард иргэдийн амгалан тайван байдлыг хангахын тулд Чин улсын атар хагалбарлахын эсрэг тэмцэж эхэлжээ. 1905 оны намар өмнөд Горлос хошууны баруун өмнөд нутагт хятадууд газар хагалбарлаж эхэлсний дараа жил нь хошуу ноён Ч им идсам пил харъяат хошууны нутгийг хятад таричдад мөнгөөр худалдаж дуусав. Малчид бэлчээр нутаггүй болж шахагдахад хүрсэн байна3. Тогтох энэ байдлыг ёс 1 2 3

Калинников.А. «Н ационально-революционное движение в Монголии». M-J1., 1926. стр. 190. «БНХАУ-ын Өвөр М онголын Өөртөө Засах Орон». УБ., 1981. тал 15. Г.Навааннамжил. «Зоригт баатар Тогтохын товч намтар». УБ., 1946. тал 25.

271

М ОНГОЛ

ҮЛ СЫ Н

ТҮҮХ.

IV

БОТЬ

хэлэлцэн шийдэх гээд болоогүй учир эсэргүүцэж цэрэглэн боссон билээ. Бослогод оролцогчид Манж Чин улсын атар хагалбарлахыг эсэргүүцэхийн хамт Монгол улсын тусгаартогтнолыгсэргээн мандуулахын төлөө байв. Тэд хятад шунахай худалдаачид, мөнгө хүүлэгчдийн пүүсийг эвдэн сүйтгэж, өрийн данс харааг шатаан устгаж, олзолсон эд хөрөнгийг нутгийн ядууст тараан өгч байв. Тогтох тайж гэр орон, эхнэр хүүхдээ орхин, 32 нөхдийн хамт 1906 оны намрын нэгэн шөнө анх ууланд гарч бүгэн, жилийн хугацаанд Чин улсын цэрэгтэй 104 удаа тулалджээ1. Тэмцлийн явцад Тогтох нартай олон ардууд нэгдсээр байв. Мүгдэн хотын захиргаанаас 1908 онд Бээж инд Тогтохын талаар мэдээлэхдээ: “ Монгол хулгай Тогтох болвоос Ж ирэмийн чуулганы даргын хошууны дөтгөөр зэргийн тайж мөн. Хараахан Бадаргуулт төрийн 33 он (1907)-оос хоршоо нар нийлж булаан уулгалж албан цэрэгт эсэргүүцэн, худалдаачдыг хохируулав... Харъяат хулгай Солон уулаар үүр хийж, Жалайд, Ши гүн, Засагт, Түшээт, Дархан таван хошуу лугаа найрлан сүлбэлдэж, ...өнөөдөө хоршоо нам 200 илүү хүн бий”2 гэж бичжээ. Мөн тэр мэдээнд “Жалайд хошууны баруун гарын мэйрэн Мүтэнгээ хулгай лугаа амьсгал нэгдсэн” хэмээсэн байна. Тогтохы н удирдсан босогчид Ч и н улсын мөрдөн сөн өөлгөхөөр илгээсэн цэргийн давуу хүчинд дийлдэн ухарсан бөгөөд Тогтох 50 гаруй нөхдийн хамт 1909 онд Халхын Сэцэн хан аймаг уруу зугатан оржээ. Тэр үед Тогтох тайж, түүний хүү, дагалдах анд Баяр нарыг амьд үхсэн алин боловч барьж ирсэн хүнд 2000 лан шагнах тухай зар Ар, Өвөр, Буриад Монголоор тараасан юм. Тогтох нар С эцэн хан аймгийн Егүзэр хутагтын хийдэд ирэхэд, Их хүрээний шинээр томилогдсон Манж амбан Сандо зүүн аймгаас 500 цэрэг дайчлахаар тушаасан боловч зарим нь зориуд дайчилгаанд ирээгүй бөгөөд ирсэн зарим нь түүнтэй байлдах сонирхолгүй байв. Хүрээний амбаны илгээсэн цэрэг Тогтох нартай тулалдахаар очиход тэд хэдийн Сан бэйсийн хошуугаар орж, хятад пүүс дэлгүүрүүдийг дайран эвдэж, бараа таваарыг авч өрийн данс баримтыг устгасан байв. Манж сайдын дайчилсан цэргүүд Тогтох нартай тус хошууны нутагт хэдэнтээ тулалдсан бөгөөд нэгэн тулалдаанд түүний хоёр хүү үрэгдэв. Тогтохын цэрэг М анжийн цэрэгт мөрдөгдөн харилцан тулалдсаар 1909 оны 2-р хагаст Хаант Оросын хилийг даван орж улс төрийн асрамж үзүүлэхийг хүсэв. Оросын хил хязгаарт дүрвэн орсон Тогтох нарыг Хаант Оросын засгийн газар найрсгаар хүлээн авч, 1910 оны эцсээр Тогтох тэргүүтэй 40 гаруй хүнийг Удэ хотоос 180 мод зайтай орших Харганат хэмээх газар, Баяр тэргүүтэй нөгөө хэсгийг Чита хотоос 40 модны зайтай газар тус тус түр нутаг олгон суулгасан байна3. 1 2 3

272

Г.Навааннамжил. «Зоригт баатар Тоггохын товч намтар». УБ., 1946. тал 65. Монголын сонин бичиг. Харбин, Хэвт ёсны тэргүүн он (1909) 6 сарын 25, № 4. Ш .Сандаг. «Монголын улс төрийн гадаад харилцаа». 1850-1919. УБ., 1971. тал 229.

Лэл хэсэг. Манжийн эрхшээлиин үеийн Монгол

Тогтох нар Хаант Оросын нутагт нэг хэсэг оршин сууж байгаад Монголын тусгаар тогтнол сэргэсэн үед Их Хүрээнд хүрэлцэн ирэв. Тогтохын энэхүү тэм цэл нь Өвөр Монголд ард түмний эрх чөлөөний хөдөлгөөн өрнехөд уриа болсон билээ. Цогдалайн бослого. Тогтохын бослоготой зэрэгцэн 1907 онд Ж ирмийн чуулганы Жалайд хошуунд Цогдалайн удирдсан зэвсэгт бослого гарчээ. Энэ бослого бэлчээр нутгаа хамгаалахыг гол зорилго болгосон юм. Цогдалай бол тайж гаралтай хүн бөгөөд газар хагалбарлах товчооны туслагч байжээ. Тэр хошуу нутгийг хагалбарлахыгтаашаахгүй болж, нутгийг үргэлжлэн хагалбарлахыг эсэргүүцэх саналаа газар хагалбарлах товчооны дарга Хафунгад тавив. Гэтэл Хафунга түүний саналыгхүлээн авсангүй газар хагалбарласаар байв. Тийнхүү 1907 оны 8 сард, Цогдалай олон түмнийг удирдаж зэвсэгт бослого гаргав. Зарим тайж нар бас энэ бослогод оролцов. Бослогын цэрэг Хафунгын цэргийг ялж, Дөрвөд хошуу ба Хармөрөн мужаас ирэх албан цэргийг хоригложээ. Чин улсын засгийн газар уг хошуунд газар хагалбарлахаа арга буюу түр зогсоосон байна. Өвөр Монголын ард түмний хөдөлгөөн нь эхэндээ Манж Чин улсын ноёрхлын эсрэг шинжтэй байсан бол XIX зууны сүүлч гэхэд Манж-Хятадын колончлол, газар хагалбарлах, хятад тариачдад газар түрээслэх, худалдах, харийн шашныг дэлгэрүүлэхийг эсэргүүцсэн шинжтэй болжээ. Угхөдөлгөөн нь аажмаар үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний ш инж ийг олж байсан байна.

М О Н ГО Л

УЛСЫ Н

ТҮҮХ.

IV воть

Тавдугаар бүлэг XVII-XX ЗУУНЫ ЭХЭН ҮЕИЙН МОНГОЛЫН СОЁЛ

§1. Сургууль, боловсрол Иргэний сургууль, боловсрол. Харийн ноёрхолын үеэр Монголын ард түм ний дунд үндэсний бичгийн боловсролы н улам ж лалы г хадгалан хөгжүүлэх үйлсэд өмнө гарсан гэрийн сургууль их үүрэгтэй хэвээр байсан билээ. М анжийн ноёрхолын үед монголчуудын дотроос засаг захиргааны албан хаагч, бичээч, түшмэл бэлтгэх зорилгоор зарим нэг сургуулийг Их хүрээ болон орон нутагт байгуулан ажиллуулж байжээ. Эдгээр нь зөвхөн бичиг үсгийн сургууль төдий байсан бөгөөд монгол, манж бичиг, заримд нь манжийн хууль цааз зааж байжээ. Манжийн үеийн сургуулийн талаар бидэнд мэдэгдэж байгаа хамгийн анхны баримт бол Ховд, Улиастайн сургуулиудад хамаарч байгаа юм. 1767 онд Ховд хотод Өөлд, Мянгадаас хорин хүүхэд гаргаж, манж монгол бичиг зааж сургах сургууль байгуулсан б ай н а1. Дараа нь Улиастайн цэргийн хүрээний сургуулийн хэргийг тэргүүн зэргийн тайж, гүн Ц эвээнбалжир хэмээгчээр эрхлүүлж байснаас үзэхэд Улиастайд лав 1768 оноос өмнө уул сургууль буй болжээ2. Архивын баримтаас үзвэл, XVIII зууны 70-аад оноос эхлэн Монголд нэлээд хэдэн сургууль удаа дараалан байгуулагдан ажиллаж, Монгол дахь М анжийн засаг захиргааны албан хаагч түшмэдийг бэлтгэж байжээ. 1776 онд Түшээт хан аймгийн Хан уулын чуулганы даргын газраас өөрийн хошуудад тархаан явуулсан нэгэн бичигт хошуу тус бүрт бичгийн сургууль байгуулахыг шаардсан байна3. Чингээд 1776 оноос 1781 оныг хүртэлх хугацаанд Хан уулын чуулганы харъяат нэлээд хошууны тамгын газар (засаг чин ван Чавагж ав, Х эвэй гүн, засаг Ч исүрэндорж , засаг Сүндэвдорж, засаг Цэвдэндорж, засаг Дэчинрампил, засаг Үржинжав) тус бүр хоёроос арван хөвгүүний бүрэлдэхүүнтэй бичгийн сургууль байгуулж байжээ. 1 2 3

274

Галдан. «Эрдэнийн эрих». УБ., 1960. тал 136-137. «Илтгэл шастир». 62-р дэвтэр. тал 19-20. «М анжийн дарангуйллын үеийн монгол сургууль» (1776-1911). Эх бичгийн эмхтгэл. Эмхтгэ сэн Ц.Ш архүү. УБ., 1965. тал 65; Хойш ид Ц.Ш архүү, эмхтгэл гэнэ.

_____________________________ Аэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

1781 оноос эхлэн мөнхүү Хан уулын чуулганы даргаас эрхлэн харъяат хошуудын монгол бичгийн сургуулийн хөвгүүдийн дотроос нас багыг нь манж бичигт сургах хэмээн тогтоож, жасааны газраа гэр, хөтөл хүн, гурван сарын хэрэглэлийн хамт ирүүлэн суулгаж, манж бичгийн сургуулийг анх байгуулжээ. 1786 оноос эхлэн “ ...бичээч нар хүрэлцэхгүй, улам бүр нас багатай хөвгүүдийг манж, монгол бичиг сургаж байвал аймаг ба ялангуяа хошууддаа тустайг бодож”, Хан уулын чуулган даргын газраа хошууд тус бүрээс хоёр хөвүүнийг зургаа, зургаан сараар суулган, бичиг сургах болжээ. Уул сургууль 1790 он хүртэл ажиллаж байжээ. Энэ хугацаанд сургуулийн хөвгүүдийн дотроос зөвхөн хэдхэн хүн малж, монгол бичиг сурч, амбасын тамгын газар ажиллах болсон ба бусад нь манж бичиг сайн сураагүй боловч монголоор унших, бичих болж, хошууддаа буцаж очсон байна. Тус сургууль цаашид үргэлжлэн ажиллаж чадаагүй боловч 1790 оны 6-р сараас манж, монгол бичгийг харъяат хошуу бүрд тусгайлан зааж байхаар болжээ. Хүрээ сайдын яамны газарт мөн манж бичгийн сургууль ажиллаж байжээ. 1811 онд Хүрээ сайдын яамнаас Халхын буухиа замын 14 өртөөний суурь бүгдэд дөрвөн хүнийг монгол бичигт сургаж байсан тухай мэдээ байдаг. Хүрээ сайдын газраас эрхлэн, Түшээт хан, Сэцэн хан хоёр аймгийн ван, гүн, хошууны түшмэл, ардын хөвгүүдээс сонгон авч, тамгын газраа 1898 оны 10-р сард “ Нэгэн албаны сургуулийн гэр” байгуулав. Тус сургуульд мөн монгол, хятад бичиг зааж байжээ. Сургуулийн зардалд зориулан тус хоёр аймаг, Шавь гурван газраас жил бүр 600 лан мөнгө гаргаж байж ээ1. Мөн 1908 оны 8-р сард хүрээнд «Сурган тэжээх сургууль»-ийг шинээр байгуулав. Энэ сургуулийг анх байгуулахад Түшээт хан, Сэцэн хан хоёр аймаг, жич Ш авийн зэрэг газраас бүгд 40 хөвгүүнийг авчирч суулгажээ. Сургуульд 3-5 жилийн хугацаагаар манж, хятад, монгол бичиг зааж байсан ба гол сурах бичиг нь «Дөрвөн зүйлийн үсэг хавсарсан толь бичиг» байв. Энэ сургуулийн нэг онцлог тал бол зардлыг зөвхөн тухайн орон нутгаас дагнан гаргуулах хангалтгүй байсан учир «Олон чуулган, хошуу, жич худалдааны хүн, ухвартай ардад сэнхрүүлэн ухуулж» олны хүчээр мөнгө туслуулах замаар зарим зардлыг нь дээрээс зохион байгуулан гаргаж байжээ. Сургуулийн сурагчдын хүнс зэрэг элдэв хэрэглэлд жил бүр 5000 илүү лан зориулан төсөвлөж байснаас хоёр аймаг, Шавь гурван газраас 600 лан мөнгө, Хүрээний алтны хорооноос зарим хувийг нь гаргуулж, бусдыг цөм хувийн хүмүүсийн мөнгөн тусламжаар гаргаж байхаар тогтсон байна2. 1910 онд Улиастайн сайдаас Улиастай хотод манж, монгол, хятад бичгийн сургуулийн танхим байгуулж, Засагт хан, Сайн ноён хоёр аймгаас 40 хөвгүүнийг ирүүлж суулгажээ. Үүнээс гадна тус хоёр аймгийн чуулган даргын газраа гуч, гучин хөвгүүний бүрэлдэхүүнтэй сургууль байгуулан ажиллуулж байсан мэдээ буй. Засагт хан аймгийн чуулган дарга нараас Улиастай ба харъяат чуулганы газраа сургуульд оруулсан хөвгүүдийг тодорхойлон, 1910 онд Улиастайн сайдад өргөсөн нэгэн бичигт өгүүлснээс Ц.Ш архүү. Эмхтгэл. тал 95-96. М өн эмхтгэл. тал 140-141.

275

М ОНГОЛ

УЛСЫН ТҮҮХ. IV воть

үзэхэд, тус ай м гийн У лиастайн сургуульд 17 хүн сурч байсан ба мөн аймгийн чуулган даргын газраа 30 хүний бүрэлдэхүүнтэй манж, монгол бичгийн сургууль байгуулан ажиллуулж байж ээ1. Засагт хан аймгийн чуулганы даргаас олон хошуу шавийн газраа байгуулсан хүмүүжүүлэх сургуулий н хөвгүүд, багш нары н тоог тодорхойлон цэс үйлдэж , Улиастайн жанжинд 1911 оны 7-р сарын 22-нд өргөсөн нэгэн бичигтдурдсанаас үзвэл, 1911 он гэхэд монгол бичгийн сургуулийн танхим Засагт хан аймгийн 20 хошуу, Ж алханз хутагт, Ялгуулсан хутагт, Номун хан Ш анзудба 3 шавьд байгуулагдаж, бүгд 23 сургагч багштай, 220 хүүхэдтэй байж ээ2. Мөн үеэр Түшээт хан аймгийн хэмжээгээр монгол бичгийн сургуулийн хөвгуүн 10, Сэцэн хан аймгийн хэмжээгээр монгол бичгийн сургуулийн хөвгүүн 129, манж, монгол, хятад бичгийн сургуулийн хөвгүүн 12 байж ээ3. Э нэ м этчи лэн М анж ийн ноёрхлы н үед М онголд 'зарим сургууль байгуулан ажиллаж байсан боловч тэдгээр сургуулийн тоо цөөн байсны дээр, сургалтын чанар дорой байсныг тэмдэглэвэл зохино. Эдгээр сургууль зөвхөн биниг үсгийн сургууль төдийхөн байсан бөгөөд гагцхүү Монгол дахь Манжийн засагзахиргааны бичээч, түшмэл бэлтгэх гол зорилготой байжээ. Харийн ноёрхолын үед орчин цагийн сургууль боловсролын хэрэг Монголд хэрэгжих нөхцөл тун хангалтгүй байсны г эдгээр цөөн тооны сургуулийн орш ин тогтнож байсан байдал, төрх тодорхой харуулж байна. Өмнө өгүүлсэн сургуулиудын бүх зардал мөнгийг аймаг, хошууны ард олноос татварлаж байжээ. Хүрээ, Улиастай зэрэг суурин газруудад холын аймаг, хош уудаас хөвгүүдийг авчран байгуулсан сургуулиуд хөрөнгө мөнгөөр гачигдаж, зарим үед харийн мөнгө хүүлэгчид, худалдаачдад өр шир тавьж, харъяат хошуу нутгийн ард иргэдээр төлүүлэх зэргээр их чирэгдэл болж байсан удаа олон гарч байжээ. Шашны сургууль, боловсрол. Манжийн үеийн монголчуудын сургууль боловсролын хэрэгт шашны сургууль ерөнхийдөө ноёрхож байсан билээ. Ш ашны сургалтын тогтолцоог үндсэнд нь анхан шатны ба дээд гэж хоёр анги хуваан үзэж болно. Анхан шатны сургуулиар 5-7 насны хөвгүүд үсээ хусуулан, лам дээл өмсөж лам багш нарын дэргэд шавилан сууна. Тэд юуны өмнө түвэд үсэг заалгаж уншлага цээжлэнэ. Лам нар түвэд бичгийг ихэвчлэн хоосон цээжлүүлэх аргаар зааж, харь хэлээр байгаа номын утга учрыг орчуулан тайлбарлахы г хайхардаггүй байжээ. Ш ашны анхан шатны сургуулийг төгсөгчдийн зарим ньдараах шатны сургууль (дацан)-д шилжин орно. Монголд хүрээ, хөдөөгүй олон тооны дацан байсан юм. Я лангуяа Их Хүрээ бол олон лам хуран цугларсан, М онголын ш аш ны сургууль ном ы н төв газар байв. Х үрээнд 1739 онд Д эчингалавы н дацан (Дүйнхор зурхайн), 1756 онд буддын гүн ухааны (цанид) гоман игчааны Дашчоймбол дацан, 1760 онд Эмчийн дацан, 1779

_____________________________ Лэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

онд Зурхайн дацан, 1790-ээд онд Жүдийн дацан, 1809 онд Гунгаачойлин дацан зэрэг шашны төрөл бүрийн сургууль удаа дараагаар байгуулагджээ. 1838 онд Хүрээний баруун дэнжид байгуулсан Гандантэгчинлэн (Гандан) бол Монголын шашны томхон сургууль байсан юм. Гандан нь Түвэдийн хийдүүдийн үлгэр ж и ш э эг ээ р байгуулагдсан бөгөөд Д аш ч о й м б и л , Гунгаачойлин, Идгаачойлин гэдэг гурван дацан (анги)-тай байжээ. Энэ гурван дацанд буддын шашин ба гүн ухааны 5 салбарыг1 заадаг байжээ. Урьдах таван ухааныг заадаг сургуулийг цанид буюу чойрын дацан хэмээн нэрлэж байсан ба түүнийг буддын шашны сургуулийн хамгийн гол нь гэж эрхэм лэн, зөвхөн Хүрээний Ганданд төдийгүй мөн хөдөөгийн хийдүүдийн дэргэд олноор байгуулж, үлэмжхэн тооны лам нарыг чойрын номд сургаж байсан болно. Цанидын дацанг амжилттай төгсөгчид нь гавж хэмээх цолтой болдог байжээ. Чойрын сургуулиас гадна хүрээнд Агь, Дүйнхор, Ламиран, Эмчийн зэрэг дацангууд ажиллаж байсан ажээ. Агийн дацанд цанидын дацангийн бүх шүүлэг шалгалтыг давж, гавж болсон цөөн тооны хүн аграмба хэмээх буддын шашны дээд цолтой болох зорилгоор ордог байжээ. Тэр дацанд буддын номлолын нэг гол чиглэл, далд битүү утгатай тантарын номыг үзэж судалдаг байсан байна. Үүнийг судалснаар, буддын номлолын оргилд хүрч бурхны дүр хутгийг олно хэмээн итгэж, монгол лам нарын нилээд хэсэг нь махран хөөцөлдөж, цаг хүчээ их зарцуулж байжээ. Дүйнхор дацанд тантарын сургаалийн нэг чиглэлийг судалж байснаас гадна эртний Энэтхэгийн тэнгэрийн зурхай, санскритийн хэл зүй зэргийг мөн үзэж байжээ. Ламиран дацанд эртний Энэтхэгийн Атиша (XI зуун) Түвэдийн Зонхуба (XV зуун) нарын үндэслэсэн боди мөр буюу зам мөрд орох ёс гэгчийг үздэг байжээ. Мамба буюу эмчийн дацанд эртний Энэтхэг, Түвэдийн эмнэлэгийг зааж, лам эмч нарыг бэлтгэн гаргадаг байжээ. Дацангуудад үздэг хичээл нь Энэтхэг, Түвэдийн зохиогчдоос эрт цагт бичсэн шашны утга агуулгатай судар ном байсан бөгөөд заах арга барил нь бурхны сургаалийг ягштал баримтлан цээжлүүлэхийг голчилж байжээ. Ш ашин дэлгэрч байсан эхний үеэр лам нарт үндэсний бичиг үсэг зааж, ном зохиолыг түвэд хэлнээс монголчлох явдлыг багагүй анхаарч байсан боловч тэр оролдлого чармайлт нь яваандаа аажмаар суларч, эцэстээ бараг байхгүй болоход хүрчээ. Энэ нь эцсийн бүлэгт монгол бичгийн үүрэг, ач холбогдолыг сулруулахад хүчтэй нөлөөлөв. Үндэсний бичиг үсгээ мэддэг хүн лам нарын дунд тун ховор болж ирэв. Монгол дахь бүх хурал ном, шашны сургууль цөм түвэд хэлээр явагдах болжээ. Ийм нөхцөлд түвэд хэл нийт монгол үндэстний шашин номын хэл болон хувирч, соёлын аймагт монгол хэлийг хоёрдугаар зэрэгт түрэн оруулахад хүрчээ. Бурхньг шашны сургуульд эрдэм мэдлэгийн зарим нэг салбар ухааны үндэсийг зааж сургаж байсныг бас хэлэх хэрэгтэй. Монгол дахь шашны 1

Будцын ш ашин гүн ухааны таван гол салбар нь: 1. «Прамана» бую у шалгадаг ухаан; 2. «Барамид» бую у чинагшид хүргэсэн хэм ээх орчлонгийн чанад хүрэх ухаан; 3. «Мадъямика» буюу тев үзлийн ухаан; 4. «Абхидхарма» буюу илт номын ухаан; 5. «Виная» буюу номхотгохуй ёсон бую у шашны д эг журам болно.

277

М О Н ГО Л

ҮЛСЫН ТҮҮХ. IV воть

сургуулиудад бурхны шашинтай хамтаар тус оронд нэвтрэн ирсэн эртний Энэтхэгийн их таван ухаан, бага таван ухааныг зааж байв. Эртний Энэтхэг, Түвэд, Монголын уламжлал ёсоор их таван ухаанд дуун ухаан, шалгадаг ухаан (логик), урлахуйн ухаан, дотоод ухаан (бурхны сургаал), тэжээхүйн ухаан (анагаах ухаан) ордог ба нөгөө бага таван ухаанд нь зурхай, зохист аялгуу (яруу найргийн онол), илт ёгт өгүүлэхүйн ухаан (ёгт үгийн учир утгьгн ухаан), холбон найруулахуйн ухаан (эгшиглэл зүй, шүлгийн онол), жүжгийн ухаан багтдаг байжээ. Заримдаа дуун ухааныг бага таван ухаанд, харин зурхайг их таван ухаанд оруулах заншил мөн байжээ. Лам нар эдгээр ухааны дотроос дотоод ухаан хэмээх буддын ш аш ны номлолы г ухаан бүхний ухаан гэж эрхэмлэн үзэж, өмнө дурдсан бусад бүх ухааныг гагцхүү бурхны номыг ухаж ойлгох ба номлож ухуулах хэрэгт захируулж байжээ. Монголд эртний Энэтхэг, Түвэдийн уламжлалт эрдэм ухааныг зааж байсан нь дундад зууны европын улсуудын шашны сургуулиудад «Долоон чөлөөт ухаан»1 хэмээгч эртний Грек, Римын эрдэм ухааны салбаруудыг мөн л шашны (христос) явцуу эрх сонирхлын үүднээс зааж байсантай тун төстэй болохыг дашрамд тэмдэглүүштэй. Иймэрхүү нөхцөлд зарим авъяас билэг төгөлдөр хүмүүс лам нарын дотор цөөнгүй гарч, эртний Энэтхэгийн уламжлалт ухаанд мэргэн болж, дуун ухаан, ш алгадаг ухаан, зохист аялгуу, тэж ээхүй ухаан зэр гээр сонирхолтой ном зохиол бичиж байжээ. Дуун ухаан (үүнд, түвэд, санскрит хэл бичиг), зохист аялгуу, холбон найруулахуй ухаан зэргийг монгол хүмүүс их төлөв бие дааж ганц нэг сайн багшийг шүтэж, эсвэл өөрөө хувиараа Түвэдэд очиж сурч судалж байсан болно.

§2. Мэдлэг ухаан Буддын мэдлэг ухаан, орчуулга. Монголд олон тооны хүн лам болж, голдуу шашин шүтлэг, бурхны номлолыг эрхэмлэн хөөцөлдөж, их хүч чадал зарж байсны зэрэгцээгээр мөн өмнө дурдсан их тав, бага таван ухааны дотроос гүн ухаан, ш алгадаг ухаан, дуун ухаан, зохист аялгуу, холбон найруулах, анагаах ухаан, зурхай зэрэг эрдэм мэдлэгийн судар номыг монголчлох, энэ талаар ном зохиол бичих ажлыг нилээд хийж байсныг бас тэмдэглэх хэрэгтэй. Ганжуур, Данжуурыг монголчлох ажлыг зөвхөн М анж ийн хаан л санаачлан хийлгэсэн мэтээр үзэх ньтүүхийн баримтанд нийцэхгүй. Монгол хэлмэрч нар Ганжуурыг хэсэгчлэн орчуулах ажлыг бүр XVI зууны эцсээс эхэлж, 1628-1629 онд бүрэн дуусгаж, Лигдэн хааны зарлигаар 113 хэлмэли (боть) «Алтан Ганжуур» гэдэг Монгол ганжуурыг анх эмхтгэн гаргажээ2. 1 2

«Долоон чөлөет ухаан» нь: 1. Хэл зүй, 2. Уран үг (риторика), 3. Диалектика (логика), 4. T oo бодлого, 5. Геометр, 6. Астрономи, 7. Хөгжим. 1817 онд бичсэн «Алтан эрих» гэдэг ном онд эн э тухай өгүүлсэн байна. Э нэ ном гар бичмэлээр хадгалагдаж байна. Хувьсгалын дараахнаар Байшинтын хийдээс Жамъян гүний олж ирсэн, одоо Улсын номын санд хадгалагдаж буй монгол гар бичмэл Ганжуурын далан хэдэн боть, М анжийн үеийн барын Ганжуураас н элээд өөр байна. Э нэ rap бичмэл М онгол ганжуур бол Л игдэний үеийн Ганжуурын нэг хуулбар Халхад байсан нь бололтой.

278

______________________________ Лэл

хэсэг. Манжийн эрхшээлиин үеиин Монгол

Үүнийдараагаар Манжийн Энх-Амгаланхааныүед, 1718-1720 ондЛигдэний үеийн монгол бичмэл Ганжуурын үг найруулгыг бага зэрэг засварлан бараг тэр хэвээр нь зөвхөн барлах ажлыг хийсэн1. М өн Данжуурыг ч гэсэн хэсэг бусгаар нь монголчлох ажлыг Лигдэн хааны үед хийж байсан ба Манжийн үед, 1741-1749 онд Данжуурын 225 хэлмэлийг бүрнээ эмхтгэн барласан байна.

Данжуур хөлгөн судрын нүүрний зураг

Ганжуур, Данжуурын монгол орчуулга бол монгол хэлмэрч нары н хамтын бүтээл байсан ажээ. Зөвхөн Ганжуурыг монголчлоход Гунгаа-Одсэр мэргэн, М анзушри бандида хийгээд хутагт Ананда Ш рибадра тэргүүтэй 35 мэргэн хэлмэрч гүүш нар оролцсон байна2. Барын Ганжуурын эцэст бүгд хэлмэрч, найруулагч нарын нэрийг тоочсон байдаг3. Олон тооны ном зохиол орчуулах аж лы н явцад хэл бичгийн ухааны м эдлэг дээш илж , Ганжуурын м онгол орчуулгын түүхийн талаар: Б .Я .В ладим ирцов. «Н адписи на скалах Х алхаского Ц огту тайдж и». И звести я AH С С С Р . 1927, стр. 2 2 2 -2 2 3 . W .H eissig, «Zur Entstehungsgeschichte der mongolischen Kandgur-Redaktion der Ligdan K han-Zeit 1628-1629», Studia A lta ica , W iesbaden, 1957. Beitrage zur U b ersetzu n g sg esch ich te des M on g o lisch en Buddhistischen Kanons. Guttingen Vandenhoeck Ruprecht, 1962. «Болор эрих». Хаалганы хэвлэл, 1941. тал 670-671. L.Ligeti. Catalogue du Kanjurmongol imprime. 1942, p. 339-340.

J

279

М он гол

ҮЛСЫН ТҮҮХ. IV БОТЬ

орчуулгын чадвар, арга барил нэлээд сайжирч иржээ. Ялангуяа Данжуурыг орчуулах дашрамд эртний Энэтхэг, мөн зарим талаар Түвэдийн эрдэмтэн мэргэдийн зохиосон, олон ухааны алдартай ном судрыг монголчилсон нь тэр цагийн монголчуудын мэдлэг ухааны мандалд гарсан томхон амжилт даруй мөн. Ж иш ээ нь Дуун ухааны талаар эртний Энэтхэгийн алдарт хэл зүйч Банини (Панини) аршийн (манай эриний өмнөх V зууны) «Банини В ьякарана сутра» буюу «Дохио тохиолдуулсан Б ан и н и й н судар»1, их сургуулийн багш гэж алдаршсан Зандрагом (Зандрагомин ойролцоогоор манай он тоололын VII-VIII зуунд амьдарч байсан) хэмээгчийн зохиосон «Чандравъяакарана сутра» буюу «Зандрабагийн судар»2, мөнхүү зохиогчийн «Б и ш д у басар габ р ад д и » буюу «Чухал урвуулах хорьты н тай л б ар » , «Варигсутра» буюу «Үгсийн судар»3, Галава (К ал ап а)-и й н зохиосон «Калапасутра»4 буюу «Галавагийн судар», Анубхутисварупа азарын бичсэн «Сарасвативьякарана сутра» буюу «Эгшигт эхийн дохио таниулагч судар»5, Түвэдийн их хэлмэрч «Панинивьякарана тэргүүтэн дөрвөн их сударт оюуны идэр залуу дээд дэлгэрсэн», Дарва лоцава Агваанпунцаглхүндэвийн 1658 онд зохиосон «Банинивьякарана гол, тайлбарын мэдэхүй утга зан үйл, үлгэр өгүүлсэн тэргүүтнийг тогтоосноо бичсэн оршуулсан сайн номлол Чандадманыг удирдагч тэргэн»6 гэх мэтийн санскрит хэлний гуч гаруй зохиол7 болон Түвэдийн хэл зүйг үндэслэгч Тонм исабхта (VII зуун) багшийн зохиосон түвэд хэл зүйн анхны зохиолууд болох «Иш үзүүлсэн үндсэн гучит», «Иш үзүүлсэн тэм дгийн орлого»8 гэх м этий н алдарт зохиолуудыг орчуулсан нь монголд дуун ухаан хөгжих хэрэгт тус нэмэр болжээ. 1

:

3 4 5

6

7 8

Банинийн зохиолы г мөн «Аштадхъя» бую у «Н айман гишүүт (бүлэг)» гэж нэрлэдэг. Э н э зохиол бол харшуулсан түүхэн хэлзүйн үндсийг анх тавьж өгснөөс гадна одоогийн бүтэц зүйн аргыг ч анх сэдэж гаргасан эртний алдарт зохиол мөн. Банинийн зохиолыг XVII зуунд Түвэдийн их хэлмэрч Дорба лоцава Агваанпунцаглхүндэв, их багш Рама Зандра (Чандра)ийн зохи осон тайлбарт ш үтэж эн эт хэгээс түвэдэд орчуулсан аж ээ. Э нэ түвэд орчуулгаас М онголын их хэлмэрч бигшү Сумади-Ш ила монголчлон орчуулжээ. Банинийн зохиолын монгол орчуулга Данжуурын 223 дугаар ботид буй. Зандраба нь эн э зохиолыг бичихдээ, зөвхөн Банинийн зохиол төдийгүй, мон их хэлзүйч Патанжали (манай эриний өмнөх II зуун) багшийн зохиосон «Махабхашья» (Их тайлбар) гэдэг судар болон манай үед хүрч ирээгүй бас бус хэлзүйн судруудыг ихэд хэрэглэсэн учир уул зохиол нь эртний Э нэтхэгийн хэлзүйн олон сургуулийг судлахад их ач холбогдолтой болно. «Зандрабагийн судар» монгол Данжуурын 204-р ботид буй. Зандрабагийн эн э хоёр зохиолын санскрит эх одоо буй эсэх нь тодорхойгүй. Э нэ зохиол Данжуурын 204-р ботид бий. Энэхүү зохиол бол ихэвчлэн түвэд орчуулгаараа М онголд их дэлгэрч санскрит хэлний зүй судлагч нарын гол сурах бичиг болж байж ээ. Уул зохиолыг V Далай ламын зарлигаар өмнө дурдсан Түвэдийн их хэлмэрч Агваанпунцаглхүндэв модон могой (1665) жил түвэд хэлнээ орчуулсны г Зүүн авга нарын бэй с С он ом балж иры н хош ууны дай гүүш Агваандампил монголчилжээ. Монгол Данжуур. 222-р боть. тал 564. Зо х и о гч ө ө р и й н н ом ы г з о х и о х д о о , Б ан и н и й н н э г гол т ай л бар б о л о х Р а м а -З а н д р а (Рамачандра)-гийн бичсэн «Пракрия» (Маш үйлдэх) гэдэг судрыг үндэс болгон ш үтжээ. Э н э зо х и о л м о н го л о о р ор ч уулагдаагүй Р ам азан др аги й н зо х и о л ы г судл ахад м өн ач холбогдолтой. Бигшү Сумадишила монголчилжээ. Sh.Bira, O.Sukhbaatar, «On the Tibetan and M ongolian Translations o f Sanskrit Grammatical Work», Indologica Taurinensia, Vol. VII (1979), Тогопто, 1980, p. 127-137. Э нэ хоёр зохиол Данжуурын 212-р ботид бий.

280

Аэл хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

Зох и ст аялгууны онол ба зохиолууды н тал аар Х алхы н Гүүш Гэлэгжалцаны орчуулсан Д андины 1(ойролцоогоор VII зуун) «Кавьядарша» («Зохист аялгууны толь») зохист аялгууны онолы г барим тлан бичсэн зохиолуудын шилдэг жишээ хэмээгддэг эртний Энэтхэгийн нэрт зохиолч Калидасын (V зуун) зохиосон «Мегадута» («Үүлэн зардас»), Кашмирийн их зохист аялгууч Кшемендрагийн (XI зуун) зохиосон «Бодисаттваданакалпалата», их зохист аялгууч Аш вагош агийн (манай эриний II зуун) «Буддачарита» («Бурхны явдал») зэрэг эртний Энэтхэгийн дэлхийд нэртэй зохиолуудыг монголчилжээ. Мөн холбон найруулахын онолын үндсэн судар Раднагараш анди (Ратнакараш анти)2-ийн зохиосон, Халхын гүүш Гэлэгжалцаны орчуулсан «Чандоратнакара»3 («Холбон найруулах эрдэнэс гарахын орон») ба мөнхүү зохиогчоос үндсэн судраа тайлан бичсэн тайлбар зохиол «Эрдэнэс гарахын орон холбон найруулах ш астирын тайлбар» (Өмнөх Гэлэгж алцан м онголчилсон), «Холбон найруулахын үлгэрийг үзүүлсэн магтаал» зэрэг эгшиглэл зүйн онолын ба уран зохиолын нэртэй номуудын монгол орчуулга Данжуурт бий. А нагаах ухааны талаар «Аюурвед» («Н асны вед ш асти р » )4, «Чаракасамхита» («Зарагагийн найм ан гишүүт»), «Суш рутасамхита» (Сушрутагийн найман гишүүн)5 мэтийн эртний Энэтхэгийн эмнэлгийн алдарт судруудыг үндэс болгон бичсэн доорхи зохиолууд м онголоор орчуулагджээ. Үүнд: «Насны шастирын увдиеын зүрхнийг хураасан», (Зүүн Сөнөдийн гүүш Ишдаш монголчилсон), Сарвахтиамритадда хэмээгчийн зохиосон «Брахмаведасарамгадарачарака» (Эсрүү вед шастирын далайн гишүүнийг баригч далбаат)6 (мөн Ишдаш орчуулсан), Багбхатын зохиол «Аштагахрдьясамхита»7 (Найман гишүүтийнзүрхийгхураасан) гэдэгүндсэн 1

2 3

4

5

6 7

Дандины зохиолын монгол ш инэ орчуулга тайлбарын хамт 1982 онд хэвлэгдсэн. Ш .Бира. Х.Гаадан, О.Сүхбаатар. Дандины зохист аялгууны толь. Corpus Scriptorum Mongolorum. Т. XX, fasc. IV, УБ., 1982. Түвэдийн уламжлалаар Раднагарашанди нь Дандины үеийн хүн болно (VII зуун). Э н э зохиолд ш үлэг бичихэд чухал ач холбогдол бүхий холбон найруулах бую у эгшнглэл зүйн (просодия) гол гол асуудлыг боловсруулан бичж ээ. Уул зохиолын тайлбарт өгүүлснээс үзэхэд Раднагарашанди нь эртний Энэтхэгийн шүлгийн үндсэн судар болох Бингала (П ингала) (М ЭӨ II зуун) багшийн зохиосон «Чандасутра», «Холбон найруулах судар» гэдэг зохиол хэтэрхий товч, зарим зүйлд нь тодорхой бус учир өөрийн зохиолыг бичихээр ш ийдж ээ. «Аюурвед» М ЭӨ IX-III зуунд зохиогдсон бололтой гэж эрдэм тэд үзэж байна. Э нэ номын найман бүлэг эртний Э нэтхэгийн хожмын эм нэлгийн зохиолууды н үн дэс болон орж ээ. Э нэтхэг, Түвэд, М онголын эмч нар зохи олоо голдуу найман бүлэгтэй бичиж байсан нь «Аюурвед»-ын уламжлал болно. «А ю урвед»-ийг засварлаж ирсэн түүхтэй. Н эл ээд сүүл хирийн хоёр засварыг Чарака ба Сушрута нар хийсэн гэдэг. Чаракасамхита гэдгий нь манай эриний анхны зуунуудад хамаарна гэж эрдэм тэд үзэж буй. Э н эхо ёр зохиол Насны вед шастиртайторөл холбоотой болох ньуул зохиолуудынтөгсголпйн үгээс тодорхой. Э н э судрыг «Оточийн эзэн С анга-Бобда нэртийн хөвүүн, их эмч Пахол» зохиов гэж ээ. Пахол гэдэг нь Вагбхата гэсэн энэтхэг нэрийн түвэд орчуулга аж ээ. Вагбхата бол эртний Э нэтхэгийн гурван их алдартай эмчийн нэг мон (Чарака, Сушрута нарын хамтаар). Тэр нь манай эриний VIII буюу IX зууны орчим амьдарч байсан гэж эрдэмтэд үзэж байна. Вагбхата нь үндсэн ба тайлбар зохиолууд бичихдээ «Насны вед шастир», Чарака, Сушрута гэх мэтийн оорийн ом нөх эмч нарын зохиосон эмнэлгийн гол судруудыг өргон ашиглажээ. Вагбхатын зохиолуудыг үзэмчин Ц эвдэн бэйсий н хошууны гүүш Л увсанпунцаг монголчилж ээ.

281

М о н г о л УЛСЫН ТҮҮХ. IV воть

судар ба мөнхүү зохиогчийн өөрийн нь бичсэн үндсэн судрын тайлбар, Саранд Баясагч хэмээх багшийн зохиосон «Найман гишүүтийн зүрхний тайлбар үг, уттасын сарны гэр эл » 1, Н агарж унагийн зохи осон «Зуун найрлагат», «Амьдруулагч эм и й н судар», эр тн и й Э нэтхэг, Т үвэдийн эмнэлгийн зохиолуудын хураангуй «Рашааны зүрхэн найман гишүүт нууц увдисын үндэс», дэсрэд С анж ааж ам цы н (1679-1705) «Раш ааны зүрхэн найм ан гишүүт нууц увдис эрдм ийн үндсийг нэм сэн арга» зэрэг олон зохиолыг дурдаж болно. Эдгээр зохиолын дотроос Вагбхатын «Найман гиш үүтийн зүрхийг хураасан» гэдэг зохиол тайлбаруудын хамтаар тун сонирхолтой ажээ. Энэ зохиолд эм заслыг найман гишүүн (зүйл) болгон хуваадаг. «Насны вед шастир»-ын уламжлалыг дагажээ. Найман гишүүн нь: 0 Хүзүүнээс дорогш биеийн элдэв өвчнийг эдгээхийн засал; © Өчүүхэн нялхсын засал; © Элдэв адын өвчний засал; © Хүзүүнээс дээш нүд, чих, хамар, тархины элдэв өвчний засал; © М эсээр шархтсаныг яран эдгээхийн засал; © Х илэнц эт хорхой зуусны хор, ш им т хороор туссаны засал; © Хөгшрөхийг чийрэгжүүлж, насыг уртасгах засал; © Хатагтайг чадахуйяа үйлдэхийн засал.

Алтаар бичсэн «Жадамба» хөлгөн судар 1

Э нэ зохиол бол Данжуурын гурван ботийг эзэлсэн маш том тайлбар зохиол болно.

282

_____________________________ Лэл

хэсэг. М анж ийн эрхшээлийн үеийн М он го

Буддын гүн ба шалгадаг ухааны талаар эртний Энэтхэгийн олон тооны зохиол монголчилсоны дотор ялангуяа Нагаржуна, Асанга, Васубанду, Дигнага (ойролцоогоор манай эриний IV зуун), Дармакирти (VII зууны 2р хагас), Дармоттара (IX зууны орчим) зэрэг эртний нэртэй гүн ба шалгадаг ухаантан нарын зохиолуудыг монголчилсон болохыг тэмдэглэвэл зохино. Их шалгадаг ухаантан Дармакиртийн «Долоон үндсэн судар»-ын нэгээс бусад нь цөм уг энэтхэг эхээрээ байхгүй, зевхөн түвэд, монгол орчуулгаар хадгалагдан үлдсэн учир Данжуурт байгаа эдгээр зохиолын монгол орчуулга эртний Энэтхэгийн шалгадаг ба гүн ухааныг судлагчдад үнэтэй хэрэглэгдэхүүн болж байгаа юм. Монголчуудын гадаад хэлний утга зохиол. Монголчууд Манж Чин улсын бүрэлдэхүүнд захирагдаж байсан түүхэн өвөрмөц нөхцөлд түвэд, хятад, манж үндэстний хэл соёлын нөлөө тэдгээрийн дунд хүчтэй болж улмаар монголчуудын гадаад хэлний мэдлэг эрс нэмэгдэж зохиол бүтээлээ түвэд, хятад, манж хэлээр туурвих буюу эдгээр хэлнээс монгол хэлнээ орчуулга хийх явдал ч урьд урьдаас илүү газар авч байжээ. Үүний үр дүнд түвэд, хятад, манж хэлээр бичигдсэн бүхэл бүтэн гадаад хэлний утга зохиол Монголд буй болсон нь тухайн үеийн монголын оюуны соёлын нэг өвөрмөц ололт мөн хэмээн үзэж болно. Ерөөс монголчуудын соёлын нэг онцлог бол түвэдээр дамжуулан эртний Энэтхэг, Түвэдийн буддын их соёл, манж нараар дамжуулан Хятадын Күнзийн их соёлтой танилцаж, үр шимээс нь ихэд хүртсэн явдал даруй мөн. Монголчуудын гадаад хэлний утга зохиолын түүхэнд юуны өмне мэдлэг ухааны олон салбараар түвэд хэлээр бүтээсэн ном зохиолууд чухал байр эзлэх бөгөөд тэдгээрийг бүхэлд нь монголчуудын түвэд хэлт утга зохиол хэмээн бид анх нэрлэсэн билээ1. Сүүлийн жилүүдэд зөвхөн түвэд хэлт төдийгүй мөн хятад, манж зэрэг гадаад хэлээр монголчуудын туурвисан утга зохиол, ялангуяа уран зохиолыг судлах явдал идэвхжиж, түүнийг «Олон хэлт монгол утга зохиол» хэмээн нэрлэж байна2. XVIII-XIX зуунд түвэд хэл монголчуудын дунд өргөн дэлгэрч, улмаар нийт монголчуудын шашин мөргөлийн хэл төдийгүй, мөн зарим талаараа аливаа эрдэм мэдлэгийн хэлний үүрэг гүйцэтгэх болжээ. Урьд Европ дахинд латин хэл их эрх дархтай байсан шиг түвэд хэл Монголд хэрэг дээрээ эрдэм ухааны аймагт ноёлж байсан ажгуу. Түвэд хэлээр монгол хүмүүсийн бичсэн зохиол хэмжээний хувьд монгол хэлээр байгаа зохиолуудаас хавьгүй их боловч тэдгээрийн ихэнх нь шашин мөргөлийн ном болно. Гэвч тэдгээр зохиолын дотор мөн эрдэм ухааны аймагт хамаарах ном цөөнгүй байна. Түвэд хэлээр зохиол бичсэн хүмүүсийн тоо 200 гаруй, зохиосон ном нь хэдэн зууд хүрч байгаа юм. Түвэдээр бичиж байсан зохиогчдын дотроос Өндөр гэгээн Занабазар (1635-1723), түүний шавь Лувсанданзан-Ж алцан (1639­ 1704), анхдугаар Дарба бандида Лувсансодовжамц (1637-1702), Халхын Зая 1

2

Ш .Бира. «Монгольская тибетоязычная историческая литература» (XVII-X IX). УБ., 1960. «Олон хэлт монгол утга зохиол». М онголын соёлын түүх. Гутгаар боть. УБ., 1999. тал 47-61.

283

М О Н ГО Л

УЛСЫН ТҮҮХ. IV в о ть

бандида Лувсанпринлэй (1642-1715), Хөх нуурын Сүмба хамбо Ишбалжир (1704-1788), Алшаагийн Агваандандар лхарамба (1759-1842), Лувсандагбадамбадаржаа (1734 онд төрсөн), Цахар гэвш Лувсанчүлтэм (1740-1810), Цэмбэл гүүш, Дармадала, Дандар аграмба, Жамъяангарав (бүгд XIX зууны ба XX зууны эхэн үеийн хүмүүс) зэрэг сонирхолтой зохиолууд бичсэн мэргэдийн нэрийгдурдаж болно. Үүнд, ялангуяатэдгээр зохиогчоос гүн ухаан, одон зурхай, дуун ухаан, зохист аялгуу, анагаах ухаан болон түүхийн талаар бичсэн зохиолууд бол тэр цагийн монголчуудын мэдлэг ухааны байдал төрх, хир хэмжээг ойлгож мэдэхэд тун чухал хэрэглэгдэхүүн болж байна. М онголын түвэд хэлт утга зохиол нийтдээ лам нарын мутраас гарсан учир, ямар шилдэг зохиол нь ч байлаа гэсэн буддийн сургаал номлолыг хатуу баримтлан дагасан болохыг юуны өмнө анхаарах нь чухал. Энэ үеийн эрдэм ухааны аль ч салбарт шашны үзлийн жанч нөмрөөгүй, ухаан бүхний ухаан гэгдэж байсан дотоод ухаанд эз дийлэгдээгүй тийм зохиол ном гарсангүй. Түвэд хэлт утга зохиолын нөгөө нэг нийтлэг зүйл бол тэр нь их төлөв тайлбар зохиолын шинж хэлбэртэй болно. Монгол зохиогчид эртний Энэтхэг, Түвэдийн мэргэдээс их тав, бага таван ухаанаар бичсэн үндсэн судруудыг ш инж лэн судалж, тайлбарлан номлох зорилгоор гол төлөв өөрсдийн номыг бичдэг байсан юм. Э нэ учраас ч монгол лам нарын түвэдээр бичсэн зохиолууд нийтдээ энэтхэг, түвэд багш нарынхаа үлгэр загварыг үнэхээр шүтэн баримталсан байдаг. Түвэд хэлээр байгаа монгол зохиолуудын дотор буддын шашин, гүн ухааны ном гол байрыг эзэлнэ. Дээр үед монголын гүн ухаан нь бусад ухаанаас илүү буддын сургаал номлолтой нягт холбоотой байжээ. Монголчууд үндсэндээ буддын гүн ухааныг судалж энэ талаар зохиол ном бичиж иржээ. Гэвч үүний зэрэгцээгээр эртний Энэтхэгийн гэнэн материализм (локаята), диалектик, логик болон гүн ухааны түүхийг сонирхон судалж байсныг тэмдэглэх хэрэгтэй. Лам нарын дийлэнх нь буддын сургаалын ш аш ин ш үтлэгийн талыг нь махран хөөцөлдөж, буддын ш аш ны г сурталчлан дэлгэрүүлэхийг аль болохоор чармайн оролдож байсан боловч харин зарим н эг авъяас билэгтэй хүмүүс нь эртний энэтхэгийн гүн ухааны өвийг сонирхон судалж, эн э талаар ном зохиол бичиж байж ээ. Ж иш ээ нь, Алшаагийн Дандар лхаарамба, Сүмбэ хамбо Ишбалжир, Агваанбалдан, Агваандорж нарын зэрэг хүмүүс Дармакиртийн шалгадаг ухааны зохиолууд (« П р ам ан ав ар т и к а» , « А лам бан ап ар и кш а» , « С ам тан ан тар аси д д х и » , «Пражнавартика»)-аар сонирхолтой тайлбар зохиолууд бичжээ. Эдгээр зохиолд эртний Э нэтхэги йн ш алгадаг ухааны нарийн төвөгтэй олон асуудлыг оновчтой сайн тайлбарлахын хамтад зарим асуудлаар нь өөрсдийн үзэл онолыг дэвшүүлэн илэрхийлсэн зүйл ч багагүй буй. Дармакиртийн «С амтанантарасиддхи» хэм ээх зохиолоор Д андар лхарам бы н бичсэн тайлбар «М эргэдийн сэтгэлийг булаагч» зохиолыг академич Ф .И .Щ ербатской өндөр үнэлэн бичиж нийтэлсэн болно1. Ф .И.Щ ербатской бичих1

284

Bibliotheca Buddhica, Т. XI, Тибетский перевод сочинений Samtanantarasiddhi Dharmakirti u Samtanantarasiddhi вместе стибетским толкованием, составленным Агван Дандар Лхарамбой. Изд. Ф .И .Щ ербатской. Петроград, 1916 г.

Лэл хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

дээ, Дандар лхарамба бол шалгадаг ухааны хэцүү асуудлыг тойрч өнгөрөх бус, харин түүнийг эрж олж аль болохоор тайлбарлахыг оролдсоныхоо хувьд “буурьтай шудрага сэтгэгч, гүн ухаантны тэргүүн зэргийн оюун билэгтэй хүн” 1 мөн гэжээ. Монгол зохиолчид эртний Энэтхэг, Түвэдийн гүн ухаантан (Асанга, Васбанду, Дигнаги, Шантидэва, Жамъяаншадав зэрэг) нарын үзэл онолыг судлан, олон ном түвэдээр бичжээ. Эдгээр зохиолын дотроос нэг дорвилог нь Агваанбалданы «Их тогтсон тааллын2 зүүлт тайлбар» гэдэг гурван боть зохиол болно. Зохиогч номоо Түвэдийн их гүн ухаантан Жамъяаншадавын (1649-1723) бичсэн «Их тогтсон таалал» гэдэг судрын тайлбар гэж нэрлэсэн боловч тэр зохиол нь үнэн хэрэг дээрээ эртний Энэтхэгийн гүн ухааны түүх, онолын талаар монгол эрдэмтний бичсэн бие даасан томоохон зохиол мөн ажээ. Манай зурхай судлагчид, ялангуяа зурхайч Л.Тэрбишийн судалгааны дүнгээс үзэхэд монгол лам нар одон зурхайн талаар түвэд хэлээр олон зуун бүтээл мөн туурвисан нь монголчуудын түвэд хэлт утга зохиолын хөгжилд томхон хувь нэмэр болжээ. Энэ нь эртний Энэтхэг, Түвэдээс гаралтай Цагийн хүрдний (Калачакра) ёсны одон зурхайн ухаан Монголд чухамхүү өгүүлэн буй үед эрчимтэй хөгжиж байсныг гэрчилнэ3. Эмнэлгийн ухаан. Монголчуудын дунд эртний Э нэтхэг, Түвэдийн гаралтай эмнэлэг нилээд дэлгэрч, ардын эмнэлгийн буурь суурь багасаж, эмнэлэг нь бүхэлдээ лам эмч нарын гарт оржээ. Монголд эмийн дөрвөн үндсийн сургуулийг анх үндэслэн дэлгэрүүлэгчид бол ламын гэгээн Лувсанданзанжалцан (1639-1704), Халхын зая бандида Лувсанпринлэй (1642-1715) нар болно. Гэвч монголчууд Энэтхэг, Түвэдийн эмнэлгийн гол судруудыг нэлээн эртнээс үзэж судлах болжээ4. «Рашааны зүрхэн найман гишүүт нууц увдисын үндэс» (Эмнэлгийн дөрвөн үндэс) гэдэг зохиолыг бүр XIV зуунд Чойжи-Одсэр анх орчуулсан хэмээх мэдээ байдаг ба Лигдэн хааны үед хэсэг хэлмэрч тэрхүү орчуулгыг засварлан гаргажээ. Дараагаар нь түүнийг «анх урьдын хуучин орчуулга лугаа зохилдуулан» Минжүүр цорж хэмээгч бас дахин монголчилсон нь манай үед хүрч иржээ. XVIII зуунд өмнө дурдсан гол судруудыг монголоор орчуулсан нь эмнэлгийн мэдлэг ухаан дэлгэрэх нөхцлийг бүрдүүлжээ. Тэдний дотроо ялангуяа «Э мийн дөрвөн үндэс», дэсри д С анж ааж ам цы н эм нэлги йн зохиолууд түвэд, монгол хэлээр Монголд ихэд дэлгэрч эмч нарын гарын авлага болж байв. Санжаажамцын «Рашааны зүрхэн найман гишүүт нууц увдис эрдмийн үндсийг нэмсэн аргыг» XVIII зуунд тэргүүи лам маарамба 1

2 3

4

Ф .И .Щ ербатской. Ө мно дурдсан зохиолын оршил. стр. 8. Тогтсон таалал (түвэдээр тумта) гэж гүн ухааны олон янзын чиглэл, үзэл онолыг хэддэг байжээ. Л.Тэрбиш . Монгол оронд одон зурхай үүсч хөгжсөн нь. Ш УА-ын м эдээ сэтгүүл. № 6, 1988. Л.Тэрбиш . Калачакрагийн зурхай Тов Ази дахь хувилбар. Монгол зурхай судлал. № 4, 1994. Монголчуудын түвэд хэлээр туурвисан одон зурхайн бүтээлийн түүхийн судалгаа. Докторын зэр эг горилж бичсэн зохиолын хураангуй. УБ., 1999. Дандар маарамба. «Эмнэлгийн түүх биндэрьяагийн толь». Түвэд хэл д ээр гар бичмэл. тал 10.

285

М О Н ГО Л

УЛСЫН ТҮҮХ. IV БОТЬ

Лувсанжамц, Хүрээний эмийн сургуулийн дэд лам Гэлэгжамц гүүш нар «Энэтхэг, Түвэдийн мэргэдийн номлосон эмийн олон гол судар лугаа нийлүүлж, эндүүрэлгүй хичээн» орчуулжээ. Санжаажамцын нөгөө нэг зохиол «Рашааны зүрхэн найман гишүүт нууц увидасын эрдмийн үндэсний эмнэлгийн арга эвэрсилийг халуун нэмэлгийг арилгагч хад бураа, цаг бусын үхлийн сэлмийг огтлогч илдэн хэмээгчээс өвчний шалтгаан зэргийг үзүүлсэн судар»-ыг 1747 онд үлэмж билэгт ширээт гүүш жаруд гэлэн Чойжижамц1 монголчилжээ. «Эмийн дөрвөн үндэс»-т гүрэм дором, шашин шүтлэгийн зүйл нилээд буй боловч тэр нь ихэвчлэн эртний Энэтхэг, Түвэдийн анагаах ухааны баялаг өвийг хураангуйлан багтаасан эмнэлгийн сонирхолтой зохиолуудын нэг мөн. Дөрвөн үндэс нъ: ф Язгуурын үндэс, үүнд нөгөө гурван үндсийн товч утгыг хураангуйлан анагаах ухааны ерөн хий зүй ли й г бичж ээ. © Онолын үндэс, үүнд бие бүтэх ёс, бие махбодын зүй, өвчний шалтгаан нөхцөл, танин барих, анагаах эмийн бодис зэргийн судлал, эм нэлгийн багаж зэвсэг, эмчийн дүрэм ёс зэргийн тухай өгүүлжээ. © Увидасын үндэст дотоод гадаад элдэв өвчин, нас уртасгах тухай. © Хойд үндэс буюу шинжлэл заслыг тодорхойлсон үндэст судлал, төрөл бүрийн эм найруулах арга ба элдэв эм заслын тухай бичжээ. Дэсрид Санжаажамцын зохиолууд бол «Эмийн дөрвөн үндэс» зэрэг Энэтхэг, Түвэдийн эмнэлгийн олон судрын утга санааг нэгтгэн хураасан « О н ц л о н гарт авахуйяа амар болсон шастирын охь дээд зохиол» хэмээн Монголд алдаршжээ. М онгол эмч нар өөрсдийн зохиолы г бичихдээ, ихэвчлэн өмнөх зохиолуудыг үндэс болгон хэрэглэдэг байжээ. Тэдний зохиолуудын дотор «Эмийн дөрвөн үндэс»-ийнтайлбар цөөнгүй буй. Монгол эмч нарын түвэд, монголоор бичсэн зохиолуудын дотроос Лувсанданзанжанцаны «Анагаах ухааны гол үндсийн тайлбар», «Өвчний ялгаварлалтын номлол», эмийн ж оры н зааврууд, Сүмбэ хамбо И ш балж иры н «Анагаахуй ш инж лэхүй рашааны шүүдэр», «Анагаахуй ухааны увдисыг машид хураасан рашааны дусал» зэрэг зохиолууд, Үзэмчний гүн Гомбожавын (XVIII зуун) «Элдэв чухал хэрэгт анхны дэвтэр»2, Хошгой мэйрэний (XIX зуун) «Бүхнээ туслах элдэв эмийн зүйл», Халхын сайн ноёны Далай вангийн Дандар маарамбын (XIX зууны эц эс, XX зууны эх) «Дөрвөн үндсийн тайлбар арурагийн үзэсгэлэн эрхис», «Лхантавын дохиог тайлсан арурагийн үзэсгэлэнтэрхсийн чим эг»3, «Э м нэлгийн түүх биндэръяагийн толь»4, Т үш ээт ханы Чин вангийн Дандар аграмбын «Рашааны зүрхэн найман гишүүт нууц увдисын дөрвөн үндсийн зүүлт тайлбар» зэргийг нэрлэж болно. Монгол эмч нарын голдуу түвэд хэлээр зохиосон эдгээр ном сударт ихэвчлэн эртний Энэтхэг, Түвэдийн анагаахухааны үзэл онолыгтайлбарлан 1

2 3 4

286

Э н э нь «Алтан хүрдэн мянган хигээст» гэдэг түүхийг бичсэн Дарма гүүш мөн. Т үвэдээр Чой гэдэг нь Э нэтхэгээр Дарма гэсэн үг. Э н э ном ы н тухай ба зохи огч Гомбожавын тухай: W .H eissig, D ie Pekinger lam aistischen Blockdrucke in M ongolischer Sprache. 1954, Otto Harrassowitz, Weisbaden, p. 90-91. О мно дурдсан дэср ид Санжаажамцын номын тайлбар. Э н э зохи олд (гар бичм эл) Э нэтхэг, Түвэд, М онголы н эм нэлгийн түүхийг бич ж ээ. М он эдгээр орны нэртэй эмч нарын намтрыг тодорхой бичсэн байна.

Аэл хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

бичсэн байхын зэрэгцээгээр бас өөрийн орны өвөрмөц нөхцөл байдалд зохицуулан эмчлэх аргыг сүвэгчилсэн, ялангуяа Монгол орны эмийн ургамлыг шинжлэн, эмчилгээнд хэрэглэх талаар сонирхолтой судалгаа, шинжилгээ хийсэн зүйл ч багагүй буй. Ж ишээ болгон ойролцоогоор XVIII зууны эцэс, XIX зууны эхэн үесээр Найманы Жамбалдоржийн түвэд хэлээр зохиосон «Гайхамшигт нүдний чимэг» гэдэг зохиолыг авч үзэж болно. Уг зохиол сүүлийн үе болтол барлагдан, Монгол даяар тархаж, лам эмч нарын гарын авлага болж байжээ. Түүнд ургамал, амьтны болон эрдсийн гаралтай эмийн түүхий эдийн тухай болон ханах, төөнөх зэрэг эмчлэх аргын тухай тодорхой бичсэн нь орчин үед ч мэргэжилтэн нарын анхаарал, сонирхолыг татаж байна1. М эргэжилтний судалснаар, Жамбалдорж өөрийн зохиолд бүгд 582 төрлийн эм ийн түүхий эдийг тодорхойлон бичсэний дотор ургамалын гаралтай 323, эрдсийн гаралтай 135, амьтны гаралтай 124 байгаа ажээ2. Хэл бичгийн ухаан. Хэл зүй, уран зохиолын онолын талаар нэлээд ном

монгол, мөн түвэд хэлээр гарчээ. Үүнд, юуны өмнө Үзэмчний Молонравжамба Данзандагвын бичсэн (XIX зууны тэргүүн хагас) «Зүрхэн тольтын тайлбар үсгийн эндүүрлийн харанхуйг арилгагч огторгуйн маани»3, Урад гүүш Билгийн Далайн4 олон хуучин бичгүүд үзсэн хийгээд, өвгөн багш нараас сонссоноо хурааж бичсэн «Хутагт хамгийг айлдагч», Манзушрийн хувилгаан лам Чойжи-Одсэрийн зохиосон «Монгол үсгийн зүрхний тольт огторгуйн м аани х эм ээхээс м ахбодигүйгээр өчүүхэн хурааж бичсэн сургуулийн эх үсэг», мөнхүү зохиогчийн «Монгол үсгийн тольтоос өчүүхэн заавар», «М онгол ү сги йн ялгал ба м ахбодий н өчүүхэн товчнууд», Алшаагийн Дандар лхарамбын 1828 онд зохиосон «Монгол үсгийн ёсыг номлосон хэлний чимэг»5, Дамчойравжаагийн «М онголын нэгэн зуун толгой үсэг» (1789 онд бичсэн), Тогтохтөрийн «Оюун билгийн соёрхол», Лхамсүрэн зангийн «Алтан толь» зэрэг монголоор бичсэн монгол хэл зүйн номуудыг дурдвал зохино. Мөн Лигдэн хааны үед Ганжуурыг монголчлох 1

2 3

4

5

Ж амбалдоржийн зохиолыг 1971 онд энэтхэг, түвэд эхээр нь дахин хэвлэсн ээс гадна 1985 он д уг зохиолы н хэсэгч ил сэн орос орчуулга ЗХ У -д нийтлэгдэв. «Д зэйцхар М игчжан» памятник тибетской медицины, Новосибирск, 1985. Ответственный редактор Б.Б.Бадараев. Дурдсан зохиол. тал 8. Э нэ зохи олы голон эрдэмтэн судалжээ. Буриадын эрдэмтэн П.Б.Балданжапов 1962 онд уул зо хи ол ы г о р о с орчуулгы н хамт н и й т э л с н э э с гадна м өн Ө вөр М он гол д х э в л э гд ж ээ ; П.Б.Балданжапов «Зүрхэн тольтын тайлбар» М онгольское грамматическое сочинение XVIII века. М онгольский текст и перевод. введение и примечания. Улан-Удэ, 1962; Монгол хэлний ш инжлэлийн дурсгал бичиг. Хөх хот, 1959. Билгийн Далай бол XVIII зууны үед Жанжаа хутагт Ролбидорж, гүн Гомбожав нартай хамтран, мөн дангаараа ном зохиол монголоор орчуулах ажлыг хийж явсан их хэлмэрч болно. Тэр нь Б ээж инд байсан түвэд сургуулийн багш, мон Ж и н-су-сы (Ариун суурин х и й д )-д Д а лам байсан хүн. Билгийн Далайн «Бодичарьяавадара»-гийн орчуулгыгБ.Я.Владимирцов нийтэлсэн. Э нэ зохиолыг герман, орос орчуулгын хамтаар М .Таубе, Б.Балданжапов нар нийтэлж ээ. П.Б.Балданжапов «Хэлний чимэг» монгольское грамматическоесочинениеХ1Х в. Монгольский текст и перевод введения и примечения. Улан-Удэ, 1962; M.Taybe, Das Kelen-u Cimeg des Ngag-dban-bstan-dar, Ein Beitrag zur einheimischen mongolischen Grammatik. Wissenschaftliche Z eilsch rift der Karl Marx U n iversitat, L eip zig, 10, Jahrgang 1961, G esellsc h a fts und Sprachwissenschaftliche-Reihe, Heft 1; Хэлний чимгийн rap бичмэл эхийг (Дандар лхарамбын оорийн нь бичсэн) Б.Сэцэн, Ш.Далантай нар анх нийтлэжээ. Монгол хэл бичиг. 1957. № 5-6.

287

М о н г о л УЛСЫН ТҮҮХ. IV БОТЬ

цагаар Гунгаа-О дсэр бандида ш инэ «Зүрхний тольт» гаргаж, «ЧойжиОдсэрын зохиосон зуун найман үсэг» гэжээ. Энэ зохиол манай үед хүрч ирээгүй боловч түүний тухай товч мэдээг өмнө дурдсан Данзандагвын «Зүрхэн тольтын» тайлбараас олж үзэж болно. Эдгээр зохиолын дотор монгол хэлний зүйг анх зохиосон ЧойжиО дсэрийн дуун ухааны талын үзэл онолы н уламжлалыг үргэлжлүүлэн хөгжүүлсэн байна. Өмнөх хэлзүйч нарын бичсэн хэл зүйн номуудын үнэ цэнэ нь монгол хэлзүй, ялангуяа зөв бичих дүрэм, авиалбар зүйн гол гол асуудлыг шийдвэрлэн тайлбарласанд оршино. Арга зүй, үзэл онолын хувьд эртний Энэтхэг, Түвэдийн дуун ухаан эдгээр зохиолд хүчтэй нөлөөлсөн болохыг мөн тэмдэглүүштэй. М онгол хэл зүйч нар түвэд, санскрит хэл зүйн талаар ном зохиол бичиж, эдгээр хэлийг судлах үйлст хувь нэмрээ оруулжээ. Ж иш ээ нь: Сүмбэ хамбо Ишбалжирын «Үсгийн ялгал машид тодорхой толь», «Үсгийн ялгал машид тодорхой толь хэмээх зүүлт тайлбар», Дандар лхарамбын «Гучит ба тэмдгийн орлогын утгыг хялбархан ухахыг хураангуйлсан номлол, хувьтны с этгэл и й н лянхуаг нээгч наран х эм ээгч орш иба», «Ү сгийн ном лол, мэргэдийн амны чимэг», «Үсгийн туйлын шинжлэл, эндүүрлийн хирийг угаагч рашаан» зэрэг зохиолууд, бичээч цорж А гваанцэрэнгийн «Угтвар дагаврын үсгийн тийн ялгал ба найруулах ёсон», «Ш инэ хуучин дууны тийн ялгал», Сайн ноён ханы Содномжамцын «Тэмдгийн орлогын бэрх учрыг гийгүүлэгч харахуйяа утга төгөлдөр», «Гучитын тийн номлол сайн бүхний тааллыг бүр тодотгогч зул», Н ам хайсэнгийн «Гучит тэмдгийн о р л о гы н бэрх учры н ү нд сэн судар, түүни й тай л б ар » , Х ү р ээн и й Данзанчойжидын «Гучит тэмдгийн орлогын чухал хэрэглэгч саруул оюутны 288

______

Лэл хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

хүзүүний чимэг», Дамдинсүрэнгийн (XIX зууны хоёрдугаар хагас, XX зууны эхэн үеийн) «Янжиндогийн тайлбар»1 зэргийг дурдсугай. М онгол хэл зүйч нарын эдгээр зохиолд Түвэдийн анхны хэл зүйч Тонмисамбхатагийн үндсэн судрууд ба түвэд хэл зүйн чухал чухал асуудлыг судлан тайлбарласан байна. Дамдинсүрэн гавжийн бичсэн «Янжиндогийн тайлбар» бол одоо хэр мэдэгдэж байгаа монгол хүний бичсэн санскрит хэл зүйн хамгийн том зохиол болно. Монголд орчуулгын ажил их хийгдэж байсны үрээр уг судлал хөгжиж, янз бүрийн толь бичиг зохиох ажил нилээд амжилт олжээ. Үүнд, монгол судлагчид нь монгол хэлний тайлбар толь, монгол хэл ба харь хоёр хэлний толь болон монгол, хятад, манж, түвэд зэрэг олон хэлний толь бичиг зохиожээ. Ж иш ээ нь, «Монголын үсгийн хураасан бичиг», «Монгол үсгийн журмыг салгасан бичиг», «Гурван зүйлийн үг хадмал үзэхүйд хялбар болгосон толь бичиг», манж, монгол, түвэд, нангиад «Дөрвөн зүйлийн үсэг хавсарсан толь», манж, түвэд, монгол, уйгур, нангиад «Таван зүйлийн үсгээр хавсарсан толь» зэргийг дурдсугай2. Монгол хүмүүсийн хийсэн тольнуудын дотор түвэд-монгол дохионы бичиг хэмээх толь бичгүүд голлох суурийг эзэлнэ. Үүнд, Гунгаажамц, гүн Гомбожав, Алшаагийн Дандар лхарамба, Чоймбил тойн нарын зохиосон түвэд, монгол дохионы олон бичгийг нэрлэж болох байна3. Мөн төрөл бүрийн ухааны нэр томьёог боловсруулсан «Мэргэд гарахын орон нэрт» түвэд-монгол нэр томьёоны толийг дурдах хэрэгтэй. Эдгээр толь бичгийг зохиосоны ачаар монгол хэлний үгийн судлал нилээд хөгжиж, хөрш зэргэлдээ соёлт ард түмний хэлний нөлөөгөөр монгол хэл шинэ ш инэ нэр томьёо, үгээр баяжиж иржээ. Монгол хэл бичгийн мэдлэг, орчуулгын түүхэнд Баруун монголын Зая бандид Намхайжамц (Огторгуйн Далай, 1599-1662) нэлээд зүйл бүтээжээ. 1690 онд Зая бандиды н ш авь Раднаабадраагийн бичсэн Зая бандида Н ам хайж ам цы н нам траас үзэхэд, түүний өөрий н нь ба ш авь нары н орчуулсан судар ном хоёр зуу гаруй нэр төрөлд хүрч байна. Хэл бичгийн талаар Намхайжамцын гүйцэтгэсэн нэг томхон ажил бол монгол бичгийн үндсэн дээр 1648 онд «Тод үсэг» хэмээх ойрад цагаан толгой зохиосон явдал мөн. «Тод үсэг» нь монгол хэлний олон аялгууны зөвхөн гагц аялгуунд зохицсон учир тэр үеийн нийт монгол угсаатан бүгдээрээ хэрэглэж байсан монгол бичиг ба монгол бичгийн хэлний их нелөөг сөрөн давж, монгол даяар өргөн дэлгэрэх нөхцөлгүй байсан юм. Уран зохиолын онолын хувьд монгол хүмүүс зохист аялгуу, холбон найруулах ухааны талаар эртний Энэтхэг, Түвэдийн мэргэдийн зохиосон ном судрыг судлан, голдуу тайлбар зохиолуудыг түвэд хэлээр бичйж иржээ. Монгол уран зохиолын онолчид Дандины «Зохист аялгууны толь»-ийг 1

2 3

Э нэ зохиол гар бичм элээр буй. «М онгол толь бичгүүдийн тухай». Ринчен. М онгол бичгийн хэлний зүй. Тэргүүн дэвтэр. Удиртгал. УБ., 1964. тал 122-130. «М онгол-Түвэд тольнуудын тухай». Дорж. “Т үвэд-М онгол дохионы бичиг түүвэр нэрсийн тухай”. УБ., 1959.

289

М О Н ГО Л

ҮЛСЫН ТҮҮХ. IV БОТЬ

судлах үйлст багагүй хувь нэмэр оруулсныг тэмдэглүүштэй1. Тэр үндсэн судрын зэрэгцээгээр мөн Түвэдийн мэргэдээс «Зохист аялгууны толь»-ийн талаар бичсэн алдартай толь, зохиолуудыг их хэрэглэсэн байдаг. Ж ишээ нь монгол зохиогчид «Зохист аялгууны толь»-ийг анх түвэд хэлэнд орчуулсан Түвэдийн иххэлмэрч нар Шондон Доржжалцан (XIII зуун), Бандон Лодойдамба (1276-1342), нартан-лозава Сангаш ири, Бодгайба Мипам Гэлэгнамжил, V Далай лам Агваанлувсанжамц, Ажа Ёнзон, Янжин Габайлодой нарын зохиосон зохист аялгууны толийн тайлбаруудыг өргөн дэлгэр хэрэглэсэн байдаг. Ялангуяа V Далай ламын бичсэн «Зохист аялгууны толийн бэрх зүйлийн тайлбар Сарасватийн яруу дуун» гэдэг зохиол Монгол даяар түгж, зохист аялгуу судлагчдын нэг ёсны сурах бичиг болж байжээ. Монгол зохист аялгууч нар зохиолоо бичихдээ, ихэвчлэн Дандины «Зохист аялгууны толь»-ийн зохиомжийг даган мөрдөж, уул судрын доорхи гурван бүлгийг тайлбарлан бичсэн байдаг. Үүнд: 1. «Зохист аялгууны толиос мөрийг сайтар ялгасан анхны бүлэг», 2. «Зохист аялгууны толиос утгын чимэг хэмээх хоёрдугаар бүлэг», 3. «Зохист аялгууны толиос үйлдэхүйеэ бэрхийн гуравдугаар бүлэг» болно. Н эгдүгээр бүлэгт, зохист аялгууны ач холбогдол, зохист аялгууны “б и е ” , “ч и м э г ” гэж юу болох, зохиолы г “үелэн т а с а л с а н ” (ш үлэг), “үргэлж илсэн” , энэ хоёрыг “хавсарсан” гэж гурван зүйл болгон хуваах тухай, мөн зохист аялгууны арван эрдм ийг2 тодорхойлон, Э нэтхэгийн зохист аялгуучид эдгээр арван эрдмийн тухай үзэл онолоор үндсэндээ өмнө зүгийн (Видарбха) ба дорно зүгийн (Гоуда) гэж хоёр мер (чиглэл)-ийг баримталж байсан ялгаа, энэ бүхний тухай бичсэн байдаг. Уул бүлэгт зохист аялгууны ач холбогдолы г ихэд үнэлэн бичсэн нь: «хэрвээ аялгуугаар аялуулан гийгүүлэгч үүнийг орчлон дахинаа мандуулан эс үйлдвээс л энэ гурван ертөнц дахин бүгд ямагт балай харанхуй болно» гэжээ. Хоёрдугаар бүлэгт, зохист аялгууны утгын 35 чимгийн мөн чанарыг тодорхойлон бичиж, тус бүрт нь ж иш ээ өгчээ. Дандины онолоор зохист аялгуунд өмнө дурдсан эрдмээс (гуна) гадна мөн чимгүүд (аланкара) чухал үүрэгтэй болно. Чимэг гэж «Зохист аялгууг үзэсгэлэн болгохуй номууд»ыг хэлнэ. Ө ерөер хэлбэл, зохист аялгууг гоёж чимэглэдэг уран хэллэгийн ном ёсыг чцмэг гэж Дандин тодорхойлжээ. Г уравдугаар бүлэгт нь, үгсийн чимгийг тодорхойлон, ж иш ээн ий хамтаар бичжээ. Зохист аялгууны онолын талаар монгол хүмүүсийн түвэдээр бичсэн 1 -

Ш .Бира. «Кавьяадарша» в М онголии. Кн. Литературные связи М онголии. М ., 1981. стр. 181­ 197. Арван эр д эм нь: 1. Барилдлага (слеш а) бую у үсэг барилдан зохи ц сон ; 2. Маш тунгалаг (парасада) буюу үгийн утга тодорхой тунгалаг; 3. М онхүү тэгш (самата) буюу хатуу, зөөлөн дунд үсгийг тэгш хэрэглэн найруулах; 4. Яруу (мадуръяа) буюу үсгийн яруу сайхан; 5. Маш залуу (сукуматара) бую у ш ирүүн (хатуу) бус үсгээр найруулах; 6. Т одорхой утгат (артавьякти); 7. М өнхүү агуу их (ударатвам) бую у үгийн чанар нь агуу их бую у тодорхой; 8. Жавхлант (ожас) буюу олон хураангуй үсгээр найруулах; 9. Ү зэсгэлэнт (канти) буюу үгийн ердийн утгаас үл хэтрэн үзэсгэлэнтэй найруулах; 10. Самади бую у нэг юмны ном (ш инж тэм дэг)-ы г нөгөө юмных болгон өгүүлж найруулах.

290

_____________________________ Лэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

зохиолуудын дотроос Зая бандид Л увсанпринлэйн «Утгын 35 чимгийн жишээ» (1670 онд бичсэн), Сүмбэ хамбо Ишбалжирын «Үгсийн чимгийн товч, зохистаялгуунд орох үүд» (1777 онд бичсэн), «Зохистаялгууны толиос номлосон чимгүүдийн жишээ одны эрхис» (1736 онд бичсэн), Агваантүвдэн равжамбын (XVIII зууны сүүлч, XIX зууны эхэн), «Зохист аялгууны толийн тогтоосны тэмдэглэл дурдлын тусгал», «Зохист аялгууны толиос үзүүлсэн зохист аялгууны бие чимгүүдийн мөн чанар, ялгал жиш ээний тэмдэглэл»1, Алшаагийн Дандар лхарамбын «Зохист аялгууны толийн гурван бүлгийн жишээ, саруул оюутны хүзүүний чимэг, сувд эрих» (1829 онд зохиосон) зэрэг зохиол, Халхын Ж амъяангаравын (1861-1917) «Зохист аялгууны толийн үндэс тайлбарын ердийн утгыг сайн гаргасан Брахма тэнгэрийн эгшиг дуун» (1904 онд зохиосон), Намхайсэнгийн V Далай ламын «Зохист аялгууны сайн номлолын ном» зэрэг их бага хэм ж ээний нэлээд хэдэн зохиолыг дурдаж болохоор б ай н а2. Э дгээрийн дотроос А гваантүвдэн равжамба, Жамъяангарав хоёрын ном хэмжээ ба агуулгын хувьд бусдаасаа илүү дорвитой зохиолууд болно. Энэ хоёр зохиол ерөнхий бүтэц зохиомжийн хувьд хоорондоо төстэй. Аль аль нь Дандины «Зохист аялгууны толь»-ийн гурван бүлгийн дагуу уул үндсэн судрын 700 шүлгээр бичсэн зүйлийг мөр мөрөөр нь тайлбарлан бичсэн байна. Ялангуяа Агваантүвдэн равжамбын тайлбарт (188 хуудас) өмнө дурдсан түвэд мэргэдийн тайлбар зохиолуудыг хэрэглэн тэдний хоорондын ялгааг гарган бичсэнээс гадна Ш ондон Доржжанцан, Вандан Лодойдамба нарын зэрэг эртний хэлмэрч нараас Дандины судрын зарим зүйлийг янз бүрээр түвэд хэлэнд орчуулсныг хүртэл харуулан бичсэн байна. Үүгээрээ монгол зохист аялгуучийн бичсэн тайлбар нь Дандины судрыг судлахад чухал ач холбогдолтой ажээ. Мөнхүү монгол тайлбарын эхэнд эртний Энэтхэгийн их дуун ухаантан Зандрагоми, Кашмирын их зохист аялгууч Кшемендра нарын зэрэг мэргэдийн зохиолуудаас иш татан, зохист аялгууг мэдэхийн ач холбогдолыг аль болохоор нотлосон байна. Гэхдээ Агваантүвдэн равжамба нь зохист аялгууг гагцхүү шашны ашиг тусын тулд хэрэглэх ёстой гэдэг үзлийг бас баримталсан болно3. Мөн тайлбарт эртний Энэтхэгийн утга зохиолын алдарт дурсгалууд болох Валмикийн «Рамаяна», Вьяас аршийн зохиосон гэдэг «Махабарата», Калидасын «Кумарасамбава», Р ам аш арм ы н «Рагхувамаш а», М аркен тейн «Аш тадаш асура» м этий н зохиолуудыг дурдаж бичсэн нь их сонирхолтой4. М онгол тайлбарлагч нар Д ан дины судрыг зөвхөн тайлбарласан төдийгүй, мөн зохист аялгууны онолын зарим асуудлаар өөрсдийн саналыг 1 -

3 4

Э д г э э р зо х и о л б и ч э э ч ц ор ж А г в а а н ц э р эн г и й н зо х и о л у у д а д бас б а й д а г б ол ов ч би д Агваантүвдэнравжамбыг зохиосон байх гэж бодно. Монгол, Тувэд тайлбаруудын тухай. Ц.Дамдинсүрэн, Дандины «Зохист аялгууны толь ба түүний тайлбаруудын тухайтовч мэдээ» Studia M ongolica,T . IV, Fasc. 1, 1962; Ш .Бира. М онгольские комментарии к «Кавьяадарше» - Дандина, Доклады М онгольской делегации на XXVI конгрессе востоковедов в Д ели, УБ., 1962; Алтангэрэл. М онгол зохиолчдын түвэдээр бичсэн зохиолын онол. Монголын уран зохиолын тойм. Хоёрдугаар дэвтэр. УБ., 1976. 597-632-р тал. Sh.Bira, D andin’s Kavyadarsa in Tibet and M ongolia, IndologicaTaurinensia, Vol. VI, Torino, 1978. Өмнө дурдсан тайлбар. тал 6-9. Мон тайлбар. 16-6-17-6.

291

М ОНГОЛ

ҮЛСЫН ТҮҮХ. IV воть

илэрхийлснээс гадна ялангуяа Ж амъяангарав зохист аялгууны утгын 35 чимгийн зарим жиш ээг Монголын түүхийн сэдвээр өөрөө зохион бичсэн нь түүний зохиолыг нэлээд бүтээлч чанартай болгожээ1. Жамъяангаравын тайлбарын нэгонцлогтал бол зохиогч номоочойрын номхэлэлцдэг маягаар би ч ж ээ. Э н э тайлбар (бүгд 282 хуудас) сүүлийн үед м онгол зохист аялгуучийн бичсэн хамгийн том бүтээл мөн. Зохист аялгууны онолын загвар дүрэм Монголын шашны утга зохиолд ноёрхож байснаас гадна мөн монгол хэлээр бичсэн түүх, уран зохиол зэрэг номуудын ерөнхий зохиомж, бүтэц хэлбэрт багагүй нөлөөлсөн болохыг тэмдэглэх хэрэгтэй. Тэр ч байтугай зохист аялгууны онол зарим нэг талаар ардын аман зохиолд нөлөөлсөн талтай. Б.Я.Владимирцов, зохист аялгууны онолын чимгийн аргаар зохиосон зүйл Баруун Монголын баатарлагтуульст байдгийг М онголд эртни й Э нэтхэгийн зохист аялгууны онолы г үзэж судалж байсантай холбон тайлбарласан болохыг анхаарах хэрэгтэй2. Холбон найруулахын онолоор монгол хүмүүсийн бичсэн зохиол ховор байдаг бөгөөд бид зөвхөн гагц зохиолыг энд дурдая. Үүнд, Их хүрээний гавж Содномдашийн зохиосон «Холбон найруулах эрдэнэс гарахын орны тэмдэглэл»3 гэдэг зохиол их сонирхолтой ажээ. Энэ зохиолд өмнө гарсан Раднагарашандийн «Холбон найруулах эрдэнэс гарахын орон» гэдэг судрын ёсоор шүлгийг Бридда4 ба Зади5 гэж хоёр хуваан, шүлгийн үеийн охор, уртаар нь ялгаварлан, тусгай томьёо тэмдгээр тэмдэглэж эгшиглэл зүйн талаар холбон найруулж болох шүлгийн жишээнүүдийг гарган бичсэн байна. Түүхийн мэдлэг. Харийн дарлалын ноёрхлын үед ч монголчууд эх

орныхоо түүхийг умартаж мартсангүй, харин ч аль болохоор судлах ажлыг хийж байсан нь тэр цагийн монголын соёлын нэгэн тэмдэглүүштэй үзэгдэл юм. XVII-XIX зуунд монголын түүхчид нэлээд олон ном бичсэний дотроос нэр нь үл мэдэгдэх зохиогчийн XVII зууны дундуур бичсэн бололтой «Шар тууж», Лувсанданзаны бичсэн «Алтан товч», Хутагтай сэцэн хун тайж, Саган Сэцэний 1662 онд бичсэн «Эрдэнийн товч», 1677 онд Жамба буюу Асрагч хэм ээгчий н зохиосон түүх, («Асрагч нэртийн түүх» гэж сүүлийн үед нэршсэн), 1739 онд ширээт гүүш Дармагийн бичсэн «Алтан хүрдэн, мянган хигээст» хэмээх бичиг, 1774-1775 онд Рашипунцагийн бичсэн «Болор эрих», 1835 онд Жамбадоржийн бичсэн «Болор толь», мөн 1835 онд Гүнчүгжавын бичсэн «Сувд эрих», 1841 онд Галдан туслагчийн бичсэн «Эрдэнийн эрих»6 1 2 3 4 5 6

292

«Жамъяангаравын тайлбар». М одон бар, 164а-187а хуудсуудыг унш. Б.Я.Владимирцов. «М онголо-Ойратский героический эпос». М ., 1923, стр. 35-36. Содномдаш . «Холбон найруулах эрдэн эс гарахын орны тэмдэглэл». тал 74-75 (тувэдээр). Бридда гэдэг нь шүлгийн үсгийг тоолж тааруулах ёсыг хэлнэ. Зади бол матра (метр - хэм ж их гэсэн утгатай) бую у эгш иг үсгийг охор, урт гэх зэр гээр хуваан хооронд нь сэлгүүлэн шүлэг бичих ёс болой. М онголын түүх бичлэгийн тухай зохиолуудаас дурдвал: Л .С .П учковский. «М онгольская феодальная историография X1II-XVII вв». Ученые записки Института Востоковедения АН СС СР, т. 6, М ., Л., 1953; Х .П эрлээ. «М онголын хувьсгалын өмнөх үеийн түүх бичлэгийн асуудалд». УБ., 1958; Ш .Бира. «М онголын хуучны түүх бичлэгийн зарим асуудал». Ш УАийн м э д э э , 1966, № 1; Ш .Бира. »М онгольская историограф ия XII1-XVII вв». М ., 1978; W.Heissig, Die Familien-und Kirchengeschichtsschreibung der M ongolen, Teil I; 16-18. Jahrhundert. Otto Harrassowitz, Wiesbaden, 1959, Teil II, I, 1965.

_______________________________Лэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

зэрэг монгол хэлээр бичсэн зохиолууд болон Зая бандида Лувсанпринлэйн 1698-1702 онд бичсэн «Гэгээн толь», Сүмбэ хамбо Ишбалжирын 1748 онд бичсэн «Энэтхэг, Түвэд, Хятад, М онголын шашны түүх, галварвасан модон», мөн түүхчийн 1736 онд бичсэн «Хөх нуурын домог», 1730 оны орчим Гомбожавын бичсэн «Хятадын ш аш ны түүх», 1819 онд Ц эмбэл гүүшийн б и ч сэн «М онголы н ш аш ны түүх», 1889 онд Д ар м ад алаги й н б и ч сэн «М онголын ш аш ны түүх» зэрэг түвэд хэлээр монгол түүхчдийн бичсэн зохиолуудыг1 дурдууштай. Монгол хэлээр бичигдсэн түүхийн зохиолуудад М онголын нийт түүхийг эртнээс аваад тухайн үед хүртэл тоймчлон бичихийг оролдсон байдаг билээ. Тэдгээр нь тухайн цагийнхаа М онголын түүхийн үнэт сурвалж бичгүүд мөн болно. Тэр зохиолууд үндсэндээ нэг загвар маягаар бичигдсэн байдаг бөгөөд ихэнх тохиолдолд нэг нь нөгөөгөө бараг хуулбарлан давтах буюу дууриан залгамжлан бичсэн байдгаас арга зүй, үзэл санааны хувьд нийтлэг нэгэн сургаал, буддын сургаалийг хатуу баримтлах болжээ.

Үйсэн дээр бичсэн ном Ш .Бира. «Монгольская тибетоязычная историческая литература XVII-XIX вв». УБ., 1960.

___________ 293

М о н г о л УЛСЫН ТҮҮХ. IV БОТЬ

Тухайн цагийн түүхэн нөхцлөөс болж, Монголын түүх бичлэгт буддын шашны үзэл суртал их хүчтэй болов. Буддын үзэл i онол нь А лтан хан ба Л игдэн хааны үед буюу XVI зууны сүүл буюу XVII зууны эхээр буддын хөлгөн судрууд болон эртни й Энэтхэг, Түвэдийн түүхийн холбогдолтой судар номыг монголоор орчуулах, барлах болсон цагт л монголчууды н түүхийн мэдлэг ухаанд хүчтэй нөлөөлж Үйсэн дээрх бичгийн дурсгал эхлэв. Чухамхүү энэ үеэр монгол түүхчдийн бичсэн бүхэл бүтэн зохиол бидний гарт хүрч ирээгүй боловч тэр цагт монгол хэлмэрч нарын орчуулсан буюу зохион орчуулсан түүхийн холбогдолтой зарим нэг ном, мөн буддын судрыг монголчлохдоо бичсэн түүхийн м эдээ сэлт бүхий орчуулагчийн төгсгөлийн үг зэрэг нь манай үед улиран иржээ. М онголын түүх бичлэгт «Нууц товчоо»-ны түүхэн уламжлал гэж нэрлэж болохуйц эртний монголын түүх бичлэгийн уламжлалын зэрэгцээгээр түүх бичих буддын үзлийн арга зүйн зарчмууд буй болов. Эдгээр зарчмын үүднээс бол түүх нь «өглөгийн эзэд» их хаад ба «мөргөлийн орон» их лам нарын түүх мөн болой. Бидний өгүүлэн буй үеийн М онголын түүх бичлэгийн бас нэг онцлог бол олон жил үргэлжилсэн М анжийн ноёрхолын үзэл санаа монгол түүхийн зарим зохиолд нөлөөлсөн явдал болно. М анжийн хаадын угсаа язгуурын түүхийг М онголын түүхэнд нэмэн оруулж бичих, монгол хаадын засаг төр М анжийн хаадад зүй ёсоор уламжлагдан шилжсэн мэтээр өгүүлэх буюу ерөөс манж нарын үйл ажиллагааг магтан сайшаах зэргээр М анжийн нүүр, талыг харсан үзэл санаа зарим түүхчдийн ном зохиолд үзэгдэх болжээ. XVII-XIX зууны М онголын түүх бичлэг нийтдээ урьдах үеийнхээсээ нилээд хөгжин дээш илсэн болохыг тэмдэглэх хэрэгтэй. Тэр үеэр М онголын үндэсний нэгдэл, төр ёсыг сэргээх гэсэн үзэл санаа хүчтэй болж, түүх судалгааны агуулга, сэдэв өргөжиж, түүх бичлэгийн арга барил сайжран, хэрэглэх сурвалж бичгүүдийн нэр тоо ч олширчээ. М онголын түүхчид эх орныхоо түүхээс гадна мөн дэлхий ертөнд, хүн төрөлхтөний түүх болон хөрш зэргэлдээ орнууд, Энэтхэг, Хятад, Түвэд, Тангуд, Хотон зэрэг орны түүхийг сонирхон судлах болж ээ. Сүмбэ хамбо И ш балж ир, гүн Гомбожав нар Энэтхэг, Хятад, Түвэдийн түүхээр тусгай зохиолыг түвэд хэлээр бичсэн байна. Сүмбэ хамбо И ш балжирын зарим зохиолд, Орос орон, нийслэл М осква, М оскваги йн К рем ль зэр эг түүх дурсгалы н газрууд, О росы н Астрахань, К рымын Бахчисарай зэрэг хот балгад, Ижил (Волга), Урал мөрнүүд, орос хүмүүсийн тухай, Дундад Азийн орнууд, Бадахшан, Яркенд, 294

Лэл хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

Ташкент, Самарканд, Бухар зэрэгхотбалгад, хүмүүсийн ньтухай, Түрэгийн эзэнт гүрэн, нийслэл Стамбул, мөн М екка зэрэг лалын ш аш интны хот балгадын тухай түүх, газар зүйн товч боловч шинэ соргог мэдээ дайралдаж байна1. Монгол орны бутрал, хямрал тэмцэл улам бүр хүчтэй болж улмаар манж нарын харийн ноёрхол тогтсон хүнд үед юуны өмнө монголын түүх бичлэгт улс орны эв нэгдэл, төр улсын түүхэн уламжлалын тухай үзэл санаа сэргэн, хүчтэй болж ирсэн явдал бол өгүүлэн буй үеийн монголчуудын түүхийн мэдлэгийн хөгжилд гарсан нэг том амжилт мөн. Тэр үзэл санааг тухайн үеийн түүхийн бараг ихэнх зохиолуудад элдэв арга хэлбэрээр нотлон илэрхийлсэн байдаг билээ. Үүнд, юуны өмнө Чингис хааны байгуулсан М онголын нэгдсэн улс ба эзэн т гүрний үеийн түүхийг аль болохоор товойлгон бичих явдал дэлгэрч байв. Мөн Чингис тэргүүтэй Монголын их хаадыг элдэвээр өргөмжлөн шүтэж, үйл хэргийг нь аль болохоор зөвтгөн сайшаах, үүний нөгөө талаар эрх мэдэл булаацалдан, өөр хоорондоо хямран тэмцэлдэх, «Алтан ургийн» угсааны хааны засаг төрд тэрслэн халдах зэргийг буруушаан зэмлэх үзэл санаа түүхийн ихэнх зохиолд хүчтэй болов. Ж иш ээ болгон зөвхөн гагц Лувсанданзаны «Алтан товч»-ийг авч үзье. Энэ зохиолыг XVII зууны эцэс буюу XVI11зууны эхэн үеэр бичсэн гэж үзэх бүрэн үндэстэй бөгөөд түүнд тухайн үеийн монголчуудын түүх, улс төр, нийгмийн үзэл санаа тод илэрлээ олжээ. Лувсанданзан, түүний туслагч нарын гол гавъяа нь юуны өмнө монголын түүх бичлэгийн эртний өвөрмөц уламжлалыг сэргээн босгосон явдал мен. «Нууцтовчоо»-ны 282 зүйлийн 233 нь бараг тэр хэвээрээ «Алтан товч»д орж бичигдсэн болохыг эрдэмтэд нэгэнт тогтоожээ. Үүний нөгөө талаар «Алтан товч»-д Монголын төр ёсны түүхийг онцлон анхаарч, төр улсын холбогдол бүхий Чингис хааны ёсон, сургаал, жаса (хууль) зэргийг «улсын тэжээл, төрийн оньс» хэмээн үзэж, олон газар иш татан бичиж, төр улсаа дээдлэн эрхэмлэх үзэл санааг түүхийн үүднээс батлан номлохыг их хичээсэн нь илт харагдана. Өгүүлэн буй үед хааны төвлөрсөн засаг төр эрс суларч, улмаар улс орон харийн булаан эзлэгчдийн талхидалд орсон үед Монголын хаадын удам угсааг буддын шашны эх орон Энэтхэгийн анхны домгийн хаан Олноо Ө ргөгд сө н (с а н с к р и т а а р М ахасам м ата) хаан тай Т ү вэд и й н хаадаар дамжуулан шууд холбон төрөл болгож, монгол хаадыг буддын шашны энэ тэр их бурхдын хувилгаан, хүрдэн орчуулагч, (санскритаар Чакравартин) хаан, Номын хаан (санскритаар Дхармараджа) болгон ихэд өргөмжлөн буддын сургаалийн үүднээс хааныг тахин шүтэх явдал тэр үеийн монголын түүх бичлэгийн үзэл санааны нэг гол чиглэл болж байв. Энэ нь Монгол хаадыг зөвхөн Ч ингис хаанаас төдийгүй мөн «Ариун хутагтны орон» Энэтхэг, шарын шашны төв Түвэдийн их хаадаас удам угсаатай болгон өргөмжилж, тэдгээрийг тахин шүтэх үзэл санааг сүсэгтэн олон түмний дунд дэлгэрүүлэхэд их тус дөхем үзүүлэв. 1

«Сүмбэ хамбын бүрэн зохиол». 8-р боть. тал 10-11.

295

М О Н ГО Л

УЛСЫ Н

ТҮҮХ.

I V в о ть

Ийнхүү монгол орны эзэн хаан гэж биеэ өргөмжлөн итгүүлэх гэж байсан М анжийн хаадын хүсэл бодлын эсрэг өөрийн улс орны хаадын түүх, тэдгээрийг тахин шүтэх үзэл санаа, ерөөс үндэсний төр улсын түүхэн уламжлал, эв нэгдлийн тухай үзэл санааг монголчуудын дунд мартагдуулахгүй хадгалж, улмаар сурталчлан дэлгэрүүлэх үйлст монголын түүх бичлэг тухайн үедээ чухал үүрэг гүйцэтгэжээ. Өгүүлэн буй үеэр түүх бичлэгт шүүмжлэх чиглэл үүссэн болохыг бас тэмдэглэх хэрэгтэй. Монголын түүх бичлэг дэх шүүмжлэх чиглэлийн нэрт төлөөлөгчид бол Раш ипунцаг, Сүмбэ хамбо Ишбалжир, И нжинааш нар болно. Тэд сурвалж бичигт шүүмжлэлтэй хандах, түүхт үйл явдлыг эргэцүүлэн бодож шүүмжлэх, үнэн магадыг нь олохыг нэлээд оролдох болжээ. Үүгээр үл барам, Рашипунцагтүүх зохиоход шүүмжлэн маргахын чухлыг, нэг ёсондоо нотлон үндэслэхийг ч оролдсон байна1. Монголчуудын дунд мөн бусад төрлийн мэдлэг ухаан хөгжиж байжээ. Энэтхэг, Түвэдийн ба Хятадын тэнгэрийн зурхай нилээд дэлгэрч, лит, хуанли зохиох, зурхайн ном орчуулах ба зохион бичих ажил хийгдэж байсан юм. Энэтхэг, Түвэдийн мэргэдийн зохиосон зурхайн олон нэртэй судрыг монголоор орчуулснаас гадна Хятадын тэнгэрийн зурхайн гол зохиолууд болох «Ю й-ся-зи» («Хас хагурцаг нэрт бичиг»)2, «Солбицон барих бодрол бичиг» (1712 онд нэмэлт засвар хийсэн) зэргийг хятад хэлнээс монголчилжээ. Хууль цаазын мэдлэг. Өгүүлэн буй үесээр хууль цаазын мэдлэг ухаан мэдэгдэхүйц амжилтанд хүрч байжээ. Монголчуудын хууль цаазын мэдлэг тал нутгийн ердийн хууль эрхэмжийн хэмжээнээс хэтэрч, жинхэнэ цааз эрхэмжийн ш инж төрхийг олж улмаар хууль цаазны бичгийн томоохон дурсгал болох цаазын бичгүүд үүсэн гарахад хүргэв. Тухайн үеийн хууль цаазны мэдлэгийн хир чинээний талаар XVII зууны эхний хагаст хамаарах үйсэн дээр бичигдсэн цаазын бичгүүд3, 1640 оны «Их цааз» хэмээх МонголОйрадын цаазын бичиг4, XVIII зууны «Халх журам»5 зэрэг манай үед хадгалагдан үлдсэн цөөн тооны дурсгалаас мэдэж болно. Үйсэн дээр бичигдсэн цаазын бичгүүд нь Х.Пэрлээгийн анх судалсан ёсоор 1603-1639 онд Халх Монголын хаад ноёдын чуулганаар хэлэлцэн тогтоосон арав гаруй цаазаас бүрэлдэж байна. Тэдгээр цаазуудыг анх үүсгэн тогтоогсдын дотор Абатай сайн ханы 1 2 3 4

3

296

Рашпунцаг. «Болор эрих». М остэртийн хэвлүүлсэн эх. Э нэ номыг Top Гэрэлтийн 19-р он бую у 1839 онд Алшаагийн чин вангийн хошууны Буян үндэслэгч сүмийн да лам Ү йцэн Шаврун хэмээгч орчуулжээ. Х .П эрлээ. «Халхын ш инэ олдсон хууль-эрхэмжийн дурсгалт бичиг». “М онгол ба Тев Азийн орнуудын соёлын түүхэнд холбогдох хоёр ховор сурвалж бичиг”. УБ., 1973. тал 1-139. «Их цааз «Великоеулож ение» Памятник монгольскогофеодального праваXVII в». Ойратский текст, транслитерация сводного ойратского текста, реконструированный монгольский текст и его транслитерация перевод, введение и комментарий С.Д.Дылыкова, М ., 1981. «Халх Джирум - памятник монгольского феодального права XVII в». Сводный текст и перевод Ц.Ж.Жамцарана. Подготовки текста к изданию, редакцию перевода введение и примечания С.Д.Дылыкова, М ., 1965.

_____________________________ Лэл

хэсэг. Манжийн эрхшээлийн уеийн Монгол

хоёрдугаар хөвгүүн Э р ээхэй м эргэн хан, хож им С айн ноён х эм ээн алдаршсан Түмэнхэн Хүндэлэн цүүхэр ноён, Цогт хун тайж, Шолой хун тайж зэрэг Халх монголын нэр хүндтэй ноёд байжээ. Цаазын бичгүүдэд монголын нийгмийн гишүүдийн хоорондын харилцаа, хэв журмыг тогтоож зөрчигчдийн ял шийтгэл, хэрэг заргыг нарийвчлан тодорхойлжээ. Мөн түүнчлэн Халхын ноёды н хямрал зөрчлийг намж аан зогсоож нэгдэл нягтралыг бататгахад чиглэгдсэн зарим нэг заалт тэдгээр цаазын бичигт байгаа нь сонирхолтой1. «Их цааз» хэмээх М онгол-Ойрадын цаазын бичгийг Халх Монгол дахь Далай лам ы н төлөөний хүн Ёнзин-ринбочи буюу Цагаан номы н хан, Майдар хутагт, Зүүн гарын улс дахь Далай ламын төлөөний хүн Агшобай М анж уш ири буюу М анжуш ири хутагт, мөн Зүүн гарын Амуга Сидди м анзуш ири гурван хутагтын өмнө «Баатар хэм ээх төмөр луу ж илийн намрын дунд сарын шинийн тавны сайн өдөр» (1640 оны 9-р сарын эхэн үе) Халхын Эрдэнэ засагт хан Сувд эхлэн Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан Ш олойн хөвгүүд Э рдэнэ хун тайж , Д алай хун тайж , Зүүн гары н Эрдэнэбатар хун тайж, Очирт тайж, Хөх нуурын Гүүш номын хаан, түүний хөвгүүд, Ижил мөрний Торгуудаас Өрлөг, түүний хөвгүүд зэргийн «Дечин дөрвөн хоёрын буюу Халх дөчин түмэн, Ойрад дөрвөн түмэн хоёрын ноёд, «эхлэн бичвэй» гэж цаазын бичгийн оршилд өгүүлсэн байна2. Үүнээс үзэхэд уг цаазыг Халх, Ойрадын ноёд өөрсдийн чуулганаар анх хэлэлцэн баталсан нь тодорхой. Мөн түүнчлэн уг цаазыг шашны толгойлогчид бүрэн дэмжиж, батлан тунхаглахад нь биечлэн оролцсон явдал цаазы н нэр хүнд, ач холбогдолыг бүр өндөржүүлэн өгчээ. «Их цаазын» нэг гол зорилго нь М анжийн түрэмгийлэгчдийн аюул занал улам бүр хүчтэй болж байсан үед, дотоодын хямрал тэмцлийг зогсоон, улс орны засаг төр, ноёдын эрх мэдлийг хуульчлан бэхжүүлэн, улмаар нийтийн дайсны эсрэг бүх монгол туургатны хүчийг нэгтгэхэд оршиж байжээ. Ийнхүү улс орны эв нэгдэл, тусгаар байдлыг хамгаалан бэхжүүлэхийн чухлыг хуульчлан тогтоох хүртэл ухамсарлан ойлгох болсон нь тухайн үеийн нийгмийн ухамсарт гарсан дэвшил, шинэ үзэгдэл мөн байжээ. Ж иш ээ нь: «Их цааз»-д өгүүлсэн нь: “Аливаа хүн энэ төрийг эвдэн их аймаг улсыг алж талваас, Монгол, Ойрад хоёр нэгдээд, түүний гагц биеийг нь талибаад, биш бүхнийг цөм авч, талагчид хагасыг өгөөд үлдсэнийг нь хоёр хагас авах болбай, Монгол, Ойрадад дайсан ирвээс хэл өг. Тэр хэл сонсож байж захын их ноёд эс ирвээс зуун хуяг, зуун тэмээ, мянган адуу авах. Бага ноёд эс ирвээс арван хуяг, арван тэмээ, зуун адуу авах болбай”3. “Дайснаас их ноёд биеэр одож дутгаахул (зугтаавал) зуун хуяг, зуун тэмээ, тавин өрх хүн, мянган адуу авах болбай. Дайчин цуүхэр, эдний үеийн ноёд одож дутаахул тавин хуяг, тавин тэмээ, хорин таван өрх хүн, таван зуун адуу ав. Бага ноёдоос арван хуяг, арван тэм ээ, арван өрх хүн, зуун Х .П эрлээ. «Халхын ш инэ олдсон цааз-эрхэмж ийн дурсгалт бичиг». тал 115-116. «Их цааз». С.Д.Дылыковын хэвлүүлсэн эх, өм н е дурдсан зохиол. «Их цааз». Өмнө дурдсан зохиол. тал 125.

297

М он гол

УЛСЫ Н

ТҮҮХ.

I V в о ть

адуу ав...” 1 гэжээ. «Их цааз»-ыг зохиоход, XVI зууны хоёрдугаар хагас, XVII зууны эхэн үеэр буй болсон цаазын бичгүүдийг сурвалж болгон аш игласнаас гадна эртнээс аваад М онголын нийгэмд хэрэглэгдэж ирсэн зарим хэв хууль, уламжлалыг мөн аш игласан нь тодорхой. Үүнд ялангуяа бидний өмнө дурдсан үйсэн дээрх цаазны бичгүүд тэдгээрийн чухал сурвалж нь болсныг эрдэмтэд батлаж байна2. Өгүүлэн буй үеийн хууль цаазын сонирхолтой бөгөөд томоохон дурсгал бол «Халх журам» гэдэг цааз-эрхэм ж ий н бичиг -мөн. Тэрхүү эмхэтгэлд, 1709 оноос 1770 оны хооронд болсон Халхын Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан тэргүүтэй Монголын том ноёдын удаа дараагийн чуулган дээр үүсгэн тогтоосон гол гол цаазын бичгүүд багтан орсон ажээ. «Халх журам» нь М анж Чин улсын хууль цаазуудын зэр эгц ээгээр 1911 онд М анжийн ноёрхол устах хүртэл Халх М онголын нийгмийн бүх дотоод ам ьд р ал ы г хуульчлан зохицуулж б ай сан б и л ээ. Т эр ц аазы н бичиг М онголын нийгмийн бүх талын харилцаа, хэв ёс, дэг журмыг хуулиар удирдан чиглүүлж, хэрэг бүрд ял шийтгэл ноогдуулан ноёд, лам нарын эрх ямбыг хамгаалан бататгахад бүрнээ чиглэгдсэн байжээ. «Халх журам»-ын үндсэн цааз нь 1691 онд Манж нар Халхыг дагуулан эзэлсний дараагаар 1709 онд тогтоосон хууль болно. Дараагийн хуулиуд нь тэр хуулийг нэмж залруулсан хууль захирамжийн шинж чанартай болно. Энэ учраас «Халх журам»-д Манж Чин улсын харъяанд талхигдаж байсан Халхын хан, ноёд болон Манжийн эзэн хааны хоорондын харилцаа холбоог бүх талаар зохицуулан хуульчилсан зүйлс олон орсон байдаг. Энэ бүхнээс үзэхэд, «Халх журам» бол М анжийн ноёрхлын үеийн Монголын хууль цаазын үнэт дурсгал болох нь тодорхой. Бидний өгүүлэн буй үед эдийн засгийн мэдлэг ухаантай холбогдох ган ц хоёр зохиол гарсн ы д о тр о о с С эц эн хан ай м ги й н засаг н о ён Тогтохтөрийн зохиосон «Хэвэй вангийн аж төрөхийг заасан сургаал»-ыг тэмдэглэсүгэй. Монголчуудын аж ахуй, эдийн засгийн талын мэдлэг ухааны түүхтэй холбогдуулан ардын мал арчилгаа, мал эмнэлэг, аж ахуйгаа хөтлөн явуулах арга аж иллагааны талы н асуудлыг анхаарч үзэх нь бас чухал байна. Монголчуудын мэдлэг ухааны энэ салбар малчин ардын аж амьдрал, үйл ажилтай гүн бат холбоотой байсан бөгөөд бусад салбарын адил шашны нөлөөнд эз дийлдээгүй байсан юм. Монголчуудын дунд таван хошуу малыг дөрвөн цагийн улирал, билчээр нутагт тохируулан адгуулах талын практик мэдлэг ухаан их дэлгэрэн хөгжиж байсан нь сүүлийн үе хүртэл үргэлжилсэн юм. М алчин ардын мал ажиллагааны тэргүүний турш лага м эдлэгийг Монголд хувьсгал мандсаны дараагаар ч анхааран судалж, орчин цагийн тэргүүний шинжлэх ухааны зэрэгцээгээр малчдын дунд улам бүр нэвтрүүлэн дэлгэрүүлэх талаар ажил хийж байсан нь санамсаргүй хэрэг бусаа. 1 2

298

Мөн тэнд. тал 127, Мөн тэнд. тал 8.

Аэл хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

§3. Уран зохиол Аман зохиол. М анжийн ноёрхолын үеийн М онголын уран зохиолд юуны өм не аман зохиол чухал ач холбогдолтой байсан юм. Гадаадын ноёлогчдын хүнд хүчир дарлал, мөлжлөг, шашны үзэл онолын ноёрхолын нөхцөлд аман зохиол бол олон түмний дунд тордогдон оршиж байжээ. Монголын аман зохиолын олон төрөл тууль, үлгэр, домог, ерөөл, магтаал, дуу, сэцэн, зүйр үг зэрэг нь эртнээс аваад ард олны амаар үед дамжин уламжлагдан хөгжиж ирсэн билээ. Баатарлаг тууль бол яруу найргаар зохиогдсон аман зохиолын хамгийн том төрөл м өн. Туулийн үүсэл гарал нь аль X II-X 111 зуунд хамаарагдах боловч бидний өгүүлэн буй үед ч эртний тууль засагдан өөрчлөгдөх буюу ш инэ тууль зохиогдох нь бас үргэлжилсэн хэвээрээ байжээ. Одоо хир бидний мэдэж байгаа туульс бол бараг цөмөөрөө лав XVII зуунаас хойшхи үеэс уламжлагдан ирсэн хувилбараараа бидний гарт хүрч иржээ. Баруун Монголд анх үүсэн гараад аажмаар нийт монголчуудын дуртай туульсын нэг болсон «Жангар», Тев Ази болоод Монгол даяар түгж тархсан «Гэсэр», Халх М онголд сүүлийн үе хүртэл туульс мартагдаагүй байсныг гэрчлэх «Нэгэн зуун тавин таван насыг насалсан хөгшин Jlyy мэргэн хаан», «Хан харанхуй», Дөрвөн Ойрад даяар ихэд тархаж байсан «Бум эрдэнэ» гэх мэтийн олон сайхан туулийг ард олон хайлагнан өгүүлсээр байжээ. Энэ үеэр сайн сайн туульч, үлгэрч нар Монгол даяар цеөнгүй гарчээ. Гагцхүү тэдний нэрс түүхийн баримт бичигт тэм дэглэгдэн үлдэж манай үед хүрч ирсэн нь тун цөөн. Зөвхөн XIX зууны дунд, XX зууны эхэн үеэр Оросын ганц нэг монголч эрдэмтний хийсэн судалгаа шинжилгээ ба монголы н ахмад насны үлгэрч, туульч нары н ам м эдээ уламжлалаас М анжийн ноёрхолын сүүл үеийн зарим нэг туульч, үлгэрч нарын тухай бид мэдэжбайгаа юм. Ж иш ээнь, жуулчин Г.П.Потанины мэдээнээс үзэхэд, Увс нутгийн Улаангомын дөрвөд Сарисан гэдэг нэг сайн туульч XIX зууны эцсээр амьдарч байж ээ1. Потанин тэр туульчаас «Цагаан дарь эх», «Эрийн сайны тухай» зэрэг олон домог тууль тэмдэглэн авчээ. Сарисан бол хуур дарж үлгэр аялгуулан хэлдэг хүн байж ээ. Сарисан нь Г.П .П отанины г монголоор жуулчлах үед 60 орчим насны хүн байсан бөгөөд монгол бичиг сайн мэддэг байжээ. Тэр үлгэрч «Эрийн сайн» гэдэг туулиа долоо хоног ярьдаг байсан гэнэ. Б.Я.Владимирцовыг энэ зууны эхэн үеэр Баруун Монголоор жуулчлах үед Жилькер гэдэг Өмнөд Урианхайн нэгэн туульч байсан бөгөөд тэр нь эцэг өвгөөрөе туульч байж ээ2. Туульч нарын дотроос Баруун Монголын баяд туулъч Мандиханы Парчины тухай мэдээ баримт нэлээд арвин байгаа нь Оросын эрдэмтэн Н.В.Бурдуков, Б.Я.Владимирцов нарын ач болно. П арчин бол бидний өгүүлэн буй үеийн ш увтаргаар байсан хамгийн алдартай, их авъяас билэг төгөлдөр туульч мөн3 . Энэ туульчаар төлөө1 2 3

Г.Н .П отанин. «Тангуто-тибетская окраина Китая и Центральная Монголия». Б.Я.Владимирцов. «М онголо-Ойратский героический эпос». М ., 1923. стр. 38. «Парчины намтрын тухай» Б.Я.Владимирцов, өмнох зохиол. стр. 31-34.

299

М о н г о л ҮЛСЫН ТҮҮХ. IV воть

лүүлэн урьдын сайн туульч нарын байдал төрхийг үндсэндээ мэдэж болно. Парчин 1855 онд хуучин Дөрвөд сайн Заяат чуулганы Зүүн гарын Төгс Хүлэг Далай хан аймгийн Арван баядын Саруул жанжин гүний хошуу, одоогийн Увс аймгийн Хяргас сумын нутагт төржээ. Парчин цагаан ястай, хохь тайж, багад нь түүнийг лам болгохоор эцэг эх нь хийдэд суулгасан боловч П арчины үнэнхүү дур сонирхол нь аль багаасаа ардын үлгэр туульсад хүчтэй татагдсан учир х ий дээ орхиж , хар болоод ж и н х эн э туульчийн амьдралд орж ээ. П арчины туульч болсон уран бүтээлийн замналыг авч үзэхэд тэр нь урьдын Баруун М онголын бүх туульч нарын хүмүүжиж ирсэн ардын аман зохиолы н өвөрм өц хэлбэрийн нэг ёсны уламжлалт сургуулийг туулж өнгөрүүлж ээ. Түүний багш нар бол цөм нутгийн нь ахмад туульч үлгэрч хүмүүс байсан юм. Парчин арван настай байхдаа «Эргэл түргэл» гэдэг анхныхаа жижиг туулийг Сүгсү гэцэл гэгчээс сурсан ба арван нэгэн настай байхад нь буурал Сэсрэн туульч сонсоод сэтгэл нь ихэд хөдлөн, сайн залгамжлагчтай болсныхоо бэлэг дэмбэрэл болгож, түүнд хадаг барьж урамшуулжээ. Үүнээс хойш Парчины туульч болох урам зориг улам бадарч нэр нь нутаг усаараа дуурсагдах болжээ. Парчин удалгүй олон сайхан туульс сурч, түүнийгээ товшуур хөгжмийн аялгуунд уран

Тод бичиг

чадамгай хайлагнан өгүүлдэг нэртэй туульч болсон нь XIX зууны эдэс, XX зууны эхээр харийн гүрэн Оросын нийслэл Петерградад хүртэл цууриатан сонсогдох болжээ. Тэр цагт Парчины нутагт амьдран сууж байсан орос хүн Н .Б.Бурдуков хэмээгч их туульчийн өгүүлдэг тууль домогт их татагдан сонирхож, улмаар алс холын Монголын нэгэн нутгийн туульчийн тухай мэдээг эх орныхоо Монголыг судлагч эрдэмтэн нарт дамжуулан сонсгож, 300

_____________________________ Аэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

манай алдарт туульч Парчины амьдрал, бүтээл төдийгүй, ерөөс монгол ардын баатарлаг туульсыг шинжин судлахын эх үүсвэрийг тавих үйлст 'их хувь нэмэр оруулжээ. Бурдуков Парчинтай 1896 онд анх уулзсанаасаа хойш олон жил дотночлон нөхөрлөж, амьдрал уран бүтээлийг нь өөрөө судлах ба мөн монголч эрдэмтэд Котвич, Владимирцов нараар судлуулах ажлыг их идэвхи зүтгэлтэй хийж байж ээ1. X V I1-X IX зуунд ам ан зо х и о л ы н зар и м б ү тээл б и ч и гт буун тэмдэглэгдэж, бичгийн зохиол болох үйл явц явагдаж байсан нь тэр цагийн уран зохиолын хөгжилд гарсан нэг онцлог зүйл мөн. Ж иш ээ болгон өмнө дурдсан алдарт хоёр зохиол «Гэсэр хааны тууж», «Жангар»-ыг авч үзэж болно. Энэ хоёр зохиол бол үүсэл гарлаараа ардын аман зохиолын агуу их бүтээл мөн бөгөөд тэдгээрийг сүүлийн үе хүртэл үлгэрч, туульч нар цээжээр хайлагнан өгүүлсээр иржээ. «Гэсэрийн тууж»-ийг2 анх 1716 онд Бээжинд модон бараар хэвлэсэн билээ. Харин энэ туужийг бичигт буулган тэмдэглэсэн нь үүнээс нилээд өмнө байх ёстой бөгөөд зарим судлагчийн үзэж байгаагаар тэр нь XVII, зууны эцэс, XVIII зууны эхээр болсон байжболох ажээ. «Гэсэрхаанытууж»ийг барлахын өмнө бичгээр тэмдэглэсэн хэд хэдэн хувилбар байжээ. Модон барын «Гэсэр хааны тууж»-ийг 1839 онд Оросын эрдэмтэн Я.Ш мидт герман хэлээр орчуулж монгол эхийн хамт Петербургт хэвлэн гаргасан нь алдарт туужийг Европт мэдэхэд их тус болов. «Гэсэр хааны тууж» бол Төв Азийн ард түмнүүдийн дунд амаар болон бичгээр өргөн дэлгэр тархсан туульсын агуу их зохиол мөн. Зөвхөн монгол, түвэд хэлээр бичигдэн үлдсэн «Гэсэр хааны тууж» олон боть болж байна. «Гэсэр хааны тууж»-аас дутуугүй монголчуудын дунд өргөн дэлгэрсэн туульсын агуу их зохиол бол «Жангар»3 мөн. «Жангар» 500-аад жилийн өмнө Баруун Монголд анх үүсэн гарсан гэж судлаачид таамаглаж байна. Ж ангары н туульсийг удаан хугацааны турш ид амаар ярьж дамжуулж байгаад эцэст нь бичигт буулган мөнхжүүлсэн ажээ. Анх 1802 онд Ижил мөрний Халимагуудын дундаас «Жангарын» нэг хэсгийн бичмэл эхийг олсноос хойш Оросын Халимаг болон Монгол улсын нутгаас уг туулийн аман болон бичм эл хувилбарыг олж нилээдийг нь судлан нийтэлж ээ. Сүүлийн үед М онгол улсад Ж ангар судлалын талаар явуулсан хайгуул 1 2

3

Парчины цаашдын уран бүтээлийн тухай «Монголын богд хаант улсын соёл»-д дахин егүүлэх болно. «Гэсэрийн тууж»-ийн тухай судалгааны олон ном зохиолыг гадаад, дотооды н эрдэм тэн бичж ээ. Т эдгээр ээс зарим голыг нь нэрлэвээс: Ц.Дамдинсүрэн. И сторические корни Гэсэриады. М ., 1957; R.A.Srein, Recherches sur l’Epopee et le Barde au Tibet, Paris, 1959; М онголын уран зохиолы н тойм. Хоёрдугаар дэвтэр (X V II-X VUI зуун). Редактор Ц .Д ам динсүрэн, Д .Ц эн д. УБ„ 1976, тал 5-35. «Жангар»-ыг эрдэм тэд н элээд судалжээ. Зөвхөн зарим гол зохиолыг дурдахад: С .А .Козин. Джангариада-героическая поэма калмыков, М ., 1940; Б.Я.Владимирцов. М онголо-Ойратский героический эп ос, М ., Л., 1923; Р.Ринчин. М онгол ардын туульс. Монгол ардын баатарлаг туульсын учир. УБ., 1966; Жангарын туульс. Удиртгал ба тайлбар сэлт үйлдэж , хэвлэлд б э л т г э с э н Ц .З а г д с ү р э н . Б Н М А У -ы н Ш У А -и й н хэл зо х и о л ы н х ү р э э л э н . У Б ., 1968; Ц .Загдсүрэн. Жангарын туульс. М онголын уран зохиолын тойм. Хоёрдугаар дэвтэр. УБ., 1976. тал 205-236.

301

М О Н ГО Л

ҮЛСЫ Н

ТҮҮХ.

IV БОТЬ

шинжилгээ, судалгааны дүнгээс үзэхэд «Жангар» нь анх Баруун Монголд ойрадуудын дунд үүссэн боловч улмаар монгол туургатан даяар түгэн тархаж, олон ш инэ бүлэг, хувилбараар баяжиж иржээ. «Ж ангар» бол төрөлх нутгийнхаа олон баатарлаг үйл явдал, ард олныхоо хүсэл зориг, мөрөөдөл, тэмүүллийг аман зохиолын уран сэтгэмж, хэтрүүлгийн аргаар яруу тод шүлэглэн дүрсэлсэн том хэмжээний мөчлөг тууж мөн. Туулийн гол баатар Жангар бага наснаасаа өнчин өрөөсөн болж, элдэв зовлон зүдгүүр үзэж явсан боловч эцэстээ эрэлхэг баатарын туйлд хүрч анд дайчин нөхдийнхөө хамт төрөлх нутгаа аз жаргалтай байлгаж харь холын хортон дайсны халдлага довтолгооноос эрс ш ийдвэртэй хамгаалан “ Ертөнцийн төрөө хад мэт байгуулж, Замбутивийн хүйсэнд залуу богд Жангар гэгч нэрээ” дуурсуулан мандуулна. «Жангар» нь «Гэсэр хааны тууж», «Нууц товчоо»-ны хамтаар М онголын хуучин уран зохиолын гурван сайхан оргил мөн гэж үзэж болно1. Бичгийн уран зохиол. Монголын уран зохиол зөвхөн аман зохиолын хэлбэрээр хөгжиж байсан төдий бус, мөн бичгийн уран зохиол дэлгэрч, төрөл анги нь олширч байжээ. Урьд цагт монголчууд түүх ба уран зохиолыг хооронд нь төдий л зааглан үздэггүй байсан учир түүх зохиохдоо түүхт үйл явдлыг уран зохиолын аргаар дүрслэн бичихийг эрхэмлэн, уран зохиол бичихдээ, домогт, түүхт сэдвийг голчлон анхаарах явдал их байсан юм. Э нэ учраас дээр үеийн түүхийн зохиолуудад, монгол зохиолчдын уран бүтээлийн сонгомол үлгэр жишээ багагүй байдгийг анхаарах нь чухал. Хуучин монгол түүхчид бол сайн зохиолч, авъяаслаг шүлэгчид байжээ. Өмнө дурдсан монголын түүхийн зохиолууд бараг бүгдээрээ монголын уран зохиолын түүхэнд холбогдох хэрэглэгдэхүүнээр баялаг болно. «Шар тууж», Лувсанданзаны «Алтан товч», Саган С эцэний «Эрдэнийн товч», Рашипунцагийн «Болор эрих» зэрэг түүхийн зохиолууд нь нэг талаар бас монголын уран зохиолын үнэт сурвалж бичгүүд мөн гэж хэлж болно. Тэдгээр зохиолд, М онголын түүхийн үйл явдал, түүхт хүмүүсийн тухай яруу сайхнаар шүлэглэн найруулсан зүйлс болон туульс, домог, сургаал, соёрхол цөөнгүй байдаг нь уран зохиол судлагчдын анхаарлыг зүй ёсоор татсаар байдаг билээ2. Монголын түүхийн зохиолууд, нийтдээ манай үеэс өмнөх бүхэл бүтэн мянган ж илийн туршид монголчуудын яруу найргийн уран бүтээлийн хөгжлийн зураг төрхийг сэргээн босгосон байдаг юм гэж Г.И.Михайлов зөв дүгнэн бичж ээ3. Үнэхээр өгүүлэн буй үеийн монголын түүхийн зохиолуудад хуучны монгол яруу найргийн сонирхолтой үлгэр ж иш ээ тун олон буй. Ж иш ээ болгон зөвхөн гагц С аган С эц эн и й «Э рдэнийн товчийн» төгсгөлийн 1

2 3

302

Жангарын туульс. М онголын уран зохиолын тойм. Хоёрдугаар дэвтэр. тал 205-236. Д.Ц агаан, Ш .Гаадамба. «Түүхэн сурвалж бичиг, уран зохиолын холбоо». М онголын уран зохиолын тойм. тал 93-179. Г.И.М ихайлов. «Литературное наследство монголов». М., 1969. стр. 56.

_____________________________________ Лэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

өвөрмөц шүлгийн тухай өгүүлье. Зохиогчийн өөрий нь бичсэнээр «Гучин аравны дээр дөрвөн дөрвөн бадгийг хутгаж, долоон арван гурван гурван шүлгийг» зохион бичжээ. Энэ нь одоогийнхоор 316 мөр (гучин арвын гурван зуудээр дөрвөн дөрөв арван зургааг нэмж 316) 79 бадаг шүлэг (долоон арвын дал дээр гурван гурвын есыг нэмж 79) болно. Зохиолынхоо эцэст Саган Сэцэний бичсэн энэхүү 79 бадаг шүлэг бол оршил, дүгнэлтээс гадна тус бүр нэр бүхий долоон зүйлээс бүрэлдсэн нэг бүхэл шүлгийн ш инж тэй б о л н о 1. Гэвч уг ш үлэг м онголы н хуучны ном зохиолы н эц эст байдаг уламжлалт төгсгөлийн үгийн нэг өвөрмөц уран загвар мөн. Саган Сэцэн зохиолынхоо төгсгөлд түүх, амьдрал ахуйг орчлон хорвоогийн тухай буддын сургаалын үүднээс эрэгцүүлэн бодож, улмаар түүхийн сургамжийг залуу үеийнхэнд номлон сургахыг хичээсэн нь тодорхой байна. Ш үлгийнхээ төгсгөлд бичсэн нь: Хэлж бтсэн шалтгаан минь хэмээвээс Гэнэт суугаад өөрөө ихэд мэргэмишн Хэтэрхий омгоор өөрөө өгуулсэн бус Сурахуияа таалагчин нэгэн хэдэн дуу нар хуүхэд Сургууль болгон сайн, муу хольцонгуй гурвыг Суртахуй явдлыг шулэгт холбон бичтугэй нь Сурахуй нь оюундаа авсугай хэмээсэнд шутэж... ийн... бичив2. Саган С эцэн зөвхөн сайн түүхчин байсан төдийгүй, мөн авъяаслаг шүлэгчин байжээ. Ж инхэнэ бие даасан бичгийн уран зохиолын бүтээлээс XVII зууны утга уянгын яруу найргийн нэгэн шилдэг дээж болох Халхын Цогт тайжийн шүлгийг юуны өмнө дурдваас зохино. Хорин найман мөр, долоон бадаг тэрхүү шүлэг бол хэмжээний хувьд бяцхан боловч хэллэг найруулга уран сайхан, утга санаа гүн төгөлдөр, монгол яруу найргын нэгэн төгс бүтээл мөн3. Шүлгийн ш инж төрлийн талаар судлаачид янз бүрээр бичих боловч түүнийг гүн ухаан, уянгын шүлэг мөн гэж тодорхойлж болно. Тиймэрхүү шүлэг монголд аман яруу найргийн уламжлал, буддын шашин, гүн ухааньг сургаалын уулзвар дээр бий болсон ажээ. Шүлэгч өөрийн шүлгийн нэг хэсэгт энэ насны ба хойд насны тухай буддын номлолын дагуу гүн бодол болон өгүүлсэн бол харин нөгөө хэсэгт нь алс холын Онигуудын нутагт суугаа хайрт эгч, Онон, Орхон, Туул голын нутгаа уйтгарлан санаж байгаагаа илэрхийлсэн байна. Монгол яруу найргийн шүлэгт буддын сургаалийн зарим нөлөө туссан боловч тэр нь бүхэлдээ үндэснийхээ өнгө төрхийг алдаагүй ажээ. “ Цогт тайж ийн хадны бичээс, түүний шүлэгт бид амьд Монголыг мэдрэн үзнэ”4. XVII-XIX зууны Монголын уран зохиолын нэг онцлог тал бол тэр нь Э нэтхэг, Түвэдийн эртний уламжлалт уран зохиолтой өргөн харилцаа 1 2 3 4

Саган С эц эн . «Эрдэнийн товч». УБ., 1961. тал 329-334. Саган С эцэн. М өнхүү зохиол. тал 334. Ц огттайжийн хадны бич ээси йган х судлан нийтэлсэн эрдэмтэн бол Б.Я.Владимирцов болно. Б.Я.Владимирцов. «Надписи на скалах Цогту-Тайджи». Доклады AH СССР, Март-апрель 1926. Б.Я.Владимирцов. Өмнө дурдсан зохиол. стр. 1263.

303

М О Н ГО Л

ҮЛСЫ Н

ТҮҮХ.

IV БОТЬ

холбоотой болж иржээ. Энэ нь тухайн үеийн монголын түүхэн нөхцлөөс болсон хэрэг. Эртний Энэтхэгийн буддын шашин Түвэдийн шарын шашны хэлбэрээр Монголд хүчтэй дэлгэрэхийн хамтад Энэтхэг, Түвэдийн зөвхөн шашны утга зохиол төдийгүй, мөн иргэний уран зохиол аман ба бичгийн хэлбэрээр дэлгэрч улмаар монголын уран зохиолын хөгжлийн түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээв. Монголчууд Энэтхэг, Түвэдийн уран зохиолын олон дурсгалыг зөвхөн эх хэлэндээ орчуулах төдийгөөр хязгаарласангүй. Тэд эртний Энэтхэг, Түвэдийн уран зохиолын зарим бүтээлийг аман ба бичгийн зохиолын уламжлалын дагуу өөрчлөн шингээх, мөн тэдгээр зохиолын үлгэр загвараар өөрсдийн бүтээлийг туурвиж, үндэсний уран зохиолд зарим нэг ш инэ төрөл, хэлбэрийг бий болгов. М анай он тооллын III-IV зууны орчимд зохиогдсон гэдэг алдарт «Панчатантра» буюу «Таван шастир» үлгэрийн цоморлигийн нэлээд хэдэн үлгэр монголд түгэн тархахдаа, М онголын байдалд ихээхэн зохилдон хувирсан болохыг Б.Владимирцов, Ц.Дамдинсүрэн зэрэг судлагчид нэгэнт тогтоосон билээ. М өн түүнчлэн одоогоос 2500 ж илийн өм не зохиогдсон бололтой эртний Энэтхэгийн алдарт тууль «Рамаяна» бүхлээрээ монголд дэлгэрсэн нь үгүй, харин тэр агуу их туулийн зөвхөн товч утга санааг агуулсан хэсэг бусаг өгүүллэгүүд Түвэдийн Сажа бандид Гунгаажалцаны «Субашид» зохиолын талаар ихээхэн хожуу бичигдсэн түвэд, монгол тайлбаруудад ихэвчлэн дайралдаж байгаа ю м 1. Энэ нь нийт Ази даяар ихэд дэлгэрсэн алдарт тууль М онголд Т үвэди йн н эгэн адил их ө вөрм өц х эл б эр ээр тархсаныг гэрчилнэ. «Бигармижид хааны намтар», «Арж Борж хааны намтар», «К эсэнэ хааны намтар» гэдэг нэгэн хэлхээ зохиол буюу гурвал зохиол бол Энэтхэгийн 32 модон хүний үлгэртэй төстэй бөгөөд ерөөс Энэтхэг гаралтай байж болох боловч үнэн хэрэг дээрээ монгол ардын үлгэрийн шинж төрхтэй болж, ихэд хувирсныг уран зохиол судлагчид батлаж байна2. Хуучин цагт Монголд «Шидэт хүүрийн үлгэрүүд» өргөн дэлгэрсэн байв. Тэдгээр үлгэр бол олон зуун жилийн турш монголын ард түмний сонирхон уншсаар ирсэн зохиолы н нэг болно. «Ш идэт хүүр» нь Э нэтхэгийн «Ш идэт хүүрийн үлгэрүүд» буюу «Витала-гийн үлгэрүүд»-тэй сэдэв, өгүүлэгдэхүүний хувьд төрөл байж болох боловч монголын нөхцөлд их зохицон хувирч, монгол үлгэрийн ш инж төрхийг олжээ. Өгүүлэн буй үед монгол хүмүүс түвэд хэлээр зохиол бичих явдал их байв. Ж иш ээ нь, өмнө дурдсан Зая бандид Лувсанпринлэй, Сүмбэ хамбо И ш б ал ж и р , Ц ахар гэвш Л у в сан ч ү л тэм , Л у в сан д агб ад ам б ад ар ж аа, Агваанлувсан Хайдав, ноён хутагт Данзанравжаа (1803-1856) зэрэг болно. Эдгээрийн ихэнх нь Дандины «Зохист аялгууны толийн» талаар тайлбар зохиолууд бичсэн тухай өмнө дурдсан билээ. 1

2

304

Ц .Дамдинсүрэн. «Рамаяна» в М онголии. М ., 1979. Ц .Дам динсүрэн. «Бигармижид хааны тухай гурван ном». М онголын уран зохиолы н тойм тал 297-350.

Лэл хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

Түвэдээр зохиолоо бичиж байсан хүмүүс бараг цөмөөрөө лам нар байсан бөгөөд тэдгээри йн зохиолууд үндсэндээ буддын ш аш ны уран зохиолд хамаарагдана. Монгол лам нарын дотроос гарсан шүлэгчдийн томхон нь Халхын ноён хутаг Данзанравжаа буюу Равжаа билээ. Тэр олон тооны дуу, шүлгийг түвэд, монгол х эл ээр зохи осн ы ихэнхи нь м анай үед хүрч и р ж э э 1. Равжаагийн зохиолд шашны сэдэв, үзэл санаа зонхилох боловч янаг хайрын сэтгэл, байгаль, ертөнцийн үзэсгэлэн зэргийг магтан дуулсан буюу тухайн нийгэм, шашны дутагддыг илчлэн шүүмжилсэн зохиол багагүй байгаагаас мөн аж ам ьдралы г эрэгцүүлэн бодож, сайн муу талы г ялгаж , салгаж өгүүлсэн иргэний ба гүн ухааны сургаалын чанартай зохиол ч мөн буй. Иймэрхүү зохиолууд тухайн үедээ олон түмний дунд ихэд дэлгэрч байснаар барахгүй, зарим шилдэг дуу нь («Урьхан хонгор», «Үлэмжийн чанар» зэрэг) одоо хүртэл мартагдаагүй байна. Уншигч олны дунд дэлгэрсэн «Цаасан шувуу»2 гэдэг сургаалийн зохиолд тэр үеийн монголын нийгэм дэх хүнлэг бус харьцаа, зан суртахууны үнэнхүү шинж төлөвийг яруу тодоор гарган бичжээ3. Равжаа говийн ноён хутагтын хойд дүр хэмээн багадаа өргөмжлөгдсөн боловч угийн ердийн гэрээс гаралтай, авъяас билэг төгөлдөр хүн байсан учир хутагтын амьдралыг үл ойшоон, харин ертөнцийн амьдрал ахуй руу тэмүүлэн, энгийн хар хүн шиг авгай хүүхэдтэй болж, айлаар хэсүүчлэн, шүлэг дуугаа зохион бичиж, олныг хөгжөөж, ердийн хүний цэнгэл зугааг эрхэмлэн явсан ажээ. Энэ учраас түүний зан төрх ихэс дээдэст үл таалагдан, тэдний дургүйцлийг хүргэж байсан юм. Зохиогч өөрийн нэг дуунд аж амьдрал нь тухайн үеийнхээ орчин ахуйтай үл зохилдон харшилж байсныг эрэгцүүлэн бодож бичсэн нь: Чин үнэн сэтгэл минъ Орчлонтой таардаггүй Загнаж суух зан минь Улсын аятай таарахгүй Амраг сэтгэлийн туйлыг Эд яаж мэдэх вэ ? Хагацашгүй амраг минь Сэтгэлийн төвд суудаг бий Гахай чоно ч бол Аминдаа хаиртай байтал Аяа гурван эрдэнэ минь Би чинь яаж явах вэ ?4 Н оён хутагт Равжаа, зохи олы н эм хтгэл. Э р хэл сэн Ц .Д ам ди н сүр эн . хэвлэлд бэл тгэсэн Д.Цагаан. УБ., 1962. «Ц аасан ш увуу»-г чухам хэн зо х и о со н болохы г сүүлийн үе болтол м эдэхгүй байсны г Ц.Дамдинсүрэн тодруулж Равжаа зохиосон хэм ээн батлав. Ц .Дамдинсүрэн. Зуун билэг. тал 445. Равжаа. «Цаасан шувуу». Ц.Дамдинсүрэн. Зуун билэг. тал 440-441. Равжаа. «Сэргэлэн зант Цагаанаа». өм нө дурдсан эмхтгэл. тал 107-108.

305

М О Н ГО Л

ҮЛ С Ы Н

ТҮҮХ.

IV воть

Энэ хэдэн мөрд аргагүйн эрхэнд лам нэр зүүсэн, чухам үзэл санаа нь шашны ёс суртахуунтай нийцдэггүй, жирийн нэгэн монгол ламын жинхэнэ бодол санааг тольдон илэрхийлжээ. XIX зууны үеэр Монголын уран зохиолд нилээд хувьсал хөдөлгөөн гарч ардач, шүүмжлэх чиглэл мэдэгдэхүйц хүчтэй болов. Ж иш ээ болгон хуульч С ан даг (XIX зууны эхн ий хагас), В .И нж инааш (1837-1892), Р.Хишигбат (1849-1916), Гэлэгбалсан (1846-1923) зэрэг авъяаслагзохиолчдыг авч үзье1. Хуульч Сандаг бол Халхын Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны хүн бөгөөд XIX зууны дундуур зохиол бүтээлээ туурвиж явжээ. Сандаг бол хоромхон зуур цээжээр шүлэглэн зохиох гоцын ойтой шүлэгчин байжээ. Сандагийн зохиол бол их өвөрмөц шинж төлөвтэй. Түүний зохиолд, хөдөө нутгийн малчдын аж амьдрал, ёс суртахуун, үзэл санаа яруу тодоор тольдогдон тусгагдсан байдаг билээ. Уншигч олны дунд rap бичмэлээр түгэн тархаж , бидний гарт орж ирсэн зохиолуудын дотроос «Хаврын хайлаад урсаж байгаа цасны хэлсэн үг», «Салхинд хийссэн хамхуулын хэлсэн үг», «Ботгоноос нь салгаж жинд хөлсөлсөн ингэний хэлсэн үг», «Сайн муу түшмэл бичээч нарын хэлсэн нь» гэх мэтийг нэрлэвэл зохино. Гэлэгбалсан бол Т үш ээт вангийн нутгийн хүн байсан ба ардын авъяаслаг үлгэрч, ерөөлчдийн томхон төлөөлөгч мөн. Тэр гучин наснаасаа уран бүтээлийн замд оржээ. Гэлэгбалсан Монгол ба Бээж ин, Чуулалт хаалганы хооронд тэмээн жин тээх зэргээр зарц ядуусын хүнд хүчир ажил хийж амь зууж явжээ. Түүний зохиосон ерөөлүүдээс «Тэнгэрээс хур бороо гуйж тавьсан ерөөл», «Н аадм ы н ерөөл», «Гүүний сан ги й н ерөөл», «Учралын ерөөл» зэрэг шүлгийн зохиолын өвөрмөц загваруудыг дурдсугай. Ванчинбалын Инжинааш бол Өвөр Монголын Зостын чуулганы Түмэд баруун хошууны хүн бөгөөд монголын уран зохиолын түүхэнд үргэлжилсэн үгийн томоохон хэмжээний зохиолыг бүтээсэн гавъяатай зохиолч мөн. Эцэг Ванчинбал (1795-1847) нь бичиг, цэргийн эрдэмтэй, зохиол бичдэг хүн байсан ба И нж и нааш ий н ах дүү нар ч мөн зохиол ном оор оролддог авъяаслаг улс байжээ. Инжинааш уран зохиолын ажлыг өөрийн эцгээс уламжлан авсан байна. Тэр эцгийнхээ бичиж эхлээд дутуу орхисон «Их Юан улсын мандсан төрийн Хөх судар» гэдэгзохиолыг үргэлжлүүлэн бичиж 1891 онд дуусгажээ. «Хөх судар»-ын зөвхөн эхний найман бүлгийг эцэг нь бичсэн ба бусад бүлгийг цөм Инжинааш бичсэн байна. «Хөх судар»-ынхаа оршил болгон бичсэн «Товчит тольт» гэдэгт зохиогчийн өгүүлсэн зүйлээс үзэхэд, Инжинааш нь “ Монгол тоотон бүгдээр уг үндэс ба язгуур удмаа мэдтүгэй” хэмээн зохиолыг бичсэн байна2. Гэвч, «Хөх судар» нь үнэн хэрэг дээрээ М онголын XIII зууны үеийн түүхт үйл явдлыг үндэслэн бичсэн түүхэн ром аны ш инж төлөвтэй уран зохиолын бүтээл болжээ. И нж и1 2

306

XIX зууны үеийн уран зохиолын тухай. Монголын уран зохиолын тойм. 3-р дэвтрийг үзнэ үү. Инжинааш. «Хөх судар». Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо. Тэргүүн дэвтэр, тал 13. (М онгол бичгээр)

_____________________________________ Лэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

наашийн энэ зохиол бол тэр цагт монголчууд түүхийг уран зохиолоос төдий л ялган зааглаж үзэхгүй, харин түүхт үйл явдлыг уран зохиолын аргаар дүрслэн бичихийг эрхэм болгодог байсны нэг тод жиш ээ мөн гэж үзэж болно. Олон угсаатныг хүчээр нэгтгэн барьж байсан Манж Чин улсын дарлал мөлжлөгийн дор зовж зүдэрч байсан бага үндэстний боловсрол мэдлэг бүхий язгууртны сэхээтэн зохиолч Инжинааш, харийн талхидалыг ихэд хорсон жигш иж, монгол хүмүүсийг мунхаг тэнэг, адгуус мал ш иг гэх зэргээр муучлан дарлах явдлыг эсэргүүцэн шүүмжилж, монголчууд М анжийн дарлалын үед доройтож буурсан нь үнэнтэй боловч урьд цагт нэгэн үе их мандаж, хүчирхэг байсан гэдгийг ихэд товойлгон гаргаж, монголчуудаа идэвх зүтгэлд уриалан дууджээ. Уран зохиолын орчуулга. Монгол хэлмэрч нар Манжийн үед ч гэсэн эртний Энэтхэг, Хятад, Түвэдийн уран зохиолыг монголчлон орчуулах ажлаа их үр бүтээлтэй үргэлжлүүлсээр байжээ. Өмнө дурдсан монгол Ганжуур, Данжуурын дотор бурхны шашны олон судрын зэрэгцээгээр мөн буддын уран зохиолын нилээд бүтээл байгаа нь М онгол, Э нэтхэгийн уран зохиолын харилцаа холбооны нэг тодорхой баримт б олн о1, Ж иш ээ нь: Ганжуурт «Ж атаканидана» буюу «Цадигийг тэргүүлэн өгүүлэхүй», «Лалиттавистара» буюу «Агуй ихэд цэнгэсэн», «Буддаавадана» буюу «Бурхны ухааныг өгүүлэхүй», «Уданавара» буюу «Зориуд өгүүлэхүй цоморлог», «Дхармапада»2 буюу «Номын бадаг» гэх зэрэг, Данжуурт Арьяа шура (түвэдээр Лобон Бабо) хэмээгчийн зохиосон гэдэг «Жатакамала»3 буюу «Гучин дөрвөн төрөл», «Харибаданамажатака» буюу «Цадигийн эрих», «Локанандажатака» буюу «Залуу оройдоо баясгаланты н дууриан бүжиг» (зохиогч Ч андрагомин), «Ж атакабодхисаттвабадапакалбалада» буюу «Ороолдсон галбарвасан модон» гэх зэргийн олон цадиг домог байгаа юм4. Эдгээр цадиг домог бурхан Будда, бодисад нарын урьд төрли й н элдэв явдлы г өгүүлж, буддын ш аш ны зан суртахууны сургаалыг номлоход үндсэндээ зориулагдсан байдаг бөгөөд мөн тэдгээрийн дотор буддын шашинд огт хамаарагдахгүй эртний Энэтхэгийн баялаг аман зохиолын олон шилдэг загвар, үлгэр, туульс, домог, өгүүллэг байгааг мөн анхааран судлах явдал чухал болно. Өмнө тоочсон буддын цадиг домгууд Азийн олон орон, үүнд, Монголд өргөн тархсан нь буддын шашны нигүүлсэхүйн номлол, мөн тэдгээрийн дотор байгаа эртний Энэтхэгийн аман зохиолын шилдэг бүтээлүүдийн уран чадвар, сонирхолтой сэдэв, өгүүлэгдэхүүнтэй шууд холбогдох ажээ. Түвэд, Монголд сургаалын зохиол гэдэг уран зохиолын нэг өвөрмөц төрлийг буй болгосон, эртний Энэтхэгийн «Нитишастра» буюу «Сургаалын Ц .Дам динсүрэн. «М онгол Ганжуур, Данжуур ба уран зохиолын холбоо». М онголын уран зохиолын тойм. Хоёрдугаар дэвтэр. тал 383-392. «Дхармапада». П еревод с пали В.Н.Топорова. М ., 1960. «Аръяа Ш ура, Гирлянда Джатак или сказания о подвигах Бодхисаттвы». П еревод с санскрита А.П .Баранникова и О.Ф .Волковой. М ., 1962. Ц.Дамдинсүрэн. Өмнө дурдсан зохиол. тал 388-392.

307

М О Н ГО Л

УЛСЫ Н

ТҮҮХ.

IV воть

шастир» гэдэг найм ан зохиол бас Түвэд, Монгол данжуурт байгаа нь Энэтхэг, Түвэд, Монголын уран зохиолын харилцаа холбооны түүхийн үнэт сурвалж болох ёстой. Эдгээр нь: ф «Зуун билэг хэмээх сайн номлолт» (санскритаар «Пражна-шатака нама пракарана»), © «Билгийн гол модон» (санс. «Нитишастра Пражнаданда нама»), © «Ардыг тэжээхүй дусал» буюу «Рашааны дусал» (санс. Нитишастра Ж а н а -п о ш а н а б и н д у н ам а) эн э гурван зо х и о л ы г Н агарж ун а зохиосон гэдэг. © Равигуптагийн'зохиосон «Сайн үгсийн сан» (санс. «Арья кош анама»), © В араручигийн зохиосон «Зуун ш үлэг хэм ээх ш астир» (санс. «Шатагата»), © А моргаварш агийн зохиосон «Хиргүй асуусны хариу Эрдэнийн эрих» (санс. «Вималапрашнот-тара-ратнамала-нама»), © Ч а н а к ь я г и й н зо х и о со н « З ан агар ы н тө р и й н ш астир» (сан с. «Чанакья-ража-нити-ш астра»), © Масуракшагийн зохиосон «Төрийн шастир» (санс. «Нитишастра»)1. Эдгээр сургаалийн зохиолуудын нэг сонирхолтой тал нь тэд цөм үүсэл гарлаараа аль буддын ш аш наас өмнөх үед эртний Энэтхэгт буй болсон Нитишастра буюу сургаалын шастир, Артхашастра буюу утгын шастирын их уламж лалтай шууд холбоотой аж ээ. М өн түүнчлэн өмнөх найм ан зохиолын хоёр нь тухайлбал, Амогаварш агийн «Хиргүй асуусны хариу Э р д эн и й н эрих», Ч ан ак ь я аги й н «Т өрийн ш астир» бол будды н бус сургаалын зохиол мөн болно. Буддын бус уран зохиолоос их Галидасын «Үүлэн элч» хэмээх алдарт зохиолыг монголчууд Данжуурт оруулсныг өмнө дурдсан билээ. Ялангуяа Нагаржунагийн зохиосон гэдэг «Рашааны дусал», мөн эртний Энэтхэгийн сургаалийн зохиолын үлгэр загвараар Түвэдийн Сажа бандид Гун гааж алц аны зохиосон «Субаш ид» (бүрэн н эр нь «С айн ном лол Эрдэнийн сан Субашид») хоёр Монголд тун өргөн тархсан байв. Эдгээр зохиолоор монгол хүмүүс тайлбар зохиол бичих буюу тэдгээрийн үлгэр загвараар өөрсдийн сургаалын зохиол бичих явдал ч дэлгэрсэн байжээ. Монголчууд Энэтхэг, Түвэдийн уран зохиолоос гадна мөн хятадын уран зохиолоос орчуулж байсныг тэмдэглэх хэрэгтэй. Өгүүлэн буй үеэр ж иш ээ нь, «Дөрвөн бичиг, таван ном», «Тансан лам баруун этгээдэд зорчсоныг тэмдэглэсэн түүх», «Улаан асарт хаалга», «Гурван улсын түүх», «Сүн улсын хүйтэн уулын бичиг», «Жун дагинын тууж», «Жин Пин Мэй» зэрэг нэртэй зохиолуудыг орчуулжээ.

1

308

Э дгээр энэтхэгийн сургаалийн шаштирууд Түвэдэд хэрхэн дэлгэрсэн тухай дараах зохиолд үзмүү: Suniti Kumar Pathak, The indian Nitisastras in Tibet, Deilhi-Varanasi-Patna, 1974.

Аэл хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

§4. Урлаг Ардын дуу хөгжим. XVII-XIX зууны монголчуудын урлагийн түүхэнд ардын дуу хөгжим чухал байр эзлэх ёстой. Манжийн ноёрхолын сүүл хирээр монголоор аялан явж байсан Оросын жуулчин эрдэмтэд, монголчуудын дуу хөгжмийг сонирхон судалж олон дуу тэмдэглэн авч, уг эхийг орос орчуулгын хамтаар нийтлэх зэрэг ажлыг анх хийж ээ1. Тэдгээрийн зохиол ном өгүүлэн буй үеийн дуу судлахад сурвалж бичгийн чанартай үнэтэй хэрэглэгдэхүүн болж байна. Мөн түүнчлэн ардын засгийн жилүүдэд монгол судлагчдаас ардын дуу хөгжмийг цуглуулан судлах ажлыг нилээд хийжээ. Энэ нь өнгөрсөн үеийн дуу хөгжмийг судлах үйлст бас тус нэмэр болж байна2. Оросын алдарт жуулчин Козлов 1892 онд өөрийн үзэж ажсаныг бичсэн нь: “ Монголчууд дуулах их дуртай. Тэд найраглан, хоолой нийлүүлэн (унисон) гоцлон дуулах нь туульсын шинжтэй байдаг ба тэд дуундаа зоригт эр, хүлэг морь, гоо охин, нутаг усаа магтан дуулна. Монголчууд өөрсдөө дууг гурван төрөл болгон хуваана. Үүнд, нэгдүгээр төрөлд, «Ш астир дуу» гэдэг ш аш ны агуулгатай дуунуудыг хамааруулж, хоёрдугаар төрөлд , «Айдан дуу»3 хэмээн нэрлэдэг баатар эрийн тухай утга уянгын туульсын дуунууд ба мөн түүнчлэн тэр шалтгаанаар хуучны хэмээн боддог бүх дуугаа оруулж, эцэст нь гуравдугаар төрөлд , «Ш алиг дуу» гэдэг хайр дурлал, найр хуримын зэрэг дуунуудыг оруулна. Дууг товшуур буюу морин хуурын хамтаар дуулах нь багагүй аж ээ”4. Энэ мэтчилэн монгол дууг дотор нь төрөл зүйлээр ангилан хуваах дор дорын саналаа А.Позднеев, Б.Владимирцов, Д.Руднев нар мөн гаргасан байдаг. Эдгээр эрдэмтдийн саналыг харгалзан, мөн сүүлийн үед цуглуулсан арвин хэрэглэгдэхүүний үндсэн дээр ардын дууг утга уянгат дуу, аж байдлын уянгат дуу, хөдөлмөрийн дуу, хувьсгалын дуу, түүхэн дуу, шог хошин дуу, шашны дуу, бичгийн гаралтай дуу гэж хэд хэдэн төрөл болгон хуваан үзэж бол но5. Ардын дууг төрөл зүйлээр ангилах зарчим, аргын талаар санал солилцон маргаж болох боловч монголчуудын дууны олон төрөл анги, дээр үеэс байсан нь маргаангүй ажээ. Монгол дууг үндсэнд нь уртын ба богино хэмээн хоёр үндсэн ангид хуваан үзэж болно. Монгол ардын дууны ноён оргил бол уртын дуу мөн бөгөөд аялгуу нь уян налархай, эелдэгзөөлөн, цэлгэр уудам ажээ. Монголддууны аяыгтусгай тэмдэгээр тэмдэглэх арга байсныг судлах нь чухал байна. Улсын номын 1

2 3 4 5

А.П озднеев. «Образцы народной литературы монгольских племен». Вып. 1. Народные песни монголов, С П б, 1880; Б.Я.Владимирцов. «Образцы монгольской народной словесности». Л., 1926; А.Д.Руднев. «М елодии монгольских племен». С пб., 1909. «Ардын дууны баялаг цуглуулга». Ш У А -ийн хэл зохиолы н хүрээлэн ги й н ф он д , У Н С -д хадгалагдаж буй. «Айдан» буюу «Айдам» дуу гэдэг бол «Айзам дуу» буюу уртын дууны сонгодог хэлбэрийг хэлнэ. П .К .К озлов. «Поездка в северную Монголию». Журнал Восток, № 6, 1892, стр. 27-32. Г.Ринчинсамбуу. «М онгол ардын дууны төрел зүйл». Олон улсын монгол хэлбичгийн эр дэмтдийн анхдугаар их хурал. 4-р дэвтэр. Studia M ongolica, Tomus 11, fasc. 31-36,. УБ., тал 10; Ж .Э нэбиш . «Ардын дуу хөгжим». Монголын соёлын түүх. Гутгаар боть. 1999, тал 187-206.

309

М О Н ГО Л

ҮЛСЫ Н

ТҮҮХ.

IV БОТЬ

санд хадгалагдаж буй «Гүр дууны бичиг» гэдэг нэгэн сонирхолтой эмхтгэл бичигт XIX зууны үеийн далан хэдэн дууг хөгжмөөр хэрхэн чавхдахыг тусгай тэмдэгээр үзүүлсэн байна. Ардын бүжиг наадам, жүжиг үзэгдэл болон аялгуут жүжгийн үндэсний өвөрмөц шинж төлөв бүхий монгол ардын харилцаа дуу зэргийг дурдваас зохино. Зарим ноёд язгууртны орд өргөөний дэргэд ардын авъяастнйас бүрэлдсэн хөгжимчин, дуучин, бүжигчдийн хэсэг бүлэг ажиллаж байжээ. Ж иш ээ нь, С эцэн хан аймгийн To вангийн өргөөний жүжигчид ногоон морины дэг гэдэг бүжиг дэглэж байсан ба өмнө өгүүлсэн шүлэгч ноён хутагт Равжаа Саран хөхөөний туужийг 1830-аад оны үед аялгуут жүжиг болгон дэглэж, Толгодын сүмд анх тавьж байж ээ1. М онголчууд дуу дуулж бүж иг б ү ж и гл эх д ээ б и е, гар, нүдн ий хөдөлгөөнийг эрхэмлэх зэргээр жүжиг үзэгдлийн ёс зүйг дагаж байжээ. Ялангуяа хэд хэдэн жүжигчин оролцдог харилцаа дуунд аялгуут жүжгийн хэлбэр байгааг урлаг судлаачид тэмдэглэж байна2. Ардын дүрслэх урлаг. Монголчуудын дүрслэх урлаг ардын ба шашны урлагийн хоёр үндсэн чиглэлтэй байсан боловч Монголын дундад зууны ө вө р м ө ц нөхцөлд гол нь ш аш ны дүрслэх урлаг сүүлийн үе болтол давамгайлж байжээ. Тэр цагийн Монголын дүрслэх урлаг дундад зууны үеийн бусад бүх улс түмний дүрслэх урлагийн нэгэн адил шашны эрхшээл нөлөөнд оршиж байсан учир, энэхүү урлагийн утга агуулга нь амьдрал ба үнэн байдлыг шашны сургаалын үүднээс бясалган номлосон байх ба арга барилд нь хэвшмэл болсон уламжлалт дүрэм горим ноёрхож байжээ. М онголчууды н урлагт уран ба гоо сайхны үзэл санаа, үндэсний давтагдашгүй шинж төрхийг хадгалан хөгжүүлэх үйлст ардын урлаг чухал үүрэгтэй байжээ. Монгол ардын урлаг бол үндсэндээ нүүдэлчин, малчдын аж байдал, амьдрал ахуйн нөхцөлд, тэднээс аж амьдралынхаа хэрэгцээт зүйлсийг бүтээх явцад, тэдний уран ба гоо сайхны дур сонирхолын дагуу үүсэн хөгжиж ирсэн урлаг мөн. Монголд гар урлал нилээд өрнөж байсантай уялдан гоёл чимэглэлийн урлаг хөгжиж байжээ. Гэр орноо тохижуулах, мал аж ахуйн хэрэгсэл, хувцас хунараа хийж бүтээх явцад монголчуудын урлах, чимэглэх авъяас чадвар тодрон гарч байсан билээ. Монгол хүмүүсийн гоёл чимэглэлд хээ угалз их үүрэгтэй байсан нь хөгжин хөгжсөөр яваандаа монголын үндэсний хээ угалзын урлагийг буй болгожээ. М онголын хээ угалз бол гоёл чимэглэлийн их өвөрмөц утга төгөлдөр урлаг мөн. Монголын хээ угалзын нэг онцлог тал бол угалз тус бүр тодорхой утга учиртай байдаг. Ж иш ээ нь, авдар, сав, хаалга үүдний цоожны хээ, угалз бат бэхийн бэлгэ тэмдгийг илэрхийлдэг бол эмээлийн дөрөөний хээ угалз эзэн хүн нь өлзийтэй, хүлэг морь нь эцэж цуцашгүй байхсанаагхадгалсан байдагажээ. Урчуудын дунд мэргэжлийн ялгаатодорч 1

1

310

Н оён хутагт Равжаа. «Саран хөхөөний намтар». Хэвлэлд Ц .Дамдинсүрэн бэлтгэв. 1962 он. Саран хөхөе жүжгийг дэглэсэн тухай. Ц .Дамдинсүрэн, Э.Оюун нарын бичсэн оршлыг үз. Э.Оюун. «М онгольские песни-пьесы». Олон улсын монгол хэлбичгийн эрдэмтдийн анхдугаар их хурал. 3-р дэвтэр. Studia M ongolica, Т. II, fasc. 24-30, УБ., 1962. тал 57-105.

М О Н ГО Л

ҮЛ СЫ Н

ТҮҮХ.

IV

во ть

энэ талаар угсаатны зүйн талын цуглуулга их хийж бүтээсэн XIX зууны Оросын шинжээчид, Г.Н.Потанин монгол бүсгүйчүүдийн оёх, хатгах, нэхэх уран чадварыг нүдээр үзэж ихэд магтан бичсэн байдаг1. Дээр үеийн зарим жуулчин, монголчууд хивс нэхэх зэрэг нэхмэлийн ажлыг хийдэггүй байсан хэмээн бичсэн байдаг. Гэтэл монголын зарим хошуу нутагт хивс, цэмбэ нэхэж байсан тухай архивын ганц нэг баримт дайралдаж байна. Гэрийн бүрээс, туурга, дотуур хөшиг, эсгий үүд болон ялангуяа даавуу майхан гэрийг эсгий буюу элдэв өнгөт бөс даавууны зүйлээр хээ угалз, элдэв юмны дүрс гарган хайчилж наах буюу ширж оёх зэргээр гоёж чимж байжээ. М онголчууд эсгий ш ирдэги йг уран нарийн ш ирж хийдэг байсан нь Монголын уран оёдлын нэг шилдэг үлгэр болж байжээ. Монголчуудын гоёл чимэглэлийн урлагийг бүхэлд нь авч үзэхэд энэхүү урлаг нарлаг хээр талын үзэсгэлэнт сайхан өнгө, гэгээг тусгасан, хүний нүднээ тааламжтай хурц тод өнгөний найраглал зохиомж бүрдсэн болохоос гадна монгол хүний уран сайхны ба гоо сайхны амт шимт нэвт шингэсэн туйлын энгийн даруу болж ирээд уран чамин, утга төгөлдөр үндэсний өвөрмөц хийц маягтай байжээ. Шашны дүрслэх урлаг. Монголын шашны урлагт уран ба гоо сайхны үзэл санаа, урлагийн бодит үнэн уг шинж чанарыг шашны үзлийн хүрээнд илэрхийлсэн зүйл багагүй байдгийг анхааран судлах нь чухал байна. Энэ үеийн Монголын урлаг дундад зууны үеийн улс түмний урлагийн хөгжлийн нийтлэг ш инж төрх, зүй тогтолтой тун төстэй байсны г тэм дэглэвээс зохино. Дундад зууны Европ дахины зураач, барималч нарын нэгэн адил авъяас билэг төгөлдөр монгол зураач, барималч, цутгуурч нар шашны холбогдолтой хөрөг дүрсийг бүтээхдээ ч гэсэн өөрсдийн уран сайхны ба гоо сайхны туйлын эрхэм мөрөөдлийг бас илэрхийлэхийг чармайж байжээ. Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Дарь эхийн цутгамал дүрүүд бол ур хийц гайхалтайн зэрэгцээгээр бүсгүй хүний биеийн уран гоолиг төрх, урсгал зөөлөн нүдийг чадамгай урласны хувьд ердийн нэг бурхны дүрийн хир хэмжээнээс хэтэрсэн нь илэрхий. Ерөөс дүрслэх урлаг уг чанараараа бодит байдлыг биеэр ажиглан дууриаж үзэгдэхээр дүрслэх зорилготой нягт уялдсан байдаг учир Монголын шашны урлаг хичнээн хэтэрхий хийсвэр, бясалгалыг эрхэмлэвч, бодит байдал болон хүний дотоод сэтгэлийн хөдлөл хувьсалтай холбоогүй болж чадахгүй байсан юм. Будда зэрэг зарим бурхан, дарь эх зэргийг угаас эр, эм хүний дүртэй бүтээдэг билээ. Монгол зураач, барималч нар бурхны энэрэнгүй өглөгч зөөлөн сэтгэл, дотоод оюун санааны хүч чадал, дарь эхийн энхрийлэл, хайрыг өөрсдийнхөөрөө ухаж, уран сайхнаар илэрхийлж байсан нь бидний гарт хүрч ирсэн монгол урчуудын зарим шилдэг бүтээлээс харагдаж байна. Үүнээс гадна монгол зураачид хэдийгээр шашны хөргийн дэг зааврыг хатуу баримталж байсан боловч бурхдын хөргийг зурахдаа, гол бурхны мутар зэрэгзарим ж иж игхэсэгболон гол хөргийгтойрсон уул, ус, ургамал, амьтны 1

312

Г.Н .П отанин. «Очерки Северо-западной М онголии». Вып. II, Материалы этнографические. С П б., 1881.

______________________________________ Лэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

зэрэг зарим бодит зүйлийг нилээн чөлөөтэй, өөрсдийн уран сайхны хийсвэр ухааны дагуу зурж бүтээдэг байжээ. Ялангуяа хожуу үеийн зарим урчууд таван хошуу малыг нэлээн бодит үнэн төлөвтэй дүрсэлсэн нь үзэгдэнэ. Ж иш ээ нь, Улаанбаатар дахь Дүрслэх урлагийн музейд байгаа Хасгомбын (XIX зуун) урласан Махагал бурхны ганзай1хэмээх зээгт наамалд, ялангуяа шар улаан хоёр атан тэмээг тун үнэн бодитой дүрслэн зурсанаас гадна ерөөс энэ ганзайн өнгө зураас, дүрс хөдөлгөөн яггүй тааран зохицсон болохыг тэмдэглүүштэй. М онгол урчууд аливаа бурхны мутрыг2 дүрслэхэд хамаг ур чадвараа дайчилдаг байсан учир бурхдын мутар нь хэдийгээр шашны элдэв хийсвэр тэмдэг, бэлэгдэлийг тусгах ёстой байсан боловч ихээхэн бодит үнэн байдалтай, гоо сайхан болж, уян хатан, зөөлөн, намуун хөдөлгөөнийг илэрхийлэн, үг хэлнээс дутуугүй дотоод сэтгэхүйн олон талын байдал төлөвийг илэрхийлэн дүрсэлсэн байдаг. М онголын зураачдын бас н э г о н ц л о г бол тэд өнгө гэрлийн талыг онцгой анхааран үзэж, хурц тод өн гү ү ди й г (ш ар , у л аан , ногоон, цагаан, хөх зэрэг) чадамгай хослуулан хэрэглэж , будаг өнгөний найраглал зохиом ж ийг сайн тохируулдаг байсан нв зургийн арга барилын хувьд сонирхолтой зүйл ажээ. М онгол урчууд бурхдвгн дүрийг бүтээхдээ янз б ү р и й н арга х эр эгл эж байсны дотор ардын урлагийн зарим аргыг ч ашиглаж байсан нь үзэгдэн э. Бурхдын дүрийг зурахаас гадна алт, м өнгө, хүрэл, зэс мод, шавар зэргээр цутгах, давгах, зорох, шавах Ногоон Дарь эх аргаар бас бүтээж байжээ. Ганзай гэдэг нь хангал өргөлийн зүйл гэсэн утгатай түвэд үг. Ганзайг зурах буюу наах аргаар бурадад өргөл өргөж хангал хэм ээх ном уншдаг байжээ. Мутар (М утра) гэдэг санскрит үгийг монголчууд тэр хэвээр нь авч голдуу бурхдьтн гарыг хүндэтгэн хэлэхэд хэрэглэдэг байжээ. Мутра гэдэг нь уг санскрит утгаараа «тамга тэмдэг» гэсэн үг болно. Эртний Энэтхэгийн шашны урлагт мутра (гар)-ын элдэв хөдөлгөөн үг хэлнээс дутуугүй сэтгэл санааг илэрхийлж чадна гэж үздэг.

313

М онгол

ҮЛСЫ Н

ТҮҮХ.

IV БОТЬ

Монгол урчуудын бүтээлийн зарим шилдэг загварыг Улсын дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм, Гандан хийд, Эрдэнэзуу зэрэг газруудад олж үзэж болно. Гэхдээ бүтээсэн хүмүүсийн олонхийн нэрс бидний үед залгамжлан ирээгүй нь урчууд тус бүрийн бүтээлийг нарийвчлан судлахад их бэрхш ээлтэй байгаа юм. М эдэгдэж байгаа нь Өндөр гэгээн Занабазар болно. Түүнийг М онголын хуучны дүрслэх урлагийг үндэслэгч мөн гэж үзэж болно. Өндөр гэгээн Занабазар Хэнтийн ууланд Рипогэжаганданшадувлин гэдэг хийдийг анх байгуулсан. 1654 оноос 1689 он хүртэл хугацаанд Түвэдээс урчуудыг залан авчирч, шинэ хийдийнхээ бурхан тахилын чимэглэлийг бүтээх зорилгоор шашны дүрслэх урлагийн нэг ёсны сургуулийг анх гардан байгуулжээ1. Тэр уеэр Өндөр гэгээн өөрөө хүрэл цутгамал Очирдарь (санс.Важрадара) бурхны суумал дүр, Хорин нэгэн Дарь эх, Ногоон Дарь эх, Язгуурын таван бурхны дүр зэргийг чадамгай урлажээ2. Ялангуяа Занабазарын уран бүтээлийн охь манлай болсон Ногоон Дарь (санс. Сияма Тара) эх нь хэрэг дээрээ танхил залуу монгол бүсгүйн үзэсгэлэнт дүрийн дууллын дарь эх болж сүсэгтэн олны бишрэлийг төрүүлсээр иржээ. Өндөр гэгээн ба түүний сургуулийнхны бүтээлүүд бол гоцын өвөрмөц нарийн ур хийцтэй бөгөөд түвэд, хятад хийц м аягаас өөр болж и р ээд хари н эр тн и й Э н этх эг, мөн Б албы н уран барималын төрхийг илүү санагдуулна. Н эр нь үл мэдэгдэх урчуудын бүтээсэн наамал бурхны дүрүүдийн дотроос М онголы н Юан улсын багш Пагва лам Лодойж алцаны зээгт наамал том дүр, дөрвөн мутартай Гомбо (М ахагал)-ын утсан хатгамал хосолсон зээгт наамал, Ванданлхамын оюу щигтгэсэн зээгт наамал3 зэргийг дурдаж болно. Монгол урчуудын өнгө өнгийн утсаар хатгах буюу өнгө бүрийн торго даавууг хэсэг хэсгээр хайчлан наах, мөн оёх аргаар элдэв бурхны дүрийг тун уран гоёор бүтээж байжээ. Шашны урлагийн энэ салбарт монголчуудын гоёх чимэх арга ухаан багагүй нөлөөлжээ. Монгол урчууд бурхны хөргийг бүтээхдээ «Номын ёс» хэмээх бурхан бүтээх горим журмыг эвдэж, «хуучин цагт зурсан бурхан лугаа адилгүй, онц зохисгүй өнгийг хэрэглэх нь хааяа буй агаад ухваргүй нь уг ёсыг бодохгүй зоргоор биеийн амрыг бодож, шал бул хийснийг» буруушаан зэмлэж, «номын ёс лугаа сайтар нарийвчлан бүтээж» байхыг даалган, зураач болох багачуудыг харъяат лам гэсгүй нар тусгайлан томилж сайн хянаж шалгаж байхыг тушааж байсан баримтыг архивын зарим бичгээс олж үзэж болно4. Монголд хүчтэй дэлгэрч байсан буддын шашны урлаг бол монголын үндэсний урлагийн нэгэн өвөрм өц хийсвэр урлагийн хэлбэрий г буй болгожээ. 1 -

3 4

314

Зая бандид Лувсанпринлэй. «Гэгээн толь». 4-р толь, тал 65 (түвэдээр). Э дгээр бурхдын дүри йгон дор гэгээн өөрөөурласан тухай Зая бандидЛувсанпринлэй. «Гэгээн толь». 4-р боть, 67-р тал (түвэдээр); Сүүлийн үеийн судалгааны зохиолоос: Н.В.Кочешков. «Народное исскуство монголов». М ., 1973, 34-35-р тал; Н.Цүлтэм. «Исскуство М онголии с древнейш их времен д о начала XX в». М ., 1982. стр. 80-89. Цем дүрслэх урлагийн музейд буй. Засаг бэйс Пүрэвжавын Харъяат хошууны дотор дагаж явуулахаар тогтоон тушаасан ухуулах бичгийн эх. Ш .Нацагдорж нийтэлсэн. Monumenta Historica, t. II, fasc. 5, УБ., 1960, тал 88-89.

Лэл хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

Монгол зураачид бурхны хөргийг зурахдаа ихэвчлэн Энэтхэг-Түвэдийн уламжлалыг дууриан дагаж нэгэн хэвшмэл зохиомжийг шүтэн баримталдаг байжээ. Энэ нь мандалын хөргийн ерөнхий загвар болно. Мандалын төвд ертөнцийн хувьсал хөдөлгөөний гол билэгдэл Сүмбэр уулыг хөндөлдүүлэн зурж , эр гэн т о й р о н д нь гурван м ян ган ер тө н ц гэгч и й г то м ьёо л о н дүрсэлдэгийн нэгэн адил бурхны аливаа хөргийн төв дунд нь гол бурхныг томоор зурж, эргэн тойронд нь шавь нар, тахил өргөл буюу үйл амьдрал зэргийг нь харуулсан зүйлсийг дагалдуулан зурдаг ёстой байжээ. Бурхны ш аш ны урлагийн томьёолсон тэм дэг бэлгэдэлийн ш инж чанар бол мөнхүү урлагийн бүх уран сайхны арга барилд нэвт шингэсэн байдаг. Э нэ чанараараа бурхны урлаг бодит байдлы г тэр х эвээр нь хуулбарлан дүрслэхийг үл эрм элзэнэ. Уран баримал бол хүний биеийн махбодийн харьцаа, зохиомж, томьёоллын шинжтэй болж, хөдлөл төрхийн хурц тод дүрслэлийг гагцхүү багтаамж зай болон үнэн биет хэлбэр маягийг шууд хуулбарлан дүрслэхээс зайлсхийн, хийсвэрлэн бясалгах аргаар илэрхийлж байж ээ. Бурхны хөргийн аливаа дүрс нь хавтгай хэлбэртэй болж, зай багтаамжийн ойлголтыг төдий л үл хайхрана. Урчууд нь бүтээлээ туурвихдаа, бодит биеэс шууд дүрсэлдэг байсан бус, харин шашны номонд аливаа бурхдын дүрийн тухай заасан номлолыг мөрдөн, толгойдоо бясалган бодож, уран бүтээлийн ажлаа гүйцэтгэдэг байсан ажээ. Энэ бүхнээс болж бурхны урлагт бодит зүйлийг дүрслэхийг төдий л зорьдоггүй байв. Амьд хүнийг (том лам, хаадыг) дүрслэхдээ ч гэсэн ихэвчлэн бурхны хөргийн онолын үүднээс зохиомол загварчилсан хийсвэр шинжтэй болгодог байжээ. п М онголын шашны дүрслэх урлаг, ерөөсөө буддын урлагийн нэгэн адил бие махбодийн гоо сайхны дүрсийг төдий л хайхардаггүй, харин зөвхөн сэтгэл санааны хэт хийсвэр, тийн ойлголт, ухагдахууны талыг эрхэмлэн үздэг байсан юм. Монгол урчуудын баримтлан шүтэж байсан зурагхөргийн судрууд гэвэл гол нь Данжуурт байгаа эртний Энэтхэгийн доорх дөрвөн зохиол болно. 1. «Бурхны биеийн дүрс, хөргийн билэг чанар арван төө ная гродха м о д о н м эт эн түрш сацуу х эм ээгд эх » , (с а н с к р и т н э р нь «Дашаталанья-гродхапари мандала-буддхапратимала-кшана») 2. «Туулсан бурхны номлосон биеийн дүрс хөргийн хэмжээний тийн тайлбар хэмээгдэх» (санскритаар «Самбуддха бхашитапратималакшанавивахана») 3. «Дүрс хөргийн хэмжээний билэг чанар хэмээгдэх» (П ратимаманалакшана) 4. «Зургийн бэлэг чанар» («Читралакшана»)1 Энэ дөрвөн зохиолын эхний хоёр бол буддын урлагийн судрууд ба сүүлийн хоёр нь буддаас өмнөх, брахман ёсны урлагийн зохиолууд болно. Эдгээр сударт дүрслэх урлагийн гарал үүслийг Бурхан будда буюу Эсрэн тэнгэртэй холбон тайлбарласан домгууд байхаас гадна бурхан ном ы н 1

Э дгээр зохиол цөм Данжуурын 2 1 1-р ботид буй.

315

М О Н ГО Л

УЛСЫ Н

ТҮҮХ.

IV БОТЬ

хаадын хөргийн хэмж ээ загварыг нарийвчлан заасан байна. Хөргийн хэмжээг хэмжих гол нэгж нь хуруу (түвэдийн сор-мо, санскритын ангула) болно. Хөргийн хэмжээ, ерөнхий загвараас гадна эдгээр сударт мөн зургийн уран чадал ба гоо сайхны талын асуудлын талаар бичсэн нь сонирхолтой. “Гариг-ууд наран-дур шүтьюү... тэр мэт залийн хүчин бүхэн бээр зургийн үйл-дүр үнэхээр шүтьюү. Уул нь Сүмбэр ууланд шүтэн гаригийн эрхэм нарнаа, шувууны хаан гарудай, тэнгэр нарын эрхэм Их эрхт бөгөөд түүнчлэн ид хүчний эрхэм зураг буюу” 1, “Бие дүр үзэсгэлэнгүй бөгөөс хэмжээ-бээр юун хэрэг” гэж ээ2. Өмнөх дөрвөн үндсэн судраас гадна шашны урлагийн талаар түвэд, монгол онолчдын бичсэн олон ном зохиолыг монгол зураачид өөрсдийн бүтээлд мөн мөрдөж дагах ёстой байж ээ. Үүнд ялангуяа Сүмбэ хамбо Ишбалжирын зохиосон «Бие зарлиг, сэтгэлийн шүтээний тиг хэмжээний үндсэн ба тайлбар зүүлт цэцгийн үзэсгэлэнт эрих» гэдэг номыг монгол урчууд их эрхэмлэдэг байжээ.

§5. Уран барилга XVII-XIX зуунд Монголд сүм хийд олноор байгуулагдан, хот суурин газар хөгжихийн хамтад монголчуудын уран барилгын арга ухаан өөрийн хөгжлийн нэг өвөрмөц үедээ дэвшин оржээ. Тус оронд шашин ноёрхож байсан нөхцөлд уран барилга нь бараг бүхэлдээ мөргөл тахилгын барилгыг барьж байгуулах үйлст зориулагдаж байсан юм. Энэ үеийн монголчуудын барилгын ур дархны нэг онцлог тал бол гаднаас нэвтэрч ирсэн мөргөл тахилгын сүрлэг том барилгын зэрэгцээгээр монголын нүүдлийн аж ахуй байдлын уламжлалтай гүн бат холбоотой үндэсний өвөрмөц барилгын ур дарх бас хөгжсөөр байжээ. Монгол үндэсний гэр барьж байгуулах арга ухаан, байнгын суурынсан хүрээ хмйдийн шаардлагад зохицон хөгжих болов. Энэ үесээр гэр нь цагийн эрхийг дагаж суурынмал аж амьдралд тохирсон орон байрны янз бүрийн ш инэ хэлбэр төрхийг буй болгоход хүрчээ. М онголын хүрээ хийдэд гэр дуганууд, гэрийн хийц маягаас санаа авч барьсан элдэв модон, тоосгон ба чулуун барилга буй болов. Гэрийн унь, эсгийн оронд банзан дээвэр, эвхмэл ханын оронд модон буюу шавар тоосгон сараалжин хана буй болж, дор нь шал суурь ч хийх болжээ. Ийм гэр барилгын хэмжээ нилээд томсож ирэхийн хамтад оройн тооновчин мод, тулгуур багана зэрэг нэмэлт зүйлийг хийх болж ээ. Гэрийн дугираг хэлбэр яваандаа өөрчлөгдөж олон булантай дөрвөлжин болж, орой нь бөмбөгөр буюу асран маягтай болж иржээ. Гэр дуганын бүх гол хийц загварыг ашиглан босгож байсан дөрвөлжин барилгууд бол Монголын нүүдэл суудлын хөнгөн маягийн уран барилгын том амжилтыг харуулсан ю м3. Дөрвөлжин хэлбэрийн барилгуудыг XVII 1 -

3

316

Данжуур. 211 -р боть. тал 21. Данжуур. 2 1 1-р боть. тал 33. Н.М .Ш епетильников. «Архитектура М онголии». М ., 1960. стр. 75.

Аэл хэсэг. М анж ийн эрхшээлийн үеийн Монгол

зууны дундуур нэлээд ихээр барьж байжээ. 1654 онд Хүрээнд барьсан Цогчин дуган (одоо байхгүй) бол тэр үеийн монголын барилгын дархны оргил, монголын үндэсний уран барилгын алдарт дурсгал мөн гэж хэлж болно1. Өндөр гэгээний хэд хэдэн намтар зэрэг сурвалж бичгүүдэд, Цогчин дуганы тиг зургийг анх Өндөр гэгээн санаачлан гаргасан гэж дурдсан байдаг. Дуган барих санаачлагыг Өндөр гэгээн анх санаачлан гаргасан байж болох бөгөөд тэр дуганыг гардан баригчид бол монгол дархчууд байжээ. Монгол үндэсний хийцийн барилгын дурсгалууд гэвэл, Их хүрээний Цогчин дуганаас гадна мөн Хүрээний Аму нар, Сангай, Зоогой, Хүүхэн ноён зэрэг аймгуудын дуганууд, Хэрлэн голын хөвөөн дэх Зүүн хүрээний Цогчин дуган (1761 онд барьсан), Гандангын Цогчин дуган (1838 онд барьсан), Чойжин ламын сүмийн хашаанд буй тоосгон гэр зэргийг нэрлэх хэрэгтэй. Эдгээр модон барилгын ихэнх нь манай үед хүрч ирсэнгүй. Монголд байнгын суурьшмал сүм хийд олширч ирэхийн хамт чулуу тоосгоор барьсан бат бэх тохилог том барилга олшров. Иймэрхүү барилга барьж байгуулах явцад улс төр, соёл, шашны өргөн харилцаатай байсан Энэтхэг, Түвэд, Хятадын уран барилгын нөлөө Монголын үндэсний уран барилгад улам их хүчтэй болж иржээ. Хятадын уран барилга, ялангуяа эртний Энэтхэгийн гаралтай хятадын буддын уран барилга М онголын мөргөл тахилгын болон ердийн орон сууцны барилгад мэдэгдэхүйц ул мөрөө үлдээсэн ажээ. Хүрээ хийдэд монгол ноёд хятад маягийн байш ин барилга бариулж байснаас гадна хятадын худалдаачид Манжийн эрх баригчдын сууж байсан шавар, чулуун барилга сууц бас буй болж ээ. Гэвч хятады н буддын уран барилгы н уламжлал хийц маяг зонхилж байв. Хятад хийцтэй сум дуганыг барихдаа дээврийг уран гоёор хийхийг ихэд эрхэмлэдэг байжээ. Үндсэн барилгын дээд хэсэг болох дээвэр нь унжуулж сунгасан гурвалжин, дөрвөлжин буюу олон өнцөгт хэлбэртэй байжээ. Иймэрхүү дээвэртэй сүм нь угаасаа эртний Э нэтхэгийн суварганы хэлбэрээс үүсэлтэй учир тиймэрхүү барилгы г энэтхэг, хятадын буддын холимог хийцтэй барилга мөн гэж хэлж болно. Зарим томхон сүмийн гол хаалгыг олон давхар асран дээвэртэй хийдэг байсан нь их сүр үзэсгэлэнтэй болдог байжээ. Дээврийг гоёхдоо өнгө өнгийн пааландсан ваараар бүрхдэг байжээ. Мөн барилгын гадаад ханын дээд зах зэргийг өнгө өнгийн зураг, сийлбэрээр гоёж чимдэг байсан. Монгол дахь хятадын буддын уран барилгын дурсгалууд гэвэл, Амарбаясгалант хийдийн Цогчин дуган (1728-1735 онд барьсан), Чойжин ламын сүм (1903-1906 онд барьсан) зэрэг болно. Түвэдийн уран барилгын нөлөөгөөр Монголд лав XVII зууны дунд үеэс эхлэн давхар (хоёр, гурван) барилга буй болжээ. Түвэд барилга нилээд онцлог хийц төрхтэй, тэр нь нийтдээ тэг дөрвөлж ин хэлбэртэй байдаг бөгөөд түвэд барилгын нүүр тал нь энгийн боловч их сүрлэг үзэсгэлэнтэй, ханыг голдуу цагаан өнгөтэй хийж байжээ. Түвэд барилгыг ихэвчлэн чулуугаар, мөн заримдаа тоосгоор барьдаг байжээ. М онгол, түвэд уран барилгы н сонирхолтой дурсгалууд бол Б эрээвэн 1

Н.М.ИГепетильников. «Архитектура М онголии». М ., 1960. стр. 87.

317

М О Н ГО Л

ҮЛСЫ Н

ТҮҮХ.

IV БОТЬ

хийдийн их дуган (1654 онд барьсан), Эрдэнэзуугийн Лавран (XVIII зуун)1, Манзушри хийдийн гол сум, Заяын хүрээний Гүшиг дацан зэрэг болно. М онголын уран барилгы н цааш дын хөгжлийн явцад хятад, түвэдийн буддын уран барилгын уламжлалыг өөрийн болгон эзэмших ажил хийгдэж байсны дүнд Монгол-Хятад, Хятад-Түвэд, Монгол-Түвэд холимог хийцтэй барилгууд үүсчээ. Холимог хийцтэй барилгууд нь Монголын уран барилгад өвөрм өц ш инэ м аягий г бий болгож ээ. М онгол-Х ятад барилгы г анх барихдаа дээд талыг нь хятад, доод талын нь монгол маягаар хийж байжээ. Гэрээс гаралтай дөрвөлжин барилгын дээр гонхон хэмээх хятад орой хийж, паалангаар бүрхдэгийг нь хэсэг, хэсэг банзаар орлуулдаг байсан юм. Иймэрхүү барилгыг Монголын тал нутагт сүм хийд анх үүсэж эхэлж байсан үеэр ихээхэн хэмжээгээр барьж байжээ. Монгол-Хятад барилгын хийц маяг хоорондоо улам бүр хольцолдон нийлж, яваандаа Монголын уран барилгад ш инэ хэлбэр зохиомжийг буй болгов. Монгол-Хятад хийцийн сүм, дуган Хүрээ зэрэг газруудад олон байсны дотроос Хүрээний хэд хэдэн аймгийн дуган, Дэчин галавын сүм, одоогийн Гандан хийдийн гурван суваргын сүм зэрэг нэлээд өвөрмөц хийцтэй барилгуудыг дурдаж болно. Монголд мөн Хятад-Түвэдийн хийцийн сүм дуган нилээд байжээ. Ийм барилгын нэг онцлог бол хятад, түвэд уран барилгын хоёр өөр хийц, урьдах М онгол-Х ятад барилга шиг хоорондоо холыдолдон нийлсэнгүй, харин барилгын дээд, доод хоёр үндсэн хэсэгт биеэ даан орсон байдаг. Түвэд барилгын доод хэсгийн дээр хятад дээвэр, орой босгосон нь хоёр өөр барилгын үндсэн хэсгүүдийг ялгахад төдий л төвөгтэй бусаа. Ж иш ээ нъ, Улаанбаатарт байгаа Өндөр Ж анрайсэгийн сүмийг аваад үзье. Энэ сүм бол Хятад-Түвэд барилгын сонирхолтой дурсгал мөн. Түвэд барилгын сүрлэг том цагаан суурин дээр хятадын суварган оройтой хөнгөн хээнцэр модон дээвэр хийсэн нь уул барилгыг сүрлэг өндөр болгожээ. М онгол-Түвэд хийцийн барилга монголд төдий л олон байгаагүй боловч тэр нь монголын уран барилгад нэг ёсны өвөрмөц сонирхолтой хийц маягийг буй болгосон юм. Монгол-Түвэд барилга, зохиомж бүтцийн хувьд Түвэд-Хятадын барилгаас огт өөр. Хэрэв Түвэд-Хятад барилгад эрс тэс ялгаа гол шинж нь байдаг бол харин Монгол-Түвэд маягийн барилга зохиомж бүтцийн нэгэн их нийлэмж төгөлдөр ажээ. Сүмийн гэр маягийн орой уул барилгын дээд талын түвэд хэсэггэй яв цав нийлж, улмаар уран б ар и л гы н н э гэн бүхэл б ү тэн , гү й ц эт төгс зү й л и й г б ү т э эж э э гэж Н.М .Ш епетильников бичсэн байна2. Монгол-Түвэд барилгын нэг том дурсгал бол Хүрээнд байсан сүрлэг гоёмсог Майдарын сүм (анх 1834 онд барьсан) байжээ. Наян тохой өндөр М айдар бурханд зориулан барьсан энэ сүм хүрээний хамгийн өвөрмөц хийцтэй, хамгийн сүрлэг том барилга байсан юм. Харамсалтай нь түүнийг 1937 онд оргүй болтол нь нураан устгажээ. 1 3

318

“Э нэ барилга бол Э рдэнэ зууд байгаа түвэд уран барилгын дотроос хамгийн гоёмсог сайхан нь гэж үзвээс зохи н о”. А .М .П озднеев. «Монголия и монголы». Т. I, С П б., 1896. стр. 452. Ш епетильников. Ө мнө заасан ном. стр. 86-87.

_____________________________________ Лэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

М онголын уран барилгын түүхэнд эртний Энэтхэгийн ступа гэдэг бурхны өвөрмөц барилгын үлгэр загвараар барьж босгож байсан суврага иххэн сонирхолтой. Монголын хүрээ хийдүүдэд үлэмж хөрөнгө, хүч зарж олон тооны суврага босгож байсан юм. Ж иш ээ болгон Эрдэнэ зуу дахь Бодь суврага (1799 онд босгосон), мөнхүү хийдийн 92 цагаан суврага, Их тамирын суврага зэргийг дурдсугай. Эцэст нь тэмдэглэхэд, Монголын уран барилга хөгжлийнхөө явцад өөрийн өвөрмөц сүрлэг хийц маягийг буй болгожээ. Тэр хийц нь түвэд, хятадынхаас ялгаатай, үндэсний өвөрмөц шинж төрхтэй болохыг урлаг судлаачид бас тэмдэглэж байна1.

«В сеобщ ая истори я искусств». том II, кн. II, П од об щ ей р ед ак ц и ей Б .В .В ей м а р н а , Ю .Д.Коллинского, М ., 1961. стр. 428.

319

М О Н ГО Л

УЛСЫ Н

ТҮҮХ.

IV БОТЬ

Зургаадугаар бүлэг МОНГОЛ УЛСЫН Х1/1Л ХЯЗГААРЫН ҮНДЭС БҮРЭЛДСЭН НЬ

§1. Монгол улсын өмнөд хил хязгаарын үндэс бүрэлдсэн нь Өнөөгийн Монгол улсын хил хязгаар түүхийн удаан хугацааны явцад бүрэлдэн төлөвшсөн бөгөөд үндэс суурь нь XVII зууны үеэс тавигджээ. Тэр цагаас хойш Монгол улсын хил хязгаарт зарим нэг өөрчлөлт гарч байсан боловч бүхэлд нь хамарсан ноцтой том өөрчлөлт бараг гараагүй байна. Монгол улсын хил хязгаар бүрэлдэн тогтсон түүхийг авч үзэхийн тулд нийт монголчуудын газар нутаг, гадаад хил хязгаарын байдлыг улируулан үзэх шаардлагатай болдог. 1368 онд монголчуудын Хятад дахь ноёрхол унаснаас хойш XVII зууны 30-аад оны дунд үе хүртэл Монгол улс хятадын Мин улстай Цагаан хэрмээр хиллэж байв. Баруун, зүүн түмэнд хуваагдаж байсан Дорнод Монгол XVI зууны сүүл үеэс их говиор зааглагдсан харьцангуй тусгаар байдалтай хоёр том хэсэгт хуваагдан ялгарах болжээ. Их говиос хойгуурх нь Халх М онгол, говийн өмнө орш догийг нь Өмнөд М онгол хэмээх бөгөөд XVII зууны үед тэд өнөөгийн Гирин мужаас баруун тийш, Алашаа уулнаас зүүн тийш , Урт цагаан хэрмээс хойш, их говийн манхнаас урагших өргөн уудам нутагт оршин сууж байв. Өмнөд Монгол нь Цахар, Харчин, Ордос, Түмэд, Хорчин, Урад зэрэг хэдэн том аймагт хуваагдаж байсан ба зүүн талаараа Нон мөрний урсгалыг даган Хорчин аймаг, Хатан голын хөвөөгөөр Баарин, Жарууд, Найман, Онгуд, Харчин, Түмэд аймгууд, Бор тохойн хавийн оронд Ордос . аймаг нутаглаж байжээ. XVI зууны эхэн үед Батмөнх даян хааны отгон хөвүүн Гэрсэнз жалайр хунтайж (1513-1549) Халх түмнийг, ахмад хөвүүд нь бусад түмнийг буюу Өвөр Монголыг захирч байв. Халх түмэн арын долоо, өврийн тав нийт 12 отогт хуваагдана. Гэрсэнзийн дараа түүний долоон хөвүүн Халхыг хуваан захирсан бөгөөд тэдгээр отгуудын үндэс суурин дээр Халхын долоон хошуу үүсчээ. Халх долоон хошуунд хуваагдах төдийгүй зүүн, баруун хоёр гарт 320

Аэл хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

ерөнхийлөн харъяалагдаж байв. Зүүн гарыг Ноноху үйзэн ноён, баруун гарыг Лайхур ноён нар мэдэж явав. Халхын зүүн гарт Гэрсэнзийн гутгаар хөвүүн Ноноху үйзэн, дөтгөөр хөвүүн Аминдурал, тавдугаар хөвүүн Дара ноёны өмч нутаг багтаж байв. Зүүн гарын нутаг Хангайн уулнаас Халх гол хүртэлх газрыг хамарч байв. Халхын баруун гарт Гэрсэнзийн ахмад хөвүүн Ашихай дархан, дэд хөвүүн Н оёнтой хатан баатар, зургаадугаар хөвүүн Д алдан хөндлөн, долдугаар хөвүүн Саму нарын эзэм ш ил багтаж байж ээ. Баруун rap нь Алтай, Хангайн нурууны хоорондох нутгийг хамарч байв. Тэдгээр отог, хошуудаас аймаг-улс бүрэлдэн бий болжээ. Ашихай дарханы эзэмш лээр Засагт ханы, дөтгөөр хөвүүн Аминдуралын эзэмш лээр Сэцэн ханы, гутгаар хөвүүн Ноноху үйзэн ноёныхоор Түшээт ханы нутаг дэвсгэр тус тус бүрэлдэн тогтжээ. Тэдгээрийг Халхын гурван хантулс, арай хожуу үед Халхын гурван аймаг гэж нэрлэдэг байв. Гэрсэнзийн хөвгүүдийн үеэс Халхын хошуудын нутгийн хил зааг тавигдсан боловч XVI зууныг шувтартал төдий л нарийн тодорхой болоогүй байжээ. XVI-XVII зууны заагт Халхын хант улсьгн нутгийн хил зааг чанд тогтоосон цэс тэмдэгтэй болсон байна1. Халхад гурван том эзэм ш ил бий болж, дотроо хош ууны зохион байгуулалтад хуваагдан, улмаар олширсон нь ноёд язгууртнуудын олон жижиг эзэмш лийн нутгийн хил заагийг улам нарийн тодорхой тогтоохыг шаардах болжээ. Энэ нь зөвхөн Халхын хошуудын нутгийн дотоодын хил заагийг нарийвчлалтай болгоод зогссонгүй, Өвөрлөгч хошуудтай залгаа орших нутгийн зааг хязгаарыг ч тодорхой болгоход нөлөөлсөн байна. 1636 онд Өмнөд Монгол Манжид орсноор Хятадын цагаан хэрмээр байсан Монгол улсын өмнөд хил нь Халх Монголын нутгийн урд захаар болж, дотогшлон тогтжээ. Чингэснээр Халх, Өмнөд М онголын нутгийн зааг болж байсан хилийн дээс Халх Монгол, Манж чин хоёр улсын хил болон хувирчээ. Манжийн хаад монголчуудын ахуй орчин, аж байдлыг хуучин хэвээр нь байлгахы г зорьж , хятад тариачды г М онголд ш илж ин сууры иих, тариалан эрхлэхийг хориглож, Хятадын худалдаачдад төрөл бүрийн хориг хязгаар тавьж байсан тул М онгол, Хятад хоёр хэдийгээр М анж гүрний харъяанд байсан боловч хил хязгаар нь урьдын адил нарийн тодорхой, хамгаалалт бүхий байсан байна. Өгүүлэн буй үеийн Өмнөд М онголын хил хязгаарыг Манж улсын хуулинд, “Зүүн этгээд болбоос Мүгдэний Хар мөрөнд хүрнэ. Өмнөд этгээд болбоос урт цагаан хэрэм хотод хүрнэ. Умард этгээд болбоос говьд хүрнэ”2 хэмээн тодорхойлсон байдаг. Манжууд Өмнөд М онголыг засаг захиргааны хувьд хошуу болгон зохион байгуулж, Ж ирэм, Зост, Зуу-Уд, Ш илийн гол, Улаанцав, Их Зуу гэсэн зургаан чуулганд хуваагаад газар нутгийг нь нарийн зааглан тогтоожээ. Д.Гонгор. «Халх товчоон». I. УБ., 1970. тал 187. «Дайчин улсын бүгд хууль». 94-р дэвтэр. УТНС. ГБС.

321

М он гол

УЛСЫ Н

ТҮҮХ.

IV воть

М анжийн төрөөс авч явуулсан энэ арга хэмжээ Монголд ш инэ тутам тогтоосон өөрийн ноёрхлы г бататган бэхжүүлэхэд чиглэгдсэн бөгөөд хош уудын х или йг н ари й вчлан тогтоосны зорилго нь монголчууды г тухайлсан зааг хязгаар дотор тогтоон барих, тэдний чөлөөт байдлыг хязгаарлахад оршиж байв. Тийнхүү XVII зууны дунд үеэс Халх, Өмнөд Монголын нутгийн зааг болж байсан их говь нь Халх Монгол, Манж улс хоёр улсын хил болон нарийсч иржээ. 1660-аад он гэхэд Халх Монгол, М анжийн хил албан ёсоор тогтсон байв. Халхын нутгийн урд зах Галбын говиор хэцлэж байсан ба М анж нар 1664 оны зун халхчуудыг Галбын говийг өнгөрч нутаглав, “Хилийг даван малжиж үл болмуй” 1 хэмээн мэдэгдэж байжээ. Халх, М анж ийн хилийг нарийвчлан тогтоосон нь хилийн харуул хамгаалалтыг бий болгоход хүргэсэн ажээ. 1682 онд Манжийн Энх амгалан хаан Халх нарт нутагладаг газартаа харуул тавьж суулгахыг даалгаж байв. Харин Түшээт хан тэргүүтэй Халхын ноёд «манай Халх нэгэн газар оршиж суухгүй, бэлчээр сольж нутагламуй. Харуул тавьж болохгүй»2 хэмээн эрс эсэргүүцэж, хэсэг хугацаанд хилийн харуул тавихгүй байжээ. Харин тэр үед Манж нар Өмнөд Монголын нутгийн хойд талаар хэдийн харуул тавьсан байсан агаад албан баримтаас үзэхүл, тэдгээр харуул нь Галбын говийн урд гурван өдрийн газарт байрлаж байжээ. XVII зууны дунд үеэс Халх Монгол Манжийн хааны бодлогод автаж, хагас хараат байдалтай болж иржээ. Чухам тэр үеэс М анжийн хаан Халхын засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчлөх, хошууны ноёдыг томилох зэрэг эрх дарх эдлэх болжээ. 1655 онд Манжийн Эеэр засагч хаан Халхад 8 засаг ноёныг тавьж, зүүн, баруун гар болгон хуваасан байна3. Гэхдээ энэ нь хошуудыг ш инээр байгуулсан хэрэг биш бөгөөд Халхад урьд нь байсан долоон хошуун дээр Ноноху үйзэн ноёны удмын Түмэнхэн сайн ноёны хөвүүн Данзан ламын эзэмш лийг тусгай хошуу болгон салгажээ. М анж нарын энэ ажиллагааг нэг талаар Халхын хошууд жижгэрэн олшрохын, нөгөө талаар Халхад М анжийн шаардлага, бодлогыг хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэхийн эхлэл болсон гэж болно. Зүүнгары н Галдан бош гот хааны довтолгоонд ш ахагдан Ө мнөд М онголын нутагт шурган орсон Халхын ноёд аргагүй нөхцөл байдлын улмаас 1689 онд Манжид дагаар оржээ. 1691 онд Халх М онголыг Манж улсад албан ёсоор нэгтгэсэн Долоннуурын чуулганаар Халхыг 34 хошуу болгон жижгэрүүлэн хуваасан байна. Тийнхүү Халх Монгол М анжийн захиргаанд орсноор Халх, Өмнөд М онголын хил Манж гүрний харъяан дахь хоёр эзэмшил нутгийн зааг дээс болон хувирахад хүрчээ. Чингэж Монгол улсын гадаад хил хязгаар ихэд хумигдан баруун тийш болж, Халх-Зүүнгарын хаант улсын нутгийн зах заагаар тогтох болжээ. 1

2 3

322

«Хааны бисэн баруун хойд газрыг тевшитгөн тогтоосон бодлогын бичиг». 2-р дэвтэр. УТНС. ГБС. Мөн тэнд. Галдан. «Эрдэнийн эрхи хэм ээх түүх болой». УБ., 1960. тал 92.

Лэл хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

М анжийн хаанаас Монголын ноёд язгууртнуудьгн Манжийн төрийн өмнө байгуулсан гавъяаг харгалзан хошуу захирах эрх, тамга, цалин пүнлүүг шийтгэн олгожээ. Ингэхдээ хошуу бүрийн газрын зураг, нутгийн цэсийг үйлдэн баталгаажуулж, тухайн нутгийг засаг ноёдод нь эзэмшүүлсэн байна. Албан ёсны газрын зураг, нутгийн цэстэй болсноор хошуудын нутгийн дотоод хуваарийг төдийгүй, гадаад хил хязгаарыг бодитой авч үзэх боломж бий болжээ. Мөн нөгөө талаар хошуудын тоо олшрохын хэрээр малын бэлчээрийн асуудал өмнөхөөс хурцаар тавигдах болжээ. Өргөн уудам нутагт дураараа нүүдэллэн аж төрж байсан урьдын явдал хумигдаж, тогтоосон хязгаарын дотор амьдрах болсон байна. Энэхүү шинэ нөхцөл байдалтай уялдан хошуу бүр нутгийнхаа зах хэцийг тодорхой болгох талаар санаа тавьж, улмаар зах газрууддаа харуул манаа суулгах болжээ. Халх, Өмнөд Монголын хошуудын нутгийн хил заагийг биеэ даасан хоёр улсын хил хэмээн үзэхгүй. Тэр үеийн Халх, Өмнөд Монголын хошуудын нутгийн хил зааг нь нэгэн улсын харъяанд байсан хоёр эзэмш лийн хоорондох нутгийн дээс юм. Харин үүнээс арай өмнө 1636-1689 оны хооронд тэрхүү нутгийн дээс нь Халх Монгол, Манж гэсэн хоёр тусгаар улсын хил болж байжээ. Энэ нь хожим Халх, Өмнөд Монголын хил хязгаар хэмээх ойлголт ердийн, бодитой мэт болгоход хүргэжээ. Халх, Өмнөд М онголын зах хязгаарыг тогтоосон талаархи анхны баримт нь Сэцэн хан аймаг, Ш илийн голын чуулганы хошуудын нутгийн заагийг нарийвчлан тогтоосон 1695 онд холбогддог1. Дарьгангыг 1697 онд байгуулахдаа Халхын Сэцэн хан аймгийн Далай вангийн хошуу, Түшээт хан аймгийн М эргэн вангийн хошуу, Өмнөд М онголын Авга, Сөнөд хошуудын нутгаас таслан авчээ. Дарьганга засаг захиргааны хувьд Халх, Өмнөд Монголын алинд ч бус, Манж чин улсын Цэргийн яамны харъяаны Цахарын хошуу захирагч гусай амбанд захирагдаж байв2. Дарьганга зөвхөн адуу мал адгуулан өсгөдөг газар байсангүй, Зүүнгартай хийж байсан олон жилийн дайны туршид газар газраас татсан цэргийг хураан цуглуулах, бэлтгэх, цэрэг боловсруулан сургаж өнгөрүүлдэг чухал бааз, дамжлага газар болж байв. 1732 онд М үгдэн, Гирин, Хар мөрний нэг түмэн цэргийг Дарьгангад өвөлжүүлэн цэргийн эрдэмд бэлтгээд, хавар нь олон газар дайчлан явуулж байж ээ3. Дарьганга өмнөд талаараа Ш илийн голын чуулганы баруун, зүүн Сөнөд ба баруун, зүүн Авга хошуудтай, зүүн талаараа Түшээт ханы Мэргэн засгийн хошуу, хойд талаараа С эцэн хан аймгийн Эрх засаг, Ёст засаг, Хурц засш йн хошуудтай тус тус зах нийлж байжээ. Халхын Сайн ноён аймгийн урд захын Ёст засгийн хошуу нь Гашуун нуур, Алаш аагийн говиор Э зэнээ голын Торгууд хошуутай, зүүн өмнө 1 2 3

Үндэсний Тев Архив. сх-М -225. д-1. хн-8. Х эр ээд Л.Ж амсран. «Дарьгангын сүрэгчин хошуу». УБ., 1994. тал 7. «Зүүнгарын газрыгтөвш итгөнтогтоосон бодлогын бичиг». Ө м нөдзохиол. 30-рдэвтэр. УТНС. ГБС.

323

М он гол

ҮЛ С Ы Н

ТҮҮХ.

IV БОТЬ

талаараа Улаанцавын чуулганы Урад баруун хошуутай нутаг нийлж байжээ. Ёст засгийн хошуу, Түшээт хан аймгийн Түшээт вангийн хошуу, Урадын баруун гарын хошуудын нутгийн зах нийлэх газрыг 1788 онд анх хэлэлцэж байв. 1852 онд Сайн ноён аймаг, Улаанцавын чуулган, Эзэнээ голын хошуудын түшмэд хамтран нутгийн хилийг тогтоож, есөн газар хилийн овоо тэмдэг босгожээ1. Түүнээс хойш дахин газар нутгийн маргаан гараагүй байна. Халхын Засагт хан аймгийн Дайчин засаг, Бишрэлт засаг, Итгэмжит засаг, Ёст засаг, Ж онон засгийн хошууд Зүүнгар, Л ом и, Н ом ингийн говиудаар Ш инжаан, Ганьсу мужтай хиллэж байв. Алтайн нурууны өвөр бэл, зах хязгаараар байсан тэдгээр том говь, их элсүүд нь нутгийн дээс заагийг нарийвчлан тогтооход хүндрэл учруулж байжээ. Байгалийн говь, цөлийн бүсэнд хүн, мал байнга оршин амьдрахад их бэрхшээлтэй тул бараг эзэнгүй, зарим үед цас зуднаас дайжин түр нутаглах төдий л байв. Гэхдээ тэр их говь, элсэн цөлийн ихэнхи хэсэг Халхын нутагт багтаж байсан агаад байгалийн хилийн үүрэг гүйцэтгэсээр иржээ. 1782, 1788 онд М анжийнхааны зарлигаар Алтайн нурууны өвөрбэлийн дагуу удаа дараа харуул байгуулж суулгасан нь 1912 оны үе хүртэл оршиж байжээ. Тэдгээр Хоршууд, Боом, Тацуу, Зулханай, Үхэр улаан, Өвөр гүн, Зуухай, Элст хөтөл, Үзүүр гүн, Харын шанд, Зарман булаг, Балар төрх, Хатан хайрхан, Ш ар хулс, Хар дэл, Толой булаг, Баян-овоо, Урт, Хайрхан булаг, Тахь хошуу гэсэн хорин харуулын эхний тав нь Сайн ноён аймгийн, дараагийн арван тав нь Засагт хан аймгийн нутагт байв. Уг харуул Алтайн нурууны өмнөд талаар буй Халхын нутгийн хил хязгаарыг сахин хамгаалж байсан бөгөөд их элсэн цөл газарт байнга суух боломжгүйгээс зарим нэг харуул нутгийн гүнд байрлах тохиолдол байжээ. Мөн тэдгээр харуультг заримдаа «Алтны харуул» гэж нэрлэх явдал бий. Учир нь тэдгээр харуулууд хил хязгаараа хамгаалахын зэрэгцээ их элсэн говьд хулгайгаар ан хийж, хар өвс, эм ийн ургамал түүх, эрдэс баялаг олзворлох хятад иргэд орж ирэхээс сэргийлж байв. Халх, Өмнөд Монгол хэдийгээр нэгэн үндэстэн боловч харьцангуй биеэ д аан орш ихдоо, нутгийн хил заагаа эрхбиш ө ө р сд и й н дотоод хошуудын нутгийн заагаас илүүтэй анхаарч, нэлээд нарийвчлан тогтоож байжээ. Халх, Өмнөд Монголын хооронд тус тусын нутгийг заагласан хил, захын овоо тэмдэг байгуулдаг боловч улсын хилийн адил байнгын харуул, хамгаалалттавьдаггүй, орон нутгийн шинжтэй байсан бөгөөд газар нутгийн маргаан тэмцэл нь гол төлөв малын бэлчээр, ус, мод бүхий газар зэрэг нүүдэлчдийн ахуй амьдралтай холбоотой зүйлээс үүдэн гарч байжээ. 1680-аад онд Халх, Үзэмчин, Баргын нутгийн хооронд Манжийн талаас хилийн харуул байгуулжээ. Тэдгээр харуул хүн хүчээр дутмаг, зохион байгуулалтын хувьд сайтар төлөвшөөгүй байсан учир Халх, М анжийн хил орчим малын хулгай, дээрмийн явдал бүрмөсөн зогсоогүй, үргэлжилсээр байв2. Халх М онгол М анжид эзлэгдэж, 1734 онд Хөлөн (Далай -Ж.Г.) 1 2

324

Б .Ц эдэн-И ш . «Торөлх нутгийн төө газрын толөө». УБ., 1976. тал 38-39. «Хааны бичсэн баруун хойд газрыгтовшитгөн тогтоосон бодлогын бичиг». 2-р дэвтэр. УТНС. ГБС.

_____________________________________ Лэл

хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

нуурын газраар Баргын хошуудыг зохион байгуулснаар Халх, Баргын хошууд шууд нутаг залгах болжээ. С эц эн хан аймгийн Ачит, И лдэн, Эрхэмсэг засгийн хошуу Баргын хошуудтай зах нийлж байжээ. Баргуудын зарим нь урьд Хар мөрний доод урсгал Үдэ гол, Нусе уул орчмын газар нутаглаж байв. Манж нар нэгдсэн төр улсаа байгуулж, улмаар хүчирхэгжих болсон тэр үеэс Баргууд суугуул нутгаасаа хэдэн хэсэг болж тасран нүүсний нэг хэсэг нь Манжид орж Цицикар, Цахар зэрэг газар дараалан сууж байгаад, 1733 онд Хөлөн нуурын сав газарт ирж суурьшжээ. Тэдгээр Баргыг хуучин Барга хэмээн нэрийддэг. Хуучин Барга нар Их Х янганы нурууны баруун бэл хөндий, Хайлаар голын эхэн урсгалаар нутаглаж байв. Нутаг дэвсгэр нь зүүн талаараа Хар мөрөн мужтай, урдуураа Ж ирэмийн чуулгантай зах хязгаар нийлж байв. Халхын дотор байсан Барга нар Сэцэн хан аймгийн бэйс Жанчивдорж, бэйл Ванжил, ван Доржж ал, засаг Ш агдаржав нарын засаг хошуудад харъяалагдаж байсан б айн а1. Халх Монгол Манжийн захиргаанд орсны хойно Барга нар Халхын цааз хатуу, алба гувчуур хүнд байна хэмээн, Хөлөн буйрын нутагт ш илжүүлэн суулгахыг М анж ийн хаанаас гуйх болж ээ. Ч и н гэ эд 1732-1733 оны үед Х алхы н С эц э н хан ай м ги й н заса г Жанчивдоржийн зэрэг таван хошууны харъяат арван хоёр сум илүү Барга нар О рост о р го н гарсан б а й н а 2. Э н э нь Халх дахь сум ы н зо х и о н байгуулалтаар тооцвол 1800 гаруй өрх юм. Харин Оросын тал Буурын гэрээний хоёр улс оргодол босуулыг харилцан үл ш ингээн буцааж өгөх заалтыг баримтлан тэднийг эргүүлэн өгсөн ажээ. Манжийн Найралт төв хаан аас Барга н ар ы г хуучин хош уунд нь байлгавал харъ яат улстай зохицохгүй, дахин оргож болзошгүй хэмээн өөрсдийнх нь гуйлтын дагуу Хөлөн, Буйрын газарт суулгахаар тогтжээ3. Барга нарыг Хөлөн, Буйр нуурын газар нүүж очихын өмнө Халх голын сав газарт өөлд ван Сэвдэнванбуугийн хошуу нутаглаж байжээ. Халхын Т ү ш ээт хан ай м ги й н нутаг Т үйн голд нутаглаж б ай сан өөлд ван Сэвдэнванбуу М анжийн хаанаас Халх голын зэрэг газрыг өөртөө шагнахыг гуйсныг зөвшөөрч, Халх голын зүүн, баруун эттээдээр нутаглах болгосон боловч газар нутгийн тодорхой хэц хязгаарыг тогтоож өгөөгүй байв. Үүнийг далим болгон Халхын Сэцэн хан аймгийн зүүн захын гурван хошуу болон Баргын хошуудтэдний нутгийгдотогш нэлээд түрж шахсан байна. Өөлдийн энэхүү хошууг төдөлгүй Халхын Сайн ноён аймагт нутаг олгон нүүлгэжээ. 1734 оны 7 сард Халхын Хэрлэн барс хотын чуулганы дарга С эцэн хан Чойжав, Хар мөрний эрхин амбан Загдан, чуулганы дарга гүн Басуу нар нийлж, нүүж ирсэн Барга нараар найман хошуу зохион байгуулж, газар нутаг заан олгосныг шинэ Барга хэмээн нэрийдэх болжээ. Ш инэ Барга нар Далай буюу Хөлөн нуурын сав газар, Хөлөн, Буйр нуурыг холбосон Оршуун голоор төвлөрөх болсон байна. Чингэхдээ хуучин Баргын болон Р.Эрхэмбат. «Барга аймагтны товч түүх». ТС. т. XXX. УБ., 1997. тал 105. ШУА. Түүхийн хүрээлэн. ГБС. сх-1. хн-74. «Ойрадын түүхийн дурсгалууд». Улаанхад, 1992. тал 479.

325

М О Н ГО Л

ҮЛСЫ Н

ТҮҮХ.

IV БОТЬ

Халхын С эцэн хан аймгийн захын хошуудын бэлчээр нутгаас нэлээд газрыг М анж ийн захиргааны ш ийдвэрээр султган Баргад ш илжүүлэн өгчээ. Оршуун голоор сууж байсан Сэцэн хан Чойжавын хошууны ардыг Буйраас урагш гүн Жамцаны хошууны нутагт, гүн Жамцаны хошууны ардыг Халх голын баруун өмнө Хайрханы зэрэг газарт нутаглуулах болгожээ. Буйр нуураас зүүн урагшхи Халх, Баргын нутгийн хилийг Халхын голын урсгалаар тогтоож, голын баруун этгээдэд Халх, зүүн этгээдэд Барга нарыг суух болгожээ. Ш инээр зохион байгуулсан Баргын найман хошууг зүүн, баруун гарын хэм ээн ялгах ба баруун гарын 4 хошуу нь Халхын нутагтай зах нийлж байжээ. Халх, Баргын нутгийн хооронд хил тогтоохдоо, Халх голын Хулд уулын баруун өмнөх Өмхий булгаас эхлэн хойд зүг Хэрлэн голын хойд Хавцгайт уул хүртэл Өмхий булаг, Номун ханы бүрд, Ш илийн худаг, Өвдөг булаг, Оршуун голын улаан ганга, Буйрын булан дэрс, Замын худаг, Модон хашаат, Ар булаг, Еэнч, Хашаат, Хэрлэн голын Хорхойт, Бүрхээр, Зараа, Аралт нуур, Хавцгайт уул гэсэн 16 газарт овоо тэмдэг босгож, харуул суулган газрын зураг үйлджээ. Эдгээр харуулууд Орос зүг тавьсан гэр харуул, Алтай зүгийн суман харуулын аль алинтай нь адилгүй. Харуул бүрт нэг сарын хугацаагаар 10 цэрэг суух бөгөөд хоёр харуулыг нэг түшмэл захирч байв. М анжийн төрөөс Хөлөн, Буйрт Барга нарыг суулгаж, Халх, Баргын нутгийн хил заагийг тогтоосонтой холбогдон Халхын нутгийн хойд талаар Орос зүг тавьсан хилийн харуулын Сэцэн хан аймгийн хариуцаж байсан хэсгийн Авгайт уулаас Тарваган дахын овоо хүртэлх хилийн харуулуудын нутаг Баргын нутагт орсон тул Цагаан уул, Сүгтэй, Авгайтын зэрэг 12 харуулыг 1734 оноос Барга нараар хаалгах болсон байна. Сэцэн хан аймгийн зүүн хойд захын Чин Ачит вангийн хошуу зүүн талаараа Хар мөрөн мужийн ш инэ Баргын Шулуун улаан, Хөвөөт улаан, Хөвөөт хөх гэсэн гурван хошуутай зах нийлж байв. Халх, Баргын хооронд байгуулсан 16 харуулын хойд талын 7 харуул тус хошууны нутгийн зүүн захыг сэргийлэн сууж байж ээ1. Халхын Баргатай залгаа нутгийн хилийг сахих 16 харуулын урд захын Юхаруул Сэцэн хан аймгийн Илдэн вангийн хошууны нутагт хамаарч байв. Уг хошуу 516 газар, 32 хувь, 55 алд буюу 290-ээд км газраар ш инэ Баргын Шулуун цагаан, Шулуун хөхийн хошуудтай зах хязгаар нийлж байжээ2. Халх, Баргын хоорондох газар нутгийн маргаан И лдэн засгийн хошууны хувьд хоёр хэсэг газар голлон гарч байв. Үүний нэг нь тус хошууны нутгийн зүүн захад орших Хулд уул орчмын газрын маргаан юм. Хулд уул язгуураас Халхын нутагт багтаж байсан богөөд хошууны ноёдын дээд өвөг Пунцагийн шарилыг Хулд уулын оройд оршуулснаар уг хошууны ноёдын өвөг дээдсийн зургаан үеийг хөдөелүүлсэн гурван хайрцаг бүхий оршуулгын газар бий болж ээ3. Харин 1785 онд Хар мөрөн мужийн захирагч Хан шиу 1 2 3

326

Ү ндэсний Төв Архив. сх-М -225. д -1. хн-30. Ж .Гэрэлбадрах. «Илдэн засгийн хошууны газар нутаг, хил хязгаарын тухай». Ш УАМ. № 2. УБ., 1996. тал 72. Гадаад Харилцааны Архив. сх-118. д-32. хн-77.

Лэл хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

Хулд уулыг Баргын нутагт оруулсан хэдий ч Илдэн засгийн хошууныхан ноёдынхоо өвөг дээдсийн шарил бүхий Хулд ууланд тахилга үйлдсээр байв. 1790 онд Сэцэн хан аймгийн чуулганы дарга Гончигжав, Хар мөрний жанжин Хан шиу нар Халх, Баргын нутгийн зах хязгаарыг шалгахдаа Баргын нутагт харъяалагдах болсон Хулд уулын оройд байгаа Илдэн жүн ван Санжаадорж (1780-1801)-ийн өтгөсийн тайлгын газар он жил удсан тул нүүлгэлгүй хэвээр байлгахаар тогтжээ. Илдэн засгийн хошууныхныг Хулд ууланд тайлга үйлдээд даруй буцах, харуулын дотор хонох болон тахилгыг сахих албатын тоог нэмэгдүүлэхгүй байхаар болж, тахилгын газрыг сахих албатын тоог тодорхойлж, тэдний суусан газрын дөрвөн захад тэмдэг овоо байгуулан газрын зураг, нутгийн цэс үйлдүүлсэн байна1. Илдэн ван Санжаадоржийн өвөг эцэг Хөлөн, Буйр нуурыг холбосон Оршуун голын газар нэгэн сүм байгуулсан нь мөн хожим Баргын нутагт харъяалагдах болжээ. Энэ нь Халх, Баргын нутгийн маргаан даамжрахад нөлөөлж байв. Т эрхүү сүм ийг М анж и йн хааны түм эн ө л зи й д ном уншуулахын учир барьсан хэмээн Илдэн вангийн хошууныхан мэдүүлж байсан тул шууд буулган нүүлгэж зүрхэлсэнгүй, сүмд суух лам нарыг хэвээр үлдээж, харин түүний эргэн тойрон нутаглах ардыг уул хошуунд нь буцаан нүүлгэхээр болжээ. Чингэж Илдэн вангийн хошууны мэдлийн нэг сүмийн газар Хөлөн буйрын шинэ Баргын нутагт үлдэж хоцорсон байдаг. Ийнхүү ш ийдвэрлэснийг М анжийн хаанаас зөвшөөрөн баталсан нь Хулд уул, Оршуун голын зэрэг газрыг язгуураас Халхын нутаг байсныг хүлээн зөвшөөрч, Илдэн засгийн хошууны эзэмшил газрыгбаталгаажуулсан хэрэг байжээ. Гэтэл 1849 онд Хар мөрний захирагч Ин лунь Халх, Баргын хилээр нэвтрэх явдлыг хориглосноор тайлга тахилгын үйл ажиллагаа зогсоход хүрчээ. Үүнийг эсэргүүцэн засаг ноён жүн ван Тогтохтөрөөс бүх учрыг тайлбарласан айлтгах бичиг үйлдэж, зарга мэдүүлэх болсон байна. Түүний зарга үүсгэх болсны гол үндэслэл нь эцэг өвгөдийн хороог тахих тайлгыг зогсоосны уршгаар Илдэн засгийн хошууны олон ард, тайж нар нас барж, дөрвөн төрлийн мал их хорогдсон. Үүний учир энэ ариун газрыг эргүүлэн авах нь амин чухал хэмээсэн явдал юм. Үнэхээр тийм явдал тохиолдсон эсэх нь тодорхойгүй боловч зарга тэмцэл олон жил үргэлжилсний эцэст 1857 онд Хулд уулыг дахин Халхын И лдэн вангийн хош ууны нутагт харъяалуулжээ2. Тогтохтөр вангийн хошуунаас Баргатай зарга маргаан үүсгэж байсан өөр нэг газар бол хошууны баруун хойд, М энэнгийн талын хойд зах дахь Арбулаг, М одон хашаат харуулын орчим нутаг юм. Барга нар 1734 онд тогтоосон хилийн хоёр овоог М энэнгийн талын урд хэсэг, Халхын нутгийн гүн рүү багцаагаар 60-70 км газар нууцаар шилжүүлж, Хулстай худгийн, Адаг нуурын гэсэн Илдэн засгийн хошууны овоог Арбулаг, Модон хашаат Ж .Гэрэлбадрах. «М онголын нутаг дэвсгэр, хил хязгаарын түүх» (М ЭӨ III-XIX зуун). УБ., 2002. тал 155. Гадаад Харилцааны Архив. с х -1 18. д-35. хн-77.

327

М О Н ГО Л

УЛСЫ Н

ТҮҮХ.

I V БОТЬ

хэмээн нэрийдэж, үлэмж газар нутгийгтүлхэн эзэлж ээ1. Үүнийгэсэргүүцсэн Илдэн засгийн хошууныхны зарга тэмцэл гарч, 1784 онд Хар мөрний ж анжин уг хэргийн буруу зөвийг ололгүй хилс ш ийдвэрлэснээс зарга Манжийн хаанд хүрчээ. 1857 онд Манжийн хаанаас томилогдсон Хар мөрөн мужийн жанжин Хинлүн маргааныг нягтлан үзээд хилийн хоёр овоог эргүүлэн хуучин байрлалд нь шилжүүлэхээр тогтоосныг2 Барга нар мөн л эсэргүүцэж, уг шийдвэрийг өөрчлөхийг шаардаж байжээ. 1822-1868 онд Илдэн засгийн хошууны засаг ноён, 1859-1868 онд Сэцэн хан аймгийн чуулганы дарга байсан жүн ван Тогтохтөр Халх, Баргын нутгийн маргаанд чуулган даргын болон хошууны засаг ноёны хувиар нэн идэвхитэй оролцож байв. Тогтохтөр вангийн тухай өдгөө хүртэл ард олны дунд яригдсаар буй үхрийн ш ирийг нарийн сурлан зүсээд түүндээ Хулд уулыг багтааж Баргаас эргүүлэн авсан, хар хорхойг өөрийн хошууны нутагт байдаг хэмээн түүгээр далим болгон их хэмжээний газраа хамгаалан үлдсэн зэрэг аман домгуудыг чухам үнэн үйл явдлыг өгүүлсэн баримт гэж үзэхэд хангалтгүй ч ямар боловч Тогтохтөр вангийн газар нутгийнхаа төлөө хийсэн тэмцэл, үйл ажиллагааны мэдээ баримтын нэг хэсэг болдог. Халх, Баргын нутгийн маргаан будилаан Баргын талы н үйлдлээс голлон гарч байсан хэдий ч Тогтохтөр вангийн явуулж байсан ш инэтгэлийн бодлогоос үүдэлтэй бага сага зарга бас байжээ. Тэрбээр Халх голоор урсах Буйр нуурын загасыг ихэсгэх санаа сэдэж, нуурын зүүн талаар урсдаг Ш арилжийн голын урсгалыг боолгосон нь Баргын хүн, малыг унд усаар гачигдуулж, зарга тэмцэл болоход хүргэж байв. С эцэн хан аймаг, Хөлөн Буйрын Барга, Өмнөд Монголыы Ж ирэм ба Ш илийн голын чуулганы нутаг нийлэх газар орших Соёлз уулын хавь газры г 1696 онд М анж ийн хааны ав хом оргы н газар болгож , дөчин харуулаар сахиулж ээ. 1790 онд С оёлз уулын газры г б эл ч ээр болгон монголчуудад хуваан олгож, хил хязгаар газруудад овоо тэмдэг босгожээ. Чингэхэд Соёлз уулын баруун хойд хэсэг Сэцэн хан аймгийн Эрхэмсэг засгийн хошуунд, баруун өмнөд газар Ш илийн голын чуулганы Үзэмчин хошуунд, зүүн хойд тал нь Хар мөрөн мужид, зүүн өмнөд хэсэг Ж ирэмийн чуулганд тус тус оногджээ. Харин уулын орой хэсгийг албаны газар хэвээр үлдээж, гол овоог Хэрлэн барс хот, Ж ирэм, Ш илийн голын чуулганаас ээлжлэн тахидаг урьдын ёсыг хэвээр үргэлжлүүлжээ3. Халх, Баргын нутгийн хилийн маргаантай газруудын зах хязгаарыг 1822, 1845, 1848, 1857 онд дахин тогтоосон боловч нутгийн зарга тэмцэл тасрахгүй байсаар XX зуунд хүрч иржээ. XVII зууны үед Монгол орны баруун хил хязгаар Балхаш нуур, Или мөрний адаг, Долоон ус голоор байж, Казахын хант улстай, түүнээс арай урдуур Чуу голын дунд урсгалаар Бухарын хант улстай тус тус хиллэж байжээ. 1 2 3

328

С эц эн хан аймгийн чуулганы дарга жүн ван Доржлаламын хошууны нутгийн газар орны зураг. УТНС. ГБС. Гадаад Харилцааны Архив. с х -1 18. д-32. хн-77. Ү ндэсний Төв Архив. сх-М -225. д -1. хн-4.

Лэл хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн М онгол

Монголын баруун хэсэгт нутагладаг Ойрад монголчуудын нутаг XVII зууны 20-иод онд дорно зах нь Монгол Алтайн нуруу, Бар хөл нуур хүрч, өмнөд нутаг нь Хами, Турфан, Харшаар, Куча, Аксу, Учтурфан, Кашгар зэрэг хотуудын хойгуур байжээ. Харин умард зүг Эрчис мөрний хөндийг даган Барабин, Телеутын талаар одоогийн Оросын Тобольск хот орчим хүртэл нүүдэллэн явдаг байжээ. Цорос аймаг XVI зууны үед Балхаш нуурын өмнөд этгээд Долоон ус гол, Или мөрний хөндийгөөр нутаглаж байв. Цоросын баруун, баруун хойд этгээдэд Казах, баруун талаар Бухарын (Киргиз) хант улс байв. Өмнөд талаараа Төмөрт (Иссык куль -Ж.Г.) нуур, Нарийн голын эх хавь газрыг багтаан Кашгартай зах нийлж байжээ. Торгуудын ихэнх хэсэг XVII зууны эхэн үеэс Хо өрлөгийн удирдлагаар баруун зүг Ижил мөрөн рүү нүүжээ. Тэдний үлдсэн хэсэг урагшаа Хөх нуурт нүүдэллэсэн нь хожим Манжид захирагдаж Хөх нуурын Торгуудын 4 хошуу болсон байна. Ойрад дахь Торгуудын үндсэн нутаг Тарвагатайн нурууны зүүн ба зүүн хойд бэл хөндий, Хар Эрчис, Өрөнгө гол, Зайсан, Өрөнгөр нуурын өмнөд этгээд, Ховог сайр, Эмэл хавиар байжээ. Хошууд аймгийн нэлээд хэсэг XVI зууны эцсээс Өрөмч, Бар хөл хавиар буюу Тэнгэр уулын ар этгээд, Зүүнгарын говиор нутаглаж байв. Тэдний зарим нь Торгууд, Дөрвөдийн хамт Ижил мөрөн рүү нүүжээ. 1630-аад оны сүүлээр Хошуудын Төрбайх, Ойрадын бусад аймгийн цэргийн хамт Хөх НУУР> -Түвэдэд очиж улаан малгайтны талынхныг байлдан дараад тэндээ үлдэж, харъяат ардаа Хөх нуурт аваачсан байдаг. Хошуудын нутагтаа үлдсэн хэсэг нь Тарвагатайн нуруу, Эрчис гол хавиар голлон нутаглах болсон байна. Дөрвед аймаг Монгол Алтайн нурууны өмнөд биеэс Зайсан, Өрөнгөр нуур хүртэлх газарт Хар Эрчис, Өрөнгө голуудын хойд этгээдээр нутаглаж байсан ажээ. Галдан бошгот хаан ( 1б71-1697)-ы үед Зүүнгар хаант улсын газар нутаг баруунтийш нэлээдтэлжээ. Тэрбээр 1678-1680, 1684онд Казахынхантулсыг довтолж Казахын ихэнх хэсэг, Сырдаръя мөрний сав газрын зарим зурвас нутгийг эзэлжээ. Мөн Дорнод Туркестанддайлаар мордож, 1684 онд Отрар, Т аш кент, 1685 онд С ам арканд, Бухар хотуудыг эзлэн авч, төлөөний дарангуйлагчийг суулган жил бүр тогтмол татвар авч байв1. XVII зууны 70-аад оны эхээр Галдан бошгот хаан хил хязгаараа сахих харуулыг зохион байгуулсан нь хожмоо Захчин хэмээх угсаатны бүлэг буй болжээ. XVIII зууны эхэн хагаст Захчин нар Зүүнгар хаант улсын болоод Киргиз, Дундад Азийн Хотон, Уйгур угсааны зарим ханлиг улс, Халхтай хил савладаг нутгийн дагуу Тэнгэр уулын ар, Эрээн хавирга, Их Жултас, Бага Жултас, Булингар гол, Өрөнгө гол, Булган гол, Чингил гол, Цагаан тохой зэрэг газраар цувран сууж, улсынхаа хилийг харгалзан сахиж байжээ2. 1 -

С.Ц олмон. «Галдан бошигт хаан. Н ийгэм-улс төрийн үйл ажиллагаа» (1644-1697). УБ., 1994. тал 59-61. А.Очир. «М онголын ойрадуудын түүхийн товч». УБ., 1993. тал 27.

329

М О Н ГО Л

УЛСЫН ТҮҮХ. IV БОТЬ

Зүүнгар улсын хаадын орд өргөө Или мөрний дунд урсгалын хойд биед байв. Галдан бошгот хааны Или мөрний хөвөөнд байгуулсан Хайнаг, Гулз хийдийн суурин дээр хожим Хайнук, Кульжа хот үүсч хөгжжээ. Мөн 1732 онд Оросын элчин Л.Угримов Или мөрний хөндий Хашаат нуурын эрэгт байсан Галданцэрэн хааны ордонд бараалхсан байдаг. XVII зууны эхээр Оросын хот суурин, цэргийн бэхлэлтүүд Зүүнгар хаант улсын нутаг Эрчис, Енисей мөрний эх рүү улам бүр ойртож байв. Цэвээнравдан хаан 1702 оны намар оросуудын хараат болгож алба оноохоос сэргийлэн Зүүнгарын улсын харъяат Енисей мөрний Киргизүүдийгдовтлон нутгийнхаа гүн рүү нүүлгэн авчирч байв. Зүүнгар хаант улс, О росы н хилийг тодорхойлох, газар нутгийн м ар гаа н тай асуудлы г х эл эл ц эх үйл аж и лл агаа 1713 онд эх эл ж ээ. Цэвээнравдан хаанаас Тобольскод илгээсэн захидалд Ойрадын нутаг дээр б айгуулагдсан Т о м ск , К р асн о я р с к , К у зн е ц к и й н хотууды г нүүлгэн зайлуулахгүй бол нутгаа хүчээр эргүүлэн авахыг Оросын талд анхааруулсан байна. Зүүнгарын улс Оросын газар нутгийн түрэмгийллийг цэргийн хүчээр эсэргүүцэн тэмцэж, Ойрадын мэдлийн нутагт Эрчис мөрний дунд урсгалын зүүн бие дэх Ямышево хэмээх давст нуурын дэргэд Оросын дэд хурандаа Б ухгольц ы н уд и р д сан э зл э н т ү р эм ги й л эх ан ги 1715 онд б эх л эл т байгуулсныг 1717 оны хавар хүртэл бүслэн хааж, устгаж байжээ. Харин тэр ан ги й н үлдэгдэл х эсэг Э рчис голоор уруудан буцсан ч Т обольскод очсонгүй, зуур зам даа Омь голын Э рчис мөрөнд нийлэх газар Омск бэхлэлтийг барьж суужээ1. 1721 оны намар Ц эвээнравдан хаан Петербург руу өөрийн элчин Борхурганыг илгээж, Эрчис голын эхээр Оросуудын бэхлэлт барьж байгааг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж, түүний дараа жил Зүүнгарт ирсэн Оросын элч И.Унковскийд хил хязгаарын асуудлыг хэлэлцэхийг шаардаж байв. Хэдий тийм боловч Оросын газар нутгийн түрэмгийлэл үргэлжилсээр байсан бөгөөд XVIII зууны 20-иод он гэхэд Эрчис голын хөндий бараг бүхлээрээ, Енисей мөрний дунд урсгалын сав дагуух газар Оросын мэдэлд орж ээ. XVII зууны эхээр О йрадын нутгийн нэг гол төв болж байсан Ямышево нуур (одоогийн Казах улсын Павлодар хотын зүүнтээ оршдог нуур-Ж.Г) 1730-аад онд Ойрад М онгол-Оросын хилийн цэг болон хувирсан нь Оросын газар нутгийн түрэмгийллийн хурдцыг харуулж байна. XVII зууны 30-аад оны сүүл үе гэхэд Казахын улсууд Оросод бүрэн дагаар орсон байна. 1742 оны 9 сард Оросууд өөрийн харъяат Казахын дунд Жуз руу довтлохоо зогсоохыг Галданцэрэн хаанаас албан ёсоор шаардаж байжээ. Мөн 1744 онд Оросын Сенат хатан хаан Елизавета Петровнагийн Зү ү н гар ы н д о в т о л го о н о о с сэр ги й л ж , С и б и р и й н э з э л с э н н у тги й н хам гаалалты н ш угамыг бэхжүүлэх арга хэм ж ээ авах тухай илтгэлийг хэлэлцэж байв2. 1 2

330

И.Я.Златкин. «История Джунгарского ханство» (1635-1758). М ., 1964. стр. 346. «М еждународные отнош ения в Центральной Азии». XVI1-XV11I вв. Документы и материалы М „ 1989. стр. 317-319.

______________________________________________ Аэл хэсэг. М анжийн эрхшээлийн үеийн Монгол

Тийнхүү XVIII зууны II хагаст Оросын газар нутгийн түрэмгийллийн үр дагавраар Э рчис голын урсгалаар Б арабин, Телеуты н тал, баруун Сибирийн нам дор газар, Тоболь гол хүрч байсан Монголын баруун хойд хил хязгаар ихэд хумигдаж, Зүүнгар хаант улс Оросын хил Зайсан нуурын хойд бие, Обь голын эх, баруун Саяны нуруугаар тогтох болсон байна. XVII зууны 80-ад онд Ойрад, Халх М онголын нуттийн зааг Алтай, Хангайн нурууны дундах Их нууруудын хотгор (Увс, Хяргас, Айраг, Дөргөн, Хар нуур -Ж.Г .)-оор байсан байна. Халх Монголын газар нутаг 1697 онд Манжийн мэдэлд орсноор Зүүнгар хаант улс М анжтай шууд тулан нутаг залгах болжээ. М анж ийн эсрэг явуулсан Галдан бошготын тэмцэл дарагдсанаар Ойрад, Манжийн нутгийн хил хязгаарт том өөрчлөлт оржээ. Галдан бошгот хаан М анжийн эсрэг тэмцлийн гол бааз, тулгуур болж байсан Улаангомын тариалангийн газар, Ховд голын сав газар, Урианхай зэрэг нэлээд хэмж ээний газар нутгаа М анжид алдснаар Ойрад, Халхын нутгийн хил баруунш илж, М онгол Алтайн нуруу хавиар тогтох болж ээ1. Халхууд Алтайд, тухайлан Хар Эрчис, Өрөнгө голын эх хүртэл нутаглах болсон байна. М анж нар 1730 онд Ховд голын орчим цэрэг суулган, мөн ондоо Ховдыг, 1731 онд Тамирын хотыг байгуулж, Ш аргын цагаан нуурын дэргэд Цагаан сүүлийн цэргийн бэхлэлтийг босгож, Улиастайд 1733 онд цэрэг суулгажээ. Ц эвээнравдан хаан ч М анж ийн түрэм гийллээс сэрги йлэн нутгийнхаа хил орчмын газар цэргийн нэлээд хүч суулгаж байв. 1731 онд тэрхүү цэрэг нь хоёр түмд хүрсэн бөгөөд Зайсан нуурын газар голлон төвлөрч байв2. Ойрад, М анжийн (Халхын -Ж.Г.) хилийг албан ёсоор тогтоох яриа хэлэлцээр 1724 оноос эхэлжээ. Цэвээнравдан хаан Тагна уулын хойд бие, Хэм хэмчиг голын сав, Ховд, Улаангомын зэрэг газраар хязгаарыг тогтоохыг зорьж байв. Түүнийг нас барсны дараа Галданцэрэн Зүүнгар улсын хаан болоод Халхад орсон нуттаа буцаан авахыг чухалчилж, Енисейн эх хавь хийгээд А лтайгаас зүүн тийш , Х ангайн уул хүртэлх нутгийг эргүүлэн өгөхийг шаардаж «Алтайн газар угаас Өөлдийн нутаг, Хангайн газар угаас Халхын нутаг бөлгөө»3 хэмээн удаа дараа мэдэгдэж байв. Ойрадын хааны энэ шаардлагыг Манжийн тал огтзөвшөөрөхгүй байжээ. Халхын ноёд Халх, Зүүнгарын хилийг Алтайн уулс, Эрчис голоор тогтоож, дундын бүс-газраар зааглахыг Манжийн хаанаас хүсч байсан юм. 1735 онд Галданцэрэн хааны Манжийн Найралт төв хаантай хийсэн хэлэлцээгээр Зүүнгар, М анжийн хилийг тогтоожээ. Хоёр улсын хилийг Монгол Алтайн нурууны баруун хэсгээр (гринвичийн уртрагийн 92 градус орчим -Ж.Г.) Зүүнгарын говийг дайруулан Лоб нуур хүртэл тогтоогоод, хилийн дагуу тэмдэгт-мод босгосон байна4. 1738 онд Ойрадууд нутгийнхаа 1

2 3 4

Ж.Гэрэлбадрах. «Ойрад-Халхын хилийн асуудалд». ТС. т. XXX. УБ., 1997. тал 43. «Зүүнгарын газры гтөвш итгөнтогтоосон бодлогын бичиг». Ө м нөдзохиол. 23-рдэвтэр. УТНС. ГБС. Мон тэнд. 37, 40-р дэвтэр. М өн тэнд. 49-р дэвтэр.

331

М О Н ГО Л

УЛСЫ Н

ТҮҮХ.

IV БОТЬ

хэлхээг Буянт голоор хөвөөлөн өм нөд, умард э тгээд ээр тогтоогоод халхчуудыг Завханы зэрэг газарт хол нутаглуулахыг шаардсныг Манж нар зөвшөөрч, Завхан, Хасагт, Хөх даваа зэрэг гэр харуулын газраас дотогш буюу зүүн зүг 300-400 газрын дотор хэлхээ үүсгэн халхчуудыг нутаглуулжээ. Тийнхүү Халхын нутгийн зах газраас 172-230 км зайд халхчуудыг суулган «дэмий давуулахгүй» болгосон ньчухамдаа Ойрадындовтолгооноос сэрэмжлэн холдуулсан бус, Ойрад, Халх нарыг ойр суувал нийлэн босч тэмцэх нь магад хэмээсэн Манж нарын болгоомжлолоос үүдэлтэй. 1740 онд Галданцэрэн хаанаас Халхын ноёдод хандаж, Зүүнгар, Халх хоёр нэг угсаатайг сануулан М анжийн эсрэг хамтран тэмцэхийг уриалсан бичиг илгээснийг Манжууд мэдээд Халхчуудад ухуулан сургах зарлиг гаргаж байсан1 нь чухам үүнтэй холбоотой. Халхын эфү Ц эрэн М анжийн хаанаас “Одоо говь газарт хэд хэдэн жил бороогүй, бэлчээр ус маш ховор тул говийн зэрэг газарт нутаглах ард цөм хангай газарт нүүж суужээ. Газар явцуу хүн ирэх тулд бэлчээр ус энэг хүрэхгүй тул монголчуудын аж төрөх нь маш чухал болжээ. Гуйх нь, Халхын нутгийг баахан исгүүлж гэрийн харуул суулгасан Завханы зэрэг газраас дотогш зуун газрын эцэст нутаглуулах ажаамуу”2 хэмээн гуйсанд 1746 онд Халхын нутаглах газрын баруун захыг Завханаас 100 газрын дотор болгон тэлж тогтоожээ. Ойрад, Халхын хилийг жил бүр намар, өвлийн цагт 20-30 хүн илгээж шалган байцаалгаж, хилийн зааг хязгаарыг давж нутаглах болон гөрөөчлөх явдал буй эсэхэд хяналттавьж байв. Мөн хил дагуу булсан тэмдэгт модыг шалгаж, зарим шаардлагатай газар шинээр босгодог байжээ. Халхын нутгийн баруун хойд хэсэг Тагна уул, Тэс голын газрыг 1722 онд Улаангомын баруун урд талаар орших Хархираа уулын дагуу 250 гаруй газраар тавьсан 7 харуул сэргийлэн сахиж байж ээ3. Манж нар Увс нуур, Улаангомын газар 1716 онд Түмэдийн 1000 хүнээр тариа тариулж байгаад 1728 онд цэрэг суулгажээ. Манжууд Ойрад, Халхын хилийг цувраа, үелсэн харуулуудаар хамгаалж байсан байна. Хилийн дагуу жинхэнэ ба дотоод гэсэн давхарласан харуул байсан бөгөөд тэдгээр нь хоорондоо 80 газрын зайтай байв. Халхын хамгийн баруун захын харуул нь Ховд хотын ойр орш их Ховд голын хөвөөнд байжээ. Ойрад, Халхын харуулууд бие биеэсээ 100 илүү газрын зайтай оршиж байсан ба хилийн дагуу 33 харуул Манжийн талаас тавьсан нь цэргийн харуул байв4. Ц эргийн харуулын зэрэгцээ хилд ойр Завхан, Тайш ир, Хүнгүй, Тэс зэрэг газарт гэр харуулууд байрлаж байсан байна. Харуулыг Манж хиа захирч, Халхын тайж туслан шийтгэнэ. Харуул 1 занги, 20-иод цэрэгтэй байв. Манж нар Алтайн нурууны хойд талаар хамгаалалтын бэхэлсэн шугам байгуулсан бөгөөд түүний баруун хойд цэг нь Ховдын, зүүн өмнөх нь 1 2 3 4

332

«Зүүнгарын газры гтөвш итгөнтогтоосон бодлогын бичиг». ом н өдзохиол. 27-рдэвтэр. УТНС. ГБС. М өн тэнд. 49-р дэвтэр. М өн тэнд. 10-рдэвтэр. Ж .Гэрэлбадрах. «М онголын нутаг дэвсгэр, хил хязгаарын түүх» (М ЭӨ 1II-XIX зуун). УБ., 2002. тал 175.

______________________________________________ Аэл хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

Онгийн голын бэхлэлт байв. Уг шугам Хангайн нурууны өмнөд уулсын энгэр бэл дагуу Завхан, Түй, Заг, Байдраг зэрэг цэргийн бэхлэлт бүхий голуудын хөндийгөөр байжээ. Монгол Алтайн нуруунд хамгийн ойр орших Манжийн цэргийн бэхлэлт бол Шаргын говийн Шаргын цагаан нуурын хөвөөн дэх Цагаан сүүлийн бэхлэлтюм. Алтайн нуруунаас урагших нутгийг Тэнгэр уулын ар, өврийн Бархөл, Хами хот дахь М анжийн цэрэг сахин хамгаалж байв. Манж нар бага Цэрэндондовын цэргийг Түвэдээс шахан гаргаснаар эхэлсэн 1720 оны цэргийн ажиллагаанд Хами, Турфаны ванлиг, Т энгэр уулын ар бие, Бархөлийн хөндийг М анжид алдаж, Зүүнгарын нутгийн хил зүүн урд талаасаа нэлээд дотогшлон тогтсон ажээ.

§2. Монгол улсын умард хил хязгаарын үндэс бүрэлдсэн нь Эрт, дундад үеийн турш М онголын нутгийн хойд зах Сибирийн их ой тайга, Байгаль нуурын орчны газраар тогтож байв. Монголчууд Сибирь, Байгаль нуур хавийн газар нутагт бүрэн сууригнан нутаглаж чадаагүй нь тэдний эрхлэх үндсэн аж ахуйтай холбоотой бөгөөд энэ нь нүүдлийн мал сүргийг тал хээрийн бүс нутагт адгуулан хариулах боломжтой байдгаар тайлбарлагдана. Ой тайгаар оршин амьдрагч Монгол болон бусад анчин гөрөөчин овог аймгууд нүүдэлчдийн хараат түш мэг байдалтай орш иж, татвар төлж байжээ. XVI зуунаас Орос улс Сибирьт нэвтрэн эзлэн суурьших бодлогыг идэвхитэй явуулах болжээ. Оросын Засгийн газраас Сибирь рүү газарзүйн шинжилгээний анги, хасаг цэргийн отрядуудыг илгээж, газар орны байдал, байгалийн баялаг, нутгийн оршин суугчдын аж амьдрал, эрхлэх аж ахуйг тагнан м эдээд, гол зангилаа газарт ш ивээ, өвөлжөө байгуулж бэхжин нутгийн овог аймгуудад Оросын хааны алба ногдуулан харъяат болгож байв. Сибирийн аймгуудын нийгмийн хөгжлийн төвшин доогуур, хүн ам, ялангуяа эрэгтэйчүүд цөөн байсан нь Оросын газар нутгийн түрэмгийллийг хүчтэй сөрөн эсэргүүцэж чадахгүй байсны гол ш алтгаан юм. Зөвхөн Дагуурын газрыг гэхэд Оросын 300 хүнтэй анги хялбархан эзлэн авч чадах байж ээ1. Мөн тэр үеийн Төв Азийн олон улсын харилцаа, түүний дотор Монгол орны улс т ө р и й н э э д р э э тө в ө гтэй байдал О росы н газар н у тги й н түрэм гийллийн амжилтад зохих хэм ж ээгээр нөлөөлж байв. Сибирийн зарим аймгийн ноёд Монголын улс төрийн бүлэглэлүүдийн зөрчил тэмцэл, Манж улсын нүүрлэн буй түрэмгийллээс айн дайжиж, арга буюу Оросын хааны «ивээл өмгөөллийг» эрж хайж байсан нь оросуудад Сибирь, Байгаль хавийн нутгийг эзлэхэд таатай нөхцөл болж байв. XVII зууны 10-аад оноос Оросууд баруун Сибирийг эзлэн Алтан хан Ш олой убашийн эзэмш лийн хойд талаас нь түрж эхэлсэн бол, 1640-өөд П.Т.Яковлева. «Первый Русско-Китайский договор в 1689 г». М ., 1958. стр. 23.

333

М он гол

ҮЛ С Ы Н

ТҮҮХ.

IV БОТЬ

оны үеэс Буриад, Тунгус, М онгол хэлт тавнангууд (табангут) нары н нутагладаг Өвөр Байгальд нэвтэрч, 1648 онд Байгаль нуурын зүүн талд Баргужин шивээ, 1651 онд нуурын баруун талд Эрхүү өвөлжөө, Үд ш ивээг тус тус байгуулжээ. Тийнхүү Оросууд баруун Сибирь, Байгаль хавийг эзлэн Халх Монголын нутгийн хойд талаас түрж эхэлсэн байна. XVII зууны дунд үед оросууд Байгаль нуур орчимд нэвтрэн орж ирэхээс өмнөх Халх болон Буриад М онголчуудын газар нутгийн ерөнхий зааг Сэлэнгэ мөрний адаг урсгал, Хялга, Тэмнэг голуудын урсгалаар байж ээ1. Гэхдээ Халхчууд ба тэдний харъяат Буриад, Тунгус аймгуудын хооронд тогтоосон хил хязгаар байхгүй байв. Цаг улирлын байдлаас хамааран нааш цааш нүүдэллэн орох явдал хэвийн үзэгдэл байсан юм. Оросуудын Сибирь, Байгаль хавьд олноор байгуулсан өвөлжөө, шивээ, хотууд нь аажмаар нутгийн ард түмнийг баримтлан захирах цэрэг-засаг захиргааны төв болон томорч байв. Халхын ноёд Оросын газар нутгийн түрэмгийллийг дипломат болон цэргийн хүчээр эсэргүүцэн тэмцэж байжээ. Тэд Оросын хот, бэхлэлтийг даруй нүүлгэхийг ш аардан довтлох, Оросын талыг баримталдаг болон дагаар орсон М онгол, Буриад аймгуудыг уулгалан хүн, малыг булаах зэргээр газар нутгаа хамгаалахад хүрч байжээ. Тухайлбал, 1660 онд Халхын цэрэг Балаганы ш ивээг довтолж, дагаар орсон Буриад зоныг эргүүлэн авч байв. Хэдий тийм боловч, Оросууд Халхчуудын дургүйцэл тэм цлийг үл хайхран 1666 онд Сэлэнгэ мөрний зүүн эрэг, Цөх голын ойролцоо Сэлэнгинск хэмээх шивээ байгуулж, тэр хавийн Буриад, Тунгус, монголчуудаас татвар авах болжээ. Энэ явдал Халх-Оросын харилцааг улам хурцатгасан байна. Монголын газар нутагт байгуулсан хот бэхлэлтийг гэдрэг шилжүүлэн нүүлгэх, Оросод дагаар оруулсан Халхын хуучин харьяат, алба барьж байсан хүн амыг эргүүлэн авах зорилгоор 1667 онд Халхын элч Бодой Зоригт шүүлэнгэ, 1673 онд Түшээт хан Чахундорж болон түүний дүү нарын элч, 1675 онд Гармаа билэгт, Манж лам, Гурюк элч нар Москвад тус тус очжээ. Оросын Засгийн газар Сэлэнгинск болон бусад шивээ, бэхлэлт сууринг Оросын нутаг дээр байгуулагдсан гэсэн хатуу байр суурь баримталж байв. С элэнгинск ш ивээг байгуулагчдад Оросын хаанаас жуух бичиг, шагнал ирүүлж, «Сэлэнгинск хавьд ямар улс нүүдэллэн амьдардаг, тэндээс хятад руу явах хуурай болон усан зам байгаа эсэхийг» тодорхойлох, орчин тойрныхоо газар орныг судалж, зураг үйлдэхийг даалгаж байсан байна2. Халхын ноёд Оросын газар нутгийн түрэмгийллийг эсэргүүцсэн байр сууринаасаа ухралгүй, 1683, 1684, 1687, 1688 онд Оросод дараалан элч зарж, ш аардлагаа улам шахамдуулж байсан боловч тэднийг нутгаасаа гэрээ хэлэлцээрийн зам аар гаргаж чадахгүй нь нэгэнт тодорхой болсон тул Оросын хот, суурингуудыг довтлон устгах, улмаар түрэн гаргах бодлогод арга буюу шилжсэн юм. 1

2

334

Б.Р.Зориктуев. «Прибайкалье в середине VI—начале XVII века». Улан-Удэ, 1997. стр. 74 П.Т.Яковлева. «Первый Русско-Китайский договор в 1689 г». М ., 1958. стр. 42.

Аэл хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

Оросууд 1650-иад оноос Дагуур (Даур - Ж.Г.), Хар (Амар -Ж Г .)м ө р н и й сав газрыг эзлэн түрэмгийлж, 1652 онд Кумарск, 1653 онд Тугур, 1654 онд Ш илка голын эрэг Нерчүү булагт Нерчүүгийн шивээ, Албазины ш ивээг байгуулсан нь М онголын газар нутгийн зүүн хойд зах хязгаарт хүрээд зогссонгүй, Манж чин улсын эзэмшлийн бүсэд халдсан хэрэг байжээ. Байгаль, Алс Дорнодод Оросын газар нутгийн түрэмгийлэл хүчтэй явагдаж, Хаант Оросын нөлөөний хүрээ тогтож байгааг Манж улс зүгээр ажиглаад суусангүй. Манж нар Хар мөрний сав газрын дагуу Цицикар, Мэргэн, Айгун, Нингут зэрэг цэргийн бэхлэлтүүдийг барихын зэрэгцээ Оросын эсрэг цэрэг-байлдааны үйл ажиллагаа явуулан 1658 онд казак Степановын отрядыг Сунгари гол дээр, 1685 онд Хар мөрний урд бие дэх Албазин хотыг бүслэн устгажээ. Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн халхчуудын тэмцлийг Манжийн хаан дэмжиж байсан нь Монголын нутгийн хойд талаас хийгдэж байгаа Оросын түрэлт шахалтыг зогсооход төдийгүй, Хар мөрний сав газраас Оросыг шахан гаргах, хүчийг нь тарамдуулахад чиглэж байв. Манж нар 1676 онд Түшээт хан Чахундорж, Баатар хунтайж, Өндөр гэгээн нарт элч илгээж, Оросын эсрэг Халх, Манжийн улс төр-цэргийн холбоо тогтоосон нь 1689 он хүртэл оршин тогтож байв. 1686 оны Халхын ноёдын Хүрэн бэлчирийн чуулганаар хэлэлцсэн нэг асуудал бол Манж улстай хамтран Оросын эсрэг тэмцэх тэмцлийг зохицуулах явдал байв1. 1685 оны 6 сарын 11-нд Халхын ц эрэг С элэн гинск ш ивээг довтлох үед М анж ийн цэрэг Албазин хотыг бүсэлж, 1688 оны 1 сард Түшээт хан М анжаас ирүүлсэн галт зэвсгээр зэвсэглэсэн 4 000 хүнтэй ангиар Сэлэнгинск, Үд ш ивээнд хэлэлцээр хийхээр ирсэн Ф .Головин тэргүүтэй төлөөлөгчдийн хуаранг довтолж байж ээ2. Харин 1688 оны хавраас Халх, Ойрадын харилцаа хурцдаж, улмаар зэвсэгт мөргөлдөөн болон өргөж сөний улмаас Оросын газар нутгийн түрэмгийллийн эсрэг Халхын ноёдын явуулж байсан цэрэг-улс төрийн ажиллагаа тасалджээ. Галдан бошгот Халхыг эзлээд, Оросоос цэргийн тусламж авсан хэмээн цуурхаж б ай с ан тул М анж нар О й р ад -О р о сы н ц э р ги й н холбоо байгуулагдахаас болгоомжилж, Оростой найрамдал тогтоохыг яаравчлах болжээ. Хаант Оросын хувьд Байгалийн өмнөд нутаг руу хийж байсан Халхын байнгын довтолгоон зогссон боломжийг ашиглан Сибирь, Хар мөрөн дэх цэргийн хүчний харьцаа тэнцвэргүй байсан нөхцөлд Галдан бошготын тэмцлийг далимдуулан эв зүйгээр, санасныг бодоход хялбархнаар Манжтай хилийн гэрээ байгуулж авах ашигтай тохироо бүрджээ. Манж улс, Орос хоёр удтал хэлэлцээ хийсний эцэст 1689 оны 8 сарын 27-нд Нерчүү ш ивээнд хилийн гэрээ байгуулж, найрамдалт харилцаа тогтоожээ. Нерчүүгийн гэрээгээр Хар мөрний сав газарт тус тусын эзэлсэн 1 2

Ш .Б.Чимитдоржиев. «Взаимоотнош енйя М онголии и России в XVII-XVIII вв». М ., 1978. стр. 81. М .И.Сладковский. «История торгово-экономических отнош ении народов России с Китаем». М., 1974. стр. 105.

335

М О Н ГО Л

ҮЛСЫ Н

ТҮҮХ.

IV БОТЬ

нутгаа зааглаж, хоёр улсын хилийг Хар мөрний баруун хэсгийн урсгалын дагуу тогтоожээ. Манж, Оросын хооронд найрамдлын гэрээ байгуулсан явдал Галдан бошготын Манжийн эсрэг тэмцэлдээ Оросоос тусламж авах талаархи бүх найдвар, оролдлогыг талаар болгожээ. Нерчүүгийн гэрээ байгуулагдсаны дараахан Манж нар Хар мөрөн хавиас цэргийн үлэмж хүчийг Халхын хил рүү татсан байна1. Манж нар 1688 онд Ойрадын цэрэгт дарагдан өмгөөлөл эрж шурган очсон Халх нарыг 1691 онд албан ёсоор дагаар оруулаад, уг нутгийг нь 1697 оны үед эрхэндээ авчээ. М анж , О росы н зах н и й л сэн нутги йн х и л и й г заагл ан тогтоох, худалдааны харилцааг сэргээх хэлэлцээр 1725 онд Бээжинд эхэлжээ. Манж, Оросын газар нутаг болон хил топгоох талаархи санал зөрүүтэй байсан тул хэлэлцээрийн ажил хоёр жил шахам явагдсан ажээ. Хоёр тал мухардмал байдлаас гарахын тулд хилд ойрхон газар хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр болсон байна. Хил тогтоох хэлэлцээрийн хоёр дахь үе Халх, Оросын хил орчмын Буур голын хөндийд 1727 оны 6 сард эхлээд мөн оны 8 сарын 25нд гэрээ байгуулжээ. Буур голын хэлэлцээрт М анжийн талыг дотоод сайд Бэсихэ, Халхын ван эфү Цэрэн, Оросын талыг гүн В.Л.Рагузинский нар тэргүүлж байв. Буурын гэрээгээр Баргын нутаг дахь Эргүнэ голын зүүн эргийн Авгайт уулнаас Тагнын урианхайн нутгийн баруун хойд захын Саяны нурууны Ш авинайн даваа хүртэл М онголы н хойд хилийг тогтоож ээ. Х илийн шугамыг газар дээр нь тодорхойлон тоггоох ажил тэр даруйдаа хийгдсэн байна. Чингэхдээ эхлээд Хиагт горхи дахь Монгол, Орос хоёр харуулын хоорондох газры г хуваан зааглан овоо босгон «дундын овоо» хэм ээн нэрийдээд, түүнээс баруун, зүүн тийш хилийн шугам, овоо тэмдгүүдийг босгон байгуулах хоёр хэсгийг томилжээ. Зүүн зүг явсан ажлын хэсэг Дундын овооноос Эргүнэ голын эрэг дэх Авгайт уул хүртэл Халх, Баргын нутгийн хойд талаар хилийн 63 хос овоотэмдэг босгоод түүнийгээ тодорхойлсон бичиг үйлдэж, 1727 оны 10 сарын 12-нд Авгайт уулан дээр солилцжээ. Дундын овооноос баруун зүгт явсан хэсэг Дундын овооноос Тагна урианхайн нутгийн баруун хойно орших баруун С аяны нурууны Ш ави най н даваа хүртэл Х алх, Х өвсгөлийн Урианхай, Дархад, Тагнын Урианхайн нутгийн хойд захаар хилийн 24 хос овоо босгожээ. Энэ тухай андалдах бичгийг 1727 оны 10 сарын 27-ны өдөр Ш авинайн даваан дээр солилцжээ. Буур голоос баруун тийш явсан ажлын хэсэг газрын бартаа, бэрхшээлээс болж, Саяны нурууны гол хяр хянгаар тогтоосон хилийн овоодыг тэр бүр товлосон газартаа биечлэн босгож, тэмдэглээгүй бөгөөд салбар хэсгийн Оросын талын дарга Колычев баруун тийш гүйцэд явалгүй Хөвсгөл нуурын наад биеэс буцаж, туслахууд нь цааш явсан ажээ. 1727 оны Буурын гэрээгээр М онгол-О росы н хилийг Барга, Халх, Хөвсгөлийн болон Тагнын урианхайн нутгийн хойгуур тогтоож, Халхын 1

336

Б.П.Гуревич. «М еж дународное отнош ения в Центральной Азии в XVII первой половине XIX в». М „ 1983. стр. 50.

________________________________________________ Аэл хэсэг. Манжийн эрхшээлиин үеиин Монгол

харуулуудаар хамгаалуулжээ. Тийнхүү М онгол, О росы н хилийг албан ёсоор тогтоож , чандлан хамгаалах болсон нь XVII зууны дунд үеэс М онголын нутгийн баруун хойд, хойд талаас хүчтэй хийгдэж байсан Оросын газар нутгийн түрэмгийллийг зогсооход чухал ач холбогдолтой явдал болсон юм. Хилийн гэрээ байгуулагдахаас өмнө Авгайт уулаас баруун тийш Хөвсгөл нуурын баруун этгээд Хавчит долоон нуур уулаас эх авч Эгийн голд цутгадаг Буурал, Архан голуудын бэлчир дэх Арханбуурал харуул хүртэлх Монголын хилийн шугам ерөнхийдөө төлөвшин тогтсон байв. Буурын гэрээгээр тогтоосон хилийг сахин хамгаалах зорилгоор Хиагтын зүүн, баруун этгээдэд 59 гэр харуул байгуулжээ. Эдгээрийг «Орос зүг тавьсан гэр харуул» хэмээн нэрийддэг. Халхчууд Чин улсын олон давхар алба татвар болон байгалийн ган зуд зэрэг бэрхшээлд ихээр нэрвэгдэж, ядуурч байсан тул 1757 оноос Сэцэн хан аймгийн хааж байсан харуулаас 12 харуулыг Хар мөрний харъяат Солон, Баргаар хаалгах болж Халхын дөрвөн аймагт Зах Хөвөлзөхөөс Баянбулаг хүртэл 47 гэр харуулын алба үлдсэн байна. Орос зүгийн гэр харуулаас Засагт хан аймаг 7 харуул, Сайн ноён аймаг 12 харуул, Түшээт хан аймаг 14 харуул, Сэцэн хан аймаг 14 харуул, Хар мөрний Солон, Барга нар 12 харуулыг хариуцаж байсан бөгөөд 1793 онд

Түшээт хан аймгийн 14 харуулын нутгийн зураг

337

М ОНГОЛ

ҮЛ СЫ Н

ТҮҮХ.

IV

БОТЬ

Орос зүгийн гэр харуулын бүгд 59 суурь харуулын 1590 өрх байснаас Түшээт хан аймгийн 415, Сайн ноён аймгийн 245, Засагт хан аймгийн 142, Сэцэн хан аймгийн 428, Солон, Баргын 390 өрх байж ээ1. Баргын нутагдахь Зүртэйт харуулаас Халхын Засагтхан аймгийн Архан буурал хүртэлх 48 харуул хилийн шугамд ойр, Оросын хилийн харуулын тосгодтой харалдаа байрлан хил хамгаалж байсан бол Арханбууралаас баруун тийшхи мөн аймгийн Баянбулаг хүртэлх гэр харуулынхан харуулын нутгаасаа хол орших газар, өөреөр хэлбэл, Хөвсгөлийн урдуур байрласан харуулын нутгаас нуурын хойд талаар босгосон улсын хилийн овоод дээр очиж алба үүргээ гүйцэтгэдэг байжээ. Зүртэйтээс Арханбуурал хүртэлх харуулууд хилийн шугамд ойр орших тул жилд нэг удаа хилээ шалгаад «Эв модны наадам» хийдэг байсан бөгөөд эв мод нь төө хирийн урт, хуруу зузаан, өргөнөөрөө сөөм хэмжээтэй, нэг талдаа м онгол, нөгөө талдаа оросоор “ Хоёр гүрний улс хоорондоо найрамдан орштугай” гэж бичсэн, дундуур нь цуулсан хуш мод байв. Харин Арханбууралаас баруун тийшхи гэр харуулууд Халхын хойд этгээд дэх нутгаасаа хол очиж алба үүргээ гүйцэтгэдэг байсан тул гурван жилд нэг удаа эв модны наадам хийдэг б а й ж э э2. Хөвсгөл нуурын баруун урд этгээдийн Бэлтэс харуулынхан Монгол Ш арын даваан дээр, Хатгал боом харуулынхан Ханхын хойд хил дээр, Уйлган харуулынхан Уйлган голын эхэнд тус тус Оросын харуултай эв модны наадмыг хийж байв. ( Засагт хан аймгийн нутаг дахь Баянбулаг харуулаас баруун тийш Асгатын давааны хяр хүртэл Дөрвөдийн хоёр аймаг, Тагна урианхайн хошуудын нутаг зах нийлж байв. Манж нар өөрийн захиргаанд буй хоёр эзэмш лийн хоорондын нутгийн заагийг улсын хилийн адилаар чандлан хамгаалах шаардлагагүй гэж үзэж байв. Манж, Оросын хилийн зүүн, баруун Саяны нуруугаар байгаа хэсгийг Тагны урианхай нар хамгаалж байсан бололтой. Х арин Д өрвөд, Т агны урианхайн нутгийн зааги й н дагуу М онголын талаас Ж инжлэг, Эрсэн, Самгалтай, Алаг овоо, Оргих булаг, Чацаргана, Хандгайт, Боршоо, Ботгон хоолой, Үүрэг нуур, Чигэрстэй, Хатуу улиастай, Хаг нуурын суман харуулууд сууж байсан ажээ. Уг хилийг Улиастайн амбан сайд хариуцах ба гурван жилд нэг удаа биечлэн шалгана. Суурь харуул бүр 20-30 цэрэгтэй бөгөөд харуулыг занги нар захирна. 5-6 гэр харуулыг нэжгээд мэйрэн, залан захирна. М эйрэн нар хариуцсан харуулууд дээрээ сууна. Аймгуудын чуулганы газраас өөр өөрийн аймгийн х ар и у ц ан гар гасан харуулууды г товч лон захирах даргад 3 ж и л и й н хугацаагаар гүн ба засаг ноёдоос ээлжлэн томилж байсан байна. Буураас баруун тийш Баянбулаг хүртэлх 20 харуул тус бүрд занги 1, хүнд 1, цэрэг 18-тай байснаа 1780-аад оны үеэс харуул бүрд нэжгээд тайж нэмэгдэн суух болсон байна. 1773 онд Түшээт хан аймгийн Орос зүгийн 14 гэр харуулын зүүн талын 11 гэр харуулд занги 1, хүнд 1, хуяг 28, бүгд 30 хүнтэй байсан бол баруун 1

2 338

Ү ндэсний Тев Архив. сх-М -156. О.Пүрэв. «Эв модны наадам». Залгамжлагч. УБ., 1985. № 5

Аэл хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

захын 3 гэр харуулд занги, хүнд, хуяг нийлсэн 20 хүнтэй бай в1. Харуулд суух хуяг эрсийн тоо ялгавартай байгаа нь хил хамгаалалтын нутгийн байгаль, газарзүйн орчин, газрын бартаа бэрхшээлтэй холбоотой. Орос зүгийн гэр харуулын суух нутгийг 1780-1781 онд албан ёсоор тогтоож, зураг цэс үйлдэн овоо босгожээ. Нэг харуулд дунджаар өргөн нь 35-125 газар, урт нь 14-97 газар нутаг олгожээ. Түшээт хан аймгийн 13 харуулд өргөн нь 492 км, урт нь 435 км, эргэн тойрон 3 470 км газар бэлчээрийг олгосон байна. Үүгээр үзэхэд, Халхын 47 гэр харуулд 11 000 км кв. газар нутгийг олгосон нь Халх Монголын бэлчээр нутгийн 4% болж байж ээ2. Харуулын нутагт Хятадын худалдаачид болон өөр хошууны аливаа иргэд орох, нутаглахыг хатуу хориглож байсан хийгээд 1788 онд гэр харуултай зах нийлсэн хошуудын нутагт дотуур харуулуудыг байгуулж, мөн ондоо С эц эн хан аймгаас 200 цэрэг суулгаж байж ээ. Орос зүгийн гэр харуулуудыг У лиастайн ж анж ин, Х үрээний сайдын газар ерөнхийлөн захирч байв. Манжийн хуулиар Орос зүгт тавьсан харуулуудыг 1803 оноос Х үрээнд сууж х эр эг ш ийтгэх сайдад хариуцуулж арван жил тутамд Хүрээний сайд биеэр очиж хилийн овоо орчмын газруудыг шалган байцааж байсан байна. Харин Хөвсгөлийн хойд талаар тогтоосон хилийг хамгаалах харуулууд нутгийнхаа урд талаар байрлаж байжээ. Үүнд зүүн Саяны уул нуруудын байгаль газарзүйн орчин, газрын бартаа бэрхшээл нөлөөлсөн байж болох талтай ч асуудлын гол нь Орос улс Хөвсгөл, Тагнын Урианхайн бүс нутгийг тасдан авах зорилгоор Манжид даралт шахалт үзүүлж харуулуудыг тийнхүү суулгахад хүргэсэн бололтой. 1717 оны үед Тэс голын хөндийд Оросын цэргийн хязгаарын анги байгуулагдсан3, мөн онд Хөвсгөл нуурын зүүн хойд эрэгт бэхлэлт шивээ байгуулсан нь 1721 он хүртэл оршиж байсан4 зэрэг баримтаас үүнийг мэдэж болно. Манж чин улс ч Зүүнгар хаант улсыг ганцаардуулан улмаар эзлэн авахын тулд Оросод буулт хийж, тэдний эл саналыг хүлээн зөвшөөрснөөр М онгол-Оросын хилийг тогтоосны дараа хойд хилээ сэргийлэн сууж байсан Халхын харуулуудыг улсын хил рүү буюу Х өвсгөлийн хойд талд ш илж үүлэлгүй, хуучин сууж байсан газраас нь хил хамгаалах ажлыг эрхлүүлжээ. Хөвсгөлийн Дархад, Тагна урианхайн урдуур, Хөвсгөлийн урианхайн нутгийн дундуур байрлаж байсан Монголын хилийн харуулууд нь Богдын ш ави й г Х алхы н хош уудаас, Д ө р вө д ө ө с Т агн ы н у р и ан х ай г зааглах зорилготой хэмээн үзэж болохгүй. Дөрвөд, Тагна урианхайн хоорондох харуулын хайчийн зам нь улсын хил бус, харин нутгийн зааг юм. Дөрвөд, Тагнын урианхайн нутгийн зааг Тагна уулын өвөр бэлээр байсан5 ба энэ 1 2 3 4 5

Ү ндэсний Төв Архив. сх-М -153. д-1. хн-18. Ц.Насанбалжир. «Ар М онголоос М анж чин улсад залгуулж байсан алба» (1691-1911). УБ., 1964. тал 123. Г.Е.Грумм-Гржимайло. «Западная Монголия и Урянхайский край». Т. II. Л., 1926. стр. 812. Ж .Гэрэлбадрах. «Хөвсгөлийн эрэг д эх Хирвэстэг толгойн туурь». ТС. Т. XXIX. УБ., 1994. тал 34. В.В.М оисеев. «Цинская империя и народы Саяно-Алтай». М ., 1983. стр. 49.

339

М О НГО Л

ҮЛ СЫ Н

ТҮҮХ.

IV

БОТЬ

нь 1759 онд дөрвөдүүдийг Увс нуур, Хан хөхийн хавь газар суулгасан үеэс эхэлж тогтсон ажээ. Дөрвөд, Тагна урианхайн нутаг нэг үе хилийн тодорхой зааг хязгаар, овоо тэмдэггүй явж ирснийг 1829 онд Улиастай, Ховдын амбаны түш мэд Дөрвөд, Урианхайн чуулганы дарга нары н хамт хоёр нутгийн савыг тогтоон 10 байц овоо босгосон байна1. XIX зууны дунд үеэс Т агны н урианхайн О ростой хиллэх С аяны нуруугаарх хилийн хамгаалалт, хяналт сул, хилийн шугам ч тодорхой бус болсон байна. Харин Оросууд Урианхайтай зах нийлсэн хилийн шугам, овоо тэмдгийг тогтоох, шалгах ажлыг хэдэнтээ хийжээ. Тэд 1880-1887 онд 3 удаагийн ш инжилгээний анги зохион байгуулж, хилийн овоо тэмдгийг шалган Урианхайн нутагт О рос-М анж ийн хилийн шугам тодорхой бус байгааг Гадаад явдлын яамандаа мэдэгдэж байжээ. Улмаар Оросын тал 1727 онд тогтоосон хилийн шугамыг хүчингүй болгохыг идэвхийлэн оролдох болсон байна. 1879 онд Оросын шилжин суугчид, алт олборлогчид Урианхайтай нийлэх хилийн шугамыг Тагна уулаар, эс болбол Енисей мөрний баруун эргээр тогтоохыг Манжтай Кульжийн талаар хийж байгаа хэлэлцээрийн үеэр хэлэлцэхийг Гадаад явдлын яамандаа хүсэлт болгож байсан2 боловч Орос, Манж улсын хооронд 1727 онд Буурын гэрээгээр тогтоосон тэрхүү хилийн шугам төдий л өөрчлөгдөлгүй байсаар XX зуунд хүрчээ. XVII зууны эхээр Манж нар Тагны урианхайн зарим хэсгийг Оросод дагаар орох, Зүүнгартай нэгдэхээс сэргийлж, Улаангом, Хан хөхийн нутагт дотогшлуулан суулгаж байгаад хожим бүх Монголыг захиргаандаа оруулсны дараа уугуул нутаг Тагна уулын ар руу нь буцаажээ. Тагна урианхайн ноён Цэдэгт Манжийн Тэнгэрийн тэтгэсэн хаанаас “Урьд таны нутгийгдотогш шилжүүлж суулгасан нь чухам хулгай нар зовоох болов уу хэм ээсэн учир бөлгөө. Эдүгээ дотоод, гадаад огт ялгаварлах газаргүй, цөм миний газар болой. Үүнд шинэ, хуучин Урианхай нар, эсвээс одоо суусан газраа өчүүхэн чинагш шилжиж суусугай хэмээх болбоос цөм болмой”3 хэмээн тэднийг урьд дотогш татан суулгасан, одоо цааш шилжин нутаглахыг мэдэгдсэн байдаг. Тийнхүү Т агны н урианхайчууд хойш оо нүүж, дөрвөдүүд урьдын Хотгойдын Алтан ханы улсын гол нутаг Улаангом, Хан хөхийн газарт ирсэн байна. Анх М анжийн хаан 1754 онд дагаар орж ирсэн Дөрвөдийн тайж Цэрэн, Цэрэн увш, Цэрэнмөнх нарт Заг, Байдрагт нутаг олгон суулгасан ажээ. 1757 онд Цэрэн нар Их арлын газар (Монгол улсын Ховд аймгийн Хар ус нуур, Агваш арлыг оруулсан хэсэг газар -Ж.Г .)-т нутаглуулахыг Манжийн хаанаас гуйхад татгалзсан байдаг. 1758 онд Манжийн хаанаас Дервед нарыг тэдний уг нутаг Эрчисийн газарт нүүлгэх, эсвээс Халх, Урианхайн нутгаас холыг бодож, тэдний дураар болгож нүүлгэж суулгах явдлы г хэлэлцэн шийдэхийг Буянтад сууж хэрэг шийтгэх амбанд даалгаж байв. 1 -

3

Үндэсний Тев Архив. сх-М -162. д -1. хн-7. Г.Е.Грумм-Гржимайло. «Западная Монголия и Урянхайский край». т. II. J1., 1926. стр. 785. «Зүүнгарын газрыг төвшитгон тоггоосон бодлогын бичиг». Ж инхэнэ зохиол. 49-р дэвтэр.

УТН С. ГБС.

340

Лэл хэсэг. Минжийн эрхшээлийн үеийн Монгол

Түүний дараахан Дөрвөдийн ноёдын Улаангомд газар тариалангийн ажил эрхлэн суулгах хүсэлтийг М анж ийн Т эн гэр и й н тэтгэсэн хаан зөвшөөрч, “ ...Дөрвөдийн хан Цэрэн нар тэд угаас Хасаг, Өөлд нарт өшөө буй, эдүгээ эдний урвасныг сонсч, тэдний нутгийг Улаангомын газарт шилжүүлмүү хэмээн гуйсан явдлыг айлтгажээ. ...Үүнийг тэдний гуйсан ёсоор У лаангом ы н газарт суулгаж, басхүү ойр цөм ш агнаж тариалан тариултугай” 1 хэмээн зарлиг гаргаснаар дөрвөдүүд Улаангом, Хан хөхийн нутагт суух болжээ. Т агн а ури ан хай г хойш оо нутаг руу нь нүүлгэж , Д өрвөд нар ы г Улаангом, Хан хөхийд нутаглуулахад хүргэсэн нэгэн үйл явдал 1757-1759 оны хооронд болжээ. Дагаар орсон Дөрвөдийн ноёдын дотроос 6 тайж Алтай нутгаа санав хэмээн оргосныг Улиастайн сайдын яамнаас нэхэн бариулж, тэргүүлэн явсан Мөнхтөмөр, Баран хоёрыг Бээжинд цаазалж, бусдыг нь зэрэг бууруулсан байна2. Эл хэрэг явдлын дараахан Тэнгэрийн тэтгэсэн хаан Дөрвөдийн Улаангомд сууж тариа тарих хүсэлтийг даруй зөвшөөрөн зарлиг гаргажээ. Чухамхүү Дөрвөд тайж нарын уул нутаг лугаа оргосон явдал Манж нар Дөрвөдийг Заг, Байдрагт халхчуудын дунд хараа хяналттайгаар байлгах гэсэн бодлогоосоо татгалзаж, Улаангом, Увсын газар суулгахад хүргэжээ. Манжийн түрэмгийлэгчид Зүүнгар хаант улсын хаан ширээний төлөө эхэлсэн дотоодын самууныг овжин ашиглаж, 1756 онд Зүүнгар хаант улсыг байлдан эзэлж авчээ. Оросын газар нутгийн түрэмгийлэл ба Манж нар Зүүнгар хаант улсыг байлдан эзэлсний уршгаар Монголын нутгийн баруун хил хязгаарт үлэмж их өөрчлөлт гарчээ. Урьдын Зүүнгар хаант улсын нутгийн нэлээд хэсэг, Зүүнгарын Алатау нурууны ар бие, Догол (Алаколь -Ж.Г.), Төмөрт (Иссык куль -Ж.Г.) нуур, Долоон ус гол, Или мөрний дунд, адаг урсгалын сав газар Оросын мэдэлд, үлдсэн ихэнх нутаг нь М анжийн харъяанд оржээ. Манж нар Зүүнгар улсын монголчуудыг бараг үлдээлгүй аллага үйлдсэн тул 1760 онд газар нутагт нь Уйгуруудаар голлосон цэрэг-засаг захиргааны онцгой нэгж шинэ хязгаар-Ш инжааныг байгуулжээ. Ш инжаан нь Зүүнгар, дорнод Туркестан гэсэн хоёр хэсэг болох ба Зүүнгар дотроо Или, Тарвагатай, Өрөмч, Бар хөл, Хүр хар ус тойргуудад, дорнод Туркестан нь Каш гар, Яркенд, Хотон, Аксу-Уш, Куча, Х араш арынтойрогттустусхуваагдажбайв. Ш инжаанд нутагласан монголчууд Бат сэтгэлт ба Үнэн сүжигтийн чуулганд харъяалагдаж байжээ. Манжийн түрэмгийлэгчид Зүүнгар хаант улсыг байлдан эзлэх үед Торгуудын Ш эйрэн ноёны хамт Ижил мөрөн рүү одоод, 1771 онд хамтдаа буцаж ирсэн Хошууд нараар Бат сэтгэлтийн чуулганыг байгуулсан нь Тэнгэр уулын өмнөд бэл, Баянгол, Хар сайраар төвлөрч байв. Ижил мөрнөөс нүүж ирсэн Торгууд нараар байгуулсан Үнэн сүжигтийн чуулганы Өмнөд замын чуулган нь Харашар хотоос хойгуур, Тэнгэр уулын М он тэнд. 49-р дэвтэр. «Ойрадын түүхэн сурвалж бичиг». Хөлөнбуйр, 1985. тал 288.

341

М О НГО Л

УЛСЫ Н

ТҮҮХ.

IV воть

өмнө бэл, Жултас голоор нутаглаж, зүүн зүг Өрөмчийн тойрогтой, өмнө зүг Куча тойропгой, баруун зүг Илийн Цахартай, хойд зүг харуул хүрч, Илийн Өөлдтэй зах нийлж байв. Тарвагатай хотоос зүүн тийш, Тарвагатайн нурууны зүүн бэл, Эрчис голын өмнөд бие, Ховог гол, Сайр уулын нутгаар орших Үнэн сүжигтийн Умард замын чуулган зүүн зүг Ховд хязгаарын Алтайн Урианхайтай, баруун зүг Тарвагатайн жанжны газрын Өөлд хошуутай, өмнө зүг говь, хойд зүг Эрчис голоор Киргизтэй савлах хилийн харуултай зах нийлж байжээ. Үнэн сүжигтийн Дорнод замын чуулган нь Тэнгэр уулын салбар Бор хороо уулын араар Хүр хар ус хот, Жаргалан голын дагуу нутаглаж байв. Уг 2 хошуу зүүн зүг Хүйтэн гол, өмнө зүг Нань-шань уул хүрч, Жултасын өмнөд Торгууд, Хошуудтай, баруун зүг Хүр хар усны тариалангийн газар, хойд зүг говиор Тарвагатайн Өөлдтэй нутаг нийлж байжээ. М өн Өрнөд замын чуулганы нөгөө 1 хошуу Ж ин-хэ хотоос баруун тийш Толь хот болон Эвий нуурын сав газраар байв. Нутаг бэлчээр нь зүүн зүг Жин хэгийн тариалангийн газар, өмнө зүг Или тойрогтой, баруун зүг Илийн Цахартай, хойд зүг Хар талын Эшиг нуур хүрч байв. Зүүнгар хаант улсын гол нутаг байсан Или мөрний хойд биеийн Бор талд Долон нуур, Хөх хотын хооронд бүхий Цахар найман хошуунаас авчирч “ Ш инэ хязгаарыг сэргийлэх итгэл бүхий цэрэг болгон суулган” хилийн харуулын алба хаалгаж байсан Цахарын 16 сум ард1 болон Бат сэтгэлтийн, Үнэн сүжигтийн чуулганы Монголчуудыг эс тооцвол Ойрад Монголын нутагт уйгурууд голлон суух болсон байна. Ижил мөрнөөс буцаж ирсэн Торгууд, Хошуудыг 3 хошуу зохион байгуулан Чин сэтгэлтийн чуулган болгож, Булган, Цагаан, Чингэл голууд, Х автаг, Б а й т а ги й н нутгаар суулгаж ээ. Т э д гэ эр нь Х овды н сай дад захирагдах болжээ. Х овдын хязгаарт харъяалагдаж байсан У рианхайн долоон хошуу Монгол Алтайн нурууны ар, өвөр бэл, Согоо, Цагаан, Ховд, Сагсай, Буянт голын эхэн урсгал болон Хар Эрчис, Чингил, Булган, Өрөнгө голын саваар нутаглаж байв. Алтайн урианхайн 7 хошууны нутгийн өмнөд хил хязгаар Өрөнгө голын өмнөд эрэг, Өрөнгөр нуурын өмнүүр, Хар Эрчис голын Алагбиг гол цутгах урсгал хүртэл, тэндээсээ Алагбиг голыг өгсөж Их Алтайн ууланд хүрч байв. Орос, М анж чин улсхоёр 1864 оны 9сары н 25-нд Тарвагатайн нурууны өвөрт орших Тарвагатай (Чугучак -Ж.Г.) хотод гэрээ байгуулж, хуучин Зүүнгар хаант улсын нутгийн хойд, Халхын нутгийн баруун хойд хилийг буюу Тагна урианхайн Ш авинайн даваанаас баруун тийш хи хилийг тогтоогоод суман харуулуудаар хамгаалуулжээ. Тарвагатайн гэрээгээр Тарвагатайн нуруу, түүний ар бие, хөндий, Хар Эрчис голын адаг, Зайсан нуур, М аркаколь нуур зэрэг хуучин Зүүнгарын улсын нэлээд нутаг Оросын мэдэлд орсон байна. Хоёр улсын хилийг баруун Саяны нурууны Ш авинайн даваанаас баруун урагш Алтайн уулс, Сийлхэмийн нуруу, Монгол Алтайн 1

342

Ж .Ц эвээн. Түүвэр зохиолууд. 1-р дэвтэр. УБ., 1997. тал 109.

Лэл хэсэг. Манжийн эрхшээлийн үеийн Монгол

нуруугаар Зайсан нуурын зүүнтээ орших Хар Эрчис голын Мааньт гаталган хэмээх усны гарам хүртэл тогтоожээ. Хилийн шугам, овоог газар дээр нь тогтоох ажил 1869 онд хоёр үе шаттайгаар хийгджээ. Эхний үе нь Ховд хотод мөн оны 8 сарын 2-нд болж, Сийлхэмийн нурууны Богосог даваанаас эхлэн Сийлхэмийн нуруу, түүнээс баруун урагш Монгол Алтайн нуруугаар Зайсан нуур руу чиглэн Хар Эрчис голын Мааньт гаталган гарам хүртэл хилийгтодорхойлж, 20 овоо босгосон байна. Хоёр дахь үе 8 сарын 23-нд Улиастай хотод болж, Сийлхэмийн нурууны Богосог даваанаас зүүн хойш Баруун Саяны нурууны Ш авинайн даваа хүртэл Богосог, Тасгал, Харга, Чуучин, Хөцөгэл, Цулига, Шир гэсэн долоон газар хилийн овоо босгожээ1. Тарвагатайн гэрээнээс өмнө Халхын нутги й н баруун хойд тал аар б ай р л аж б ай сан хи ли й н харуулууды г цаашлуулж, хожим дахин дотогшлуулснаас үүдэн хилийн шугамыг хөдөлгөх өөрчлөх явдал гарчээ. 1794 онд Дөрвөд аймгийн хан Магсаржав харъяат аймгийн ард өсч үржин нутагтаа багтахгүй болсон учрыг гаргаж, нутаг бэлчээр гуйн мэдүүлснийг Ховдын амбан Гүн байцаан үзээд Орос зүг суулгасан Ойгор зэрэг долоон суман харуулын нутгийг гадагш нь бага зэрэг түлхэж , су л ар сан газры г өгөхөөр ш и й д в э р л э сн и й г М анж и йн хаан баталжээ2. Тарвагатайн гэрээгээр тогтоосон хилийн шугам, овоо тэмдгийг 1889 онд дахин тогтоохдоо, 1794 онд хойш нь болгосон Халхын нутгийн баруун хойд талын хилийн шугамыг өөрчилж, дөрвөн харуулын нутгийг дотогшуулсан ажээ. Чингэж Сийлхэмийн нурууны ар бие, хормой, Галуут нуур зэр эг Халхын нутагт харьяалагдаж байсан нилээд нутаг Оросын мэдэлд орсон байна. М анж, Орос улсын дээрх тохиролцоогоор, С ийлхэм ийн нурууны хойно байсан Согог харуулыг урд нь аваачин шинэ Согог харуул хэмээн, мөн нуруунаас баруун хойно орших Дархинт харуулыг уулын урд тал буюу Ойгор нуурын зүүн хойно болгон Ойгор хэмээн, Галуутнуурын хойд уулсын арын Галуут нуур харуулыг түүний урьдах Сийлхэмийн уулсын өмнөд бэл хормойд буюу Ойгор нуурын баруун талд тавьж, Идэр харуул хэм ээн, Сийлхэмийн баруун хойдод байсан Үхэг харуулыг Сийлхэмийн нурууны баруун урд оргилын нэг Зэс давааны өмнөд этгээдэд тус тус дотогшлуулан байрлуулж, нэрийг нь өөрчилсөн ажээ3. Тарвагатайн гэрээгээр тогтоосон Алтай зүгийн хилийг хамгаалах харуулыг цэргийн зохион байгуулалтаар байгуулсан тул Алтай зүгийн суман харуул хэмээн нэрийддэг. Согог, Дархинт буюу Ойгор нуур, Идэр буюу Галуут нуур, Үхэг, Чандганат, Өрлүү, Чингистэй, Нарийн, Хар Тарвагатай, Хул азарга, Хонь майлах гэсэн 11 суман харуул хил дагуу байснаас эхний дөрвөн харуул Монголын нутгийн баруун хойд хилийг хамгаалж, бусад нь шинэ хязгаар буюу Ш инжааны хойд хилийн дагуу байрлаж байв. Ийнхүү М онгол, О росы н хилийг албан ёсоор тогтоож , чандлан Б .Ц эдэн-И ш . «Төрөлх нутгийн тоо газрын төлөо». УБ., 1976. тал 16. «Ховдын засгийн хэргийн бүгд цэс». ҮТА. ГБС. «Дөрвод хоёр аймгийн нутгийн зураг». УТНС. ГБС.

343

М он гол

УЛСЫ Н

ТҮҮХ.

IV воть

хамгаалах болсон XVII зууны дунд үеэс Монголын нутаг руу хүчтэй явагдаж байсан Оросын газар нутгийн түрэмгийллийг тогтоон барьжээ. Манжийн эрхшээлийн үеийн монголчуудын оршин нутаглаж байсан газар орны зах хязгаарыг тоймловол, өмнө зүгт Хятадын цагаан хэрэм, Алашаагийн говийн өмнүүр орших Ц и-лянь (Алашаа -Ж.Г.) нурууны өвөр бэл, Хөх нуурын сав газар, Цинхай уулын ар, өвөр этгээд, Цайдам голын хөндий, Хатан голын сав газраас умардад зүүн, баруун Саяны нуруу, С элэнгэ, Орхон голуудын бэлчир, дорнодод Их Хянганы нурууны зүүн бэл хорм ой, Н он, Jlyyxa (Л яохэ -Ж .Г.) голын саваас өрнө зүг И ли, Тарвагатайн нурууны зүүн бие (Ховог гол, Сайр уул -Ж.Г.) Зүүнгарын Алатау нурууны өвөр, Сайрам, Эвий нуурын орчим хүрч байжээ. Монгол улсын орчин үеийн хил хязгаарын үндэс суурь Дариганга, Тагнын Тува, Ховдын хязгаарыг багтаасан Ар Монголын нутаг дэвсгэрээр анхлан тавигджээ. Эл нутаг дэвсгэр XVIII зууны 70-аад онд Торгуудын Ш эйрэн ноёны харъяат нары г Алтайн нурууны өврөөр суулгаснаар төлөвшин тогтож дуусчээ1. Харин 1907 онд Манж нар Ар Монголын Ховдын хязгаараас Алтайн урианхайн 7 хошуу, Хошуудын 1 хошуу, шинэ Торгуудын 2 хошуу, Өрөнгө голы н сан ги й н т ар и ал ан ги й н газры г таслан авч, А лтайн хязгаары г байгуулжээ. Ш инээр байгуулагдсан Алтайн хязгаарыг Шар сүмд суух Манж амбан захирч, Улиастайн жанжинд харъяалагдаж байв. 1913 оны 10 сард О рос, Хятад хоёр улсын Б ээж ин д байгуулсан тунхаглалаар Алтайн хязгаарыг Хятад, Тагна Тувагийн хязгаарыг Хаант Орос тус тус авахаар хэлэлцэн тогтсон байна. 1913 онд Хятадын засгийн газар Алтайн хязгаарыг хүчээр нэгтгэн авахаар үлэмж цэргийн хүчийг Монголд түлхэн оруулж, зарим газрыг эзлэн авснаар М онгол, Хятадын хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн ажээ. 1913 оны 12 сард Монголын талыг Шар сүмд сууж байсан Оросын консул М .Н.Кузьминский, Хятадын талы г Торгуудын Балт ван төлөөлөн байлдааны аж иллагааг зогсоох хэлэлцээр байгуулж, Алтайн нуруугаар Цагаан түнги хүртэл цэрэггүй бүс тогтоожээ. 1915 оны Хиагтын гурван улсын гэрээгээр Хаант Орос, Хятад хоёр Алтайн нуруугаарх цэрэггүй бүсийн шугамыг улсын хил хэм ээн М онголд хүчээр тулган хүлээлгэж, 1914 онд Т агны н Урианхай Хаант Оросын протектарат болсныг баталсан байна. Чингэж Алтайн нурууны ар биеийн нутаг дэвсгэр Монголдоо үлдэж, Алтайн нурууны өмнөд бэл, Хар Эрчис, Чингил, Булган, Өрөнгө гол, Өрөнгөр нуурын сав дагуух Монголын нутаг Хятадын мэдэлд оржээ. 1915 оны М онгол, Орос, Хятад гурван улсын Х иагтын гэрээгээр тогтоосон Хаант Монгол улсын нутаг дэвсгэрийн зах хязгаар одоогийн Монгол улсын гадаад хилийн үндэс болж байна. Хаант Монгол улсын хил хязгаары н үндсэн суурь дэвсгэр нь М анж ийн эрхш ээлий н үеийн Ар Монголын нутаг билээ. 1

344

Ж .Гэрэлбадрах. «М онголын нутаг дэвсгэр, хил хязгаарын түүх» (М ЭӨ III-XIX зуун). УБ., 2002. тал 201.

□Н ЦАГИ1/1Н х э л х э э Буян сэцэн хааны ач хүү Цахарын Лигдэн хутаггтөрөв. Түмэдийн Алтан ханы ач хөвүүнийг IVДалай лам Ёндонжамц хэмээн өргөмжлөв. Монголын нэрттүүхч Саган сэцэн төрөв. Майдар хутагтыг Монголд анх залав. Ойрадын анхны элч Оросын Томск хотноо хүрэлцэн очив. Бошогт жононгийн зарлигаар Зуу шигмуни бурхныг алт, мөнгөөр бүтээсэн. ТоргуудынноёнХоөрлөгхаръяатөрхөөдагуулан Ижил мөрний зүг нүүв. Халхын Алтан хан Орос улстай найрамдалт харилцаа тогтоохоор Москвад элч зарав. Оросын хаан Хотгойдын Алтан ханд хариу элч заржээ. Ойрадын нөлөө бүхий ноёд бурхны шашинд оров. Ар Монголд Оросын анхны элч хүрэлцэн ирэв. Хотгойдын Шолой убаши хун тайж Орос улстай харилцаа тогтоов. Зүрчид угсааны аймгуудыг нэгтгэсэн Умард Алтан улс байгуулагдав. IV Далай лам Ёндонжамц нас барав. Заяын гэгээний дээд хүрээ байгуулагдав. VДалай ламын хойд дүрээр Агваан Лувсанжамцыгтодруулав. Халхын Цогтхун тайжийн Цагаан байшин баригдаждуусчээ. Монголын элч Оросточив. Халхын Цогт хун тайжийн зарлигаар Хөх хотын Гүүш цорж Милын намтар, дууллыгорчуулж дуусгав. Л игдэн хутагт хаан М анжийн Нурхач хаанд түүнийг эсэргүүцсэн захидал илгээв. Лигдэнхаан Мин улсын Гуаннинхотыгэзлэнавч албататвар авах болов. Өвөр Халхын Сог зайсан Мин улсын цэрэгтэй хамтран Манжийн цэрэгтэй байлдав. Лигдэн хутагтхаан болон Өвөр Халхын 5 отгийн ноёдын элч нар Манжийн хааны ордонд хүрэлцэн очив.

М О Н ГО Л

ҮЛСЫ Н

ТҮҮХ.

IV воть

1624

— Хорчин, Дөрвөд, Жалайд, ГорлосаймагМанжиддагаароржээ. — Бошогтжонон нас нөгчив.

1625

— Лигдэн хаан Манжид дагаар орсон Хорчин, Дөрвөд, Жалайд, Горлос аймгийг цээрлүүлэхээр цэрэг илгээжээ.

1626

— Манж нар Лигдэнгийн цэргийг ухруулж Жарууд, Баарин аймгийгдовтлон эзлэв.

1627

— Өвөр Халхын 5 отог, Харчин, Найман, Аохан аймгууд Манжид дагаар оров.

1628

— Сибирт Красноярскийн шивээ байгуулагдав. — Лигдэн хаан Мин улсын Сюань-фу, Да-тун хязгаарыгдовтлов.

1628

— 113 гэлмэли (боть) Монгол алтан Ганжуурыг анх эмхтгэн гаргажээ.

1630

— Хорчин, Түмэд, Юншээбүү, Ордос, Авга зэрэг аймгууд Лигдэнгийн эсрэг байлдав.

1631

— Лигдэн хаан Хянганы нурууг давж Хорчин, Түмэдийг бутцохижээ. — МанжнарХарчин, Асуд, Найман, Жарудзэрэгаймгуудтай хүч хавсран Цахарын цэрэгтэй байлдав. — Хотгойдын Алтан хан Шолой убашийн хөвүүн Омбо-Эрдэнэ тайж Оросын хаанд галтзэвсгээр тусалнауу хэмээн элч зарав.

1632

— Манжийн Дээд эрдэмтхаан Цахарыгдовтолжээ. —Лигдэн хаан Хөх нуурын зүг зугатав.

1634

—Лигдэн хутагт хаан Манжаас зугатан Хөх нуурыг зорин явах замдаа Шартал гэдэг газар өвчнөөр нас барав. — Халхын Цогт хун тайж Хөх нуурт нүүж очсон. — Цогт хун тайж Хөх нуурын Амдо газрыг байлдан эзлэв. — Жалханзхутагтын анхныдүрийгтодруулав.

1635

— Анхдугаар богд Живзундамба өндөр гэгээн Лувсандамбийжалцан төржээ. — Халхын Цогт тайж Түвэдийн Үй, Зан мужуудыг байлдан эзлүүлэхээр цэргээ илгээв.

1636

— Өвөр Монголын 16 аймгийн чуулган Мүгдэнд болж Өвөр Монгол Манжиддагаар оров. — Монголын Засгийг эрхлэгч яам байгуулагдав. — Манжийн хаан Абахай өөрийгөө Монголын хаан хэмээн өргөмжлөв. — Манжийн хааны ордонд Халхын Сэцэн хан Шолой тэргүүтэй ноёд дагалдагсад 132 хүний хамт хүрэлцэн очив. — Манжийн хаан Абахай Манж улсын нэрийг Чин улс болгон зарлав. — Торгуудын ноён Хо өрлөг өөрийн харъяат нартайгаа Ижил мөрөнд очиж нутаглав.

346

О н иагийн хэлхээс

— Хошуудын Төрбайх гүүш хан Халхын Цогттайжтай байлдахаар Хөх нуурт хүрэлцэн очив. — Халхын ноёд Манжийн хааны санд 9 цагааны алба барьж эхлэв. 1637

— Халхын Цогт тайж, Хошуудын Төрбайх гүүш хан нар Хөх нуурын эхэнд Их, Бага Улаанхэмээх газартулгаран байлджээ. — Халхын Цогт хун тайж нас барав. — Засагтхан Субадай Манжийнтүрэмгийллийгэсэргүүцэн Хөх хотыг цэргийн хүчээр уулгалан довтолжээ.

1638

— Ойрадын Төрбайх гүүш хан Лхаст хүрэлцэн очиж, IV Далай ламтай уулзаж, улстөрийн байдлыгхэлэлцжээ. — Манжийн хаан Халхын ноёдыг жил бүр есөн цагааны алба барихыгтулгав. — Монголын Засгийг эрхлэгч яамыг Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яам болгон өргөтгөв.

1639

— Халхынноёд Ширээцагааннуурхэмээхгазарцугларч,Түшээт хан Гомбодоржийн хөвүүн Занабазарыг Халх Монголын шарын шашны тэргүүнээр өргөмжлөв. Занабазар нь Монголын түүхэнд анхдугаар богд Живзундамба буюу Өндөр гэгээн хэмээн алдаршжээ. — Хошуудын Төрбайх ноён Камыгдовтлов. — Их Хүрээний шавтавигджээ. — Эрдэнэ бандида Лувсанданзанжанцан төржээ.

1640

— Тарвагатайн Улаанбураахэмээхгазар Халх, Ойрадын чуулган болж «Дөчин дөрвөн хоёрын их цааз» баталжээ. — Түмэнхэн сайн ноён нас барав. — Хошуудын Төрбайх Камыг эзлэв. — Анхдугаар богд Живзундамбад Бат оршил өргөх даншиг наадам болжээ. Үүнээс хойш Долоон хошуу даншиг наадам уламжлагдав.

1641

- ХошуудынТөрбайхгүүшханТүвэдорныгэзлэнавав.

1642

— ГүүшханТөрбайхыгТүвэдийнхаанширээндөргөмжлөв.

1642

— Халхын Зая бандида Лувсанпринлэйтөрөв.

1643

— ЦоросынБаатархунтайжОросынхаанданхныэлчээилгээжээ.

1644

- Ойрадын Галданбошигтхаантөрөв. — Манж нар Хятадын Мин улсыг бүрэн эзлэж нийслэлээ Бээжинд нүүлгэв. — МанжЧинулсынЭеэрзасагчийн 1-ронэхлэв.

1646

— Сөнидийн Тэнгис ноён Манжийн эсрэг босч харъяат иргэдээ авч Халхад нүүж ирэв. — ХалхынТүшээтхан, Сэцэн хан нарын цэрэг Манжийн цэрэгтэй байлджээ.

М О Н ГО Л

УЛСЫ Н

ТҮҮХ.

IV БОТЬ

— Түшээт ханы ойр төрлийн ноён Эрх Цөхүр Баарин аймгийг уулгалан довтлов. 1647

— Засагтхан Субадай Манжийнбодлогыгэсэргүүцсэнзахидал явуулж, Манжид дагаар орсон хүмүүсийг буцаахыг шаардав. — Сэцэнхан Шолой Оросынзүгээсдэмжлэгхүсч, Москвадэлч мордуулав. — Халхын Засагт хан Субадай Манжийн бодлогыг эсэргүүцсэн бичгийг Манжийн Эеэр засагч хаанд илгээв. — Халхын хаад Оростой элч зарж харилцжээ. — Халхын ноёдТэнгисийгөмгөөлж, Манжтай тэмцэв.

1648

— Рабжамба Зая бандида Намхайжамц тод бичиг зохиожээ. — Сэцэн ханы элч Москвад очив.

1649

— Сэцэн хан Москвад дахин элч зарав.

1650

—Ламын гэгээний хийд байгуулагдав.

1651

— Хуучид нар Манжиддагаар оров.

1652

— Сэцэн хан Шолой нас баржээ. — Манжийн хаан V Далай ламыг залж, тамга олгов.

1653

— Оросууд Т омск хотноо Ойрадын худалдаачидтай худалдаа хийх зах нээжээ. — Түшээт хан Гомбодоржийн дүү Бунтар албат харъяатаа авч Манжийн хаанд дагаар оров. — Нэйжтойннасбарав.

1654

—Анхдугаар Жалханз хутагт Лувсанданзанжамц нас барав. — Хошуудын Гүүш хан Төрбайх нас барав. — Монголын буриад нарын нэгхэсэгнь Орос улсад дагаар оров.

1655

— Манжийн хааны шахалтаар Түшээт хан Чахундорж тэргүүтэй Халхын ноёд хөвгүүд, дүү нараа Манжийн хааны ордонд илгээв. — Халхын Түшээтхан Гомбодорж нас барав. — Гүүш Лувсанданзангийн «Алтан товч» зохиогдов.

1657

— Халхын Засагт хан Манжийн хаанд элч илгээж бичиг барив.

1658

— Манжийн хаанаас Халхын ноёдод бэлэгсэлт хүргүүлэв.

1661

— Эрхүүхотын анхны суурь болох шивээ байгуулагдав. — Засагтхан Норов нас барав. — Халимагийн Шүхэрдайчин Крымынтатарыгбайлдандагуулав.

1662

— МанжЧинулсынЭнх-Амгалангийн 1-ронэхлэв. — I БанчинбогдЛувсанчойжижалцаннасбарав. — Саган Сэцэний «Эрдэнийнтовч» зохиогдов. — Ойрадын Зая бандид Намхайцамц нас барав.

1663

— Цоросын Баатар хун тайж нас барав.

О н иагийн хэлхээс

Ойрадын хошууд нар Зүүнгарын нутгаас Ижил мөрөнд нүүж очив. Халхын Засагтханы ширээнийтөлөөхтэмцэл өрнөв. 1664

Халхын Засагт хан Норовын дүү Гомбо илдэн тайж Манжид дагаар оров. Ойрадын хан ширээний тэмцэл хурцдав.

1665

Баатар хун тайжийн 5-р хүү Сэнгэ Цоросын хан ширээнд суув. Цоросын хан Сэнгэ Москвад анхны элчээ зарсан.

1666

Буриадын Үдэд Оросын шивээ байгуулагдав. Авга нар Манжид дагаар оров.

1667

Сэнгэ Халхын Шолой убаш хун тайжийн нутгийг довтлон эзлэв. Түшээтханы элч Москвад очсон.

1670

Цэнгүн Засагтханы ширээнд суув. Цоросын хан Сэнгэ алагдав.

1671

Галдан бошигт Зүүнгарулсын хаан ширээнд залрав.

1672

Галдан бошигтхаан Москва рууэлч мордуулжээ.

1674

Галдан бошигт Цөхүр убаш, Сэцэнтайж, Зодовбаатар нартай тулалдав.

1675

Бүрни, Лувсан нар Манжийн ноёрхлыг эсэргүүцсэн бослого гаргав.

1676

Галдан бошигтбүх Ойрадыгэрхэндээ оруулж Зүүнгарын хаант улсыгбайгуулав.

1677

Галдан бошигт хаан Бээжин рүү элч заржээ. Халхын Шамба засгийн «Асрагч нэртийн түүх» зохиогдож дуусав. 11Жалханз хутагт Л увсанданзанбалсан төрөв. Галдан бошигт Бээжинд худалдааны элч зарав.

1678

Галдан бошигтХөх нуурыгэрхэндээ оруулав. Галдан бошигт Дорнод Туркестаныгдовтлов. Ойрадууд Тобольскхотод оросуудтай худалдаа хийж эхэлсэн.

1679

Галдан хаанд Далай ламаас бошигт цол олгожээ.

1680

Галдан бошигтхаан Дорнод Туркестан, Хами, Турфан, Кашгар, Яркенд зэрэг хотуудыг эзлэв.

1681

Галдангийн цэрэг Дундад Азийн Сайрам хотыг бүслэн авав.

1682

Далай ламын анхны элч Халхад хүрэлцэн ирэв. V Далай лам Лувсанжамц нас барав.

1683

Энх-Амгалан хаан Ойрадын жин хөсгийг хятадад оруулахыг хориглосон зарлиг буулгажээ.

М О Н ГО Л

ҮЛСЫ Н

ТҮҮХ.

IV БОТЬ

— Галдан бошигтын цэрэг Ферганы хөндийд нэвтрэв. 1684

— Засагтхан Цэнгүн нас барав.

1685

— ГалданбошиггДундадАзийнСамарканд, Бухархотуудыгэзлэв. — Галдан бошиггхаан Ховдын голд цэргийнтариалангийн суурин байгуулсан нь Ховд хотын үүсэл суурь болжээ. — Түшээт хан Чахундорж Сэлэнгэ, Жид, Цөх голын орчим байрлаж байсан Оросын Шивээг бүслэн хааж, Монгол нутгаас гарч явахыг шаардав. — Их эрдэмтэн Ш.Мянгаттөржээ.

1686

— Манжийн хааны санаачилгаар Заг, Байдраг голын эх Хүрэн бэлчир гэдэг газар Халхын ноёдын чуулган хуралдав. — Өндөр гэгээн Занабазар соёмбо үсгээ зохиожээ.

1687

— Халхын Түшээтхан Чахундорж Галдан бошигт нар байлдав.

1688

— Ойрадын Галдан бошигт хааны цэрэг Халхын нутагт цөмрөн оржээ. — Халх-Ойрадындайн өрнөв. — Халхын Түшээт хан Чахундорж, Өндөр гэгээн Занабазар тэргүүтэй нөлөө бүхий ноёд Ар элстэй хэмээх газар чуулган нийлж, Халхыг Манжийн захиргаанд оруулахаар шийдвэрлэжээ. — 9-р сард Түшээт хан Чахундорж, Занабазар нар харъяат ардын хамт захирагдахыг албан ёсоор зөвшөөрсөн бичиг үйлдэж Манжийн хаанд өргөн барив. — Галдан бошигтХэрлэн голд байсан Сэцэн ханыг довтлов.

1689

— Манж-Оросын анхны гэрээ байгуулагдав. Түүхэнд Нэрчүүгийн гэрээ гэж алдаршжээ.

1690

— Улаанбутан хэмээх газар Галдангийн цэрэг Манжийн цэрэгтэй тулалдан ялагджээ. — 10-р сард Галдан бошигт Завхан, Хүнгүй голоор дайран Ховдод хүрч суурьшив.

1691

— Манж Чин улс Халх Монголыг захиргаандаа оруулсныг Халх, Өвөр Монголын ноёдыгоролцуулан Долоннуурын чуулганаар албан ёсоор баталжээ. —Долоннуурын чуулганаар Халхын 7 хошууг 34 болгожээ.

1692

— Халхын Түшээтхан, Сэцэн хан, Засагтхан аймгийг манж нар 3 зам болгон хуваав.

1693

— Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар Бээжин хотод хүрэлцэн очив.

1695

— Галдан бошигт Ховдыгорхин Туул, Хэрлэн голд ирж нутаглав.

1696

— Галдан бошигтын цэрэг Манжийн цэрэгтэй Тэрэлжийн Зуун модны газар шийдвэрлэх тулалдаан хийж цохигдов.

Он иагийн хэлхээс

— Хөх нуурын ноёд Цагаан толгой гэдэг газар чуулган чуулж, Манжийн эсрэгтэмцэхээр тогтов. 1697

— Цэвээнравдан хаан өөрийгөө Зүүнгар улсын хаан өргөмжлөв. — Галдан бошигт өөрийн хөвгүүн Сэвдэнбалжирыг тусламж гуйлгахаар Хами руу илгээв. — Галдан бошигт Шаргын говь, Чацран, Сэгсдүүрэнгээс Ац амттай хэмээх газар нутаг сэлгэжээ. — Галданбошигтхааннасбарав.

1698

— Оросууд Үдийн шивээг хот болгож, Дээд Үд гэж нэрлэв.

1699

— Түшээтхан Чахундорж нас барав.

1704

— Сүмбэ хамбо Ишбалжир төржээ.

1705

— Ойрадын Лхавзан хаан Түвдийг эзэлж авав.

1709

— «Халхжурам»хуулийгзохиожээ.

1710

— Хотгойдын Чингүнжавтөржээ.

1713

— Цэвээнравдан хаан Манжийн цэргийг бут цохин, Хами хотыг эзлэв.

1714

— Хөх нуурын тайж нарын тэргүүн нас барав.

1715

— Манж нар Халхын тёв, баруун хэсэгт дарангуй цэргийн ангиуд суулгажээ.

1716 1717

— Цэвээнравданы цэрэгТүвдэд цөмрөн оров. — Их Цэрэндондовын цэрэгТүвдийгэзлэн авчээ. — II Жанжаа хутагт Ролбийдорж төржээ. — Ойрадын Амарсанаа төржээ. — Цэвээнравданхааны цэрэг Манжийн цэргийгТүвдэд бутцохив.

1718

—Лигдэн хааны үеийн монгол бичмэл Ганжуурыг барлажээ.

1719

— Манж, Монголын хамтарсан цэрэг Түвдэд орж, Зүүнгарын цэрэгтэй байлдаж Лхас хотыг чөлөөлөв. — Монголд Манжийн цэргийн өртөө байгуулагдав.

1720

— Гадаад МонголынТөрийгЗасахЯвдлыняамнызаргач, шүүгч нар Их хүрээ, Хиагтад суух болсон. — Манжийн цэрэг Ойрадын цэргийгцохинТүвдээс гаргажээ.

1721

— Манжийн төр монгол ноёдын гадаад улстай харилцах эрхийг хоригложээ.

1723

— Богд Живзундамбын шавь нарын хэргийг эрхлэх Эрдэнэ Шанзудбагийн яам байгуулагджээ. — Манжийн хааны зарлигаар Халхын Түшээт хан, Засагт хан, Сайн ноён аймагттуслах жанжин бий болгожээ. — Хөх нуурын монголчууд Манжийн түрэмгийллийн эсрэг зэвсэг барин тэмцжээ.

М О Н ГО Л

ҮЛСЫ Н

ТҮҮХ.

IV БОТЬ

— Манжийн цэрэг Хөх нуурт цөмрөн оров. — Өндөр гэгээн Занабазар нас барав. 1724

— II Богд ЖивзундамбаЛувсандамбийдонми мэндэлжээ. — ХалимагийнАюкиханнасбарав. — Цэрэндондог Халимагийн хан ширээнд суув.

1725

— Халхад Сайн ноён аймгийг нэмж байгуулжээ. — Халхыг75хошууболгонхуваажээ. — Гүн Гомбожавын «Гангын урсгал» нэрт зохиол зохиогдов.

% 1727

— Манж Орос хоёр улс Хиагтад Буурын гэрээг байгуулж, ХалхОросын хил хязгаарыгтогтоожээ. — Монгол, Оросын хилийг нягтлан тогтоосноор, худалдааны жижиг суурин байгуулагдан, Хиагт хотын үндэс суурь тавигдаж Монгол, Орос, Хятад орны худалдаа, эдийн засгийн гол төв болов. — Ойрадын Цэвээнравдан хаан нас барав. — Галданцэрэн хаан Зүүнгарын төрийн эрхийг барих болов.

1728

— Сэцэн хан аймагттуслах жанжин буй болгожээ.

1729

— Ховдын тарианы сууринг цэргийн бэхлэлт болгов. — Манжийн хаан Зүүнгар улсыг байлдахаар цэрэг илгээв.

1731

— Ойрадын цэрэг Манжийн цэрэгтэй Сүх алдах хэмээх газар тулгаран байлдав.

1732

— Галданцэрэнгийн цэрэг Орхон голд ирээд Манжийн цэрэгт цохигдов.

1733

— Манж нар Монголын ноёд түшмэдийг зэрэг хэргэмээр ялгаварлан жил бүр пүнлүүолгохоортогтжээ. — Улиастайд цэргийн цайз бэхлэлт байгуулснаар Улиастай хотын суурьтавигдав. — Хязгаар дахиныгтогтоогч зүүн этгээдийн туслах жанжны газар буюу Улиастайн жанжны газрыг байгуулжээ.

1736

—Амарбаясгалант хийд баригдаж дуусав.

1739

— Зүүнгар хаант улс, Манж Чин улс хоёрын хооронд хилийн хэлэлцээр байгуулжээ. — Ширээт гүүш Дармагийн «Алтан хүрдэн мянган хигээст» зохиогдов.

1740

— Цахар гэвш Лувсанчүлтэм төржээ.

1741

— Гандан тэгчлэн хийд байгуулагджээ. —Данжуурын 22 гэлмэлийг(боть) эмхтгэнбарлажэхэлжээ.

1743

— Түшээтхан Дондовдоржнасбарав.

1744

— РэнцэндоржТүшээтханыорсуув.

1745

— Ойрадын хаан Галданцэрэн нас барав.

352

Он иагийн хэлхээс

1749

Ойрадын хаан Цэвээндоржнамжил алагдаж Ойрадад хаан ширээний тэмцэл өрнөв. Данжуурын 22 гэлмэлийг (боть) бүрэн эмхтгэн барлаж дуусчээ.

1752

Даваач Зүүнгар улсын хаан болов.

1753

Дөрвөд аймаг Манжийн захиргаанд оров.

1754

Дөрвөд Далай ханы аймаг байгуулагдав.

1755

Амарсанаа Зүүнгар улсын хаан болов. Амарсанаа Манжийн түрэмгийллийг эсэргүүцсэн тэмцэл бослого гаргажээ. Манж нар Зүүнгар хаант улсыг байлдан эзэлжээ. Монголын ард түмний тусгаар тогтнолын төлөөх зэвсэгттэмцэл өрнөв. Манжийн хоёр замын их цэрэг Зүүнгартдайран оржээ.

1756

Ар Монголд Хотгойдын Чингүнжаваартолгойлуулсан тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл эхэлжээ. Амарсанаа манж нартай байлдав. Халхын босогчид Их хүрээ, Хиагтад байсан манж цэргийг довтлов.

1757

Чингүнжавыг Бээжинд цаазлав. Амарсанаа Манжийн их цэрэгтэй Шарбэл гэдэг газар шийдвэрлэх тулаан хийжээ. Амарсанаа Орост цэцэг өвчнөөр нас барав. Дервөд, Баяд аймагУлаангомын газар нутаглах болов.

1758

Их хүрээнд Монгол-Манж сайдын газрыг байгуулжээ. Амарсанаа, Чингүнжав нарын бослого дарагдав. Илид байсан торгуудууд Сэрэн тайжийгдаган, Ижил мөрөн тийш нүүжээ. Агваандандар лхарамба төржээ.

1759

Агваанлувсанхайдав төржээ.

1761

Их хүрээ, Ховдод манж-монгол сайдыг суулгах болжээ.

1762

Ховд хотыг Буянт голын хөвөөнд шилжүүлжээ. Ховд хотод Манжийн зөвлөх (хуувийн) сайд суух болов.

1767

Ховд хотод манж монгол бичгийн сургууль анх байгуулагджээ.

1778

Их хүрээ Туул голын хөвөө, дөрвөн уулын дунд ирж суурьшжээ.

1779

«Гадаад монгол, хотон аймгуудын ван гүнгүүдийн илтгэл шастир» зохиогдождуусав.

1784

Их хүрээнд Оросын худалдааны газар анх удаа байгуулагдав.

1786

Жанжаахутагт Ролбийдорж нас нөгчив.

1788

Сүмбэ хамбо Ишбалжир нас барав.

М О Н ГО Л

ҮЛСЫН ТҮҮХ.

IV в оть ____________________________________

1789

— Гадаад МонголынТөрийгЗасахЯвдлынЯамныхуульзүйлийн бичигзохиогдон гарчээ.

1792

- Хиагт хотод монгол-оросын худалдаа нээгдэв.

1797

— Агваанбалдан төржээ. — ТованбуюуТогтохтөрвантөржээ.

1800

— СэцэнханаймгийнардолончуулгандаргаСансрайдоржтой43 зүйлээр заалдан тэмцжээ.

1803

— Говийн догшин ноёнхутагтДанзанравжаатөржээ.

1806

- Сэцэн ханы хошууны Дэмчиг тэргүүтэй ардууд алба өгөхгүй хэмээн заргалджээ.

1809

— Сэцэн хан аймгийн засаг Минжүүрдоржийн хошууны хэсэг ард баячуудыг албанаас чөлөөлсөн явдлыг эсэргүүцэж засаг ноёнтойгоо заргалдан тэмцэлджээ.

1810

— Цахар гэвш Лувсанчүлтэм нас барав.

1815

— Түшээтханаймгийнардуудзасагхошойчинван Цэдэндоржтой заалдан тэмцжээ.

1830

— Түшээт хан, Сэцэн хан аймгийн хэд хэдэн хошуунд ард түмний зарга тэмцэл гарч, 1840 он хүртэл үргэлжлэв. — Агваандандар лхарамба нас баржээ.

1835

— Дандар аграмба төржээ.

1837

— Ванчинбалын Инжинаштөржээ.

1838

— Агваанлувсанхайдав нас барав.

1846

— Гэлэгбалсантөрсөн.

1849

— Р.Хишигбаттөрсөн.

1850

— ХятадорондТайпиныбослогогарчээ.

1855

— Баруунмонголыналдарттуульч Парчин төржээ.

1856

— Говийндогшин ноёнхутагтДанзанравжаанасбаржээ.

1858

— Орос-Манжийн Тяньцзины гэрээ байгуулагдав. — Ордосын Үшин хошуунд Манж-Хятадын дарлалыг эсэргүүцсэн ард түмний хөдөлгеөн гарчээ.

1861

— Их хүрээнд Оросын консулын газар анх байгуулагдав. — Орос-Манжийн хооронд Бээжингийн гэрээ байгуулагдсан.

1864

— Гүнухаантан Агваанбалдан нас барав.

1866

— ОрдосынОтогзэрэгхошуудадардындугуйлангийнхөдөлгөөн өрнөжээ.

1870

— Цагаан малгайтны бослогынхон Халхад нэвтрэв.

354

О н иагийн хэлхээс

1880

—АрдОнолтынудирдлагаарУлиастайдМанжийнэсрэгмонгол цэргийн бослого гарсан.

1881

— Орос, ХятадхоёрулсПетербургхотноогэрээбайгуулжээ.

1892

— Ванчинбалын Инжиннаш нас барав.

1893

— Д.Сүхбаатар мэндэлжээ.

1895

- Х.Чойбалсан мэндэлжээ.

1899

— Их Хүрээнд Цахилгаан мэдээний газар байгуулагдав.

1900

— Түшээт хан, Сэцэн хан хоёр аймгийн нутагт алтны уурхайг ашиглах Монголор гэдэг гадаад улсуудын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулагджээ. — Улиастайд манжийн эсрэгмонгол цэргийн бослого гарав. — Жирмийн чуулганы Хорчин баруун гарын өмнөд хошуунд харийн шашныг эсэргүүцсэн «Тохом»-ын бослого гарав.

1905-1907

— Өвөр М онголын хэд хэдэн газарт атар хагалбарлахыг эсэргүүцсэн Тогтох, Цогдалай, Дампил нарын удирдсан бослого гарав.

НЭРСИИН

хэлхээс

ХҮНИЙ НЭР A Аабуу 138 Аалто П . 44 Абагас 148,156 Абатай сайн хан 294 Абахай 55,62,64,65,70, 73,106 Абаху 109 Абдул 131 Аблай 91,140,141, 149 Абунай 67 Абуу 172 Авид 46 Авирмид 256 Агваан 17 Агваанбалдан 282,283 Агваандандар 282 Агваандорж 282 Агваангунгаасодном 22 Агваанлувсандондов 21 Агваанлувсанжамц 21,22, 133,288 Агваанлувсанхайдав 302 Агваанлхүндэвдаржаа 21, 22 Агванпунцаглхүндэв 278 Агваантүвдэн 288 Агваанцэрэн 286 Агваанчойдогжамц 21 Агшобай Манжушири 295 Адай 84 Ажаёнзон 288 Аждай 239 Азхутагт 85,203 Айлунга 156 АкираХ. 48,49

Алдартайж 88 Алдархошууч 87 Алчиболд 176 Алтан-Оргил J1. 28, 46 Алтан-Очир 45 Алтан хан 9,85,106, 292 Алтан хан (Шолой убаши) 331,338 Амаойн Р. 431 Амарсанаа 12,31,33,39,49,140,141 142,144, 145, 146, 147, 148, 149, 150, 154,155, 156, 157,158,167,210,258 Амбис Е. 43 Амгалан 176 Аминдара 79 Аминдурал 319 Аморгаварша 306 Амуга Сидди манзушири 295 Анантайж 62 Анандгүүш 58 Ананда Шрибадра 277 Ану 130 Анубхутисварупа 278 Анударь 11,87 Аругай 83 Арнай 126,128 Аригбух 83 Аригтөмөр 85 Арслантайж 78 Артсэд 182,249,251 Артшид 247 АрдАюуш 260 Аршаан 225 Асрагчнэрт 290 Асанга 281,283

Нэрсийн хэлхээс

АссановН.И. 242,246 Атиша 275 Афак хожа 105 Ахайдайчин 190 АхмадЗ. 43 Ашвагоша 279 Ашихайдархан 319 Аюука 142 Аюуш (Төрбайхын хүү) 171, 172 Бааран 120 Баатар эрх жонон 79,172,173 Багбхат 279 Бадай 46 Бадамлигдэнзул 232 Бадамхатан С. 32 Бадаргуулт төр 210 БадмаевА.В. 40 Базар 233 Базарсад 232 Бай Цуй Чинь 46 Байбагас 86,171 Байлинга 264, 265 Балдангомбо 233 Балданцэрэн 17 Балдир 150,151,152,157 Балжур 266 Балтван 342 Банди 144, 145, 147 Бандида гүүш 58 БанзрагчЧ. 32 Банини (Панини) 278 Банников А.К. Бантыш-Каменский Н.Н. 28 Банчин богд 70 Банчин Эрдэнэ 209 Баожүнь 24 Б&о вэн хан 24 кВакунин В.М. 36 Бгфан 339 БаранШВ.Е 38 БаркШн ^»43

^ар^бояд 175 БартольЛ' В'.'Г5. 39 :-i Барфельй.Т\Ж. 43с 1 ' ;\ C f m ast wbW»)-

Басуу 323 Басовин 241,246 Бат 109 Батболд 84 \ Батмөнхдаянхаан 174,319 Бат-Очир 253 Батсайхан О. 32 Баторский М. 38 Бах 60 Бахарай хошууч 68 Баян 154,239 Баян-Аривжих 17 Баяндорги 232 Баянжаргал 234, 250 Баянсайн 266 Баяр. 148,149, 270 Баярлах 145 Бекон Е. 43 ’ '■ .0I Беннигсен А.П. 29 дүлсА Бидарман 243 Билгийндалай 285 БираШ . 8,32 Бирваа 198 Бичурин Н.Я. 19,37 БобрикП.А. 29 БогдЗонхова 78 Богд хаан 116 Боголепов М.И. 29 Бодистүмэн 266 БодойЗоригтшүүлэнгэ 332 Бодунов 242,243, 246 БойлД. 42 БормашиновА. 30 Бороосайд 162 " , Боролдой 138 Борхурган 328 Бөртэчоно 100,176 БраундеТьеж 245 Будда 305,310 Бумбаилдэн 80 БурдуковА.В. 29,287,288,289 Бутачи Засагтдүүрэн 63 Бухгольц 328 Буяндэлгэр 46 Буянт 232 Буянчуулган Б. 14,18, 31

357

М О Н ГО Л

УЛСЫН ТҮҮХ. IV БОТЬ

Бүүвэй мэрзэй 86 Бүрни 67 Бэгэр номун хан 178 БэдлиЖ.Ф. 42 Бэлгүүдэй 176, 178 Бэргхольц Ф.В. 43 Бэрх 68 Бэсихэ 334 Бээжин Батмөнх 231 Бямба 9, 109

В Ваерс М. 44 ВайтВ. 43,44 Ванлүвэчи 264 Ван сян цин 224 Ванхунжиүн 46 Ванчиг 111 Ванчинбал 304 Ван ши ши 47 Ваню үцуньжэ 46 Валмик 289 Ванжил бэйл 323 Вараручи 306 ВасильевВ.П. 37 Васубанду 281,283 Владимирцов Б.Я. 9, 11, 39,290,297, 299,302, 307 ВоробьевА. 242 Вриланд Г. 43 Вьяасарш 289

Г Габайлодой 288 Габэ 30 Гаваншарав 14,355 Галава 278 Галданбошигг 23,31,35,36,43,44, 46,48,78,86,87,88,89,90, 91, 104, 112,113,114,117,121,122,123,124, 125,126,127,128,130,131, 132, 133, 134,135,138,139,166,167,170, 171, 186,191,221,224,236,250,319, 327, 329,333,334 Галдан туслагч 14,27,38,210,355 Галдантүшээт 73

Галдан ширээтхутагт 203 Галдандорж 117 Галданцэрэн 31,46,92,94,97, 141, 142, 143, 143,328,330 Галидас 306 Галсан 268 Галсандорж 148 149,150 Гамбу 268 Ганжурпа 20 Ганжууржав 188 Гаовэньдэ 46 Гармаабилигт 332 Говьмэргэнван 189 ГоловинФ.А. 118,333 ГольманМ.И, 40 Гомбоев Г. 8 Гомбо(түүхч) 32 Гомбо(ноён) 125 Гомбо 154 Гомбо (өртөөний албан хаагч) 232 Гомбованжил 12 Гомбоилдэн 80 Гомбожав (Өвөр Монголын эрдэмтэн) 12,355 Гомбожав (Түшээтхан аймгийн гүн) 233 Гомбожав (арван гэрийн дарга) 250, 252 Гомбожав (Үзэмчиний гүн) 284, 287, 291,292 Гомбодорж 67,70,107, 108, 109,111, 178,204,295 Гончиг 250 Гончигдамбаравжай 22 Гончигдаш 254 Гончигжав (Ордосын түүхч) 13 Гончигжав (Сэцэн хан аймгийн чуулгандарга) 325 ГоФан 225 ГордиерХ. 42 ГоройЧиндай 131 ГороховаГ.С. 39 Гренбех К. 42 Грумм-Гржимайло Г. Е. 38 ГруссеР. 43 Губэрэй 14

_______________________ Нэрсийн

Гунгаа 233 Гунгаажалцан 302 Гунгаажамц 287 ГунгааОдсэр 58,277,286 ГуревичБ.П. 40 Гурюк 332 Гутбецел 243 Гүенбаатарбэйл 54 Гү уүн худ 47 Гүнамбан 342 Гүнчигжав 290,355 Гүржав 154 Гүүшхан 108,171 Гүүшномынхан 295 Гэлэг (Дархадын ноён) 204 Гэлэг(бичээч) 254 Гэлэгбалсан 304 Гэлэгжалцан 279 Гэлэгжамц 283 Гэлэгнамжил 289 Гэлэгямпил 134 Гэнэн 250,253 Гэрсэнз 67,68, 175,318,319 ГюкЕ. 30

д Да шэн күй 136, 137, 224, 224, 226, 229,231,240 Даваач 31,139,140,142,144 ДавыдовД.А. 38 Дагважанцан 21 Дайшюижи 46 Дайчинван 215 Дайчинхиа 67,80 Дайчинтайж 63 Далай 58,62,232,233 Далай ван 285 Далайлам 58,70,115,116,200,209, 295,320 Далайтайш 80 Далайхунтайж 295 Далай цөхүр 64 Далданга 149 Далдан хөндлөн 319 Дамбий 169 Дамбийжалцан 14

хэлхээс

Дамбийжанцан 258 ДамдинШ. 21 Дамдинсүрэн гавж 277 Дамдинсүрэн Ц. 34,302 Дамиран гүн 150, 151, 157 Дамирантайж 168 Дамиран 253 Дампил 269 Дамчойравжаа 285 Дандараграмба 282,284 Дандарлхаарамба 278,282,285,287, 289 Дандар маарамба 284 Дандин 289,290,302 Данжила 130,131,132 Данзанванбо 77,78,81 Данзанлам 110,320 ДанзанОмбо 117,130,131 Данзан хунтайж 87, 88 Данзандагва 285,286 Данзандорж 136 Данзанравжаа 302, 303 Данзанчойжид 286 Данзанчойжил 80 Дараноён 319 Дарабалжа 87 Дармагүүш 290 Дармашири 249 Дармабадра 12 Дармадала 20,282, 291 Дармакирти 281,282 Дармоттара 281 Дарханбаатар бэйл 55 Даш 239 Дашбаатар 132, 172 ДашбадрахД. 22,35 Дашдаваа 141, 166 Дашдондов 231 Дашдорж (Сайн ноён аймгийн гүн) 184 Дашдорж (Түшээт хан аймгийн гүн) 254 Дашням Г. 18,26,355 Дашравдан 154 Даянтайж 81,82 Де күн 24

М О Н ГО Л

ҮЛСЫН ТҮҮХ.

IV БОТЬ

ДесидериЖ.И. 29 Дигнага 281,283 ДисанТ. 34 Добусохор 100, 175 Доголонтөмөр 84 Дондов 232 Дондогмаанж 147,148, 149 Донъёддорж 77,81 Дорж 109 Дорж Банзаров 37 Доржжав 116,117 Доржжав ван 323 Доржжалцан 228, 289 Доржиева Г.Ш. 40 Доржцэрэн 188,239 Доржцэдэн 168 Ду-Хальд 30 Дугарравдан 125,130 Дугарцэмбэл 250,251,252,255 Дү рун күнь 46 Дүйнхэрхутагт 188 ДүгэрсүрэнЛ. 33 ДылыковС.Д. 10,39 ДэМ айя 41 Дэглэй 62 Дэлгэр 266 Дэлгэрнамжил 359 Дэмидтайж 172 Дэмчиг 219, 255 ДэндэвЛ. 20,29 Дэнзэн 172 Дэчинбу 268 Дэчинжав 138,150,151,152 Дэчинрампил 272 ДээдЭрдэмт 200 Егүзэр хутагт 178, 234 Елизабета Петровна 328 Ермаченко М.С. 40 Ёндонжамц 58 Ёнзинринбочи 295 ЕшидаЖ. 9 Ёшимичи К. 49

Ж Жав 138 360

Жавхутагт 203 Жагваа 154 ЖадамбаД. 11 Жалан-Аажав С. 33 Жалафунга 148, 149 Жалханз хутагт 179,274 Жалцан 324 Жамба 8,9,290 Жамбадорж 13,69,290 Жамбалдорж 285 Жамцарано Ц. 11 Жамсран 233 Жамъяан гүн 154 Жамъяан 231 Жамъяангарав 282, 289, 290 Жамъяаншадав 283 Жанзе 224 Жан му 24 Жанжаахутагт 43,151,158,201,202, 203,207,216,272 Жанцанбэйс 189 Жанцанхорлоо 239 Жанчивдорж 323 Жаобинлин 25 Жаохуй 149, 150, 156 Жибэурдамба 9,49, 109, 127, 158, 159, 179, Ш0М81, 183, 188, 190,201,202, 203, 204,2t>3, 206, 207, 209,211, 213, 214, 236,"238 Жигдэнгэ 268 " Жигмэдванбсг 20 v Жигмэддорж 232 ,v